| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Хурметханы Тасхын |
| Хэргийн индекс | 153/2021/00785/И |
| Дугаар | 153/ШШ2023/00019 |
| Огноо | 2023-01-04 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2023 оны 01 сарын 04 өдөр
Дугаар 153/ШШ2023/00019
2023 01 04 153/ШШ2023/00019
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Тасхын даргалж, тус шүүхийн шүүгч Б.Раушан, Говь-Алтай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбат нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Ховд аймаг, Жаргалант сум, Баатархайрхан баг ******* 2-р 30 айлын ******* тоотод оршин суух, ******* овогт ******* *******,
Нэхэмжлэгч: Ховд аймаг, Жаргалант сум, Магсаржав баг, гцц 12 айл ******* тоотод оршин суух, ******* овогт *******ын *******,
Нэхэмжлэгч: Ховд аймаг, Жаргалант сум, Буянт баг, Домбот хотхоны айлын тоотод оршин суух, Их овогт *******ы ,
Нэхэмжлэгч: Ховд аймаг, Жаргалант сум, Тахилт багийн тоотод оршин суух, овогт нарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ховд аймаг, Жаргалант сум, Наран багийн тоотод оршин суух, овгийн холбогдох,
Гэм хорын хохирол гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.******* /цахимаар/, Г.******* /цахимаар/, М., Б., хариуцагч Ц.Түвшинбаатар, нэхэмжлэгч Б.*******, Г.******* нарын өмгөөлөгч Б., нэхэмжлэгч М., Б. нарын өмгөөлөгч Ж., хариуцагчийн өмгөөлөгч Д., иргэдийн төлөөлөгч И., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Уянга нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Б.*******, Г.******* нар нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Цоожын Түвшинбаатар нь Говь-Алтай аймгийн Шарга сумын Улаантуг багийн Дундын овоо гэх нэртэй газарт 2021 оны 05 дугаар сарын 11-ний өдөр ХОҮ улсын дугаартай Гран бирд маркийн автобусаар бусдын эд хөрөнгө тээвэрлэн явахдаа автобус нь шатаж Г.*******д 6,097,000 төгрөг, Б.*******д 5,450,000 төгрөгийн хохирол тус тус учруулсан нь мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогдсон бөгөөд Ц. холбогдох хэрэг бүртгэлтийн дугаартай хэргийг хяналтын прокурор З. нь 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 19 дугаартай тогтоолоор гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэлээр хааж, хохирогч нарт хохирлоо шүүхэд хандан иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болох талаар дурдаж шийдвэрлэсэн. Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохиролд учирсан буюу эд юмс нь эвдэрч, устаж, гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй гэж заасан байх тул ХОҮ улсын дугаартай Гран бирд маркийн автобусны эзэмшигч Ц.Түвшинбаатараас дээрхи хохирлуудыг нэхэмжилж байна.
...Б.******* би 2021 оны 05 дугаар сарын 06-ны өдөр Солонгос улсаас каргогоор бараа бүтээгдэхүүн авдаг. Н. гэдэг хүн Сандей-2 захаас 5,250,000 төгрөгийн барааг Ц.Түвшинбаатар луу хүргэж өгсөн. Тэгээд Говь-Алтай аймагт автобус шатсан гэдгийг мэдсэн. Би хариуцагчийг санаатайгаар ийм үйлдэл гаргаагүй гэдгийг мэдэж байгаа учраас өнөөдрийг хүртэл мөнгөө нэхээгүй. Би өөрөө гадагшаа явж эмчилгээ хийлгэж байгаа бөгөөд өнөөдрийг хүртэл эмчилгээ хийлгэж байна. Ийм учраас би авах ёстой 5,250,000 төгрөгөөс 580,000 төгрөг авсан тул 4,870,000 төгрөг авмаар байна...
Нэхэмжлэгч Г.******* би 2021 оны 05 дугаар сарын 09-ний өдөр иргэн н. гэдэг хүнээс гар утас аваад манай нөхөр Ц. аваачиж өгсөн. Тэгэхдээ гар утас шүү гэж хэлээд өгсөн байсан. Хариуцагч намайг гар утас өгсөн хүн гэдгийг хүлээн зөвшөөрч байгаа боловч хохирлыг минь барагдуулахгүй байна. Надад 730,000 төгрөг өгсөн одоо үлдэгдэл 6,251,200 төгрөгийг нэхэмжилж байна... гэв.
