Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2023 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 138/ШШ2023/00062

 

 

 

 

 

2023 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 138/ШШ2023/00062

******* аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

******* аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Жаргалтуяа даргалж, шүүгч Т.Байгалмаа, Г.Уртнасан нарын бүрэлдэхүүнтэйгээр, тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ******* аймаг, ******* сумын ******* дүгээр баг, ******* дугаар байрны ******* тоотод оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогт *******ийн *******ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* аймаг, ******* сумын ******* дүгээр баг, ******* дугаар байрны тоотод оршин суух, ЖА78057******* регистрийн дугаартай, овогт ийн д холбогдох,

Эд хөрөнгөд учруулсан гэм хорын хохиролд 1 02******* *******3******* төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч П.*******

Хариуцагч Б.

            Иргэдийн төлөөлөгч Б.Хишигбямба

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Энхнаран.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч П.******* нь хариуцагч Б.д холбогдуулан эд хөрөнгөд учруулсан гэм хорын хохиролд 1 02******* *******3******* төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Манай гэр болох ******* сумын ******* дүгээр баг, ******* дугаар байрны ******* тоотын дээрээс 20******* оны 04 дүгээр сарын 25-ны өдөр дээд айл болох ******* дугаар байрны тоотын оршин суугчдын буруугаас болж ус алдаж, шалан дээгүүр ус тунаж, доод айл руу дамжиж ус алдсан байдалтай, ханын цаас хуурч, цахилгаан монтажид гэмтэл гарч тогны хэлбэлзэлтэй, паркетан шал хөөж зай завсар гарч, байнгын чийг бохирын үнэр үнэртдэг, гал тогооны өрөөнд босоо шугамаа дагаж бохир гоожсон. тоот айлд орж хэлэхэд маш хэнэггүй байдалтай хувийн сууцанд амьдрахгүй яасан юм гэж тавласан.

