Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 04 сарын 18 өдөр

Дугаар 2025/ШЦТ/113

 

 

 

   2025         04              18                                            2025/ШЦТ/113                      

    

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярбаатар даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Мөнхжаргал,

Улсын яллагч Х.Ууганбат

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Х.Ургаа

Шүүгдэгч *******, ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч *******, ******* нарт холбогдох эрүүгийн 233002270131 дугаартай  хэргийг Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс дахин хэлэлцүүлэхээр буцаасныг Монгол Улсын дээд шүүхийн эрүүгийн хэргийн танхимын нийт шүүгчдийн хуралдааны тогтоолоор гомдлыг хэлэлцүүлэхээс татгалзаж буцаасныг 2025 оны 03 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалтын талаар:

 

1. Монгол Улсын иргэн, 1987 оны 07 дугаар сарын 06-ны өдөр Сүхбаатар аймгийн Түвшинширээ суманд төрсөн, 37 настай, эмэгтэй, дээд боловсролтой, соёлын менежер мэргэжилтэй, Сүхбаатар аймгийн “Жаахан шарга” театрт *******,******* ажилтай, ам бүл 5, нөхөр 3 хүүхдийн хамт, Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 7 дугаар баг “Дөрвөлж” хотхоны 4-12 тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, (*******) ******* овогт *******.

 

2. Монгол Улсын иргэн, 1982 оны 08 дугаар сарын 30-ны өдөр Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд төрсөн, 42 настай, эмэгтэй, дээд боловсролтой, санхүүгийн менежер мэргэжилтэй, Сүхбаатар аймгийн “Угсаатны зүй” музейн ******* ажилтай, ам бүл 6, нөхөр 4 хүүхдийн хамт, Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 2 дугаар баг “Саруул” хотхоны 104-26 тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, РД: овогт .

 

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:

 

1.Шүүгдэгч ******* нь нийтийн албан тушаалтнаар буюу Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах тус аймгийн Нийтийн номын сангийн нягтлангаар ажиллаж байхдаа тус номын сангийн захирал ажилтай *******тэй үйлдлээрээ санаатай нэгдэж бүлэглэн, Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.6-д заасан “албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх”, мөн хуулийн 7.1.7-д заасан “албан тушаалын байдлаа ашиглан эд хөрөнгө олж авах, давуу эрх эдлэхийг хориглоно” гэх заалтыг, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-д заасан “Төсвийн болон хандив тусламжийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах”, Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1-д заасан “Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх” үүрэг, мөн хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.2-т заасан “албаны эрх мэдлээ хэтрүүлэх”, 39.1.4-т заасан “албан тушаалын бүрэн эрхээ урвуулан ашиглах...”-ыг хориглоно гэснийг тус тус зөрчиж буюу албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, Сүхбаатар аймгийн Засаг даргын 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн А/551 дугаартай захирамжаар орон нутгийн төсвөөс дулааны шугам шинэчлэх санхүүжилтээр 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Нийтийн номын сангийн дугаартай дансанд олгогдсон 15,000,000 төгрөгөөс бусдын дансаар дамжуулан нийт 3,800,000 төгрөгийг 2022 оны 12 дугаар сарын 29-ний өдөр шилжүүлэн авч үүнээс хувьдаа 1,400,000 төгрөгийг өөрийн хувийн хэрэгцээнд авч зарцуулан, өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон,

 

 2. Шүүгдэгч ******* нь нийтийн албан тушаалтнаар буюу Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах тус аймгийн Нийтийн номын сангийн захирлаар ажиллаж байхдаа тус номын сангийн ******* ажилтай *******тай үйлдлээрээ санаатай нэгдэж бүлэглэн, Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.6-д заасан “албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх”, мөн хуулийн 7.1.7-д заасан “албан тушаалын байдлаа ашиглан эд хөрөнгө олж авах, давуу эрх эдлэхийг хориглоно” гэх заалтыг, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-д заасан “Төсвийн болон хандив тусламжийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах”, Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1-д заасан “Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх” үүрэг, мөн хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.2-т заасан “албаны эрх мэдлээ хэтрүүлэх”, 39.1.4-т заасан “албан тушаалын бүрэн эрхээ урвуулан ашиглах...”-ыг хориглоно гэснийг тус тус зөрчиж буюу албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, Сүхбаатар аймгийн Засаг даргын 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн А/551 дугаартай захирамжаар орон нутгийн төсвөөс дулааны шугам шинэчлэх санхүүжилтээр 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Нийтийн номын сангийн дугаартай дансанд олгогдсон 15,000,000 төгрөгөөс 2022 оны 12 дугаар сарын 29-ний өдөр бусдын дансаар дамжуулан нийт 3,800,000 төгрөгийг шилжүүлэн авч, үүнээс хувьдаа 1,300,000 төгрөгийг өөрийн хувийн хэрэгцээнд авч зарцуулан, өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Анхан болон давж заалдах шатны шүүхэд хэргийн талаар мэдүүлэг өгсөн тул дахин мэдүүлэг өгөхгүй гэв.  

 

Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Жилийн эцэс хийлгэх Батбаатар гэж хүнийг дуудаад гүйлгээ хаахаас 1-2 хоногийн өмнө би 7 сард 80 жилийн ой болоод их хурлын гишүүн Батсуурь гишүүн дулааны шугам сүлжээ хийлгэнэ гээд энэ мөнгийг дэмжлэг үзүүлнэ гэсэн болохоор шилжүүлсэн байгаа. 15,000,000 төгрөгийн асуудлыг одоо төрийн хяналт шалгалтын байгууллагаас тогтоогоод төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан гэж  тогтоогоод акт албан шаардлагыг өгч ажилласан. Үүний дагуу тухайн 15,000,000 төгрөгийн төлбөрийг барагдуулсан. Тухайн албан шаардлагын дагуу нийтийн номын санд 2014 оноос хойш гэрээт *******оор ажилладаг. Яг орон тооны бус гэрээтээр явдаг учраас тухайн албан шаардлагын дагуу надад сахилгын шийтгэл оногдуулж албан үүргээсээ чөлөөлөгдсөн. 15,000,000 төгрөгийг  анх 2022 оны 8 сард сантехникийн шугам сүлжээг засварлуулах тул сантехникч байна уу гэхэд нь Батбаатар гэдэг хүнийг таньдаг байсан. Манайд ажилладаг байсан учраас дуудаж уулзуулсан. Үүний дагуу шугам сүлжээний төлбөр, тооцооллыг хийгээд танилцуулсны дагуу төрийн санд хүсэлт өгснөөр  шугам сүлжээний зардал дээр төсөв мөнгө тавигдсан байсан. Үүний дагуу төсвийнх нь мөнгө орж ирсэн. Тухайн үед захирлын тушаалаар уг гүйлгээг би хийсэн гэв.

