Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2016 оны 06 сарын 09 өдөр

Дугаар 2016/ШЦТ/118

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Хүрэлбаатар даргалж, шүүгч Н.Нямсүрэн, Н.Ариунжаргал нарын бүрэлдэхүүнтэй

Нарийн бичгийн дарга С.Дэмбэрэлсамбуу,

Улсын яллагч Г.Ганхөлөг,

Иргэдийн төлөөлөгч Б.Цэцэгмаа,

Хохирогч Т.О*******,

Шүүгдэгч *****************

Шүүгдэгчийн өмгөөлөгч В.Э***********,

Гэрч Ц.********* нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О********т холбогдох 20******* дугаартай хэргийг 2016 оны 05 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн,

Шүүгдэгч ***************** нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2016 оны 9 дүгээр сарын 25-ны шөнө Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын 4 дүгээр багийн нутагт бусдыг үл хүндэтгэн иргэн Н.Г***********ын нүүр рүү стакан шидэж бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан, Т.О***********ийн хацар, хүзүү, гуянд 3 удаа хутгалж хөнгөн зэргийн гэмтэл учруулан танхайрсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч ***************** нь согтуурсан үедээ 2016 оны 9 дүгээр сарын 25-ны шөнө Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын 4 дүгээр багийн нутагт бусдыг үл хүндэтгэн иргэн

Н.Г***********ын нүүр рүү стакан шидэж бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан,

Т.О***********ийн хацар, хүзүү, гуянд 3 удаа хутгалж хөнгөн зэргийн гэмтэл учруулан зэвсгийн чанартай зүйл хэрэглэн танхайрсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч *****************ын мөрдөн байцаалтын болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өгсөн: “...2016 оны 01-р сарын 25-ны өдөр О*********  Б***********хоёр 10,0 төгрөгөөрөө нэг шил том архи аваад буцаж Г************н гэрт очиж уусан. Тухайн үед Г******, Б***********, О****** нэлээн муудсан байсан. Архиа ууж дуусгаад байж байтал Г********** над руу намайг дарамтлаад ганц хоёр шил архи олоод ир гэсэн. Тэгээд би пиво ууж байсан сткантай пивоо чи уу гээд Г********* руу шидсэн. Тэр шидсэн сткан  Г**********н духан дээр нь оносон байсан. Г************н дух шалбарсан байсан. Тэгээд Г****** намайг заамдаж барьж аваад толгой тарих руу цохисон. Тэгтэл О****** бас намайг өшиглөж байсан. Тэгээд та хоёр болиоч яагаад байна гээд би бүүр манарчихсан. Тэгээд босоод гэрийн шүүгээн дээр байсан хутгыг баруун гараараа сунгаж аваад тэр хоёрыг айлгах гэтэл О*********  миний хоёр гарыг барьж аваад Г**********миний хойноос барьж аваад ноцолдоод тэгээд О*******гийн хацар луу санамсаргүй байдлаар хутгатай гараараа зүссэн. Тэгээд О******** хацар луу чинь хутгаар зүсэгдчихлээ шдээ гээд эмнэлгийн түргэнд очиж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 61-62-р хуудас/,

Хохирогч Т.О***********ийн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “... 2016 оны 9 дүгээр сарын 25-ний орой Б*********** ах ээжийнх рүүгээ орж 10.000 төгрөг авч гарч ирэхээр нь бид хоёр дэлгүүрээс 0.5 литрийн Ерөөл архи аваад Г**********н гэрт очиход Г**********ганцаараа байсан. Архиа задалж байтал гаднаас О********* орж ирсэн. ...Тэгж байтал гэнэт О********* Г**********руу стакан шидэхэд Г**********н нүүрэн дээр оносон. Стаканыг нь гаргаж хаячихаад буцаж орж ирэхэд О********* эргэнэгээс хутга авч байхыг нь харчихаад арай ч хутгалчихгүй биз гэж бодоод сууж байтал О********* ирээд миний гуяруу хутгалсан. Яаж байна аа чи гэхэд миний хүзүү рүү хутгалсан. Тэгээд хойшоо бултахад миний нүүр лүү хутгалсан. Тэгээд О********ыг гараад зугтаахад Г**********хутгыг нь булааж авч байсан...Г*****руу аяга аваад шидэхээр нь би боль гэсэн. Би О***********тай ямар нэгэн маргаан хийж, нүд рүү нь цохисон зүйл надад байхгүй...Надад О*********** 1.500.000 төгрөг өгсөн. Надад нэхэмжлэх зүйл байхгүй..." гэх мэдүүлэг/хх-ийн 13-р хуудас/,