Манай гэр бүл энэ байранд амьдраад 13 жил болж байна. Энэ хугацаанд Б.тай дээр, доороо хөрш зэргэлдээ амьдраад 10 гаруй жил болж байна. Б.ынх зөвхөн энэ удаад биш өмнө нь 4-5 удаа манайх руу ус алдуулж байсан. Тиймээс Б. болон түүний эхнэрт хандаж “манайх одоо гэртээ засвар хийх гэж байгаа шүү. Дахин ус алдуулахгүй байх талаар арга хэмжээ авч байгаарай” гэж хэлж байсан. Манай байрны бохирын хоолой байнга битүүрч сагадаг байсан. Үүнээс болж гал тогооны өрөөний маань хана шарлаж, босоо шугамуудаа сольж шинэчлэн, засвар үйлчилгээ хийсэн юм. Энэ удаад Б.ын 00-ын бочкиноос нь ус алдаж манайд төдийгүй манайхаас доош 3 давхарын айл руу мөн ус алдсан. Манай гэрт бүр ус нэлийтэл тогтсон байсан. Үүнээс болж одоо манай хана хөгцтэй, харлачихсан, паркетан шалны хооронд завсар гарч, хөөлт бий болсон байгаа. Манай доод давхарын айл манай руу орж ирж ус алдаад байна гэсэн. Тухайн үедээ эднийх рүү ороод “танайхаас ус алдчихлаа. Ямар байдалтай байгааг орж хар” гэхэд эхнэр нь “бид нар ороод яах юм” гээд орж хараагүй. Харилцан ойлголцох боломж байхад хэн аль нь цухалдсан. Ингээд Нийтийн аж ахуйд дуудлага өгч, слесарь ирж үзээд “Б.ын 00-ын өрөөний бочкиноос нь ус алдсан байна. Эвдрэлтэй байгаад ус алдсан” гэж хэлсэн. Нэлээн олон удаа ус алдсан учир ойлгуулахгүй бол болохгүй юм байна гэж бодож шүүхэд нэхэмжлэл гаргасан. Иймд үнэлгээгээр гарсан хохирол *******41 *******3******* төгрөг, үнэлгээ хийлгэхэд гарсан зардал 88 000 төгрөг, нийт 1 02******* *******3******* төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч Б. хариу тайлбартаа: Иргэн *******ийн өргөдөлтэй танилцахад ус гоожсон асуудлаас болж *******41 *******3******* төгрөгийн хохирол учирсан талаар үнэлгээ гаргуулжээ. Энэ нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Аливаа гэм буруугийн үйлдэл нь эрх зүйн хувьд үүрэг болгосон хэм хэмжээгээ зөрчсөн, биелүүлээгүй, мөн санаатай үйлдлийн улмаас гэм хор учирсан тохиолдолд хүлээн зөвшөөрөгдөх ёстой. Манайх санаатай болон болгоомжгүйн улмаас ус гоожуулсан хариуцлагагүй үйлдэл гаргаагүй болно. Учир нь манай амьдардаг байр олон жил шугам нь засварт ороогүй, босоо шугам, бохирын хоолой хуучирч элэгдэлд орсон учраас бохир бөглөрөх, үүнээс болж босоо шугам дагаж доод айлд ус гоожих, нэвчих болсон. Тухай бүрт нь нийтийн аж ахуйд дуудлага өгч, үзүүлж, засуулдаг байсан. Хуучирсны улмаас шугам бөглөрч байна, солих шаардлагатай талаар хэлж, бөглөрсөн шугамыг засаж өгдөг байсан. Ингээд манай орцны айлууд ярилцаад, сая 8 дугаар сард байх босоо шугамыг сольсон юм. Манайх *******-р байрандаа эзгүй, хүнгүй байж байгаад ирэхэд манай доод давхарын ******* гэх эмэгтэй орж ирээд, бид үзэхэд 00-ын суултуурын бочки нь гацсаны улмаас ус гоожсон байсан. Үүнийг нийтийн аж ахуйд мэдэгдэж засуулсан. Мөн энэ үеэр нийтийн аж ахуй зэвтэй усны асуудлаар гэнэт ус хаах, нээх, мөн аймгаараа шугам зэвэрсний улмаас бочкинд зэв хуримтлагдаж, энэ үеэр нь ус хааж, нээснээс болж бочки нь гацсан байна гэж дуудлагаар ирсэн слесарь хэлж байсан. Түүнээс биш манай 00-ын суултуур эвдрээгүй. Мөн үнэлгээний Вендо компани дээрх айлын эвдрэл гэмтлийг хэзээ, хэдэн удаагийн улмаас ус гоожсон, хэдий хэмжээний хохирол учирсан гэдгийг нарийн тогтоохгүй бүхэлд нь үнэлгээ гаргаж байгаа нь үндэслэлгүй байна. Гэм хорын хохирол учирсан талаарх нотлох баримт хангалттай бус байна. 

Манайх энэ байранд 17, 18 жил амьдарч байгаа. *******ийн дээд давхарт хэвийн хөршийн харилцаатай амьдардаг. Энэ байр бол 40-50 жил болчихсон хуучирсан, шугамууд нь муудаж нарийссан, маш их бөглөрч хагардаг, зэвтэй ус гардаг хуучны байр юм. Манайх эдгээр шугамуудын төгсгөл нь байдаг ч юм уу, биднээс шалтгаалахгүй ийм байдал үүсчихээд байгаа юм. Крантаа онгорхой орхиж явах, бочки крантаа янзлуулаагүй гэх мэт бидний өөрсдийн хариуцлагагүйгээс, үүргээ биелүүлээгүйгээс энэ асуудал гаргаагүй. Айлд хохирол учирсан учир энэ байдлыг нь хүндэтгэж үзэж байна. Гэвч энэ нь биднээс шалтгаалаагүй. Шугам, сан нь муудсан, манай аймгийн хэмжээнд асуудал болоод байгаа зэвтэй ус байнга гардаг. Энэ байдлаас шалтгаалсан гэж миний хувьд үзэж байна. Тухайн ус алдах үед ******* ч бухимдалтай орж ирсэн, манай эхнэр ч бухимдалтай харьцсан. Энэ нь буруу. Бид үүргээ биелүүлээгүй, хариуцлагагүй хандсан бол хохирлыг барагдуулж болно. Дээд талд нь амьдардаг гэдгээрээ л буруутай болчихоод байна. Гэм хор учруулсан нь шалтгаант холбоотой байх ёстой. Шугамуудыг солиулсан боловч гал тогооны өрөөнд халуун ус ирдэггүй, гацах асуудал гарсаар байгаа. Үүнд нийтийн аж ахуй маш хариуцлагагүй ханддаг. Би өөрийгөө үүргээ биелүүлсэн гэж үзэж байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа юм. Аймаг, орон нутгийн хариуцлагагүй байдлаас ч шалтгаалсан гэж бодож байна. Миний хувьд ус алдсан шалтгааныг олж тогтоолгох гэж нэлээн явсан боловч үүнийг тогтоож өгдөг байгууллага байдаггүй юм байна. Бид буруугүй учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

