| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Хумбаагийн Отгонжаргал |
| Хэргийн индекс | 314/2025/0073/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/105 |
| Огноо | 2025-04-29 |
| Зүйл хэсэг | 10.1-1, |
| Улсын яллагч | Ц.Эрдэнэбат, Б.Буяндалай |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 04 сарын 29 өдөр
Дугаар 2025/ШЦТ/105
2025 04 29 2025/ШЦТ/105
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Отгонжаргал даргалж, ерөнхий шүүгч Д.Мөнхтуяа, шүүгч М.Мандахбаяр нарын бүрэлдэхүүнтэй,
Улсын яллагч: Б.Буяндалай, Ц.Эрдэнэбат
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга:Х.Билгүүн
Иргэдийн төлөөлөгч: Ж.Батбаатар,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч: Д.Б
Шүүгдэгч: Ч.Т , түүний өмгөөлөгч Б.Энхтуяа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Өвөрхангай аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овгийн Ч-йин Т-д холбогдох 207102270344 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн 1978 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Өвөрхангай аймгийн ** суманд төрсөн, 47 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Өвөрхангай аймгийн ** сумын 12 дугаар багийн ** тоотод оршин суух хаягтай, урьд Өвөрхангай аймаг дахь сум дундын нэгдүгээр шүүхийн 2007 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 1/141 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хугацаагаар хорих ял, Өвөрхангай аймаг дахь сум дундын нэгдүгээр шүүхийн 2011 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 87 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 4 сарын хугацаагаар хорих ял, Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 106 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зургаан зуун цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял, Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 181 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 480 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 6.9 дүгээр зүйлийн 1, 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Т д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан хөнгөн ял болох 480 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож, 60 хоногийн хугацаагаар хорих ялыг, Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 2020/ШЦТ/106 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 600 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг нэг хоногоор тооцож 68 хоногийн хугацаагаар хорих ялыг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар оногдуулсан хүнд ял болох 5 жилийн хугацаагаар хорих ялд тус тус нэмж нэгтгэн түүний нийт эдлэх ялыг 5 жил 128 хоногийн хугацаагаар хорих ял шийтгүүлж байсан. Б овгийн Ч-ийн Т /РД: ** /
Холбогдсон хэргийн талаар:
Өвөрхангай аймгийн ** сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах хуучин шатахуун түгээх станцын хойд талд 1200 метрийн зайд байх жалганд 2007 оны 05 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө хохирогч ** биед баруун уушгины дунд урд дунд хэсэгт 1.2х0.3 см зах ирмэг нь жигд 2.5 см гүн шархтай, цээжний баруун 5-6 хавирганы завсраар өвчүүний хажуу эгэмний дунд уушгины ард 2х0.3 см гялтан хальс зах эрмэг нь тэгш орчны эдэд цус хуралттай цооролт бүхий гэмтэл учруулж, улмаар түүнийг шатаасны улмаас угаарын хийн хордолтод оруулж амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч Ч.Т шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ:... Би хэргийн материалтай өмгөөлөгчийн хамт танилцсан. Надаас өмнө 7 хүн шалгагдаж байсан байна. Тэр хүмүүсээс цусны шинжилгээ авахгүйгээр зөвхөн надаас авсан байна. Энэ 7 хүнээс яагаад цусны шинжилгээ аваагүй талаар шалгаж, тодруулж өгнө үү. Өмнө нь би “Иж Планета-5” маркийн мотоцикль унадаг байсан. 2007 оны 04 дүгээр сард эвдрээд ахын хашаанд аваачиж тавьсан. Тэрнээс хойш 2007 оны 05 дугаар сарын 19-ний өдөр ** ахтай уулзаж хужаа мотоциклийн наймаа хийх хүртэл би унаагүй байсан. Энэ хэргийн материалаас харахад мотоциклийн мөр таарсан гэж байсан. Энэ нь ямар мотоциклийн мөр байсныг шалгаж тодруулж өгнө үү. Тухайн үед би Өвөрхангай аймгийн Тарагт сумын ** гэх газарт аав, ээж, дүү ** , бэр ** , эхнэр ** нарын хамт 3 гэрээр хаваржиж байсан. 2007 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс 16-нд шилжих шөнө би гэртээ байсныг энэ хүмүүс гэрчилнэ. Яагаад би энэ бүгдийн сайн санаж байна гэхээр 2007 оны 05 дугаар сарын 26-ны өдөр миний төрсөн эгч ** хурим болсон. Би хөдөө гэртээ малаа хариулж байгаад 2007 оны 05 дугаар сарын 27-ны өдөр аймаг руу орсон. Надад энэ хэргийн талаар мэдэх зүйл байхгүй. Энхчулуун, ** нар нь хүн амины онц ноцтой гэмт хэрэгт гүтгэж, үнэнд нийцэхгүй худал мэдүүлэг өгсөнд гомдолтой байна. Би энэ хэргийг үйлдээгүй. Үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү эрхэм шүүгч ээ. Өмнө нь би улаан хүрэн өнгийн “Иж Планета-5” маркийн мотоцикль унадаг байсан. Би сая мэдүүлэг дээрээ тодорхой хэлсэн. 04 дүгээр сард эвдрээд ахын хашаанд аваачиж тавьсан. Тэрнээс хойш наймаа хийх хүртэл би унаагүй байсан. Би 2007 оны 05 дугаар сарын 19-ний өдөр аваад гэрийн гадаа байлгаж байгаад 2007 оны 05 дугаар сарын 27-ны өдөр аймаг руу явсан. Тэгэхдээ аймаг орох гээд явж байх замдаа ** , ** , ** нартай таарсан. Тэндээ ах дүү хоёр аймгаас ирлээ гээд 1 шил юм гаргачихсан байхаар нь тэрийг нь хувааж ууж байсан чинь баруун дэнж дээрээс микротой хүн даллаад байсан. Баруун дэнж дээрээс микротой хүн даллаад байхаар нь нөгөө шил юмаа хувааж уугаад дөрвүүлээ яваад очсон. Очсон чинь 2 дугуй нь үлийнд суучихсан байсан. Тэгээд бид 4 түрж өгөөд гаргасан чинь нөгөө ах баярлалаа ахын дүү, мотоциклио наанаа орхичих, ах нь аймаг орж архи авч өгье гэсэн. Тэгээд бид 4 мотоциклио орхиод аймаг руу явсан. Тэгээд 1 дүгээр хорооны дэлгүүр ороод архи аваад буцаад ирсэн чинь мотоцикль байхгүй болчихсон байсан. Тэгээд буцаж 1 дүгээр хороо ороод авч өгсөн архийг нь уучхаад тал тал тийшээ салсан. Тэгээд би эгчийндээ очиж хоноод өглөө 9 цаг болж байхад журмын хашаанд ямартай ч очъё гээд очиход бид дөрвийн мотоцикль байж байсан. Тэгэхээр нь мотоциклио авъя гэсэн. Буцааж аваагүй. Би авто руу орчхоод явж байхад араас ** аа гээд араас дуудсан. Би эргээд харсан чинь цагдаа зогсож байсан. Тэгээд чиний мотоциклийг хээрээс олсон. Хүн амины хэрэг гарсан. Чамайг хорихоор болсон гээд цагдан хорьсон. Манай авгайн ах дүү нар орж юм харуулаад байдаг. Тэгээд намайг очиж харуулаач гэж байсан. Засал ном хийдэг байсан. Ганц, хоёр удаа очиж байсан. Би тийм зүйл ерөөсөө ярьж байгаагүй. Би мэдэхгүй, ерөөсөө шинжилгээ өгч байгаагүй. Аавтайгаа маргалдаад, өөрийнхөө амийг хорлоно гээд хутга шөвөг барьсан гээд эрүүлжүүлсэн. 2007 оны 05 дугаар сарын 27-ны өдөр би аймаг орж ирсэн. Хэрэг гардаг 05 дугаар сард би ерөөсөө очоогүй. Мал дээрээ байж байсан. Би 03, 04 дүгээр сард гэртээ нэг авч ирж байсан ном уншуулж байсан. Би ** 2007 оны 05 дугаар сарын 19-ний өдөр наймаа хийгээд 27-ны өдөр аймаг орох гэж яваад ** нартай таараад баруун дэнж дээр микротой хүн даллаад байхаар нь яваад очсон. Очиход хойд дугуй нь өлийнд суучихсан байсан. Тэгээд түрээд гаргаад ирэхэд дүү нартаа баярлалаа, мотоциклио наанаа орхичих, аймаг орж архи авч өгье гээд микротой аймаг орсон. Би мотоциклио 28-ны өглөө 09 цагт авах гээд журмын хашаанд очиж үзсэн. Тэгээд байхаар нь цагдаагийн газар орох гээд явж байхад араас цагдаа дуудсан. Тэгээд яваад очиход өчигдөр чиний мотоцикль хэргийн газраас олдсон. Чамайг цагдан хорино гэж байсан. Тэрийг би сайн санахгүй байна. Хадам ээж нь лав эгчийн хашаанд байсан. Тухайн үед салчихсан байсан. Ээж нь манай эгчийн хашаанд байсан. Би тухайн үед 2007 оны 05 дугаар сарын 19-ний өдөр ** гэдэг хүнтэй наймаа хийгээд гэрт нь хонож архидаж байгаад тухайн үед дээлээ цус болгосон. Би энэ хэргийг үйлдээгүй. Надад ямар ч хамаарал байхгүй. Аваагүй мөрдөнд орсон. 2007 оны 05 дугаар сарын 28-ны өдөр хоригдоод 06 дугаар сарын 13-ны өдөр гарч ирэхэд ** эргүүлээд авчихсан байсан. Нударгатай ногоон дээл байсан. Уруулаа сэт цохиулаад тэрний цус доошоо урссан. Суллагдахын урьд орой ирсэн. Орой 6 цагт хоолны тоо авдаг. Хоолны тоо аваад хоол руугаа явж байхад чамайг шалган дээр дуудаад байна гэж хэлсэн. Тэгээд яваад очиход манай хуучин эхнэр сууж байсан. Тэгсэн чинь төлөөлөгч энийг 15 минут уулзуулчих гэж хэлсэн. Шилний наана, цаанаас уулздаг. Тэгэхэд нэг өрөөнд оруулаад суугаад юм ярьсан. Тэгэхэд тэндээс гарсан нөхөр намайг эндээс гараад эхнэрээ ална гэсэн зүйл ярьсан гэж цагдаагаар яриа байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би тийм зүйл яриагүй. Ямар хүн тэгж яриад байгаа юм бэ? гэж хэлсэн. Би хэрэг хийгээгүй гэж хэлсэн. Уух нь ууж байсан. Яг хэзээ гэдгийг нь мэдэхгүй байна. Гүжирдэж байна гэж бодож байна. Цустай ногоон дээл гэдэг нь ** наймаа хийхдээ нүдүүлсэн. Би үйлдсэн бол хэргээ хүлээнэ. Би энэ хэргийг үйлдээгүй мэдэхгүй гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Б шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ:... Манай хүүхдийг энэ хүн хөнөөсөн бол би гомдолтой байна. Фэйсбүүк, зурагтаар ярьж байхыг нь би сүүлд сонссон. 400000000 төгрөгийг нэхэмжилнэ гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Б 2007 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:... Талийгаач Ө бол манай хоёр дахь хүүхэд маань байгаа юм. Дээрээ нэг эгчтэй. Доороо эрэгтэй, эмэгтэй 2 дүүтэй байсан юм. Талийгаач маань 1982 оны 05 дугаар сарын 15-ны өдөр Зүүнбаян-Улаан сумын Өвдөгийн худаг гэх газар төрсөн. Өвдөгийн худгийн 8 жилийн сургуульд 4 жил сураад сургуулиасаа гарсан. Бага боловсролтой. Цэргийн алба хаагаагүй. Биеийн жингээрээ цэрэгт тэнцээгүй байсан юм. Бөөр өвдөөд гэж сүүлийн үед ярьдаг болсон байсан. Бөөрөө улаан өнгийн хүрэн өнгийн бүсээр баадагнаж боож явдаг байсан. Зан байдлын хувьд даруу төлөв. Архи, тамхи хэрэглэдэггүй. Элдэв муу зуршилгүй хүүхэд байсан. Хүнтэй хэрүүл маргаан хийгээд байдаггүй хүүхэд байсан юм. 2006 оны намар 11 дүгээр сарын хавьцаа хөдөлмөр нийгмийн халамжийн хэлтэс дээр барилгын засал чимэглэлийн 14 хоногийн сургалтад сууж засал чимэглэлийн мэргэжил эзэмшиж байсан. 2007 оны 05 дугаар сарын 17-ны өдөр төрсөн. Төрсөн өдөр нь болоод ажил тарсны дараа 20 цаг өнгөрч байхад 9 дүгээр хорооны урд талын дэлгүүр орж шоколад авчирна гээд ганцаараа гэрээсээ гараад гэртэй эргэж ирээгүй. Алга болох үедээ бор шаргал өнгийн ноолууран цамц, түүний дотор хөх саарал өнгийн сорочкин цамц дотуураа цэнхэр хөх өнгийн подволк, бүсэлхий хэсгээрээ улаан хүрэн өнгийн бүс баадагнаад уячихсан доогуураа бэлтгэлийн ногоон цоохор өмдтэй. Хар өнгийн ботинктой гарсан юм. Гэрээс гараад алга болчихоор нь 2007 оны 05 дугаар сарын 16-ны өдөр билүү 17 өдөр цагдаад мэдэгдсэн. Тэгээд очиж болох айлуудаар нь болон ойр хавийн суу жалгаар хайгаад олдоогүй. Тэгсэн чинь өнөө өглөө нэг авгай манай ажил дээгүүр ирж төв колонкын хойд жалганд нэг хүний цогцос байгаа талаар хэлсний дагуу очиж үзэхэд манай хүү Ө-ийн цогцос мөн байсан. Манай хүүгийн цогцос мөн болохыг манай авгай гарын бугуйн дахь цаганд наалдсан ноосон цамцных нь тасархай болон биеийнх нь ерөнхий байдлаар нь таньсан юм. Хүүгийн минь цогцос нь шатсан байдалтай нуруу хэсгийн хувцасны үлдэгдэл үлдээд нүүр ам нь танигдахын аргагүй байдалтай болсон байсан. Хоёр гутлынх нь нэг талын ул хэсэг нь үлдсэн нөгөө тал нь шатсан байдалтай олдсон. Өмсөж явсан хувцаснаас нь өмднийх нь мядсан материалтай гадна тал хэсгээрээ бичигтэй, татаад чангалчихдаг төмөр аралтай тэлээ нь байхгүй байх шиг байна лээ. Уг нь тэлээнийх нь төмөр арал нь ч байсан үлдмээр юм. Өөр хувцаснууд бол бүрэн бүтэн байсан юм шиг байна лээ. Дутуу шатсан хэсгийг нь харахад өмссөн хувцасны үлдэгдэл хэсгүүд үлдсэн байна лээ. Хүү маань бусдын гарт амь үрэгдсэн нь тодорхой. Ямар хүн ийм ажил хийсэн талаар нь хэлж мэдэхгүй юм. Талийгаач маань бусдад өгөх өр төлбөргүй. Эхнэр хүүхэн эргүүлээд байдаггүй. Ер нь томоотой хүүхэд байсан. Хамт ажиллаж байсан Нэргүй гэж хүн нь надад манай хүүг Ганаа гэх 9 дүгээр хороонд байдаг залуу нь ална гэж занаж байсан гэж ярьдаг юм. Тэр өдөр өглөө 09 цаг гэж ажилдаа гараад орой 20 цагийн үед ажлаасаа буусан. Тэгээд гэрээсээ гаралгүй гэртээ байж байгаад орой 21 цаг өнгөрч байхад унтаж амарсан. Тэгээд 2007 оны 05 дугаар сарын 15-ны өглөө ажилдаа гараад орой 20 цагийн үед ажлаасаа буугаад дэлгүүр орж шоколад авчирна гэж гараад эргэж ирээгүй юм. Харин 2007 оны 05 дугаар сарын 13-ны өдөр буюу бүтэн сайн өдөр Бүрэнмэндийн гэрт нийвий хүргэж өгнө гэж 19 цагийн үед гэрээсээ гараад удалгүй буцаж ирсэн юм. Тэрнээс өмнө болон гэртэй ирснээсээ хойш гэрээсээ гараагүй. Тэр өдөр гарахдаа сайндаа л 1000 төгрөгтэй гарсан байх. Өөр мөнгө авч гараагүй. Ямар нэг юм авч гараагүй. /1хх-ийн 36-39 хуудас/.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Б 2007 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн:... Манай 2 ширхэг хутга, 1 заазуур, 1 мухар хайч зэрэг байдаг. 2 хутганы 1 нь төө хэрийн урттай, хуруу жоохон гарантай, өргөнтэй, цагийн бугын эвэр шиг бариултай хутга байдаг. Нөгөө нь сөөм хэрийн урттай хуруу хэрийн өргөнтэй хар пяварь бариултай хутаг байдаг. Эдгээрийг гэрийн баруун урд хэсэгт байдаг тогооны саван дотор хадгалдаг. Талийгаачийг гараад явснаас хойш манай авгай, манай хүү, охин бид 4 талийгаачийг гарснаас хойш цуйван хийж идчихээд орой 21 цаг өнгөрөөгөөд бүгдээрээ амрахаар хэвтэцгээсэн. Тэр өдөр талийгаач малгай өмсөлгүй орхиод гарсан байсан. Тэр малгай нь одоо манай гэрийн зүүн талд байдаг. Сервантан дотор өөрийнх нь хувцсаа хийдэг байсан шургуулгад дотор нь байгаа. Алга болсноос хойш малгайг нь байгаа эсэхийг нь үзэхэд хувцастайгаа цуг байсан юм гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас хэргийн 40-41 хуудас/.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Б 2025 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн:... Миний зүгээс гомдолтой байна. Талийгаачийн оршуулгын зардал болон амь насыг нь хохироосон хүнээс амь насны даатгалыг шүүхээс нэхэмжилж байна. Миний зүгээс хэргийн материалтай танилцлаа гэх мэдүүлэг /4 хх-ийн 112 хуудас/.