2. Нэхэмжлэгч М. нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Миний бие 2021 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Улаанбаатар хотын иргэн Б. 16,645,000 төгрөгийн /гар утас/ бараа авхуулахаар 2021 оны 05 дугаар сарын 03-ны өдөр иргэн н. ХААН банкны тоот данс руу 10,000,000 төгрөг, 2021 оны 5 дугаар сарын 06-ны өдөр 10,000,000 төгрөг тус тус шилжүүлсэн. Улмаар иргэн н. туслах н. нь Сандэй-2 төвийн гаднаас Ховдын ХОҮ улсын дугаартай жолооч Ц.Түвшинбаатарын автобусанд миний барааг ачуулсан. Би 2021 оны 5 дугаар сарын 10-ны өдөр автобусны жолооч Ц.Түвшинбаатар луу ярихад Ц.Түвшинбаатар нь автобус Говь-Алтай аймагт эвдэрсэн байна гэж хэлсэн. Тэгээд удалгүй цахимаар автобус шатсан талаар мэдээллийг авсан. 2021 оны 5 дугаар сарын 08-ны өдөр Улаанбаатар хотоос Ховд аймаг руу J530 маркийн 4ш утас х 175,000=700,000, А30 маркийн 4ш утас х 300,000=1,200,000 төгрөг, А9рrо маркийн 3ш утас х 400.000=1,200,000 төгрөг, ON7 маркийн 3 ш утас х 160,000=480,000 төгрөг, А750 маркийн 3ш утас х 300,000=900,000 төгрөг, А520 маркийн 3ш утас х 180,000=540,000 төгрөг, J330 маркийн 5ш утас х 145,000=725,000, J600 маркийн 2ш утас х 210,000=420,000 төгрөг, рХS64 маркийн 4ш утас х 980,000= 3,920,000 төгрөг, iрХS256 маркийн 1ш утас х 1,020,000=1,020,000 төгрөг, iрХSМАХ64 маркийн 12ш утас х 1,0,000= 2,700,000 төгрөг, А8 маркийн 1ш утас х 250,000=250,000 төгрөг, S8 маркийн 2ш утас х 400,000=800,000 төгрөг, S8+ маркийн 3ш утас х 450,000=1,0,000, А12 маркийн 1ш утас х 440,000=440,000 төгрөг, нийт 41 ширхэг утас буюу 16,645,000 төгрөгийн бараа ачуулсан.
Улмаар би 2021 оны 5 дугаар сарын 11-ний өдөр ХОҮ улсын дугаартай автобус Говь-Алтай аймагт шатсан гэдгийг Ховд.мн мэдээллийн сайтаас олж мэдсэн. Уг автобус шатаж, миний захисан бүх бараа /гар утас/ шатсан бөгөөд хариуцагч Ц.Түвшинбаатар нь 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр 1,680,000 төгрөг өгсөн. Үлдэгдэл 14,965,000 төгрөгийг өнөөдрийг хүртэл надад төлж барагдуулаагүй. Миний бие 2021 оны 3 дугаар сарын 18-ны өдөр Хаан банкнаас 50,000,000 төгрөгний зээл авч, Улаанбаатар хотоос бараагаа /гар утас/ татсан бөгөөд өнөөдрийг хүртэл зээлийн эргэн төлөлт 127,288 төгрөг төлж хохирч байна. Ц.Түвшинбаатараас 11 дүгээр сарын 20-ны өдөр мөнгөний 10 хувь буюу барааны 1,600,000 төгрөг авсан. Иймд хариуцагч Ц.Түвшинбаатараас 14,965,000 төгрөг гаргуулж өгнө үү... гэв.
3. Нэхэмжлэгч Б. нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Миний бие 2021 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Улаанбаатар хотын иргэн Б. 22,410,000 төгрөгийн /гар утас/ бараа авахуулахаар 2021 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Б. нөхөр Оргилын 5007821515 тоот данс руу 17,410,000 төгрөг, 2021 оны 05 дугаар сарын 10-ны өдөр 2,500,000 төгрөг, 2,500,000 төгрөгөөр нийт 22,410,000 төгрөг шилжүүлсэн. Улмаар иргэн Б. туслах нь Сандэй-2 гаднаас Ховд аймгийн ХОҮ улсын дугаартай жолооч Ц.Түвшинбаатарын автобусанд миний бараа /гар утас/ ачуулсан. Би 2021 оны 05 сарын 10-ны өдөр автобусны жолооч Ц.Түвшинбаатарлуу ярихад Ц.Түвшинбаатар нь автобус Говь-Алтай аймагт эвдэрсэн байна гэж хэлсэн. Маргааш нь Ховд.мн мэдээллийн сайтаар автобус шатсан талаар мэдсэн.
