Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 2022/ШЦТ/12 

 

2022 оны 01 сарын 17 өдөр                      2022/ШЦТ/12                                Баруун-Урт сум

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярбаатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энхсаруул, улсын яллагчаар орлогч прокурор Б.Батнасан, Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Энхцэцэг

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын ерөнхий прокурор Н.Найгалдоржоос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан *******д холбогдох 2130002170237 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн, 1971 оны 07 дугаар сарын 09-ний өдөр Сүхбаатар аймгийн Түмэнцогт суманд төрсөн, 50 настай, эмэгтэй, дээд боловсролтой, сургуулийн өмнөх боловсролын багш мэргэжилтэй, тус аймгийн Баруун-Урт сумын 10 дугаар цэцэрлэгийн ******* ажилтай, ам бүл 3, хүүхдүүдийн хамт, Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 7 дугаар баг ******* байрны ******* тоотод оршин суудаг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, РД:*******, ******* овогт *******,

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:

Шүүгдэгч ******* нь Сүхбаатар аймгийн Засаг даргын 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн Б/19 дугаар тушаалаар Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 10 дугаар цэцэрлэгийн *******ээр буюу нийтийн албан тушаалтнаар томилогдон ажиллахдаа Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.2-т заасан “Батлагдсан төсөв, хөтөлбөрийг хэрэгжүүлэх талаар төсвийн ерөнхийлөн захирагчтай байгуулсан гэрээний хүрээнд төсвийн хөрөнгийг удирдах, зарцуулахад нь хяналт тавих”, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Нягтлан бодох бүртгэлийг удирдан зохион байгуулах үүргийг аж ахуйн нэгж, байгууллагын гүйцэтгэх удирдлага хүлээнэ”, Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.1 дэх хэсэгт заасан “холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн зохих шийдвэр гаргаж хэрэгжүүлэх”, 11.1.2 дахь хэсэгт заасан “багш, ажилтныг сонгон авч ажиллуулах, өөрчлөх, чөлөөлөх, 11.2.4 дэх хэсэгт заасан “цэцэрлэгийн төсөв, санхүүгийн үйл ажиллагааг төлөвлөх, сургалтын орчныг бэхжүүлэх, төсөв хөрөнгийг зориулалтын дагуу үр ашигтай

 

зарцуулах” гэсэн хуульд заасан эрх мэдлээ хэрэгжүүлэхдээ Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т заасан “Төсвийн болон хандив тусламжийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах”, 7.1.6-т заасан “албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх”-ийг хориглоно гэсэн заалтуудыг тус тус зөрчиж 2017 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Б/06 дугаартай “******* Баруун-Урт сумын 10 дугаар цэцэрлэгийн түр жижүүрээр ажиллуулсугай” гэсэн тушаал гаргаж түүнийг ажлын байрны тодорхойлолтод заасан хөдөлмөр эрхлээгүй байхад 2017 оны 04 дүгээр сар, 06 дугаар сар, 08 дугаар сар, 09 дүгээр сард нийт 1,459,329 төгрөгийн цалин бодож үүнээс 263,867 төгрөгийг нийгмийн даатгал, ашгийн болон үйлдвэрчний эвлэлийн татварт, 40,000 төгрөгийг хуримтлалд тус тус суутгаж, 1,155,462 төгрөгийг Голомт банкны цалингийн харилцах дансаар дамжуулан олгож, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө, бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

- Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Мөрдөн байцаалтын өгсөн мэдүүлэг үнэн зөв гэв.

2130002170237 дугаартай хавтаст хэрээс:

  • Шүүгдэгч ******* мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “... анх 2017 онд тушаал гаргаж ажилд авсан. Тушаалын сар, өдөр, дугаарыг нь санахгүй байна. мужаан болон барилгын ажил эрхэлдэг гарын ур дүйтэй гэдгийг эртнээс мэднэ. Ингээд ажилд авъя гэж бодсон. нь 2-3 жижүүрт гарч байгаад хөдөө мал руугаа явлаа гээд алга болсон, дараа нь Улаанбаатар хотод хүүхдээ эмчилгээнд авч явж байна гээд ирэхгүй байсан. Ингээд ажиллахгүй байсан. Өвчтэй зовлонтой явж байгаа юм байна, хүрээл ирэх байлгүй гэж харсаар байгаад 3-4 сар цалин олгосон. ийн эхнэрийг нь дагуулж яваад цалинг бэлнээр гаргуулж авч байсан. Гар хөлийн ур дүйтэй хүмүүсээр цэцэрлэгтээ ажил хийлгэсэн. Тухайлбал цахилгааны ажил, гал тогооны тоног төхөөрөмж завсарлах, бүлгүүдийн өрөөний гэрэл цахилгааны монтажийг солиулах зэрэг ажлыг хийлгэж байсан. Цэцэрлэгийн *******ийн өрөөнд засвар хийлгэсэн тухайн хүн Улаанбаатар хотоос ирсэн хүн байсан. Тухайн хүнийг одоо хаана байгаа талаар мэдэхгүй байна. Ваанчиг гэх ахаар цэцэрлэгийн цахилгааны монтаж солиулах ажлыг хийлгэсэн. Эдгээр хүмүүсийн ажлын хөлсөнд ийн цалинг зарцуулсан. Би хувьдаа ийн цалингаас ашиглаагүй. эд өөрт нь цалин хөлс гэж нэг их өгч байгаагүй. Хоёр удаа цалин гарсан гэж мөнгө өгсөн санагдаж байна. Гэхдээ яг хэдэн төгрөг гэдгийг нарийн хэлж мэдэхгүй байна. ийн эхнэрээр нь мөн тайлан, мэдээ гаргуулдаг байсан. ийн эхнэрт ажил хийж өгсөн хөлсөнд нь мөнгө өгч байсан гэхдээ яг хэлэн төгрөг өгч байсан талаараа санахгүй байна. нь манай дүүгийн нөхөр байгаа юм...” гэх /1-р хх 193-195 дугаар хуудас/