Гэрч Д.С-ийн 2007 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:... Би 2007 оны 05 дугаар сарын 15, 16-ны өдрийн орчимд аргал түүхээр гэрээсээ ганцаараа гарсан. Тэгээд гэрээсээ баруун урагшаа гарч яваад жалганы баруун талд хэдэн хомоол байхаар нь авах гээд очтол хомоол байсны зүүн талд жалган дотор дээшээ харсан байдалтай бие болон хувцас нь шатчихсан эрэгтэй хүний цогцос байгаа харагдсан. Би сайн хараагүй жалганых нь баруун талын эрэг дээр зогсож байгаад буцсан. Гэртээ очоод хүүхдүүд болох Х, Ц нарт хэлсэн чинь цагдаад мэдэгдээч гэсэн. Би утасгүй болохоор цагдаад мэдэгдэж чадаагүй юм. Тэгээд Ц гэх охинтойгоо аргалд явж байгаад нөгөө жалганд очиж цогцсыг үзүүлсэн. Тэр үед нөгөө цогцос яг хэвээрээ байрандаа байсан гэх мэдүүлэг /1 хх-ийн 45-46 хуудас/.
Гэрч А.Ц 2007 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:... 2007 оны 05 дугаар сарын 16-ны орой 16-17 цагийн хооронд манай ээж С аргал түүж ирээд. Аргал түүж явахад төв клонкоос нэлээд хойно жалганд нэг юм харагдахаар нь үзсэн чинь хүн юм шиг байна. Шатаагаад хаячихсан уу яасан аймар юм байна гэж ярьж байсан. Маргааш нь буюу 05 дугаар сарын 17-ны өдөр 12 цаг өнгөрч байхад ээжтэй хамт аргалд явсан. Би үзье гэхэд ээж маань уншаарай гээд очиж үзэхэд нэг жалга өгсөөд миний зогсож байгаа газраас 50м зайд өвдгөөрөө нугаларч боссон юм шиг хар хүрэндүү өнгөтэй харагдсан. Гар, нүүр зэргийг нь хараагүй. Би хүн байна гэдгийг нь ойлгосон ч удаан биш дөнгөж харчхаад явсан гэх мэдүүлэг /1 хх 47-49 хуудас/.
Гэрч Д.Э 2007 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгт.... Ө-ийг танихгүй. Т-ыг бол танина. Гэхдээ төрөл садангийн холбоо байхгүй. Би гэрээрээ шашны ном үзэж зурхай зурдаг юм. Ойр зуурын мэрэг төлөг ч тавьдаг болохоор хүмүүс орж ирж юм асууж, ном уншуулдаг юм. ** 2005, 2006 онд над дээр тус бүр 1 удаа ирж юм асууж байсан. Ийнхүү орж ирэхдээ өөрийнхөө жилийн нурууг л асууж байсан. Харин түүний эхнэр нь над дээр олон удаа орж ирдэг. Тэрээр ** архи уугаад байх юм. Архинаас гаргах арга байна уу гээд л яваад байдаг. Авгай нь заримдаа 3-4 хоногоор ** архидаад алга болчихдог гээд эрж хайгаад яваад байдаг. Ах дүү нарындаа байдаггүй. Тэнээд явчихдаг бололтой юм билээ. Би урьд эднийхний алдсан 2 морийг мэргэлж олж өгч байсан болохоор намайг их шүтдэг юм. ** бол над дээр бүтэн жил шахуу орж ирээгүй юм. Харин авгай нь эрүүлжүүлэгдэхийнх нь өмнө 7-8 хоногийн өмнө юм болов уу манайд орж ирээд 3-4 хоног алга болчихлоо өнөө маргаашгүй гэртээ харих нь уу үгүй юу аавтайгаа муудалцчихаад гараад алга болчихлоо гэсэн юм. Би мэргэ төлөг тавиад одоо гэртээ харь харь гэртээ ирчихсэн байгаа гэсэн юм. Тэгээд 2007 оны 05 сарын 27-нд авгайн эгч Д гэгч над руу утсаар ярьж 2 дүүгээ явууллаа үзэж хараад уншуулах ном заслыг нь хийгээд өгөөч гэсэн юм. Удалгүй ** эхнэртэйгээ эрүүл орж ирээд юм асуусан. Эхнэрээс нь дээр нөхөр чинь чамайг гэртээ очиход харьсан байна уу гэхэд харьсан байсан гэсэн. Сая бас алга болчихсон чинь Т мотоциклио журамлуулаад өөрөө эрүүлжүүлэхэд 3 хоносон байна. Уруул нь сэтэрчихсэн дээл хувцсаа цус болгосон, мотоциклио худалдаж авсан ** гэдэг хүндээ зодуулсан байна. Энэ хүнийг нь шүүхэд өгч болох уу мотоцикль нь таарах нь уу буцаачих уу гэсэн юм. Үнэндээ намайг харахад ** өрөөсөн нүд нь улайсан, уруул нь сэтэрч омголтсон байсан. ** ч би аймар зодуулсан, сандал дуустал зодсон. ** тэр айлаас гараад гэртээ аваачаад мөн л зодож нүдсэн. Юунаас болж зодсоныг мэдэхгүй байна гэсэн. Авгай нь энэ хүнийг архинаас гаргах арга байна уу хаашаа хэзээ нүүх вэ гэж бас асуусан. Тэгээд бид 2 нэг шил архи хувааж уусан. ** 1-2 удаа уугаад хэл яриа нь өөрчлөгдөөд байхаар нь чи боль боль согтчих юм байна гэхэд би 5, 6 архины цаана л гардаг гээд байсан. Үнэндээ бол амархан согтчихож байна лээ авгай ч архийг нь хориглосон. Жоохон согтчихоод авгайгаа гарч бай би ахтай нэг юм яриадхья гээд авгайгаа гарч явсан хойно надад хандан тэр бой мал нядлах цэгийн хойно шатаасан хүн бол гэхэд эхнэр нь нохойноос айгаад ороод ирсэн чинь би бол дуусчихсан хүн гээд уйлаад байсан. Авгайгаа гарч бай даа гээд 2, 3-н ч удаа гаргасан чинь эхнэр нь дөнгөж хаалгаар гарчхаад орж ирээд юу ч яриулахгүй байсан. Гараа зангидчихаад би бол чөргөр ч гэсэн шөрмөстэй л хүн гээд байсан. Авгайгаа нэг гарахад нь би хүн алчихсан хүн. Би дуусчихсан хүн гээд л уйлдаг тэр үед нь авгай нь ороод ирсэн. Тэгээд ерөөсөө ярих боломж олдохгүй, цэргийн ангийн О гэж хүүхэн дээр очно би бас шүтдэг юм. Орой тийшээ очиж ном уншуулна гээд байсан. Би юу яриад байгаа учрыг нь ухаж асуух гэхээр эхнэр нь орж ирчхээд ерөөсөө юм яриулахгүй байсан. Яах аргагүй бойны хойно шатаасан хүн би хүн алчихсан, өнгөрсөн гэж яах аргагүй хэлэхийн хувьд хэлсэн. Дэлгэрэнгүй ярих ямар ч боломж байгаагүй. Надтай авгайгаасаа л юм нууж ярих гээд байсан. Авгай нь хэд дахин гараад тэр дороо л орж ирчхээд юм яриулаагүй гэх мэдүүлэг /2 дугаар хавтас хэргийн 169-172 хуудас/.
Гэрч Г.С-ийн 2007 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн:... Лхагва гариг буюу 2007 оны 05 оны 23-ны орой Нараа гэдэг эгчийндээ архи уучихсан очоод ээжтэйгээ хэрэлдчихээд Нараа эгчийн гэрт ганцаараа орчхоод хаалгаа дотроос нь түгжээд өөрийгөө ална гээд хутга барьчхаад суугаад байхад нь цагдаад дуудлага өгч эрүүлжүүлсэн юм билээ. Тэгэхэд нөхөр 2 хүүхэдтэйгээ хар өнгийн эксел таксигаар хүргүүлж ирсэн юм. Би машины номерыг хараагүй, жолоочийнх нь нэрийг мэдэхгүй. Яах гэж ирсэн бэ гэвэл манай нөхөр 2007 оны 05 дугаар сарын 21-нд буюу даваа гаригт өглөө эрт үхрээ харъя гэж яваад 15 цагийн үед үхэр байхгүй байна бензин хийчхээд ирье бензинээ дуусчхаж гэж жоохон байж байгаад аймаг руу явсан юм. Манай гэр аймгийн төвөөс урагш 10 км зайд байдаг. Ийнхүү явж алга болчхоод маргааш нь мягмар гарагийн 14 цагийн үед гэртээ явган ирээд өчигдөр аймаг орох гээд явж байхад төв клонкоос урагш Отгоны Памбага тааралдаад аккумлятор суучихлаа холбоод асаагаад өг гэхэд нь би яаралтай ажилтай явна үхэр харах гэж байгаа юм гэхэд тэр асахгүй байгаа мотоциклийн эзэн за юун сүртэй юм хужаа мотоцикль уначихаараа ийм болчихдог юм уу гэсэн гэнэ лээ. Тэгээд мотоциклийг асааж өгөх гэж саатахад нөгөө Памбага нь манай нөхрийн мотоциклиор архинд явж ууж байгаад, машинтай /микро автобус/ хүнтэй тааралдаж 2 мотоциклио тэнд нь орхиод архинд яваад 2 цагийн дараа буцаад очсон чинь 2 мотоцикль нь алга болчихсон байсан гэсэн. Тэгээд тэр оройгоо архидаж хоноод маргааш нь 14 цагт ирсэн. ** гэдэг ламынд орж засал хийлгэсэн, нүүх газар асуусан. Тэнд ** ** гуай 2 архи уусан. ** нэг их уугаагүй. Тэр 2 намайг түр гарч бай гэж 2 ч удаа хэлсэн. Би нохойноос нь айгаад тэр дороо буцаж орчхоод байсан юм. Энхчулууныхаас гараад орой нь Оюунаагийнд ** бид 2 очсон чинь байхгүй байсан. Тэр О нь мэргэ төрөг тавьж ойр зуур юм үздэг хүн. Харин тэгээд уйлаад байсан би өнгөрсөн хүн юмаа, ингэж явах тавилантай юм байхдаа гэж уйлж байсан гэх мэдүүлэг /2 дугаар хх-ийн 155-158 хуудас/.