Миний бие 2021 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Улаанбаатар хотоос Ховд аймаг руу 1.JЗЗО маркийн 5ш утас 145.000=725.000 төгрөг, 2.J530 маркийн 5ш утас 180.000=900.000 төгрөг, 3.J730 маркийн 1ш утас 205.000=205.000 төгрөг, 4.J600 маркийн Зш утас 210.000=630.000 төгрөг, 5.А600 маркийн 4ш утас 220.000=880.000 төгрөг, 6.А8 маркийн 3 ширхэг утас х 250.000 = 750.000 төгрөг, 7.А6рlus+ маркийн 2 ширхэг утас х 220,000=440.000 төгрөг, 8.А50 маркийн Зш утас х 400,000= 1,200,000 төгрөг, 9.А31 маркийн 3 ширхэг утас х 450,000 = 1,0,000 төгрөг, 10.А30 маркийн 3 ширхэг утас х 295,000= 885,000 төгрөг, 11.А20 маркийн 3 ширхэг утас х 270.000= 810.000 төгрөг, 12.S6Е маркийн 1ш утас х 185.000 төгрөг, 13. S7Е маркийн 1ш утас 230.000= 230.000 төгрөг, 14.s9t маркийн 1ш утас х 550.000 төгрөг = 550.000 төгрөг, 15.note9 маркийн 2ш утас х 700.000=1,400,000 төгрөг, 16.рХs маркийн 2 ширхэг утас х 980.000= 1.960.000 төгрөг, 17.А10 маркийн 1 ш утас х 190.000= 190.000 төгрөг, 18. х420 маркийн 2ш утас х140.000= 280.000 төгрөг, 19.J710 маркийн 2ш утасх 150.000=300.000 төгрөг, 20.ОN7 маркийн 2ш утас х160.000=320.000 төгрөг, 21.wide3 маркийн 2ш утас х170.000=340.000 төгрөг, 22.А710 маркийн 1ш утас х 160.000=160.000 төгрөг, 23.А71 маркийн 1ш утас х680.000=680.000 төгрөг, 24.S10+ маркийн 2ш утас х 950.000=1.900.000 төгрөг, 25.J4+ маркийн 2ш утас х200.000=400.000 төгрөг, *******.Note10 маркийн 1ш утас х 1.000.000=1.000.000 төгрөг, 27.s105g маркийн 1ш утас х820.000=820.000 төгрөг, 28.s9 маркийн Зш утас х 500.000=1.500.000 төгрөг, 29.s8 маркийн 1ш утас х 400.000=400.000 төгрөг, 30.ip6 /16/ маркийн Зш утас х 200.000=600.000 төгрөг, 31.iр6 /32/ маркийн 2ш утас х210.000=420.000 төгрөг нийт 68 ширхэг утас буюу 22.410.000 төгрөгийн бараа ачуулсан. Улмаар би 2021 оны 05 дугаар сарын 11-ний өдөр ХОҮ улсын дугаартай автобус Говь-Алтай аймагт шатсан гэдгийг Ховд.мн мэдээллийн сайтаас олж мэдсэн. Уг автобус шатаж, миний захисан бүх бараа /гар утас/ шатсан бөгөөд хариуцагч Ц.Түвшинбаатар нь 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр 2.280.000 төгрөг өгсөн. Үлдэгдэл 20,130,000 төгрөгийг өнөөдрийг хүртэл надад төлж барагдуулаагүй. Миний бие 2021 оны 03 дугаар сарын 24-ний өдөр Хаан банкнаас 42,000,000 төгрөгийн зээл авч, Улаанбаатар хотоос бараагаа /гар утас/ татсан бөгөөд өнөөдрийг хүртэл зээлийн эргэн төлөлт 1,460,000 төгрөг төлж хохирч байна. Ц.Түвшинбаатараас 11 дүгээр сарын 20-ны өдөр мөнгөний 10 хувь буюу барааны 2,240,000 төгрөг авсан. Иймд хариуцагч Ц.Түвшинбаатараас 20,1,000 төгрөг гаргуулж авмаар байна... гэв.
4. Хариуцагч Ц.Түвшинбаатар нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...М.ын хувьд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа шалтгаан нь тухайн дайвар дотор хэдэн ширхэг утас байсан гэдгийг би хараагүй, падаан байхгүй учраас зөвшөөрөхгүй байгаа юм. Г.******* нар утсаа хамт явуулсан гэж байгаа би түүнийг мэдэхгүй байгаа учраас хүлээн зөвшөөрөхгүй байна. Б. мөн М., Г.******* нартай хамт нэг хайрцаг дотор ачаагаа хийсэн гэж байгаа, энэ нь хамт хийсэн эсэхийг мэдэхгүй учраас би зөвшөөрөхгүй байгаа. ...Б.т 2,280,000 төгрөг, Б.*******д 580,000 төгрөг, М.д 1,680,000 төгрөг, Г.*******д 730,000 төгрөг өгсөн. ...Бэлнээр өгөөд гарын үсэг зуруулсан. Г.*******ы хувьд нөхөр нь авч ирж өгсөн учраас би мэдэж байгаа. Г.*******тай эвлэрэх гэтэл эвлэрэхгүй гээд намайг янз бүрээр хэлсэн. Г.*******д 730,000 төгрөг өгсөн... гэв.
5. Иргэдийн төлөөлөгч И. нь шүүх хуралдаанд гаргасан иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтдээ: ...Ц.Түвшинбаатар нь нэхэмжлэгч нарын хохирлыг барагдуулах нь зүйтэй байна... гэв.
