Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2016 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 2016/ШЦТ/125

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батжаргал даргалж,

Нарийн бичгийн дарга *******эмбэрэлсамбуу

Улсын яллагч Б.Болд

Хохирогч Д.Л***********

Шүүгдэгч ****************** нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд хийж, аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 94 дүгээр зүйлийн 94.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Ш***********н С********ын Д***********д холбогдох эрүүгийн 201***********15 дугаартай хэргийг 2016 оны 5 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн,

Шүүгдэгч ****************** нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 94 дүгээр зүйлийн 94.1- т заасан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь

Шүүгдэгч ****************** нь 2016 оны 02-р сарын 08-ны өдөр ач хүү болох 6 сартай Д.Ж********ийг дээлийнхээ өвөрт өвөртлөн мотоциклоор Хөвсгөл аймгийн ***********сумын нутаг "Урт сайрын *****" гэх газраас тус сумын “Хатуугийн****" гэх газарт байх гэртээ очихоор явах замдаа талийгаач Д.Ж********** ам, хамар гаднаас дарагдсаны улмаас амьсгал бүтэлтэнд орж нас барж бусдыг болгоомжгүй алсан болох нь

Шүүгдэгч ******************гийн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн... 2016 оны 02 дугаар сарын 08-ны орой 19 цагийн орчим гэрийн утас дуугарахаар нь би утсаа аваад ярьтал миний дунд хүү Д**********  ба бид Б**********  гэх газар явж байна машины аккумлятор суугаад байна. Та урдаас зам тосооч гэхээр нь би тэгье гээд ...яваад очтол хунгарласан цас руу ороод машины дугуй нь хий эргэчихсэн зогсож байснаа машин бүр унтарчихсан. Унтрахаар нь буцаагаад асаах гэсэн боловч машин асахгүй 3 ихэрийн 2 ихэр банди Ж********, Б**********хоёр уйлаад байхаар нь би авч явахаар болоод Ж********ийг өвөртөө өвөртлөөд Б**********ийг манай бэр дээлэнд боогоод дундуураа тэврээд мотоциклтой хөдөлсөн. Тэндээс хөдлөөд явахад талийгаач уйлаад байсан. Тэгэхээр нь би бүүвэйлээд аргадаад явж байсан чинь чимээгүй болчихсон. Тэгж явсаар байгаад гэртээ өврөөсөө гаргаад орон дээр тавьсан чинь царай нь цайж хөхрөөд сонин болчихсон байсан. Би хөлийг нь зүүн суга хэсэг рүүгээ харуулаад зүүн гарыг нь баруун суган доогуураа хийж өвөртөлсөн. Нүүр нь дээшээ харсан байдалтай анх өвөртөлсөн. Тэгээд наашаа замд мотоцикл явж байх хугацаанд нүүрний байрлал өөрчлөгдсөн эсэхийг мэдэхгүй байна. Би бодохдоо бүүвэйлэгдээд унтчихлаа гэж бодсон. Янз бүрийн асуудал боллоо гэж ёстой санаагүй. Машин байсан газраас манайхыг хүртэл багцаагаар 4-5 орчим км зайтай байсан байх. 20-30 км цагийн хурдтай явсан. Талийгаач нэг их удаагүй 600-700 метр газар яваад уйлахаа больчихсон гэх,

Хохирогч Д.Л***********гийн шүүхийн хэлэлцүулэг болон мөрдөн байцаалтад өгсөн: ... 2016 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн цагийн орчим манай нөхөр Д********** ба түүний ах Д********** бид 3, гурван ихэрээ аваад машинтай Улаан-Уул сумын төвөөс хадам аавын гэр рүү хөдөө явсан. Тэгтэл замд машин манай нөхөр хадам аав руу утсаар яриад урдаас хадам аав, хүү Дэ***********гийн хамт ирсэн. Тэр хоёр ирээд бид нар мотоциклын гэрэлд хэсэг явж байгаад цасанд суучихсан. Тэгтэл хүүхэд маань уйлаад болохгүй болохоор нь охиноо машинд үлдээгээд, хадам аав бид хоёр Ж********, Б**********хоёрыг аваад гэр рүү явахаар болсон. Наашаа явахдаа Ж********ийг хадам аав өвөртлөөд би Б**********ийг дээлэнд боогоод дундуураа тэврээд явсан. Бид 4 замдаа огт зогсолгүй нэг их хурдтай биш явсаар гэрт ирсэн. Гэрт ирээд Ж********** ороолт, малгайг нь тайлаад үзтэл царай нь хөхрөөд сонин болчихсон байсан. Тэгэхээр нь амьсгааг нь үзтэл муу амьсгалж байх шиг байснаа удалгүй амьсгалгүй болчихсон. Нэгэнт ийм асуудал болсон болохоор нэхэмжлэх зүйл алга байна гэх /хх-ийн 8-10 дугаар хуудас/,

