| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Т.Батжаргал |
| Хэргийн индекс | 179/2024/0389/Э |
| Дугаар | 2016/ШЦТ/128 |
| Огноо | 2016-06-15 |
| Зүйл хэсэг | 099.1., |
| Улсын яллагч | Б.Болд |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2016 оны 06 сарын 15 өдөр
Дугаар 2016/ШЦТ/128
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батжаргал даргалж,
Нарийн бичгийн дарга Б.Оюунчимэг
Прокурор Б.Болд
Шүүгдэгч ***************** нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж, аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-т зааснаар яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн шүүгдэгч ***********Д********** ын Б********** д холбогдох эрүүгийн 201***********81 дугаартай хэргийг 2016 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн,
Шүүгдэгч ***************** нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-т заасан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ НЬ
Шүүгдэгч ***************** нь 2016 оны 3 дугаар сарын 02-нд Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын төвд байрлах Алаг-********** кафед иргэн Б.Б********** тэй марг*********** зодож түүний бие махбодид хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт бүхий хөнгөн гэмтэл учруулсан болох шүүгдэгч ***************** ийн хэрэг бүртгэлтэд өгсөн: ... 2016 оны 3 дугаар сарын 02-нд хөдөөнөөс Шинэ-Идэр сумын төв рүү орж ирсэн. Төв орж ирээд таньдаг хүмүүстэй архи уусан. “А********* ” орох болсон нь өвөрт байсан архиа уухаар очсон. Ороод нэг хүүхнээс энд сууж байгаад энэ архиа уучхаж болох уу гэхэд миний урдаас гар зайл гэхээр нь гараад явчихсан. Тэгээд гарч яваад нэг ахаас тамхи аваад буцаад “А********* ” бааранд орсон чинь Б***********, Б********** нар ирчихсэн хоёр улаан касс тавьчихсан сууж байсан. Тэгээд тамхи татаад заалны голоор алхаж байхад нөгөө хүүхэн гарч тамхиа тат гэж хэлэхээр нь тамхиа татаад байж байтал Б********** босч ирээд тамхиа гарч тат олон нийтийн газар тамхи татлаа гээд түлхээд байхаар нь би одоохон гарлаа гэсэн чинь бүснээс татаад үүд рүү чирхээр нь шалан дээр тамхиа унтраагаад би орно гарахгүй гэсэн чинь миний шанаа руу цохиод авахаар нь би зөрүүлээд цохисон гэх /хх-ийн 20-21 -р хуудас/,
хохирогч Б.Б********** ийн хэрэг бүртгэлтэд өгсөн: ...2016 оны 3 дугаар сарын 02-нд 20:00 цагийн үед байх би хадам дүүгийн ажиллуулдаг "Алаг-********** ” бааранд зохицуулах гэж ирдэг юм. Тэр өдөр найз Б***********ын хамт ирсэн. Тэгээд сууж байтал гаднаас нэг танихгүй залуу тамхи татчихсан орж ирэхээр нь энд тамхи татаж болохгүй гараад тамхиа татчих гэсэн чинь миний урдаас гараараа салаавч өгсөн. Тэгээд текны урд очоод тамхиа татаад байхаар нь манай хадам дүү та ямар хаашаа юм бэ хүн хэлээд байхад гарахгүй юм гэсэн чинь урдаас нь тамхины утаагаараа үлээгээд шалан дээр нулимсан. Тэгээд би бүснээс нь татаад хөтлөөд гаргах гэсэн чинь өвөртөө байсан шилтэй архиараа хамар луу цохичихсон байх хатуу зүйлээр цохичихсон. Тэгээд хамраас цус гараад нүднээс нулимс асгараад сонин оргиод явчихсан чинь Б*********** харснаа хамар чинь мурийчихсан байна гэсэн. Тэгээд Б*********** нөгөө залууг хавсарч унагаагаад нэг хальт цохиж байгаа харагдсан. Би хамраа дараад сандал дээр очоод суучихсан. Тэгээд эмнэлэг явж З*********** эмч дээр очоод гаргуулсан. Маргааш нь Б*********** эмчид үзүүлсэн чинь наадах чинь болоогүй байна аймаг явж үзүүл гэхээр нь аймаг явж Нэгдсэн эмнэлгийн мэс засалд үзүүлсэн одоо надад нэхэмжлэх зүйл байхгүй. Бид хоёр сайн дураараа эвлэрсэн гэх /хх-ийн 7-8-р хуудас/,
гэрч А.Б***********ын хэрэг бүртгэлтэд өгсөн: ...Тэр өдөр хэдний өдөр байсныг сайн санахгүй байна. 2016 оны 3 дугаар эхээр байх. Би Б********** ахтай цуг “А******** " баар орсон. Ороод сууж байхад тамхи татчихсан залуу орж ирэхээр нь Б********** ах тамхиа гараад тат гэсэн чинь эргээд дунд хуруугаа гозойлгосон. Тэгээд тек рүү яваад өгсөн. Тэгээд текний хажууд О******* тамхиа гараад тат гэжхэлж байгаа бололтой харагдсан. Тэгсэн чинь залуу нүүр луү нь тамхиныхаа утааг үлээжбайгаа харагдсан. Тэгээд шалан дээр хүртэл нулимсан. Б********** ахтэр залууг гаргах гээд үуд рүү явж байсан чинь тэр залуу согтуурхаад чи намайг гаргадаг хэн юм бэ гээд байсан. Би тэр үед тэр хоёрыг сайн анзаарч хараагүй тек рүү харчихсан сууж байсан. Тэр хоёр заамдалцаад яваад байх шиг харсан чинь Б********** ахын хамар нь мурийчихсан байсан. Тэгээд хамар нь мурийчихсан байхаар нь гүйгээд очиход нөгөө залуугийн гарт нэг шил 0,75 литрийн архи байсан нэрийг нь анзаарч хараагүй. Тэр залуугаас архийг нь авах гэсэн чинь өгөхгүй болохоор хавирч унагаагаад архийг нь аваад гаргаад шидчихсэн гэх /хх-ийн 9-р хуудас/,