6.1. Нэхэмжлэгч М.ын шүүхэд гаргасан нэхэмжлэл, иргэний үнэмлэхийн хуулбар, М.ын нэр дээрх ХААН банк дахь тоот депозит дансны 2021 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 12-ны өдөр хүртэл хугацааны дэлгэрэнгүй хуулга, 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн дугаартай Ажлын байрыг дэмжих зээл-Иргэн гэх зээлийн гэрээний баталгаат хуулбар, дугаарын дуудлагын зураг, гэсэн хүнээс Оюука гэдэг хүн рүү явуулсан чатны зураг, 2021 оны 08 дугаар сарын 05-ны өдөр өмгөөлөгч Ж.тай байгуулсан Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Говь-Алтай аймаг дахь Онцгой байдлын газрын гал түймрийн улсын хяналтын байцаагчийн 2021 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 040/10 дугаартай дүгнэлтийн баталгаат хуулбар, хэргийн газрын 2021 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн үзлэг хийсэн тэмдэглэлийн баталгаат хуулбар, Автотээврийн хэрэгслийн техникийн хяналтын дүгнэлтийн хуудасны баталгаат хуулбар, Монгол Улсын Ерөнхий прокурорын газрын 2021 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 4/375 дугаартай Хэргийн харьяаллыг өөрчлөн тогтоох тухай прокурорын тогтоолын баталгаат хуулбар, 2021 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хохирогчоор тогтоох тухай мөрдөгчийн тогтоолын баталгаат хуулбар, 2021 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн иргэний нэхэмжлэгчээр тогтоох тухай мөрдөгчийн тогтоолын баталгаат хуулбар, 2021 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хохирогчид эрх, үүрэг тайлбарласан хууль сануулсан баталгааны баталгаат хуулбар, 2021 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хохирогчоос мэдүүлэг авсан тэмдэглэлийн баталгаат хуулбар, Ховд аймгийн Прокурорын газрын 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 34 дугаартай Хариу мэдэгдэх хуудас-ны баталгаат хуулбар, Монгол Улсын Ерөнхий прокурорын газрын 2022 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 1/582 дугаартай прокурорын тогтоолын баталгаат хуулбар, Ховд аймгийн Прокурорын газрын прокурорын 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 19 дугаартай Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай тогтоолын баталгаат хуулбар, Авттотээврийн үндэсний төвийн ТӨҮГ Говь-Алтай аймгийн техникийн хяналтын үзлэгийн төвийн 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 01 дугаартай шинжээчийн дүгнэлтийн баталгаат хуулбар, 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн Д.оос гэрчээс мэдүүлэг авсан тэмдэглэлийн баталгаат хуулбар, 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн Д.т гэрчид эрх, үүрэг тайлбарласан хууль сануулсан баталгааны баталгаат хуулбар, 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн Ц. гэрчид эрх, үүрэг тайлбарласан хууль сануулсан баталгааны баталгаат хуулбар, 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн Ц.Түвшинбаатараас гэрчээс мэдүүлэг авсан тэмдэглэлийн баталгаат хуулбар, 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн хэрэг бүртгэлтийн дугаартай хэргийн хохирлын тооцооны баталгаат хуулбар, 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн Шинжилгээг шүүхийн шинжилгээний байгууллагаас гадуур хийлгэх тухаймөрдөгчийн тогтоолын баталгаат хуулбар, хөрөнгийн үнэлгээний Вендо ХХК-ийн 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн шинжээчийн дүгнэлтийн баталгаат хуулбар,
6.2. Г.*******, Б.******* нараас гаргасан нэхэмжлэл, 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 03 дугаартай өмгөөлөгч Б.той байгуулсан Иргэний хэрэгт хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, хөрөнгийн үнэлгээний Вендо ХХК-ийн 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн шинжээчийн дүгнэлтийн баталгаат хуулбар, Ховд аймгийн Прокурорын газрын 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 34 дугаартай Хариу мэдэгдэх хуудас, Монгол Улсын Ерөнхий прокурорын газрын 2022 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 1/558 дугаартай Гомдолд хариу өгөх тухай хариу мэдэгдэх хуудас, Ховд аймгийн Прокурорын газрын прокурорын 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 19 дугаартай Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай тогтоол, Говь-Алтай аймаг дахь Онцгой байдлын газрын гал түймрийн улсын хяналтын байцаагчийн 2021 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 040/10 дугаартай дүгнэлтийн баталгаат хуулбар, Авто тээврийн үндэсний төв ТӨҮГ-ийн Говь-Алтай аймгийн техникийн хяналтын үзлэгийн төвийн 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 01 дугаартай шинжээчийн дүгнэлтийн баталгаат хуулбар, 2021 оны 07 дугаар сарын *******-ны өдрийн Б.*******г Хохирогчоор тогтоох тухай мөрдөгчийн тогтоолын баталгаат хуулбар, 2021 оны 07 дугаар сарын *******-ны өдрийн иргэний нэхэмжлэгчээр тогтоосон тогтоолын баталгаат хуулбар, Б.*******д эрх, үүрэг тайлбарласан хууль сануулсан 2021 оны 07 дугаар сарын *******-ны өдрийн баталгааны баталгаат хуулбар, Б.*******г хохирогчоор мэдүүлэг авсан тухай 2021 оны 05 дугаар сарын *******-ны өдрийг тэмдэглэлийн баталгаат хуулбар, 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн бичмэл нотлох баримтыг хуулбарлан авсан тэмдэглэлийн баталгаат хуулбар, 2021 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн /Ховд/ гэх 5,450,000 төгрөгийн зарлагын баримтын баталгаат хуулбар, 2021 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн Г.