Хохирогч Н.Г***********ын мөрдөн байцаалтад өгсөн: “...Тухайн үед бол ямар нэгэн хэрүүл, маргаан болоогүй байсан. Сткан шидэх ямар ч шалтгаан байгаагүй... Би байшин дотроо зүүн тийшээ хараад сууж байхад О********* миний урдаас нүүр хэсэг рүү стакан шидэж намайг оносон. Би стканд цохиулаад хэсэг манарсан. ...Тэгээд хартал О********* О***********ийн урд нь хутга гартаа барьчихсан зогсож байсан. О***********ийн хацарнаас цус гарч байсан. О********* намайг түргэн дуудаарай гэж хэлэхээр нь би босоод О********аас хутгыг нь булааж авсан. Булааж авахад О********* надтай ноцолдоод миний зүүн гарын дунд хурууг зүссэн, зүүн алга хэсэгт 1 удаа зүсэгдсэн. ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй..." гэх мэдүүлэг/хх-ийн 102-105-р хуудас/,

Гэрч Д.Б***********йн мөрдөн байцаалтад өгсөн:"... Тэгж байтал гаднаас О******* ирээд түүний дараа О********* ирсэн. Тэгээд нэг 0.75 литрийн архи гаргаж ирсэн байсан. Яг хэн архи гаргаж ирснийг нь мэдэхгүй байна. Тэгээд би нилээд их архи уусан байсан учраас гал түлэнгүүт унтчихсан байсан. Нэг мэдэхэд О*********  Б*********** ахаа түргэн дуудаарай О********* намайг хутгалчихлаа гэж хэлсэн. Тэгэхээр нь би морь унаж эмнэлэг дээр ирээд Ч******* эмчид О*********  хутгалуулсан байна, цус алдаад байна гэж хэлээд байж байтал ардаас О********, Г**********2 эмнэлэгт орж ирсэн...” гэх мэдүүлэг/хх-ийн 21-22-р хуудас/,

Гэрч Ц.***********мөрдөн байцаалтын болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өгсөн:"... 2016оны 9 дүгээр сарын 25-26-нийг шилжих шөнө 19 цаг 25 минут цагийн үед Тосонцэнгэл сумын Эрүүл мэндийн төвд жижүүрээр гарч байсан. Ч******************** эмч Аргалант хороолол Н***********аа гуайн гэрт О******* гэдэг залуу хутгалууллаа, цус нөжтэйгээ хутгалдаад бие нь муу байна гэсэн. Би дуудлагад явж байхад Г***********ын эгч Н*********  ирээд машинтай намайг ирж аваад бид 2 хамт Н***********аа гуайн гэрт очиход О******* доошоо хараад суугаагаараа уначихсан байсан. Гэрт нь битүү цус нөж болсон байсан. Тэнд ямар нэгэн эмчилгээ хийлгүй аделин дээр дамнаад машинд суулгаад сумын эмнэлэг дээр очоод цус тогтоох шингэн зүрх судас дэмжих эмчилгээ хийсэн. Гуя болон хоолой, хацар дээр нь тус бүрд нь оёдол тавьсан. Баруун талын гуянд нь 2 оёдол тавьсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 25-26-р хуудас/,

Гэрч Т.***********н мөрдөн байцаалтад өгсөн: “... 2016 оны 9 дүгээр сарын 25-наас 26- нийг шилжих шөнө 02 цагийн үед Тосонцэнгэл сумын төвд байх гэртээ намайг унтаж байхад манай том охин Март миний утас руу залгаад сумын эмнэлэг дээр хүрээд ирээд О*********  хүнд зодуулаад ухаан орохгүй байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би шууд эмнэлэг дээр очиход манай хүү О***********ийн хүзүүнээс нь цус гараад байна гэж хэлж байсан. Ч*********** эмч ухаан орохгүй байна, бид нар эмчилгээ хийж байна, одоо гайгүй болно бид нар яаралтай арга хэмжээ авч байна гэж хэлсэн. Би юу болсон юм бэ? гэж эмчээс асуухад хацар, хоолой гуяндаа гурван удаа хутгалуулаад их цус алдсан байсан гэж байсан. Тэр газартаа анхны тусламж үзүүлэлгүй удсан бол үхэж магадгүй байсан, одоо та тайвшир гэж хэлсэн...” гэх мэдүүлэг/хх-ийн 27-28-р хуудас/,

Гэрч Ш.**********************ын мөрдөн байцаалтад өгсөн: "... 2016 оны 9 дүгээр сарын 25-26-нийг шилжих шөнө 02 цагийн манай хүргэн Э*********** манай гэрт ирээд О*********  эмнэлэг дээр байна гэж байна, таныг сумын төв рүү орж ир гэж байна гэж хэлүүлсэн байсан. Манай хөдөө утас байхгүй байсан болохоор манай охин Март хүргэн Э***********гээр хэлүүлсэн байсан. Би шөнө 03 цаг өнгөрөөгөөд сумын төвд эмнэлэг дээр ирэхэд манай хүү О*******т амьсгалын аппарат залгасан байсан. Тэгээд гүрээнээс дахиж цус гоожсон гээд О*********** эмч болон Ч**************эмч нар эмчилгээ хийж байсан...” гэх /хх-ийн 29-30-р хуудас/,