Гэрч Г.Б***********гийн мөрдөн байцаалтад өгсөн: ... 2016 оны 02 дугаар сарын 08-ны орой 20 цагийн орчим гэртээ байж байтал манай хүү Д********** ба залгаад аавыг урдаас тосоод хүрээд ир гэж хэлээч машин болохгүй байна гэсэн, Түүний дараа манай бага хүү Дэ*********** аавтайгаа хамт зам тосохоор явсан. Орой 22 цагийн орчим ****************** бэр Л***********гийн хамт 3 ихэрийн 2 ихэр бандийг аваад ороод ирсэн. Оруулж ирээд шууд Ж********** хувцсыг тайлтал царай нь хөхрөөд сонин болчихсон байхаар нь чагнуур аваад сонсоод үзэхэд амьсгалахгүй, зүрх нь цохилохоо байчихсан байсан. Тэгээд шууд түргэн дуудсан эмч үзээд нас барчихсан байна гэсэн. Ж********ийг нөхөр маань өвөртөлсөн чигтээ оруулж ирээд хувцсыг нь тайлахад сонин болчихсон байсан. Миний харснаар нүүр хэсгийг өөр лүүгээ харуулаад өвөртөлчихсөн байх шиг байсан гэх /хх-ийн 11 - 12-р хуудас/,

Гэрч Д.Д********** бын мөрдөн байцаалтад өгсөн: Манай эхнэр ***********бид хоёр 2015 оны 7-р сарын 31-ний өдөр гурван ихэр хүүхэдтэй болсон. Түүний хоёр нь хүү, нэг нь охин. 2016 оны 02-р сарын 08-ны өдөр эхнэр ***********миний төрсөн ах Д********** бид нар гурван ихрээ аваад Өвгөд багийн Хатуугийн **** гэх газарт байх аав Д***********гийн гэрч очхоор сумын төвөөс орой ***********цагийн орчим миний эзэмшлийн Бонго Жи-2 маркийн *****ХӨА улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй гарсан. Наашаа замд явж байхдаа Дунд даваан дээр гарч иртэл талийгаач жаахан уйлагнаад байхаар нь эхнэр хөхүүлсэн. Даваан дээр гарч ирээд машины гэрэл бүдгэрээд цаашаа явахааргүй болохоор нь аавыг утсаар дуудсан. Тэгээд наашаа явж байсан аав урдаас ирээд аав мотоциклын гэрэл тусгаад явсан. Урт сайр гэх газарт машин хөр цасанд суугаад хий эргээд явахаа байсан. Тэндээс машин мөд гарахгүй шиг болохоор нь аавыг эхнэр ***********тэгээд 3 ихрийн 2 ихрийг аваад явж бай гээд би Ж********ийг аавд өвөртлүүлээд Б**********ийг эхнэр ***********дундуураа дээлэнд ороогоод аваад явсан. Машинд ах Д**********, дүү Дэ***********, ихрийн өрөөсөн охин Ү******* бид үлдсэн. Тэнд үлдээд байж байхад Х*******, ***********хоёр аккумлятор авчирч ирсэн. Х*******, ***********хоёрыг очхоос өмнө би утсаар яриад Ж********ийг болохоо байсныг мэдсэн байсан учраас тэр хоёртой зөрөөд Э***********тай хамт охин Ү*******ыг аваад аавын гэрт ирэхэд хүү маань амьсгал хураачихсан байсан. Талийгаач цавиндаа эвэрхийтэй байсан.өөр архаг өвчин байхгүй. Ханиад хүрсэн бие нь зовиурласан зүйл байгаагүй. Хүүхдүүд маань уйлаад болохгүй болохоор нь түрүүлээд явуулья гэж бодсон. Тийм зүйл болчихоно гэж огт бодоогүй. Хөдөөний хүмүүс нялх хүүхдүүдээ дээлийнхээ өвөрт өвөртлөөд явж байдаг шүү дээ. Миний хувьд болон манай гэр бүлийнхэний хувьд ямар нэгэн гомдол санал байхгүй. Аав маань бидэнд туслах гэж яваад ийм байдалд орсонд үнэхээр хэцүү байна гэх /хх-ийн 13-14, 17-р хуудас/ мэдүүлгүүд,

