Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2016 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 2016/ШЦТ/123

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дунд эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Ариунжаргал даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар :

Нарийн бичгийн даргаар С.Дэмбэрэлсамбуу,

Улсын яллагч Г.Ганхөлөг,

Шүүгдэгч Х.*********** нарыг оролцуулан Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар яллагдагчаар татах тогтоол баталж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Х.***********т холбогдох эрүүгийн ***********15 тоот хэргийг 2016 оны 6 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн,

Шүүгдэгч Х.*********** нь 2016 оны 5 дугаар сарын 09-10-нд шилжих шөнө 04:00 цагийн үед Мөрөн сумын 7 дугаар багт иргэн Г.Г*********тай харилцан маргалдсаны улмаас түүнийг цохиж иргэн Г.Г*********ын бие махбодид толгойн чамархайн хуйханд язарсан шарх, амны хөндийн дотор талстад язарсан шарх, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, зовхинд цус хуралт, хамранд зулгаралт бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ

Шүүгдэгч Х.*********** нь 2016 оны 5 дугаар сарын 09-10-нд шилжих шөнө 04:00 цагийн үед Мөрөн сумын 7 дугаар багт иргэн Г.Г*********тай харилцан маргалдсаны улмаас түүнийг цохиж иргэн Г.Г*********ын бие махбодид толгойн чамархайн хуйханд язарсан шарх, амны хөндийн дотор талстад язарсан шарх, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, зовхинд цус хуралт, хамранд зулгаралт бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэм буруутай болох нь

Хохирогч Г.Г*********ын хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: 2016 оны 5 дугаар сарын 09-ний орой 20:00 цагийн орчим Б*********** сум руу найз дээрээ очихоор явж байгаад бригадын төвийн ойролцоо Х******** гэгчтэй тааралдсан. Тэгтэл Х******** “бүгдээрээ Мөрөнгийн төв рүү ороод ирье” гэхээр нь хамт машинд нь сууж орж ирсэн. Тэгээд 10- р хороонд бүжигэн дээр очоод тэндээ бүжиглэж байгаад гараад явах замдаа бойны тэнд айлд очсон.Тэгээд айлд 2 том Соёолж нэртэй пиво хувааж уугаад гэрийн эзнийг нь “цай хийгээд өгөөч” гэж хэлтэл Х******** надад хандан “би чиний цай зөөгч юм уу” гэж хэлсэн.Тэгэхээр нь би “гэрийн эзнийг цай хийгээд өгөөч гэж хэлсэн юм” гэтэл “яасан том бацаан бэ” гээд хэрүүл хийхээр нь “больё хоёулаа айлд хэрүүл хийгээд яахав” гэж хэлтэл “гаръя” гэж хэлэхээр нь гараад бие засаад зогсож байтал хойноос цохихоор нь доошоо суутал урдаас нүүр рүү өшиглөсөн.Тэгээд “би сард нэг хүн зоддог” гээд өшиглөөд байхаар нь би газар хэвтээд авсан юм.Тэгтэл надтай хамт айлд очсон найз Б***********н гарч ирээд “та болиоч” гээд салгаж авсан юм.Тэгээд хөдөө мотоцикль руугаа явсан...Би зүгээр байж байгаад зодуулсандаа гомдолтой байна гэсэн боловч эмчилгээний зардлаа нөхөн төлүүлсэн. Надаас уучлалт гуйсан тул бид хоёр эвлэрсэн. Цаашид нэхэмжпэх зүйлгүй. Гомдолгүй болно гэх мэдүүлэг /хх-ийн 12-13-р тал/

Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 251 тоот: Г.Г*********ын биед гэмтэл тогтоогдпоо. Г.Г*********ын биед толгойн чамархайн хуйханд язарсан шарх амны хөндийн дотор салстад язарсан шарх, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал зовхинд цус хуралт, хамарт зулгаралт бүхий гэмтэл учирсан. Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрхи гэмтлүүдийн толгойн чамархайн хуйханд язарсан шарх амны хөндийн дотор салстад язарсан шарх.хамрын нурууны зөөлөн эдийн няцрал гэмтэл нь тус бүрдээ шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, Зовхинд цус хуралт хамарт зулгаралт гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй болно. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадвар нөлөөлөхгүй болно гэх дүгнэлт /хх-ийн 15-р тал/

