Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 01 сарын 26 өдөр

Дугаар 2021/ШЦТ/17

 

 

 

 

 

 

2021 оны ******* сарын 26 өдөр                      2021/ШЦТ/17                                    

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярбаатар даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энхсаруул, Улсын яллагч Г.Лхагвасүрэн

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Төмөрцэцэг /онлайнаар/ Иргэний нэхэмжлэгч *******

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Лхагвасүрэнгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******эд холбогдох 2030002570289 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн, 1985 оны 05 дугаар сарын 28-ны өдөр Сүхбаатар аймгийн Сүхбаатар суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга ажилтай, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 2 дугаар багийн ******* айлын орон сууц ******* тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, регистрийн дугаар *******, ******* овгийн *******.

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:

Шүүгдэгч ******* нь Монгол Улсын Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн

16.5.5 “Батлагдсан төсвийг зориулалтын дагуу зарцуулах”-д гэж заасныг зөрчиж 2*******9 оны 06 дугаар сарын 27-ний өдрийн А/86 дугаартай захирамжаар тус сумын боловсрол, эрүүл мэндийн сангаас 9.761.000 /есөн сая долоон зуун жаран нэгэн мянга/ төгрөгийг “Нийгмийн эрүүл мэндэд иргэн бүрийн оролцоо” чуулга уулзалтыг зохион байгуулах нэрийдлээр төсвөөс гарган авч сумын Эрүүл мэндийн төвийн 80 жилийн ойд зориулсан хүлээн авалт, бэлэг дурсгалын зүйлд төсвийн хөрөнгийг зориулалт бусаар зарцуулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

 

Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Яллаж байгаа яллах дүгнэлттэй санал нийлэхгүй байна. Миний хувьд тухайн үед хуулийн дагуу мөнгийг зарцуулсан. Энэ нь юугаар нотлогдож байна вэ гэхээр миний гаргасан захирамжид хуулийн заалтуудыг дурдсан байгаа. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухайн хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.1 дэх хэсгийн а-д “аймаг, нийслэл, хотын таван жилийн үндсэн чиглэл, Аймаг, нийслэл, хотын хөгжлийн жилийн төлөвлөгөө болон Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн төсөл, гүйцэтгэлийн тайлан, орон нутгийн төсвийн болон түүнд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөл, төсвийн гүйцэтгэлийн тайланг батлуулахаар тухайн Хуралд оруулах, батлагдсан хөтөлбөр, төсөв, төслийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах” гэж заасны дагуу чиг үүргээ хэрэгжүүлэх ёстой. Үүнийхээ дагуу тухайн мөнгийг зарцуулсан. Тухайн сан нь манай сумын тусгай сан гэж үзэж байна. Ашигт малтмалын тухай хуулийн 43.3, энэ хуулийн 43.2-т заасан төлбөрийг тухайн сум дүүргийн төсөвт төвлөрүүлж хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, ажлын байр шинээр бий болгох, боловсролын болон эрүүл мэндийн салбарт зарцуулах бөгөөд энэ талаарх журмыг сум дүүргийн Иргэдийн төлөөлөгчийн хурал батална гэсний дагуу тухайн мөнгийг зарцуулсан. Тухайн мөнгийг яаж зарцуулсан талаар гэрч нарын мэдүүлэгт дурдагдаж байна. Миний хувьд дангаараа шийдвэр гаргадаггүй. Хоёрдугаар гарын үсгийг нягтлан бодогч зурдаг. Нягтлан бодогч хэрвээ намайг хууль зөрчиж шийдвэр гаргаж байсан бол сануулах ёстой байсан. Тэгэхэд надад сануулаагүй...гэв.

Иргэний нэхэмжлэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Сүхбаатар аймаг дахь Санхүүгийн аудитын газар нь жил бүр төрийн болон орон нутгийн өмчид үйлдвэрийн газруудад санхүүгийн аудит хийдэг. Манай аудитын байгууллагаас 2020 онд Сүхбаатар сумын Эрүүл мэнд, боловсрол санд аудит хийсэн. Тухайн аудитаар Эрүүл мэнд боловсрол сангаас “Нийгмийн эрүүл мэндэд иргэн бүрийн оролцоо” чуулга уулзалтын зардалд 9.761.000 төгрөгийг зарцуулсан байсан. Уг зарцуулалтыг аудитор маань тулган баталгаажуулахад уг чуулган зохион байгуулагдаагүй. Хуурамч баримт бичиг бүрдүүлж санхүүгийн баримт бүрдүүлэн зарцуулсан байсан. Ийм учраас манай байгууллагын зүгээс төсвийг зориулалтын бус зарцуулсан 9.761.000 төгрөгийг гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлэх санал хүсэлтэй байсан учраас цагдаагийн байгууллагад хандсан...гэв.

Гэрч ******* “...Би Сүхбаатар аймгийн Төрийн аудитын газрын аудит ажилтай юм. Тэгтэл Сүхбаатар сумын 2*******9 оны санхүүгийн тайлангийн аудитыг баталгаажуулсан юм. Үүн дотроос боловсрол эрүүл мэндийн сангийн зарцуулалтыг шалгахад Эрүүл мэндийн төв дээр 9.761.000 төгрөгийн зөрчил дутагдал илэрсэн. Уг зөрчлийг шалгахад Эрүүл мэндийн төвийн эрхлэгч нь хуурамчаар санхүүгийн бичиг баримт бүрдүүлэн Нийгмийн эрүүл мэндэд иргэн бүрийн оролцоо нэртэй чуулга зохион байгуулна гэж 9.761.000 төгрөгийг сумын засаг даргын захирамжаар эрүүл мэндийн төвд зарцуулсан байна. Гэтэл дээрх сургалт нь зохион байгуулагдаагүй хуурамч баримт бүрдүүлэн зориулалтын бусаар зарцуулсан байна. ...Монгол улсын төсвийн тухай хуульд зааснаар сумын Засаг дарга нь төсвийн ерөнхийлөн захирагчид хамаарна. Сумын Засаг дарга нь сумынхаа боловсрол, эрүүл мэндийн сангаас төсөв, хөрөнгө зарцуулахад 1 дүгээр гарын үсгийг, нягтлан бодогч нь 2 дугаар гарын үсгийг зурж баталгаажуулан зарцуулалт гаргадаг. Ийм учраас Төсвийн тухай хуулийн 16.5.5 “батлагдсан төсвийг зориулалтын дагуу зарцуулах” гэдэг заалтад хамаарна. Дээрх зориулалтын дагуу зарцуулах гэдэг зохицуулалт нь Төсвийн тухай хуульд заасан төсөв төвлөрүүлэн захирагч, ерөнхийлөн зарцуулагч, шууд захирагч нарт бүгдэд нь хамаарах ойлголт юм. Мөн нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлд зааснаар