 

  • Иргэний нэхэмжлэгч “...******* нь учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн байх тул нэхэмжлэх зүйл байхгүй, санал хүсэлт байхгүй...” гэх /1-р хх 16-17 дугаар хуудас/,
 
  • Гэрч “... нь манай нөхрөөр 2019 оны 06 дугаар сард цалингийн зээл авуулсан байсан. Гэхдээ уг цалингийн зээлийг төлсөн. нь 2016 онд билүү 2017 онд цэнхэр өнгийн “Prius” маркийн машин худалдаж авсан. Энэ машинаа 2020 онд зараад цагаан өнгийн “Prius-20” маркийн машин авсан байсан. г үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж магадгүй гэж бодож байна. Мөн нь өөрийн хамаатны хүн гэх хүнийг 2017 онд ажилд авсан тушаал гаргасан байсан. Ингээд эд 4 сарын хугацаанд цалин олгосон гэсэн. нь гэхдээ 10 дугаар цэцэрлэгт огт ажиллаж байгаагүй гэж ажилчид нь ярьж байсан. Ингэхээр нь эд цалин олгож авсан байх гэж бодож байна...” гэх /1-р хх 20-22 дугаар хуудас/,
  • Гэрч “...Би 2015 оноос хойш Баруун-Урт сумын 10 дугаар цэцэрлэгт туслах багшаар ажиллаж байна. 2018 онд халагдаад буцаж орж байсан. Нэг сар гаруй хугацаанд ажлаас халагдаад буцаж орсон. Үр дүнгийн урамшуулал улирал бүр авдаг. Гэхдээ хэрэг төгрөг авдаг талаар мэдэхгүй байна. Миний хувьд үр дүнгийн урамшууллаа буцааж хураалгаж байгаагүй. Би цэцэрлэгийн *******ид мөнгө өгч байсан удаа байхгүй. Би гэж хүнийг танихгүй. гэж хүн манай байгууллагад ажиллаж байгаагүй..” гэх /1-р хх 25-26 дугаар хуудас/,
  • Гэрч “...Би 2014 оноос хойш одоог хүртэл Баруун-Урт сумын 9 дүгээр цэцэрлэгт нягтлан бодогчоор ажиллаж байна. 2015 оны 12 дугаар сараас эхэлж Баруун-Урт сумын 10 дугаар цэцэрлэгийн нягтлан бодогчийн ажлыг давхар гүйцэтгэж байгаа. Гэхдээ цалин авдаггүй. Баруун-Урт сумын 9 дүгээр цэцэрлэгт ажлын байр байдаг. Засгийн газрын 382 дугаар тогтоолоор, 5 дугаар тогтоолоор үйлчилгээний албан хаагчдад урамшуулал олгодог. Ур чадвар болон үр дүнгийн урамшуулал олгодог. Төрийн үйлчилгээний албан хаагчдад *******ийн тушаалыг үндэслэж урамшуулал олгодог. Баруун-Урт сумын 10 дугаар цэцэрлэг нь 22 хүний батлагдсан орон тоотой. Орон тоо бүрэн байгаа 22 хүний цалинг бодож олгож байгаа. гэж хүн 10 дугаар цэцэрлэгт ажиллаж байгаагүй. Энэ талаар аудитын байгууллагаас сонсож байсан. гэдэг хүнд 2017 онд цалин олгож байсан. Надад цагийн тооцоо, цалингийн тодорхойлолт ирүүлсэн учраас цалин бодож олгосон. Тухайн үедээ жижүүрээр түр ажиллаж байгаа хүн гэж цэцэрлэгийн ******* нь хэлж байсан. ажилд томилсон тушаал нь байсан...” гэх мэдүүлэг /1-р хх 29-31 дүгээр хуудас/,
  • гэрч : “...Баруун-Урт сумын 10 дугаар цэцэрлэг нь 2015 онд ашиглалтад орсон. Би 2015 оны 12 дугаар сард анх ажилд сантехникчээр ажилд орж 2018 оны 05 дугаар сард ажлаас гарсан. Намайг ажиллаж байх хугацаанд Төөмөө гэж хүн нэг зун жижүүрээр ажиллаж байсан. Төөмөө гэх хүнийг гэж хэлдэг байж магадгүй...” гэх /40-41 дүгээр хуудас/
  • Гэрч “...Хүний оронд 2-3 удаа жижүүрт гарсан. Нэг гарахдаа 24 цаг гардаг юм байна лээ. 10 дугаар цэцэрлэгийн ******* нь манай эхнэрийн эгч нь байгаа юм. надаас хүний оронд жижүүрт гараад өгчих гэхээр нь 2-3 удаа жижүүрт гарч өгч байсан, хугацаа нь 2017 оны хавар шиг байна. Хоёр удаа гарсан гэж хэдэн төгрөг надад өгсөн санагдаж байна, гэхдээ бага мөнгө байсан. Би Голомт банканд харилцах данстай. Дансны дугаараа мартсан. Ойрын 3 жил ашиглаагүй санаж байна. Надад Голомт банкны карт байсан гэхдээ хаясан. Картыг 2015 оноос хойш огт ашиглаагүй. 10 дугаар цэцэрлэгээс яг хэдэн төгрөгийн цалин авснаа санахгүй байнга. Айхавтар их цалин бол аваагүй. Бүтэн сарын цалин аваагүй, их удаан ажиллаагүй. Хүний оронд 2-3 удаа гарч ажилласан учраас ажилд томилсон тушаал гэж гараагүй. Би хүний оронд 2 удаа жижүүрт гарсан. Тэр хүний цалинг миний дансанд орсон байгаа гэж хэлээд нэг удаа миний данснаас
 

