Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 08 сарын 11 өдөр

Дугаар 106

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Цэцэгээ даргалж,  

Улсын яллагч Б.Мөнгөншагай,

Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Адъяасүрэн,

Шүүгдэгч Г.Сэрчиннамжил,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Сүхбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Өвөрхангай аймгийн прокуророос 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Гантулгын Сэрчиннамжилд холбогдох 201615000321 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.  
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд 1991 оны 03 дугаар сарын 18-ны өдөр төрсөн, 26 настай, регистрийн дугаар ЙП91031817, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 7 дугаар баг 24-08 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, Боржигон овогт Гантулгын Сэрчиннамжил.   
Шүүгдэгч Г.Сэрчиннамжил нь согтуурсан үедээ 2016 оны 10 дугаар сарын 23-наас 26-ны өдрийн хооронд Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэр, 24 дүгээр гудамжны 9 тоот хашаанд байх иргэн А.Алтангэрэлийн эзэмшлийн гэрийн тооноор нэвтэрч эрэгтэй хүний булган малгай 1 ширхэг, “Шамбалын хүрд” нэртэй бурхан 1 ширхэг, “Намсрайн дүг” нэртэй бурхан 1 ширхэг, “Банзрагч” нэртэй судар 1 ширхэг, "Доржзовд" нэртэй судар 1 ширхэг, “Сандүй юутай юм” нэртэй судар 1 ширхэг, “Лүмбэнгарав” нэртэй судар 1 ширхэг зэрэг эд хөрөнгийг шунахай сэдэлтээр, нууц далд аргаар хулгайлж, хохирогч А.Алтангэрэлд 3350000 /Гурван сая гурван зуун тавин мянга/ төгрөгийн бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/  
ТОДОРХОЙЛОХ нь:   
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.                          

Шүүгдэгч Г.Сэрчиннамжил шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй гэв.  
Хохирогч А.Алтангэрэлийн мөрдөн байцаалтанд өгсөн: "...2016 оны 10 дугаар сарын 26ны өдөр гэртээ ирсэн чинь гэрийн хаалга цоожтой зүгээр байсан. Гэрээ онгойлгоод орсон чинь манай зуухан дээр сандал давхарлаад тавьсан байхаар нь гайхаад гэр орноо үзэхэд бурхан дээр байсан эд зүйлийг газар унагаад хаясан байсан эд зүйлсээ бүртгэж үзэхэд 4 ширхэг судар, 
2 ширхэг дэлгэмэл "бар" зурмал бурхан алга болсон байхаар нь цагдаад мэдэгдсэн. Бас миний булган малгай алга болсон байсан. Манай гэрийн тоононы битүү гялгарыг цоолоод орсон байсан. Манайхаас өөр эд зүйл алга болоогүй байсан. Манайханд ажил явдал гарсан байсан болохоор 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн өглөөнөөс 26-ны өдөр хүртэл гэрээ эргэж тойрч чадаагүй юм. …Манайд бурхан судар байдгийг манай төрөл садангууд мэдэж байгаа. Гэрээр орж гардаг хүн мэдэж байгаа. Өөр мэдэх хүн байхгүй. …Манайх голдуу цоожтой байдаг болохоор бараг хүн орж гардаггүй. Хажуу талд айл байхгүй. Хоосон хашаа байдаг. …Манай судрыг сурж ирсэн хүн байхгүй. Би бурхан судраа хүнд огт өгдөггүй. ..Манай аав ээжээс өвлөж ирсэн бурхан судар байгаа юм. Худалдаж авсан зүйл байхгүй. Манайхаас алдсан 2 бурхны нэг нь Шамбалын хүрд гэдэг 70х70см хэмжээтэй шар өнгийн торгон дээр хар бэхээр барлаж зурсан бурхан байгаа юм. Арыг нь шинээр янзалсан байгаа. Нөгөөх нь 60х40см хэмжээтэй цагаан даавуун дээр бэхээр барлаж зурсан Намсрайн дүг гэдэг зурмал бурхан, мөн 4 ширхэг сударны нэг нь Лүмбэнгарав нь улаан торгон баринтагтай 40см орчим урт байх, 12 см өргөнтэй гоёмсог бартай судар, нөгөөх нь Банзрагч гэдэг судар 30х10см хэмжээтэй бор шаргал баринтагтай, модон хавтастай судар, нөгөөх нь Дүг Дог Доржзовдын хураангуй нь 25х10см хэмжээтэй нимгэн судар, хүрэн өнгийн торгон баринтагтай, нөгөөх нь гар бичмэл судар байгаа юм.Нэрийг нь мэдэхгүй, 1.5см зузаантай, 30х10см хэмжээтэй судар байгаа юм. Дээрхи алдсан бурхан сударны үнийг нь би мэдэхгүй. Хуучны бурхан судар байгаа юм. Гомдолтой байна. Алдсан эд зүйлээ олж авмаар байна. …Хохирлын үнэлгээтэй танилцсан, гар бичмэлийн үнэлгээтэй санал нийлэхгүй байна. Энэ талаар үнэлгээ гаргасан хүнээс нь тодруулмаар байна. Бусад үнэлгээтэй санал нийлж байна."  гэсэн мэдүүлэг /хх-ийн 26-28 хуудас/.  