 

санхүүгийн анхан шатны баримтыг үнэн зөв бүрдүүлж, тайлбарлах ёстой гэснийг тус тус зөрчсөн байсан учраас манай газраас дээрх асуудлыг шалгуулахаар хуулийн байгууллагад гомдол гаргасан. Тухайн үед явцын шалгалт хийж байхад Эрүүл мэндийн төвийн дарга болон Засаг дарга нар нь байхгүй байсан, энэ зарцуулалтын талаар нягтлан бодогч Болор-Эрдэнэ, Эрүүл мэндийн төвийн нягтлан бодогч нараас тодруулахад олигтой юм ярихгүй, чуулга уулзалтад зарцуулсан гэх тайлбарыг хэлж байсан. Тухайн хүмүүс нь “манай суманд дээрх чуулга уулзалт болсон, 300 гаран хүн оролцсон, тухайн хүмүүсийг сургуулийн үдийн цайны хоолны зааланд хооллосон” гэсэн утгатай тайлбарыг хэлэхээр нь би сургуулийн эрхлэгч, нярав нараас тодруулж асуухад үгүйсгэсэн зүйл хэлсэн. Мөн санхүүгийн баримт болгосон нь аймгийн төвд үйл ажиллагаа явуулдаг компани байсан, тэгэхээр хуурамч болох нь тодорхой болсон, иймээс төсвийн хөрөнгийг зориулалтын дагуу зарцуулаагүй байна гэж үзсэн” гэх мэдүүлэг /хх-18-19, 69-61 дүгээр хуудас/,

Гэрч ын “...Манай сумын эмнэлгийн 80 жилийн ойн арга хэмжээ 2*******9 онд тохиож байсан юм, уг нь бид нар ойгоо хандив тусламж цуглуулж байгаад 2*******9 оны намар хийх бодолтой байж байсан чинь сумын Засаг дарга ******* нь сумын 95 жилийн ойтой цуг тэмдэглэ гэсэн чиглэлийг гэнэт өгсөн. Ингээд сумын эрүүл мэндийн төвийн 80 жилийн ойг 2*******9 оны 07 дугаар сарын 0*******ий өдрөөс 07 дугаар сарын 07-ны өдрийн хооронд зохион байгуулсан. Сумын 95 жилийн ой ч гэсэн мөн өдрүүдэд цуг болсон. Сумын эрүүл мэндийн төвийн арга хэмжээнд хүрэлцэн ирэх зочид төлөөлөгчдийг хүлээн авах, гарын бэлэг дурсгалын зүйл гардуулах, хүндэтгэлийн хүлээн авалт зохион байгуулахад төсөв, хөрөнгө байхгүй байсан. Тиймээс би сумын Засаг даргын өрөөнд Засаг орлогч нарын хамт гурвуулаа уулзаж нөхцөл байдлыг танилцуулахад Засаг даргын тамгын Санхүү албаны дарга нь төсвөөс сургалт гээд хэдэн төгрөг гаргаж боломжтой талаар зөвлөгөөг өгсөн. Тэгээд Засаг дарга боловсрол, эрүүл мэндийн сангаас туслалцаа үзүүлье, та нар шаардагдах мөнгөөр төсөл, сургалт хэрэгжүүлэхээр бичээд ороод ир гэсэн. Тэгээд би ажил дээрээ очиж эмнэлгийн бичиг хэрэг, нийгмийн ажилтан сургалт зөвлөгөөн зохион байгуулах төсөл бичиг хэрэг, нийгмийн ажилтан сургалт зөвлөгөөн зохион байгуулах төсөл бичиг хэрэг, нийгмийн ажилтан сургалт зөвлөгөөн зохион байгуулах төсөл бич гээд тэрээр “Нийгмийн эрүүл мэндэд иргэн бүрийн оролцоо” нэртэй чуулганыг 9.761.000 төсөвт өртөгтэй 2*******9 оны 06 дугаар сарын 28-ний өдрөөс 30-ны өдрүүдийн хооронд зохион байгуулна гэсэн төсөл бичсэн. Үүнийг нь сумын Засаг даргаар батлуулан, Засаг даргын захирамжаар дээрх мөнгийг гаргуулж үүнээс 2.*******1.000 төгрөгийг ХХК руу 7.750.000 төгрөгийг руу төрийн сангаар дамжуулан шилжүүлсэн. ХХК-иар нь тус бүр нь 100 ширхэг тэмдэглэлийн дэвтэр, бал бичиг баримт хийх ширэн хавтас зэргийг нэг бүрийн 20.000 төргийн өртөгтэйгөөр хийлгүүлсэн. Тухайн компанийн танилцуулгыг интернэтээр хараад л захиалсан, ямар нэг гэрээ байгуулаагүй учир нь цаг хугацаа их давчуу байсан. Сумын ойг тэмдэглэх өдрийн өмнөх өдөр нь л дээрх гарын бэлэг ирсэн шиг санаж байна, тухайн гарын бэлгийн мөнгө 2*******9 оны 07 дугаар сарын 02-ны өдөр тус компани руу шилжсэн байсан. ХХК-ийн хүмүүсийг огт танихгүй, интернэтээр судалж байгаад л тэр компанийг сонгосон. “Бадрах хоймор” ХХК-тай манай бичиг хэргийн ажилтан Ганчимэг утсаар холбогдсон, учир нь тухайн компанийн захирлыг таньдаг гээд л холбогдож,  тухайн компанийн дансаар мөнгө гаргаж авсан. Тухайн компани руу