 

233002270131 дугаартай эрүүгийн хэргээс:

 

Гэрч “...Миний дансаар олон гүйлгээнүүд хийгддэг. УИХ-н гишүүн Батсуурийн ажлын албанаас мөнгө орж ирнэ дансаа өг гэж надад хэлж байсан. Ингээд би дансаа өгсөн. Уг мөнгийг цаанаас хэн гэж хүн миний данс руу шилжүүлсэн гэдгийг би мэдэхгүй байна. Уг 10.000.000 төгрөгийг нь -нд бэлнээр гаргаж өгсөн. 2022 онд Сүхбаатар аймгийн 80 жилийн ойг угтаж Хар дарсан зүүд, Сүхбаатар нутгийн бичгийн мэргэжлийн намтар ном зүй гэсэн хоёр номыг хэвлүүлж байсан. Хэдэн ширхэг ном хэвлүүлсэн нийт өртөг хэдэн төгрөг болсон гэдгийг би хэлж мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг, /1-р хавтаст хэргийн 82-83-р хуудас/

           

Гэрч “... танина УИХ-н гишүүн биет төлөөлөгч туслахаар ажилладаг. дансанд орсон 10.000.000 төгрөгийн талаар ярихад Сүхбаатар аймгийн Нийтийн номын сангийн даргаар ажиллаж байсан ******* 2022 онд УИХ-н гишүүн уулзаад Сүхбаатар аймгийн 80 жилийн ой, Нийтийн номын сангийн ойд зориулж Сүхбаатар аймгийн бичгийн мэргэдийн товч танилцуулга бүхий ном, хар дарсан зүүд гэх нэртэй 2 ширхэг ном 1 номыг нь 500 ширхэг нөгөө номыг нь 150 ширхэг хэвлүүлэх шаардлагатай байна гэж туслалцаа хүссэн. Үүний дагуу миний хувьд хэвлэлийн газруудаас үнийн санал авч Сүхбаатар аймгийн бичгийн мэргэжлийн товч танилцуулга бүхий номыг 1 ширхгийг 25.600 нийт 12.800.000 төгрөг нөгөө номыг 39.600 төгрөг нийт 5.940.000 төгрөгөөр Бэст колор интернэйшнл ХХК-аар хэвлүүлэхээр болсон. Ингээд УИХ-н гишүүн Ж.Батсуурь өөрийн бололцоогоор ном хэвлэлтийн 50 хувийг нь шийдвэрлэж өгье үлдэгдэл мөнгийг нь өөрсдөө төлөөрэй гэж хэлсэн. Сүхбаатар аймгийн Нийтийн номын сангаас ном хэвлэгдсэний дараа номын мөнгөө шилжүүлэх гэсэн юм аа гэж над руу холбогдохоор нь дансыг өгөөд хэвлэлийн газар мөнгийг нь аваачиж өгөөрэй гэж хэлсэн ийм учиртай юм...” гэх мэдүүлэг, /1-р хавтаст хэргийн 115-116-р хуудас/

 

Гэрч “...Миний санаж байгаагаар 2022 оны 12 дугаар сарын сүүлээр 27-ны өдөр билүү 28-ны өдөр энэ хоёр өдрийн аль нэг өдөр нь байх манай байгууллагын дарга ******* нь Баруун-Урт сумын төвд үйл ажиллагаа явуулдаг Сонголт барилгын материалын дэлгүүрээс 1 ширхэг нь 150.000 төгрөгийн үнэтэй 15 ширхэг 2.249.000 төгрөгийн хавтан худалдан авсан гээд анхан шатны санхүүгийн баримт бүрдүүлээд нягтланд өгөөд дараа нь надаар гарын үсэг зуруулаарай гэсэн. Тухайн үед манай байгууллагын нягтлан ******* нь нярвын программ дээр орлого, зарлагыг авсан байсан би засваргүй боломжгүй байсан учраас анхан шатны цаасан баримтыг бөглөөгүй нярвын тайланд хавсаргасан. Манай байгууллага ямар нэгэн хавтан аваагүй. Учир нь байгууллагын нярав нь тухайн байгууллагын эд хөрөнгийн бүхий л асуудалд оролцдог надаар дамжаагүй учраас би уг асуудлын талаар хэлж байна. Би зөвхөн над дээр болсон зүйлийн талаар хэлье 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдөр 295.700 төгрөг, 2022.09.27-ны өдөр 283.600 төгрөг тус тус миний данс руу томилолтын мөнгө гэж орсон. Би тухайн үед нь хаашаа ч томилолтоор яваагүй байсан. 2022.06.28-ны өдөр 295.700 төгрөг орсны дараа дарга ******* нь томилолтын мөнгө миний данс руу хий гэж хэлээд надаар 50.600 төгрөгийн юм авхуулаад үлдэгдэл 245.100 төгрөгийг шилжүүлсэн. 2022.09.27-ны өдөр 283.600 төгрөгийг нягтлан *******ы данс руу шилжүүлж байсан. 2023 оны 01 дүгээр сард төрийн аудитын шалгалт Сүхбаатар аймгийн Нийтийн номын санд хийгдсэн. Манай байгууллагыг Аудитор А.Мөнхцэцэг гэх хүн шалгасан бөгөөд тухайн шалгагч маань танай байгууллага 2022 онд 15 сая төгрөгийн үнэ бүхий сантехникийн ажил, засвар үйлчилгээ хийгдсэн үү? Танай байгууллагын дарга *******, ******* ******* нар нь засвар үйлчилгээ хийгдсэн гээд баримтууд бүрдүүлж ХХК-ны дансанд 15 сая төгрөгийн орлого хийсэн байна гэхээр нь ямар нэгэн засвар үйлчилгээ хийгдээгүй талаар хэлсэн...” гэх мэдүүлэг, /1-р хавтаст хэргийн 6-8-р хуудас/

 

Гэрч “...Манай найз над руу яриад данс руу чинь мөнгө оруулаад гаргая гэж байсан. Тэгээд төд удалгүй миний тоот дансанд 13.500.000 төгрөг шилжүүлээд гүйлгээний утга нь Мөнх наран элчээс бараа материалын төлбөр гэж шилжүүлсэн байсан. Тэгээд удалгүй нөгөө мөнгөө тоот данс руу шилжүүлчих гүйлгээний утга дээр нь номын сан, ном хэвлэлтийн төлбөр гэж бичээрэй гэж хэлсэн. Би тухайн данс руу нь шилжүүлсэн...” гэх мэдүүлэг, /1-р хавтаст хэргийн 20-21-р хуудас/

 

Гэрч Г.Батбаатарын “...Нийтийн номын сангийн ******* Түвшээ нь намайг номын сан дээр дуудаад номын сангийн 1-2 давхрын өрөөнүүдийг үзүүлээд сантехникийн засварын ажил хийлгэнэ гээд зураг, зардлын тооцоо гаргуулаад 15.000.000 төгрөг манай Мөнх нарны илч ХХК-ны данс руу шилжүүлээд маргааш нь ******* Түвшээ нь дансны дугаар өгөөд энэ данс руу мөнгөө буцаагаад хий гэхээр нь сантехникийн материалаа миний өгсөн жагсаалтаар өөрсдөө авах гэж байгаа байх гэж бодоод шилжүүлсэн чинь мөнгөө аваад ахиж холбогдоогүй...” гэх мэдүүлэг, /1-р хавтаст хэргийн 23-24-р хуудас/

 