Хохирогч А.Алтангэрэлийн 2017 оны 06 дугаар сарын 16-ны өдөр мөрдөн байцаалтанд дахин өгсөн “Булган малгайгаа 2015 оны цагаан сарын өмнө хүнс бараан захаас 60000 төгрөгөөр худалдан авч байсан, хуучин хоёр бурхан, 4 судрын хувьд аав, ээжээс өвлөгдөж ирсэн эд зүйлс юм. Эхний алдагдсан бурхан нь 20 дугаар зууны эхэн үед хийгдсэн, “Шамбалын хүрд” гэдэг нэртэй, 70х70 см-ийн хэмжээтэй, шар торгон дээр хар бэхээр барлаж зурсан, ар талын хэсгийг нь шар өнгийн торгоор шинээр хийсэн дэлгэмэл бурхан юм. Дараагийн бурхан нь “Намсрайн дүг” нэртэй 60х40 см-ийн хэмжээтэй, цагаан даавуун дээр хар бэхээр барлаж зурсан 20 дугаар зууны эхэн үеийн бурхан юм. Судрын хувьд эхнийх нь “Лүмбэнгарав” нэртэй 20 дугаар зууны үед хийгдсэн, 40 см урт, 12 см өргөнтэй, 2 см зузаантай, гадуураа улаан торгон баринтагтай, улаан шар өнгийн шунхаар /шороон будаг/ хийгдсэн, маш гоёмсог судар хийдэг цаасаар хийсэн юм. Дараагийнх нь “Банзрагч” нэртэй 20 дугаар зууны эхэн үеийн 40-10 см хэмжээтэй, 2 см зузаантай, судрын цаасан дээр хар бэхээр барлаж зурсан, бор шаргал өнгийн даавуун баринтагтай, гадуураа модон хавтастай судар юм. Нөгөөх нь “Доржзовдын хураангуй” /дүг дог/ нэртэй ногоон өнгий, торгон баринтагтай, судрын цаасан дээр хар өнгийн бэхээр барлаж хийсэн 25х10 см хэмжээтэй, 1 см зузаантай, мөн 20 дугаар зууны эхэн үеийн судар юм. Сүүлийнх нь “Сандуй юутай юм” гэдэг нэртэй барлаж хийгээгүй, гар бичмэл судар юм. Баринтаг байхгүй, 30х10 см хэмжээтэй, 1.5 см зузаантай, 20 дугаар зууны эхэн үед манай өвөөгийн төрсөн дүү Гончиг гэж хүн өөрөө бичсэн юм. Би эдгээр судрын үнэ цэнийг сайн мэдэхгүй байна. Бүгд л хуучны судрууд байгаа юм. Би сүүлд 1990 онд Улаанбаатар хотод явж байтал манай аавын эгчийнх нь нөхөр Суурь гэж хүн энэ судрын талаар надад ярьж өгсөн юм. Тэгэхэд би нэрийг нь тогтоож авч байсан юм. Өмнө нь өгсөн мэдүүлэгтээ хэлэх шаардлагагүй байх гэж бодсон юм. Учир нь энэ судрын нэрийг хэлж болдоггүй, лам нар ч уг бичмэл судрыг уншихаас эмээдэг, ер уншдаггүй юм. Яг ямар шалтгаантайг би мэдэхгүй байна. Одоо харин зайлшгүй шаардлага гараад нэр ус нь зөрөөд байхаар нь би хэлж байгаа юм. Би “Намсрайн дүг” гэж хэлсэн, тэр үнэлгээний хүн Жамсрай гэж гаргасан байсан. Энэ нь ярилцаж байхад л андуурч бичсэн байх. Манайд Жамсран гэж бурхан байдаг, гэхдээ тэр алдагдаагүй. Надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл алга...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 76-77 хуудас/,   
Гэрч С.Мягмарсүрэнгийн мөрдөн байцаалтанд өгсөн "...2016 оны 10 дугаар сарын 26-ны өдөр манай гэрт хулгай ороод 4 ширхэг судар, 2 ширхэг зурмал бурхан алга болсон хэрэг гарсан. Тухайн үед 2016 оны 10 дугаар сарын 23-ны өдөр би ганцаараа нохойгоо хооллох гэж 