7.750.000 төгрөгийг шилжүүлж татварын 10 хувийг нь тус компанид суутгуулаад 2*******9

оны 07 дугаар сарын 03-ны өдөр 6.975.000 төгрөгийг эмнэлгийн тогооч Болорцэцэг, ариутгагч Наранцэцэг нар бэлнээр авсан. Тухайн мөнгөөр хүлээн авалтын хоол хүнсний

 

зүйл, хүлэн авалтын зүйлүүдийг худалдан авсан” гэх мэдүүлэг /хх-20-21, 68-70 дугаар хуудас/,

Гэрч “ манай эмнэлгийн эрхлэгч нь өрөөндөө дуудаад эрүүл мэндийн төвийн 80 жилийн ойн арга хэмжээг сумын ойтой хамт тэмдэглэхээр болсон тэгээд боловсрол эрүүл мэндийн сангаас мөнгө авахаар болсон чи энэ гар нооргийг авч яваад төлөвлөгөө боловсруулаад ир гэж хэлсэн. Үүний дагуу би гар нооргийг нь авч яваад компьютер дээр шивж төлөвлөгөө гаргасан. Эмнэлгийн эрхлэгч ойтой холбоотой мөнгө байхгүй тул дээрх чуулганыг зохион байгуулсан гэж бичиг баримт бүрдүүлээд мөнгийг нь 80 жилийн ойдоо хэрэглэнэ гэж хэлж байсан” гэх мэдүүлэг /хх-22-23 дугаар хуудас/,

Гэрч Ш.ын “ Манай сумын нутаг дэвсгэрт БНХАУ-ын “”, “” ХХК-иуд үйл ажиллагаа явуулдаг бөгөөд тус компаниудад БНХАУ-н иргэд ажилладаг юм. Гадаадын иргэдийг ажиллуулахдаа тус компаниуд нь засгийн газраас тогтоосон квотыг зөрчсөн илүү хүн ажиллуулсны төлбөр болох 1 хүн илүү ажиллуулбал хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх төлбөр тавьдаг. Уг төлбөр нь манай сумын төсөвт орж ирээд түүнийг нь боловсрол, эрүүл мэндийн байгууллагын бүтээн байгуулалтын ажил, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, шинээр ажлын байр бий болгоход зарцуулах талаар гаргасан сумын ИТХ-ын тогтоол, журамтай юм. Уг гадаадын иргэд илүү ажиллуулсны төлбөрт 2*******9 онд 900 орчим сая төгрөг төсөвт орж ирсэн байсан. 2*******9 онд Сүхбаатар сумын Эрүүл мэндийн төвийн 80 жилийн ой тохиож байсан юм. Энэ хүрээнд сумын эмнэлгийн ойг тэмдэглэе, гэхдээ сумын 95 жилийн ойтой цуг тэмдэглэхээр шийдвэрлэсэн. Ингээд сумын эмнэлгийн ойг тэмдэглэхэд аймаг орон нутгаас ирэх зочид төлөөлөгчдийн хүлээн авалт, гарын бэлэг зэрэгт мөнгө хэрэгтэй байна, гарц гаргалгаа байна уу гэж дарга нарт хэлсэн. Тэгэхээр нь Засаг дарга Хүрэлсүх, Засаг даргын орлогч Лхагвадорж, эмнэлгийн дарга Саруул бид нар сууж ярилцаад боловсрол, эрүүл мэндийн сангаас дээрх мөнгийг гаргаж эмнэлгийн удирдах ажилтны чуулга уулзалт зохион байгуулсан гэж баримтыг бүрдүүлээд ойн арга хэмжээндээ зарцуулъя гэж ярилцаж шийдсэн. Тухайн мөнгийг боловсрол, эрүүл мэндийн сангаас 2*******9 оны 07 дугаар сарын эхээр сумын Засаг дарга *******ийн захирамжаар гаргасан. Тус сангийн захиран, зарцуулахад 1 дүгээр гарын үсгийг Засаг дарга, 2 дугаар гарын үсгийг ЗДТГ-ын нягтлан бодогч С.Болор-Эрдэнэ зурж төсвөөс гаргадаг юм. Тухайн 9.761.000 төгрөгөөр 2 сая гаран төгрөгийг гарын бэлэг болох тэмдэглэлийн дэвтэр, үзэг бал, аяга, хайрцаг баглаа, хавтас зэрэгт зарцуулсан. Тухайн мөнгийг 2 хувааж “Бадрах хоймор” ХХК-ийн данс руу шилжүүлж тэндээс нь авч зарцуулсан байх, тухайн компанийн данснаас хэн авч зарцуулсныг нарийн мэдэхгүй байна” гэх мэдүүлэг /хх-25, 62-63 дугаар хуудас/,

Гэрч “...2*******9 оны 07 дугаар сарын эхээр манай сумын эмнэлгийн 80 жилийн ойн арга хэмжээ болж уг арга хэмжээнд ирсэн зочид төлөөлөгчдийн хоолыг манай цэцэрлэгийн гал тогоонд хийгээд зөөгөөд авч явж байсан. Тэр үеэр би эмнэлгийн тогооч бусад ажилчдын хамт хоолыг нь хийлцэж өгч байсан. Хоол хүнсний материал хаанаас авч ирснийг мэдэхгүй байна. Харин хоол хийх материалуудаа эмнэлэг дээрээсээ хоол хоолныхоор нь зөөгөөд авч ирж манай гал тогоонд хоол хийж байсан. Манай цэцэрлэгийн гал тогоонд ямар нэгэн байдлаар түрээсийн мөнгө өгч байгаагүй” гэх мэдүүлэг /хх-26 дугаар хуудас/,

Гэрч “...Эмнэлгийн 80 жилийн ойн арга хэмжээ 2*******9 оны 07 дугаар сарын эхээр болсон байх би яг өдрийг нь санахгүй байна. Сумын наадамтай

 

зэрэг болоод наадмын эхний орой хүлээн авалт нь манай соёлын төвийн зүүн талын зааланд болсон уг арга хэмжээнд би ороогүй аймгаас театрын хүмүүс ирсэн байсан. Манайх эмнэлэгт соёлын төвөө ямар нэгэн байдлаар түрээслээгүй нэг орой хүлээн авалтыг нь хийлгэсэн юм” гэх мэдүүлэг /хх-27 дугаар хуудас/,