Гэрч Г.С-ийн 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн мэдүүлэгтээ:... 2007 оны 02 дугаар сарын 07-ны өдөр манай хамгийн том хүүхэд маань гарсан байсан. Тухайн жилийн 5 сард нөхөр ** гэрээсээ гараад 5 хоног ирээгүй байснаа шөнө 03 цагийн үед унтаж байхад гаднаас орж ирсэн. Ирэхдээ ганцаараа явган орж ирсэн унаа тэрэг байхгүй ирсэн нөмгөн дээлтэй, бүс бүслээгүй байсан. Унаа эвдэрсэн явган явж ирлээ гэж байсан өөрөө тэндээс ирлээ одоо тийшээ явах гэж байгаа талаараа надад ямар нэгэн зүйл яриагүй. Би ажилтай байна буцаад явлаа гээд гэрт байсан шуудайтай ноолуур аваад гараад явсан. Тухайн үедээ өмсөж ирсэн дээл нь нил цус болсон байсан. Ногоон өнгийн нудрагатай дээл байсан. Би бүсээ яасан юм гэж асуухад мотоциклио чирч яваад хаячихсан юм гэж байсан. Тэгээд удалгүй өмсөж байсан дээлээ тайлаад оронд нь өөр дээл өмсөөд гараад явсан. Би тухайн үедээ ямар нэгэн зүйл бодоогүй. Маргааш нь билүү нөгөөдөр нь билүү тухайн дээлийг шатаачихсан. ** гэртээ ирэхгүй байсан чинь 5 хоногийн дараа /энэ худлаа байна/ цагдаагаас нэг хүн дуудаад мэдүүлэг авна гээд би аймаг дээр ирж мэдүүлэг өгсөн. Намайг ирж мэдүүлэг өгөх үед Т , ** хоёр цагдаа дээр байсан. Би мэдүүлгээ өгчхөөд гараад ирэх үед ** гуай намайг чи надтай нэг уулзаадахаараа гэж хэлж байсан. Би тухайн үедээ юм бодоогүй тухайн жилийн намар нь ** гуай дээр очиж уулзсан чинь ** гуай ** над дээр согтуу ирээд аргалаад янзлаад өг гээд манайхаас гарахгүй хэчнээн юм болсон. Би тэрийг нь аргалж өгсөн гэж хэлж байсан. Наад хүн чинь аймаар хэрэг хийх нь хийсэн би тэрийг нь аргалж өгсөн өөрөө хүнд битгий хэлээрэй гэж хэлсэн. ** гуай бөө гэсэн бөөлж ном засал хийдэг хүн байсан юм. Би Т тай хамт 2 удаа очиж байсан. Нэг удаа хамт очих үед ** гуай намайг гарч бай гээд Т тай хамт уулзсан. Би Т тай 2003 оноос хойш 10 гаран жил хамт амьдарсан дундаасаа хоёр хүүхэдтэй. Дундуур нь манай нөхөр ** 2 удаа шоронд орж байсан. Одоогоор гэрлэлтээ цуцлуулаагүй, 2022 оноос хойш тусдаа амьдарч байгаа. ** нь архи уусан үедээ их тавьтаргүй, эрүүлдээ ямар нэгэн зүйл ярихгүй дуугардаггүй хүн байгаа юм. Архи уусан үедээ манай дунд хүүхэд ээж рүүгээ зүтгэсэн чинь дандаа ээж рүүгээ зүтгэж байх юм хогийн пизда шүү гээд хутга шидэж байсан азаар нөгөө хутга нь манай хүүхдийг оноогүй. Дандаа ална гэж намайг болон хоёр хүүхдээ заналхийлдэг. Аав ээжтэйгээ их таарамжгүй. Намайг олон удаа цохиж зодож байсан. Хамгийн сүүлд миний эрүүг хугалснаас хойш би ямар нэгэн юм ярихаа больсон. Планета-5 мотоцикльтой байсан. Сүүлд нэг хүнээс хятад мотоцикль худалдаж авсан. Дараа нь наймаа таараагүй гээд буцаасан гэх мэдүүлэг /3 дугаар хавтас хэргийн 164-165 хуудас/.
Гэрч Г.С-ийн 2011 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн мэдүүлэгтээ:... 2007 оны хавар ямаа самнаж байх үеэр 2 хоног алга болчихсон юм. Манайх хадам аав Ч-той Хадан хошуу гэх газар байсан. Нэг өдөр ** ноолуур авч явах гээд явган ирсэн. Тэгтэл аав Чг аашлаад би ч өгөөгүй. Буцаад явсан тэр үед Ч.Т БНХАУ-ын үйлдвэрлэсэн мотоцикль ** гэдэг хүнээс авсан байсан. Би аашилж байгаад 7 хоноод буцаасан юм. Одоо тэр мотоцикль хаана байгааг нь мэдэхгүй. ** буцааж аваад зарчихсан байх. Ч.Т нь 2007 оны зун манайх дайрагт байхад яг хэдийд гэдгийг нь санахгүй байна. Хэн хэнтэй хаагуур архидаж явсныг нь мэдэхгүй. Нэг шөнө гэртээ согтуу ирчхээд би хүн алсан хүн шүү гэсэн. Би шөнө нь юм хэлээгүй. Маргааш нь Т аас чи урьд шөнө би хүн алсан гээд байсан. Юугаа яриад байгаа юм бэ гэж асуутал ** согтуу хүний үг байгаа биз гэсэн. Эрүүлдээ бол ерөөсөө дуугардаггүй юм. Тэрнээс хойш дахиж ерөөсөө тэгж хэлээгүй. Би уг нь ямар хүн хаана юм гэж асууж байсан. Согтуудаа бол дуугараагүй. Маргааш нь харин юу яриад байгаа юм согтуудаа солиорч байхгүй юу гэсэн. Би тэрнээс хойш байнгын тэр талаар хоргоодог байсан юм. Хэлдэггүй байсан. Шатаасан гэж хэлээгүй. Харин алсан гэж хэлсэн. Байнга уудаг уухаараа овилгогүй хүнтэй их маргалддаг. Архи уучихаараа хутга шөвөг их барьдаг. Харин биедээ бол хутгагүй байдаг байх. Далд авч явдаг нь юу юм гэхээс биш. Ер нь архи уучихаараа хүнтэй маргалдаад хутга барьчихаараа алахаас сийхгүй. Ямар сайндаа өвөл шөнө согтуу ирчхээд шургуулгаас хутга гаргаж ирээд бага хүүхэд дээрээ хутга барьчхаад ална. Та гурвыг гээд би арай хийж хутгыг нь авч байсан. Мөн хавар согтуудаа намайг ална гээд заазуур барьж элдэж байсан. Тэр үед бага хүүхэд 6 сартай л байсан. Тэрнээс хойш ерөөсөө тэгж яриагүй. Харин согтохоороо дандаа ална шулна. Нэг шөнө л тэмтрүүлнэ шүү гэдэг байсан гэх мэдүүлэг /3хх-ийн 61-63 хуудас/.
Шүүгдэгч Ч.Т ын 2011 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн сэжигтнээр мөрдөн шалгах ажиллагаа өгсөн:... Би тухайн үед гэртээ л байсан. Надад ямар ч шалбархай хөхөрсөн зүйл байхгүй. Харин Б зодуулснаас уруул сэтэрч нүдний зүүн тал хөхөрсөн. Би Г-ийг 2003 оноос эхлэн таньдаг болсон. Г ойр зуурын юм хэрэглүүлдэг байсан. Садан төрлийн холбоо байхгүй. Өс хонзонгийн ямар нэгэн зүйл байхгүй. Би эхнэртэйгээ ** лам дээр очиж байсан. Би хэзээ очсон хугацаагаа санахгүй байна. Надад өөр мэдэх зүйл байхгүй гэх мэдүүлэг /3хх-ийн 73 хуудас/.
Гэрч Ч.Д 2007 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:... Манай эхнэр 2007 оны 5 дугаар сарын 5-ны өдөр төрсөн юм. Эхнэрийг төрөхөөс өмнө намайг Уянга яваад ирсэн чинь мотоциклийнхоо моторыг зууруулчихсан гэж манай хашаанд мотоциклио орхичихсон байсан. Би өөрийнхөө эксел машинаар бараг өдөр болгон Уянга сум руу хүн зөөдөг юм. Тэр хойгуур мотоциклио эвдчихээд үлдээсэн байсан. Би өдрийг нь сайн санахгүй байгаа учраас эхнэрийнхээ хүүхэд төрүүлсэн. Эмнэлгээс гарсан буцаж хэвтээд дахин гарсан зэргээр барагцаалж ярьж байна. Миний эхнэр 2007 оны 5 дугаар сарын 7-нд эмнэлгээс гарсан. Хүүхэд шөнөжин уйлаад. 2007 оны 5 дугаар сарын 8-ны өдөр эмнэлэгт хэвтээд 2007 оны 5 дугаар сарын 11-ний өдөр эмнэлгээс гарсан юм. Баасан гаргийн өглөө ийнхүү эмнэлгээс гарснаас хойш 2 хоногийн дараа буюу 2007 оны 5 дугаар сарын 13-ны өдөр би хөдөө аавынх руугаа ямаа самнах гэж явсан юм. Ямаа самнах гэж очиход ** гэртээ байж байсан. Үүний маргааш ** той ** ын хадмынд хонь хүргэх гэж ирсэн. Намайг зах руу үдээс хойш таарахад одоо ингээд буцлаа. Ямаа самнаж гүйцээмээр байна гээд ярьж байсан. Тэгээд л салаад явсан. Ингэхдээ хоёулаа эрүүл байсан. Харин 2007 оны 5 дугаар сарын 15-нд бороо орсон өдөр гараагүй юм. Тэр өдөр ** ирээгүй. Маргааш нь буюу 2007 оны 5 сарын 16, 17-нд хөдөө очиж ямаа самнахад ** гэртээ байж байсан. ** архи л сүрхий уудаг болчихсон байгаа юм гэх мэдүүлэг /2 хх-ийн 173-174 хуудас/.
Гэрч О.** гийн 2007 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:... 2007 оны 4 дүгээр сарын эхээр манай саахалтын Л, Ө нартай цуг архи уучхаад би Өөдөс гэгчийнх нь хамрыг цохчихсон юм. Түүний ар гэрийнхэн нь эмнэлэгт үзүүлээд цагдаад хэлье гээд байхаар нь Т ын мотоциклиор төвд ирэхдээ Л, Ө нартай уулзаж уучлалт гуйж 30,000 мянган төгрөг өгөхөөр тохирсон юм. Нэг шил архи 4-үүлээ уусан. Хээр уусан архины 2 шилийг хагалаад байсан. Архины шилийг хагалж байхдаа гарын мөр үлдчихдэг юм гээд хагалаад байсан. Ер нь О тэгдэг юм байна лээ. Өнгөрсөн жил Уянга суманд Өлтийн уурхай дээр архи уучхаад шилээ хагалаад байсан /2 хх-ийн 180-182, 185 хуудас/.
Гэрч Ц.О 2007 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн:... Би тэр өдөр аймгийн төвд байж байгаад гэрээ зөөх гэж ах ** , М нарын хамт хөдөө гэртээ зусланд нь буулгах гэж мотоциклиор яваад 10 цаг өнгөрч байхад ** тэй таарсан юм. ** Ж гэдэг залуутай жоохон халамцуу явсан. Тэгээд надтай хамт явъя. Хэдүүлээ танайд очиж гэрийг чинь зөөе гэснээ хамт явж З ынд очсон. З гэрээсээ 5000 төгрөг аваад намайг аймаг явж архинд явъя гээд байсан. Би Х гуайнд очихын өмнө ** , Мягмар нараас салсан юм. Уг нь эдний араас очих гэж хамт явсан юм л даа. Тэгээд бид архи уух санаатай аймгийн төв рүү явж байхад 13 цагийн үед ** ганцаараа малдаа явж байгаад аймаг орж бензин авъя гэж явсан. Тэгээд ** бид хоёр Т-ыг тэнд үлдээчхээд тэрний мотоциклиор аймаг явж Ө, Л хоёртой ** уулзах ажилтай гэж ирсэн. Ягаан толгой хороололд очиж уулзахдаа шил архи хувааж уусан. Тэгээд 10 цагийн үед ** З хоёрын байгаа хээр газар очиход яасан удав гэж байсан. Тэгээд З ын 5000 төгрөгийг аваад ** бид хоёр архи авчрах гэж явсан. Эвдэрхий мотоциклийнхоо тэнд нь үлдээгээд З ** хоёрыг эндээ байж бай гэж хэлээд явсан. 1 дүгээр хорооны нэг дэлгүүрээс 3 шил нутгийн буян, 1 алтай дарс аваад буцаж очоод нэг шил архи ууж байхад баруун талаас 2 явган хүн хүрээд ирсэн. Микро автобус нь өлийнд зоогдчихлоо гаргаад өг гэж хэлсэн. Тэнд нь очиж машиныг нь данхраадаж хажуу тийш нь гаргасан. Үлдсэн 2 шил архиа тэнд тэд нартаа хувааж уусан. Жолооч нь машинаараа аймаг явж архи авъя гэхээр нь 2 мотоциклио, ** гийн дээл бүсүүдийг тэнд нь орхиод 1 дүгээр хороо руу явсан. ** ах нөгөө М гэдэг хүнээ хүргэж өгөх гээд явж байсан. Энэ үед 17 цаг өнгөрч байсан. Тэгээд ** ахын мотоциклийг би унаад Мягмарчулууныг гэрт нь хүргэж өгөхөөр явсан. ** микро автобусанд сууж араас хүрээд ирсэн. Мягмарчулууныхаар очоод би мотоциклио унаад 3 дугаар хороо руу шууд ахынд очсон 19 цагийн үед мотоцикль дээрээ түрүүлж очоод байж бай гэхээр нь мотоцикль үлдээсэн газар очсон чинь мотоцикль байхгүй байсан. Араас нөгөө хэд микро автобустай ирж нэг шил архи ууцгаасан. Тэр архинаас З бид 2 уугаагүй. Тэгээд ** ах гэртээ харилаа гээд мотоциклиороо явчихсан. Микро автобусны жолооч, Ү , Т , З , ** бид нар хоносон. Маргааш өглөө нь урд өдөр машин гаргалцсан хонины хүн хүрч ирээд надад хандан 2 шил архи аваад ир бензинийг чинь хийгээд өгье гэхээр нь С ах Ү хоёр явсан. 2 шил архи авчирч, тэрийг нь ** , Ү , Т , хонины хүн уусан. З ** бид 3 уугаагүй. ** ах өглөө 10 цагийн үед гэрээсээ ирсэн. ** ахыг ирэнгүүт нь ** бид 2 журмын хашаанд үзэхэд 2 мотоцикль маань хашаанд байсан. Тэгээд 11 цаг өнгөрч байхад З ** 2 алхаад явсан. ** ах ** нар мотоцикльдоо сундлаад гэртээ харьсан. Манайхаас ** ах ** хоёрыг гэрт нь хүргэж өгөхөөр 12 цаг 30 минутаас 12 цаг, 40 минут хэртэл 10 минутын хугацаатай явж ирсэн. Би 2007 оны 5 дугаар сарын 15-ны үед хөдөө ногооны талбайдаа ажиллаж байсан. 2007 оны 4 дүгээр сарын 25-ны үед орж ирэхдээ хүнсний ногоо ирж авсан. Түүнээс хойш 2007 оны 5 дугаар сарын 21-нд л орж ирсэн. Үүнээс өмнө гэвэл ойр бараг орж ирээгүй. Би бол архи уугаагүй. Алтай дарс уусан. ** өөдсийг зодчихсон байсныг цагдаад хэлэх гээд байхад нь бид 2 очсон юм. Гэхдээ би тэр ярианд нь оролцоогүй. ** л тэдэнтэй уулзаж 30 мянган төгрөг өгье гэж тохиролцчихоод нөгөө хүнээ аргалчихлаа гэж ярьж байсан гэх мэдүүлэг /2хх-ийн 186-190 хуудас/.