*******ыг хохирогч, иргэний нэхэмжлэгчээр тогтоосон мөрдөгчийн тогтоолын баталгаат хуулбарууд, Г.*******д эрх, үүрэг тайлбарласан хууль сануулсан 2021 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн баталгааны баталгаат хуулбар, Г.*******аас иргэний нэхэмжлэгчээр мэдүүлэг авсан тухай 2021 оны 05 дугаар сарын 17-ны өдрийг тэмдэглэлийн баталгаат хуулбар, 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн бичмэл нотлох баримтыг хуулбарлан авсан тэмдэглэлийн баталгаат хуулбар, Сайханаа захиалга гэсэн гар бичвэрийн баримтууд, 88075207 дугаартай ачаануудаа дугаарлаж автобусанд ачуулсан зурагнууд, хөрөнгө үнэлгээний Вендо ХХК-ийн 2021 оны 10 дугаар сарын *******-ны өдрийн шинжээчийн дүгнэлтийн баталгаат хуулбар, Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 153/ШЗ2022/01004 дугаартай Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай шүүгчийн захирамж,
6.3. Б.ийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Төрийн банк ХХК-ийн Б.ийн нэр дээрх тоот харилцах дансны харилцагчийн хуулганы баталгаат хуулбар, ХААН банк ХХК-ийн Ховд салбарын Г.*******ы нэр дээрх тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулганы баталгаат хуулбар,2021 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн №ЗГ202146201246 дугаартай Ажлын байрыг дэмжих зээл гэх зээлийн гэрээний баталгаат хуулбар, уг зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарь, автобусны зураг, хайрцагийн зураг, 2021 оны 07 дугаар сарын *******-ны өдрийн өмгөөлөгч Ж.тай байгуулсан Өмгөөлөл хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, ХААН банк ХХК дахь Б.ийн нэр дээрх тоот депозит дансны баталгаат хуулга, Төрийн банк ХХК дахь Б.ийн нэр дээрх дугаартай харилцах дансны харилцагчийн баталгаат хуулга, Говь-Алтай аймаг дахь Онцгой байдлын газрын гал түймрийн улсын хяналтын байцаагчийн 2021 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 040/10 дугаартай дүгнэлтийн баталгаат хуулбар, хэргийн газрын 2021 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн үзлэг хийсэн тэмдэглэлийн баталгаат хуулбар, Автотээврийн хэрэгслийн техникийн хяналтын дүгнэлтийн хуудасны баталгаат хуулбар, Монгол Улсын Ерөнхий прокурорын газрын 2021 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 4/375 дугаартай Хэргийн харьяаллыг өөрчлөн тогтоох тухай прокурорын тогтоолын баталгаат хуулбар, 2021 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хохирогчоор тогтоох тухай мөрдөгчийн тогтоолын баталгаат хуулбар, 2021 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн иргэний нэхэмжлэгчээр тогтоох тухай мөрдөгчийн тогтоолын баталгаат хуулбар, 2021 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хохирогчид эрх, үүрэг тайлбарласан хууль сануулсан баталгааны баталгаат хуулбар, 2021 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хохирогчоос мэдүүлэг авсан тэмдэглэлийн баталгаат хуулбар, Ховд аймгийн Прокурорын газрын 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 34 дугаартай Хариу мэдэгдэх хуудас-ны баталгаат хуулбар, Монгол Улсын Ерөнхий прокурорын газрын 2022 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 1/582 дугаартай прокурорын тогтоолын баталгаат хуулбар, 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн Ц. гэрчид эрх, үүрэг тайлбарласан хууль сануулсан баталгааны баталгаат хуулбар, 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн Ц.Түвшинбаатараас гэрчээс мэдүүлэг авсан тэмдэглэлийн баталгаат хуулбар, Ховд аймгийн Прокурорын газрын прокурорын 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 19 дугаартай Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай тогтоолын баталгаат хуулбар, Авттотээврийн үндэсний төвийн ТӨҮГ Говь-Алтай аймгийн техникийн хяналтын үзлэгийн төвийн 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 01 дугаартай шинжээчийн дүгнэлтийн баталгаат хуулбар, 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн Д.оос гэрчээс мэдүүлэг авсан тэмдэглэлийн баталгаат хуулбар, 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн Д.т гэрчид эрх, үүрэг тайлбарласан хууль сануулсан баталгааны баталгаат хуулбар, 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн хэрэг бүртгэлтийн дугаартай хэргийн хохирлын тооцооны баталгаат хуулбар, 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн Шинжилгээг шүүхийн шинжилгээний байгууллагаас гадуур хийлгэх тухай мөрдөгчийн тогтоолын баталгаат хуулбар, хөрөнгийн үнэлгээний Вендо ХХК-ийн 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн шинжээчийн дүгнэлтийн баталгаат хуулбар, 5,000,000 төгрөгийн зарлага гарсан гэх баримт, 17,410,000 төгрөгийн Б. Ховд утасны үнэ гэсэн зарлагын баримт, Б. ..41 ширхэг 16,400,000 төгрөгийн үнэ бүхий гар утсыг Ховд аймаг руу явуулах автобусанд явуулсан... мессеж бүхий гэрэл зураг зэргийг тус тус,
Хариуцагчаас өмгөөлөгч Д.тэй 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 03 дугаартай Эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгчээ.