Гэрч “...2*******9 оны 06 дугаар сарын 20-ны үед байх гэнэт эмнэлгийн ой тэмдэглэнэ гээд эмнэлгийн эрхлэгч хандив цуглуулахаар хөдөөгүүр яв гэж би багийн хоёр бага эмч Энхцэцэг, Цогзол нарын хамт хөдөөний хүний машин гуйгаад хөдөөгүүр 3 хоног явж хандивын мал цуглуулж ирсэн. Ойн арга хэмжээний үеэр ямаа боох гэх мэт хар бор ажлыг нь зохицуулж байсан” гэх мэдүүлэг /хх-28-29 дүгээр хуудас/,

Гэрч “...2*******9 оны 07 дугаар сарын *******-ний өдөр байх эмнэлгийн эрхлэгч нь намайг өрөөндөө дуудаад 80 жилийн ойг тэмдэглэхээр болсон, хоол хүнсний зардалд 7.750.000 төгрөг аймгийн төвийн Бадрах хоймор зоогийн газрын дансанд шилжүүлсэн, одоо нэрийг санахгүй нь санахгүй байна, нэг бүдүүн ах байсан. Тэр хүнтэй уулзаад бэлэн мөнгө гаргуулж аваад аймгаас хоол хүнсний зүйлээ авч ир гэсэн. Тухайн үед хоол хүнсэн дээр ариутгагч Наранцэцэг, сувилагч Энхтуяа, туслах сувилагч Оюунтуяа бид нар байсан. Тэгээд 2*******9 оны 07 дугаар сарын 03-ны өглөө эрт аймаг явахаар бол би ариутгагч Наранцэцэгийн хамт аймаг явж Бадрах хоймор зоогийн газрын хүнтэй уулзаж 7.750.000 төгрөгийн 10 хувийг өөрт нь үлдээж 6.950.000 төгрөг бэлнээр гаргуулж аваад аймгийн төвөөс хоол хүнсний зүйл худалдаж авсан. Аймгаас 5 сая шахуу төгрөгөөр хоол хүнсний зүйл бэлдээд үлдсэн мөнгөөр нь суманд ирж хөдөөний хүмүүсээс цагаан идээ худалдаж аваад уг мөнгө дууссан” гэх мэдүүлэг /хх-30- 31 дүгээр хуудас/,

Гэрч “...Би -ийг 2008 онд анх байгуулсан, манай компани нь худалдаа, үйлчилгээ буюу хоолны газар, 4 өрөө бүхий жижиг буудлыг ажиллуулдаг юм. Би өдрийг нь нарийн санахгүй байна. 2*******9 оны 06 дугаар сарын сүүлээр байх Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын Эрүүл мэндийн төвд ажилладаг, манай охины ангийн найз нь болох Ганчимэг буюу Ганжий нь над руу утсаар ярьсан. Ярихдаа “манай эмнэлгийн ой болж байгаа юмаа, танай хоолны газарт ирсэн зочид төлөөлөгчдөө хооллох, буудалд чинь хүмүүсээ хонуулах ажил гарна, бид нар хоол, буудлын мөнгөө урьдчилаад шилжүүлье” гэсэн, манайх бизнесийн байгууллага учир би тэг л гэж хэлсэн. Тэгсэн Ганчимэгийг утсаар ярьснаас 3-4 орчим хоногийн дараа компанийн Хаан банкны данс руу 7.750.000 төгрөг Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн төвөөс орж ирсэн. Шилжүүлсэн утгыг нь нарийн санахгүй байна, бодвол хоол, буудлын үнэ гэж л орж ирсэн байх. Мөнгө ороод удаагүй байхад буюу 2-3 хонож байхад миний утас руу Сүхбаатар сумын эмнэлгээс нэг хүн яриад “манайх зочид төлөөлөгчдөө танайд байрлуулж, хооллуулахаа больсон, та шилжүүлсэн мөнгийг гаргаад өгчих” гэхээр нь би уурласан, “нэгэнт компанийн дансаар орсон учир татварын 10 хувийг нь суутгана” гэж хэлээд тухайн шилжүүлсэн мөнгөний 10 хувийг татварт суутган үлдэгдэл мөнгийг нь бэлнээр гаргаж эмнэлгийн хүмүүс гэх хоёр эмэгтэй хүнд бэлнээр өгсөн. Тухайн хүмүүсийн нэр, царайг одоо санахгүй байна. Манай компанийн данс руу шилжүүлсэн мөнгөний 10 хувийг ямар ч байсан суутгаж авсан, тэгээд үлдсэн мөнгийг бэлнээр нь гаргаж өгсөн, яг хэдэн төгрөг гаргаж өгснөө одоо нарийн санахгүй байна. Түүнээс манай хоолны газарт Сүхбаатар сумын эмнэлгийн ойд ирсэн гэх зочид төлөөлөгчид хооллож, буудалд байлгаагүй, тэгнэ гэж байгаад буцаагаад мөнгөө бэлнээр авсан. Манай цайны газарт нэг ээлжинд 130-140 орчим хүн үйлчлүүлэх хүчин чадалтай, буудалд нэг ээлжинд 8-10 хүн орох боломжтой үйлчилгээний газрууд юм. Би тухайн сумын эмнэлгийн захирал бусад хүмүүстэй энэ талаар нүүр тулж уулзаагүй.

