| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нацагдоржийн Ариунжаргал |
| Хэргийн индекс | 179/2024/0389/Э |
| Дугаар | 2016/ШЦТ/117 |
| Огноо | 2016-06-03 |
| Зүйл хэсэг | 097.1., |
| Улсын яллагч | Ч.Бямбажаргал |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2016 оны 06 сарын 03 өдөр
Дугаар 2016/ШЦТ/117
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дунд эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Ариунжаргал даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар :
Нарийн бичгийн даргаар Б.Оюунбилэг,
Улсын яллагч, хууль цаазын ахлах зөвлөх Ч.Бямбажаргал,
Шүүгдэгч ************* нарыг оролцуулан Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 97 дугаар зүйлийн 97.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *************т холбогдох эрүүгийн 201******** тоот хэргийг 2016 оны 5 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн,
Шүүгдэгч ************* нь 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн орой Хөвсгөл аймгийн Ханх сумын 3 дугаар бапг байх гэртээ өөрийн төрсөн ах ******************ийг “гарч архи уух гэлээ, гаргахгүй" гэж түлхсэний улмаас ****************** нь түлээний хайрцаг руу унаж биед нь дух, зулайн ясны цөмөрсөн хугарал буюу хүнд зэргийн гэмтэл болгоомжгүй учруулсан гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ
Шүүгдэгч ************* нь 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн орой Хөвсгөл аймгийн Ханх сумын 3 дугаар багт байх гэртээ өөрийн төрсөн ах ******************ийг “гарч архи уух гэлээ, гаргахгүй" гэж түлхсэний улмаас ****************** нь түлээний хайрцаг руу унаж биед нь дух, зулайн ясны цөмөрсөн хугарал буюу хүнд зэргийн гэмтэл болгоомжгүй учруулсан гэм буруутай болох нь
Хохирогч ******************* мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... Би өөрийн төрсөн дүү болох Төөмөөтэй 0.5 литрийн савлагаатай 2 шил архийг хоёулаа хувааж уусан. Би гадагшаа гарч архи уух гээд гэрээсээ гарах гэтэл...намайг дүү маань гаргахгүй байхаар нь би дүүгийнхээ нүүр лүү нь нэг удаа гараараа цохисон чинь намайг “та яаж б***********” гээд хойш нь түлхсэн чинь би согтуу хойшоо гуйвж байгаад зуухны дэргэд байдаг түлээний хайрцаг дээр уначихсан. Тэгээд л нэг мэдсэн эмнэлэг дээр очсон байсан. Манай дүү намайг эмнэлэгт аваачиж өгсөн байсан. Тэгээд тэр өдрийнхөө маргааш нь аймгийн нэгдсэн эмнэлэг рүү явсан...Бид нар хоорондоо маргалдаад хэрэлдээд байдаггүй, би дүүтэйгээ нэг нэгнийгээ л гэж амьдардаг юм. Миний бие одоо сайжирсан. Хөл дээрээ боссон байна. Одоо толгойдоо ганц нэг эмчилгээ хийлгэж байгаа. Манай дүү нар нийлээд эмчилгээний зардал мөнгийг гаргасан. Надад дүүгээсээ нэхэмжлэх зүйл байхгүй...Надад ***********ар ч гомдол санал байхгүй ээ, минийхээр болдог бол энэ хэргийг хаагаад өгөөсэй гэж хүсч байна...гэх мэдүүлэг. /хх-н 9-13-р тал/
Гэрч Н.Б***********ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: 2016 оны 02 дугаар сард л юм. Яг хэдний өдөр гэдгийг нь мэдэхгүй байна, Би нэг өдөр гэрээсээ гараад гадуур сумынхаа архи уудаг хүмүүстэй нийлж архи ууж байгаад гэгээ тасрах гэж байхад гэрийнхээ хажууд байдаг Б******ийн гэрт нь ганцаараа очсон. Намайг тэдний гэрт ороход Б***********, Б****** хоёр нэг шил архи уучихсан сууж байсан. Тэр ууж байсан архийг нь ***********ар архи байсан гэдгийг нь мэдэхгүй байна. Ямар ч байсан архи нь задраад талдаа орох маягтай болж байсан. Б*********** ах нэлээд согтуу бололтой байсан. Б****** нь гайгүй байсан. Би гэрт нь ороод суухад надад хоёр хундага архи өгсөн. Би өмнө нь согтуу байсандаа тэрийг нь уугаад тасраад уначихсан байсан. Нэг сэрсэн чинь би гэртээ маргааш өглөө нь сэрсэн. Сэрээд дүүгээсээ асуусан чинь “жижиг Б******** таныг гэрт хүргэж ирээд гараад явсан” гэж байсан. Тэгэхээр нь би гарч яваад Б******ийн гэрт орсон чинь Б*********** ах толгойгоо боочихсон орон дээрээ хэвтэж байсан. Б****** нь болохоор гэр орныхоо ажлыг хийгээд байж байсан. Тэгээд би “яасан, юу болоов, толгойгоо яагаав” гэсэн чинь Б*********** ах “ах нь түлээнийхээ авдар луу уначихсан” гэж ярьж байсан...