ирсэн. Тэгэхэд манай гэр зүгээр байсан, би гэртээ орчихоод явсан. 2-3 хоногийн дараа байхаа гэртээ ирээд /2016.10.26/ хаалгаа онгойлгоод ороход манай гэрийн тооноор хулгай орсон бололтой зуухан дээр сандал давхарлаад тавьсан, гэрийн эд зүйлсийг онгичоод тараагаад тавьчихсан, манай нөхрийн ааваас нь өвлөж ирсэн судрууд,  2 ширхэг зурмал бурхан алга болсон байхаар нь хүргэн Эрдэнэбаярт утсаар хэлээд манай хүргэн ирээд цагдаад дуудлага өгсөн. ...Манай гэрийн зүүн талын авдар дээр байсан бор модон саван дотор хадгалж байдаг 4 ширхэг судар уг сударнууд нь Банзрагч нэртэй бор шаргал баринтагтай  хэмжээг нь бол мэдэхгүй байна. Доржзовдын хураангуй хүрэн өнгийн торгон баринтагтай, Лүмбэнгарав нэртэй улаан торгон баринтагтай, нөгөөх нь гар бичмэл судар ямар баринтагтай байсныг нь мэдэхгүй байна. Нөгөө 2 алдагдсан бурханы нэг нь Шамбалын хүрд гэдэг нэртэй шар өнгийн торгон дээр хар бэхээр барлаж зурсан бурхан, нэг нь цагаан даавуун дээр хар бэхээр барлаж зурсан Намсрайн дүг гэсэн дэлгэмэл бурхан байгаа юм. Мөн манай нөхрийн булган малгай цоохор авдар дотроос алга болсон. …Манай хамаатан садангууд мэдэж байгаа учир нь манайх цагаан сараар л энэ бурхан сударнуудаа ил гаргаж тавьдаг, өөр бусад хүмүүс бол мэдэхгүй байх.Ямар нэртэй бурхан сударнууд байгаа талаар бол мэдэхгүй." гэсэн мэдүүлэг /хх-ийн 31-32 хуудас/.  
Гэрч А.Янжиндуламын мөрдөн байцаалтанд өгсөн “…2016 оны 10 дугаар сарын сүүлээр байхаа би сайн санахгүй байна. Манай дүү А.Алтангэрэлийн гэрт хулгай орж манай ааваас өвлөгдөн ирсэн судар бурхан алдагдсан юм. Банзрагч, Доржзовд, Лүмбэнгарав, нөгөө нэг нь гар бичмэл судар байх ёстой, мөн Шамбалын хүрд, Намсрайн дүг зэрэг зурмал бурхад байсан.Эдгээр нь манай талийгаач аавын ааваас өвлөгдөн ирсэн манай гэр бүлийн бурхан шүтээн тахил байсан юм. Манай өвөө А.Ишдорж, И.Амгаабазар хоёр номтой лам хүмүүс байсан, эдгээр бурхан шүтээн, судар нь манай баг дүү Алтангэрэлд өвлөгдөн ирсэн өв дамжсан эд байгаа юм. …Энэ судар бурхан шүтээн маань 1890-ээд оны үеэс манай гэр бүлд өвлүүлж орж ирсэн манай талийгаач өвөө А.Ишдоржийн ах нь бурхан шүтээнээсээ тусгаарлан манай өвөөд өгсөн гэдэг. Тэрнээс хойш манай гэр бүлийн тахил болж шүтэж ирсэн түүхтэй. Манай дүү Алтангэрэлд 1990 оны үед манай аав өвлүүлж үлдээсэн.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 33 хуудас/                         Гэрч Ц.Батбаярын мөрдөн байцаалтанд өгсөн "...2016 оны 10 дугаар сарын сүүлээр яг хэдний өдрийг би мэдэхгүй байна. Арвайхээр сумын төв бараан зах дээр надтай Сэрчиннамжил тааралдаад бурхан хулгайлсан тухайгаа хэлсэн. 3 дугаар багт хуучин хашаандаа нуусан байгаа гээд байсан, тэгээд салцгаасан. Тэрнээс хойш таараагүй байж байгаад цагаан сарын үеэр тааралдсан. Би хулгай хийсэн гэдэгт итгээгүй болохоор тоогоогүй орхичихсон. Би тэдний 3-р багт байх хашааг мэднэ, тэдний хашаагаар би ороогүй. " гэсэн мэдүүлэг /хх-ийн 36 хуудас/.  