 

Ямар нэг гэрээ байгуулаагүй, утсаар ярихаар нь би хэчнээн хүн үйлчлүүлэхийг асууж байгаад хэдэн төгрөг болохыг нь хэлсэн, тэгээд л манай компани руу мөнгөө шилжүүлчихсэн байсан” гэх мэдүүлэг /хх-64-65 дугаар хуудас/,

Гэрч “...Манай ХХК нь 2*******3 оноос хойш бэлэг дурсгал, олон нийтийн арга хэмжээнд зориулсан бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа аж ахуй нэгж юм. Өнгөрсөн жил буюу 2*******9 оны 06 дугаар сард Сүхбаатар сумын Эрүүл мэндийн нэгдлийн ойд зориулж манай компаниас 300 ширхэг менежер багц буюу А4 хэмжээтэй арьсан хавтас, А5 хэмжээтэй арьсан дэвтэр, төмөр үзэг зэргийг лого хэвлэлттэйгээр нэг бүрийн үнэ нь 20.130 төгрөгийн үнэ бүхий нийт 6.039.000 төгрөгийн барааг захиалж хийлгүүлж авсан. 2*******9 оны 06 дугаар сарын 28-ны өдөр 3.000.000 төгрөгийг манай санхүүгийн ажилтан Төгсжаргалын тоот дансаар урьдчилгаа төлбөрийг төлсөн. 2*******9 оны 07 дугаар сарын 02-ны өдөр 1.082.000 төгрөгийг мөн дансаар, үлдэгдэл 2.*******1.000 төгрөгийг ХХК-ийн ХХБ-ны тоот дансаар шилжүүлж тооцоо дуусгасан” гэх мэдүүлэг /хх-67- дугаар хуудас/,

Гэрч “...Би сар өдрийг нь нарийн санахгүй байна. ямар ч байсан сумын Эрүүл мэндийн төвийн 80 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэхтэй холбогдуулан хөтөлбөр, саналаа танилцуул гэсэн чиглэлийг Засаг дарга болон миний бие Эрүүл мэндийн төвийн дарга, эрхлэгчид өгсөн. Ингээд тодорхой хугацааны дараа хөтөлбөрөө танилцуулсан. Тэгж танилцуулахдаа ойгоо хэзээ тэмдэглэх, ойтой холбогдуулаад эмнэлэгт засвар үйлчилгээ хийх зэргийг үе шаттайгаар танилцуулсан. Сумын удирдлагаас эмнэлгийн ойгоо тэмдэглэх гэж байгаа юм чинь хийсэн, бүтээсэн зүйлтэй байя гэж ярилцсан. Мөн ойг тэмдэглэхтэй холбоотойгоор зардлыг хэрхэн босгох талаар ярилцсан. Төрөөс ойг тэмдэглэхэд ямар нэг санхүүжилт байхгүй учраас иргэд, байгууллагаас хандив цуглуул, цугларсан хандивыг сумын удирдлагад эргэж танилцуулаад яв гэсэн чиглэлийг сумын удирдлагаас өгсөн. Сумын боловсрол, эрүүл мэндийн сангаас 9 сая гаран төгрөгийг гаргаж сумын эмнэлгийн ой болж байгаатай холбогдуулан гадна, дотор засвар үйлчилгээг хийлгүүлэхээр олгосон гэж би ойлгож байгаа, түүнээс таны асуугаад байгаа шиг Нийгмийн эрүүл мэндэд иргэдийн оролцоо” нэртэй чуулга уулзалтад зарцуулахаар тухайн мөнгийг төсөвлөөгүй гэж бодож байна. Харин энэ чуулга уулзалтыг зохион байгуулах талаар өмнө нь яригдаж байсан, харин чуулга уулзалтыг ямар санхүүгийн эх үүсгэврээр, хэрхэн зохион байгуулахаар шийдвэрлэсэн гэдгийг бол би мэдэхгүй байна, учир нь би төсөв хөрөнгө зарлагдах эрх бүхий албан тушаалтан биш учраас энэ талаар мэдэхгүй. Сумын удирдлагаас эрүүл мэндийн төвийн даргад малчид иргэдээс хандив цуглуулж, малыг нь зарж борлуулаад түүгээрээ бэлэг сэлт, хүлээн авалтын зардлаа шийдвэрлээрэй гэсэн чиглэлийг л өгсөн шиг санаад байна. Хэрэв тухайн 9 сая гаран төгрөгийг төсвөөс гаргаад эмнэлгийн ойтой холбогдуулан гарын бэлэг, хүлээн авалтад заруулъя гэсэн шийдвэр гаргасан хурал, уулзалт болсон бол би оролцоогүй” гэх мэдүүлэг /хх-71-72 дугаар хуудас/,

Яллагдагч *******ийн “...Сүхбаатар сумын Эрүүл мэндийн төвийн 80 жилийн ой 2*******9 онд тохиож байсан юм. Энэ ойтой холбоотойгоор тус төвөөс сумдын эрүүл мэндийн төвийн удирдах ажилтны зөвлөгөөн зохион байгуулна гэж төлөвлөж танилцуулж байсан. Тухайн чуулганыг хийж амжихгүй болсон. Эрүүл мэндийн төвийн 80 жилийн ойг сумын 95 жилийн ойтой цуг тэмдэглэхээр болж эмнэлгийн ойг тэмдэглэх бэлэг дурсгал, зочид төлөөлөгчдийн хүлээн авалт зэргийг зохион байгуулахад мөнгө хөрөнгө байгаагүй учир эмнэлгийн дарга, орлогч дарга, Санхүү албаны дарга, хурлын дарга бид нар ярилцаж байгаад сумын Боловсрол, эрүүл мэндийн сангаас 9.761.000

 

төгрөгийг гаргаж тус мөнгөөр ойг нь тэмдэглэе гэж шийдвэрлэсэн. Тухайн үед Эрүүл мэндийн төвөөс ойгоо тэмдэглэхэд шаардлагатай гээд 10 нэлээн гаран сая төгрөгийн төсөв гаргаж ирсэн, би тэгэхээр нь боловсрол, эрүүл мэндийн сангаас 9.761.000 төгрөгийг шийдэж өгье, бусдыг нь өөрсдийн хандив, мал аж ахуйгаа худалдаад зохицуул гэсэн. Ингээд тухайн сангаас 9.761.000 төгрөгийг 2*******9 оны 07 дугаар сарын 02-ны өдөр өөрийн захирамжаар гаргасан. Тухайн мөнгийг ямар компани руу хэдэн төгрөгөөр шилжүүлсэн гэдгийг одоо санахгүй байна. Тухайн сангаас гарсан мөнгө нь эмнэлгийн бэлэг дурсгалын зүйл, зочид төлөөлөгчдийн хүлээн авалтад зарцуулагдсан. Тухайн хөрөнгийг зарцуулаад санхүүгийн баримтыг хэрхэн бүрдүүлснийг мэдэхгүй байна ...Ер нь бол тухайн 9.761.000 төгрөгийг чуулга уулзалт зохион байгуулна гэж төсвөөс гаргаад сумын эмнэлгийн 80 жилийн ойн арга хэмжээнд зарцуулна гэдгийг бол би мэдэж байсан” гэх мэдүүлэг /хх-24, 73-74, 78-80 дугаар хуудас/,

