| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нацагдоржийн Ариунжаргал |
| Хэргийн индекс | 179/2024/0389/Э |
| Дугаар | 2016/ШЦТ/122 |
| Огноо | 2016-06-10 |
| Зүйл хэсэг | 098.1., |
| Улсын яллагч | Б.Болд |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2016 оны 06 сарын 10 өдөр
Дугаар 2016/ШЦТ/122
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Ариунжаргал даргалж,
Нарийн бичгийн дарга С.Дэмбэрэлсамбуу
Улсын яллагч Б.Болд,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Түмэндэмбэрэл
Шүүгдэгч ****************** нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ***********овогт Д*******ын Б***********д холбогдох эрүүгийн 201******* дугаартай хэргийг 2016 оны 05 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн,
Шүүгдэгч ****************** нь 2016 оны 02 дугаар сарын 24-ний өдөр архидан согтуурсан үедээ иргэн П.Ш***********тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргаж улмаар баруун гарын шуу орчим нь өшиглөж бие махбодид нь хүндэвтэр зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Хохирогч П.Ш***********ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: "...2016 оны 02 дугаар сарын 24-ний өдөр би найз М*******ий хамт өөрийн хүргэн Д***********гийн гэрт очсон. М*******ийг бид нар Ш********* гэж дууддаг. Бид хоёр манай хүргэний гэрт нэг их удалгүй мэнд мэдчихээд цай уучихаад гарсан. Тэгээд явж байх замдаа бид хоёр Г***********гэх айлд очсон. Г***********ын гэрт Б***********, Г***********, О********* , Ц*********** бас нэг залуу байсан тэрнийх нь нэрийг одоо санахгүй байна.Г***********ын гэрт бид нар 0.75 литрийн нэг шил ерөөл нэртэй архи хувааж ууцгаасан. Тэгээд байж байтал Г***********намайг айлд хүргээд өг гэхээр нь би за гэж хэлээд Г***********ын хамт гэрээс гартал Б*********** бид хоёрын араас гарч ирээд чи Г***********ыг айлд хүргэж өгөх гэлээ зүгээр байгаараа гөлөг минь гэсэн. Яагаад тэгснийг нь би ойлгоогүй. Тэгээд бид хоёр маргалдаад Б*********** намайг миний өмсөж явсан дээлний захаар боогоод хашаа руу шахсан. Би Б***********ыг тавьчих гэсэн чинь Б*********** тавихгүй болохоор нь би Б***********ын заамдсан гарыг нь тавиулах санаатай хоёулаа махан гараараа сайхан үзчихье гэж хэлсэн. Тэгсэн чинь Б*********** заамдаж байсан гараа тавиад миний нүүрлүү цохисон. Б*********** миний нүүр лүү цохихдоо гараараа биш гартаа чулуу модны аль нэгийг барьж аваад цохисон байх. Б***********ыг намайг цохих үед миний зүүн талын хөмсөг маш том задарчихсан маш их цус гарч байсан. Хүний гараар цохиход тийм том байх гэж би бодож байна. Тухайн үед Б*********** маш хурдан цохисон болохоор би Б***********ыг намайг юугаар цохисон гэдгийг нь нүдээрээ харж чадаагүй. Тэгээд би газарт унасан. Тэгэхэд Б*********** миний дээр гараад миний нүүр лүү 2-3 удаа цохиод миний гарлуу нэг удаа өшиглөсөн. Тухайн үед нь миний гар хавдчихсан жаахан хөндүүртэй байсан. Тэгээд жаахан байсан чинь гар маань өвдөөд эхэлсэн. Тэгээд би хөмсөгнөөс гарсан цусаа тогтохгүй болохоор нь тогтоолгохоор сумын эмнэлэгт орж цусаа тогтоолгоод гараа үзүүлэхэд гар чинь хугарчихсан юм шиг байна. Битүү болохоор би сайн мэдэхгүй байна. Аймгийн төв орж үзүүл гэсэн. Тэгээд маргааш нь аймгийн төв орж ирээд аймгийн нэгдсэн эмнэлэгт хугарсан гарынхаа зургийг авахуулж Д*********** бариачаар чиг бариулж боолгосон гэх мэдүүлэг /хх-ийн 10-11 дүгээр хуудас/