мөнгө гаргуулж авсан. Ингээд тэр мөнгөнөөс 2 удаа жижүүрт гарсан мөнгө гэж цөөхөн хэдэг төгрөг цэцэрлэгийн ******* нь өгөөд бусад мөнгийг нь нөгөө жижүүртээ өгнө гэж хэлээд авсан. Би нэг удаа л мөнгө гаргаж өгсөн. Бусад гүйлгээг нь бол мэдэхгүй. Бусад орсон мөнгийг мэдэхгүй, би энэ мөнгийг аваагүй...” гэх /1-р хх 44-46 дугаар хуудас/,

  • Гэрч : “...Цэцэрлэгийн ******* нь 2020 онд 500,000 төгрөг надаас зээлж аваад буцааж өгсөн. Сар өдрийг нь санахгүй байна. Энэ нь ямар нэгэн ажил албан тушаалтай хамаагүй. Энэ мөнгийг надаас 7 хоногийн хугацаатай зээлээд буцаагаад өгсөн...” гэх /1-р хх 49-50 дугаар хуудас/
  • Гэрч “... Магсаржавын гэх хүн надтай 2-3 удаа жижүүрийн ээлж солилцож байсан. Манай цэцэрлэгт хүний оронд түр ажиллаж байсан. Харин хэний оронд түр хугацаагаар ажиллаж байсан гэдгийг мэдэхгүй байна. Мөн цаг хугацааг нь санахгүй байна. ийн эхнэр мөн нэг удаа ийн оронд жижүүрт гарч байсан. Цэцэрлэгийн ******* жижүүрийн хуваарь гаргаж өгдөг. Тэр хуваарийн дагуу жижүүрт гардаг...” гэх /1-р хх 61-62 дугаар хуудас/,
  • Гэрч : “...Би цэцэрлэгийн туслах багшаар ажилд орохын тулд шан харамж өгөөгүй. Би Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын цэцэрлэгт туслах багшаар ажиллаж байсан. Би анх 10 дугаар цэцэрлэгт ороход туслах багшаар ажилд орох хүсэлт гаргасан боловч тухай үед орон тоо байгаагүй тул үйлчлэгчээр ажилд орсон. Би цэцэрлэгийн туслах багийн гэрчилгээтэй...” гэх /1-р хх 65-66 дугаар хуудас/
  • Гэрч : “... гэх хүний талаар мэдэхгүй юм байна.

Манай байгууллага 22 ажилтантай...” гэх /1-р хх 69-70 дугаар хуудас/

  • Гэрч : “...Ажилд орохын тулд шан харамж өгсөн зүйл надад байхгүй. Би 2018 онд сургалтад суралцаж цэцэрлэгийн туслах багшийн үнэмлэхтэй болсон...” гэх /1-р хх 73-74 дүгээр хуудас/
  • Гэрч : “...М. гэж хүнийг танихгүй юм байна. Намайг жирэмсний амралттай үед ажиллаж байсан байж магадгүй...” гэх /1-р хх 78 дугаар хуудас/
  • Гэрч : “...М. гэж хүнийг танихгүй. Ажиллаж байсан эсэхийг мэдэхгүй байна. Би зуны улиралд амардаг. Манай цэцэрлэг 5 эрэгтэй ажилтантай. 4 эрэгтэй жижүүр байдаг. Мөн дуу хөгжмийн багш эрэгтэй хүн байдаг. Бусад ажилчид нь эмэгтэй хүн байдаг...” гэх /1-р хх 81-82 дугаар хуудас/
  • Гэрч : “...Магсаржавын гэж хүн манай цэцэрлэгт ажиллаж байгаагүй. Манай цэцэрлэг 22 хүний орон тоотой ажилладаг...” гэх /1-р хх 93-94 дүгээр хуудас/
  • Гэрч : “...Магсаржавын гэж хүнийг танихгүй. Гэхдээ цэцэрлэгийн жижүүрүүд их солигдоод байдаг. Зарим хүмүүсийн нэрийг бол мэдэхгүй. Би зуны улиралд амардаг...” гэх /1-р хх 97-98 дугаар хуудас/
  • Гэрч : “...Магсаржавын гэж хүн манай цэцэрлэгт ажиллаж байгаагүй. Манай цэцэрлэг ажиллаж байгаагүй. Манай цэцэрлэг 22 хүний орон тоотой. Бүлгийн багш 5, туслах багш 5, жижүүр 4, тогооч 2, үйлчлэгч 1, угаагч 1, ******* 1, нярав 1, дуу хөгжмийн багш 1 гэсэн орон тоотой ажиллаж байгаа.
 

