Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2022 оны 12 сарын 27 өдөр

Дугаар 128/ШШ2023/0024

 

2022 12 27 128/ШШ2023/0024

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ө.Болорчимэг би, Нийслэлийн прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор******* Б.С*****************, нягтлан бодох бүртгэлийн улсын ахлах байцаагч А.Да********** холбогдуулан гаргасан дүгнэлт бүхий зөрчлийн хэргийг хүлээн авч хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Хариуцагч*******, нягтлан бодох бүртгэлийн улсын ахлах байцаагч А.Д********** нь шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа *******,******* Б.С********** 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн **** дугаартай дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нийслэлийн прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор цаазын итгэмжит зөвлөх Б.С**********нь С*******ны*******, нягтлан бодох бүртгэлийн улсын ахлах байцаагч А.Д********** 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн Зөрчилд шийтгэл оногдуулах тухай ********** дугаар шийтгэлийн хуудсыг өөрчлүүлэх-ээр дүгнэлт бичсэн.

Хариуцагч С*******ны*******, нягтлан бодох бүртгэлийн улсын ахлах байцаагч А.Д**********нь дээрх прокурорын дүгнэлтийг хүлээн зөвшөөрч буйгаа бичгээр илэрхийлж, холбогдох баримтад гарын үсэг зурсан байна.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж заасны дагуу Нийслэлийн прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор******* Б.С********** С*******ны*******, нягтлан бодох бүртгэлийн улсын ахлах байцаагч А.Д********** холбогдуулан гаргасан дүгнэлтийг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, тус зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 111.2-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-т заасныг үндэслэн Нийслэлийн прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурорын С*******ны*******, нягтлан бодох бүртгэлийн улсын ахлах байцаагч А.Д********** 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдөр зөрчлийн холбогдогч Ө********** С********** шийтгэл оногдуулсан ********** дугаартай шийдвэрийг өөрчлүүлэх дүгнэлтийг хариуцагч С*******ны*******, нягтлан бодох бүртгэлийн улсын ахлах байцаагч А.Д**********хүлээн зөвшөөрснийг баталж, тус зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар прокурор улсын тэмдэгтийн хураамж төлөхгүй болохыг дурдсугай.

 

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурдсугай.

 

 

 

 

  ШҮҮГЧ Ө.БОЛОРЧИМЭГ