Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2016 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 2016/ШЦТ/121

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Ариунжаргал даргалж,

Нарийн бичгийн дарга: С.Дэмбэрэлсамбуу

Улсын яллагч: Б.Болд

Шүүгдэгч *****************,*****************,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Будхүү, Г.Баярдаваа нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж, Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Т*********** овогт Д***********гийн Х**********, Д********* овогт Д***********гийн Т********** нарт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201******** дугаартай хэргийг 2016 оны 05 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын харьяат,

Шүүгдэгч; Монгол улсын харьяат,

Шүүгдэгч*****************, ***************** нар нь 2016 оны 02 дугаар сарын 23-ны өдөр архидан согтуурсан үедээ бүлэглэн Мөрөн сумын 7 дугаар баг ****тоотод байх иргэн Т.М***********н хашаан дотроос иргэн Я.Д*********ын эзэмшлийн Мустанг-5" маркийн мотоциклийг хулгайлж 1.500.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь

Шүүгдэгч*****************, ***************** нар нь 2016 оны 02 дугаар сарын 23-ны өдөр архидан согтуурсан үедээ бүлэглэн Мөрөн сумын 7 дугаар баг ****тоотод байх иргэн Т.М***********н хашаан дотроос иргэн Я.Д*********ын эзэмшлийн "Мустанг-5 маркийн мотоциклийг хулгайлж 1.500.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

Хохирогч Я.Д*********ын мөрдөн байцаалтад өгсөн: 2016 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Мөрөн сумын 12-*********тоотод байрлах гэртээ хөдөөнөөс 10 цаг 30 минутын орчимд ирэхэд манай гэрт хадам ээж М********* ирчихсэн байсан. Тэгээд би гэртээ орж цай хоол идчихээд хадам ээжийг гэрт нь хүргэж өгөхөөр болоод, хадам ээжийг мотоциклийнхоо арын суудал дээр суулгаад Мөрөн сумын 7-****тоотод байрлах гэрт нь хүргэж өгөөд байж байтал миний араас манай эхнэр Ц********* 2 хүүхдийнхээ хамт ирсэн. Бид нарыг ээжийн гэрт байж байхад 20 цагийн орчимд Х********** ээжийн гэрт согтуу ирээд таныг намайг усны тэрэг зарсан гэж цагдаад хэлэх юм бол би танай гэрийг чинь шатаана шүү гэж хэлж байсан. Миний хувьд ээжийн гэрт очоод хашааных нь гадаа мотоциклио тавьчихсан байж байгаад Х**********ийн согтуу болохоор өөрийн хүүхэдтэй хамт хашааны гадаа байсан мотоциклио ээжийн хашаанд оруулж тавьсан. Тэгж байтал Х********** ээжийнхээс гараад явсан. Бид нар хөзөр тоглоод үлдсэн. Бид нар нилээн хэсэг хөзөр тоглож байгаад манай хадам ээж бие засчихаад ирье гэж гараад орж ирэхдээ чиний мотоцикпь байхгүй бочихсон байна гэж хэлсэн. Тэгээд би гадаа гарч үзэхэд миний мотоцикль байхгүй болчихсон байхаар нь цагдаагийн байгууллагад хандаж дуудлага өгсөн гэх мэдүүлэг /хх-ийн 16 дугаар хуудас/

