| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Доржбалын Янжиндулам |
| Хэргийн индекс | 101/5255/01472/и |
| Дугаар | 101/ШШ2022/03933 |
| Огноо | 2022-09-29 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 09 сарын 29 өдөр
Дугаар 101/ШШ2022/03933
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн ИргэнийхэргийнанханшатнышүүхийншүүгчД.Янжиндуламдаргалж,тус шүүхийнтанхимдхийсэншүүххуралдаанаар,
нэхэмжлэгч- С-ийн нэхэмжлэлтэй,
хариуцагч- х-д холбогдох,
гэрээний үүрэгт 75,403,813 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүххуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Минжмаа,
Хариуцагчийн төлөөлөгч Д.Баярмаа,
Шүүх хуралдааны нарийнбичгийндаргаЭ.Түвшинжаргал нароролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани Хэруб ХХК-тай 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулж, тахианы мах худалдаж, 2020 оны 08 дугаар сарын 31-ний өдөр талууд үлдэгдэл төлбөрийн талаар тооцоо гаргаснаар Херуб ХХК нь 75,403,810 төгрөгийн үлдэгдэлтэй гарсан. Ийнхүү тооцоо нийлэхдээ төлбөр төлөх хугацааны талаар тохирсон боловч хариуцагч нь үүргээ биелүүлээгүй тул худалдах, худалдан авах гэрээний 9.7-д зааснаар 2020 оны 08 дугаар сарын 31-ний өдрөөс 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдрийг хүртэлх 627 өдрөөр алданги тооцсон боловч Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д заасан 50 хувиар тооцож 37,701,906 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн. Хариуцагч талын төлсөн төлбөрийг барааны төлбөрөөс хасаж тооцож байсан. Иймд худалдсан барааны үлдэгдэл төлбөрт 75,403,810 төгрөг, гэрээгээр тооцсон алдангид 37,701,906 төгрөг, нийт 113,105,719 төгрөгийг нэхэмжилж байгаа. Хариуцагч талын гаргасан саналын хүрээнд эвлэрэх боломжгүй гэв.
Хариуцагчийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид бараа материалын үнэ, зээлийн гэрээний үнийн талаар тооцоонийлсэн байгаа. Нэмэгдсэн өртгийн албан татварын тооцоог нэхэмжлэгч Сербат компани төлөөгүй байсан. Энэхүү нэмэгдсэн өртгийн татварыг бүртгүүлэхээр ярилцаж байсан. Худалдах худалдан авах гэрээ байгуулсан, тахианы мах худалдан авч байсанд маргахгүй. Манай компани хүргэлтийн хоолны үйл ажиллагаа явуулж байгаад ковид гарснаар үйл ажиллагаа зогссон байгаа. Шүүхээс дуудсан хугацаанд би хөдөө байсан, энэ тооцоо нийлсэн нь маш зөрүүтэй гэдэгт итгэлтэй байна. Нэхэмжлэлийн шаардагаас 42,000,000 төгрөгт эвлэрэх боломжтой гэв.
Нотлох баримтын тухайд
Нэхэмжлэгчийн нэхэмжлэл /хх-1/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-2/, Сербат ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-3/, Сербат ХХК-инй дүрэм /хх-4-5/, Сербат ХХК-ийн төлөөлөгч томилсон итгэмжлэл /хх-6-7/, Baturinsergey-н Монгол улсад оршин суух үнэмлэх /хх-9/, Харилцагчийн авлагын дэлгэрэнгүй гүйлгээ /хх-10/, 2018 оны 10-р сарын 31-ний өдрийн худалдах, худалдан авах гэрээ /хх-11-12/, Хэруб ХХК-ийн дүрэм /хх-14-15/, Д.Баярмаа иргэний үнэмэлх хуулбар /хх-16/, нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн шаардлага /хх-45/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-46/ зэргийг нэхэмжлэгч талаас нотлох баримтаар гаргасан.
Хариуцагч талаас хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-25/-г нотлох баримтаар гаргасан.