Гэрч Ц.** ын 2007 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:... 2007 оны 5 дугаар сарын 21-ний 10 цагийн үед Мягмартай хамт аймгийн төвөөс манай хөдөө гэр лүү О-той хамт явсан. Бид 3 манай хужаа мотоцикль дээр сундалчихсан явж байсан юм. Манайхыг өвөлжөөнөөс зуслан дээр буулгаж өгөх гэж явж байтал Дайргын гол дээр ** , З сүрэн хоёртой таарсан. ** , З сүрэн хоёр ** гийн Планета-5 мотоцикльтой явж байсан. Тэгээд З сүрэн, ** , О гурвуулаа сундлаад З сүрэнгийн аав Х гуайн гадаа буусан. Би Мягмартай хамт шууд цааш гэр лүүгээ явсан. Манайх гэрээ өвөлжөөнөөс зусланд нүүлгэж зөөчхөөд орой нь 20 цагийн үед Мягмарыг хүргэж өгөхөөр бид 2 буцаж авсан. Мягмарын гэр нь Өвөрхангай аймгийн төвд 2 дугаар хороонд байдаг юм. Мягмар бид 2 өндөрлөгийн зүүн талд 2 дугаар хороо руу явж байтал ** , О , З сүрэн, Төмөр 4 хар саарал өнгийн микро автомашинтай давхиж ирсэн. Тэгээд бид нар Мягмар гуайг гэрт нь хүргэж өгсөн. ** өөрийнхөө мотоциклио колонкын урд талын овооны зүүн урд талын өвөрт орхисон. Мотоциклио авчирна гээд Мягмар гуайн гэрт үлдээд бусад нь хамт урагшаа явцгаасан. Мотоцикль байсан гэх газар иртэл ** гийн мотоцикль нь байхгүй. Тэр хавьд нь жип болон Портер машины мөр гарсан байсан. Тэд нар тэндээ унтана гээд унтацгаасан. Тэд нар согтуу байсан. Унтаад сэрэхгүй болохоор нь шөнийн од цагийн үед би гэр лүүгээ явсан. Маргааш нь буюу 22-ны өглөө 9 цагийн үед би санаа зовоод ** нарын хээр хоносон газар ирэхэд мотоциклио олоогүй байсан. ** О 2 журмын хашаа руу явж үзэхээр яваад. ** Т хоёр мотоцикль журмын хашаанд байна. Санаа зоволтгүй боллоо гээд буцаж ирсэн. ** мотоциклио журмын хашаанаас авах мөнгө байхгүй буцъя гэсэн. О , ** хоёр хөдөө гэр лүүгээ надаар хүргүүлсэн. Би гэртээ харьсан. Ү гээд манай нутгийн бандийн микро машинтай явсан юм. Т манайхантай саахалт ** нартай 21-ний өдөр салж явснаас хойш хээр тараад архидсан бололтой юм байна лээ. Гэртээ байсан гэрээсээ гараагүй. Манай гэрийнхэн буюу аав, ээж, дүү нар мэднэ ээ гэх мэдүүлэг /2хх-ийн 190-192 хуудас/.
Гэрч С.О 2007 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:... За байз 2007 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн үеэр ганцаараа аймаг орно гэж гарсан. Тэгээд 2 хоногийн дараа билүү дээ. Мотоцикль хээр асаахгүй орхичхоод явчихсан чинь цагдаад журамлуулсан гэж ирсэн. Уг гэрээс гарахдаа яахаараа мотоциклио журамлуулсан юм бэ гэхэд асахгүй болохоор нь аймаг яваад ирсэн юм шиг байсан. Үүнээс 5-6 хоногийн өмнө байсан байх л гэж бодоод байна. Манай охин 2007 оны 5 дугаар сарын 15-нд аймгийн төв рүү ** гээр хүргүүлсэн гэсэн. Охины нэрийг О гэдэг юм 2007 оны 5 дугаар сарын 15-нд яг ямар үйл явдал болж өнгөрснийг тодорхой мэдэх юм алга. Аймаг руу заримдаа 3-4 хоноод заримдаа 7-8 хонож байгаад явдаг гэх мэдүүлэг /2хх-ийн 193-194 хуудас/.
Гэрч Ц.ц 2008 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:.. Дарамталсан зүйл байхгүй ээ. Ер нь бол удирдлагын хувьд хэлэх ёстой зүй ёсны шаардлага тавьсан. Б гэдэг тэр айлын хувьд хүнээс үг сонсох дургүй хүмүүс. Би 2008 оны 5 дугаар сарын 15-нд бол гэртээ Солонгосын олон ангит кино үзчихээд 15-аас 16 цагийн хооронд ажил дээрээ очсон юм. Би явж очоод гал зуухны гэр лүү орсон чинь М энэ Н гуай намайг их аашилсан. Тоосго буруу тооллоо гэх мэтээр аашилсан гээд сууж байсан. Н гуайн хувьд бол хүмүүстэй ихэд таарамж муутай. М бүр ч дургүй байдаг. М бол үг дуу цөөтэй хов жив хөөдөггүй даруухан хүүхэн байдаг юм. Тэгээд би гэрээс гараад явтал Н гуай миний өмнөөс хүрч ирэнгүүтээ М тоосгоо буруу тоолоод байна гэж муулаад хүрээд ирсэн. Би энэ бол чиний хариуцах ажил биш. Чи өөрийнхөө ажлаа хариуц. Мөрөөрөө ажлаа хийж яваа хүмүүстээ битгий хэрэлд. Түүнийхээ оронд чи өөрийнхөө хэдэн хүүхдийг хүмүүжүүл. Танай хэдэн хүүхдүүд чинь хүнтэй нийцэж ажиллаж чадахгүй шүү дээ гэх мэтээр аашлахад харин тийм ёстой тийм. Надад ингэж хэлж яриад байх ах дүү ч байхгүй гэж байсан. Би түүнд хандаж та нарыг ядарч явахад чинь танайхыг ажилд аваад өдий зэрэгтэй явуулж байна шүү гэхэд харин тийм. Танд ёстой их баярлаж явдаг шүү. Надад ёстой танаас өөр миний дутагдлыг ингэж хэлж байсан хүн байхгүй шүү гэж байсан. Баярлалаа танд гээд хэлж байсан. Би тэгээд салж авсан. Миний хувьд түүнийг хүмүүсийг аашилж хүмүүжүүлэх гэж явсныхаа оронд хэдэн хүүхдээ хүмүүжүүл. Чиний байдал чинь хүүхдийн чинь хүмүүжлийг эвдэж байна гэх утгатай үгсээр л аашилсан. Тэдний 3 хүүхэд ямар ч хүнтэй нийцэж ажиллана гэж огт байхгүй. Хүнтэй таарамж муутай байдаг учраас гурвууланг нь блокын цехэд ажиллуулдаг байсан юм. Н гуайн хувьд ч бас ажилчидтай таарамж муутай ааш ихтэй. Хүүхдүүддээ дэндүү өмөөрнө. Тийм болохоор ажилчид ч тэдэнтэй нээлттэй харьцаж чадахгүй байгаа байдал ажиглагддаг. Энэ байдлыг л хэлчхээд өөр хүмүүстэй ч уулзаагүй явсан 5-10 минутын хугацаанд л би тэр хашаанд байж М, Н гуай нартай уулзаад буцаад гэртээ харьсан. Энэ яриаг энгийн байдлаар ярьсан болохоор одоо бүрэн дүүрэн санаанд орохгүй байна. Би алчихна гэж яриагүй. Хүн алах гэдэг үгнээс ч цээрлэдэг. Энэ хүүхдүүд чинь цаашдаа өөр ажилд орлоо гэхэд хүнтэй таарч ажиллаж яаж чадах юм бэ гэсэн утгатай л үг хэлсэн болохоос хүнд алуулчихвал яах вэ гэж огт хэлээгүй юм шүү. Би хүнд муу санаж явдаг хүн биш ээ. Ер нь ажлаас нь гаргая гэж ярилцаж байхад тэр ажил явдал болсон юм аа. Хувийн хэвшлийн байгууллагууд чинь нэг ажилтнаа олон жилээр ажиллуулдаг тийм туршлага байдаггүй юм. 5 жил 5 хүнийг ажлын байраар хангаж, хашаандаа манаачаар байлгаж гэрийн цахилгааныг үнэгүй ашиглаж байсан. Ер нь энэ айлынхан эв түнжин муутай ажилчдын дунд буруу ойлголт төрүүлж бухимдал бий болгодог. Ер нь л бүх насаараа л энэ чигээрээ байж байх юм шиг төсөөлж явсныг нь халсан болохоор л их бухимдаж бидэнд дургүйцдэг байх. Н авгайд учир их бий, хувь чанарын хувьд аягүй онцгүй хүмүүс. Гэхдээ бид хэрэлдэж маргалдаж байсан явдал огт байхгүй Ажлаас нь халчихаар л тийм юм зохиож ярьж байгаа байх. Н бол зуухны мастер зохион байгуулагч л гэсэн үг. Нэг ээлждээ 5-аас 6 хүн ажиллуулдаг тэднийг хариуцаж ажиллуулдаг байсан тийм зүйл байхгүй. Ёстой ямар ч холбоогүй хүнд алуулчихвал гэж огт хэлээгүй шүү дээ. Ө яагаад нас барсан шалтгааныг мэдэхгүй юм. Энэ хэрэг л хурдан түргэн илэрхий шийдэгдчихээсэй л гэж хүсэж байна. Нөхөр бид 2-ын хувьд хүнд хар буруу санаж явдаг зүйл байхгүй гэх мэдүүлэг /3хх-ийн 23-26 хуудас/.
Гэрч Г.Н 2008 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:... Ц тухайн өдөр 16 цагийн үед ирээд манайхыг доромжилж ихээр аашилсан. Танай Ө-йиг ааш муутай, соёлгүй, хүнтэй таардаггүй танай хүүхдийг хүн амьтан алчихвал чи яах вэ? Ажилчид гэртээ очоод Ө-йиг муулж ярина. Гэрийнхэн нь цааш таньдаг хүмүүстээ хэлнэ. Хүүхдийг чинь зодоод нүдээд алчихвал чи яах юм. Юу ч мэдэхгүй биз дээ гэсэн үгийг уурлаж аашилж надад хэлсэн. 50 хүрч байгаа чамд хийх ажил олдохгүй. Ажилд авах хүн олдохгүй гэх мэтчилнээр аашилсан. Манайд манай талийгаачийн 49 хоног дууссанаас хойш М Ц нар хашаанд нь байгаагүй дарамталж тоосгоны бүтээлгээ авч бүтээж байгаарай. Хүн дуудах хэрэггүй өөрсдөө бүтээж бай гэж хэлсэн. Энэ яриа гарснаас хойш л манай гэрийнхэн ажлаасаа халагдсан юм. Тэр өдөр Ц тийнхүү хэлсэн. Баярхүүтэй урд өдөр нь маргалдсан байдаг. 2007 оны 5 дугаар сарын 15-ны орой Баярхүү Болдбаатарынд талийгаачийг сураглаж орж ирсэн гэх мэтийн үйл явдлууд хачирхалтай санагдаад байгаа юм. Арай ойр 20 метрийн зайд Наранцэцэг ажлаа хийж байсан. Чухам юу ярьж аашилсныг нь сонссон юмуу үгүй юуг бүү мэд. Гэхдээ аашилж байна гэдгийг мэдсэн байх. Ц яагаад тэгж хэлэх болов? Уг нь тэгж хэлмээргүй юм. М Болороо хоёрыг ажилд орохоос өмнө бол үл ойлголцох асуудал гардаггүй. Ажил хэвийн л явагддаг байсан. Урд хэрэлдэж маргах үйл явдал байгаагүй. Манай дарга нар ажлын байранд архи ууж болохгүй гэсэн шаардлага тавьдаг байсан. Би архи уусан хүмүүсийг дарга нарт хэлчихдэг байсан юм. Үүнд л манай ажилчид их дургүйцдэг байсныг сүүлд мэдлээ гэх мэдүүлэг /3хх-ийн 21-22 хуудас/.
Гэрч Б.Б 2008 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:... 2003 оноос 2004 онд байх аа. Аз** гийн гэр нь манай байсан тоосгоны үйлдвэрийн хашааны зүүн талд гэр нь байсан ба Аз** өөрөө Төгрөг суманд сургуульд сууж амралтаараа гэртээ ирдэг байсан. Тэр үед бид танилцаж хааяа миний дугуйгаар аргалд хамт явдаг байсан. 2 3 сар найзлаад сүүлдээ би ээжийн хэлснээр найзлахаа больсон. Тааралдсан үедээ л мэндтэй явдаг болсон. Аз** нь дайргын голд манай мал маллаж байсан айлын хүүхэд болох Х ах дүүсийн хүүхдүүд бөгөөд найзууд байгаа юм. Аз** нь одоо тааралдахаараа архины мөнгө, тамхины мөнгө нэхэхээр нь байхгүй гэхээр хувцасны карман шалгаад байдаг. Зүс бол танина. Хоорондоо тийм ч лав харилцаатай зүйл байхгүй. Мөнхдуламын дүүгийнх нь нэрийг мэдэхгүй. Талийгаач ах бид 2004 онд цэргийн комисст орох үед Мөнхдуламын дүү нь 7 банди нартай нийлээд энэ манай ээжийг дарамталдаг. Энэ мууг нэг нэгээр нь цувраад нүдчихье гээд байсан. Би ахыгаа дагуулаад захиргаан дээр ирсэн. Гэхдээ яг зодсон юмгүй л дээ. Одоо бол хаана байгааг нь мэдэхгүй. Ноднин талийгаачийг нас барах үед улаан өнгөтэй хятад мотоцикльтой байсан гэх мэдүүлэг /3хх-ийн 27-28 хуудас/.
Гэрч С.Б 2007 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:... ** тэр үед манай мотоциклийг унаж байснаа ахаа та мотоциклио зарчих би хятад мотоцикль сонирхоод байгаа юм гэсэн. Чи мотоциклио яасан юм гэхэд Дашзэвэг ахын хашаанд орхичихсон гэсэн. Бид хоёр архи уусан. Тэр үед ** би ундаанд явъя гэхээр нь чи эрүүлдээ хужаа мотоцикль унаж чадахгүй байж согтуудаа яаж унадаг юм гэж хэлсэн чинь ** уурлаад бид хоёр маргалдаад юм. Тэгээд би нүүр хавьд нь гараараа хоёр гурван удаа цохисон. Тэгээд сундалдаад манай гэрт очсон. Гэрт очоод бас маргалдаж модон сандлаар нуруу хавьд нь 2-3 удаа цохисон. Тэр үед өглөө 08-09 цаг болж байсан байх. Тэгээд 12-13 цагийн орчимд гэр лүүгээ явсан. Баруун талын нүдний доод тал хавьд бага зэрэг хөхөрсөн харагдсан. Мөн хоёр хөмсөгний хооронд шалбарсан байсан гэх мэдүүлэг /2 дугаар хавтас хэргийн 175-177 хуудас/.
Гэрч О.Ц 2007 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:... 2007 оны 05 дугаар сарын 23,24-нд өдрийг нь сайн санахгүй байна. Гадуур явж байгаад гэртээ ирэхэд ** согтуу ганцаараа архи уучихсан далжганаад сууж байсан. Авгай хүүхдийнхээ байгаа айл руу очих гээд байсан. Харц нь хачин жигтэйхэн болчихсон байсан. Тэгтэл ээж цаашаа харж бай даа гэхээр нь би байшингаас гарахад хутга барьчихсан цонхны цаана зогсоод ингэнэ гээд байгаа юм уу хаашаа юм хоолойгоо хэрчих гэж байгаа юм шиг дүр үзүүлээд хувцсаа тайлж цээжээ нүцгэлээд байхаар нь цагдаа дуудсан гэх мэдүүлэг /2хх-ийн 160-162 хуудас/.
