Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2016 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 2016/ШЦТ/124

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Т.Хүрэлбаатар даргалж,

Нарийн бичгийн дарга С.Дэмбэрэлсамбуу,

Улсын яллагч Б.Болд,

Шүүгдэгч ****************** нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн Д***********ын Г***********ид холбогдох эрүүгийн ***********35 дугаартай хэргийг 2016 оны 06 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн,

Шүүгдэгч ****************** нь 2016 оны 05 дугаар сарын 17-ны шөнө Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын төвд эхнэр Х.***********тай харилцан маргалдаж түүнийг зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч ****************** нь 2016 оны 05 дугаар сарын 17-ны шөнө Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын төвд эхнэр Х.***********ыг хувийн маргааны улмаас зодож түүний биед нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч ******************ийн хэрэг бүртгэлтийн болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “...Намайг аймаг руу тэмцээнд явсан хойно хонхны баяр болсон. Тэгээд *********** архи уугаад утсаа авахгүй байсан юм. Тэгээд ***********тай хэрүүл хийхэд ***********ах боль гээд болиулсан. Тэгээд орой 22 цагийн үед ***********ах бид гурвыг ээжийнд хүргэж өгсөн. Ээжийнд ороод би ***********тай хэрүүл хийгээд уурандаа хэд хэд цохиод авсан...Тухайн үед бас уурлаад...манай ээжийг ядуу гуйлгачин, манай гэрээс зайл гээд хэл амаар доромжлоод байхаар нь цохьчихсон юм...Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна, Бид хоёр хоорондоо тохирч эвлэрсэн..." гэх мэдүүлэг,

Хохирогч Х.***********ын хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: “...2016 оны 5 дугаар 17-ны өдөр манай нөхөр аймгийн аварга шалгаруулах гар бөмбөгийн тэмцээнд яваад хүрэл медаль аваад ирсэн. Тэгээд “баяраа тэмдэглэж  боож иднэ” гээд салхинд гарсан юм...Тэгээд Ү*********** гэдэг залуу машинтай ирээд бид нарыг авч явсан. Тухайн үед тэнд очиход Г*********** нэлээд согтуу байсан. Тэгээд над руу үг хаяад уурлах гээд байсан...Тэгээд орой 22 цагийн үед ***********ах Г*********** бид хоёрыг ээж М***********ынд хүргэж өгсөн. Тэгээд бид хоёр гэртээ ороод маргалдаад Г*********** намайг толгой, тархи руу цохиод үсдээд байсан. Мөн уруул руу өшиглөсөн. Тэгээд уруул сэтэрсэн, бас дух руу өшиглөсөн байсан. Тухайн үед хадам ээж салгах гээд дийлээгүй юм шиг байна лээ...Г*********** намайг хүмүүстэй хардаад байдаг юм. Тухайн үед бас хүмүүстэй хардаад над руу дайраад байсан. Г*********** нэлээд согтуу байсан. Би архи уусан байсан. Гэхдээ тэгэж согтоогүй, ухаантай байсан...Миний бие ******************ийг уучилж, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй болсон тул эвлэрлийн гэрээ байгуулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 13-14- р хуудас/,

Гэрч Л.Т********ын хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: ...Орой 22 цагийн үед ***********ах тэр гурвыг ээжийнд нь хүргэж өгсөн байсан. Тэгээд би ***********ахынд ирээд хамт хог асгах гээд хогийн цэг дээр байж байхад ***********ах руу хүн утсаар ярьсан. Тэгээд Г***********ийнд очоод Г***********ийг аваад ир гэж хэлсэн. Тэгээд би Г***********ийн ээжийнд яваад ороход  нэлээд ууртай Г*********** руу дайраад хэрүүл болоод байсан...Намайг гэрт нь яваад ороход гэрэл байхгүй харанхуй байсан болохоор нэг их юм харагдаагүй. Г***********ийг чи яачихаад байгаа юм бэ? гэсэн чинь мань чинь яагаа ч үгүй, зүгээр гэсэн. Тэгээд хамт явъя гэсэн чинь яваагүй. Тэгээд эхнэрийг нь аваад явсан...Тухайн үед *********** нэлээд ууртай Г***********ийн ээж рүү дайраад элдэв хэл амаар доромжлоод, хөнжил гудас буулгаад зайл, урд байшин руугаа гээд хөөгөөд байх шиг байсан. Би бодохдоо тэр хоёрыг хоорондоо хэрүүл хийсэн байх шиг байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 15-16-р хуудас/,

Гэрч Б.М***********ын хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: “...Орой 22 цагийн үед Г***********, ***********, охин Э******** гурав орж ирсэн. Тухайн үед би мах чанаад тавьчихсан байсан. Тэгээд мах ид гэсэн чинь бид хоёр мах идчихээд ирсэн, гэхдээ мах иднэ гээд суусан юм. Тэгээд юу болсон юм мэдэхгүй *********** уурлаад хутга аваад өөрийгөө ална гэсэн. Тэгээд Г*********** болиулаад авсан чинь дахиж өөр хутга аваад өөрийгөө ална гээд дайраад байхаар нь манай хүү болиулсан. Тэгээд *********** над руу дайраад намайг гуйлгачин, манай гэрээс зайл” гээд хөөсөн юм. Тэгээд муу авгай энэ тэр гээд дайраад байхаар нь манай хүү Г*********** уурлаад хэд, хэд цохиод авсан. Тэгээд би ***********руу залгаад Г***********, *********** хоёр хэрэлдээд байна, ирээд салгаач гэсэн чинь ***********найз Т********ыг явуулсан байсан...Ер нь тэмцээн уралдаанд Г*********** явж ирээд эхнэртэйгээ маргалдаад хэрүүл болоод байдаг юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 17-18-р хуудас/,

Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны эмч, шинжээч, цагдаагийн ахлах дэслэгчийн 2016 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 273 тоот дүгнэлтэд:

  1.  Х.***********ын биед гэмтэл тогтоогдлоо
  2.  Х.***********ын биед уруулд шарх, баруун, зүүн доод зовхи, уруулын салстад цус хуралт, дээд уруулд зулгаралт, зүүн гуя, шилбэнд зулгаралт, зүүн шилбэнд цус хуралт бүхий гэмтэл учирсан байна.
  3.  Тухайн цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
  4.  Хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  5.  Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 -д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  6.  Цаашид энгийн хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-ийн 20 дугаар хуудас/,

Хохирогч Х.*********** нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн тухай 2016 оны 06 дугаар сарын 09-ний өдөр байгуулсан эвлэрлийн гэрээ болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Хэргийн зүйлчлэл зөв байна.

Шүүгдэгч нь урьд ял шийтгүүлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /Хх-ийн 33 дугаар хуудас/-аар тогтоогдож байна.

Шүүгдэгч ****************** нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, мөн хохирогч нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн байх тул ******************ид холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Хохирогч Х.*********** нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Эрүүгийн ***********35 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2, 283, 284, 286, 290, 294- 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1.  Шүүгдэгч Ө*********** Д***********ын Г***********ийг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.
  2.  Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д зааснаар ******************ид холбогдох хэргийг хохирогч нь шүүгдэгчтэй эвлэрснээр хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1-д зааснаар шүүгдэгч ******************ийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.
  3.  Эрүүгийн ***********35 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
  4.  Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ******************ид урьд авсан оршин суугаа газраасаа гадагш явж болохгүй тухай баталгаа авсан таслах сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
  5.  Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-т зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                           Т.ХҮРЭЛБААТАР