          Гэрч Н.Оюуны мөрдөн байцаалтанд өгсөн “…Манай нөхөр Сэрчиннамжил тухайн үед орой болгон тамхи авна гээд гэрээс гардаг байсан, гэртээ ирэхдээ тамхи аваад ирдэг байсан, нэг их удаад байдаггүй, нэг шөнө гэрээс гараад 00 цагийн орчим шөнө айлаар ороод ирлээ гэж орж ирсэн, хэнийхээр хаагуур явсныг нь би асуугаагүй. Сэрчиннамжил Өмнөговь аймгийн Гашуун сухайтын боомт Цагаан хад гэх газар нүүрсний машин унадаг ажилтай, намайг энд байдаг болохоор хааяа ажил зогсохоор ирдэг. Манай нөхөр цэрэгт явж байсан,  бид хоёр албан ёсоор тусдаа гараагүй байгаа, гэрлэлтээ батлуулж амжаагүй яваа болохоор хүүхдүүд миний нэрээр овоглодог, дундаа 2 хүүхэдтэй, том охин Баясгалан 6 настай, хүү Мандуулжанцан 2 нас 6 сартай, ааш зангийн хувьд даруухан, хааяа жаахан архи уудаг, уусан үедээ хүнтэй маргалдчих гээд байдгаас өөр элдэв муу зуршилгүй. Найз нөхдөө буруу сонгоод яваад байгаагаас ийм хэрэгт холбогдчихлоо гэж бодож байна” гэсэн мэдүүлэг /хх-ийн 38 хуудас/,  
           Гэрч Т.Цэрэнсугарын мөрдөн байцаалтанд өгсөн “…Сэрчиннамжил нь нөгөө ихрийнхээ хамт Өмнөговь аймагт нүүрсний машин унадаг ажилтай, эхнэр 2 хүүхэдтэй, аймагт ирэхээрээ жаахан болохгүй хүмүүстэй нийлээд архи уугаад байдаг, Өмнөговь аймагт ажил хийх үедээ архи дарс уугаад байдаггүй, сэргэлэн зан ааштай, хүнд тусархуу, зан аашийн төлөв томоотой хүн байгаа юм” гэсэн мэдүүлэг /хх-ийн 39 хуудас/,  
 Гэрч П.Отгонсүрэнгийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...  Сэрчиннамжил нь эхээс дөрвүүлээ том ах Батжаргал нь өнгөрсөн, өөрөө Чимэдсэрчин /Шаазгай гэх/, Буянжаргал гэдэг эгчтэй, өөрийг нь бид Дэлдэн гэж хочилж дууддаг. Эхнэр 2 хүүхэдтэй, өрх одоогоор тусгаарлаагүй байгаа, урьд нь ял шийтгэл эдэлж байгаагүй, цэрэгт явсан, ааш зангийн хувьд даруухан томоотой л хүүхэд байгаа юм. Архи хааяа уудаг, тамхи татдаг дэргэд нь би байгаад байдаггүй болохоор ааш зан нь архи уугаад ямар болдогийг мэдэхгүй байна. Манайхаар нэг их үзэгдээд байдаггүй хүн. Хайрхандулаан суманд хөдөө багадаа мал дээр байдаг байсан сургуульд орохдоо аймгийн төвд ирж байсан ахиж хөдөө гараагүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 40 дүгээр хуудас/,  
Эрүүгийн хэрэг үүсгэх тогтоол /хх-ийн 1 хуудас/,   
Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 5-11 хуудас/,  
Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл /хх-ийн 22-24 хуудас/,  
Хөрөнгийн үнэлгээ, төслийн “Лэндс ХХК”-ий 2016 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн ¹10/61 дугаартай үнэлгээний тайлан /хх-ийн 45-47 хуудас/,  
Шүүгдэгч Г.Сэрчиннамжилын хувийн байдлыг тогтоосон Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 8 дугаар багийн Засаг даргын 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 58 тодорхойлолт, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 70, 71 хуудас/  
Шүүгдэгч Г.Сэрчиннамжилын сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлгүүд /хх-ийн 64-65, 6769 хуудас/ зэрэг болно.  