Сантехникчийн орон тоонд хүн байхгүй байгаа...” гэх /1-р хх 105-106 дугаар хуудас/

  • Гэрч “...Манай эгч 10 дугаар цэцэрлэгийн ******* хийдэг. Би Боловсрол хороололд зээлээр байр худалдаж авсан. Ингээд байрандаа шинэ тавилга “Жавхлант” ХХК-иас авсан. “Жавхлант” ХХК-иас авсан тавилгын мөнгийг төлөх хэрэгтэй болсон. Тухайн үедээ хувь зээлээр аваад 1 жил гаруй төлөөгүй тул компанийн зүгээс намайг шүүхэд өгнө, багшийн ёс зүй, нэр хүндтэй холбоотой асуудал яригдах гээд байсан. Ингээд эгч тай холбогдоод “ ажилд оруулах боломж байна уу” гэж хэлсэн. Манай эгч “үндсэн ажилтнаар авах боломж байхгүй, хүний оронд ажиллуулж болох юм, би судалъя” гэж хэлсэн. Би орон сууцны зээлтэй байсан, Голомт банкнаас дахин зээл авах гэсэн боловч боломжгүй байсан, ингээд нөхөр ийн нэр дээр цалингийн зээл гаргуулсан. 2,200,000 төгрөгийн цалингийн зээл гаргуулж авсан. Тухайн үед цалингийн зээл авахад байгууллагаас тодорхойлолт авдаг байсан, ингээд эгч гаас ажилладаг гэсэн тодорхойлолт аваад банканд өгч цалингийн зээл авсан байгаа. эгч хүний оронд ажиллаарай гэж хэлсэн, манай нөхөр хөдөө мал руугаа явдаг байсан. Ганц нэг удаа бол цэцэрлэгт жижүүрээр гарч ажилласан. Би боловсролын байгууллагад олон жил ажилласан болохоор эгчийнхээ ажилд тусалдаг юм. Тухайлбал ажлын тайлан бичих, үр дүнгийн гэрээ байгуулах төсөл бэлдэх, тодорхойлолт бичих зэрэг ажлыг хийж өгдөг байсан. Би ийн дансанд орсон цалинг бол аваагүй. Харин нэг удаа цалингаа очиж аваад эгчид гаргаж өгсөн шиг санаад байна. “Голомт” банканд карт эзэмшдэг. Би харин цалингийн зээл авсан мөнгөө өөрөө төлж барагдуулаад 2021 оны 06 дугаар сард дууссан. Намайг ажилд туслахад манай эгч 10, 20 мянган төгрөг хааяа бэлнээр өгч байсан. Зээлийг 2014 билүү 2015 онд авсан санагдаж байна. Цаг хугацаа өнгөрсөн болохоор зарим зүйлийг санахгүй байна. Би тавилга авсан зээлээ төлөхийн тулд ажилд оруулах хэрэгтэй байсан. ийн авсан цалингийн зээлийг би өөрөө төлсөн байгаа. Цалин гаргуулж авах гэж биш нийгмийн даатгал төлсөн, төлдөг байж зээл авдаг учраас ажилд оруулаад өгөөч гэж эгчээсээ гуйсан...” гэх /1-р хх 109-111 дүгээр хуудас/
  • Гэрч С: “...2019 оны 12 дугаар сард Г.Алтантуяагаас өргөдөл ирж байсан. Өргөдлийг хүлээж аваад хяналт шалгалт явуулсан. Өргөдөлд “ гэж хүнийг ажиллаагүй байхад цалинжуулсан, туслах баг Төгсөө гэж хүнийг тушаалгүй ажиллуулсан, ур чадварын нэмэгдэл олгож байна, гэж багшид илүү цалин олгосон, хүүхдийн хоолны мөнгийг илүү зарлагддаг” гэсэн утгатай өргөдөл ирүүлсэн. Ирсэн өргөдлийн хүрээнд аудит хийсэн. Аудитын хяналт шалгалт хийгээд илэрсэн нөхцөл байдлын талаар гомдол гаргагчид илтгэх хуудсаар хариу хүргүүлж байсан. Зарим нарийвчлан шалгуулах асуудлыг хуулийн байгууллагаар мөрдөн байцаалтын үйл ажиллагаа явуулж хууль зөрчсөн эсэхийг тогтоолгох нь зүйтэй гэж тухайн хүндээ мэдэгдсэн...” гэх /1-р хх 114-115 дугаар хуудас/ мэдүүлгүүд,
  • Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 382 дугаартай “Журам батлах тухай” тогтоол, 4 дүгээр хавсралт /1-р хх 117-119 дүгээр хуудас/
  •   Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 05 дугаартай “Журам батлах тухай” тогтоол, 3 дугаар хавсралт /1-р хх 120-125 дугаар хуудас/
  • “Голомт” банкны дансны хуулга /1-р хх 128-134 дүгээр хуудас/
 