Гэрч Н.Ц***********гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: "...2016 оны 02 дугаар сарын 24-ний өглөө Б***********гийн гэрт очсон юм. Тэгээд машин янзлах гээд Б***********гийн гэрт очиж Б***********гийн гаргаж өгсөн нэг шил архийг хувааж уучихаад миний худалдаж авсан машинд бензин насос тавих гээд явж байтал О***********ь залгаад мотоциклны тоормоз зуурчихлаа янзлаад өгөөч гэхээр нь Б*********** бид хоёр О***********ийн байгаа газар очиход Г**********н гэрт байна гэсэн. Б*********** мотоциклыг нь янзалчихаад Г**********н гэрт очиход Г********, О********* , Охиноо, адуу Б********* ах, О***********ь, Э********* нар байсан. Би Э********г гэр хүргэж өгчихөөд буцаж Г**********н гэрт очиход Ш*********** ах, Шар банди анхтай ирчихсэн Г**********н хашаан дотор Б***********тэй хэрэлдэж байсан. Бусад хүмүүс нь явчихсан байсан. Яг юунаас болж хэрэлдсэнийг нь мэдэхгүй. Б*********** Б***********р ахыг заамдаад хашаа руу шахсан байхаар нь би очоод боль гээд салгасан. Тэгсэн чинь Баатар ах дээлээ учиргүй тайлаад Б***********тэй чам шиг бандийн хувь байгаа чамтай зодолдоно гээд Б***********гийн дээлийг бас тайлуулсан. Чи харж бай чам шиг бандийн хувь надад байна гээд намайг боль гэж хэлэхээр эсэргүүцээд байсан. Шар банди ах ч гэсэн болиулах гэж Баатар ахад хэлээд хүч хүрээгүй. Б*********** ах эхлээд Б***********гийн нүдний доод зовхируу нь нэг цохиод духруу нь бас нэг цохиж авсан. Тэгсэн чинь Б*********** Б********* ахын нүүрлүү цохиход Б********** ахын хөмсөгнөөс цус гоожсон. Б********* ах түлээ аваад цохих гэхээр нь Б*********** дарж унагаагаад би түлээг нь Б**********ын гараас сугалж авсан. Тэгээд зодоон дууссан гэх мэдүүлэг /хх-ийн *******дугаар
Гэрч Н.Г***********ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: "...Гэрийн гадаа Ш*********** ах л нилээд согтсон бололтой чам шиг бандийн хувь надад бий шүү гээд байсан. Тэгэхээр нь Б********** ах, О***********ь бид 3 хоорондоо учраа олно биз гэж бодоод яваад өгсөн. Өмнө нь манай гэрт бас зодоон цохион болоод одоо аймагт зодолдсон хүмүүс нь шалгагдаж байгаа болохоор би өөрөө ч гэсэн асуудалд орно биз гэж бодоод шууд яваад өгсөн. " гэх мэдүүлэг /хх-ийн ***********дугаар хуудас/,
Гэрч Ц.***********мөрдөн байцаалтын шатанд өгсөн: "...Үзлэг хийхэд зүүн зовхины дээд хэсэгт 2 см орчим зүсэгдсэн шархтай шархнаас цус гарсан доод зовхи хөхөрсөн баруун гарын шуу хэсгээр хавдартай эмзэглэл ихтэй байсан. Эмзэглэл ихтэй байсан учраас би Аймгийн төв орж гарныхаа зургийг авахуулах шаардлагатай байна шүү гэж зөвлөгөө өгөөд үзлэг хийхэд биеийн байдал хэвийн байсан талаар үзлэгийн тэмдэглэл хийгээд тодорхойлолт хийж өгөөд явуулсан гэх мэдүүлэг /Хх-ийн 20 дугаар хуудас/,
Гэрч Б. Б***********ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: "...2016 оны 02 дугаар сарын 24-ны өдөр 11-12 цагийн үед Г**********н гэрт очиход Г********, О********* , 2 байсан. Өмнөх өдөр нь архи уусан байсан учраас дотор муу байсан, нэмж нэг архи уугаад дотроо засчихъя гэсэн чинь архи олдохгүй болохоор нь би шууд гэр лүүгээ мотоциклондоо ус ганзаглаад гэр лүүгээ явсан.." гэх мэдүүлэг /Хх-ийн 22 дугаар хуудас/,