Шүүгдэгч Г.Сэрчиннамжил нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2016 оны 10 дугаар сарын 23-наас 26-ны өдрийн хооронд Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэр, 24 дүгээр гудамжны 9 тоот хашаанд байх иргэн А.Алтангэрэлийн гэрийн тооноор нэвтэрч эрэгтэй хүний булган малгай 1 ширхэг, “Шамбалын хүрд” нэртэй бурхан 1 ширхэг, “Намсрайн дүг” нэртэй бурхан 1 ширхэг, “Банзрагч” нэртэй судар 1 ширхэг, "Доржзовд" нэртэй судар 1 ширхэг, “Сандүй юутай юм” нэртэй судар 1 ширхэг, “Лүмбэнгарав” нэртэй судар 1 ширхэг шунахай сэдэлтээр хулгайлж, хохирогч А.Алтангэрэлд 3350000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгчийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч А.Алтангэрэлийн мөрдөн байцаалтанд өгсөн “Булган малгайгаа 2015 оны цагаан сарын өмнө хүнс бараан захаас 60000 төгрөгөөр худалдан авч байсан, хуучин хоёр бурхан, 4 судрын хувьд аав, ээжээс өвлөгдөж ирсэн эд зүйлс юм. Эхний алдагдсан бурхан нь 20 дугаар зууны эхэн үед хийгдсэн, “Шамбалын хүрд” гэдэг нэртэй, 70х70 см-ийн хэмжээтэй, шар торгон дээр хар бэхээр барлаж зурсан, ар талын хэсгийг нь шар өнгийн торгоор шинээр хийсэн дэлгэмэл бурхан юм. Дараагийн бурхан нь “Намсрайн дүг” нэртэй 60х40 см-ийн хэмжээтэй, цагаан даавуун дээр хар бэхээр барлаж зурсан 20 дугаар зууны эхэн үеийн бурхан юм. Судрын хувьд эхнийх нь “Лүмбэнгарав” нэртэй 20 дугаар зууны үед хийгдсэн, 40 см урт, 12 см өргөнтэй, 2 см зузаантай, гадуураа улаан торгон баринтагтай, улаан шар өнгийн шунхаар /шороон будаг/ хийгдсэн, маш гоёмсог судар хийдэг цаасаар хийсэн юм. Дараагийнх нь “Банзрагч” нэртэй 20 дугаар зууны эхэн үеийн 40-10 см хэмжээтэй, 2 см зузаантай, судрын цаасан дээр хар бэхээр барлаж зурсан, бор шаргал өнгийн даавуун баринтагтай, гадуураа модон хавтастай судар юм. Нөгөөх нь “Доржзовдын хураангуй” /дүг дог/ нэртэй ногоон өнгий, торгон баринтагтай, судрын цаасан дээр хар өнгийн бэхээр барлаж хийсэн 25х10 см хэмжээтэй, 1 см зузаантай, мөн 20 дугаар зууны эхэн үеийн судар юм. Сүүлийнх нь “Сандуй юутай юм” гэдэг нэртэй барлаж хийгээгүй, гар бичмэл судар юм. Баринтаг байхгүй, 30х10 см хэмжээтэй, 1.5 см зузаантай, 20 дугаар зууны эхэн үед манай өвөөгийн төрсөн дүү Гончиг гэж хүн өөрөө бичсэн юм. Би эдгээр судрын үнэ цэнийг сайн мэдэхгүй байна. Бүгд л хуучны судрууд байгаа юм. Би сүүлд 1990 онд Улаанбаатар хотод явж байтал манай аавын 
эгчийнх нь нөхөр Суурь гэж хүн энэ судрын талаар надад ярьж өгсөн юм. Тэгэхэд би нэрийг нь тогтоож авч байсан юм. Өмнө нь өгсөн мэдүүлэгтээ хэлэх шаардлагагүй байх гэж бодсон юм. Учир нь энэ судрын нэрийг хэлж болдоггүй, лам нар ч уг бичмэл судрыг уншихаас эмээдэг, ер уншдаггүй юм. Яг ямар шалтгаантайг би мэдэхгүй байна. Одоо харин зайлшгүй шаардлага гараад нэр ус нь зөрөөд байхаар нь би хэлж байгаа юм. Би “Намсрайн дүг” гэж хэлсэн, тэр үнэлгээний хүн Жамсрай гэж гаргасан байсан. Энэ нь ярилцаж байхад л андуурч бичсэн байх. Манайд Жамсран гэж бурхан байдаг, гэхдээ тэр алдагдаагүй. Надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл алга...” /хх-ийн 76-77/, гэрч  С.