Гэрч С.П*********** мөрдөн байцаалтад өгсөн: "... О********* нь 1984 онд Тосонцэнгэл суманд төрсөн, 4-р ангийн боловсролтой, эхнэр авч байгаагуй, цэргийн алба хаагаагүй, мал маллаж амьдарч байгаа. Урд өмнө хүнтэй маргалдсан хэргээр тэнсэн ял авч байсан. О********* нь 14 настай байхдаа моринд өшиглүүлж нэг бөөрөө авахуулж байсан...” гэх/хх-ийн 31-32-р хуудас/,

Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 71 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:

  1.  Т.О***********ийн биед гэмтэл тогтоогдлоо.
  2.  Т.О***********ийн биед хацар, гуянд зүсэгдсэн шарх, хүзүүнд хатгасан шарх бүхий гэмтэл тогтоогдлоо.
  3.  Дээрх гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  4.  Дээрх гэмтлүүд нь тус бүрдээ ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  5.  Дээрх гэмтлүүд нь тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
  6.  Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт/хх-ийн 35- р хуудас/,

Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 212 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:

  1.  Н.Г***********ын биед гэмтэл тогтоогдлоо.
  2.  Н.Г***********ын биед зүүн хөмсөгний дээд хэсэг, зүүн сарвууны 1, 3-р хуруунд шарх бүхий гэмтэл учирсан байна.
  3.  Тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

4.3үүн хөмсөгөнд үүссэн шарх бүхий гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ, бусад сарвуунд үүссэн шарх бүхий гэмтэл нь ир ирмэгтэй зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

  1.  Дээрх гэмтэлүүд нь тус бүрдээ болон нийтдээ шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэгтогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  2. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-ийн р хуудас/,

Эд мөрийн баримтыг хэрэгт хавсаргах тогтоол, эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 8-9-р хуудас/ болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч *****************ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3-д заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцпага хүлээлгэх үндэслэлтэй байна. Хэргийн зүйлчлэл зөв байна.

Эрүүгийн 20******* дугаар хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой байна гэж шүүх үнэллээ.

Харин хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ягаан өнгийн зүрх бүхий бөөрөн дээрээ гэсэн бичигтэй хагарсан стканыг шүүх хуралдааны хэлэлцүүлгийн үед нотлох баримтаар шинжлэн судлахад хохирогч Т.О*******, шүүгдэгч ***************** нар нь гэмт хэрэг үйлдэх үед хэрэглэсэн сткан биш гэсэн тул нотлох баримтаас дээрхи стканыг хасч тооцлоо.

Шүүгдэгч ***************** нь 2015 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-т зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгүүлж, уг ялыг тэнсэж 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 81-р хуудас/, Сум дундын 27 дугаар шүүхийн 2015 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 31 дугаар шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 85-86-р хуудас/ зэргээр тогтоогдож байх боловч Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай Парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2-д зааснаар ялгүй болсон байх тул анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Хохирогч нар нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгчтэй эвлэрч эвлэрлийн гэрээ байгуулсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх хохирол төлбөргуй гэж үзэв.

Шүүгдэгч ***************** гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгааг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд, согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэнийг ял хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцов.

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн, ар гэрийн болон биеийн эрүүл мэндийн байдал зэргийг харгалзан үзэж түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангид зааснаас хөнгөрүүлэн хорих ял оногдуулж, хорих ял эдлэх дэглэмийг нь хөнгөрүүлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Эрүүгийн 20******* дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн ягаан өнгийн зүрх бүхий бөөрөн дээрээ Love гэсэн бичигтэй хагарсан сткан 1 ширхэгийг, ажлын хэсэг нь 12,5 см урттай, бариул нь 10 см урттай хутга 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц тус тус устгах нь зүйтэй байна.

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290, 294-299 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1.  Э********* С********* ийн О********ыг танхайрах гэмт хэргийг зэвсгийн чанартай зүйл хэрэглэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2.  Шүүгдэгч С********* ийн О********ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1-д заасныг журамлан тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3-т зааснаар 3 /гурав/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
  3.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10-т заасныг журамлан, 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч *****************т оногдуулсан 3 /гурав/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.
  4.  Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1 -т зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн ягаан өнгийн зүрх бүхий бөөрөн дээрээ 1_оуе гэсэн бичигтэй хагарсан сткан 1 ширхэгийг, ажлын хэсэг нь 12,5 см урттай, бариул нь 10 см урттай хутга 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүгчийн туслах Б.У***********т даалгасугай.
  5.  Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдсугай.
  6.  Шийтгэх тогтоол танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *****************т урьд авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
  7.  Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                           Т.ХҮРЭЛБААТАР

 

ШҮҮГЧ                           Н.НЯМСҮРЭН

 

ШҮҮГЧ                                Н.АРИУНЖАРГАЛ