7. Шүүхээс нэхэмжлэгч талын хүсэлтээр Капитрон банк ХХК-ийн 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 36 дугаартай албан бичиг, Төрийн банк ХХК-ийн Ховд салбарын 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 27/51 дугаартай албан бичиг, Голомт банк ХХК-ийн Ховд салбарын 2022 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 10/22 дугаартай албан бичиг болон түүнд хавсаргаж ирүүлсэн Ц.Түвшинбаатарын нэр дээрх тоот дансны хуулга, Ховд аймгийн Авто тээврийн газрын 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 10 дугаартай лавлагаа, Худалдаа хөгжлийн банк ХХК-ийн 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 6/936 дугаартай албан бичиг, Улсын бүртгэлийн хэлтсийн 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 77 дугаартай албан бичиг, ХААН банк ХХК-ийн Ховд салбарын 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 37 дугаартай албан бичгээр ирүүлсэн Ц.Түвшинбаатарын нэр дээрх 58662001 тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга, мөн Б. нэр дээрх депозит дансны дэлгэрэнгүй хуулга, Улсын бүртгэлийн хэлтсийн 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 452 дугаартай албан бичиг, ХААН банк ХХК-ийн Ховд салбарын 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 109 дугаартай албан бичгээр ирүүлсэн Б. нэр дээрх тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга, иргэн Б.Оюундарийг гэрчээр асууж авсан мэдүүлэг, 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн нэхэмжлэгч М.ын гар увсанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, Голомт банк ХХК-ийн Ховд салбарын 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 10/281 дугаартай албан бичгээр ирүүлсэн Ц.Түвшинбаатарын нэр дээрх тоот дансны баталгаат хуулга, Худалдаа хөгжлийн банк ХХК-ийн 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 6/4162 дугаартай албан бичиг, Хас банк ХХК-ийн Ховд салбарын 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 24/453 дугаартай албан бичиг зэргийг шүүх бүрдүүлсэн байна.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг зохигчдын хүсэлтээр шинжлэн хэлэлцээд,
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч М. /14,965,000 төгрөг/, Б. /20,130,000 төгрөг/, Б.******* /4,870,000 төгрөг/, Г.******* /6,251,200 төгрөг/ нараас хариуцагч Ц. холбогдуулан ачаа тээвэрлэх явцад учирсан хохирол нийт 46,216,200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба шүүх хавтаст хэрэгт цугларсан нотлох баримт, зохигчийн гаргасан тайлбар зэргийг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр хэрэгт хамааралтай, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж, нэхэмжлэгч М., Б., Б.******* нарын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэхэмжлэгч Г.*******ы нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.
2. Тус шүүх 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдөр М., Б. нарын нэхэмжлэлтэй, хариуцагч Ц. холбогдох нэхэмжлэлийг, мөн 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдөр Ч.Сарантуяа, А.Хишиготгон, Т.Наранцэцэг, Д.Баасанжав, Б.*******, Г.******* нарын нэхэмжлэлийг тус тус хүлээн авч, 2021 оны 12 дугаар сарын 21, 2022 оны 05 дугаар сарын 23-ны өдөр тус тус хэрэг үүсгэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад М., Б. нарын нэхэмжлэлтэй хэргийг Ч.Сарантуяа нарын нэхэмжлэлтэй иргэний хэрэгт нэгтгэн хянан шийдвэрлэх ажиллагаа явуулжээ.
2.1. 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн шүүх хуралдаанаас өмнө нэхэмжлэгч Ч.Сарантуяа, А.Хишиготгон, Т.Наранцэцэг, Д.Баасанжав нар нь хариуцагч Ц.ай харилцан тохиролцож, эвлэрлийн гэрээг шүүх хуралдаанд гаргасан бөгөөд шүүх тухайн эвлэрлийг хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх ашиг сонирхлыг хөндөөгүй гэж үзэж эвлэрлийг баталж, нэхэмжлэгч Ч.Сарантуяа, А.Хишиготгон, Т.Наранцэцэг, Д.Баасанжав нарын нэхэмжлэлтэй, хариуцагч Ц. холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүхийн тогтоол гаргасан байна.
2.2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн ******* дугаар зүйлийн *******.2-т зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлийг өөрчлөх, нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх, багасгах, эвлэрэх эрхтэй байх ба уг хэргийг хянан хэлэлцэх 2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд нэхэмжлэгч Б.******* 4,870,000 төгрөгийг, нэхэмжлэгч Г.******* 6,251,000 төгрөгийг хариуцагч Ц.Түвшинбаатараас гаргуулах гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан болно.