Гэрч “... “Хар дарсан зүүд” гэх номын 2022 оны 05 дугаар сарын 17-ны өдөр захиалсан. Б-5-ын 356 нүүртэй ном 156 ширхэг “Хар дарсан зүүд” нэртэй ном захиалсан. Манайх 2022 оны 05 дугаар сарын 15-ны өдөр нэг номыг 39,600 төгрөгөөр нийлүүлэх үнийн санал хүргүүлсэн. Гэрээ байгуулсан эсэхийг би сайн мэдэхгүй байна. Гэрээ байгуулсан бол манай захиалгын албанд байж магадгүй. 150 ширхэг номыг 5.940.000 төгрөгөөр хэвлэсэн. Мөн 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдөр “Сүхбаатар аймгийн Нутгийн захиргаа, удирдлагын байгууллагын түүхэн товчоон намтар" нэртэй номыг захиалсан. Уг номыг 500 ширхэг хэвлүүлэх захиалга өгсөн. Нэг номыг 22.420 төгрөгөөр хэвлэсэн. Гэрээ байгуулсан эсэх талаар мэдэхгүй байна. Б-5 хэмжээтэй 222 нүүртэй 500 ширхэг номыг нийт 11,210,000 төгрөгөөр хэвлэсэн. Уг хоёр номын төлбөр болох 10,000,000 төгрөгийг бэлнээр 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Наранбаатар гэх хүн өгсөн. Бэлэн мөнгөний орлогын ордерын баримт үйлдсэн. Одоо номыг хэвлүүлсний үлдэгдэл төлбөр 7,150,000 төгрөгийг өгөөгүй байна. “Сүхбаатар нутгийн бичгийн мэргэдийн намтар, ном зүй" гэсэн номын хэвлэж байгаагүй...” гэх мэдүүлэг, /3-р хавтаст хэргийн 71-72-р хуудас/

 

Гэрч “... нь манай суманд 8 нэрийн хүнсний дэлгүүр ажиллуулдаг би дэлгүүрийн ус дулааны шугамын ажил хийж гүйцэтгэн халаалтын паар солих ажлыг 2022 оны 11 дүгээр сарын сүүлээр сольсон тэр үед би ажил гүйцэтгэсэн төлбөрөө аваагүй байсан юм. Ингээд 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдөр өөс 4.060.000 төгрөг орж ирсэн тэр үед рүү залгаад юун илүү мөнгө ороод ирэв гэсэн чинь 2.400.000 төгрөгийг руу шилжүүлнэ гэж хэлсэн ингээд би ы дансыг тай ярьж аваад тухайн мөнгийг шилжүүлсэн байна... Би 1.660.000 төгрөгийн ажил хийж гүйцэтгэсэн. мөн надад ямар учиртай мөнгө руу шилжүүлэх гэж байгаа талаар хэлээгүй...” гэх мэдүүлэг, /3-р хавтаст хэргийн 95-96-р хуудас/

 

Гэрч “...Сүхбаатар аймгийн Нийтийн номын сангийн төсөв нь Соёлын яам дээр батлагдаг Сүхбаатар аймгийн Соёл урлагийн газраар дамжин байгууллагын төрийн сангийн дансанд тухайн жилийн төсөв төвлөрдөг. Харин байр ашиглалттай холбоотой зардлыг орон нутгаас шийдэж өгдөг. 2022 онд Нийтийн номын сангийн урсгал засварт 27.463.7 төгрөгийн төсөв Орон нутгаас баталж өгсөн байсан. Уг төсвөөс 2022 онд шаардлагатай байр ашиглалтын зардалд зарцуулж байгаад 2022 оны 12 дугаар сар 15.0 сая төгрөгийг орон нутгаас Нийтийн номын санд шилжүүлсэн байсан. Уг 15.0 сая төгрөгийг Орон нутгаас өгсөн учраас урсгал засварт зарцуулах байсан боловч өөр зүйлд зарцуулсан нь тогтоогдож Сүхбаатар аймгийн Төрийн аудитын газраас акт тогтоогдсон байсан...” гэх мэдүүлэг, /3-р хавтаст хэргийн 104-105-р хуудас/

 

Сүхбаатар аймаг дахь Төрийн аудитын газрын 2023.02.27-ны өдрийн 67, 68, 69, 70, 71 дугаартай төлбөр барагдуулах тухай актууд (1-р хавтаст хэргийн 27-30-р хуудас),

 

Сүхбаатар аймаг дахь Төрийн аудитын газрын 2023.02.27-ны өдрийн 86, 87, 88 дугаартай зөрчил арилгах тухай актууд (1-р хавтаст хэргийн 31-33-р хуудас),

 

Сүхбаатар аймаг дахь Төрийн аудитын газрын 2023.02.27-ны өдрийн 89, 112 дугаартай сахилгын шийтгэл оногдуулах тухай албан шаардлага (1-р хавтаст хэргийн 34-35-р хуудас),

 

 Сүхбаатар аймаг Нийтийн номын сангийн захирлын 2022.07.22-ны өдрийн А/26 дугаартай “хөрөнгө зарцуулах тухай” тушаал (1-р хавтаст хэргийн 39-р хуудас),-

 

Төлбөрийн хүсэлтүүд, нэхэмжлэх (1-р хавтаст хэргийн 40-49-р, 133-144-р,155-162 р, 175-181-р хуудас),

 

 Шүүгдэгч *******, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа, (1-р хавтаст хэргийн 54-55-р хуудас)

 Сүхбаатар аймгийн Засаг даргын 2018.03.29-ний өдрийн Б/12 дугаар “Х.Мөнгөн Өлзийг ажилд томилох тухай” захирамж (1-р хавтаст хэргийн 117-р хуудас),

 

Сүхбаатар аймгийн Засаг даргын 2023.05.16-ны өдрийн Б/34 дугаар “Х.Мөнгөн Өлзийг албан тушаалаас чөлөөлөх тухай” захирамж (1-р хавтаст хэргийн 118-р хуудас),

 

 Сүхбаатар аймаг Нийтийн номын сангийн захирлын 2019.01.09-ний өдрийн Б/02 дугаар “*******ыг хөдөлмөрийн гэрээгээр ажиллуулах тухай” тушаал (1-р хавтаст хэргийн 119-р хуудас),

 

Сүхбаатар аймаг Нийтийн номын сангийн захирлын 2014.12.21-ний өдрийн Б/11 дугаар “түр ажилд авах тухай” тушаал (1-р хавтаст хэргийн 120-р хуудас),

 

 Сүхбаатар аймаг Нийтийн номын сангийн захирлын 2023.08.18-ны өдрийн Б/03 дугаар “*******ы хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тухай” тушаал (1-р хавтаст хэргийн 121-р хуудас),

 

 Сүхбаатар аймаг Нийтийн номын сангийн захирлын 2023.07.04-ний өдрийн Б/01 дугаар “*******д сануулах арга хэмжээ авах тухай” тушаал (1-р хавтаст хэргийн 122-р хуудас),

 

 Аймгийн Нийтийн номын сангийн ******* *******ы албан тушаалын тодорхойлолт (1-р хавтаст хэргийн 123-126-р хуудас),

 

 Аймгийн Нийтийн номын сангийн захирал *******н албан тушаалын тодорхойлолт (1-р хавтаст хэргийн 127-130-р хуудас),

 

 Сүхбаатар аймаг Нийтийн номын сангийн захирлын 2022.09.14-ний өдрийн А/26 дугаартай “хөрөнгө зарцуулах тухай” тушаал (1-р хавтаст хэргийн 145-р хуудас),

 

 “Нийтийн номын сан”-ийн инженерийн шугам сүлжээний угсралт, халаалтын системийг хэсэгчлэн шинэчлэх, засварлах ажил гүйцэтгэх гэрээ, хавсралт (1-р хавтаст хэргийн 146-154-р хуудас),

 

 “Мөнхсайн үүд” ХХК-ийн , Х.Энх-амгалангийн , *******ы , “Мөнх нарны илч” ХХК-ийн , , , *******гийн , “Содперсс” ХХК-ийн , , Т.Цэцэгбаярын , Б.Мөнхбаатарын , Г.Сарантуяагийн дугаартай дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл, (1-р хавтаст хэргийн 190-245-р 2-р хавтаст хэргийн 1-237-р хуудас),