Энэ хоёр хоорондоо их эв түнжинтэй байдаг. Хэрэлдэж маргалдаж байхыг нь хараагүй гэх мэдүүлэг/хх-н 14-16-р тал/
Гэрч М.И***********гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...2016 оны 2 дугаар сарын 01-02-нд шилжих шөнө би Ханх сумын Эрүүл мэндийн төвд ээлжийн сувилагчаар гарч байсан. 02 дугаар сарын 01-ний өдрийн 21 цагийн үед жижиг Б******** гэх залуу “хүн гэмтчихлээ, толгойноос нь цус гараад байна, дуудлага ,өгөх гэсэн юм” гээд орж ирсэн. Дуудлагын дагуу Б******** гуайн гэрт нь очиход гэрэлгүй харанхуй байсан. Б******** гуай ёолоод орныхоо хажууд сууж байсан ба тэднийд анхны тусламж үзүүлэх боломжгүй болохоор гэрт нь байсан маарлаар толгойг нь боогоод эмнэлэг рүү би нэг талаас нь, нөгөө талаас нь жижиг Б******** бид хоёр Б******** гуайг түшээд аваад явсан. Толгойны хуйхны дээд талд нэлээд гүн, хөндлөн хагарсан байсан. Тэгээд өвчин намдаах тариа хийж байгаад шархыг нь цэвэрлэж 5- 6 оёдол тавьсан. Би юу болсон талаар асуухад ёолоод л миний асуултанд хариулаагүй...Б******** гуайн биеийн ерөнхий байдал тогтвортой. Орчиндоо харьцаатай, хөлийн тэнцвэр сайн, өөрөө хөл дээрээ гишгээд явж байсан болохоор нь эмнэлэгт хонуулаагүй гэрт нь хонуулсан.гэх мэдүүлэг /хх-ийн 17-18-р тал/
Гэрч Н.Б*************ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: Том Б********, Т******* бид 3 Б******** ахын гэрт нь 1 шил архи 0.5 литрийн савлагаатай Түмний хишиг гэж архийг хувааж уусан. Тэр архийг Т********* ах авчирсан байсан...Бид гурвыг архиа уугаад байж байхад Б******** ах гаднаас нэлээд согтуу гэртээ орж ирсэн...Орж ирээд “та 3 яахаараа архи уугаад байдаг юм бэ” гэж хэлсэн... Б******** ах бид гурвын ууж байсан архинаас бага зэрэг уусан. Том Б******** ах тасраад уначихаар нь гэрлүүгээ авч яваад орыг нь засч өгөөд унтуулаад буцаж Б******** ахынд очсон. Тэгээд тэднийд ортол Б******** ах зуухныхаа урд толгойноос нь цус гарсан бололтой толгойгоо дараад ёолоод хэвтэж байсан. Тэгээд би “Б******** ахыг хөдөлгөж болохгүй байх” гээд эмнэлэгт дуудлага өгөх гээд өөрөө эмнэлэг дээр очиход М********* ахын охин Х********* ээлжинд гарч байсан....” гэх мэдүүлэг/хх-н 19-20-р тал/
Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 211 тоот: Б********************* биед гэмтэл тогтоогдлоо. Б********************* биед дух, зулайн ясанд цөмөрсөн хугарал бүхий гэмтэл учирсан байна.,.. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэгтогтоох журмын 3.1.2-тзааснаар амь насанд аюултайтул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.,.гэх дүгнэлт. /хх-н 21-23-р тал/