 

  • “Голомт” банкны дансны хуулга /1-р хх 135-138 дугаар хуудас/
  • “Голомт” банкны дансны хуулга /1-р хх 139-142 дугаар хуудас/
  • “Голомт” банкны дансны хуулга /1-р хх 145-147 дугаар хуудас/
  • Дансанд үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх 148-149 дүгээр хуудас/
  • “Голомт” банкны Дебит картын захиалгын хүсэлт /1-р хх 152 дугаар хуудас/
  • Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын Хүүхдийн Х цэцэрлэгийн *******ийн 2017 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн Б/06 дугаартай “М. түр ажилд авах тухай” тушаалын хуулбар /1-р хх 154 дүгээр хуудасны ар тал/
  • Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын Хүүхдийн Х цэцэрлэгийн *******ийн ...... оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн Б/07 дугаартай “Ур чадварт нэмэгдэл олгох тухай” тушаалын хуулбар /1-р хх 155 дугаар хуудас/
  • Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын Хүүхдийн Х цэцэрлэгийн *******ийн 2017 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн Б/15 дугаартай “Ур чадварт нэмэгдэл олгох тухай” тушаалын хуулбар /1-р хх 156 дугаар хуудас/
  • Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын Хүүхдийн Х цэцэрлэгийн *******ийн 2017 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн Б/17 дугаартай “Ур чадварт нэмэгдэл олгох тухай” тушаалын хуулбар /1-р хх 157 дугаар хуудас/
  • Цалингийн тооцооны хүснэгт /1-р хх 158-163 дугаар хуудас/
  • Баруун-Урт сумын 10 дугаар цэцэрлэгээс гаргуулж авсан цалингийн тооцоонд үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх 164-165 дугаар хуудас/
  • Ахлах аудитор С 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн “Илтгэх хуудас” /1-р хх 169 дүгээр хуудас/
  • Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын Хүүхдийн Х цэцэрлэгийн *******ийн 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн Б/04 дугаартай “З.ийг ажилд авах тухай” тушаалын хуулбар /1-р хх 170 дугаар хуудас/
  • Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын Хүүхдийн Х цэцэрлэгийн *******ийн....... оны

10 дугаар сарын 28-ны өдрийн Б/31 дугаартай “З.ийг түр ажилд авах тухай” тушаалын хуулбар /1-р хх 171 дүгээр хуудас/

  • Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын Хүүхдийн Х цэцэрлэгийн *******ийн....... оны

... дугаар сарын 28-ны өдрийн Б/24 дугаартай “З.ийг түр ажилд авах тухай” тушаалын хуулбар /1-р хх 172 дугаар хуудас/

  • Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын Хүүхдийн Х цэцэрлэгийн *******ийн....... оны

.... дугаар сарын 01-ний өдрийн Б/06 дугаартай “ түр ажилд авах тухай” тушаалын хуулбар /1-р хх 173 дугаар хуудас/

  • Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын Хүүхдийн Х цэцэрлэгийн *******ийн 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн Б/03 дугаартай “г түр ажилд авах тухай” тушаалын хуулбар /1-р хх 174 дүгээр хуудас/
 

 

  • Цалин бодсон задаргааны хүснэгт /1-р хх 175-178 дугаар хуудас/
  • Сүхбаатар аймгийн Засаг даргын 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн Б/19 дугаартай “*******г ажилд томилох тухай” захирамжийн хуулбар /1-р хх 198 дугаар хуудас/
  • Шүүгдэгч *******гийн бакалаврын дипломын хуулбар /1-р хх 199-200 дугаар хуудас/
  • Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын Засаг даргын 2021 оны 03 дугаар сарын 03- ны өдрийн А/61 дугаартай “Албан тушаалын тодорхойлолт батлах тухай” захирамж, хавсралт /1-р хх 201-208 дугаар хуудас/
  • Төрийн албан хаагчийн анкет /1-р хх 209-214 дүгээр хуудас/
  •   Шүүгдэгч *******гийн иргэний үнэмлэхийн лавлагаа /1-р хх 216 дугаар хуудас/
  • Шүүгдэгч *******гийн “Голомт” банкны дугаартай дансны хуулга

/1-р хх 219-223, 229-234 дүгээр хуудас/

  • Шүүгдэгч *******гийн “Голомт” банкны 5905102167 дугаартай дансны хуулга

/1-р хх 224, 227 дугаар хуудас/

  • Шүүгдэгч *******гийн “Голомт” банкны дугаартай дансны хуулга

/1-р хх 228 дугаар хуудас/

  • Шүүгдэгч *******гийн “ХААН” банкны дугаартай депозит дансны дэлгэрэнгүй хуулга /1-р хх 236-250, 2-р хх 1-2 дугаар хуудас/
  • *******гийн мөрдөн байцаалтын үед хийсэн тодорхойлолт /2-р хх 3 дугаар хуудас/
  •    *******гаас 1,459,329 төгрөгийн хохирол нөхөн төлсөн “Хас” банкны төлбөрийн баримт /2-р хх 6 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтууд болно.