 

 Төлбөрийн баримт, нэхэмжлэх, шилжүүлгийн баримт (3-р хавтаст хэргийн 5-7-р хуудас),

 

 Г.Батбаатарын 5304470624 дугаартай Хаан банкны дансны хуулга (3-р хавтаст хэргийн 18-22-р хуудас),

 Э.Лантуугийн Төрийн банкны дансны хуулга (3-р хавтаст хэргийн 25-р хуудас),

 

  5634096321 дугаартай Хаан банкны дансны хуулга (3-р хавтаст хэргийн 28-29-р хуудас),

 

 Сонсох ажиллагаа явуулсан тухай тэмдэглэл (3-р хавтаст хэргийн 42-р хуудас),

 

 Шүүгдэгч *******н Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (4-р хавтас хэргийн 28-р хуудас),

 

 Шүүгдэгч *******ы Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (4-р хавтас хэргийн 29-р хуудас),

 

 Шүүгдэгч *******ы дугаартай Хаан банкны дансны хуулга (4-р хавтас хэргийн 46-50-р хуудас),

 

 Шүүгдэгч *******ы иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, (4-р хавтаст хэргийн 93-96-р хуудас) зэрэг болно.

 

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

 

 Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

 

    1. Шүүхээс тогтоосон үйл баримт

 

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүгдэгч ******* нь нийтийн албан тушаалтнаар буюу Сүхбаатар аймгийн Нийтийн номын сангийн нягтлан бодогчоор ажиллаж байхдаа тус номын сангийн захирал ажилтай *******тэй үйлдлээрээ санаатай нэгдэж бүлэглэн , Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.6-д заасан “албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх”, мөн хуулийн 7.1.7-д заасан “албан тушаалын байдлаа ашиглан эд хөрөнгө олж авах, давуу эрх эдлэхийг хориглоно” гэх заалтыг, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-д заасан “Төсвийн болон хандив тусламжийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах”, Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1-д заасан “Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх” үүрэг, мөн хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.2-т заасан “албаны эрх мэдлээ хэтрүүлэх”, 39.1.4-т заасан “албан тушаалын бүрэн эрхээ урвуулан ашиглах...”-ыг хориглоно гэснийг тус тус зөрчиж буюу албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, Сүхбаатар аймгийн Засаг даргын 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн А/551 дугаартай захирамжаар орон нутгийн төсвөөс дулааны шугам шинэчлэх санхүүжилтээр 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Нийтийн номын сангийн дугаартай дансанд олгогдсон 15,000,000 төгрөгөөс бусдын дансаар дамжуулан нийт 3,800,000 төгрөгийг 2022 оны 12 дугаар сарын 29-ний өдөр шилжүүлэн авч үүнээс хувьдаа 1,400,000 төгрөгийг өөрийн хувийн хэрэгцээнд авч зарцуулан, өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон,

 шүүгдэгч ******* нь нийтийн албан тушаалтнаар буюу Сүхбаатар аймгийн Нийтийн номын сангийн захирлаар ажиллаж байхдаа тус номын сангийн ******* ажилтай *******тай үйлдлээрээ санаатай нэгдэж бүлэглэн, Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.6-д заасан “албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх”, мөн хуулийн 7.1.7-д заасан “албан тушаалын байдлаа ашиглан эд хөрөнгө олж авах, давуу эрх эдлэхийг хориглоно” гэх заалтыг, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-д заасан “Төсвийн болон хандив тусламжийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах”, Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1-д заасан “Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх” үүрэг, мөн хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.2-т заасан “албаны эрх мэдлээ хэтрүүлэх”, 39.1.4-т заасан “албан тушаалын бүрэн эрхээ урвуулан ашиглах...”-ыг хориглоно гэснийг тус тус зөрчиж буюу албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, Сүхбаатар аймгийн Засаг даргын 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн А/551 дугаартай захирамжаар орон нутгийн төсвөөс дулааны шугам шинэчлэх санхүүжилтээр 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Нийтийн номын сангийн дугаартай дансанд олгогдсон 15,000,000 төгрөгөөс 2022 оны 12 дугаар сарын 29-ний өдөр бусдын дансаар дамжуулан нийт 3,800,000 төгрөгийг шилжүүлэн авч, үүнээс хувьдаа 1,300,000 төгрөгийг өөрийн хувийн хэрэгцээнд авч зарцуулан, өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал тогтоогдлоо.

 

Дээрх үйл баримт нь яллах болон өмгөөлөх талуудын шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцүүлсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна. Үүнд:

Гэрч “...Миний дансаар олон гүйлгээнүүд хийгддэг. УИХ-н гишүүн Батсуурийн ажлын албанаас мөнгө орж ирнэ дансаа өг гэж надад хэлж байсан. Ингээд би дансаа өгсөн. Уг мөнгийг цаанаас хэн гэж хүн миний данс руу шилжүүлсэн гэдгийг би мэдэхгүй байна. Уг 10.000.000 төгрөгийг нь -нд бэлнээр гаргаж өгсөн...” гэх мэдүүлэг,

Гэрч “... дансанд орсон 10.000.000 төгрөгийн талаар ярихад Сүхбаатар аймгийн Нийтийн номын сангийн даргаар ажиллаж байсан ******* 2022 онд УИХ-н гишүүн уулзаад Сүхбаатар аймгийн 80 жилийн ой, Нийтийн номын сангийн ойд зориулж Сүхбаатар аймгийн бичгийн мэргэдийн товч танилцуулга бүхий ном, хар дарсан зүүд гэх нэртэй 2 ширхэг ном 1 номыг нь 500 ширхэг нөгөө номыг нь 150 ширхэг хэвлүүлэх шаардлагатай байна гэж туслалцаа хүссэн.

Ингээд УИХ-н гишүүн Ж.Батсуурь өөрийн бололцоогоор ном хэвлэлтийн 50 хувийг нь шийдвэрлэж өгье үлдэгдэл мөнгийг нь өөрсдөө төлөөрэй гэж хэлсэн. Сүхбаатар аймгийн Нийтийн номын сангаас ном хэвлэгдсэний дараа номын мөнгөө шилжүүлэх гэсэн юм аа гэж над руу холбогдохоор нь дансыг өгөөд хэвлэлийн газар мөнгийг нь аваачиж өгөөрэй гэж хэлсэн ийм учиртай юм...” гэх,

Гэрч “...2023 оны 01 дүгээр сард төрийн аудитын шалгалт Сүхбаатар аймгийн Нийтийн номын санд хийгдсэн. Манай байгууллагыг Аудитор А.Мөнхцэцэг гэх хүн шалгасан бөгөөд тухайн шалгагч маань танай байгууллага 2022 онд 15 сая төгрөгийн үнэ бүхий сантехникийн ажил, засвар үйлчилгээ хийгдсэн үү? Танай байгууллагын дарга *******, ******* ******* нар нь засвар үйлчилгээ хийгдсэн гээд баримтууд бүрдүүлж ХХК-ны дансанд 15 сая төгрөгийн орлого хийсэн байна гэхээр нь ямар нэгэн засвар үйлчилгээ хийгдээгүй талаар хэлсэн...” гэх,