Иргэдийн төлөөлөгч Б.Хишигбямба “...Санаатай үйлдэл биш учир хохирол барагдуулах шаардлагагүй. Нэхэмжлэгч, хариуцагч хоёр харилцан тохиролцож эвлэрсэн нь дээр байх...” гэсэн дүгнэлт гаргажээ.

Нэхэмжлэгч талаас өөрийн иргэний үнэмлэх болон Эрхийн улсын бүртгэлийн 000148401 дугаартай гэрчилгээ зэргийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, “******* нийтийн аж ахуй” ОНӨААТҮГ-ын Ерөнхий инженерийн 20*******.04.26-ны өдрийн 0******* дугаартай тодорхойлолт, “Вендо” ХХК-ийн Хөрөнгийн үнэлгээний тайлан, бэлэн мөнгөний орлогын баримт, ус алдсан болохыг харуулсан гэрэл зургууд зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн, харин хариуцагч талаас баримт гаргаж өгөөгүй болно. (хх 3-30 тал)

Шүүх хариуцагчийн гаргасан хүсэлтээр шинжээч томилох ажиллагааг хийсэн боловч шинжээчээр томилогдсон байгууллага дүгнэлт гаргах боломжгүй гэсэн хариуг албан бичгээр ирүүлсэн болно. (хх 46-53 тал)

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч П.******* нь тус шүүхэд хариуцагч Б.д холбогдуулан “Эд хөрөнгөд учруулсан гэм хорын хохиролд 1 02******* *******3******* төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг гаргажээ. (хх 1 тал)

            Шүүх хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг талуудын гаргасан тайлбаруудтай харьцуулан шинжлэн судалсны үндсэн дээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзлээ.

            Нэхэмжлэгч П.******* нь шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа бүрэн дэмжиж оролцсон ба нэхэмжлэлийн шаардах эрхийн үндэслэлээ “...20*******.04.25-ны өдөр дээд айлаас ус алдсан. Нийтийн аж ахуйд дуудлага өгч, слесарь ирж үзээд Б.ын 00-ын өрөөний бочкиноос нь ус алдсан байна. Эвдрэлтэй байгаад ус алдсан гэж хэлсэн. Иймд үнэлгээгээр гарсан хохирол *******41 *******3******* төгрөг, үнэлгээ хийлгэхэд гарсан зардал 88 000 төгрөг, нийт 1 02******* *******3******* төгрөгийг гаргуулж өгнө үү... гэж тайлбарладаг.

Хариуцагч Б. нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн татгалзлын үндэслэлээ “...бид өөрсдийн хариуцлагагүй, үүргээ биелүүлээгүйгээс энэ асуудал гаргаагүй. Байрны шугам, сан нь муудсан, зэвтэй ус байнга гардаг. Шугамуудыг солиулсан боловч гал тогооны өрөөнд халуун ус ирдэггүй, гацах асуудал гарсаар байгаа. Энэ асуудал нь Нийтийн аж ахуй, аймаг, орон нутгийн хариуцлагагүй байдлаас шалтгаалсан гэж бодож байна. Би ус алдсан шалтгааныг олж тогтоолгох гэж нэлээн явсан боловч үүнийг тогтоож өгдөг байгууллага байдаггүй юм байна. Буруугүй учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй...” гэж тайлбарлан маргадаг.