Гэм буруугийн талаар:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр “шүүгдэгч ******* нь Сүхбаатар аймгийн Засаг даргын 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн Б/19 дугаар тушаалаар Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 10 дугаар цэцэрлэгийн *******ээр буюу нийтийн албан тушаалтнаар томилогдон ажиллахдаа Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.2-т заасан “Батлагдсан төсөв, хөтөлбөрийг хэрэгжүүлэх талаар төсвийн ерөнхийлөн захирагчтай байгуулсан гэрээний хүрээнд төсвийн хөрөнгийг удирдах, зарцуулахад нь хяналт тавих”, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Нягтлан бодох бүртгэлийг удирдан зохион байгуулах үүргийг аж ахуйн нэгж, байгууллагын гүйцэтгэх удирдлага хүлээнэ”, Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.1 дэх хэсэгт заасан “холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн зохих шийдвэр гаргаж хэрэгжүүлэх”,

11.1.2 дахь хэсэгт заасан “багш, ажилтныг сонгон авч ажиллуулах, өөрчлөх, чөлөөлөх, 11.2.4 дэх хэсэгт заасан “цэцэрлэгийн төсөв, санхүүгийн үйл ажиллагааг төлөвлөх, сургалтын орчныг бэхжүүлэх, төсөв хөрөнгийг зориулалтын дагуу үр

 

ашигтай зарцуулах” гэсэн хуульд заасан эрх мэдлээ хэрэгжүүлэхдээ Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т заасан “Төсвийн болон хандив тусламжийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах”, 7.1.6-т заасан “албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх”-ийг хориглоно гэсэн заалтуудыг тус тус зөрчиж 2017 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Б/06 дугаартай “******* Баруун-Урт сумын 10 дугаар цэцэрлэгийн түр жижүүрээр ажиллуулсугай” гэсэн тушаал гаргаж түүнийг ажлын байрны тодорхойлолтод заасан хөдөлмөр эрхлээгүй байхад 2017 оны 04 дүгээр сар, 06 дугаар сар, 08 дугаар сар, 09 дүгээр сард нийт 1,459,329 төгрөгийн цалин бодож үүнээс 263,867 төгрөгийг нийгмийн даатгал, ашгийн болон үйлдвэрчний эвлэлийн татварт, 40,000 төгрөгийг хуримтлалд тус тус суутгаж, 1,155,462 төгрөгийг Голомт банкны цалингийн харилцах дансаар дамжуулан олгож, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө, бусдад давуу байдал бий болгосон” үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна. Үүнд:

Шүүгдэгч *******, гэрч Б.Зууннаст, Г.Алтантуяа, С.Мөнхзул, Б.Наранбаатар, М., Х.Осоржамаа, , , , Г.Золбоо С.Нармандах, Ю.Наранзул, Х.Гэрэлмаа нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд, “Голомт” банкны дансны хуулга /1-р хх 145-147/, Дансанд үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх 148-149 х/, “Голомт” банкны Дебит картын захиалгын хүсэлт /1-р хх 152 х/, Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын Хүүхдийн Х цэцэрлэгийн *******ийн 2017 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн Б/06 дугаартай “М. түр ажилд авах тухай” тушаалын хуулбар /1-р хх 154 х/, Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын Хүүхдийн Х цэцэрлэгийн *******ийн   оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн

Б/07 дугаартай “Ур чадварт нэмэгдэл олгох тухай” тушаалын хуулбар /1-р хх 155 х/, Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын Хүүхдийн Х цэцэрлэгийн *******ийн 2017 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн Б/15 дугаартай “Ур чадварт нэмэгдэл олгох тухай” тушаалын хуулбар /1-р хх 156 х/, Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын Хүүхдийн Х цэцэрлэгийн *******ийн 2017 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн Б/17 дугаартай “Ур чадварт нэмэгдэл олгох тухай” тушаалын хуулбар /1-р хх 157 х/, Цалингийн тооцооны хүснэгт /1-р хх 158-163 х/, Баруун-Урт сумын 10 дугаар цэцэрлэгээс гаргуулж авсан цалингийн тооцоонд үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх 164-165 х/, Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын Хүүхдийн Х цэцэрлэгийн *******ийн ..... оны   дугаар сарын 01-ний өдрийн Б/06 дугаартай “

түр ажилд авах тухай” тушаалын хуулбар /1-р хх 173 х/, Цалин бодсон задаргааны хүснэгт /1-р хх 175-178 х/, Сүхбаатар аймгийн Засаг даргын 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн Б/19 дугаартай “*******г ажилд томилох тухай” захирамжийн хуулбар /1-р хх 198 х/, *******гаас 1,459,329 төгрөгийн хохирол нөхөн төлсөн “Хас” банкны төлбөрийн баримт /2-р хх 6 х/ зэрэг нотлох баримтууд болно.