Шүүгдэгч Х.***********ийн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: 2016 оны 05 дугаар сарын 09-ний өдөр Төмөртийн амнаас гэр рүүгээ ирж явтал зам дээр мотоцикпьтой хүн гэрлээр дохиод байхаар нь зогстол “шөнөдөө буцаад гараад ирэх юм бол цуг ороод гараад ирье” гээд 3 залуу гар өргөсөн юм.Тэгэхээр нь суулгаж аваад 10-р хороонд бүжгийн газар очоод тэндээ хэсэг байж байгаад бүжиг тарахаар нь буцаж гарах гэж яваад Бойны хажууд байх найз О***********гийнд очсон.Тэгтэл тэр айлаас нэг үл таних хүн гарч ирээд “О***********гийнх нүүсэн" гэж хэлэхээр нь “танайд ганц хоёр пиво уучих уу” гэтэл “тэг тэг” гэхээр нь ороод уусан. Би нэг шил архи авсан байсныг хувааж уугаад дуустал тэр залуу тэр айлын хүнээс мөнгө зээлж дахиж нэг шил архи авч хувааж уугаад сууж байтал тэр залуу “ус хийгээд өг” гэхээр нь “ах нь айлын гал голомтон дээр ус хийж өгч чадахгүй” гэж хэлтэл “гараад ир” гэж хэлсэн.Тэгээд гэрээс гарахаар нь хойноос нь гараад “чи цохиулчихаад гомдол нэхэхгүй биз” гэж хэлтэл “нэхэхгүй, нэхэхгүй” гэж хэлсэн.Тэгтэл намайг цохих гээд гараа **********хаар нь утастай гараараа цохьсон юм. Тэгээд “болъё” гэхээр нь болиод суулгаж аваад очих газар нь хүргэж өгөөд салсан юм...Над руу согтуу томроод байхаар нь цохьчихсон юм. Би Г*********д эмчилгээний зардалд 100.000 төгрөг төлж уучлал гуйсан тул эвлэрлийн гэрээ хийсэн. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэх мэдүүлэг /хх-ийн 22-р тал/

2016 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн шинжилгээ хийх шинжээч томилохтогтоол /хх-ийн 14-р тал/

Хохирогч Г.Г*********ын авч хэрэглэсэн эмийн жагсаалт /хх-ийн 31-р тал/

Гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 32-33-р тал/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан арга хэрэгслийн дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүгдэгч Х.***********ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Хэргийн зүйлчлэл зөв байна.

Шүүгдэгч Х.*********** нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 30-р тал/-аар тогтоогдож байна.

Шүүгдэгч нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлбөргүй, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд, согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдснийг ял хүндрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Хохирогч Г.Г********* нь шүүгдэгч Х.***********тай эвлэрсэн болох нь 2016 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн эвлэрлийн гэрээгээр батлагдаж байх тул хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн ***********15 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, бичиг баримтгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хохирогч нь нэхэмжпэх зүйлгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй болохыг дурьдах нь зүйтэй байна.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2, 283, 284, 286, 290, 294-298, 418 дугаар зүйлийн 418.2, 418.5-д дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

  1.  Шүүгдэгч ***********овогт Х*********ын ***********ийг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.
  2.  Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д зааснаар Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан гэмт хэрэгт яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн хэргийг хохирогч нь шүүгдэгчтэй эвлэрснээр хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1-т зааснаар Х.***********ийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.
  3.  Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, бичиг баримтгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй болохыг дурдсугай.
  4.  Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-т зааснаар ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгчид шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
  5.  Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.***********ийн оршин суугаа газраасаа гадагш явж болохгүй таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Н.АРИУНЖАРГАЛ