3. Нэхэмжлэгч нар дараах үндэслэлээр шаардах эрхийн үндэслэлээ тодорхойлсон. Үүнд: ...Ц.Түвшинбаатар нь ХОҮ улсын дугаартай, Гран бирд маркийн автобусаар Улаанбаатар хотоос Ховд аймаг руу ачаа ачиж явах замдаа буюу Говь-Алтай аймгийн Шарга сумын Улаантуг багийн нутаг дэвсгэр Дундын овоо гэх газарт 2021 оны 05 дугаар сарын 11-ний өдөр автобус нь шатаж иргэн М.д 14,965,000 төгрөг, Б.т 20,130,000 төгрөг, Б.*******д 4,870,000 төгрөг, Г.******* 6,251,200 төгрөгийн хохирол учруулсан. Энэ нь мөрдөн шалгах ажиллагаагаар болон хэрэгт авагдсан барааны падаан, гэрчийн мэдүүлэг зэргээр тогтоогдсон бөгөөд хэрэг бүртгэлтийн дугаартай хэргийг Ховд аймгийн прокурорын газрын хяналтын прокурорын 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 19 тоот тогтоолоор гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэргийг хааж, хохирогч нарт хохирлоо шүүхэд хандан иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй гэснээр автобусны өмчлөгч Ц.Түвшинбаатараас дээрх хохирлыг шаардаж байна... гэж тайлбарласан.
4. Хариуцагч нэхэмжлэлийн зарим хэсгийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд:
- Нэхэмжлэгч Б.*******гийн нэхэмжилж буй 4,870,000 төгрөг нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар буюу түүний шүүхэд гаргаж өгсөн падаанаар ямар хэмжээний, хэдэн төгрөгийн үнэ бүхий ачаа ачуулсан болох нь тогтоогдож байх тул маргахгүй,
- Д.*******ы хувьд түүний нөхөр нь ирж миний машинд ачаа ачуулсан нь үнэн, гэхдээ анх шүүхэд 6,097,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч өнөөдрийн шүүх хуралдаанд 6,981,200 төгрөг нэхэмжлэх ёстой байсан, үүнээс 730,000 төгрөг авсан тул 6,251,200 төгрөг нэхэмжилж байна гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй, уг нь анх нэхэмжилсэн үнийн дүнгээс 730,000 төгрөгийг хасаж тооцвол би эвлэрэх боломжтой,
- Харин М., Б. нар нь ямар хэмжээний, хэдэн төгрөгийн ачаа ачуулсныг би мэдэхгүй, хавтаст хэрэгт хэдэн төгрөгийн бараа буюу утас ачуулсан талаарх падаан байхгүй, энэ талаар нотолж чадаагүй буюу Иргэний хуулийн 386 дугаар зүйлд заасан тээвэрлэлтийн гэрээний дагалдах бичиггүй байх тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй... гэжээ.
5. Хэрэгт авагдсан баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна. М., Б., Б.*******, Г.******* нарын ачааг Улаанбаатар хотоос Ховд аймаг руу ачаа тээвэрлэхээр амаар харилцан тохиролцож, ачаа барааг жолооч Ц.Түвшинбаатарын машинд ачиж, улмаар Ц.Түвшинбаатар Ховд аймаг руу явах замдаа Говь-Алтай аймгийн Шарга сумын Улаантуг багийн нутаг дэвсгэр Дундын овоо гэх газарт 2021 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 12 цаг 51 минутад автобус нь шатсаны улмаас нэхэмжлэгч нарын ачаа бүхэлд нь шатаж нэхэмжлэгч нарт хохирол учирсан болох нь нэхэмжлэгч нарын шүүхэд гаргасан нэхэмжлэл, зохигчийн шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өгсөн тайлбар, хэрэг бүртгэлийн дугаартай хэрэгт авагдсан баримтууд болон гэрч Б. мэдүүлэг, шүүхээс явуулсан үзлэгийн тэмдэглэл, дансны хуулга зэрэг нотлох баримтаар тус тус тогтоогдож байна.
6. Талуудын маргааны зүйл нь ...хариуцагчаас тайлбарлахдаа ...нэхэмжлэгч М., Б. нар ямар хэмжээний, хэдэн төгрөгийн ачаа барааг хүлээлгэж өгсөн нь тодорхойгүй буюу хуульд зааснаар тээвэрлэлтийн гэрээний дагалдах бичиггүй, мөн Д.*******ы нэхэмжилсэн дүн ойлгомжгүй... гэж маргана.
6.1. Харин Улаанбаатар хотоос Ховд аймаг руу явах замдаа Говь-Алтай аймгийн Шарга сумын Улаантуг багийн нутаг дэвсгэр Дундын овоо гэх газарт 2021 оны 05 дугаар сарын 11-ний өдөр ХОҮ улсын дугаартай, Гран бирд маркийн, Ц.Түвшинбаатарын өмчлөлийн автобус шатсан гэх үйл баримт болон хавтаст хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлтээр гар утасны зөвхөн зах зээлийн үнэлгээг гаргасан талаар маргаагүй болно.
7. Зохигчийн хооронд Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1, 386 дугаар зүйлийн 386.1-д заасан ачаа тээвэрлэлтийн гэрээний харилцаа үүссэн байна.