Гэрч “...Манай найз над руу яриад данс руу чинь мөнгө оруулаад гаргая гэж байсан. Тэгээд төд удалгүй миний тоот дансанд 13.500.000 төгрөг шилжүүлээд гүйлгээний утга нь Мөнх наран элчээс бараа материалын төлбөр гэж шилжүүлсэн байсан. Тэгээд удалгүй нөгөө мөнгөө тоот данс руу шилжүүлчих гүйлгээний утга дээр нь номын сан, ном хэвлэлтийн төлбөр гэж бичээрэй гэж хэлсэн. Би тухайн данс руу нь шилжүүлсэн...” гэх,  

Гэрч Г.Батбаатарын “...Нийтийн номын сангийн ******* Түвшээ нь намайг номын сан дээр дуудаад номын сангийн 1-2 давхрын өрөөнүүдийг үзүүлээд сантехникийн засварын ажил хийлгэнэ гээд зураг, зардлын тооцоо гаргуулаад 15.000.000 төгрөг манай Мөнх нарны илч ХХК-ны данс руу шилжүүлээд маргааш нь ******* Түвшээ нь дансны дугаар өгөөд энэ данс руу мөнгөө буцаагаад хий гэхээр нь сантехникийн материалаа миний өгсөн жагсаалтаар өөрсдөө авах гэж байгаа байх гэж бодоод шилжүүлсэн чинь мөнгөө аваад ахиж холбогдоогүй...” гэх,  

Гэрч “... номын төлбөр болох 10,000,000 төгрөгийг бэлнээр 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Наранбаатар гэх хүн өгсөн. Бэлэн мөнгөний орлогын ордерын баримт үйлдсэн...” гэх мэдүүлэг,

 

Гэрч “...2022 оны 12 дугаар сарын 28-ны өдөр өөс 4.060.000 төгрөг орж ирсэн тэр үед рүү залгаад юун илүү мөнгө ороод ирэв гэсэн чинь 2.400.000 төгрөгийг руу шилжүүлнэ гэж хэлсэн ингээд би ы дансыг тай ярьж аваад тухайн мөнгийг шилжүүлсэн байна... Би 1.660.000 төгрөгийн ажил хийж гүйцэтгэсэн. мөн надад ямар учиртай мөнгө руу шилжүүлэх гэж байгаа талаар хэлээгүй...” гэх,  

Гэрч “...022 оны 12 дугаар сард 15.0 сая төгрөгийг орон нутгаас Нийтийн номын санд шилжүүлсэн байсан. Уг 15.0 сая төгрөгийг Орон нутгаас өгсөн учраас урсгал засварт зарцуулах байсан боловч өөр зүйлд зарцуулсан нь тогтоогдож Сүхбаатар аймгийн Төрийн аудитын газраас акт тогтоогдсон байсан...” гэх мэдүүлгүүд,

 

Сүхбаатар аймаг дахь Төрийн аудитын газрын 2023.02.27-ны өдрийн 67, 68, 69, 70, 71 дугаартай төлбөр барагдуулах тухай актууд,

 

Сүхбаатар аймаг дахь Төрийн аудитын газрын 2023.02.27-ны өдрийн 86, 87, 88 дугаартай зөрчил арилгах тухай актууд,

 

Сүхбаатар аймаг дахь Төрийн аудитын газрын 2023.02.27-ны өдрийн 89, 112 дугаартай сахилгын шийтгэл оногдуулах тухай албан шаардлага,

 

 Сүхбаатар аймаг Нийтийн номын сангийн захирлын 2022.07.22-ны өдрийн А/26 дугаартай “хөрөнгө зарцуулах тухай” тушаал,-

Төлбөрийн хүсэлтүүд, нэхэмжлэх

 

 “Нийтийн номын сан”-ийн инженерийн шугам сүлжээний угсралт, халаалтын системийг хэсэгчлэн шинэчлэх, засварлах ажил гүйцэтгэх гэрээ, хавсралт

 

 “Мөнхсайн үүд” ХХК-ийн , Х.Энх-амгалангийн , *******ы , “Мөнх нарны илч” ХХК-ийн , , , *******гийн , “Содперсс” ХХК-ийн , , Т.Цэцэгбаярын , Б.Мөнхбаатарын , Г.Сарантуяагийн дугаартай дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл,

 

 Төлбөрийн баримт, нэхэмжлэх, шилжүүлгийн баримт

 

 Г.Батбаатарын 5304470624 дугаартай Хаан банкны дансны хуулга

 Э.Лантуугийн Төрийн банкны дансны хуулга

  5634096321 дугаартай Хаан банкны дансны хуулга зэрэг болно.  

 

 1.2. Талуудын гаргасан дүгнэлт

 

Улсын яллагчаас: “...шүүгдэгч нар нь дээрх гэмт хэргийг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларч, шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судлагдсан гэрч нарын мэдүүлэг зэрэг болон бусад бичгийн нотлох баримтууд, өнөөдрийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр тогтоогдож байна.

Хавтаст хэрэгт авагдсан гэрч нарын мэдүүлэг болон дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч нар нь төсвийн мөнгөнөөс өөрсдийн банкин дахь данснуудаар шилжүүлэн авсан үйлдэл хөтөлбөргүй тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн тайлбар хэсэгт “Энэ хуульд заасан “нийтийн албан тушаалтан” гэж Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3.1.4-т заасан албан тушаалтан, байнга болон түр хугацаагаар байгуулагдсан хамтын шийдвэр гаргах чиг үүрэг бүхий хороо, комиссын гишүүн, эдгээртэй адилтгах ажил, үйлчилгээ эрхэлж байгаа этгээдийг ойлгоно... Энэ хуульд заасан “урвуулан ашиглах” гэж албан үүрэг, албан тушаал, албан тушаалын байдлын эрх мэдлээ албаны эрх ашгийн эсрэг, эсхүл хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдэл хийх, эрх мэдлээ хэтрүүлэхийг ойлгоно. Авлигын эсрэг  хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-д “албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглах” гэж албан тушаалын эрх мэдлийг албаны эрх ашгийн эсрэг буюу хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдэл хийхийг; Мөн хуулийн 3.1.4-д “давуу байдал” гэж энэ хуулийн 4.1-д заасан этгээд албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласнаар хувь хүн, хуулийн этгээдэд буй болох эдийн болон эдийн бус ашигтай байдлыг ойлгоно гэж тус тус хуульчилсан.

Шүүгдэгч *******, ******* нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох  дүгнэлтийг,

 

Шүүгдэгч нарын өмгөөлөгч  Х.Ургаа:  ... Энэ хэрэг өмнө нь нэг удаа анхан шатны шүүхээр мөн хяналтын шатаар шийдвэрлэгдсэн. Анхан шатын шүүх бол миний үйлчлүүлэгч нарыг цагаатгаж давж заалдах шатын шүүхээс хэргийн цагаатгаж байгаа үйл баримт болон үйл баримтуудын хоорондох дүгнэлтүүд агуулгын хувьд зөрөөтэй байна гэдэг агуулгаар шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байж чадаагүй байна гэж дүгнэж буцаасан.