Сүхбаатар сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2*******9 оны 03 дугаар сарын 22- ны өдрийн 08 дугаартай “Боловсрол, эрүүл мэнд сангийн хөрөнгөөр хийгдэх ажлын жагсаалт батлах тухай” тогтоол, түүний хавсралт /хх-82-83 дугаар хуудас/,

Сүхбаатар сумын Засаг даргын 2*******9 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн А/86 дугаартай захирамж /хх-37, 84 дүгээр хуудас/,

төлбөрийн хүсэлт /хх-32, 85 дугаар хуудас/,

Санхүүгийн анхан шатны баримтууд /хх-43, 86-87 дугаар хуудас/,

Засаг дарга *******ийн баталсан “Нийгмийн эрүүл мэндэд иргэн бүрийн оролцоо” чуулганы удирдамж, хөтөлбөр, төсвийн баримтууд /хх-88-91 дүгээр хуудас/,

Төрийн сангийн дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл, дансны хуулга /хх- 114-121 дүгээр хуудас/,

ын дансны хуулга /хх-122-136 дугаар хуудас/,

“” ХХК, “Бадрах хоймор” ХХК-ын хуулийн этгээдийн улсын бүртгэлийн дэлгэрэнгүй лавлагаа /хх-138-140 дүгээр хуудас/,

-ны ХААН банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн

66/

Төсвийн тухай хууль, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулиуд /хх-142-147 дугаар

хуудас/

Шүүгдэгч *******ийн оршин суугаа хаягийн талаарх тодорхойлолт /хх-ийн 95/ Шүүгдэгч *******ийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 94/

Шүүгдэгч *******ийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас/хх-ийн 96/

Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын төсвийн төвлөрүүлэн захирагчийн 2*******9 оны санхүүгийн нэгтгэсэн тайлан, төсвийн гүйцэтгэлд хийсэн санхүүгийн тайлангийн аудит зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэсэн болно.

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч ******* нь Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын Засаг даргаар ажиллаж байхдаа Монгол Улсын Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.5-д заасан “Батлагдсан төсвийг зориулалтын дагуу зарцуулах ” гэснийг зөрчиж 2*******9 оны 06 дугаар сарын 27-ний өдрийн А/86 дугаартай захирамжаар тус сумын боловсрол, эрүүл мэндийн сангаас 9.761.000 /есөн сая долоон зуун жаран нэгэн мянга/ төгрөгийг “Нийгмийн эрүүл мэндэд иргэн бүрийн оролцоо” чуулга уулзалтыг зохион байгуулах нэрийдлээр төсвөөс гарган авч сумын Эрүүл мэндийн төвийн 80 жилийн ойд зориулсан хүлээн авалт, бэлэг дурсгалын зүйлд зарцуулж төсвийн хөрөнгийг зориулалт бусаар зарцуулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь иргэний нэхэмжлэгч *******, гэрч А.Мөнхцэцэг, , Б.Ганчимэг, Ш., Н.Энхбат, Л.Батжаргал, Л.Пүрэвдорж, Б.Болорцэцэг, Р.Мөнхсүх, П.Даваадорж, С.Лхагвадорж нарын мэдүүлэг, Сүхбаатар сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2*******9 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 08 дугаартай “Боловсрол, эрүүл мэнд сангийн хөрөнгөөр хийгдэх ажлын жагсаалт батлах тухай” тогтоол, түүний хавсралт ,Сүхбаатар сумын Засаг дарга *******ийн 2*******9 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн А/86 дугаартай захирамж , төлбөрийн хүсэлт, санхүүгийн анхан шатны баримтууд, Засаг дарга *******ийн баталсан “Нийгмийн эрүүл мэндэд иргэн бүрийн оролцоо” чуулганы удирдамж, хөтөлбөр, төсвийн баримтууд, төрийн сангийн дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл, дансны хуулга, ын дансны хуулга “” ХХК, “Бадрах хоймор” ХХК-ын хуулийн этгээдийн улсын бүртгэлийн дэлгэрэнгүй лавлагаа, Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын төсвийн төвлөрүүлэн захирагчийн 2*******9 оны санхүүгийн нэгтгэсэн тайлан, төсвийн гүйцэтгэлд хийсэн санхүүгийн тайлангийн аудит зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүгдэгч *******ийн өмгөөлөгч М.Төмөрцэцэг шүүх хуралдаанд гэм буруугийн талаар “..Шүүгдэгч Хүрэлсүхийг төсвийн мөнгийг зориулалтын бусаар ашигласан гэж үзэн яллаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй, Шүүгдэгч Хүрэлсүх нь хууль журмын дагуу буюу Ашигт малтмалын тухай хуулийн 4.1.1, 4.1.3 дахь хэсэгт заасны дагуу шийдвэр гаргасан. Сумын эмнэлгийн дарга Саруул төсөв бичиж ирсний дагуу 9.000.000 төгрөгийг гаргаж өгсөн. Хууль бусаар зарцуулсан хүн нь Хүрэлсүх биш Саруул, тэрээр хуурамч бичиг баримт бүрдүүлж зарцуулсан. Миний үйлчлүүлэгч гэм буруугүй... хоёрдугаар гарын үсгийг Засаг даргын Тамгын газрын нягтлан бодогч Болор-Эрдэнэ зурсан. Болор-Эрдэнийг зайлшгүй гэрчээр асуух шаардлагатай байсан. Хуурамч бичиг баримт бүрдүүлж, төсвөөс мөнгө гаргаж зарцуулсан Саруулыг иргэний хариуцагчаар татаж шалгах ёстой байсан.

