| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сэмжидийн Нолхоосүрэн |
| Хэргийн индекс | 175/2018/0101/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/105 |
| Огноо | 2018-05-04 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | М.Энхбаатар |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 05 сарын 04 өдөр
Дугаар 2018/ШЦТ/105
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүугийн хэргийн анхан шатны шүүхийн хялбаршуулсан журмаар шийдвэрлэх шүүх хуралдааныг шүүгч С.Нолхоосүрэн даргалж, тус шүүхийн шүүх хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Улсын яллагч Нарийн бичгийн даргаар
М.Энхбаатар, Б.Намуунзул нар оролцов.
Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газраас мөрдөн байцаалт явуулж аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* ******* овогт ******* *******д холбогдох ******* тоот хэргийг хянан хэлэлцэв.
Үндсэн захиргаа; Монгол улсын иргэн, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд 19**** оны **** дугаар сарын 06-ний өдөр төрсөн, *** настай, эрэгтэй, халх, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, Сэлэнгэ аймгийн ********** тоотод оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавъяа шагнал, ял шйитгэлгүй хэрэг хариуцах чадвартай, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, үйлдсэн хэргээ хариуцах чадвартай гэх ******* ******* овогт ******* *******, /РД: *******/,
Шүүгдэгч ******* нь 2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 21 цагийн үед Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын 2 дугаар багийн нутагт орших “Охиндий” гэх газарт оршин суух иргэн ******* гэрт ******* архи уун согтуурч хоорондоо маргалдан улмаар түүний толгойн тус газарт нь сандлаар цохиж биед нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Тодорхойлох нь
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд;
1.Шүүгдэгч *******гийн мөрдөн байцаалтын шатанд 2018 оны 01 дүгээр сарын 04-нд яллагдагчаар өгсөн: ......Би 2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр 21 цагийн үед 21 цагийн үед Зүүнбүрэн сумын 2 дугаар баг “охиндий” гэх газарт мал маллаж байгаа өөрийн танил ******* гэрт ******* хамт архи ууж байгаад түүнтэй маргалдан Г.*******ын толгойн тус газарт сандлаар цохиж гэмтэл учруулсан нь үнэн. Өөрийн үйлдсэн гэмт хэргийн буруугаа ойлгон гэмшиж байна. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 39-р ху/,
Шүүгдэгч *******гийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: ...2018 оны 04 дүгээр сарын 9-нд Намайг *******ынд очиход надад 1 шил архи гаргаж өгөөд түүнийг нь ******* бид хоёр хувааж уусан. Дараа нь бид хоёр голын хажуу талд байсан айл руу очиж нэг шил архи нэмж уусан. Тэгээд согтоод бид хоёр хоорондоо маргаад би сандлаар *******ын толгой хэсэгт цохисон. Энэ үйлдэлдээ гэмшиж байна гэв. ...гэх мэдүүлэг,
Хохирогч Г.*******ын мөрдөн байцаалтын шатанд 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр өгсөн: ... Би 2018 оны 04 дүгээр сарын 09-ны өдрийн 13 цагийн үед саахал айлын хуурай ах *******гийн хамтаар нэг шил 0.75 гр архи хувааж уусан. Тус архийг ууж байхад гаднаас ******* ахын малчин Улаанаа гэх нэртэй залуу манай гэрт орж ирсэн. Тэгээд бид 3 тэр архиа хувааж уусан. ******* ах бид хоёр манайд цай, хоол идэж хэсэг сууж байгаад орой 19 цагийн үед Орхон голоор завиар гаргуулахаар саахалт айлын залуу гийн гэр рүү морьтой явсан. Тэдний гэрт очих замд Орхон голын нэг салааг гаталдаг юм. Гатлахын тулд нэг л гармаар гардаг бөгөөд тэр гарам руу явж байхад ******* ах “зам дөтлөнө” гээд голын гарамгүй хэсгээр морьтойгоо түрүүлээд яваад орсон. Нэгэнт тэрээр голын гарамгүй хэсгээр яваад орсон юм чинь түүнийг дагаад араас нь ортол голын усанд