| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Т.Батжаргал |
| Хэргийн индекс | 179/2024/0389/Э |
| Дугаар | 2016/ШЦТ/127 |
| Огноо | 2016-06-14 |
| Зүйл хэсэг | 215.3., |
| Улсын яллагч | Ц.Мөнхтулга |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2016 оны 06 сарын 14 өдөр
Дугаар 2016/ШЦТ/127
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батжаргал даргалж,
Нарийн бичгийн дарга С.Дэмбэрэлсамбуу
Улсын яллагч Ц.Мөнхтулга
Шүүгдэгч ******************
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Отгонбат нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж, Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С*********ын **********т холбогдох эрүүгийн 201***********33 дугаартай хэргийг 2016 оны 5 дугаар сарын 31 -ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн,
Шүүгдэгч ****************** нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3-т заасан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ НЬ
Шүүгдэгч ****************** нь 2016 оны 3-р сарын 04-ний өдөр 15-16 цагийн үед Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ *сумын ***********тосгоны нутаг "Бэр*********" гэх газар иргэн
О.О***********ын эзэмшлийн 2******УНК улсын дугаартай "ТОҮОТА" маркийн автомашин жолоодож яваад Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.1 "жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна", 9.2 "жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийг хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна" дахь заалтуудыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарган автомашин онхолдож зорчигч О.О*********** нь зүүн 1-10 дугаар хавирганы нэг болон хоёрлосон хугарал. Зүүн уушигны урагдал. Баруун эгэм ясны далд зөрүүтэй хугарал. Цээжний зүүн хөндий дэх цусан хураа. Баруун уушигны авчилт. Дотор эрхтнүүдийн эрс цус багадалт. Дотор эрхтнүүдийн холбоос дагасан зөөлөн эд дэх цус хуралт бүхий хүнд гэмтлийн улмаас дотуур цус алдаж гэмтлийн шооконд орж нас барсан, иргэн Ц.Н***********гийн бие махбодид зүүн тал бөмбөлгийн зулай, чамархай хэсгийн цус харвалт, тархины эдийн няцрал, биеийн зүүн гар, хөлийн саа саажилт бүхий хүнд гэмтэл учирсан болох нь
Шүүгдэгч ******************ын шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтад өгсөн; Бид нар 2016 оны 3 дугаар сарын 02-ны өдөр Улаанбаатар хотоос Хөвсгөл аймгийн ***********сум руу мөсний баяр үзэхээр хоёр машинтай 10-уулаа гарсан. Би уг нь явахгүй гэж байсан боловч талийгаач О*********** намайг машин бариад яваад өгөөч" гээд гуйгаад байхаар нь би явахаар болсон юм. ...Хотоос гарахад манай машинд сууж явсан О***********, Т***********, Н***********, Б******* нар машин дотор архи ууж явсан. ...Тэгээд явж байтал гэнэт хотгор хотгортоо цас хунгарласан зам гараад ирсэн. Тэр хотгор цастай зам руу эхэлж ороход цас үсрээд урд салхины шил дээгүүр гараад ирсэн. Тэгэхэд үзэгдэх орчин хязгаарлагдаад машин замаас гарч эхэлсэн Тэгээд зам руугаа буцаад оруулах гэтэл О*********** ах хажуунаас жолооны хүрд булаацалдаад машин онхолдсон. Хэрвээ О*********** ах хажуунаас жолооны хүрд булаацалдаагүй байсан бол машин унахааргүй байсан. О*********** ах намайг “жолооны хүрдээ битгий дар" гэснээ гэнэт жолооны хүрдтэй булаацалдаад баруун гар тал руу жолооны хүрдийг дарчихсан. Одоо бодоход намайг огцом жолооны хүрдээ дарна гэж бодоод өөрлүүгээ дарсан байх. . . .