| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Түмэндэмбэрэлийн Хүрэлбаатар |
| Хэргийн индекс | 179/2024/0389/Э |
| Дугаар | 2016/ШЦТ/120 |
| Огноо | 2016-06-09 |
| Зүйл хэсэг | 215.2., |
| Улсын яллагч | Г.Ганхөлөг |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2016 оны 06 сарын 09 өдөр
Дугаар 2016/ШЦТ/120
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Т.Хүрэлбаатар даргалж,
Нарийн бичгийн дарга С.Дэмбэрэлсамбуу,
Улсын яллагч Г.Ганхөлөг,
Шүүгдэгч ******************,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Баярдаваа нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г***********ын Д***********д холбогдох эрүүгийн 201********** дугаартай хэргийг 2016 оны 05 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн,
Шүүгдэгч ****************** нь 2016 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Хөвсгөл аймгийн ***********тосгоны нутагт Приус-10 маркийн ***********ХӨВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөний улмаас иргэн Д.О***********ы жолоодож явсан ***********ХӨТ улсын дугаартай Супер вени маркийн мотоциклийг мөргөж зам тээрийн осол гарган иргэн Б.Д***********, Ц.О*********** нарын бие махбодид хүнд зэргийн гэмтэл учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч ****************** нь 2016 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Хөвсгөл аймгийн ***********тосгоны нутагт Приус-10 маркийн ***********ХӨВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөний улмаас иргэн Д.О***********ы жолоодож явсан ***********ХӨТ улсын дугаартай Супер вени маркийн мотоциклийг мөргөж зам тээрийн осол гарган иргэн Б.Д***********, Ц.О*********** нарын бие махбодид хүнд зэргийн гэмтэл учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч ******************гийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлсэн:"... Намайг машинтайгаа төв зам дээр гараад Хаан банкны урдуур өнгөрөөд явж байхад өөдөөс шаахай залгасан улаан өнгийн мотоцикльтой хүн ирж яваа харагдсан тэгээд явж байхад машин маань 2-3 удаа огцом мурилзаад явчихсан. Тэгээд үрүүлээ хоёр тийш нь ээлжилж дараад явж байгаад л нэг мэдсэн машин маань дээшээ хараад онхолдсон байсан...Хийсэн хэрэгтээ гэмшиж байна..." гэх мэдүүлэг,
Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /ХХ-ийн 10 дугаар хуудас/,
Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /Хх-ийн 11-р дугаар хуудас/,
Хохирогч Б.Д***********гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: "...Тосгоны төв зам дээр дээшээ өгсөөд явж байх үед банкны дэргэдээс нэг машин хурдтай ирж явсан. Тэгэхэд О*********** энэ машин аюултай хурдтай явж байна гээд замын хажуу тал руу шахасхийгээд явж байхад нөгөө машин мөргөчих шиг болсон. Миний сууж явсан мотоцикль хэвийн л хурдтай явж байсан...цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжилнэ..." гэх мэдүүлэг / XX- ийн 34-35 дугаар хуудас/,
Хохирогч Ц.О***********ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: "...***********тосгоны төв замаар мотоцикльтой явж байтал О*********** гуай өөдөөс ирж яваа машин нэг биш болчихлоо гэж ярьж байсан. Тэгээд удаагүй миний зүүн тал руу машин ирж мөргөсөн. Тухайн үед мотоцикпь хэвийн л хурдтай явж байсан..." гэх мэдүүлэг /Хх-ийн 38-40 дүгээр хуудас/,
Гэрч Э.Б***********мөрдөн байцаалтын шатанд өгсөн: "...Д*********** бид хоёр***********тосгоны төв рүү ороод намайг цэцэрлэг рүү хүргэж өгөх гээд төв зам дээр явж байхад Д***********гийн машин гэнэт дайвалзаад эхэлсэн, би тухайн үед бодохдоо дугуй хагарсан болов уу гэж бодсон. Тэгээд урагшаагаа харахад өөдөөс 4 хүнтэй шаахайтай мотоцикль ирж байсан. Машин маань дайвалзаж явсаар байгаад мотоцикльтой хүмүүсийг мөргөөд замын хажуу тал руу онхолдоод дээшээ харчихсан. Осол болсны дараа гарч ирэхэд машины урд талын нэг дугуй хагарчихсан байсан. Уг ослын улмаас миний биед ямар нэгэн гэмтэл учраагүй шүүх эмнэлэгт үзүүлж гэмтлийн зэрэг тогтоолгох шаардлага байхгүй..." гэх мэдүүлэг /Хх-ийн 41-42 дугаар хуудас/,
