| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Түмэндэмбэрэлийн Хүрэлбаатар |
| Хэргийн индекс | 179/2024/0389/Э |
| Дугаар | 2016/ШЦТ/119 |
| Огноо | 0016-06-09 |
| Зүйл хэсэг | 211.1., |
| Улсын яллагч | Ц.Мөнхтулга |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
0016 оны 06 сарын 09 өдөр
Дугаар 2016/ШЦТ/119
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Т.Хүрэлбаатар даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
Нарийн бичгийн дарга С.Дэмбэрэлсамбуу,
Улсын яллагч Ц.Мөнхтулга,
Шүүгдэгч ******************,
Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Оюунжаргал нарыг оролцуулан Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 211.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б***********ийн Б***********т холбогдох эрүүгийн 20*********086 тоот хэргийг 2016 оны 05 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Монгол улсын иргэн,
Шүүгдэгч Б.***********нь 2015 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Хөвсгөл аймгийн Түнэл сумын 6 дугаар багийн нутаг “Ц************* гэх газраас зохих зөвшөөрөлгүй 4,87 куб метр мод бэлтгэж ойн санд 525.960 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.***********нь 2015 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Хөвсгөл аймгийн Түнэл сумын 6 дугаар багийн нутаг “Ц*************” гэх газраас зохих зөвшөөрөлгүй 4.87 куб метр мод бэлтгэж тээвэрлэн ойн санд 525.960 төгрөгийн бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгч Б.***********мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: ”..,2015 оны 12 дугаар сарын 19-ний орой найз Д***********, хашааны хүн болох Б*********** нарыг грушикээр гуйж модонд авч явсан. Би М************* гэх залуугаас машиныг нь гуйж модонд авч явсан юм. ****ХӨВ улсын дугаартай ЗИЛ-130 маркын машин байсан юм. Манайх түлээгүй болчихсон байсан бөгөөд мөнгө ч байхгүй болохоор би хүний машин гуйж модонд явсан юм. Би өөрөө жолооч юм. Модонд явахдаа ***********ар нэгэн зөвшөөрөл юм аваагүй. Энэ тухайгаа Д*********** болон Б*********** нарт хэлээгүй. Тэр хоёрт 20,000 төгрөг өгөхөөр тохирч явсан юм. Тэгээд Түнэл сумын нутаг руу яваад модонд очоод унаанги мод байснаас тайрч ачсан юм. Угаасаа тэр ой нилдээ унаанги мод ихтэй газар байсан юм. Тэгээд шөнө 04 цагийн орчим модноос буухад Түнэл сумын байгаль орчны байцаагч нар отоод зогсож байсан. Тэгээд баригдсан юм. Д***********, Б*********** хоёр тэгэхэд л намайг бичиг баримтгүй гэдгийг мэдсэн байх, модоо Түнэл сумын журмын хашаанд оруулаад өөрсдөө машинтайгаа наашаа орж ирсэн. Би зөвшөөрөлгүй мод бэлтгэсэн гэдгээ хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг,
Хохирогч Ц.Б***********гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2015 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын иргэн Б*********** овогтой ***********нь манай Түнэл сумын нутгийн “Ц*************” гэх газраас зөвшөөрөлгүй мод бэлтгэж тээвэрлэсэн хэрэгт Түнэл сумын засаг даргын тамгын газрыг төлөөлж намайг хохирогч, иргэний нэхэмжлэгчээр томилсон байна. Үүний дагуу би байцаалт өгч байна. Одоо уг мод манай сумын засаг даргын журмын хашаанд байгаа. Үүнийг хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү...” гэх мэдүүлэг /хх- ийн 31-32-р хуудас/,
Гэрч С.***********нийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... Өнгөрсөн онд буюу 2015 оны 12 сарын 20-ны орчим манай сумын байгаль орчны тасгийнхан удирдамжийн дагуу хөдөө шалгалтаар ажиллаж байсан юм. 2015 оны 12 сарын 20-ны орой Түнэл сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэр Ц************* гэх газар модон дотор мод бэлтгээд хөрөө дуугараад байна гэсэн иргэний мэдээллийн дагуу байгаль хамгаалагч ************ бид хоёр очиж наад зам дээр нь отолт хийж байхад **** ХӨВ улсын дугаартай бор ногоон өнгийн ЗИЛ-130 маркийн машин түлшний мод ачиж орж ирсэн юм. Тэгээд шалгахад ***********ар нэгэн бичиг баримтгүй модны зөвшөөрөлгүй түлшний мод бэлтгэсэн байсан. Мөрөн сумын харьяат Б.***********гэж хүн байсан юм. Би тухайн үедээ хуурай мод байсан гэж харанхуй шөнө харсан юм. Тэгээд Түнэл сумын ЗДТГ-ын хашаанд модыг нь буулгаад жолоочийг нь машинтай нь явуулсан юм. Жолоочтойгоо нийлээд 3 хүн явсан санагдаж байна. Би тоог нь андуурч байж болно шүү...” гэх мэдүүлэг/хх-ийн 31-32-р хуудас/,