Гэрч Т.М***********н мөрдөн байцаалтад өгсөн: Би 2016 оны 03 дугаар сарын 23- ны өдөр өөрийн хүргэн Д*********ын гэрт байж байгаад оройн 19 цагийн орчимд Мөрөн сумын 7-****тоотод байрлах гэртээ очиход манай гэрийн хаяанд байсан усны тэрэг алга болчихсон байсан. Хулгайд алдагдсан усны тэрэг нь манай хүү Б********* гэх хүний усны тэрэг байсан. Намайг та гар, хөл муутай юм чинь наадхаа хэрэглэж бай гэж өгсөн юм. Тэгээд би өөрийн хашааны ойр орчимд байдаг хүмүүсээс манайх усны тэргээ алдчихлаа манай усны тэргийг харсан уу гэж асуухад манай цаад талын хамар хашааны хүн болох Ц********* гэх эмэгтэй танайд ирээд байдаг ногоон дээлтэй хүн ирээд аваад явчихсан гэж хэлсэн. Тэгээд би Х**********ийн манай усны тэргийг хулгайлж авч явсан байна гэдгийг нь мэдсэн. Мөн ах Х********** нь мотоцикльтой хүнтэй хамт ирсэн байсан. Тэгээд байж байтал манай хашаан дотроос 22 цагийн орчимд манай хүргэн Д*********ын мотоцикль алга болсон. Би хулгайд алдсан усны тэрэгээ хэдэн төгрөгөөр үнэлэхээ сайн мэдэхгүй байна. Зах дээр  ч байсан 45000-50000 төгрөгийн хооронд байдаг юм байна лээ гэх мэдүүлэг /хх-ийн 20-21 дүгээр хуудас/

Гэрч Д.Ц*********ын мөрдөн байцаалтад өгсөн: 2016 оны 03 дугаар сарын 23- ны өдөр Мөрөн сумын 12-****тоотод байрлах гэртээ байж байхад оройн 19 цагийн орчимд манай гэрт манай төрсөн дүү Х********** согтуу ирсэн. Тэгээд бид нар Х**********ийг манай гэрийн гадаа үлдээчихээд Мөрөн сумын 7-****тоотод байрлах ээжийн гэрт очсон. Ээжийн гэрт очихдоо манай нөхөр ээж хоёр манай нөхрийн мотоцикльтой харин би 2 хүүгийнхээ хамт алхаж явсан. Тэгээд бид нарыг ээжийнд очиход ээж усны тэрэг байхгүй гэж байсан чинь ээжийн хажуу талын хүн танай усны тэргийг чинь танай 2 хүү ирээд аваад явчихсан. Мотоцикльтой хүн явна лээ гэж хэлсэн. Тэгээд бид нарыг ээжийн гэрт очоод нэг их удаагүй байж байхад Х********** бид нарын араас ирээд ээж чи усны тэрэг аваад ир гэсэн чинь би танай усны тэргийг чинь авсан юм уу танайхыг шатаана гээд ээжтэй хэрэлдээд байсан. Тэгсэн чинь манай эмэгтэй дүү таныг цагдаад дуудаж өгнө гэсэн чинь Х********** яваад өгсөн. Тэгээд бид нарыг ээжийн гэрт орж 1 цаг гаран хөзөр тоглож байгаад ээж бие засчихаад ороод ирье гэж гарч яваад буцаж орж ирэхдээ миний мотоцикль байхгүй болчихсон байна гэсээр орж ирсэн. Тэгээд бүгдээрээ гараад байхгүй байсан. Тэгээд мөрийг нь хартал Х**********ийн гутлын мөртэй ижилхэн гутлын мөр байсан. Дахиад өөр хүний гутлын мөр байсан. Тэрнийг нь хэний гутлын мөр гэдгийг нь мэдээгүй гэх мэдүүлэг /хх-ийн 23 дугаар хуудас/