Би 50 км/цагийн хурдтай л явж байсан. Угаасаа тэд нар “удаан яв, архи уух гэхээр архи цалгилаад байна“ гэхээр нь би удаан явж байсан. ...Би тэр хотгор замыг хараад хурдаа хассан. Тэгээд тоормос гишгэхийн завдалгүй хунгар луу яваад орчихсон. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна, хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэх,
Хохирогч С.***********ийн мөрдөн байцаалтад өгсөн: Манай нөхөр О*********** ажлын газрын хүмүүстэйгээ Хөвсгөл аймгийн ***********тосгонд болох Мөсний баяр үзэхээр 3 дугаар сарын 02-ны өдөр Улаанбаатар хотоос гарсан. Манай нөхөр өөрийн эзэмшлийн "ТОҮОТА" маркийн 2******УНК улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэйгээ гарсан. Хэн хэнтэй явах талаараа хэлээгүй, “ажлынхаа газрын хүмүүстэйгээ яваад 2 хоночихоод ирнэ” гээд явсан. ...гэтэл 3 дугаар сарын 04-ний орой 17:30 цагийн орчим манай нөхрийн эгч Тогосбаяр над руу яриад “О*********** зам тээврийн осолд орсон, биеийн байдал муу байна" гэж яриад би нөхрийнхөө 2 эгчтэй нь хамт Улаанбаатараас Хөвсгөл аймаг руу ирж яваад өнөө өглөө замд явж байгаад нөхрийгөө нас барсан гэдгийг мэдсэн. Талийгаач надад ярихдаа “зам хол юм чинь машин барих хүн авч явна” гэж ярьж байсан, ********** манай нөхөртэй хамт ажилладаг залуу байгаа юм гэх /хх-ийн 12-13-р хуудас/,
Хохирогч Ц.Н***********гийн мөрдөн байцаалтад өгсөн: ...Би 2016 оны 03 дугаар сарын 02-ны өдөр хамт олонтойгоо Мөсний баярт яваад 04-ний өдөр буцах замдаа осолд орсон. Хамт явсан хүмүүс Ж***********, А*********, Э***********, Т*****, Г***********, ***********, О***********, Х********* зэрэг хүмүүс явсан, ...Тээврийн хэрэгсэл дунд зэргийн хурдтай явж байсан. ********** архи огт уугаагүй байсан. Би гэмтлийн улмаас ярих, хэлэх удаан болсон, буруу зөрүү юм ярьж байна. Биеийн зүүн гар, хөл мэдээгүй байгаа. Тархины зүүн хэсэгт шингэн хуримтлагдаад ойр ойрхон буюу 4 дэх удаагаа шингэн авч байна. Би болон манай гэр бүлийн зүгээс гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэх /хх-ийн 15-17-р хуудас/,
Гэрч Л.**********ын мөрдөн байцаалтад өгсөн: ...***********тосгоны сум дундын эмнэлгийн хүлээн авах дээр 2016 оны 03 сарын 04-ний өдрийн 14:30 цагт тухайн осолд орсон машинд хамт явсан Л*********Г*********** нь өөрийн биеэр ирж дуудлага өгсөн. Энэ талаар эмнэлгийн хүлээн авахын дуудлагын дэвтэрт бичигдсэн байгаа. ...Би осол болсон дуудлагын газар руу 20 минут орчим яваад Б********ын тэнд зам дээр болсон ослын газар очиход Ц*********ийн Н*********** гэх хүн ухаангүй хурхирсан байдалтай байхад нь түргэний машинаар ***********тосгоны эмнэлэгт авч ирэхэд 15:50 цаг болж байсан. Тэгээд яаралтай эмчилгээ эхлүүлсэн. ...