Гэрч Ч.** 2007 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:... Ээж хашааныхаа гадна зогсож байхаар нь яасан бэ гэхэд ** намайг гар гээд байна. Хутгаа надад өгдөггүй гэхээр нь би байшингийнхаа хаалгыг татаж үзэхэд цоожтой байсан. ** цонх дээр гадагш хараад хутга бариад зогссон байсан. Тэгээд би айгаад цагдаад дуудлага өгсөн. Уг нь манайхаар согтуу орж ирдэггүй. Энэ жилээс согтуу орж ирдэг болчхоод байгаа юм. Архи уусан үедээ ааш нь өөрчлөгдөөд байдаг болсон байна лээ. Манайхан нэг их сүсэг бишрэлгүй, яах аргагүй үхэл хагацал тохиолдсон үед ламаар явдаг. Т-ыг ламаар явлаа гэж лав дуулж байгаагүй гэх мэдүүлэг /2 хх-ийн 163-165 хуудас/.
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2011 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн №029 дугаартай:... Хэргийн газрын үзлэгээр илрүүлж фото бэхжүүлж авсан мотоциклийн дугуйны хээ болон сэжигтэн Ч.Т ын зураг мотоциклийн дугуйны хээний зураг дардаснууд шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд тэнцсэн хэргийн газрын үзлэгээр илрүүлж бэхжүүлж авсан мөр нь сэжигтэн Т ын мотоциклийн дугуйны хээгээр үүсгэгдсэн мөр байна. Дээрх 2 мөр нь ерөнхий болон дугуйны хээнд эдэлгээний явцад үүсгэгдсэн гэмтэл, зүсэгдэлт зэрэг хувийн онцлог шинж тэмдгүүдээрээ тохирч байна гэх дүгнэлт /3 дугаар хавтас хэргийн 55-56 хуудас/.
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2011 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн №010 дугаартай:... Шинжилгээнд ирүүлсэн сэжигтэн Ч.Т ын гэх цус нь шинжилгээнд тэнцэнэ. Сэжигтэн Ч.Т ын гэх шингэн цус нь О бүлгийн цус байна. Хохирогчийн өмсөж явсан срочкин цамц болон ноосон цамцан дээрх улаан өнгийн толбо бүхий зүйл нь О бүлгийн цус байна Хохирогчийн өмсөж явсан срочкин цамц болон ноосон цамцан дээрх цус нь сэжигтэн Ч.Т ын цусны бүлэгтэй тохирч байна гэх дүгнэлт /3 дугаар хавтас хэргийн 57-58 хуудас/.
Шинжээчийн 2007 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн №51/1241 дугаартай:... Нүүр, шанаа, хүзүү мөр, шуу, бугалга, сарвуу, цээж хэвлийн хажуу, хэвлийн доод хоёр гуяны дотор, гадна хажуу, ар, шилбэний ар өвөр, эргэн тойрон хар тортог сууж түлэгдсэн цээжний баруун хажуу доод хэсэгт 24x10см, хоёр цавины хэсэг умдагны дээд хэсэг язарч нарийн гэдэсний гогцоо ил гарсан гуяны хэсэг харласан, бэлгийн шодой харласан хоёр гарын сарвуу харлаж хорчийсон, баруун хөлийн доод хэсэгт 2x0.2см өнгийн зах эрмэг нь жигд бус шархтай, цээжний баруун хөндийд 500гр цусархаг шингэнтэй. Баруун уушгины дунд урд дунд хэсэгт 1,2х0,3см зах ирмэг нь жигд 2,5 см гүн шархтай, цээжний баруун 5-6 хавирганы завсраар өвчүүний хажуу эгэмний дунд уушгины ард 2x0,Зсм гялтан хальс зах эрмэг нь дунд орчмын эдэд цус хуралттай цооролттой зэрэг гэмтэл нь задлан шинжилгээгээр тогтоогдсон. Уушгины баруун дунд ирмэгт баруун 5, 6 хавирганы завсраар үүссэн шарх гэмтэл нь хурц эрмэгтэй зүйлээр үүссэн байж болно. Бусад гэмтэл өөрчлөлт нь дулааны үйлчлэл өөрчлөлтийн улмаас үүссэн байх боломжтой. Уг гэмтлүүд өөрчлөлтүүд нь амь биед аюултай өөрчлөлт болно. Түлэгдэлт нь амьд үедээ үүссэн байх боломжтой. Үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдоогүй. Үхэлд хүргэсэн үндсэн шалтгаан нь угаарын хийн хордолт болно. Нас барснаас хойш ямар цаг хугацаа өнгөрснийг тогтоох бололцоо муутай, цогцост гарсан өөрчлөлтүүдийг баримжаалбал 4-8 хоногийн өмнө байх боломжтой гэх дүгнэлт, /2хх-ийн 249-250, 3хх-ийн 1-2 дугаар хуудас/.
Шинжээчийн 2007 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн №51/1241 дугаартай дүгнэлт, /2хх-ийн 249-250, 3хх-ийн 1-2 дугаар хуудас/.
2007 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-ийн 5-10 хуудас/.
2007 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн цогцост хийсэн үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-ийн 10-20 хуудас/.
2007 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн мотоцикльд үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-ийн 24-25 хуудас/.
2007 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн мотоцикльд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-ийн 26-28 хуудас/.
2007 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн Сэжигтнээр тооцоох тогтоол /2хх-ийн 178 хуудас/.
2007 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн №2488 дугаартай Шүүх шинжилгээний үндэсний төвийн шинжээчийн ** гэх цусны дээжид 1.7 промилль, ходоодны шингэнд 1.3 промилль спиртын алкоголын агуулга тус тус илэрч байгаа нь согтолтын дунд зэрэгт хамаарна гэх дүгнэлт, /2хх-ийн 227 хуудас/,
2007 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 2486 дугаартай шинжээчийн шинжилгээнд хүргүүлсэн шатсан хувцас, эд зүйл нь ямар хүчин зүйлийн үйлчлэлээр шатсан болох, шатамхай шингэн бодис ашиглаж шатаасан эсэхийг тогтоох нь тус төвийн химийн лабортарын тодорхойлох шинжилгээний хүрээнд хамаарахгүй бөгөөд тогтоох бололцоогүй гэх дүгнэлт /2хх-ийн 229 хуудас/.
2007 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 282/7342 дугаартай шүүх шинжилгээний үзлэг хийсэн акт /2хх-ийн 240 хуудас/.
2007 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 2566, 67, 68, 69 дугаартай шинжээчийн гэрч Болдбаатарын гэх дээлүүд болон куртик дээр цус илэрсэн. Энэ нь амьтны цус байна. Ямар амьтны цус болохыг тогтоох боломжгүй гэх дүгнэлт /2хх-ийн 243 хуудас/.
2007 оны 06 дугаар сарын 5-ны өдрийн 2478 дугаартай Шинжээчийн шинжилгээнд ирүүлсэн шүдэнзий хайрцаг дээрээс гарын мөр илрээгүй гэх дүгнэлт /2хх-ийн 232 хуудас/.
2007 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн Сэжигтнийг баривчлах тогтоол /2 хх-ийн 150 хуудас/.
2007 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн Сэжигтнийг цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тогтоол /2 хх-ийн 151 хуудас/,
.
2007 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн Цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгох буюу өөрчлөх санал /2 хх-ийн 152 хуудас/.
2007 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 2487.89.94.95.96.2570 дугаартай шинжээчийн дүгнэлт /2хх-ийн 241 хуудас/.
2008 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 37 дугаартай түдгэлзүүлсэн хэргийг сэргээж, хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтыг явуулах хугацааг тогтоох тогтоол /3хх-ийн 14 хуудас/.
2008 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хохирогч Д.Ө-ийн гэрт туршилт хийсэн тэмдэглэл /3хх-ийн 16 хуудас/.
2008 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 18 дугаартай мөрдөн байцаалтын ажиллагааг түдгэлзүүлэх тухай прокурорын тогтоол /3хх-ийн 30 хуудас/.
2010 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн түдгэлзүүлсэн эрүүгийн хэргийн байцаан шийтгэх ажиллагааг сэргээх санал /3 хх-ийн 32 хуудас/.
2010 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 22 дугаартай мөрдөн байцаалтын ажиллагааг түдгэлзүүлэх тухай прокурорын тогтоол /3 хх-ийн 52 хуудас/.
2011 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн түдгэлзүүлсэн эрүүгийн хэргийг сэргээлгэх тухай санал хүргүүлэх тогтоол /3 хх-ийн 54 хуудас/.
2011 оны 11 дүгээр сарын 17-ны Сэжигтнийг өөр газарт шилжүүлэн цагдан хорихоос татгалзах тухай шүүгчийн захирамж /3 хх-ийн 68 хуудас/.
2011 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Зарим сэжигтэн, яллагдагчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох тухай №31 дугаартай прокурорын тогтоол /3хх-ийн 76 хуудас/.
2011 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 69 дугаартай Мөрдөн байцаалтын ажиллагааг түдгэлзүүлэх тухай прокурорын тогтоол /3хх-ийн 77 хуудас/.
2011 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн Эрүүгийн хэргээс зарим сэжигтэн, яллагдагчид холбогдох үйлдлийг хэрэгсэхгүй болгох мөрдөгчийн санал /3хх-ийн 74 хуудас/.
2011 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн Зарим сэжигтэн яллагдагчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох тухай прокурорын тогтоол /3хх-ийн 76 хуудас/.
2015 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн №04 дугаартай түдгэлзүүлсэн хэргийг сэргээх тухай прокурорын тогтоол /3хх-ийн 78 хуудас/.
2015 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн Эрүүгийн хэргийг түдгэлзүүлэх санал /3хх-ийн 86 хуудас/.
Зарим сэжигтэнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох тухай прокурорын тогтоол /3хх-ийн 87-94 хуудас/.
2017 оны 06 дугаар сарын 19-ний өдөр №61 дугаартай түдгэлзүүлсэн хэргийг сэргээж, мөрдөн байцаалт явуулах хугацааг тогтоох тухай /3хх-ийн 95 хуудас/.
2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 33 дугаартай Зарим сэжигтэнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох тухай прокурорын тогтоол /3хх-ийн 100 хуудас/.
Суллагдсан тухай 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн ч овогтой ** нь 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 181 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, 11.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт зааснаар 5 жил 128 хоногийн хорих ялаар шийтгүүлсэн. Дөрвөн удаагийн ял шийтгэлтэй. Гэм хорын 1,104,120 төгрөгийн төлбөртэй. Нэмэгдэл ялгүй. Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь ШШГХ-423 дугаартай нээлттэй, хаалттай хорих ангид ял эдэлж байгаад 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдөр хорих ялын хугацаа дуусаж суллагдаад Өвөрхангай ** сумын 1 дүгээр баг 22 гудамж 2 тоотод оршин суухаар явсан болно. Биеэр 4 жил 03 сар 22 хоног, шагналын 1 жил 16 хоног, бүгд 5 жил 128 хоног болохыг тодорхойлсон тодорхойлолт.
Шүүгдэгч Ч.Т ын хувийн байдлыг тогтоосон гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, /3хх-ийн 230 хуудас/, Т.Х иргэний үнэмлэхийн хуулбар /3хх-ийн 230 хуудас/, Т.Г №0418257 дугаартай төрсний гэрчилгээний хуулбар /3хх-ийн 231 хуудас/.
2024 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, /3 хх-ийн 169 хуудас/.
2024 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 2024/ЦХШЗ/39 дугаартай “Яллагдагчид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай” шүүгчийн захирамж,
2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 2025/ЦХШЗ/02 дугаартай “Яллагдагчид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг сунгах тухай” шүүгчийн захирамж,
2025 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 2025/ЦХШЗ/06 дугаартай “Яллагдагчид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг сунгах тухай” шүүгчийн захирамж,
2025 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 2025/ЦХШЗ/10 дугаартай “Яллагдагчид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг сунгах тухай” шүүгчийн захирамж,
2025 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 2025/ШЗ/288 дугаартай шүүгчийн захирамж,
2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 2025/ШЗ/304 дугаартай шүүгчийн захирамж,
Шүүгдэгч Ч.Т нь гэмт хэрэг үйлдэхийн өмнө болон одоогийн сэтгэц ямар нэгэн өвчингүй байсан байна. Өвчингүй тул өөрийнхөө үйлдлийг зөвөөр ойлгож мэдэх, удирдан жолоодох, үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай, хэрэг хариуцах чадвартай, мэдүүлэг өгөх чадвартай болох нь Өвөрхангай аймаг дахь Бүсийн оношилгоо Эмчилгээний төвийн 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн №01 дугаартай Шүүх сэтгэц, эмгэг судлалын дүгнэлт /4хх-ийн 36-38/.
Шүүгдэгч Ч.Т ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /3хх-ийн 197 хуудас/.