7.1. Иргэний хуулийн 386 дугаар зүйлийн 386.1-д ...Ачаа тээвэрлэлтийн гэрээг дагалдах бичгийн хэлбэрээр байгуулна..., 386.2-т ...Дагалдах бичгийг гурван хувь үйлдэж, талууд гарын үсгээ зурж эхний хувийг ачаа илгээгчид үлдээж, хоёр дахь хувийг ачаанд хавсаргаж, гурав дахь хувийг тээвэрлэгчид өгнө... гэж зааснаар нэхэмжлэгч М., Б. нар нь дагалдах бичиггүй, падаангүй байсан гэж хариуцагч талаас маргах боловч татгалзлын үндэслэл нь дараах байдлаар үгүйсгэгдэж байна.
Иргэний хуулийн 386 дугаар зүйлийн 386.4-т ...Дагалдах бичиггүй, түүнийг дутагдалтай үйлдсэн, эсхүл үрэгдүүлснээс үл хамааран энэ бүлийн холбогдох заалт тээвэрлэлтийн гэрээний агуулга, хүчинтэй байх нөхцөлд нэгэн адил хамаарна... гэж заажээ.
Тэрээр, М., Б. нар нь тээвэрлэлтийн гэрээний дагалдах бичиггүй хэдий ч жолооч Ц.Түвшинжаргалд гуравдагч этгээдээр дамжуулан М. 14,965,000 төгрөгийн, Б. 20,130,000 төгрөгийн ачаа болох гар утас ачуулсан нь хэрэг бүртгэлийн дугаартай хэрэгт авагдсан баримтууд, нэхэмжлэгч нарын шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбар, Б. гэрчээр өгсөн мэдүүлэг, шүүхээс хийсэн үзлэгийн тэмдэглэл, тэмдэглэлд хавсаргагдсан гэрэл зураг, ХААН банкны дансны хуулга зэрэг нотолгооны бусад хэрэгслүүдээр бүрэн нотлогдож байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Харин, нэхэмжлэгч Б.*******гийн ачуулсан бараа нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдож байх ба энэ талаар хариуцагч маргаагүй болохыг дурдах нь зүйтэй. Мөн Г.*******ы хувьд хариуцагч Ц.Түвшинбаатар нь түүний ачааг ачсан тухайд маргаагүй бөгөөд Г.*******д учирсан хохирол нь хэрэг бүртгэлийн дугаартай хэрэгт авагдсан баримтын хүрээнд буюу 5,367,000 төгрөгийн хэмжээнд нотлогдож байна гэж дүгнэсэн, энэ талаар хариуцагч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагын татгалзлын үндэс болж байдлын талаарх нотлох баримтаа гаргаж өгөөгүй болно.
8. Дээрх үндэслэлээр хариуцагч Ц.Түвшинбаатар нь Иргэний хуулийн 393 дугаар зүйлийн 393.1-д ...Тээвэрлэгч ачааг хүлээн авснаас хойш хүлээлгэн өгөх хүртэлх хугацаанд ачаа алдагдсан, дутсан, гэмтсэн... ...хариуцлагыг бүхэлд нь буюу хэсэгчлэн хариуцна... гэж зааснаар нэхэмжлэгч нарт учирсан гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй, нэхэмжлэгч нар шаардах эрхтэй байна.
9. Хохирлын хэмжээний тухайд: Нэхэмжлэгч М.д 14,965,000 төгрөг, нэхэмжлэгч Б.т 20,130,000 төгрөг, Б.*******д 4,870,000 төгрөг, нэхэмжлэгч Г.*******д 5,367,000 төгрөгийг тус тус хариуцагч Ц.Түвшинбаатараас гаргуулан олгож, нэхэмжлэгч Г.*******ы илүү нэхэмжилсэн 884,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
10. Иргэдийн төлөөлөгчөөс Ц.Түвшинбаатар нь нэхэмжлэгч нарын хохирлыг барагдуулах нь зүйтэй байна хэмээх дүгнэлтийг шүүх бүрэлдэхүүн хэлэлцээд зохигчдын шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбар, хэрэгт цугларсан баримтад дүгнэлт хийж иргэдийн төлөөлөгчийн дүгнэлт үндэслэлтэй гарсан байна гэж үзлээ.
11. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэл хангагдсан хэмжээнд хуваарилан хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгч нарт олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1, 386 дугаар зүйлийн 386.1, 393 дугаар зүйлийн 393.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч Ц.Түвшинбаатараас 14,965,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М.д, 20,130,000 төгрөгийг гаргуулан Б.т, 4,870,000 төгрөгийг гаргуулан Б.*******д, 5,367,000 төгрөгийг гаргуулан Г.******* нарт олгож, Г.*******ы илүү нэхэмжилсэн 884,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгч М., Б., Б.*******, Г.******* нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 706,027 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Түвшинбаатараас 232,775 төгрөг гаргуулан нэхэмжлэгч М.д, Б.т 258,600 төгрөг, Б.*******д 92,870 төгрөг, Г.*******д 100,822 төгрөгийг тус тус олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ТАСХЫН
ШҮҮГЧИД Б.РАУШАН
Б.МӨНХБАТ