Мягмарсүрэнгийн “2016 оны 10 дугаар сарын 26ны өдөр манай гэрт хулгай ороод 4 ширхэг судар, 2 ширхэг зурмал бурхан алга болсон хэрэг гарсан. …гэрийн эд зүйлсийг онгичоод тараагаад тавьчихсан, манай нөхрийн ааваас нь өвлөж ирсэн судрууд,  2 ширхэг зурмал бурхан алга болсон байхаар нь хүргэн Эрдэнэбаярт утсаар хэлээд манай хүргэн ирээд цагдаад дуудлага өгсөн. ...Манай гэрийн зүүн талын авдар дээр байсан бор модон саван дотор хадгалж байдаг 4 ширхэг судар уг сударнууд нь Банзрагч нэртэй бор шаргал баринтагтай  хэмжээг нь бол мэдэхгүй байна. Доржзовдын хураангуй хүрэн өнгийн торгон баринтагтай, Лүмбэнгарав нэртэй улаан торгон баринтагтай, нөгөөх нь гар бичмэл судар ямар баринтагтай байсныг нь мэдэхгүй байна. Нөгөө 2 алдагдсан бурханы нэг нь Шамбалын хүрд гэдэг нэртэй шар өнгийн торгон дээр хар бэхээр барлаж зурсан бурхан, нэг нь цагаан даавуун дээр хар бэхээр барлаж зурсан Намсрайн дүг гэсэн дэлгэмэл бурхан байгаа юм. Мөн манай нөхрийн булган малгай цоохор авдар дотроос алга болсон." /хх-31-32/, гэрч А.Янжиндуламын “2016 оны 10 дугаар сарын сүүлээр байхаа би сайн санахгүй байна. Манай дүү А.Алтангэрэлийн гэрт хулгай орж манай ааваас өвлөгдөн ирсэн судар бурхан алдагдсан юм. Банзрагч, Доржзовд, Лүмбэнгарав, нөгөө нэг нь гар бичмэл судар байх ёстой, мөн Шамбалын хүрд, Намсрайн дүг зэрэг зурмал бурхад байсан.Эдгээр нь манай талийгаач аавын ааваас өвлөгдөн ирсэн манай гэр бүлийн бурхан шүтээн тахил байсан юм. Манай өвөө А.Ишдорж, И.Амгаабазар хоёр номтой лам хүмүүс байсан, эдгээр бурхан шүтээн, судар нь манай баг дүү Алтангэрэлд өвлөгдөн ирсэн өв дамжсан эд байгаа юм.” /хх-33/, гэрч Ц.Батбаярын “…2016 оны 10 дугаар сарын сүүлээр яг хэдний өдрийг би мэдэхгүй байна. Арвайхээр сумын төв бараан зах дээр надтай Сэрчиннамжил тааралдаад бурхан хулгайлсан тухайгаа хэлсэн. 3 дугаар багт хуучин хашаандаа нуусан байгаа гээд байсан, тэгээд салцгаасан.” /хх-36/ гэсэн мэдүүлгүүд, шүүгдэгч Г.Сэрчиннамжилын сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлэг, эрүүгийн хэрэг үүсгэж, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулах тогтоол, хэрэг учралын газар үзлэг хийсэн тэмдэглэл, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл зэрэг  нотлох баримтуудаар шүүгдэгч Г.Сэрчиннамжилын үйлдсэн гэмт хэрэг нотлогдон тогтоогдож, мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.  
2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т “бусдын эд хөрөнгийг …орон байр, агуулах саванд нэвтэрч үйлдсэн бол …хоёроос дээш таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан гэмт хэрэг нь 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д “бусдын хөрөнгийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч үйлдсэн бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж,  
2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 17 дугаар зүйлийн 3-т зааснаар 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145.2-т заасан гэмт хэрэг нь хүндэвтэр ангиллын хэрэгт хамаарч байсан бол 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан буюу “бусдын хөрөнгийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах” гэмт хэрэг нь хүнд ангиллын гэмт хэрэгт хамаарахаар тус тус хуульчилсан байна.  