2025 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 23/180 дугаартай Улсын бүртгэлийн ерөнхий газар Өвөрхангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн Д.Э нас барсан лавлагаа
Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Улсын яллагч Ц.Эрдэнэбат шүүх хуралдаанд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлтдээ:... Шүүгдэгч Ч.Т д холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд улсын яллагчаар оролцож дараах дүгнэлтийг гаргаж байна. Шүүгдэгч Ч.Т нь 2007 оны 05 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн ** сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах хуучин шатахуун түгээх станцын хойд талд 1200 метрийн зайд байх жалганд талийгаач ** биед халдаж баруун уушгины дунд урд дунд хэсэгт 1.2х0.3 см зах ирмэг нь жигд 2.5 см гүн шархтай, цээжний баруун 5-6 хавирганы завсраар өвчүүний хажуу эгэмний дунд уушгины ард 2х0.3 см гялтан хальс зах ирмэг нь тэгш орчний эдэд цус хуралттай цооролт бүхий гэмтэл учруулж, улмаар түүнийг шатаасны улмаас угаарын хийн хордолтод оруулж амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна. Шүүгдэгчийн гэм бурууг нотолсон байдлын тухайд мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогдсон үйл баримтуудаас дурдвал талийгаач Ө нь 2007 оны 05 дугаар сарын 15-ны өдөр ажил тарсны дараа дэлгүүр орно гэж гэрээсээ гараад эргэж ирээгүй байна. Үүний дараа ** сумын 9 дүгээр хороонд оршин суугч гэрч С 2007 оны 05 дугаар сарын 16-ны өдөр 9 цагийн үед аргал түүхээр гэрээсээ гарч яваад жалган дотор дээшээ харсан байдалтай бие болон хувцсан нь шатчихсан хүний цогцос олж харсан. Энэхүү харсан зүйлээ Ц хэлж маргааш нь буюу 2007 оны 05 дугаар сарын 17-ны өдөр 12 цаг өнгөрч байхад хамт очиж тэрхүү шатсан гэх цогцсыг үзэж улмаар цагдаагийн байгууллагад мэдэгдсэн байдаг. Тухайн үед болж өнгөрсөн цаг хугацаанд буюу 2007 оны 05 дугаар сарын 14-ний өдөр ** нь Өвөрхангай аймгийн төв ** суманд байж гэрч Дашзэвэгтэй зах дээр тааралдсан ба үүнээс хойш гэртээ хариагүй байна. Тэрээр гэртээ байгаагүй цаг хугацаандаа өмсөж явсан дээл нь цус мэт зүйлээр бохирлогдсон байдалтай гэртээ очоод дээлээ сольж өмсөөд гараад явсан. Энэ үйл явдал болж өнгөрсний дараа гэрч ** тухайн цус болсон дээлийг шатаасан ийм нөхцөл байдал байна. Мөн үүний дараа 2007 оны 05 дугаар сарын 27-ны өдөр шүүгдэгч ** нь эхнэр С хамт гэрч ** дээр очиж засал буюу шашны зан үйл хийлгэх үедээ эхнэрийгээ гэрээс зориуд гаргаж Э хандаж тэр бойны хойно шатаасан хүн бол, би хүн алчихсан, би дуусчихсан хүн гэх зэрэг үгийг хэлж уйлж байсан зэрэг нөхцөл байдлууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна. Нотлох баримтын тухайд хууль ёсны төлөөлөгчөөс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ 2007 оны 05 дугаар сарын 15-ны өдөр төрсөн өдөр нь болоод ажил тарсны дараа 20 цаг өнгөрч байхад 9 дүгээр хорооны урд талын дэлгүүр орж шоколад авчирна гээд ганцаараа гэрээсээ гараад гэртэй эргэж ирээгүй. Алга болох үедээ бор шаргал өнгийн ноолууран цамц, түүний дотор хөх саарал өнгийн сорочкин цамц дотуураа цэнхэр хөх өнгийн подволк, бүсэлхий хэсгээрээ улаан хүрэн өнгийн бүс баадагнаад уячихсан доогуураа бэлтгэлийн ногоон цоохор өмдтэй. Хар өнгийн ботинктой гарсан юм. Гэрээс гараад алга болчихоор нь 2007 оны 05 дугаар сарын 16-ны өдөр билүү 17-ны өдөр цагдаад мэдэгдсэн. Тэгээд очиж болох айлуудаар нь болон ойр хавийн суу жалгаар хайгаад олдоогүй. Тэгсэн чинь өнөө өглөө нэг авгай манай ажил дээгүүр ирж төв колонкын хойд жалганд нэг хүний цогцос байгаа талаар хэлсний дагуу очиж үзэхэд манай хүү Ө-ийн цогцос мөн байсан. Манай хүүгийн цогцос мөн болохыг манай авгай гарын бугуйн дахь цаганд наалдсан ноосон цамцных нь тасархай болон биеийнх нь ерөнхий байдлаар нь таньсан юм гэж мэдүүлнэ. Мөн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн гэрч С-ийн мэдүүлгээр би 2007 оны 05 дугаар сарын 15, 16-ны өдрийн орчимд аргал түүхээр гэрээсээ ганцаараа гарсан. Тэгээд гэрээсээ баруун урагшаа гарч яваад жалганы баруун талд хэдэн хомоол байхаар нь авах гээд очтол хомоол байсны зүүн талд жалган дотор дээшээ харсан байдалтай бие болон хувцас нь шатчихсан эрэгтэй хүний цогцос байгаа харагдсан. Би сайн хараагүй жалганых нь баруун талын эрэг дээр зогсож байгаад буцсан. Гэртээ очоод хүүхдүүд болох Х, Ц нарт хэлсэн гэж мэдүүлдэг. Энэ нөхцөл байдлыг гэрч Ц мөн адил 2007 оны 05 дугаар сарын 16-ны орой 16-17 цагийн хооронд манай ээж С аргал түүж ирээд, аргал түүж явахад төв клонкоос нэлээд хойно жалганд нэг юм харагдахаар нь үзсэн чинь хүн юм шиг байна. Маргааш нь буюу 05 дугаар сарын 17-ны өдөр 12 цаг өнгөрч байхад ээжтэй хамт аргалд явсан. Би үзье гээд үзэхэд нэг жалга өгсөөд миний зогсож байгаа газраас 50м зайд өвдгөөрөө нугаларч боссон юм шиг хар хүрэндүү өнгөтэй харагдсан. Гар, нүүр зэргийг нь хараагүй. Би хүн байна гэдгийг нь ойлгосон ч удаан биш дөнгөж харчхаад явсан гэж мэдүүлнэ. Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч ** 2007, 2011, 2024 онуудад мэдүүлэг өгнө. Уг мэдүүлгүүд агуулгын хувьд зөрөөгүй. 2007, 2011 онуудад шүүгдэгчийн талаар тухайлан мэдүүлж байсан. ** гэдэг лам дээр очиж засал хийлгэсэн. Нүүх суух газар асуусан. Тэнд ** ** хоёрыг архи уусан. ** намайг түр гарч бай гэж хоёр удаа хэлсэн. Би нохойноос айгаад би тэр дороо буцаад орчхоод байсан. ** уйлаад байсан. Би өнгөрсөн хүн юм, ингэж явах тавилантай юм байх даа гэж хэлсэн гэх мэдүүлгийг 2007 онд өгч байсан. 2011 онд ноолуур тушаасан өдрөө гэртээ ирж хоночхоод маргааш аймгийн төв орно гээд өглөөгүүр гарсан санагдаж байна. Түүнээс хойш 2, 3 хоног алга болчхоод гэртээ ирэхгүй болохоор би ** гуай дээр очсон. ** дээр очоод нөхөр архи уугаад ирэхгүй байна гэхэд чамайг гэртээ харихад ирчихсэн байна гэхээр нь харихад ** ирчихсэн байсан. Согтуу үедээ над руу дайраад байдаг. Хоёр хүүхдээ бас ална шүү гэж хэлдэг. Согтуудаа хүүхэд рүүгээ хутга хүртэл гаргаж дайраад байсан гэх мэдүүлгийг 2011 онд өгч байж. Мөн 2024 онд өгсөн С мэдүүлэгт ** гуай намайг чи надтай нэг уулзаадахаараа гэж хэлж байсан. Би тухайн үедээ юм бодоогүй тухайн жилийн намар нь ** гуай дээр очиж уулзсан чинь ** гуай ** над дээр согтуу ирээд аргалаад янзлаад өг гээд манайхаас гарахгүй хэчнээн юм болсон. Би тэрийг нь аргалж өгсөн гэж хэлж байсан. Наад хүн чинь аймаар хэрэг хийх нь хийсэн би тэрийг нь аргалж өгсөн өөрөө хүнд битгий хэлээрэй гэж хэлсэн. Мөн тухайн цаг хугацаанд 5 хоног гэртээ ирэхгүй байснаа шөнө 3 цагийн үед ирж байсан. Гаднаас орж ирэхдээ ганцаараа явган орж ирсэн. Унаа тэрэг байхгүй байсан. Бүс бүслээгүй нөмгөн дээлтэй байсан. Буцаад явлаа гээд шуудайтай ноолуур аваад явсан. Тухайн үедээ өмсөж ирсэн дээл нь цус болсон байсан. Тухайн үедээ би ямар нэгэн зүйл бодоогүй. Маргааш билүү нөгөөдөр нь тухайн дээлийг шатаачихсан гэх мэдүүлгийг мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгч байсан. Гэрч Ц, Н буюу шүүгдэгчийн ээж эгч нарын мэдүүлэгт 2007 оны 05 дугаар сарын 23, 24-ний өдөр харц нь хачин жигтэй болчихсон хутга барьчихсан байсан. Тэгээд цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Гэрч ** мэдүүлэг ** цонхон дээр гадагшаа хутга барьчихсан зогсож байсан. Тэгээд би айгаад цагдаад дуудлага өгсөн. Манайхан бол сүсэг бишрэлгүй айл. Яах аргагүй үхэл, хагацал тохиолдсон бол ламаар явдаг. Т-ыг ламаар явлаа гэж лав дуулж байгаагүй гэх мэдүүлгийг мөрдөн шалгах ажиллагааны үед өгч байсан байна. Гэрч Э мэдүүлэгт цаг хугацааны тухай тодорхой тайлбарлана. 2007 оны 05 дугаар сарын 27-ны өдөр ирж ном уншуулсан. Удалгүй ** эхнэртэйгээ эрүүл орж ирээд юм асуусан. Авгай нь энэ хүнийг архинаас гаргах арга байна уу гэдэг байдлаар асууж байсан. Бид хоёр 1 шил архи ууж уусан. ** нэгээс хоёр удаа уугаад хэл яриа нь өөрчлөгдөөд байхаар нь чи согтчих юм байна гэхэд 5, 6 архины цаана би гардаг гэж хэлж байсан. Үнэндээ бол амархан согтчихсон. Согтоод авгайгаа гарч бай гээд гарч явсан хойно надад хандаж тэр бой мал нядлах цэгийн хойно шатаасан хүн бол гэхэд эхнэр нь нохойноос айгаад ороод ирсэн чинь би бол дуусчихсан хүн гээд уйлаад байсан. Авгайгаа гарч бай даа гээд 2, 3-н ч удаа гаргасан чинь эхнэр нь дөнгөж хаалгаар гарчхаад орж ирээд юу ч яриулахгүй байсан. Гараа зангидчихаад би бол чөргөр ч гэсэн шөрмөстэй л хүн гээд байсан. Авгайгаа нэг гарахад нь би хүн алчихсан хүн, би дуусчихсан хүн гээд л уйлдаг. Тэр үед нь авгай нь ороод ирсэн. Тэгээд ерөөсөө ярих боломж олдохгүй. Цэргийн ангийн О гэж хүүхэн дээр очно би бас шүтдэг юм. Орой тийшээ очиж ном уншуулна гээд байсан. Би юу яриад байгаа учрыг нь ухаж асуух гэхээр эхнэр нь орж ирчхээд ерөөсөө юм яриулахгүй байсан. Яах аргагүй бойны хойно шатаасан хүн, би хүн алчихсан, өнгөрсөн гэж яах аргагүй хэлэхийн хувьд хэлсэн. Дэлгэрэнгүй ярих ямар ч боломж байгаагүй надтай авгайгаасаа л юм нууж ярих гээд байсан. Авгай нь хэд дахин гараад тэр дороо л орж ирчхээд юм яриулаагүй гэж мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн. Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад шинжээчийн 2488 дугаартай дүгнэлт, мөн шинжээчийн 2007 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн дүгнэлт, шүүх эмнэлгийн задлан шинжилгээний 2007 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 1241 дугаартай магадлал зэрэг нотлох баримтууд авагдсан. Эдгээр нотлох баримтуудад талийгаач амь хохирогчийн биед ямар хохирол учирсан, амь хохирсон шалтгааныг тодорхой дурдсан байна. Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүх сэтгэцийн эмгэг судлалын 01 дугаартай дүгнэлт авагдсан. Дүгнэлтэд шүүгдэгчийг сэтгэцийн өвчтэй эсэх талаар мөн үнэн зөв мэдүүлэг өгөх боломжтой эсэх талаарх дүгнэлт гаргасан. Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, мөн цогцсыг таньж ойлгуулах ажиллагаа, сэжигтнийг баривчлах цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ өөрчлөх тогтоол зэрэг шүүгдэгчтэй холбоотой нотлох баримтууд авагдсан байна. Хавтаст хэрэгт цугларсан болон шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам шаардлагыг зөрчөөгүй мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчдын эрхийг хассан, хязгаарласан зөрчилгүй гэж үзэж эрүүгийн хэрэг шийдвэрлэхэд ач холбогдолтой, шүүгдэгчийн гэм буруутай эсэхийг тогтооход хангалттай гэж үзсэн. Монгол улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдлийг гэмт хэрэгт тооцохоор заасан. Хүний амьд явах эрхийн эсрэг гэмт хэрэг нь хүний амь насанд халдсанаар хор уршиг нь хэзээ ч нөхөн сэргээгдэхгүй ноцтой гэмт хэрэг. Эрүүгийн эрх зүй болон онол, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны практикт гэмт хэргийн шинж гэдэгт нийгэмд тодорхой аюултай үйлдлийг гэмт хэрэг гэж тодорхойлж, Эрүүгийн хуульд заасан объектив болон субьектив шинжүүдийн нэгдлийг ойлгож, энэхүү хоёр шинжийн аль аль нь хангагдсан тохиолдолд гэмт хэрэг гэж тооцдог. Мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтаар шүүгдэгч Т ын үйлдлийн шинж нь хүнийг алах гэмт хэргийн объектив болон субьектив шинжийг хангах бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10 дугаар бүлэгт заасан бусад гэмт хэргээс дээрх шинжүүдээр мөн ялгаатай байна гэж үзсэн. Мөн хүнийг алах гэмт хэргийг хүндрүүлэх шинж тогтоогдоогүй болно. Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг цаг хугацааны хувьд 2007 онд буюу 2002 оны Эрүүгийн хууль үйлчлэх цаг хугацаанд хамаарч байгаа боловч одоо хүчин төгөлдөр үйлчилж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ гэж хуульчилсны дагуу оногдуулах ялын доод хэмжээг багасгасан 2015 онд шинээр баталсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татаж улмаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн. Яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм бурууг нотлох үндэслэл болж байгаа дээрх гэрчүүдийн мэдүүлэг, бичгийн нотлох баримтууд өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжигдсэн, нотлох баримтын шаардлагыг бүрэн хангаж байх бөгөөд хэргийн үйл баримтыг бүрэн эргэлзээгүй байдлаар тогтоосон. Өөрөөр хэлбэл шүүгдэгчийн гэм буруутайд эргэлзээ үүсгэх, тогтоогдсон хэргийн үйл баримтыг үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Иймд шүүгдэгч Т-ыг Эрүүгийн хуулийн тусгай 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох дүгнэлтийг шүүхэд гаргаж байна. Хохирол төлбөрийн тухай мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчоос гомдол саналтай гэж мэдэгдсэн. Өнөөдөр шүүхийн хэлэлцүүлгийн явцад мөн адил мэдэгдэж энэ байдлаа шүүхэд тайлбарлаж байгаа учраас хохирогч энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг цаашид иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх саналтай байна гэв.