ҮНДЭСЛЭХ нь:
НэхэмжлэгчСербатХХК нь хариуцагч ХэрубХХК-нд холбогдуулан нийлүүлсэн тахианы махны үлдэгдэл төлбөрт 75,403,810 төгрөг, гэрээний дагуу тооцсон алдангид 37,701,906 төгрөг, нийт 113,105,719 төгрөг гаргуулахтухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Дээрх нэхэмжлэлийн болон нэмэгдүүлсэн шаардлагыг хариуцагч Хэруб ХХК-ийн захирал Д.Баярмаад 2022 оны 04 дүгээр сарын 04, 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдрүүдэд тус тус гардуулан өгч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хэрэгжүүлэх хэргийн оролцогчийн эрх, үүргийг тайлбарлан танилцуулсан боловчхариуцагч нь Иргэнийхэрэгшүүхэдхянаншийдвэрлэхтухайхуулийн 72 дугаарзүйлийн 72.2-т заасан хугацааны дотор шүүхэд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан талаарх ямар нэгэн тайлбар шүүхэд бичгээр гаргаагүй /хх-26, 60/.
Иргэнийхэрэгшүүхэдхянаншийдвэрлэхтухайхуулийн 72 дугаарзүйлийн 72.3-т хариуцагчнэхэмжлэлийгхүлээнавсанболовчэнэхуулийн 72.2-т заасанүүргээбиелүүлээгүй, түүнчлэнэнэхуулийн 77 дугаарзүйлдзаасанжурмындагуушүүхэдиржтайлбарөгөөгүйболнэхэмжлэлийншаардлагыгхүлээнзөвшөөрсөндтооцожэнэхуулийн 100.3-т зааснаартүүнийэзгүйдхэргийгшийдвэрлэнэ гэж, мөн хуулийн 42 дугаарзүйлийн 42.4-т нэгталынгаргасантайлбарыгэсрэгталэсэргүүцээгүй, эсхүлхуулиартогтоосонхугацаандтайлбарөгөөгүйболтайлбарыг хүлээнзөвшөөрсөндтооцно гэж тус тус заасныг үндэслэн хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцох үндэстэй.
Гэвч шүүх хуралдаанд оролцсон хариуцагч Хэруб ХХК-н захирал Д.Баярмаа нь 42,000,000 төгрөгт эвлэрэх боломжтой, тооцоо нийлсэн дүн маш зөрүүтэй учраас бусад дүнг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.
Шүүхдараахүндэслэлээрнэхэмжлэлийншаардлагын зарим хэсэг болох 76,082,445.4 төгрөгийн шаардлагыг хангаж, үлдсэн 37,023,273.6 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүйболгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаас үзэхэд хариуцагч Хэруб ХХК нь 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдөр нэхэмжлэгч Сербат ХХК-тай нэгж жилийн хугацаатай 28 дугаартай худалдах, худалдан авах гэрээ байгуулж, нэхэмжлэгч нь бүтээгдэхүүнийг холбогдох бичиг баримтын дагуу худалдан авагчид хүлээлгэн өгөх, худалдан авагч нь бүтээгдэхүүнийг хүлээн авч, төлбөрийг гэрээний дагуу зохих хугацаанд төлөх үүргийг хүлээсэн байна /рр-11-12/.
Мөн талууд гэрээний хүчинтэй хугацаанд аль нэг тал хүлээсэн үүргээ үндэслэлгүйгээр биелүүлэхээс татгалзсан тохиолдолд буруутай тал нөгөө талд өдрийн үнийн дүнгийн 0,1 хувьтай тэнцэх хэмжээний торгууль төлөхөөр тохиролцжээ /хх-11-12/.
Иймд талуудын хооронд Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1 дэх хэсэгт заасан хэлцэл-ийн үндсэн дээр үүсэх иргэний эрх зүйн харилцаа үүссэн гэж дүгнэх үндэслэлтэй байна.
Аливаахэлцэл, гэрээхүчинтөгөлдөрболоходтавигдахшалгуурньсубъект, агуулга, хэлбэрболонсубъективталыншинжүүдбайх тул талуудынхоорондбайгуулсандээрх хэлцэлньагуулгынхувьдхуульзөрчөөгүй,хэлбэрийнхувьдталуудынгарынүсэгзурагдсанэнгийнхэлбэртэйбичгийнхэлцлийншаардлагыгтус тус хангасанбайна.
Зохигчталуудхудалдах, худалдан авах гэрээ байгуулсан болон гэрээний дагуу хариуцагч нь бараа хүлээн авсанд маргаагүйтулталуудынхоорондИргэнийхуулийн243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт худалдах-худалданавахгэрээгээрхудалдагчньбиетбайдлындоголдолгүй, эрхийнзөрчилгүйхөрөнгө, түүнтэйхолбоотойбаримтбичгийгхудалданавагчийнөмчлөлдшилжүүлэхбуюубараабэлтгэннийлүүлэх, худалданавагчньхудалдагчидхэлэлцэнтохирсонүнийгтөлж, худалданавсанхөрөнгөөхүлээнавахүүргийгтустусхүлээнэ гэж заасан худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан, уггэрээньхүчинтөгөлдөрхэлцэлбайнагэждүгнэв.