Бид нарыг хэргийн газарт очиход О*********** нь өөр замын унаагаар Хатгалын эмнэлэгт хүргүүлэхээр явсан байсан. Бид нарыг ослын газраас Н***********г аваад Хатгалын төвд эмнэлэг дээр ирэхэд О*********** бид нарын өмнөхөн ирсэн платанд хэвтсэн, хүчилтөрөгч залгуулсан, өвчин намдаах тариа хийлгэсэн байсан. Биеийн байдал маш хүнд ухаан санаа бүдэг амнаас нь их хэмжээний архи үнэртэж байсан. Асуусан асуултад ганц нэг үгээр шивнэж хариулсан, бараг ярьж чадахгүй байдалтай байсан. О*********** нь тухайн үед эгэм хугарсан зүүн талын олон хавирганы хугаралтай амьсгалын дутагдалтай байсан учир 2 дугаар шатлалын эмнэлэгт шууд хүргэх боломжгүй, хүчилтөрөгч салгахаар амьсгалын дутагдалд орох магадлал өндөр байсан. Аймгийн төвөөс нэгдсэн эмнэлгийн түргэний өвчтөн тээвэрлэх зориулалтын машин мэс заслын эмч дуудсан ба ирэхээс нь өмнө амьсгалын дутагдлаар 21:50 цагт нас барсан. Тухайн үед эмнэлгийн зүгээс авах бүх л арга хэмжээг авсан гэх /хх-ийн 22-23-р хуудас/,
Гэрч Л.Г***********ийн мөрдөн байцаалтад өгсөн: ...Тэгээд хоёр машинтайгаа наашаа хөдлөөд явж байхад том жип машин түрүүлээд яваад өгсөн. Бид нар наашаа явж байгаад уруу газар уруудаад явж байтал хотгор газар тааралдсан. Тэр хотгор нь хунгарласан цастай байсан. ...хэсэгхэн газар 20-30 сантиметр хэмжээтэй цас хунгарлачихсан байсан. Цаанаас уруудаж орж ирэхдээ тэрлүү хурдаа хасахгүй орчихсон. Гэхдээ тийм айхтар хурдтай яваагүй. Бид нарыг хотгор газар луу яваад ортол цас нь үсрээд урд талын шилэн дээр гарч ирээд юу ч харагдахаа больсон. Тэгсэн нэг мэдсэн онхолдчихсон байсан. Нэг сэргэхэд би машины гадаа хэвтчихсэн толгойноос цус гарч байсан. Тэгсэн Т*********** замаар явж байсан машин зогсоогоод намайг суулгаад Хатгалын төв рүү явуулсан. Тэгээд эмнэлэгт очоод толгойдоо оёдол тавиулж дусал залгуулсан. ...Миний хувьд техникийн нөхцөл байдлаас болж осол болоогүй гэж бодож байна. ...Талийгаач О***********ыг би яг өөрийн нүдээр жолооны хүрдтэй булаацалдаж байхыг нь хараагүй. Харин машин хотгор цастай зам руу ороод цас салхины шил дээгүүр цацагдах үед ********** “руль тавь л даа” гэж хашгирч байсан. Яагаад тэгж хашгирсныг би мэдэхгүй байна. Яг хэнд хэлж тэгж хашгирсныг мэдэхгүй байна гэх /хх-ийн 24-27-р хуудас/,
Гэрч Б.Э***********ын мөрдөн байцаалтад өгсөн: ...Өчигдөр буюу 03 дугаар сарьн 04-ний өдөр Хатгалаас хамт гарах болоод хөдлөх гэж байсан. Г*********** Мөрөн ортол нөгөө машинд сууж явахаар болоод орондоо Б*******ийг манай машинд суулгасан. Хатгалаас хөдлөөд би шууд гараад давхичихсан. Тэд нар ард үлдсэн. Бид нарыг ***********сумыг өнгөрөөд явж байхад утсанд дуудлага ирэхээр нь аваад ярьтал Т*********** “манай машин онхолдчихлоо, нэг хүн маань тааруу байна” гэж ярихаар нь бид нар шууд буцаад явсан. Бид нарыг очиход машин нь замьн хажуу тал руу ороод 4 дугуй нь дээшээ харчихсан Н*********** ухаангүй түүнийг ********** тэвэрчихсэн, О***********ыг газарт хэвтүүлээд дээлээр хуччихсан байсан. Тэрийг хараад би “нас барчихсан юм биш биз дээ” гэж бодоод үзэхэд хөдөлж байсан. Би “яасан юу болсон” талаар асуухад “сая юу болчихвоо” гээд ёолоод байсан. Бид нарыг очиход Г*********** түрүүлээд ***********руу явчихсан байсан. Тэгээд тэндээс О***********ыг аваад эмнэлэг дээр очоод эмчилгээ хийлгэсэн гэх /хх-ийн 27-28-р хуудас/,