Тэрнээс биш энэ гэмт хэрэг юм байна гэдэг агуулга бол илэрхийлээгүй гэдгийг бас нэмж хэлье. ...Ингээд энэ 15,000,000 төгрөгөөс прокурор 2,700,000 нь татаж гаргаж ирээд энэ бол бусдад давуу байдал олгочихсон юм байна гээд өөртөө давуу байдал авчихжээ гээд зааглаж байгаа юм. Тэгээд яллаж байгаа нөхцөл байдал яг ямар нотлох баримтуудаар энэ хүмүүсийн гэм буруу тогтоогдож байгаа юм бэ гэдэг яллах дүгнэлтэд дурдаад байгаа бол гэрчийн мэдүүлгүүд байдаг. Гэрчийн мэдүүлгүүд  өөрөө энэ хүмүүсийн 2,300,000 тэр 1,400,000 холбоотой асуудлыг огт нотолдоггүй. Энэ хүмүүсийн дансаар нь мөнгө орсон байна....Ач холбогдол хамаарал хууль ёсны байдал буюу харилцан эсрэг нэгдмэл сонирхолтой байх болон байж болох этгээдүүдийн мэдүүлгүүдийг үнэн зөв, зан байдлын шинж агуулгын эх сурвалж бодитой эсэхийг тал бүрээс нь бүрэн гүйцэт шалгах үнэлэх ёстой. Төрийн аудитын газраас шалгаж улмаар улсын байцаагчийн актууд тавигдсаны дагуу зөрчлийг арилгасан нь тогтоогдсон. Харин тухайн хүчин төгөлдөр акт нь өөрөө хууль бус гэдэг үйл баримт хавтаст хэрэгт авагдаагүй. Би яг өмнөх анхан шатны шүүх хуралдаан дээр ч энэ асуудлыг ярьж байсан.

...Үнэхээр шаардлагатай байсан бол прокурорын дүгнэлт дээр захиргааны хэргийн шүүхэд шийдвэрлүүлэх боломжтой. Гэтэл энэ чинь өөрөө тухайн хүмүүсийг энэ 15,000,000 төгрөгт бүгдийг нь хамруулаад акт тавигдаад энэ хүмүүс актаа төлөөд ингэчихсэн. ...Яллагдагчаар татах үед аль хэдийн 15,000,000 төгрөг төлөгдчихсөн байсан шүү шүүгчээ  гэдгийг бас анхаараасай. 15,000,000 төгрөг төлөгдчихсөн байсан...

Дээрээс нь улсын дээд шүүх бол өөрөө хуулийг тогтоолоороо тайлбарлаж байгаа. 2022 оны 1 сарын 22-ны 54 дугаартай шүүхийн тогтоол байдаг. Энэ тогтоол өөрөө тухайн төрийн аудитын байгууллагаас гаргасан. Энэ актууд өөрөө хүчин төгөлдөр байгаа бол энэ чинь өөрөө зөрчил дээр нь арга хэмжээ авчихсан тийм учраас энийг тэр гаргачихсан байгаа. Зөрчлийн акт нь өөрөө хавтаст хэрэгт авагдсан. Энэ ямарваа нэг үйл баримтаар хүчингүй болчихсон гэдэг нь өөрөө энэ 4 хавтаст хэрэгт тогтоогдсон үйл баримт байхгүй учраас бол дээд шүүхэд ингэж тайлбарласан агуулга илэрхийлж шийдсэн байдаг. Тэгэхлээр энэ чинь энэ хүмүүс өнөөдөр 15,000,000 төгрөгийн асуудлыг төлөөд ажил мэргэжил хийх хөдөлмөрлөх эрхээ хязгаарлуулаад энэ бол хариуцлагын л асуудал шүү дээ хариуцлага тооцогдож байгаа  хэлбэр, тэр бүх асуудал шийдэгдсэний дараа ахиад гэмт хэрэгтэн болгоод эрүүгийн хэрэгтэн болгоод 1,300,000, 1,400,000 төгрөгийг 15,000,000 төгрөгөөс нь татаж авчраад, энэ нь өөрөө гэмт хэрэг байна гээд үзээд байгаа нь ямар нотлох баримтаар тэр гэрчүүдийн мэдүүлгийг би сая хэллээ. Үнэхээр харилцан хамаарал юу байгаа юм онолынхоо хувьд тэгээд эрүүгийн хуулийн 2.1 дээр үнэхээр гэм буруугийн асуудлыг бас хуульчилсан. Тэгэхлээр ер нь бол объектив болон субьектив яллах ажиллагааг бол дангаар нь хийхийг хориглочихсон л ийм л зохицуулалт явдаг. Тэгэхлээр бол эхний саналдаа би энэ бол гэмт хэргийн шинжгүй үнэхээр энэ 15,000,000 төгрөгтэй холбоотой асуудлууд шийдэгдээд дуусчихсан. Үнэхээр прокуророос энийг гэмт хэрэг гэж оруулж ирэх гэж байсан бол 1,300,000 төгрөг 1,400,000 дээрх асуудал дээр нь энэ акттай холбоотой асуудлыг хүчингүй болгох энэ эрх хэмжээнийх нь дагуу энийг хийж орж ирэх ёстой байсан. Тийм учраас бол эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар гэмт хэргийн шинжгүй гэдэг үндэслэлээр нь хэрэгсэхгүй болгох дүгнэлтийг тус тус гаргав.

 

 

    1.3. Хууль зүйн дүгнэлт

Прокуророос шүүгдэгч ******* нь нийтийн албан тушаалтнаар буюу Сүхбаатар аймгийн Нийтийн номын сангийн *******оор ажиллаж байхдаа тус номын сангийн захирал ажилтай *******тэй үйлдлээрээ санаатай нэгдэж бүлэглэн албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, Сүхбаатар аймгийн Засаг даргын 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн А/551 дугаартай захирамжаар орон нутгийн төсвөөс дулааны шугам шинэчлэх санхүүжилтээр 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Нийтийн номын сангийн дугаартай дансанд олгогдсон 15,000,000 төгрөгөөс бусдын дансаар дамжуулан нийт 3,800,000 төгрөгийг 2022 оны 12 дугаар сарын 29-ний өдөр шилжүүлэн авч үүнээс хувьдаа 1,400,000 төгрөгийг өөрийн хувийн хэрэгцээнд авч зарцуулан, өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон,

 шүүгдэгч ******* нь нийтийн албан тушаалтнаар буюу Сүхбаатар аймгийн Нийтийн номын сангийн захирлаар ажиллаж байхдаа тус номын сангийн ******* ажилтай *******тай үйлдлээрээ санаатай нэгдэж бүлэглэн, албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, Сүхбаатар аймгийн Засаг даргын 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн А/551 дугаартай захирамжаар орон нутгийн төсвөөс дулааны шугам шинэчлэх санхүүжилтээр 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Нийтийн номын сангийн дугаартай дансанд олгогдсон 15,000,000 төгрөгөөс 2022 оны 12 дугаар сарын 29-ний өдөр бусдын дансаар дамжуулан нийт 3,800,000 төгрөгийг шилжүүлэн авч, үүнээс хувьдаа 1,300,000 төгрөгийг өөрийн хувийн хэрэгцээнд авч зарцуулан, өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон гэж үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, хэргийг шүүхэд ирүүлжээ.

 

Авлигын эсрэг хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т “албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглах” гэж албан тушаалын эрх мэдлийг албаны эрх ашгийн эсрэг буюу хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдэл хийхийг”, мөн зүйлийн 3.1.4-т “давуу байдал” гэж энэ хуулийн 4.1-д заасан этгээд албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласнаар хувь хүн, хуулийн этгээдэд буй болох эдийн болон эдийн бус ашигтай байдлыг”, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-т “хувийн ашиг сонирхол гэж нийтийн албан тушаалтан албаны бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд өөрөө болон түүнтэй хамаарал бүхий этгээдийн зүгээс нөлөөлж болохуйц эдийн болон эдийн бус ашиг сонирхлыг” ойлгоно, мөн хуулийн 4 дүгээр зүйлд нийтийн албан тушаалтан буюу хуулийн үйлчлэлд хамаарах этгээдийг тус тус хуульчилжээ.