морь хөл алдаад живсэн. Миний хувьд сэлж чаддаггүй, уснаас маш их айдаг тул мориныхоо дэлнээс нь зуураад цааш усаар гарсан. Усанд живсний улмаас ******* ах бид хоёрын хувцас тэр чигээрээ норсон. Тэгээд би ******* ахад уурлаад “та яагаад гарамгүй газраар дагуулаад гардаг юм” гэж хэдэн үг хэлчихээд гийн гэрлүү очсон. Тэднийд очоод цай уугаад сууж байхад 1 шил 0.5 гр “Алтантүрүү” гэх нэртэй архи гаргаж ирээд задлаад бид хоёрт хундагалж өгсөн. Тэгээд сууж байх үедээ бид усанд живх шахсанаасаа болоод маргалдаж байгаад барьцалдаж авсан. Тэгээд ноцолдолж байхад ******* ах тэдний гэрт байсан жижиг модон сандлаар миний толгойн орой хэсэг рүү нэг удаа цохиход би унасан. Тэгсэн миний толгойн орой хэсгээс их хэмжээний цус гарсан. Надад ямар нэг санал гомдол, нэхэмжпэх зүйл байхгүй. ...гэх мэдүүлэг/хх-ийн 4-5-р ху/,
Гэрч мөрдөн байцаалтын шатанд 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр өгсөн: ... Миний хувьд ******* гэх хүний малыг хөлсөөр малладаг ажил хөдөлмөр эрхэлдэг юм. Өчигдөр буюу 2018 оны 04 дүгээр сарын 8-ны өдрийн 13 цагийн үед ******* ах саахалт айлын хүн болох ******* гэх хүний хамтаар гэртээ 0.75 литрийн архи хувааж ууж байгаа харагдсан. Түүнээс хойш 20-21 цагийн үед ******* ахын эхнэр над руу утасдаад “зодуулчихсан гэнэ, цаад ******* чинь” гэхээр нь мордоод Билгээ гэх айлд гэх айлд яваад очих үед ******* ах Билгээ гэх айлын морины уяаны хажууд хэвтэж байсан. Түүний хажууд Билгээ ******* ахын морийг барьчихсан зогсож байсан. Тэгсэн ******* ахын толгойн орой хэсгээс цус гарч байсан. ...гэх мэдүүлэг. /хх-ийн 6-7-р ху/,
Гэрч ******* 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Би 2018 оны 04 дүгээр сарын 09-ны өдөр өөрийн гэртээ байж байтал 20 цагийн үед манайд хуурай ах *******, саахалт айлын ******* гэх залуугийн хамтаар морьтой согтуу ирсэн. Ирэх үедээ тэр хоёрын өмссөн хувцас нь тэр чигээрээ нойтон усанд унасан гэмээр байдалтай, хоорондоо маргалдсан байдалтай ирсэн. ******* ******* ахад хандаж “чи муу санаа гараад живүүлэх шахлаа” гэсэн зүйл ярьж байсан. Тэгээд тэр хоёр манайд орсны дараа цай унд хийж өгөөд 0.5 литрийн архи гаргаад задалсан. Тэр хоёр маргалдсан хэвээрээ л байсан. Нэгнийгээ үгээр идээд л байсан. Тухайн 1 шил архи талд орсон байх үед тэр хоёр барьцалдаж аваад ******* ******* ахыг гараараа нүүр хэсэг рүү нь хэд хэдэн удаа цохисон. Тэгээд би тэр хоёрыг салгаад хажуу өрөө рүү ороод гараад иртэл ******* газар уначихсан, толгойн орой хэсгээс нь цус гарсан харагдахаар нь цусыг нь алчуур барьж тогтоох гэтэл сайн тогтохгүй байсан. Тэгээд хөвөн шатаагаад тавих гэтэл ******* “тавиулахгүй” гээд гадаа гарсан. Түүний толгой руу ******* ах манайд байсан жижиг модон сандлаар цохисон юм шиг байсан. Тухайн сандал эвдэрсэн . ...гэх мэдүүлэг/хх-ийн 8-9-р хуудас/
Гэрч 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Би 2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр 12 цаг өнгөрч байхад Зүүнбүрэн сумын “Охиндий” гэх газар малчин ******* гэгч хүнээс найз Хөлгүүнээгийн 350,000 төгрөгийг авахаар *******ын гэрт очсон. Тэгэхэд *******, ******* 2 хамт нэг шил архи задалсан ууж байсан ба надад архинаасаа хундаглаж өгөхөөр нь би уусан. ******* надад “Хөлгүүнээд өгөөрэй” гээд 350.000 төгрөг өгсөн. Би тэр 2-т “одоо явлаа” гэж хэлээд явсан. Тэрнээс хойш дахин тэр 2-той уулзаагүй байна. ...гэх мэдүүлэг, /хх 10-р ху/,
Гэрч 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Би хэргийн талаар үзсэн харсан зүйл байхгүй болохоор мэдэхгүй байна. 2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр манай нөхөр ******* “******* ахтай үхрийн наймаа хийсэн” гэж ярьж байсан. Тэр өдөр би Сүхбаатар суманд аавындаа хоносон. Манай нөхөр ******* Орхон голын урд өвөлжөөндөө хоносон. Маргааш нь *******, ******* 2 цагдаагийн газар ирсэн байна гэхээр нь ирэхэд манай нөхөр ******* толгойгоо боосон байсан ба өөрөө хэлэхдээ “******* ахад цохиулчихлаа” гэж байсан. Өөр зүйл яриагүй. ...гэх мэдүүлэг, /хх 11-р ху/,