Шүүгдэгч *************ийн мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн: Би өөрийн төрсөн ах Б***********той хамт нэг гэрт амьдардаг юм...Ахыг ирсэний дараа бид хоёр гэртээ ороод хоол ундаа идчихээд дараа нь ахын авч ирсэн архийг хувааж уусан. Тэр архийг нь уугаад байж байтал манайхтай ойрхон гэрт нь байдаг Б******** гэдэг залуу орж ирээд бид хоёрын ууж байсан архинаас уусан...Архи дууссаны дараа Б***********ах “гарч явждахиж архи ууна, чи явж архи авч ир” энэ гээд уурлаад байхаар нь би “гаргаж явуулахгүй, та одоо унт” гэсэн чинь “унтахгүй гарч явна” гээд уурлаж байснаа миний зүүн хөмсөгний орчимд нэг удаа гараараа цохичихоор нь би зөрүүлээд “та яаж байгаа юм бэ” гээд түлхчихсэн чинь гадаа байдагтүлээнийтом хайрцаг руутолгойгоороо уначихсан. Тэгэхээр нь гүйгээд очтол толгойноос нь цус гарч байхаар нь хурдхан шиг аваад эмнэлэгт очиж үзүүлсэн...Би угаасаа ахтайгаа хэрэлдэж маргалдаж байгаагүй. Угаасаа ахтайгаа хоёулаа л хамт амьдардаг болохоор тэгэж хэрэлдэж маргалдах шалтгаан байдаггүй... Би санаатайгаар ахыгаа түлхээгүй. Хөхөө өвлийн хүйтэнд гарч явж архи уух гээд байхаар нь л гаргахгүй гэж байгаад түлхсэн. Би ахыг түлээний хайрцаг руу уначихна гэж ёстой бодоогүй. Би ийм зүйл болсонд маш их харамсаж байна. Ахыгаа хөл дээр нь босгоод асарч тойглоод явж байгаа гэх мэдүүлэг /хх-ийн 78-79, 81-р тал/ Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх- ийн 3-6-р тал/
2016 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн шинжилгээ хийх шинжээч томилох тогтоол /хх-ийн 21-р тал/
Хохирогч **************************** эмнэлэг үзүүлсэн бичиг баримтууд /хх-ийн 23-67-р тал/
Шинжээч эмчийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг/хх-ийн 70-71-р тал/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан арга хэрэгслийн дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүгдэгч *************ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 97 дугаар зүйлийн 97.1-д зааснаар бусдын бие махбодид хүнд гэмтэл болгоомжгүй учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Хэргийн зүйлчлэл зөв байна.
Шүүгдэгч ************* нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 71-р тал/-аар тогтоогдож байна.
Шүүгдэгч нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлбөрөө сайн дураараа нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгаа зэрэг нөхцөл байдлуудыг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэмт хэрэг үйлдснийг ял хүндрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.
Эрүүгийн 201******** дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, бичиг баримтгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хохирогч нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй болохыг дурьдах нь зүйтэй байна.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290, 294-298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч *********** овогт М*********н Б******ийг бусдын бие махбодид хүнд гэмтэл болгоомжгүй учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 97 дугаар зүйлийн 97.1-д зааснаар шүүгдэгч *************ийг 1 /нэг/ жил 5 /тав/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар *************т оногдуулсан 1 /нэг/ жил 5 /тав/ сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар *************т оногдуулсан 1 /нэг/жил 5 /тав/сарын хорих ялыг тэнсэж1 /нэг/жилийн хугацаагаар хянан харгалзсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4-т зааснаар *************ийн ял эдлэх засрал хүмүужилд хяналт тавихыг Цагдаагийн газарт даалгасугай.
6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, бичиг баримтгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хохирогч нь гомдолгүй, нэхэмжпэх зүйлгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй болохыг дурьдсугай.
7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгчид шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
8. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол ялтан *************ийн батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.