Гэрч Х.***********д*********** мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2015 оны 12 сарын 20-ны шөнө 04 цагийн орчим “Ц*************" хэсэгт мод хууль бусаар бэлтгэсэн жолоочийг отож зогсож байж барьж авсан. Ингэхэд надтай байгаль хамгаалагч Б*********** ЗДТГ-ын жолооч нар хамт явсан. Шөнийн 04 цагийн орчим ****ХӨВ улсын дугаартай ЗИЛ-130 маркийн бор ногоон өнгийн автомашин дээр түлшний зориулалтаар мод бэлтгэж ачсан байсан. Жолооч нь Б.***********гэх залуу байсан. Грушик 2 залуутай хамт явсан юм. Модны хувьд ***********ар нэгэн бичиг баримт юм байхгүй байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 32-р хуудас/, Гэрч Х.***********д*********** мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... 2015 оны 12 сарын 19- ний орой ***********манайд орж ирээд грушик олдохгүй байна. Модонд явалцаад өгөөч, хөлсөөр яваад өгөөч 20000 төгрөг өгье гэсэн юм. Тэгээд би явахаар болсон юм. ***********мөн найз нь гэх Д*********** гэх залуу бид 3 явсан. Түнэл тал руу л явсан, Би ийшээ нэг их газар мэдэхгүй. Модруу ороод унаангинууд л тайрч ачсан. ***********нь ЗИЛ-130 маркийн машинтай явсан, өөрөө машинаа барьж явсан. Нэлээн орой эндээс гарсан юм. Модоо ачаад модноос буугаад модныхоо хаяанд баригдсан юм. Би тэр зөвшөөрөлтэй үгүйг нь мэдээгүй, зөвшөөрөлтэй болоод л явж байгаа юм байна гэж бодсон... ”гэх мэдүүлэг/хх -ийн 34-р хуудас/,
Гэрч Г.Д***********гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... 2015 оны 12 сарын 19-ний орой 19 цагийн орчим ***********манай гэрт ирээд модонд явалцаад өгөөч гэж гуйсан юм. Тэгээд Түнэл сумын ийшээ л явсан. Би газрын нэр усыг нь мэдэхгүй модруу ороод 4-5 унаанги хэдэн бөөрөнхий байснаас хөрөөдөж аваад ачсан. Тэгээд шөнө болсон. Ингээд шөнө 04 цагийн орчим модноос гарч ирэхэд Түнэл сумын байгаль орчныхон модны захаас гараад ирчихсэн зогсож байсан...” гэх мэдүүлэг /хх -ийн 29-30-р хуудас/,
Гэрч С.Ч**********ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... Би Мазда Демо маркийн суудлын машинтай байсан юм. Би ЗИЛ-130 маркийн машин барих эрхийн үнэмлэхгүй хааяа хүн гуйж бариулж юм хийвэл зүгээр юм болов уу гээд М*************кэ гэж дууддаг М******* гэх залуутай өөрийнхөө Мазда Демо маркийн машинаар тулж наймаа хийн уг ****ХӨВ машиныг авсан юм. Өнгөрсөн өвөл буюу 2016 оны ***********дүгээр сарын 18-ны өдөр бид хоёр машинаа сольсон юм. Тэгээд би өөрийнхөө нэр дээр уг машиныг шилжүүлж аваагүй байгаа. Би өөрөө барих эрхийн үнэмлэхгүй болохоор өөрийн нэр дээр яаран шилжүүлээд яахав гэж бодоод шилжүүлж аваагүй юм, Одоо уг машины бөгс нь эвдрээд хашаан дотор тавьчихсан байгаа..." гэх мэдүүлэг /хх-ийн 42-43-р хуудас/,
Зөрчлийн тухай тэмдэглэл, шалгалт хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 6-7-р хуудас/,
Эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл /хх-ийн 9-р хуудас/,
Эд мөрийн баримтыг хэрэгт хавсаргах тогтоол, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 10-17- р хуудас/,
Модонд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 18-25-р хуудас/, Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол /хх-ийн 26-р хуудас/,
Мод битүүмжилсэн тэмдэглэл /хх-ийн 27-28-р хуудас/,
Хөвсгөл аймгийн Дэ*********** сум дундын ойн ангийн 2016/05 тоот шинжээчийн дүгнэлтэнд:
Шүүгдэгч нь урьд ял шийтгүүлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас \Хх-ийн 72 дугаар хуудас /-аар тогтоогдож байна.
Эрүүгийн 20*********086 дугаар хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой байна гэж шүүх үнэллээ.
Хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгаа зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон үзлээ. Ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг, гэр бүлээ тэжээн тэтгэдэг зэрэг хувийн байдлуудыг харгалзан үзэж, түүнд оногдуулах хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Б.***********гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн ХӨВ ****улсын дугаартай Зил-130 маркийн тээврийн хэрэгсэл нь иргэн Г.М*******ийн эзэмшлийнх болох нь Хөвсгөл аймгийн авто тээврийн төвийн 2016 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн лавлагаагаар тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.***********нь гэмт хэрэг үйлдэхдээ ХӨВ ****улсын дугаартай Зил-130 маркийн тээврийн хэрэгслийг хэрэглэсэн байх тул дээрх тээврийн хэрэгслийн үнэ 1.500.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж улсын орлогод оруулах нь зүйтэй байна.
Энэ хэрэгт битүүмжлэгдсэн 4.87м3 модыг, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Мустанг маркын хар өнгийн хөрөөг хурааж тус тус улсын орлогод оруулахыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгах нь зүйтэй байна.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290, 294-298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Т.ХҮРЭЛБААТАР