гэрч Н.О********** ийн хэрэг бүртгэлтэд өгсөн: ...2016 оны 3 дугаар сарын 02-ны 22:00 цаг болж байсан байх. Би кафед ганцаараа сууж байхад цагдаагийн хамт нэг танихгүй залуу тамхи сурж орж ирээд байхгүй гэсэн чинь өврөөсөө Улаанбаатар нэртэй 0.75 литрийн архи гаргаж ирж шилээр нь уусан. Би энд яагаад уугаад байна гэсэн чинь архиа таглаад буцаагаад өвөртлөөд гараад явчихсан. Тэгээд байж байтал Б********** ах, Б*********** хоёр гаднаас орж ирээд үүдний ширээнд сууж байхад гаднаас нөгөө залуу тамхи татчихсан орж ирэхээр нь Б********** ах гараад тамхиа татчих энд тамхи татаж болдоггүй гэсэн чинь урдаас нь салаавч өгч байгаа харагдсан, Тэгээд текний урд ирээд тамхиа татаад гарч тат гэсэн чинь миний урдаас тамхиныхаа утааг над руу хоёр гурван удаа үлээсэн юм. Тэгээд шалан дээр нулимчихсан чинь Б********** ах босож ирээд гаргах гэж заамдаж татаад үүд рүү явсан. Тэгээд харсан чинь Б********** ахын хамар нь мурийчихсан байсан. Би Б********** ах дээр очиход шилтэй архиар тэр залууг хамар луу цохичихлоо гэж хэлсэн. Тэгээд болиоч гээд би салгахад тэр залуу гараад явчихсан гэх /хх-ийн 10- р хуудас/,
Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 148 тоот дүгнэлт: 1.Б.Б********** ийн биед гэмтэл тогтоогдлоо. 2. Б********** ийн биед хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт бүхий гэмтэл учирсан байна. З. Дээрх гэмтэл шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Дээрх гэмтэл нь хатуу зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 5. Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдэх боломжтой. 6.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдангид нөлөөлөхгүй /хх-ийн 12-р хуудас/ гэжээ зэрэг хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.
Гэсэн хэдий ч хохирогч Б.Б********** нь шүүгдэгч Б.Б********** тэй сайн дураараа эвлэрсэн болох нь хэрэгт авагдсан шүүгдэгч, хохирогч нарын байгуулсан нотариар батлуулсан эвлэрлийн гэрээ /хх-ийн 31-р хуудас/, шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлэг зэргээр тогтоогдож байна. Хохирогч нь шүүгдэгчийн эрхшээлд байгаагаас эсхүл бусад шалтгааны улмаас өөрийн эрх, хууль ёсны эрх ашиг сонирхлыг хамгаалж чадахгүй байгаа нөхцөл байдал тогтоогдоогүй, хохирол нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгаа зэргийг харгалзан Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-т зааснаар хохирогч нь шүүгдэгчтэй эвлэрснээр хэргийг хэрэгсэхгүй болгож Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1-т заасан үндэслэлээр шүүгдэгч ***************** ийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх хууль зүйн үндэслэлтэй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдах нь зуйтэй.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэв.
Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 4***********дугаар зүйлийн 418.2, 418.5, 248 дугаар зүйлийн 248.1.2, 283, 284, 286, 290, 294-298 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ НЬ
1. ***********Д********** ын Б********** ийг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-т зааснаар Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-т заасан гэмт хэрэгт яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн хэргийг хохирогч нь шүүгдэгчтэй эвлэрснээр хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71,1-т зааснаар ***************** ийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.
З.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.
4. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол ***************** д урьд авсан оршин суугаа газраасаа гадагш явж болохгүй баталгаа авах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1- д зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор ***************** болон хохирогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ШҮҮГЧ Т.БАТЖАРГАЛ