 

Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-т төрийн улс төрийн, захиргааны, тусгай албаны удирдах болон гүйцэтгэх албан тушаалтан нь уг хуулийн үйлчлэлд хамаарахыг тодорхойлжээ.

 

Шүүгдэгч ******* нь Сүхбаатар аймгийн Нийтийн номын сангийн захиралаар, шүүгдэгч ******* нь уг номын сангийн *******оор тус тус ажиллаж байсан бөгөөд Төрийн албаны тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт заасан төрийн албан тушаалыг Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхолыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилсан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т “нийтийн албан тушаалтан” гэж тодорхойлж, үүнд хамаарах этгээдийг Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт нэрлэн заажээ.

Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2-т зааснаар төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан болон ерөнхий ба ахлах ******* нар энэ хуулийн үйлчлэлд хамаарахаар шууд нэрлэн заасан байна.

Хуулийн энэхүү зохицуулалтаас үзэхэд тухайн байгууллагын тэргүүлэх төлөөлөх, ажилтнуудыг томилох, чөлөөлөх, урамшуулах, сахилгын шийтгэл оногдуулах, тэдгээрийн ажлыг удирдан зохицуулах зэрэг бүрэн эрх, чиг үүргийг хэрэгжүүлдэгээс гадна төсвийг захиран зарцуулах үйл ажиллагаанд биечлэн оролцож санхүүгийн баримтанд гарын үсэг зурдаг эрх бүхий ажилтнуудыг уг хуулийн үйлчлэлд хамааруулсан байх тул шүүгдэгч нар нь нийтийн албан тушаалтанд хамаарч байжээ.

 

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 2003 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 58/4 тоот тогтоолоор баталсан Авлигын эсрэг НҮБ-ын Конвенцэд нийцүүлэн Монгол Улсын Их хурлаас 2006 оны 07 дугаар сарын 06-ны өдөр баталсан Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлд төрийн албан хаагч албан тушаалынхаа бүрэн эрхийн дагуу асуудал боловсруулж шийдвэрлэхдээ хууль бусаар аль нэг хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, албан тушаалынхаа байдлыг ашиглан эд хөрөнгө олж авах, давуу эрх эдлэх, хууль бусаар ашиг хонжоо олох, бусдад давуу байдал олгох зорилготой бусад үйлдэл хийх зэргээр ашиг сонирхлын зөрчилтэй үйл ажиллагаа явуулахыг хориглосон байна.

 

Нийтийн албанд ажиллаж буй албан тушаалтан нь хууль тогтоомж, эрх бүхий байгууллага, албан тушаалтны гаргасан шийдвэрээр олгогдсон бүрэн эрх, чиг үүргийн хүрээнд өөрийн үйл ажиллагааг эрхлэн гүйцэтгэх бөгөөд тэдгээрийн албаны эрх мэдэл нь дээр дурдсан эрх зүйн актын хэмжээгээр хязгаарлагддаг билээ.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэрэг нь хэлбэрийн бүрэлдэхүүнтэй ба хохирол, хор уршиг арилсан эсэхээс үл хамааран нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, бусдад давуу байдал бий болгосон үйлдэл, эс үйлдэл хийснээр гэмт хэргийн шинжийг бүрэн агуулах бөгөөд өөрөөр хэлбэл, гэм буруутай хүний зүгээс албаны бүрэн эрхэд хамаарч байгаа үйлдлийг албаны эрх ашигт харш байдлаар үйлдэх, эсвэл хийх ёстой зүйлийг албаны эрх ашигт харш байдлаар хийхгүй байх эс үйлдэхүйн хэлбэртэй байдаг.

 

Шүүгдэгч *******, ******* нар нь нийтийн албан тушаал хашиж байх үедээ албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглан Сүхбаатар аймгийн Засаг даргын 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн А/551 дугаартай захирамжаар орон нутгийн төсвөөс дулааны шугам шинэчлэх санхүүжилтээр 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Нийтийн номын сангийн дугаартай дансанд олгогдсон 15,000,000 төгрөгөөс 2022 оны 12 дугаар сарын 29-ний өдөр бусдын дансаар дамжуулан нийт 3,800,000 төгрөгийг шилжүүлэн авч, үүнээс хувьдаа тус бүр 1,400,000, 1,300,000 төгрөгийг өөрсдийн хувийн хэрэгцээнд авч зарцуулан, өөртөө болон бусдад давуу байдал бий болгон эрх мэдлээ хэтрүүлсэн дээрх үйлдэл нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийн объектив болон субъектив талын шинжийг бүрэн хангах бөгөөд төрийн албаны нэр хүндэд харшаар нөлөөлөх үйлдэл гэж үзэх үндэслэлтэй юм.

 

 Иймд шүүгдэгч  *******, *******  нарт холбогдох дээрх үйлдлийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдсэн нь хэргийн бодит байдалд үндэслэгдсэн, шүүгдэгч нарын үйлдэл тухайн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн агуулсан, хэргийн зүйлчлэл зөв байх тул шүүгдэгч нарыг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

 

 

Шүүгдэгч *******, ******* болон тэдгээрийн өмгөөлөгч Х.Ургаа нар нь  гэм буруугийн талаар “...үйлдлээрээ санаатай нэгдэж нийлсэн, үгсэн тохиролцсон, хэн нэг этгээдэд давуу байдал олгох зорилгоор эрх мэдэл, албан тушаалын байдлаа зориудаар урвуулж хэтрүүлэх замаар албаны эрх ашгийн эсрэг санаатай үйлдэл хийсэн гэх нөхцөл байдал мөрдөн байцаалтаар тогтоогдоогүй байх тул *******, ******* нарын үйлдлийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр цагаатгах шийдвэр гаргаж өгнө үү гэх дүгнэлт, саналыг шүүх хүлээн авах үндэслэлгүй гэж үзлээ.

 

Учир нь *******, ******* нар нь дээрх гэмт хэргийг үйлдэж тус мөнгөнөөс хувьдаа  өөрсдийн хувийн хэрэгцээнд авч зарцуулан, өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон үйл баримт нь

Гэрч М.Наранбаатар, Э.Ушаандар, Ш.Батсүрэн, , Г.Батбаатар, Л.Баярмаа, Д.Жаргалсайхан, Э.Амарбат нарын мэдүүлгүүд, Сүхбаатар аймаг дахь Төрийн аудитын газрын 2023.02.27-ны өдрийн 67, 68, 69, 70, 71 дугаартай төлбөр барагдуулах тухай актууд, Сүхбаатар аймаг дахь Төрийн аудитын газрын 2023.02.27-ны өдрийн 86, 87, 88 дугаартай зөрчил арилгах тухай актууд, Сүхбаатар аймаг дахь Төрийн аудитын газрын 2023.02.27-ны өдрийн 89, 112 дугаартай сахилгын шийтгэл оногдуулах тухай албан шаардлага,  Сүхбаатар аймаг Нийтийн номын сангийн захирлын 2022.07.22-ны өдрийн А/26 дугаартай “хөрөнгө зарцуулах тухай” тушаал, “Нийтийн номын сан”-ийн инженерийн шугам сүлжээний угсралт, халаалтын системийг хэсэгчлэн шинэчлэх, засварлах ажил гүйцэтгэх гэрээ, хавсралт, “Мөнхсайн үүд” ХХК-ийн , Х.Энх-амгалангийн , *******ы , “Мөнх нарны илч” ХХК-ийн , , , *******гийн , “Содперсс” ХХК-ийн , , Т.Цэцэгбаярын , Б.Мөнхбаатарын , Г.Сарантуяагийн , Г.Батбаатарын 5304470624, 5634096321  дугаартай дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл, Э.Лантуугийн Төрийн банкны дансны хуулга зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч *******, ******* нар болон тэдгээрийн өмгөөлөгчийн гаргасан санал, дүгнэлт нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд дээрх нотлох баримтуудаар үгүйсгэгдэн няцаагдсан хийгээд шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдснийг үгүйсгэх, цагаатгах баримт шүүхийн хэлэлцүүлэгт талуудын шинжлэн судалсан баримтуудаар тогтоогдоогүй болно.