Гэрч Д.Д**********ийн мэдүүлэг /хх-ийн 15-16-р хуудас/,

Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 19 тоот дүгнэлт 1.Талийгаач Д.Ж********** цогцост гэмтэл тогтоогдсонгүй.

2. Талийгаач Д.Ж********** цогцост гэмтэл тогтоогдоогүй тул хариулах боломжгүй.

З.Гэмтэл тогтоогдоогүй учир ямар зүйлээр үүсгэгдсэнийг тогтоох боломжгүй.

4. Д.Ж********** биед үхэлд хүргэх архаг хууч өвчин тоггоогдсонгүй.

5.Талийгаач Д.Ж******** нь ам, хамар гаднаас дарагдсаны улмаас үүссэн амьсгал бүтэлтийн улмаас нас баржээ.

6. Амьсгал бүтэлтээр нас барсан гэх цусны шингэн төлөв байдал, цулцангийн авчилт, тэлэлт, уушигны гялтан доорхи ба зүрхний гадаргуу дахь цэгчилсэн цус харвалт /Тардьегийн толбо/ зэрэг шүүх эмнэлгийн шинжүүдээр батлагдана” гэжээ /хх-ийн 20-21-р хуудас/,

Хэрэг учралын газар үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 3-р хуудас/, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 4, 22-24-р хуудас/, талийгаач Д.Ж********** 6752000008 дугаартай /РП1******* регистрийн дугаартай/ төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 39-р хуудас/, №0000******* дугаартай нас барсны гэрчилгээний хуулбар /хх-ийн 40-р хуудас/ зэрэг хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 94 дүгээр зүйлийн 94.1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч ****************** нь урьд ял шийтгэлгүй болох нь хавтаст хэргийн 37-р хуудсанд авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна.

Хавтаст хэргийн 10-р хуудсанд авагдсан "...надад ямар нэгэн гомдол, санал, нэхэмжлэх зүйл алга байна" гэсэн эвлэрлийн гэрээгээр шүүгдэгч ******************г бусдад төлөх төлбөргүй байна гэж үзлээ.

Шүүгдэгч ******************д ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгаа зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Дээрх хөнгөрүүлэх нөхцөл байдал болон түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэв,

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдав.

Шүухийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлсэн болно.

Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290, 294-299 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ

  1. Шүүгдэгч Ш******* С********ын Д***********ийг бусдыг болгоомжгүй алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2.  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 94 дүгээр зүйлийн 94,1-т зааснаар шүүгдэгч ******************г 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сар хорих ялаар шийтгэсүгэй.
  3.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч ******************д оногдуулсан 2 жил 6 сарын хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.
  4.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т зааснаар шүүгдэгч ******************д оногдуулсан 2 жил 6 сарын хорих ялыг тэнсэж, 2 /хоёр/ жилийн хугацаагаар хянан харгалзаж, түүний хянан харгалзсан хугацаанд хяналт тавихыг Хөвсгөл аймгийн Цагдаагийн газарт хариуцуулсугай.
  5.  Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
  6.  Шийтгэх тогтоол танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ******************д урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
  7.  Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-т зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                               Т.БАТЖАРГАЛ