Гэрч Ж.З***********ын мөрдөн байцаалтад өгсөн: 2016 оны 03 дугаар сарын 23- ны оройн 23 цаг өнгөрч байхад Мөрөн сумын 13-41-****тоотод байрлах манай хашааны хаалгыг нэг хүн нүдээд байсан. Тэгээд би хэн бэ яах гэсэн юм гэсэн чинь З*********** ахаа Х*********** байна та гараад ирээч тантай уулзах яаралтай хэрэг байна гэсэн. Тэгээд би хашааныхаа хаалгыг онгойлгоод хашаанаас гарахад Х********* гэх залуу цэнхэр өнгийн мотоцикльтой манай үүдэнд ирчихсэн байсан. Тэгээд Х***********ээгээс яасан гэж асуухад ах дүүдээ 10,000 төгрөг зээлчих дүү нь эхнэрээ эмнэлэгээс гаргаж авах гэсэн юм гэж байсан. Тэгээд би ах нь мөнгө зээлж чадахгүй гэсэн чинь Х******** надад та барьцаанд нь энэ мотоциклийг аваад үлдээчих энэ манай хүргэний мотоцикль байгаа юм хүргэн бид хоёр маргааш ирээд авъя та дүүдээ туслаач гээд гуйгаад байсан. Тэгээд би Хишигээд 10,000 төгрөг зээлүүлээд барьцаанд нь мотоциклийг нь аваад үлдсэн. Тэгээд намайг унтаж байтал үүрийн 04 цагийн орчимд манай гэрт цагдаа нар ирээд би Хишигээгийн барьцаанд тавьсан мотоцклийг хулгайн мотоцикль гэдгийг нь мэдээд цагдаа нарт хүлээлгэж өгсөн гэх мэдүүлэг /хх-ийн 25 дугаар хуудас/

Эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл, эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 6-7 дугаар хуудас/

Хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт/хх-ийн 9-13 дугаар хуудас/

Эд зүйл үнэлсэн тайлан /Хх-ийн 40 дүгээр хуудас/, шүүгдэгч*****************, ******************** нарын мөрдөн байцаалтад сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлэг /Хх-ийн 51- 52,55-56,58-60,63-64 дүгээр хуудас/ зэрэг болно.

Шүүхийн шинжилгээний албаны шинжээч Т.Б***********ы 2016 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 087, 088 дугаар дүгнэлтүүд болон гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 28-29, 34-35 дугаар хуудас зэрэг нотлох баримтуудаар батлагдсан гэж дүгнэв.

Иймд шүүгдэгч*****************, ***************** нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлэн авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлсэн болно.

Шүүгдэгч*****************, ***************** нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөнг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов. Мөрөн сумын багийн засаг даргын тодорхойлолт, иргэний бүртгэл, банкны тодорхойлолт зэргийг үндэслэн шүүгдэгч нарт эд хөрөнгө хураахгүйгээр хорих ял оногдуулж, шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан оногдуулах хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж шүүх үзэв.

Эрүүгийн 201***********54 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан шүүгдэгч *****************ын гэмт хэрэг үйлдэхдээ өмсөж явсан гутлыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгчид буцаан олгох нь зүйтэй байна, хураагдсан бичиг баримтгүй, шүүгдэгч*****************, ***************** нар нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290, 294-299 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь

  1.  Шүүгдэгч Т*********** овогт Д***********гийн Х**********, Д************ овогт Д***********гийн Т********** нарыг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2.  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар шүүгдэгч *****************,***************** нарыг эд хөрөнгө хураахгүйгээр 2/хоёр / жил 1/нэг/ сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.
  3.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч*****************, ***************** нарт оногдуулсан 2 /хоёр / жил 1/нэг/ сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй
  4.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т зааснаар*****************, ***************** нарт оногдуулсан 2 /хоёр/ жил 1 / нэг/ сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж, 1/нэг/ жилийн хугацаагаар тус тус хянан харгалзаж, түүний засрал хүмүүжилд хяналт тавихыг аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.
  5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.4-д зааснаар шүүгдэгч *****************ын гэмт хэргийг үйлдэхдээ өмсөж явсан гутлыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц буцаан олгохыг шүүгчийн туслах Б.М*********** даалгасугай.
  6. Эрүүгийн 201*********дугаар хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, бичиг баримтгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
  7.  Шийтгэх тогтоол танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах, гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч*****************, ***************** нарыг урьд авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
  8.  Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах, гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                                Н.АРИУНЖАРГАЛ