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.ын гаргасан “шинжээч томилуулах тухай” хүсэлтийг үндэслэн шүүгчийн 20******* оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 138/ШЗ20*******/02817 дугаар захирамжаар ******* аймгийн Мэргэжлийн хяналтын газрыг шинжээчээр томилсон боловч тус байгууллага нь 20******* оны 11 дүгээр сарын *******-ны өдрийн 02/506 дугаартай “...Шүүхийн шинжилгээний тухай хуулинд байгууллага өөрөө шинжээч томилох заалт байхгүй тул шийдвэрлэх боломжгүй байна...” гэх албан бичгийг ирүүлж, дүгнэлт гаргахаас татгалзсан. Мөн тус газрын Усан хангамж, ариутгах татгуурын хяналтын улсын байцаагчтай утсаар холбогдож тус хэрэгт улсын байцаагчийн хувьд дүгнэлт гаргах боломжтой эсэх талаар тодруулахад “...Манай байгууллага татан буугдаж байгаа учир дүгнэлт гаргах боломжгүй, шинэ газар ямар чиг үүргээр ажиллах нь тодорхойгүй байгаа” гэсэн хариуг өгсөн (хх 46-53 тал) бөгөөд зохигч талуудын хэн алин шинжээчийн дүгнэлт гаргуулах тухай хүсэлтийг дахин гаргаагүй болно.

Хэрэгт авагдсан Эрхийн улсын бүртгэлийн 000148401 дугаартай гэрчилгээний хуулбар, “******* нийтийн аж ахуй” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын Ерөнхий инженер Ц.Хишигмөнхийн гаргасан 20******* оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 0******* дугаартай “Тодорхойлолт”, дээрх орон сууцанд ус алдсаны улмаас эд хөрөнгөд учирсан хохирлыг арилгахад шаардагдах зардлын хэмжээ тогтоосон тухай “ВЕНДО” ХХК-ийн 20******* оны 07 дугаар сарын 18-ны өдрийн Р*******-*******2 дугаартай “Хөрөнгийн үнэлгээний тайлан”, гэрэл зургууд болон талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

1. Нэхэмжлэгч П.******* нь ******* аймгийн ******* сумын ******* дүгээр баг, ******* дугаар байрны ******* тоот орон сууцны өмчлөгч, хариуцагч Б. тус байрны 24 тоот орон сууцны өмчлөгч байна.

2. 20******* оны 04 дүгээр сарын 25-ны өдөр хариуцагч Б.ын өмчлөлийн дээрх орон сууцны ариун цэврийн өрөөний 00-ын почкины хөвүүр гацаж ус алдсанаас ******* тоот нэхэмжлэгчийн орон сууцны таазны хөөсөнцөр хавтангууд хөндийрсөн, ханын цаас /обой/ норсон хэсэгтээ хууларсан, паркетан шал норж хөөн зай завсар гарсан зэрэг хохирол учирчээ.

3. Нэхэмжлэгч П.******* нь ус алдсанаас өөрийн эд хөрөнгөд учирсан хохирол болон засвар үйлчилгээнд гарах зардлыг тооцуулахаар Хөрөнгийн үнэлгээний “Вендо” ХХК-нд хүсэлт гаргаж, тус компани нэхэмжлэгчийн эд хөрөнгөд учирсан хохирол болон бусад зардлыг *******41 *******3******* төгрөгөөр үнэлсэн байх ба нэхэмжлэгч нь үнэлгээний хөлсөнд төлсөн 88 000 төгрөгийг төлсөн байна.

            Талууд дээрх үйл баримтууд болох орон сууцны өмчлөгчийн болон ус алдсан асуудлын талаар, мөн хохирлын үнэлгээний үнийн дүнгийн талаар тус тус маргаагүй, харин хариуцагч нь ус алдсан шалтгааныг олж тогтоогоогүй, манай буруугаас ус алдаагүй гэж маргасан. 

            Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн ******* дугаар зүйлийн *******.1.1-д зааснаар тухайн орон сууцны доторх шугам сүлжээ, тоног төхөөрөмж зэрэг нь сууц өмчлөгчийн өмчлөлийн эд хөрөнгөд хамаарах бөгөөд Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн ******* дугаар зүйлийн *******.1.8-д зааснаар өөрийн эзэмшилд байгаа шугам сүлжээ, тоног төхөөрөмжийн бүрэн бүтэн байдлыг хангах, засвар, үйлчилгээг хариуцан гүйцэтгэх үүрэг нь сууц өмчлөгчид хамааралтай байна.