Талуудынбайгуулсанхудалдах, худалдан авах гэрээний 3.2-т гэрээний дагуу бараа бүтээгдэхүүний төлбөр тооцоог 20 хоног дараа төлбөртэй нөхцөлтэй, 100 хувийн урьдчилгаа байж болно, 3.4-т зээлийн дүн нийт 15,000,000 төгрөгөөс хэтрэхгүй байна гэж харилцантохиролцсонбайхбөгөөдхариуцагчньИргэнийхуулийн 208 дугаарзүйлийн 208.1-д үүргийгхуульбуюугэрээндзаасанхугацаандгүйцэтгэнэ гэжзааснааргэрээндтохиролцсонхугацааныдотортөлбөрийгтөлөхүүрэгтэй.
Нэхэмжлэгч Сербат ХХК нь 2020 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн огноотой харилцагчийн авлагын дэлгэрэнгүй гүйлгээг нотлох баримтаар гаргасан бөгөөд уг баримтаас үзэхэд 2018 оны 01-р сараас 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдрийг хүртэлх хугацаанд нийлүүлсэн барааны дүн, хариуцагчаас шилжүүлсэн төлбөрийн дүнг тооцож, гэрээнд оролцогч компаниудын итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээдүүд гарын үсэг зурж тамга, дарсан байна /хх-10/.
Мөн харилцагчийн авлагын дэлгэрэнгүй гүйлгээний арын нүүрэнд Сербат ХХК-тай тооцоо нийлсэн, манай сомраний үйл ажиллагаа хүнд байгаа учраас үе шаттай төлөхийг хүсч байна. Энэ үе шаттай дараалалаа 2020-11 сард ярилцан тохирохоор шийдлээ Хэруб ХХК Д.Баярмаа гэж гараар бичиж гарын үсэг зурсан байна /хх-10-р хуудасны арын нүүр/.
Дээрх харилцагчийн авлагын дэлгэрэнгүй гүйлгээний талаар хариуцагч тал маргаагүй бөгөөд худалдагчаас нийлүүлсэн барааны дүн 106,521,813 төгрөг байх бөгөөд худалдан авагчийн төлсөн төлбөрийн дүн 31,118,000 төгрөг байх тул нэхэмжлэгчньхудалдсан барааны үлдэгдэл төлбөрт 75,403,813 төгрөгийг шаардах эрхтэй байна.
Талууд худалдах, худалдан авах гэрээний 9.2 дахь хэсэгт гэрээнд гарын үсэг зурж баталгаажуулснаар гэрээ хүчин төгөлдөр болж 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хүчинтэй гэж,гэрээний 9.7 дахь хэсэгт гэрээний хүчинтэй хугацаанд аль нэг тал хүлээсэн үүргээ үндэслэлгүйгээр биелүүлэхээс татгалзсан тохиолдолд буруутай тал нөгөө талд өдрийн үнийн дүнгийн 0,1 хувьтай тэнцэх хэмжээний торгууль төлнө гэж тус тус тохирсон байх тул гэрээний хугацаа 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр дуусгавар болсон байна.
Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.5 дахь хэсэгт үүргээгүйцэтгээгүйбуюузохихёсооргүйцэтгээгүйталньтөлөхөөрхуульболонгэрээндурьдчилантодорхойхэмжээгээрзаасан, эсхүлгүйцэтгээгүйбуюузохихёсооргүйцэтгээгүйүүргийнүнийндүнгийнтодорхойхувиартогтоосонанзыгторгуульгэнэ гэж,Иргэнийхуулийн206 дугаар зүйлийн 206.1 дэх хэсэгт үүргийгтогтоосонгазар, хугацаанднь, зохихёсоор, шударгааргүйцэтгэнэ гэж, мөн хуулийн 208 дугаарзүйлийн 208.1-д үүргийгхуульбуюугэрээндзаасанхугацаандгүйцэтгэнэ гэж тус тус зохицуулсан.