Мөн 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг 
харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” гэж зөвхөн хөнгөн гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд тэнсэхээр заажээ.  
Иймд шүүгдэгч Г.Сэрчиннамжилд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан хэргийн зүйлчлэлийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар нийцүүлэн өөрчилж зүйлчлэхэд шүүгдэгчид оногдуулах ял нь хүндэрсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулж байх тул хэргийн зүйлчлэлийг нийцүүлэн өөрчлөх шаардлагагүй гэж үзлээ.  
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж зааснаар  шүүгдэгч Г.Сэрчиннамжилд түүний эрх зүйн байдлыг нь дээрдүүлсэн хууль болох 2002 оны Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэж ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна.  
Шүүгдэгч Боржигон овогт Гантулгын Сэрчиннамжилд холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс түүнийг бусдын эд хөрөнгийг орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан хорих ял оногдуулах үндэслэлтэй гэж дүгнэв.  
2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 46 дугаар зүйлийн 46.1.3-т заасан эд хөрөнгө хураах нэмэгдэл ял нь 2015 оны Эрүүгийн хуульд заасан ялын төрлөөс хасагдсан, шүүгдэгчийн эрх зүйн байдал дээрдэж байх тул 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан эд хөрөнгө хураах нэмэгдэл ялыг хэрэглэх шаардлагагүй гэж үзлээ.  
Хохирогч А.Алтангэрэл нь хохиролд 3400000 төгрөг авч хохирлоо бүрэн барагдуулж авсан тул цаашид гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн хүсэлтээ шүүхэд ирүүлсэн байх тул шүүгдэгч Г.Сэрчиннамжилыг бусдад төлөх төлбөргүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэм хорыг арилгасан байна гэж үзлээ.   
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч Г.Сэрчиннамжил нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлоо төлсөн, гэм хорыг арилгасан зэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг болон түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзэж, түүнд оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж шүүх үзлээ. 
Шүүгдэгч Г.Сэрчиннамжилд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.  
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Сэрчиннамжилын цагдан хоригдсон 14 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож,  
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Сэрчиннамжилд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож,  
           Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 187 дугаар зүйлийн 187.1-д зааснаар шүүгдэгч Г.Сэрчиннамжилыг бүртгэж, түүний засрал хүмүүжлийн байдалд хяналт тавихыг Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж,  
 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Сэрчиннамжил нь тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах болохыг,  
 Шүүгдэгч Г.Сэрчиннамжил нь хохирогчид хохиролд 3400000 төгрөг төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн,  хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, хураагдсан бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй  болохыг тус тус  дурьдаж,   
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг 1.5-д зааснаар шүүгдэгч Г.Сэрчиннамжилд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж,  
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдаж,  
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Г.Сэрчиннамжилд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж тус тус шийдвэрлэх нь зүйтэй байна.  
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 3.2, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3, 1.4, 36.8 дугаар зүйлийн 4, 5, 36.10 дугаар зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон  
ТОГТООХ нь:  
1. Шүүгдэгч Боржигон овогт Гантулгын Сэрчиннамжилыг орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлж, бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.  
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар шүүгдэгч Боржигон овгийн Гантулгын Сэрчиннамжилыг 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.  
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Сэрчиннамжилд оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.  
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Сэрчиннамжилын цагдан хоригдсон 14 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.  
5. Шүүгдэгч Г.Сэрчиннамжил нь хохирогчид 3400000 төгрөг төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, хураагдаж ирсэн бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.  
6. 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар шүүгдэгч Г.Сэрчиннамжилд оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсугай.  
7. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 187 дугаар зүйлийн 187.1-д зааснаар шүүгдэгч Г.Сэрчиннамжилыг бүртгэж, түүний засрал хүмүүжлийн байдалд хяналт тавихыг Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.  
8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн  5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Сэрчиннамжил нь тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах болохыг дурьдсугай.  
9. Эрүүгийн хэрэг хянан шйидвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Сэрчиннамжилд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.   
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Г.Сэрчиннамжилд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.   
                      
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Д.ЦЭЦЭГЭЭ