            Хуульд ийнхүү зааснаас үзэхэд тухайн ариун цэврийн өрөөний доторх шугам сүлжээ, тоног төхөөрөмж /суултуур/ нь хариуцагч Б.ын өмчлөлийн эд хөрөнгөд хамаарах тул тэрээр өөрийн эзэмшилд байгаа шугам сүлжээ, тоног төхөөрөмж, тодруулж хэлбэл суултуурын почкины хөвүүрийг гацахгүй байх, бүрэн бүтэн байдлыг хангах, засвар үйлчилгээг хариуцан гүйцэтгэх үүргээ хэрэгжүүлээгүйгээс ус алдаж, улмаар бусдын эд хөрөнгөд хохирол учруулсан тул учирсан гэм хорыг хариуцан арилгах үүрэг хүлээнэ.

Иргэний хуулийн 4*******7 дугаар зүйлийн 4*******7.2-т гэм хор учруулсан этгээд ийнхүү гэм хор учруулсан нь түүний буруугаас болоогүй гэдгийг нотолбол хуульд зааснаас бусад тохиолдолд гэм хор учруулсны хариуцлагаас чөлөөлөгдөхөөр заасан.

Гэвч хариуцагч Б. нь гэм хор учруулсан нь өөрийн буруугаас болоогүй гэдгээ шүүхэд баримтаар нотолж чадаагүйгээс гадна шүүх хуралдаанд хэлэлцэн судалсан баримтуудаар хариуцагч нь гэм хор учруулсны хариуцлагаас чөлөөлөгдөх үндэслэл тогтоогдохгүй байна.

            Харин Иргэний хуулийн 4*******7 дугаар зүйлийн 4*******7.1-д “Бусдын ...эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, 510 дугаар зүйлийн 510.1-д “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж тус тус заасан.

            Дээрх хуульд зааснаар нэхэмжлэгч П.*******т учирсан хохирлыг мөнгөөр төлүүлэх үндэслэлтэй байх тул үнэлгээгээр тогтоогдсон эд хөрөнгөд учирсан хохирол болон бусад зардал *******41 *******3******* төгрөг, үнэлгээний хөлсөнд төлсөн 88 000 төгрөг, нийт 1 02******* *******3*******  төгрөгийг гэм хор учруулсан этгээд болох хариуцагч Б.аас гаргуулах үндэслэлтэй байна.

Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч Б.Хишигбямба “...Санаатай үйлдэл биш учир хохирол барагдуулах шаардлагагүй...” гэсэн дүгнэлт гаргасан ба уг дүгнэлтээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлгүй байна. 

Иймд Иргэний хуулийн 4*******7 дугаар зүйлийн 4*******7.1, 510 дугаар зүйлийн 510.1- д заасныг баримтлан хариуцагч Б.аас бусдын эд хөрөнгөд гэм хор учруулснаас үүсэх үүрэгт 1 02******* *******3******* төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч П.*******т олгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Нэхэмжлэгч П.*******ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 2******* 268 төгрөгийг ******* сумын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.аас улсын тэмдэгтийн хураамжид 2******* 268 төгрөг гаргуулан нэхэмжлэгч П.*******т олгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1******* дугаар зүйлийн 1*******.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 4*******7 дугаар зїйлийн 4*******7.1, 510 дугаар зїйлийн 510.1-д тус тус заасныг баримтлан хариуцагч Б.аас бусдын эд хөрөнгөд гэм хор учруулснаас үүсэх үүрэгт 1 02******* *******3******* /нэг сая хорин есөн мянга есөн зуун гучин ес/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч П.*******т олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 тус тус зааснаар нэхэмжлэгч П.*******ээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 2******* 268 төгрөгийг ******* сумын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.аас улсын тэмдэгтийн хураамжид 2******* 268 /хорин есөн мянга хоёр зуун жаран найм/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч П.*******т олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11******* дүгээр зүйлийн 11*******.2, 11*******.4-д зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд талууд мөн хуулийн 11******* дүгээр зүйлийн 11*******.3-т заасан 14 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч шийдвэрийг эс зөвшөөрвөл энэхүү шийдвэрийг гардуулснаас хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.  

 5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11******* дүгээр зүйлийн 11*******.7-д зааснаар зохигч нь мөн хуулийн 11******* дүгээр зүйлийн 11*******.4-д заасан хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

                          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Г.ЖАРГАЛТУЯА                                                    

                                           ШҮҮГЧИД                            Т.БАЙГАЛМАА                                                                                                                  

                                                                Г.УРТНАСАН