Улсын яллагч Б.Буяндалай шүүх хуралдаанд шүүгдэгчийн гэм буруугийн талаар тайлбартаа:... Гэмт хэрэг гарсан цаг хугацаа бол 2007 оны 05 дугаар сарын 15-аас 16-нд шилжих шөнө буюу талийгаач нас барсан цаг хугацааг хэрэгт авагдсан гэрч нарын мэдүүлгээр тогтоогдсон. Тодруулах юм бол 05 дугаар сарын 15-ны орой 20 цагаас гарч яваад сураггүй алга болсон. Маргааш нь ажилдаа ирээгүй. Ингээд 16-ны өдөр бүтэн өдөр ар гэрийн хүмүүс нь ажлын хүмүүс нь хайж явсан боловч олоогүй. Тэгээд 17-ны өдөр аргал түүж явсан гэрч нартай цогцос нь тааралдаж олсон ийм нөхцөл байдал тогтоогдсон. Тэгэхлээр 15-аас 16-нд шилжих шөнө талийгаач нас барсан болох нь хөдөлбөргүй тогтоогдсон байна. Ингээд талийгаач нь гадны нөлөөтэй байж болзошгүй буюу хутгалагдсан шархтай, цээжний хөндий рүү нэвтэрсэн шархтай, мөн дээрээс нь шатсан байдалтай байсан учраас энэ гэмт хэргийг үйлдсэн хүнийг олж тогтоох зорилгоор цагдаагийн байгууллага энэ хэрэгт шаардлагатай бүхий л мөрдөн шалгах ажиллагааг тухайн цаг үед нь хийсэн байна гэж үзэж байгаа. Өнөөдөр яллах талын нотлох баримт болоогүй ч гэсэн энэ хэрэгт авагдсан бусад нотлох баримттай танилцах юм бол тэр гэмт хэрэг гарсан буюу талийгаачийг нас барсан, алга болсноос хойш цаг хугацаанд нас барсан үед ** сумын нутаг дэвсгэрт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж байсан хэсэг бүлгээрээ нийлж архи дарс хэрэглэж байсан бүх л хүмүүсийг олж зам мөр, маршрутыг нь шалгаж тогтоосон. Мөн сэжигтэй байж болох харилцаа үүсгэсэн бүх л хүмүүсийн зам маршрут, тэр хэрэг гарах цаг хугацаанд хаана юу хийж байсан болохыг нь бүгдийг нь тогтоосон. Энэ шалгалтын ажиллагааны явцад энэ шүүгдэгч Т ын тухайн цаг хугацаанд хаана байсан бэ гэдгийг шалгах явцад гэрээсээ яваад 2, 3 хоног алга болсон. Яг тэр хэрэг болсон гэх цаг хугацаанд гэртээ цус мэт зүйлээр бохирлогдсон дээлтэй ирээд солиод явсан гэдэг ийм мэдүүлэг хэрэгт авагдсан байгаа. Энэ мэдүүлэг нь давхар ** гэж ламын мэдүүлгээр давхар нотлогдож байгаа юм. Шүүгдэгчийн өмгөөлөгч гэмт хэргийг үйлдсэн гэж шууд зааж гэрч нар хэлж чадаагүй. Өөрөөр хэлбэл талийгаачийг энэ хүн алсан гэж хэлээгүй гэж ингэж үгүйсгэж байна. Энэ нь гэрчийн мэдүүлгийг үгүйсгэх, мөн одоо энэ гэмт хэргийг үйлдээгүй байна, эсвэл эргэлзээтэй байна гэж харах ийм нөхцөл байдал биш л дээ. Энэ гэрчүүд өөр өөрсдийнхөө харсан, үзсэн, сонссон юмыг л мэдүүлсэн. Магадгүй дэргэд нь байгаагүй гэрчүүд угаасаа ингэж мэдүүлэх боломжгүй. Харин ** гэдэг энэ лам буюу энэ гэрчийн мэдүүлэг дээр энэ хүний өөрийнх нь амнаас гарсан үгийг сонсон л гэж мэдүүлсэн байгаа юм. Тэр бойны хойно шатаж үхсэн хүн бол гэж хэлсэн. Тэгээд үргэлжлүүлээд ярих гэтэл эхнэр нь нохойноос айгаад орж ирээд байсан учраас би ярьж чадахгүй үгээ тастаад зогсчхоод байсан. Би өнгөрсөн хүн, би хүн алчихсан гэж ингэж хэлээд л тэгээд эхнэрээсээ нуусан байдалтай байгаад байсан гэдэг ийм зүйлийг хэлсэн. Мөн дээрээс нь эхнэрийнх нь мэдүүлэг нь энэ Э мэдүүлэгтэй яг аль хэсгээрээ тохирч байна вэ гэвэл лам ** дээр очиж үзүүлсэн. Хамт архи уусан. Намайг гарч бай гэж хэлсэн. Гараад удалгүй би нохойноос нь айгаад эргэж ороод байсан гэх энэ үйл баримтаа л хэлсэн. Тэрнээс биш ямар нэгэн хувийн ашиг сонирхлын сэдэлтэй энэ хүнийг гэмт хэрэгт гүтгээд ** тэрийг алсан гэж хэлээгүй. Зүгээр л болсон үйл явдлыг л хэлсэн. Болсон үйл явдал буюу би лам дээр очсон, гарсан, нохойноос айгаад хоёр, гурван удаа эргэж орсон гэдэг зүйлийг л хэлсэн байгаа байхгүй юу. Тэгэхээр Э, Т ын ярьсан зүйлийг ** нь хэллээ. Энэ хоёр юм яриад байсан. Ийм үйл явдал болсон гэдгийг нь ** нотолж хэлж байгаа юм. Энэ мэдүүлэг 2007 оны 05 дугаар сарын 29-ний өдөр буюу тухайн хэрэг үйл явдал болсноос арваад хоногийн дараа буюу тухайн цаг хугацаанд өгсөн мэдүүлэг. Тэр лам дээр очиж үзүүлсэн цаг хугацаа буюу 27-ны өдрөөс хойш одоо 3 хоногийн дараа өгсөн ийм мэдүүлэг. Мөн дээрээс нь ** бол гэр бүлийн харилцаатай хүн шүүгдэгчтэй. Тийм учраас ямар нэгэн хувийн сонирхлоор ийм мэдүүлэг өгөөд байна гэж ингэж тайлбарлаж түүний мэдүүлгийг үгүйсгэж байгаа нь бас үндэслэлгүй байна. Мэдээж гэрчийн мэдүүлгийг, хохирогчийн мэдүүлгийг үнэлэхдээ харгалзаж үзэх хэд хэдэн зүйлийг Улсын дээд шүүхийн 16 дугаартай тогтоолоор тайлбарласан байгаа. Тэгэхээр гэрч, шүүгдэгч нарын хоорондын харилцаа хамаарлыг анхаарч үзэх нь чухал. Харин эсрэгээрээ энийг ингээд анхаарч үзэх юм бол тухайн цаг хугацаанд энэ ** гэдэг гэрч цустай дээлний талаар яагаад мэдүүлээгүй юм бэ гэдэг зүйл гарч ирж байгаа юм. Энэ нь харин шүүгдэгч ** тэр гэрч ** нар чинь тухайн үед цаг хугацаанд гэр бүлийн харилцаатай буюу эхнэр нөхөр байсан. Тийм учраас энэ байдал нөлөөлөөд энэ дээлний талаар, тэр цустай дээлтэй шөнө ирээд явсан, дээрээс нь тэр дээлийг нь би шатаасан гэдэг зүйлээ хэлээгүй. Энэ гэмт хэрэгт сэжиглэгдэж болох цус нөж болсон бусадтай тэмцэлдсэн, зодолдсон ч байдаг юм уу мөрийг нууж ингэж мэдүүлсэн байна гэж үзэж байна. Би түрүүн шүүх хуралдааны явцад шүүгдэгчээс асуусан. Тухайн цаг хугацаанд та хоёрын хооронд ямар харилцаатай байсан юм бэ? таныг зориуд гүтгэх ийм зүйл байсан юм уу? гэхээр үгүй гэж хэлсэн. Тэр нь ч бас давхар нотлогдож байгаа. Энэ мэдүүлэг дээр өөрийнхөө нөхрийг, өөрийнхөө гэр бүлийн эсрэг энэ мэдүүлгийг өгөөгүй байна. Гэхдээ тухайн үед болсон үйл явдал буюу ** лам дээр очсон. Тэр гарч ороод байсан гэдгээ хэлдэг. Мөн дээрээс нь тухайн цаг хугацаанд энэ хүний сэтгэл санаа тогтворгүй буюу би өнгөрчихсөн хүн юм, би хүн алчихсан хүн гээд ингээд уйлаад айлдаа суугаад амиа хороох гээд яваад байсан гэдгийг бас хэлж байгаа юм. Тэгэхээр эдгээр хүмүүс одоо харсан, үзсэн зүйлээ л ингэж мэдүүлсэн байна. Нэг бол зориуд худлаа яриад энэ хүнийг гүтгээд хэрэгт холбогдуулж мэдүүлэг өгөөд байна гэж шууд үзэх боломжгүй. Мөн дээрээс нь ** гэдэг хүн 2011 онд дахин мэдүүлэг өгөхөд мөн энэ талаараа мэдүүлсэн. Мөн дээрээс нь энэ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ би хүн алсан хүн гээд уйлаад байсан гэдэг талаар нь бас мэдүүлсэн. Одоо цаг хугацаа өнгөрөөд эдгээр хүмүүс гэр бүлийн харилцаатай биш болоод тусдаа амьдралтай болоод гэр бүлээ салгасан. Үүний дараа харин энэ хүн би бүх зүйлээ үнэн зөвөөр ярья гээд тэр тухайн цаг хугацаанд болсон үйл явдлаас нууж хааж барьсан тэр цустай дээлийг шатаасан гэдэг энэ зүйлийг ярьсан юм. Цустай дээлтэй шөнө ирсэн, шатаасан гэсэн ганц л өгүүлбэр нэмэгдэж байгаа тэр өмнөх мэдүүлэгт. Тэрнээс биш энэ хүнийг зориудаар гүтгээд зохиогоод, огт болоогүй юмыг болсон мэтээр яриад байгаа юм бол байхгүй. Тэгэхээр энэ жижиг жижиг хэрэгт хамааралтай мэдүүлгийн энэ агуулгуудаас харахад тухайн хугацаанд ** талийгаачийг нас барах үед шөнө гэртээ байгаагүй юм байна. Дээл нь цус мэт зүйлээр бохирлогдчихсон гэртээ ирсэн юм байна. Мөн дээр нь сэтгэл санаа тогтворгүй болоод өөрийнхөө амийг хорлоно гэж хутга мэс барьж ийм үйлдэл гаргасан. Мөн дээрээс нь түүний амнаас тэр хойно шатаж үхсэн хүн бол, мөн би хүн алчихсан хүн, өнгөрсөн хүн гэдэг үг өгүүлбэр гарч байсан гэдэг нь тогтоогдсон байна. Тэгэхээр талийгаачийг ** алсан гэж дүгнэхэд хүргэж байгаа. Тухайн цаг хугацаанд гэртээ байгаагүйг нь түүний эхнэр нотолдог. Алга болоод 4-5 хоног болсон гэдэг. Яах вэ тодорхой цаг хугацаа буюу тэдэн сарын тэднээс тэд хоног гэж хэлж чадахгүй байж болно. Мэдээж энэ болж өнгөрсөн үйл явдлыг дараа нь хэн нэгэнд сануулж хэлнэ шүү гэж ингэж зорилготой бүх цаг хугацаа, он сарыг тэмдэглэж ярьдаг зүйл байхгүй л дээ. Тэгэхээр мэдүүлгийн агуулгын хувьд гэртээ байгаагүй гэдгийг удаа дараа нотолж мэдүүлэг өгсөн. Мөн дээрээс нь ах дүү хамаатан садан буюу энэ Дашзэвэг, ** , манай аав, ээж нар мэднэ гэж мэдүүлж байгаа юм. Гэтэл эдгээр хүмүүсийн мэдүүлэг дотор талийгаачийг нас барсан цаг хугацаа буюу 2007 оны 05 дугаар сарын 15-аас 16-нд шилжих шөнө энэ хүн гэртээ байсан гэсэн нэг ч мэдүүлэг байхгүй. Харин эсрэгээрээ Дашзэвэгийн мэдүүлэг дээр 13-ны өдөр хөдөө очиж ямаа самнасан. Тэрний маргааш гэж байгаа байхгүй юу. Тэгэхээр маргааш нь 14-ний өдөр болж таарна. 14-ний өдөр намайг зах руу явж байхад зах дээр явж байгаад ** той хадмынд нь хонь хүргэж өгчхөөд ирлээ гээд ** аймгийн төв дээр явж байсан гэж мэдүүлэг өгсөн. Тэгээд маргааш 15-ны өдөр бороо ороод би гэрээс гараагүй юм. 16, 17-ны өдөр очиход ** харьчихсан байсан гэж байгаа юм. Тэгэхээр энэ хүний мэдүүлэг дотор 15, 16, 17-ны өдрүүдэд ** гэртээ байж байсан гэж мэдүүлээгүй. Харин эсрэгээрээ ** гэртээ байгаагүй гэж мэдүүлсэн. Өөр бусад гэрч нарын мэдүүлэг дээр 15, 16, 17-нд энэ хүн гэртээ байгаагүй болох нь тогтоогдож байгаа юм. Тэгээд нэг бус удаа гэртээ ирэлгүйгээр хэд хэдэн хоног ингэж явж архи дарс ууж гэрээ орхиж явдаг байсан гэдэг нь бас хэрэгт авагдсан мэдүүлгээр тогтоогдсон. Өөрөөр хэлбэл өөрийнх нь өгсөн мэдүүлэг, мөн Балжиннямын мэдүүлэг, тэр Памбага гээд байгаа тэр машинтай архи уусан хүмүүсийн мэдүүлгүүдээр энэ талийгаач нас барснаасаа хойш гэртээ хариад дахиад хоёроос гурван хоног тэр ** хамт архи ууж аймгийн төв орж хоорондоо маргалдаж зодолдож явсан. Дараа нь тэр мотоциклио журамлуулахдаа хүртэл дахиад 2-3 хоног тэдгээр хүмүүстэй гэрээ орхиж архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэж явсан ийм үйл баримтууд тогтоогдсон. Харин тэр цустай дээл нь Б зодуулснаас болсон цустай дээл. Тэрийг ** ингэж яриад байх шиг байна гэж тайлбарлаж байгаа боловч энэ хэрэгт авагдсан баримт дээр тэгж эргэлзэх юм байхгүй. Цэнхэр өнгийн драпон дээл, ногоон өнгийн нударгатай дээл байна гээд тодорхой хоёр дээл байна. ** ногоон нударгатай дээл нил цус болсон байсан. Шөнө тайлаад явсан. Би маргааш шатаасан л гэж мэдүүлэг өгсөн. Харин эдгээр хүмүүсийн эргэлзээтэй гэж тайлбарлаад байгаа цэнхэр өнгийн драпон дээлийг талийгаачийг нас барснаас хойш ** мотоциклийн наймаа хийгээд зодолдоод энгэрт нь уруулаас нь цус гараад цус нь тусчихсан явсан гэдэг энэ үйл баримтыг Дашзэвэг тэр драпон дээлтэй явсан гэдгийг мэдүүлсэн, ** мэдүүлсэн. Бас түүний эхнэр мэдүүлсэн. Тэгэхээр энэ дээр нэг