 

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон,

 

хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Авлигын эсрэг хуулийн үйлчлэлд тус хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2-т төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан болон ерөнхий нягтлан бодогч, ахлах нягтлан бодогч хамаардаг. Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т дээр дурдсан албан тушаалтнуудыг нийтийн албан тушаалтан гэж тодорхойлжээ. Тодруулбал шүүгдэгч *******г нийтийн албан тушаалтан гэж үзнэ.

“Албан үүрэг, бүрэн эрх” гэдэгт сонгуульт болон томилолтын албан тушаалтанд хууль тогтоомжоор олгосон бүрэн эрх, үндсэн чиг үүргийн нэгдлийг, “Албаны чиг үүрэг, бүрэн эрхээ зориуд хэрэгжүүлэхгүй байх” гэдэгт албан тушаалтан хуулиар хүлээсэн хийх ёстой албаны чиг үүргээ зориудаар

хэрэгжүүлээгүй эс үйлдэхүйг,

“Албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэдэгт албан тушаалын эрх мэдлийг албаны эрх ашгийн эсрэг эсхүл хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдэл хийх, эрх мэдлээ хэтрүүлэхийг,

“Өөртөө, бусдад давуу байдал олгосон” гэдэгт Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасан этгээд албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласнаар өөрт нь болон хувь хүн, хуулийн этгээдэд бий болох эдийн болон эдийн бус ашигтай байдлыг тус тус ойлгоно.

Хууль зүйн хувьд шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан Төрийн алба, байгууллагын хэвийн үйл ажиллагаа, аж ахуйн нэгж, байгууллагын хууль ёсны эрх ашиг, сонирхлын эсрэг давхар объекттой гэмт хэрэг байх ба шүүгдэгч ******* нь өөрийн төрсөн дүүгийн нөхрийг жижүүрийн ажилд томилж, ажиллаа хийгээгүй байхад нь түүний дансаар дамжуулан цалин олгож, олгосон цалин өөрөө бэлнээр авч болохгүй гэдгийг мэдэж байсан, өөрийн эрх мэдлийг урвуулан ашиглах нь хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж хуульчилжээ.

Тиймээс шүүгдэгч ******* нь шунахайн сэдэлтэй, шууд санаатай үйлдлээр өөртөө давуу байдал бий болгосон байх тул шүүгдэгчийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцно.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн

22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийн өөртөө, бусдад давуу байдал бий болгосоншинжийг бүрэн хангасан байх тул прокурорын эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч ******* эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглахгэмт хэргийг “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө, эсхүл зориул хэрэгжүүлэхгүй байж өөртөө, бусдад давуу байдал бий болгох” гэмт хэргийг

 

үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 1-д “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний ... эд хөрөнгөд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж заасан бөгөөд шүүгдэгч ******* нь “улсад учруулсан хохирол болох 1,459,329 төгрөгийг буцааж төлсөн болох нь “Хас” банкны төлбөрийн баримтаар тогтоогдож байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзнэ.

Гэм буруугийн талаар улсын яллагчаас шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулахаар гаргасан санал дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс улсын яллагчийн яллах дүгнэлт болон гэм буруутайд тооцох дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байна. 2015 онд батлагдсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж заасан байна.

Гэтэл тушаал үйлдсэн хугацаа бол 2017 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр. Өөрөөр хэлбэл 2002 оны Эрүүгийн хууль үйлчилж байсан. Миний үйлчлүүлэгчийн үйлдсэн гэмт хэрэг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн

263.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт хамаарна гэж үзэж байна. 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт хохирол шаардаагүй. 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.1 дэх хэсэгт “Үлэмж хэмжээний хохирол” учирсан байхыг шаардаж байгаа. Үлэмж хэмжээний хохирол нь 17,550,000 төгрөг байсан. Энэ хэргийн хувьд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэгдэх байсан. Хохирлын хэмжээ нь 17,550,000 төгрөг байх ёстой байсан. Гэтэл энэ гэмт хэргийн улмаас 1,459,329 төгрөгийн хохирол учирсан байгаа. Хохирлын хэмжээгээр гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэж үзэж байна.

2015 оны Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “дараах тохиолдолд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй” гэж зааж 1.1-т “гэмт хэргийн шинжгүй”, 1.5-т “тухайн үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон” гэж заасан нөхцөлүүд байна. Тухайн гэмт хэргийн хувьд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэгдэж, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1-т “гэмт хэрэг үйлдсэнээс хойш дор дурдсан хугацаа өнгөрвөл гэмт хэрэг үйлдсэн этгээдийг эрүүгийн хариуцлагад татаж болохгүй” гэж зааснаар хөөн хэлэлцэх хугацаа дуусан. Тухайн гэмт хэргийн хувьд 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 17 дугаар зүйлийн 17.1 дэх хэсэгт зааснаар хөнгөн ангиллын гэмт хэрэгт хамаарч байгаа. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, мөн хуулийн 36.9 дүгээр хэсэгт зааснаар шүүгдэгч *******г гэм буруугүйд тооцож, цагаатгах тогтоол гаргаж өгнө үү...гэж тус тус дүгнэлтээ танилцуулж, мэтгэлцэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Энхцэцэгийн дээр дурдсан гэм буруугийн дүгнэлтийг шүүх хүлээн авах боломжгүй байна.