Гэрч О.Л***********ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: "...Төв зам дээр машин мотоцикль хоёр мөргөлдсөн харагдсан. Тэгээд би тэр зүгт аав явсан болохоор мөргөлдсөн юм болов уу гэж бодоод цагдаад орж хэлээд явган гүйгээд очсон чинь Приус маркийн машин замын урд талд дөрвөн дугуй нь дээшээ харсан, аавын мотоцикль замын урд явж байсан чигээсээ эсрэг харж баруун хойшоо харсан байдалтай аав зам дээр зогсож байсан. Д*********** гуай мотоциклийн урд сууж байсан, О*********** гуай хэвтэж байсан. Аавын хэлснээр мөргөлдсөн Приус маркийн машин цаанаас явж байхдаа зам дээр хоёр тийшээ дайвалзаж явсаар эсрэг урсгалд орж ирээд аавын мотоциклийн арлуу мөргөөд унагаасан гэж байсан..." гэх мэдүүлэг /Хх-ийн 43-44 дүгээр хуудас/,
Шинжээч Б.Т***********ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: "...****************** нь замын хөдөлгөөний дүрмийг зөрчин хөдөлгөөнд оролцсоны улмаас осол гарсан гэж үзэж байгаа. Приус-10 маркийн тээврийн хэрэгсэл нь замын эсрэг урсгалд орж мурилзсан нь замын нөхцөл байдлаас шалтгаалан жолоочийн согтуурал болон анхаарал болгоомжгүйгээс болж үүссэн..." гэх мэдүүлэг /Хх-ийн 198-199 дүгээр хуудас/,
Зам тээврийн осол дээр тогтоосон акт, хэрэг осол гарсан газар хэмжилт хийсэн хэмжилтийн бүдүүвч /Хх-ийн 82-83 дугаар хуудас/,
Зам тээврийн осол дээр шинжилгээ хийсэн шинжээчийн дүгнэлт /Хх-ийн 194 дүгээр хуудас/,
Хөвсгөл аймаг дахь шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч, цагдаагийн ахлах дэслэгч Р.Н***********-***********ын 2016 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 134 дугаартай дүгнэлтэд:
шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Ц.О***********ий 2016 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 3387 дугаар дүгнэлтэд:
Шүүгдэгч нь урьд ял шийтгүүлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас \Хх-ийн 114 дүгээр хуудас/-аар тогтоогдож байна.
Эрүүгийн 201***********46 дугаар хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой байна гэж шүүх үнэллээ.
Хохирогч Ц.О***********, Б.Д*********** нар нь хохирол төлсөн талаар шүүгдэгчтэй эвлэрлийн гэрээ байгуулсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгаа зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд, согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэнийг ял хүндрүүлэх нөхцөл байдалд тооцон үзлээ.
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт амьдардаг, гэр бүлээ тэжээн тэтгэдэг зэрэг хувийн байдлуудыг харгалзан үзэж, түүнд оногдуулах хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж шүүх үзлээ.
Эрүүгийн 201***********46 дугаар хэрэгт битүүмжилсэн ***********ХӨВ улсын дугаартай Тоёото Приус маркийн, ***********ХӨТ улсын дугаартай Супер Вени маркийн тээврийн хэрэгслүүдийг битүүмжпэх тухай 2016 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн мөрдөн байцаагчийн эд хөрөнгө битүүмжпэх тухай тогтоолуудыг тус тус хүчингүй болгож ***********ХӨВ улсын дугаартай Тоёото Приус маркийн тээврийн хэрэгслийг хууль ёсны өмчлөгч Б.**********баярт, ***********ХӨТ улсын дугаартай Супер Вени маркийн тээврийн хэрэгслийг хууль ёсны өмчлөгч Д.О*********** нарт буцаан олгох нь зүйтэй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Ц.О***********, Б.Д*********** нар нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290, 294-298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Т.ХҮРЭЛБААТАР