Гэрч 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Г.******* 2018 оны 04 дүгээр сарын 27-ний өдөр 18 цагийн үед таксигаар Улаанбаатар хот руу яваад маргааш нь буюу 04 дүгээр сарын 28-ны өдөр АНУ-руу яваад ирээгүй байгаа. АНУ-руу зорчих визтэй явсан ба байх цаг хугацааг нь сайн мэдэхгүй байна. Г.******* өөрөө байхгүй учраас энэ хэргийн материалтай танилцах боломжгүй болсонг би мэдлээ. Г.******* нь “*******д цохиулсандаа гомдол санал болон нэхэмжлэх зүйл байхгүй” гэж байсан. Одоо энэ хэргийн талаар надад болон манай нөхрийн хувьд хэлж ярих зүйл байхгүй. Г.*******н хэрэг явдал хурдан шийдэгдэж байвал амар байна. ...гэх мэдүүлэг, /хх 12-р ху/,
Э.Гэрч 2018 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Би *******г бага наснаас нь эхлэн сайн мэднэ. Бага насандаа аав, ээжтэйгээ хамт байж байгаад 1989 оноос хойш мал маллаж байгаа. Одоо эхнэр, 3 хүүхэдтэйгээ байдаг. ******* нь төлөв даруу, сайн мал малладаг, морь сайн уядаг, тамхи татдаггүй, Бадарч гуайн хүүхдүүд бүгд л ажилд сайн хичээнгүй байдаг. ******* ах дүү нарыгаа дуурайгаад ажилд сайн, элдэв хэрэг зөрчилд холбогдлоо гэж сонсож байгаагүй. ...гэх мэдүүлэг, /хх 13-р ху/,
Гэрч 2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...******* миний нөхөр, миний 3 хүүхдийн аав. ******* зан байдлын хувьд төлөв даруу, дуу цөөтэй, ажилч хичээнгүй, малд нүдтэй, хүнд тусархуу, Аймгийн алдарч уяач цолтой, манайх гэр бүл болсноос хойш Зүүнбүрэн сумын 2 дугаар баг “Охиндий” Дунгийн буланд мал маллаж байна. Би тэр өдөр байхгүй байсан болохоор хэрэг явдлын талаар мэдэх зүйл байхгүй байна. ...гэх мэдүүлэг, /хх 14-р ху/,
Гэрч 2018 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...2018 оны 04 дүгээр сарын 09-ны 19 цагийн үед Г.*******, ******* 2 манайд морьтой ирсэн. Тэр үед *******, ******* 2 хоорондоо муудалцсан байдалтай унаж яваа морь, өмсөж явсан хувцас, гутал нь норсон байсан. Би тэр хоёрыг тосож гэртээ оруулсан. Гаднаас манай нөхөр орж ирээд архи гаргаж өгч байгаа харагдсан. Тэгээд удалгүй би үнээндээ гарсан. Намайг гадаа үнээ сааж байхад нөгөө гурав гадаа гарч чанга яриад байхаар нь яваад очтол Г.*******ын толгой хагарч, цус гарсан. Гэрийн шар өнгийн дөрвөн хөлтэй жижиг модон сандал хугарсан байсан. ... гэх мэдүүлэг, /хх-ийн 15-р ху/,
Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн № 154 тоот шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: Г.*******ын биед хуйханд язарсан шархтай зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. гэх дүгнэлт /хх-ийн 27-р ху/,
Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн № 170 тоот шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: *******гийн биед гэмтэл тогтоогдсонгүй. гэх дүгнэлт /хх-ийн 32-р ху/,
Шүүгдэгч *******гийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, /хх 49-р ху/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, /хх-ийн 43-р ху/, яллагдагчаар татах тогтоол, /хх 37,38-р ху/, яллагдагчийг байцаасан тэмдэглэл, /хх 39,40-р ху/, шүүгдэгч, хохирогч нарт шинжээчийн дүгнэлт танилцуулсан тухай тэмдэглэл, /хх 28-29,32-р ху/, Сэлэнгэ аймгийн Нэгдсэн эмнэлэг яаралтай тусламж үзүүлсэн байдал, /хх 25-р ху/, зэрэг тухайн хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж авсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *******г 2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 21 цагийн цагийн үед Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын 2 дугаар багийн нутагт орших “Охиндий” гэх газарт оршин суух иргэн ******* гэрт ******* архи уун согтуурч хоорондоо маргалдан улмаар түүний толгойн тус газарт нь сандлаар цохиж биед нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлэхдээ хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрүүлэх хүсэлт ирүүлснийг шүүх хүлээн авч шийдвэрлэхдээ прокурорыг гаргасан шүүгдэгчийг 450 нэгжээр торгох ялаар шийтгэх саналыг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн болохыг үндэслэл болгосон болно.
Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэнээ сайн дураар хүлээн зөвшөөрсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг сайн ойлгосон, гэмт хэргийн улмаас учирсан хохиролоо нөхөн төлсөн, болон шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь дээрхи нотлох баримтуудаар нотлогдсон, мөн прокурорын сонсгосон 450 нэгжээр торгох ялыг болон хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн болно.
Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ ихэд гэмшиж байгаа, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй зэргийг дурьдан, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 40 см өндөртэй, 4 хөлтэй, нарс модоор хийсэн, углуурга мод нь хугарч эвдэрсэн шар өнгийн модон сандлыг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2-р зүйлийн 4, 36.6-р зүйлийн 1, 36.7-р зүйлийн 2,3, 36.8-р зүйлийн 1, 2-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч ******* овогт Б.С-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4-р зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6-р зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6-р зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч **** овогт Б.С-г 450 /дөрвөн зуун тавь/ нэгжээр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3-р зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан Б.С-н цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан 450 нэгжээр торгох ялыг 20 хоногийн хугацаатайгаар хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3-р зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч *******д мэдэгдсүгэй.
5.Шүүгдэгч Б.С нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжпэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.
6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5-р зүйлийн 2.3-д зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 40 см өндөртэй, 4 хөлтэй,нарс модоор хийсэн, углуурга мод нь хугарч эвдэрсэн шар өнгийн модон сандлыг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болмогц устгасугай.
7.Шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг, хэвээр үлдээсүгэй.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10-р зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1- дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншин сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.
10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 4- дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг энэ зүйлийн 1.2. дахь хэсэгт зааснаар гардаж аваагүй бол шүүгчийн туслах уг шийдвэрийг хүлээн авах хүнд гардуулах, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлж, энэ тухай баталгаажуулсугай.
11.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2-р зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг прокурор, дээд шатны прокурор, хохирогч^ шүүгдэгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардуулснаас хойш, эсхүл шийдвэрийг хүлээн авах хүнд гардуулсан, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч болон дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
12,Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1-р зүйлийн 2-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ С.НОЛХООСҮРЭН