Гэрч Д.Х*********ын мөрдөн байцаалтад өгсөн: ...Би өнөөдөр 15 цагийн орчим Хатгалаас Мөрөнгийн чиглэлд өөрийн эзэмшлийн Карина маркийн ********* УБТ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй явсан. Би эндээс яваад Б********* гэх газар уруудаад явж байхад замын хажуу талд цагаан өнгийн машин 4 дугуй нь дээшээ харчихсан онхолдсон байдалтай байхаар нь би зогсоод машины хажуу талд байсан хүмүүсээс “түргэн дуудсан юмуу" гэж асуухад “дуудаагүй, сүлжээ барихгүй байна” гэхээр нь би ***********тосгоны эмнэлгийн их эмч Ц********* луу утсаар ярьж “Бэр*********ын энд машин онхолдсон байна” гэж хэлчихээд цаашаа явсан. Би “яагаад онхолдчихвоо” гэж асуухад нэг залуу нь “жаахан хурдтай орж ирээд жалганд цохиулчихлаа” гэж ярьж байсан. Яг ямар залуу тэгж хэлснийг мэдэхгүй байна гэх /хх-ийн 29-30-р хуудас/,
Гэрч С.Т***********ын мөрдөн байцаалтад өгсөн: ...Манай 2******УНЦ улсын дугаартай "ТОҮОТА" маркийн машиныг ********** түүний хажуу талын суудалд О***********, арын суудалд би Г******* ах, Н***********аа ах суугаад тавуулаа хөдөлсөн. Бид нар Хатгалаас цуг хөдлөөд Э******* ах том машинтай болохоор түрүүлээд давхиад явчихсан. Бид нар араас нь явсан. Бид нар явж байгаад нэг газар луу уруудаад явж байсан гэнэт цас гараад ирсэн. Тэгсэн тэр цасыг дайрахад урд талын шилэн дээгүүр битүү цас болоод урд зам харагдахаа байгаад юу болсон нь мэдэгдэхгүй, нэг мэдэхэд машин онхолдчихсон байсан. Машин онхолдсоны дараа босоод ирэхэд би машин дотор ганцаараа байхаар нь машинаас гараад ирсэн чинь Г******* ах, Н***********аа ах, О*********** нар гадаа шидэгдсэн бололтой газар хэвтэж байхаар нь би босгосон. Машин барьж явсан ********** сүүлд машинаас бууж ирсэн. Би машинаас буугаад хамгийн түрүүнд Г******** ах дээр очиж босгоод дараа нь О*********** ах дээр очоод “босоорой” гэсэн чинь "байж бай, хэсэг хэвтээд орхиё” гээд босохгүй болохоор нь Н***********аа ах дээр очсон чинь “би зүгээр, О***********ыг босго” гэсэн. Тэгээд эмнэлэг дуудах гэсэн чинь тэнд сүлжээ барихгүй байхаар нь зам тосож нэг машин зогсоож жолооч ахаар нь түргэн дуудуулсан. ...Нэг хэсэг уруудаж явахад гэнэт зам дээр хунгар цас гараад ирсэн. Тэр хунгар цас руу хурд хасаж чадахгүй давхиад ортол цас үсрээд урд салхины шилэн дээгүүр нь гарч ирээд зам харагдахаа байчихсан. Түүнээс болоод осол гарчихсан. Миний хувьд цас шилэн дээгүүр гарч ирээд зам харагдахаа байсныг мэдэж байна. Тэгээд л машин шууд өнхөрчихсөн. ...Би талийгаачийг жолооны хүрдтэй булаацалдсныг хараагүй гэх /хх-ийн 32-34-р тал/,
Хөвсгөл аймгийн Замын цагдаагийн тасгийн 2016 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн №03 тоот дүгнэлт "1.2******УНК дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч ****************** нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.1, 9.2 дугаар зүйлд заасан "Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна", "жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасч зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна" гэсэн заалтыг тус тус зөрчсөн гэж үзэв. 2.Тухайн осол болсон зам нь хотгор, гүдгэртэй зам байсан нь осолд тодорхой хэмжээгээр нөлөөлсөн хэдий ч уг нөхцөл байдалд жолооч тээврийн хэрэгслийн хурдыг тохируулж явах ёстой.