 

Тодруулбал, 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр А/551 дугаартай хуваарьт өөрчлөлт оруулах тухай Засаг даргын захирамж гарч уг захирамжийн 1 дүгээр хавсралтаар орон нутгийн төсвөөс дулааны шугам шинэчлэх зориулалтаар Сүхбаатар аймгийн Нийтийн номын санд 15.000.000 төгрөгийн нэмэлт санхүүжилт олгохоор баталж тус номын сангийн дансанд олгогдсон бөгөөд тус мөнгийг 2022 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Мөнх нарын элч ХХК-ны Хаан банкны дугаарын данс руу шилжүүлснийг Мөнх нарын элч ХХК 1.200.000 төгрөгийг суутган авч, үлдэгдэл 13.500.000 төгрөгийг *******ы найз рүү шилжүүлж, үлдэгдэл 300.000 төгрөгийг *******гийн төрсөн эгчийн охин болох А.Анаргэрэлийн Хаан банкны 5648068003 дугаарын данс руу шилжүүлжээ.

нь өөрийн Хаан банкны дугаарын данснаас 10.000.000 төгрөгийг иргэн Ц.Наранбаатар гэх хүний Хаан банкны дугаарын данс руу ном хэвлэлтийн мөнгө шилжүүлж, түүнийг Ц.Наранбаатар өөрийн данснаас бэлнээр гарган авч -д 10.000.000 төгрөгийн төлбөр төлсөн байна.

нь Мөнх нарын элч ХХК-иас орж ирсэн мөнгөний үлдэгдэл болох 3.500.000 төгрөг дээр 560.000 төгрөгийг нэмж Хаан банкны 5634096321 дугаарын данс руу нийт 4.060.000 төгрөгийг шилжүүлж Д.Жаргалсайхан нь өөрийн ажлын хөлс болох 1.660.000 төгрөгийг авч үлдэгдэл 2.400.000 төгрөгийг *******ы 5099900101 тоот данс руу шилжүүлсэн.

Улмаар ******* 5099900101 тоот данснаас *******гийн төрсөн эгчийн охин болох А.Анаргэрэлийн дансанд 1.000.000 төгрөгийг шилжүүлж А.Анаргэрэл нь Мөнх нарын элч ХХК-ны данснаас орж ирсэн 300.000 төгрөгийг нийлүүлэн өөртөө 20.000 төгрөгийг авч үлдэн 1.280.000 төгрөгийг *******гийн Хаан банкны тоот данс руу шилжүүлж тус номын сангийн захирал ******* нь 1.300.000 төгрөг, ******* ******* нь 1.400.000 төгрөгийг бүлэглэн албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон нь нотлогдсон болно.

 

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

 

2.1. Талуудын гаргасан санал,

 

Улсын яллагчаас: Шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд ажиллах эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 3 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах, шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд ажиллах эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 3 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах саналыг,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс: ...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх зохицуулалт байдаг. Энэ нь шүүгдэгч нарын эрх зүйн байдалд оногдуулахад боломжтой. Тийм учраас хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзаж өгөөч гэж хүсэж байна. Мөн дээрээс нь нийтийн албанд ажиллах эрхийг 2 жилийн хугацаагаар хасах саналыг тус тус гаргав.

 

    2.2. Эрүүгийн хариуцлага

 

   Шүүх гэмт хэрэг үйлдсэн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг шүүх харгалзан үзнэ” гэж заасан нөхцөл байдлыг үндэслэх учиртай.

 

Хувийн байдал гэдэгт хувь хүний төлөвшил, зан араншин, гэр бүлийн байдал, ажил эрхлэлтийн байдал, урьд гэмт хэрэг, зөрчил үйлдэж байсан эсэх, гэмт үйлдэлдээ хийж буй оюун дүгнэлт буюу гэм буруугаа ойлгон ухамсарласан эсэх нөхцөл байдлуудыг хамааруулан ойлгоно.

Шүүгдэгч нарын хувийн байдлын талаар хавтаст хэрэгт авагдсан эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогдсон байдал, үйлдсэн хэргээ мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүх хуралдаанд мэдүүлж байгаа байдал, хоёул ажил хөдөлмөр эрхэлж байгаа зэрэг нь баримтаар тогтоогдож байна.

 

Шүүгдэгч  *******, ******* нарт  ял шийтгэл оногдуулахад эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

 

Шүүгдэгч *******, ******* нарын холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь “нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял” шийтгэхээр хуульчилжээ.

 

Шүүгдэгч *******, ******* нарын үйлдсэн гэмт хэргийн шинж, оногдуулах ялыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд анх удаа хөнгөн гэмт хэрэгт холбогдсон, учруулсан хохирол хор уршгийг шинж, тэдгээрийн хувийн байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  3.1 дугаар зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суугаа газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэх зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэх нь гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгч нарын гэм бурууд тохирсон эрүүгийн хариуцлагыг нийгэмшүүлэх зорилгод нийцсэн гэж үзлээ.

  2.3  Хохирол, хор уршгийн талаар

 Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 1-д “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж заасан ба шүүгдэгч *******, ******* нарын хувьд гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн  байх тул тэдгээрийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзсэн болно.

             2.4. Бусад асуудлаар

Шүүгдэгч *******, ******* нар нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт хураагдсан зүйлгүй, иргэний бичиг баримт хавсаргагдаагүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүхийн шатанд таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдъя.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт *******, овогт нарыг нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө болон бусдад давуу байдал бий болгох буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******, ******* нарт тус бүр нийтийн албанд ажиллах эрхийг 2  /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, тус бүр 1 /нэг/ жилийн хугацаагаар Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суугаа газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэх зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******, *******  нарт оногдуулсан 1/ нэг/  жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялд хяналт тавьж ажиллахыг оршин суух нутаг дэвсгэрийн харьяаллаар Сүхбаатар аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялтан  *******, ******* нар нь оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солих зохицуулалттайг анхааруулсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******, ******* нарт  оногдуулсан нийтийн албанд томилогдох эрх хасах ялыг ял оногдуулсан үеэс эхлэн тооцсугай.

6. Шүүгдэгч *******, ******* нарт шүүхийн шатанд таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдсугай.

7. Шүүгдэгч *******, ******* нар нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт иргэний баримт бичгээр хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар хохиролыг нөхөн төлсөн болохыг тус тус дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, иргэний нэхэмжлэгч, улсын яллагч,  дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Н.БАЯРБААТАР