Иймд мөрдөн байцаалтын ажиллагаа дутуу хийгдсэн гэж үзэж байна. Хэргийг прокурорт буцааж өгнө үү ” гэх дүгнэлт гаргаж мэтгэлцэв.

Шүүх өмгөөлөгч М.Төмөрцэцэгийн дээрх дүгнэлтийг хүлээн авах боломжгүй, хууль зүйн үндэслэлгүй гэж үзнэ.

Учир нь Монгол Улсын Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.17-д зааснаар сумын Засаг дарга нь төсвийн ерөнхийлөн захирагчид хамаарах, төсөв захирагч нь мөн хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.5-д заасан “ батлагдсан төсвийг

 

зориулалтын дагуу зарцуулах ” бүрэн эрхтэй болохыг хуульчилсан бөгөөд ******* нь төсвийн ерөнхийлөн захирагч, сумын Засаг даргаар ажиллаж байхдаа сумын Боловсрол, эрүүл мэндийн сангаас гаргах хөрөнгө нь зориулалтын бус буюу Эрүүл мэндийн төвийн 80 жилийн ойд зориулсан хүлээн авалт, бэлэг дурсгалын зүйл авахад буюу өөр зүйлд зарцуулагдахыг мэдсээр атлаа төсвийн эрхийг хамгаалах хуулиар хүлээсэн үүрэг, тогтоосон журмыг зөрчиж “Нийгэм эрүүл мэндэд иргэн бүрийн оролцоо” нэртэй чуулган зохион байгуулах нэрийдлээр захирамж гарган төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан хийгээд энэ асуудлаар өмгөөлөгчийн зүгээс “ Сумын эмнэлгийн дарга Саруул төсөв бичиж ирсний дагуу 9.000.000 төгрөгийг гаргаж өгсөн. Хууль бусаар зарцуулсан хүн нь Хүрэлсүх биш Саруул, тэрээр хуурамч бичиг баримт бүрдүүлж зарцуулсан “ гэж мэтгэлцсэн нь хэрэгт авагдсан дараах нотлох баримтаар няцаагдаж байна.

Тухайлбал, иргэний нэхэмжлэгч *******ын “ 2020 онд Сүхбаатар сумын Эрүүл мэнд, боловсрол санд аудит хийсэн. Тухайн аудитаар Эрүүл мэнд, боловсрол сангаас “Нийгмийн эрүүл мэндэд иргэн бүрийн оролцоо” чуулга уулзалтын зардалд

9.761.000 төгрөг зарцуулсныг аудитор тулган баталгаажуулахад уг чуулган зохион байгуулагдаагүй, хуурамч баримт бичиг бүрдүүлж санхүүгийн баримт бүрдүүлэн зарцуулсан байсан...” гэх,

гэрч ******* “...Би Сүхбаатар сумын 2*******9 оны санхүүгийн тайлангийн аудитыг баталгаажуулах, боловсрол эрүүл мэндийн сангийн зарцуулалтыг шалгахад Эрүүл мэндийн төв дээр 9.761.000 төгрөгийн зөрчил дутагдал илэрсэн. “ Нийгмийн эрүүл мэндэд иргэн бүрийн оролцоо “ нэртэй чуулга зохион байгуулна гэж 9.761.000 төгрөгийг сумын засаг даргын захирамжаар гаргаж эрүүл мэндийн төвд зарцуулсан байна. Гэтэл дээрх сургалт нь зохион байгуулагдаагүй, хуурамч баримт бүрдүүлэн зориулалтын бусаар зарцуулсан байна...” гэх,

гэрч ын “Эрүүл мэндийн төвийн ойн арга хэмжээнд хүрэлцэн ирэх зочид төлөөлөгчдийг хүлээн авах, гарын бэлэг дурсгалын зүйл гардуулах, хүндэтгэлийн хүлээн авалт зохион байгуулахад төсөв, хөрөнгө байхгүй байсан. Би сумын Засаг дарга, орлогч нарын хамт гурвуулаа уулзаж нөхцөл байдлыг танилцуулахад Санхүү албаны дарга нь төсвөөс сургалт гээд хэдэн төгрөг гаргаж боломжтой талаар зөвлөгөөг өгсөн. Тэгээд Засаг дарга боловсрол, эрүүл мэндийн сангаас туслалцаа үзүүлье, та нар шаардагдах мөнгөөр төсөл, сургалт хэрэгжүүлэхээр бичээд ороод ир гэсэн. Ингээд “Нийгмийн эрүүл мэндэд иргэн бүрийн оролцоо” нэртэй чуулганыг

9.761.000 төсөвт өртөгтэй 2*******9 оны 06 дугаар сарын 28-ний өдрөөс 30-ны өдрүүдийн хооронд зохион байгуулна гэсэн төсөл бичсэн. Үүнийг нь сумын Засаг даргаар батлуулан, Засаг даргын захирамжаар дээрх мөнгийг гаргуулж үүнээс 2.*******1.000 төгрөгийг ХХК руу, 7.750.000 төгрөгийг руу төрийн сангаар дамжуулан шилжүүлсэн. ХХК-иар нь тус бүр нь 100 ширхэг тэмдэглэлийн дэвтэр, бал бичиг баримт хийх ширэн хавтас зэргийг нэг бүрийн 20.000 төргийн өртөгтэйгөөр хийлгүүлсэн. “Бадрах хоймор” ХХК-тай манай бичиг хэргийн ажилтан Ганчимэг утсаар холбогдсон, учир нь тухайн компанийн захирлыг таньдаг гээд л холбогдож, тухайн компанийн дансаар мөнгө гаргаж авсан...” гэх,

гэрч Ш.ын “...сумын эмнэлгийн ойг тэмдэглэхэд аймаг орон нутгаас ирэх зочид төлөөлөгчдийн хүлээн авалт, гарын бэлэг зэрэгт мөнгө хэрэгтэй байна, гарц гаргалгаа байна уу гэж дарга нарт хэлсэн. Засаг дарга Хүрэлсүх, Засаг даргын орлогч Лхагвадорж, эмнэлгийн дарга Саруул бид нар сууж ярилцаад боловсрол, эрүүл мэндийн сангаас дээрх мөнгийг гаргаж эмнэлгийн удирдах ажилтны чуулга уулзалт зохион байгуулсан гэж баримтыг бүрдүүлээд ойн арга хэмжээндээ зарцуулъя гэж ярилцаж шийдсэн...” гэх мэдүүлгүүд болно.