2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “гэмт хэргийн хор уршиг хэзээ илэрснээс үл хамааран энэ хуульд заасан гэмт үйлдэл, эс үйлдэхүй төгссөн үеийг гэмт хэрэг үйлдсэн хугацаагаар тооцно” гэж,

 

мөн зүйлийн 3 дахь хэсэгт “гэмт үйлдэл, эс үйлдэхүй тодорхой хугацаанд үргэлжилсэн бол гэмт хэрэг үйлдэгдэж дууссан, эсхүл таслан зогсоогдсон үеийг гэмт хэрэг үйлдсэн хугацаанд хамааруулна” гэж, мөн хуулийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэж тус тус заасан бөгөөд шүүгдэгч ******* нь үргэлжилсэн үйлдлээр 2017 оны 09 дүгээр сар хүртэл уг гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан “Голомт” банкны дансны хуулга

/1-р хх 145-147/, дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх 148-149 х/, Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын Хүүхдийн Х цэцэрлэгийн *******ийн 2017 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн Б/17 дугаартай “Ур чадварт нэмэгдэл олгох тухай” тушаалын хуулбар /1-р хх 157 х/, Цалингийн тооцооны хүснэгт /1-р хх 158- 163 х/, Баруун-Урт сумын 10 дугаар цэцэрлэгээс гаргуулж авсан цалингийн тооцоонд үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх 164-165 х/ зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байх тул 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлд заасан хууль буцаан хэрэглэх гэсэн заалт үйлчлэх боломжгүй гэж шүүх үзлээ.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагч эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Шүүгдэгч ******* нь улсад учруулсан хохирлыг нөхөн төлсөн нь эрүүгийн хариуцлага оногдуулахад хөнгөрүүлэх нөхцөл байдал болж байна. Эрүүгийн хариуцлага оногдуулахад хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жил 6 сарын хугацаагаар хасаж, 6000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулах, уг ялыг түүний орлого олох боломжийг харгалзан 1 жил 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай байна...” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Энхцэцэг эрүүгийн хариуцлагын талаар: “...******* нь өмнө нь гэмт хэрэг зөрчилд холбогдож байгаагүй, анх удаа гэмт хэрэг үйлдсэн. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрсөн зэрэг байдал нь хөнгөрүүлэн үзэх нөхцөл болж байна. Хуульд заасан хүндрүүлэн үзэх нөхцөл байхгүй. Иймд улсын яллагчийн зүгээс оногдуулсан ялыг хуульд заасан доод хэмжээгээр тогтоон ял оногдуулж өгнө үү...гэв.

Шүүх гэмт хэрэг үйлдсэн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг шүүх харгалзан үзнэ” гэж заасан нөхцөл байдлыг үндэслэх учиртай.

Хувийн байдал гэдэгт хувь хүний төлөвшил, зан араншин, гэр бүлийн байдал, ажил эрхлэлтийн байдал, урьд гэмт хэрэг, зөрчил үйлдэж байсан эсэх, гэмт үйлдэлдээ хийж буй оюун дүгнэлт буюу гэм буруугаа ойлгон ухамсарласан эсэх нөхцөл байдлуудыг хамааруулан ойлгоно.

- Шүүгдэгчийн хувийн байдлын талаар шүүгдэгч *******гийн мөрдөн байцаалтын үед хийсэн тодорхойлолт /2-р хх 3 дугаар хуудас/, гэм буруугаа ойлгож хохирол төлсөн байдал “Хас” банкны төлбөрийн баримт /2-р хх 6 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж

 

бэхжүүлжээ.

Шүүгдэгч *******д ял шийтгэл оногдуулахад гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч *******гийн үйлдсэн хэрэг нотлогдсон, уг гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарах бөгөөд шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч улсад учруулсан хохирол бүрэн төлж барагдуулсан, түүний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жил хүртэлх хугацаагаар хасаж, 6,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, түүний цалин хөлс, бусад орлого олох боломж зэргийг харгалзан оногдуулсан торгох ялыг 2 жилийн хугацаагаар хэсэгчлэн төлөхөөр тогтоох нь гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирлын хэр хэмжээ, шүүгдэгчийн гэм бурууд тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын нийгэмшүүлэх зорилгод бүрэн нийцнэ.

Шүүгдэгч ******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт авагдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй, шүүхийн шатанд түүнд таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болно.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч ******* овогт *******г эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглан өөртөө, бусдад давуу байдал бий болгосон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******гийн нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 6,000 /зургаан мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6,000,000 /зургаан сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч *******д оногдуулсан торгох ялыг 2 жилийн дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.
  5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан нийтийн албанд томилогдох эрх хасах  ялыг ял оногдуулсан үеэс эхлэн хугацааг тоолсугай.
 

 

  1. Шүүхийн шатанд шүүгдэгч *******д таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдсугай.
  2. Шүүгдэгч ******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт авагдаагүй, хохирогч иргэний нэхэмжлэгч Г.Сумъяа гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч ******* энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг тус тус дурдсугай.
  3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
  4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
  5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Н.БАЯРБААТАР