Хариуцагч нь талуудын байгуулсан гэрээний 9-р зүйлд заасны дагуу давагдашгүй хүчин зүйл бий болсон, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх боломжгүй болсон талаараа нөгөө талдаа бичгээр мэдэгдсэн гэдгээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь хэсэгт шүүхэдгаргасаннэхэмжлэлийншаардлага, түүнийгүгүйсгэх, татгалзахүндэслэл, тайлбартүүнтэйхолбоотойбаримтыгөөрөөнотлох, нотлохбаримтыгцуглуулах, гаргажөгөх гэж, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зохигч, гуравдагчэтгээд, тэдгээрийнтөлөөлөгчбуюуөмгөөлөгчньөөрийншаардлагабататгалзлынүндэсболжбайгаабайдлынталаархинотлохбаримтааөөрөөгаргажөгөх, цуглуулахүүрэгтэй гэж зааснаар нотлох баримтаар нотлоогүй.
Зохигчталууд гэрээний хүчинтэй хугацаанд хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд өдрийн үнийн дүнгээр торгууль төлөхөөр харилцантохиролцсон, хариуцагчньүүргээгэрээндзаасанхугацаандгүйцэтгээгүйбайхтулнэхэмжлэгч 678,632.4 төгрөгийн торгууль /75,403,813х0,1%х9сар/ шаардах эрхтэй гэж үзлээ.
Иймд дээрх үндэслэлүүдээр хариуцагч Хэруб ХХК-иас худалдах, худалдан авах гэрээний үндсэн үүрэгт 75,403,813 төгрөг, торгуульд 678,632.4 төгрөг, нийт 76,082,445.4 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Сербат ХХК-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 37,023,274.1 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхийн өмнө болон шүүх шийдвэрээ гаргахаар зөвлөлдөх тасалгаанд орохын өмнө зохигчоос нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд эвлэрэх санал байгаа эсэхийг тодруулахад хариуцагч талаас 42,000,000 төгрөгт эвлэрэх санал гаргасан боловч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс эвлэрэх боломжгүй гэсэн тул шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтууд болон зохигчдын тайлбар зэргийг үндэслэн хэргийг шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэрэгжиж, зохигч гагцхүү бодит үнэнд нийцсэн тайлбар гаргах, хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой нотлох баримт гаргах үүрэгтэй оролцдог тул хэргийн оролцогчид Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар шаардлага, татгалзлааа өөрөө нотлох, нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт Улсынтэмдэгтийнхураамжийгзохигчидхуваариланхариуцуулахасуудлыгэнэхуулийн 56 дугаарзүйлдзаасныадилаарзохицуулна гэж, 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт нэхэмжлэлийншаардлагынзаримхэсгийгхангасанболшүүхийнзардлыгтэрхэмжээгээрхариуцагчбуюунэхэмжлэгчидхуваариланхариуцуулна гэж тус тус зохицуулсан.
Иймд нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан 881,430 төгрөг/534,970+346,460/-ийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас нэхэмжлэлийн хангагдсан шаардлагад ногдох 538,362.2 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчидолгохоор шийдвэрлэсэн болно.
Иргэнийхэрэгшүүхэдхянаншийдвэрлэхтухайхуулийн 115 дугаарзүйлийн115.1, 115.2.2, 116, 118 дугаарзүйлүүдийгудирдлагаболгонТОГТООХ нь:
1.Иргэнийхуулийн243 дугаарзүйлийн243.1, 232 дугаарзүйлийн 232.5 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагчХэруб ХХК-иас гэрээний үүрэгт 76,082,445.4 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Сербат ХХК-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 37,023,274.1 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 881,430 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Хэруб ХХК-иас 538,362.2 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Сербат ХХК-нд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээрзүйлийн 119.2-т зааснааршийдвэртанилцуулансонсгомогцхүчинтэйболохбөгөөднэхэмжлэгч, хариуцагчтэдгээрийнтөлөөлөгч, өмгөөлөгчнаршийдвэрийг эс зөвшөөрвөлмөнхуулийн120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотордавжзаалдахгомдлыгНийслэлийниргэнийхэргийндавжзаалдахшатнышүүхэдгаргахэрхтэйгдурдсугай.
4. Иргэнийхэрэгшүүхэдхянаншийдвэрлэхтухайхуулийн 119 дүгээрзүйлийн 119.4, 119.7-д зааснааршийдвэрийгтанилцуулансонсгож, 14хоногөнгөрснөөсхойш 14 хоногийндоторнэхэмжлэгч, хариуцагчтэдгээрийнтөлөөлөгч, өмгөөлөгчнаршүүхэдхүрэлцэниржшийдвэрийгөөрөөгарданавахүүргээбиелүүлээгүйньдавжзаалдахжурмааргомдолгаргаххугацаагтоолоходсаадболохгүйгдурдсугай.
ДАРГАЛАГЧ Д.ЯНЖИНДУЛАМ