Гэрч Т. О***********ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: "...2016оны 02 дүгээр сарын 23-ны өдөр Г**********н Г**********бид хоёр байж байхад гаднаас Б***********, Ц********* 2 эхлээд манайд орж ирсэн. Би Б*********** лүү залгаад мотоциклны тоормоз болохгүй байна ирж янзалж өгөөч гэж дуудсан байсан юм. Б*********** Ц************той хамт миний мотоциклны тоормозы гянзалж өгсөн. Тэгж байтал гаднаас Ш*********** ах Ш************** ахтай хамт орж ирсэн. Тэр хоёр нилээд халамцуу байсан. Тэгж байтал Ш*********** ах Д***********ын шээсийг ална гээд байсан, тэгэхээр нь Б***********г боль гай болно шүү гэж хэлээд байж байтал Ш*********** ах дээгүүрх бүх хувцасаа тайлаад цээж нүцгэн болчихоор нь би дээгүүрх цамцыг нь өмсүүлээд Г**********бид 2 за өмнө асуудал цэгцрээгүй байгаа юм чинь гэж бодоод шууд яваад өгсөн.." гэх мэдүүлэг /Хх-ийн 24 дугаар хуудас/,
Гэрч Б.Э***********ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: "...Ш*********** бид 2 дахиад нэг шил архи уух санаатай гадуур алхаад явж байтал Г**********н гэрийн гадаа мотоцикль зогсож байхаар нь Г**********н гэрт ороход Б***********, Г*******, О********* нар бас архи уучихсан бололтой байж байсан. Тэгэж байтал гаднаас Ц*********** гэдэг залуу орж ирсэн. Би бие засчихаад гарч ирэхэд Б*********** Б******** 2 барилцаад авчихсан байхаар нь салгах гэтэл Б*********** ********** заамдаад хашаа руу шахахаар нь Ц***********той хамт Б***********г чи тавчих наад Б*********** чинь нилээд согтсон байна гэж хэлээд тэр хоёрыг салгасан. Тэгсэн чинь Б********** дээлээ учиргүй тайлаад Б***********тэй чам шиг бандийн хувь байгаа, чамтай зодолдоно гээд Б***********гийн дээлийг бас Баатар тайлуулсан. Ц*********** бид хоёр ********** болиулах санаатай гуйгаад ч хүч хүрээгүй. Б************** эхлээд Б***********гийн толгой руу нь 2 удаа цохиж авсан. Нэг нь нүдэн дээр нь таарсан байх. Тэгсэн чинь Б*********** Б*************ын нүүрлүү цохиход Б*****ын хөмсөгнөөс цус гоожсон. Баатар түлээ аваад цохих гэхээр нь Б*********** дарж унагаахад нь Ц*********** түлээг нь гарнаас нь авч байсан. Би ч тэр үед Б*********т ингэж болохгүй одоо боль гэж хэлсэн. Тэгээд л зодоон дууссан гэх мэдүүлэг /хх-ийн 26 дугаар хуудас/,
шинжээчийг байцаасан тэмдэглэл /хх-ийн 52-53 дугаар хуудас/
Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны эмч, шинжээч Ц.Нандинцэцэгийн 2016 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 126 дугаартай дүгнэлтэд:
Шүүгдэгч нь хохирогчтой 2016 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр эвлэрлийн гэрээ байгуулсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүгдэгч нь урьд ял шийтгүүлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас / Хх-ийн 50 дугаар хуудас/-аар тогтоогдож байна.
Шүүгдэгч нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгаа зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд, согтуугаар гэмт хэрэг үйлдсэнийг ял хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцон үзлээ.
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг зэрэг хувийн байдлуудыг харгалзан үзэж, түүнд оногдуулах хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж шүүх үзлээ.
Эрүүгийн 201******* дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн П.Ш***********ын баруун гарын шуу ясны хугарлыг харуулсан рентген зургыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэргийн хамт хадгалахыг даалгаж, мөн хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290, 294-298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
ШҮҮГЧ Н.АРИУНЖАРГАЛ