З.Хэрэг учралын газарт үзлэг хийхэд миний бие өөрийн биеэр оролцсон бөгөөд хэргийн газрын зорчих хэсэгт тээврийн хэрэгслийн тоормосны мөр үүсээгүй байсан. Тээврийн хэрэгслийн хурдыг тогтоохдоо зорчих хэсэгт уүссэн тоормосны мөрийг коэффициентын томъёонд орлуулан бодож гаргадаг. Тийм учраас 2******УНК улсын дугаартай тээврийн хэрэгслийн хурдыг тогтоон гаргах боломжгуй байна. 4.Талийгаач О.О*********** нь тээврийн хэрэгслийн жолооны хүрдтэй булаацалдсан эсэхийг мөрдөн байцаалтын ажиллагаагаар тогтоох нь зүйтэй. ******************ын мэдүүлгээр дүгнэлт гаргах боломжгүй" гэжээ /хх-ийн 37- 38-р хуудас/,
Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 27 тоот шинжээчийн дүгнэлт "1 О***********ын биед гэмтэл тогтоогдлоо. 2.Цогцост гарын сарвуу, өвдөг, нуруу, шилбэний зулгаралт, гуянд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. З.Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ, 4. ***********ын биед үүссэн дээрхи гэмтлүүд нь үхэлд хүргэхгүй болно, 5. О.О***********ын биед архаг хууч өвчин тогтоогдсонгүй, 6.О.О*********** нь авто ослын хавсарсан хүнд гэмтлийн улмаас дотуур цус алдаж гэмтлийн шооконд орж нас баржээ. 7.Дээрх шалтгаанаар нас барсан нь зүүн 1-10 дугаар хавирганы нэг болон хоёрлосон хугарал. Зүүн уушигны урагдал. Баруун эгэм ясны далд зөрүүтэй хугарал. Цээжний зүүн хөндий дэх цусан хураа. Баруун уушигны авчилт. Дотор эрхтнүүдийн эрс цус багадалт. Дотор эрхтнүүдийн холбоос дагасан зөөлөн эд дэх цус хуралт зэрэг шинж тэмдгүүдээр батлагдаж байна.
О.О***********ын цогцосноос авсан цусанд 0,6 промилли спиртийн агууламж илэрсэн бөгөөд энэ нь хөнгөн зэргийн согтолтонд хамаарна. Э.О***********ын биед мэс заслын хагалгаа хийсэн бол амь насыг аврах боломж багатай" гэжээ /хх-ийн 41-42-р хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 5533 тоот дүгнэлт "1 .Ц.Н***********гийн биед зүүн тал бөмбөлгийн зулай, чамархай хэсгийн цус харвалт, тархины эдийн няцрал, биеийн зүүн гар, хөлийн саа саажил гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрхи гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. З.Дээрхи гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 4.Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй" гэжээ /хх-ийн 52-53-р хуудас/,
Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 2-3-р хуудас/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /х-ийн4-р хуудас/, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 4-6-р хуудас/, Хэрэг осол гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч /хх-ийн 7-р хуудас/, эд мөрийн баримтыг хэрэгт хавсаргах тогтоол /хх-ийн 9-р хуудас/, эд зүйлд үзлэг хийж хураан авсан тэмдэглэл /хх-ийн 10-р хуудас/, цогцост үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 40-р хуудас/, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 44-47-р хуудас/, №00001********* тоот талийгаач
О.О***********ын нас барсны гэрчилгээний хуулбар /хх-ийн 69-р хуудас/ зэрэг хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.
Шүүгдэгч ****************** нь урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь хавтаст хэргийн 73-р хуудсанд авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна.
Хохирогч С.***********, Ц.Н*********** нарын хохирол гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэх хүсэлт, мэдүүлгээр түүнийг бусдад төлөх төлбөргүй байна гэж үзлээ.
Шүүгдэгч ******************т ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгаа зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдал тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, хорих ял оногдуулан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал болон түүний хувийн байдлыг харгалзан оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэв.
Эрүүгийн 201****** тоот хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн шүүгдэгч ******************ын эзэмшлийн №95**********2 дугаартай ВСЭ ангиллын жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц Нийслэлийн С********* дүүрэг дэх Цагдаагийн 2 дугаар хэлтэст шилжүүлэх нь зүйтэй байна.
Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдав.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлсэн болно.
Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290, 294-299 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ
ШҮҮГЧ Т.БАТЖАРГАЛ