 

Тодруулбал, шүүгдэгч ******* нь төсөв захирагчийн хувьд төсөв хөрөнгө болон түүнийг захиран зарцуулахтай холбоотой асуудлыг хуулиар олгогдсон эрхийн хүрээнд захирамж гарган тухайн асуудлыг шийдвэрлэсэн, түүний энэ эрхийг хэн нэгэн хуваалцахгүй бөгөөд үүнд өөр бусад этгээдүүдийг шууд буруутах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

Иймд өмгөөлөгчийн мэдүүлж буй “ Эрүүл мэндийн төвийн дарга Саруул төсөв бичиж ирсний дагуу 9.000.000 төгрөгийг гаргаж өгсөн. Хууль бусаар зарцуулсан хүн нь Хүрэлсүх биш Саруул, тэрээр хуурамч бичиг баримт бүрдүүлж зарцуулсан. Миний үйлчлүүлэгч гэм буруугүй... хоёрдугаар гарын үсгийг Засаг даргын Тамгын газрын нягтлан бодогч Болор-Эрдэнэ зурсан. Болор-Эрдэнийг зайлшгүй гэрчээр асуух шаардлагатай байсан. Хуурамч бичиг баримт бүрдүүлж, төсвөөс мөнгө гаргаж зарцуулсан Саруулыг иргэний хариуцагчаар татаж шалгах ёстой байсан “ гэх тайлбар үндэслэлгүй юм.

Шүүгдэгч ******* гэмт хэргийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлджээ. Тэрээр төсвөөс гаргах хөрөнгө нь зориулалтын бус өөр зүйлд зарцуулагдахыг буюу өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж мэдсээр атлаа түүнийг хүсч үйлдсэний улмаас Сүхбаатар сумын Боловсрол, эрүүл мэндийн санд хохирол учирчээ

Прокуророос шүүгдэгч *******ийг төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулж тус сумын Боловсрол, эрүүл мэндийн санд 9 761 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн нь үндэслэлтэй ба түүний үйлдэл нь төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан гэмт хэргийн шинжийг хангасан байна гэж шүүх дүгнэв.

Хохирол хор уршгийн талаар:

Иргэний нэхэмжлэгч ******* нь төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан 9 761 000 төгрөгийг буруутай этгээдээс нэхэмжилсэн бөгөөд шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч М.Төмөрцэцэг нар “ 9 761 000 төгрөгөөс нэг ч төгрөг аваагүй, эмнэлгийн эрхлэгч Саруул нь Эрүүл мэндийн төвийн 80 жилийн ойд зориулсан хүлээн авалт, бэлэг дурсгалын зүйлд хэрэглэсэн. Түүнийг иргэний хариуцагчаар татах ёстой” гэж мэтгэлцэж байгаа нь үндэслэлгүй юм.

Учир нь *******ийн хуулиар хүлээсэн үүрэг, хуульд заасан журмыг зөрчсөн үйлдлийн улмаас Сүхбаатар сумын боловсрол эрүүл мэндийн санд 9 761 000 төгрөгийн хохирол учирсан нь 2*******9 оны санхүүгийн нэгтгэсэн тайлан, төсвийн гүйцэтгэлд хийсэн санхүүгийн тайлангийн аудит болон бусад нотлох баримтуудаар нотлогдсон байх тул гэм буруутай этгээдээс хохирлыг гаргуулах нь хуульд нийцнэ.

Иймд *******ээс 9 761 000 төгрөг гаргуулж Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын Боловсрол, эрүүл мэндийн санд оруулах нь зүйтэй гэж үзлээ.

Энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “гэмт хэрэг үйлдсэн хүнд өөрт нь эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ. Эрүүгийн хариуцлагыг бусад хүнд халдаан хэрэглэж болохгүй ” гэх шударга ёсны заримд нийцсэн болно.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан үзэх хуулийн зохицуулалттай.

 

Шүүгдэгч *******эд нь ял шийтгэл оногдуулахад тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэгт үйлдсэн нь Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал болох ба харин Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогоогүй байна.

Тодруулбал, тэрээр сумын Эрүүл мэндийн төвийн ойг тэмдэглэх тохиолд шаардлага, үүнд зориулсан төсөв хөрөнгөгүй байдлаас шалтгаалан сумын Боловсрол эрүүл мэндийн сангийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулж анх удаа гэмт хэрэг үйлдсэн байна.

Шүүгдэгч *******ийн үйлдсэн хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн гэм хэргийн ангилалд хамаарах бөгөөд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэгт үйлдсэн, түүний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000

/таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэхээр тус тус шийдвэрлэлээ.

Шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломж, түүнд оногдуулсан торгох ялын хэмжээ зэргийг үндэслэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч *******эд оногдуулсан таван сая дөрвөн зуун мянган төгрөгийн торгох ялыг хоёр жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

Шүүгдэгч ******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт авагдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй болно.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүхийн шатанд шүүгдэгч *******эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3,36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч ******* овгийн *******ийг төсөв захирагч төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т
 

зааснаар шүүгдэгч *******ийн нийтийн албанд томилогдох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000

/таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч ******* нь 5,400,000 /таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгийн торгох ялыг 2 /хоёр/ жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
  2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-т зааснаар шүүгдэгч ******* нь 2 /хоёр/ жил хүртэл хугацаанд дээрх торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
  3. Шүүхийн шатанд шүүгдэгч *******эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
  4. Монгол Улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар шүүгдэгч *******ээс 9 761 000 /есөн сая долоон зуун жаран нэг/ төгрөгийг гаргуулан Сүхбаатар сумын Боловсрол, Эрүүл мэндийн санд оруулсугай.
  5. Шүүгдэгч ******* энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт авагдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй болохыг тус тус дурдсугай.
  6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                       Н.БАЯРБААТАР