дээлээ яриад байгаа юм биш биз дээ гэж эргэлзэх зүйл байхгүй байна. Хоёр дээл тодорхой байна. Дээрээс нь тэр сүүлд өмсөж байсан драпон дээл бага зэрэг цусаар бохирлогдсон буюу Б уруул руугаа цохиулахад энгэр рүү нь цус тусчихсан явж байсан гэдгийг хэд хэдэн хүн хэлсэн. Тэгэхээр энэ дээр эргэлзээтэй байна гэж үзэхгүй. Мөн дээрээс нь нэг хоёр дүгнэлтийн талаар яриад байгаа. Тэр хэргийн газар дээрээс олдсон мотоциклийн мөр Т ын мотоциклийн мөртэй тохирсон гэсэн шинжээчийн дүгнэлт, дээрээс нь цусны бүлэг тохирсон гэсэн ийм дүгнэлт байгаа. Хохирогчийн шатсан хувцсан дээр олдсон цусны толботой шүүгдэгчийн цусны бүлэг тохирсон гэсэн. Энэ хоёр дүгнэлтийг яллах талын нотлох баримт болгоогүй. Өмгөөлөгчийн ярьж байгаа шиг эргэлзээтэй зүйл байна. Өөрөөр хэлбэл тэр мотоциклийн мөр тохирсон гэж байгаа боловч онцлог шинж гэж байдаг. Онцлог шинж нь Т ын хэрэглэж байсан мотоцикль дээр байдаг боловч тэр бэхжүүлж авсан ул мөр дээр тэр онцлог шинж нь тусгагдаагүй байгаа учраас шууд энийг дүгнэх үндэслэлгүй. Тийм учраас энэ эргэлзээтэй нотлох баримт байгаа учраас прокурор эргэлзээтэй нотлох баримтыг үнэлж энэ хүнийг гэм буруутайд тооцуулахаар өнөөдөр энэ нотлох баримтыг яллах дүгнэлтэд тусгаагүй байгаа. Мөн шүүхэд хуралдаанд шинжлэн судлаагүй. Мөн зөвхөн цусны бүлэг таарсан гэдэг үндэслэлээр бас шууд энэ Т ын цус мөн гэж дүгнэх боломжгүй. Энэ бол эргэлзээтэй. Цусны бүлэг чинь угаасаа дөрвөн төрөл байгаа. Тэгэхээр цусны бүлэг таарснаар шууд дүгнэх боломжгүй учраас энэ хоёр шинжээчийн дүгнэлтийг хүлээн авах боломжгүй байна. Өөрөөр хэлбэл нотлох баримтаар тооцохгүй. Ингээд саяны миний тайлбарлаж хэлсэн нотлох баримтуудаар болж өнгөрсөн үйл явдал бүрэн сэргээж, дүрслэгдсэн. Энэ хэрэгт хамааралтай юм уу эргэлзээтэй ийм зүйл байхгүй байгаа учраас шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулахаар гаргасан саналаа дэмжиж байна гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Энхтуяа шүүгдэгчийн гэм буруугийн талаар:... Шүүгдэгч Т ын хувьд энэ хэрэгт анх удаа шалгагдаж ял сонсгож яллагдагчаар татаж мэдүүлэг өгч мөрдөн байцаалтын ажиллагаа эхэлсэн зүйл байхгүй. Өөрөөр хэлбэл өмнө нь 2 удаа ял шийтгэлийн асуудлаар энэ үйлдэл дээр гэм буруутай эсэх асуудлыг мөрдөн байцаалтын ажиллагаанд 2 удаа шалгагдаж байсан. Өнөөдрийн шүүх хуралдаанд өмгөөлөгчийн зүгээс оролцож байгаа байр суурийн хувьд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр, энэ гэм буруугийн үндэслэлтэй эсэх тал дээр нотлох баримтыг тулгуурлаж шүүгдэгч Т ын асуудлын талаар дүгнэлт гаргах байр суурьтай оролцож байгаа. Энэ шүүх хуралдаанд хууль ёсны төлөөлөгч Б оролцож байгаа нь шүүгдэгч Т ын эс тооцох байдлаар хохирогчид хүндэтгэлтэй хандах нь зүйтэй. Гэхдээ энэ асуудал нь өөрөө Т тай холбоотой эсэх талаар асуудал шийдэгдэж байгаа учраас Т ын энэ хэрэгт холбоотой эсэх талаар нотлох баримтын хүрээнд өмгөөлөгчийн зүгээс дараах дүгнэлтүүдийг оруулах нь зүйтэй гэсэн ийм байр суурьтай оролцож байгаа юм. Т-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож эрүүгийн хэрэг үүсгэж, ял сонсгож яллагдагчаар татсан үндэслэл болон яллах дүгнэлт үйлдсэн байгаа үндэслэл нь бол энэ гэмт хэрэг гарснаас хойш буюу 2007 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс хойш талийгаач хаа байгаа газар мэдэгдэхгүйгээр 05 дугаар сарын 22-ны өдрөөр цогцос олдож энэ хэрэг илэрсэн. Энэнээс хойш Т ын хувьд 2 удаа буюу 2007 оны 05 дугаар сарын 28-ны өдөр сэжигтнээр тооцож энэ хэрэгт шалгагдсан. Мөн 2011 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр дахин сэжигтнээр тооцож шалгагдаад 2 удаа энэ хэрэгт холбогдолгүй байна буюу Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 208.1.1-д заасан үндэслэл тогтоогдохгүй байна гэдэг үндэслэлээр хэрэгсэхгүй болгож байсан. 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдрөөс эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж мөрдөн байцаалтын ажиллагаа дуусаж өнөөдрийн нотлох баримт бүрдсэн байгаа. Энэ 3 удаагийн шалгагдаж байгаа энэ гэм буруугийн асуудлыг шийдэж байгаа 4 хавтаст хэргийн хүрээнд авагдсан нотлох баримтаар прокурор яллах дүгнэлт үйлдэхдээ 03 дугаар сарын 12-ны өдөр яллах дүгнэлт үйлдсэн үндэслэлийн нотлох баримттай танилцахад Т-ыг 2 гэрчүүдийн мэдүүлэг, бусад шинжээч эмч нарын дүгнэлтүүдээр яллах дүгнэлт үйлдэх үндэслэлтэй байна гэсэн ийм байдлаар яллах дүгнэлт үйлдсэн байгаа. Өмгөөлөгчийн зүгээс яллах дүгнэлт дээр дурдагдсан гэм буруутайд тооцуулах энэ нотлох баримт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдал нотлогдоогүй гэсэн ийм байр суурьтай оролцож байгаа. Яагаад нотолбол зохих байдал нотлогдоогүй гэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар зургаан зүйл дээр нотолж байж хүний гэм буруугийн асуудлыг шийдэх ийм процессын ажиллагаа байдаг. Өөрөөр хэлбэл энэ хүн энэ гэмт хэрэгт холбоотой эсэх нотлох баримт нь өнөөдөр яллах дүгнэлтэд дурдсанаар 2 гэрчийн мэдүүлэг, шүүх эмнэлгийн дүгнэлтүүдээр яллах дүгнэлт үйлдэж гэм буруугийн асуудлыг шийдэхээр яллах дүгнэлт үйлдэгдсэн байдаг. Яагаад гэрчүүдийн мэдүүлэг, шүүх эмнэлгийн дүгнэлтийг өмгөөлөгчийн зүгээс зөвшөөрөхгүй байгаа, энэ зүйл нь үндэслэлгүй юм байна, нотолбол зохих байдал нотлогдоогүй юм байна гэж үзэж байгаа гол зүйл маань өнөөдөр гэрчээр байцаалт өгч байгаа 2 хүн байдаг. Өөрөөр хэлбэл гэрч Сүрэнхорлоо, гэрч Э мэдүүлгүүд байдаг. Энэ 2 гэрчийн мэдүүлгийн яагаад өмгөөлөгчийн зүгээс эргэлзээтэй байна гэж үзээд байгаа гэхээр гэрч С хувьд шүүгдэгч Т тай гэр бүлийн харилцаатай буюу эхнэр нь байсан. Ингээд хавтаст хэрэгт авагдсан 3 мэдүүлэг өгөхдөө хувийн таарамжгүй байдлаасаа үүсээд энэ гэмт хэргийн шууд гэрч гэж үзэх хэмжээний тийм нотлох баримтын хэмжээнд гэрчийн мэдүүлэг өгөөгүй. Өөрөөр хэлбэл Э сонссон энэ байдлаар 2007 онд мэдүүлэг өгсөн байдаг. Цустай дээлтэй байсан, тийм учраас хоёр, гурван хоног архидаж яваад ирсэн. Тэр хоорондоо энэ хэргийг хийсэн байхыг үгүйсгэхгүй гэсэн ийм таамаглалын байдалтай мэдүүлэг өгсөн. Энэ нь тухайн үедээ хэнтэй зодоон хийсэн бэ гэдэг нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар ** зодоон хийгээд, мөн ах Дашзэвэгтээ зодуулж тухайн үед биедээ ямар нэгэн байдлаар цус гоожиж гэмтэл авсан байсан юм гэдгийг нотолж байгаа ийм хэмжээний нотлох баримт хавтаст хэрэгт авагдсан гэрчүүдийн мэдүүлгүүдээр тогтоогддог. Ийм учраас гэрч С 2007 оны 05 дугаар сард өгсөн энэ гэрчийн мэдүүлэг шууд нотлох баримтын хэмжээнд заахаар эх сурвалжийн нотлох баримт бүхий гэрчийн мэдүүлэг гэж үзэх боломж байхгүй. Мөн 2011 онд мөн гэрчийн мэдүүлэг өгсөн. Энэ гэрчийн мэдүүлэг өгөхдөө тухайн үедээ бас хамт амьдарч байсан тэр цаг үедээ ** гуай тэр 05 дугаар сарын 27-ны өдөр очихдоо ийм юм ярьж байсан юм, согтуу үеэрээ өөрөө ингэж ярьж байсан юм. Тэрийг нь би дахин асуугаад согтуудаа ингэж байна гэдэг ийм л мэдүүлэг өгсөн. Тэгээд ** тийм юм ярьсан гэдэг ийм мэдүүлэг өгдөг. Энэ нь мөн дамжсан мэдүүлэг өгдөг. 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдөр мэдүүлэг өгөхдөө 2020 оноос хойш шүүгдэгч Т тай хамт амьдраагүй, тусдаа амьдарсан зүйл байдаг. Энэ мэдүүлгүүдээс харахдаа 2024 оны 12 дугаар сард өгсөн мэдүүлэг дээр он сарын зүйл яригддаг. Өөрөөр хэлбэл 2007 оны 02 дугаар сарын 07-ны өдөр том хүүхэд нь төрсөн байдаг. Тэрнээсээ болоод энэ хоног хугацааг би ингэж баримжаалж мэдүүлэг өгч байна гэсэн мэдүүлэг өгдөг. Гэтэл хавтаст хэрэгт авагдсан баримтаар хүүхэд нь 2006 оны 02 дугаар сарын 07-ны өдөр төрсөн. Энэ цаг хугацаа он саруудыг нь харахаар эргэлзээтэй зүйлүүд байгаа учраас энэ хувийн сонирхлоор шүүгдэгчийн байдлыг гэрчилж өгч байгаа гэрчүүдийн мэдүүлэг байгаа учраас энийг шууд нотлох баримт гэж үзэх ийм боломжгүй байгаа гэдэг байдлаар С мэдүүлгийг тайлбарлаж байгаа. Хоёрдугаарт гэрч Э мэдүүлэг байдаг. Э мэдүүлэг тухайн хүн өөрөө үзэж хардаг гэдэг ямар нэгэн байдлаар шашны холбогдолтой зүйл дээр 1-2 удаа очиж байсан гэдгийг хавтаст хэрэгт авагдсан мэдүүлгүүдээр ** тухайн хүн дээр очиж уулзсан байдаг. 2 удаа ** хамт ирж байсан. Өөр бусад байдлаар ирээгүй гэдэг ийм мэдүүлэг өгсөн боловч мэдүүлгийнхээ төгсгөл дээр гэрч Э хувьд 05 дугаар сарын 27-ны өдөр бас мөн ирээд засал номоо хийлгээд явсан юм шиг ийм зүйлүүд ярьдаг. Тийм учраас гэрчүүдийн мэдүүлэг нь өөрөө шууд эх сурвалжаа заах, шууд нотлох баримт болох ийм зүйл дээр гэрчийн мэдүүлгийг нотлох баримтын хэмжээнд авч үздэг байтал энэ авагдсан хоёр гэрчийн мэдүүлэг маань нэг нь өөрөө шууд хараагүй мэдүүлэг, нэг нь дамжмал хүнээс сонссон ийм мэдүүлгүүдээр яллах дүгнэлт үйлдэж ял сонсох үндэслэлтэй байна гэж үзэж байгаа гэрчийн мэдүүлэг нь өөрөө үндэслэл биш юм гэдгийг тайлбарлах байна. Мөн шүүх эмнэлгийн дүгнэлтүүд байдаг. Энэ хэргийг 2007 оны 05 дугаар сарын 22-ны өдрөөс эхэлж эрүүгийн хэрэг үүсгэж, сэжигтнээр тооцож хүмүүс шалгасан. Энэ дээр Т аас гадна 7 хүн шалгаад, нийтдээ 8 хүн шалгасан байдаг. Энэнтэй холбогдуулаад шүүх эмнэлгийн дүгнэлтүүд гарсан. Шүүх эмнэлгийн дүгнэлтүүдээр өнөөдөр Т ын мотоциклийн дугуйны мөр тохирсон, цусны бүлэг тохирсон гэдэг ийм үндэслэлээр яллах дүгнэлт үйлдэх үндэслэсэн нотлох баримт гэж өмгөөлөгчийн зүгээс ойлгож байгаа. Гэтэл шүүх эмнэлгийн дүгнэлтээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан үндэслэлээр шүүх эмнэлгийн дүгнэлтийг үндэслэж ял сонсгож байгаа нь өөрөө хавтаст хэрэгт авагдсан шүүх эмнэлгийн дүгнэлтүүдээр цусны бүлгийн хувьд Т ын хувьд 3 дугаар хавтаст хэргийн 57 дугаар хуудсанд 10 дугаартай шүүгдэгч Т ын цусны бүлгийг тогтоосон дүгнэлт байдаг. Энэ дүгнэлтээр О бүлэг буюу анагаахын шинжлэх ухааны нэршлээрээ 0 бүлгийн буюу донорын бүлгийн цусны харьяалалтай байна гэдэг нь тогтоогдсон. Тухайн үед нь талийгаачийн байгаа газрынх нь үзлэг, цогцост үзлэг хийгээд хэргийн газар шатаагүй үлдсэн цамцны тасархайг авч тэр дээр цус байх боломжтой хүрэн толбо байгаа гээд шинжилгээнд явуулсан. Энэ шинжээчийн дүгнэлт нь мөн 6 дугаар хавтаст хэргийн 55 дугаар хуудсанд 29 дугаартай шинжээчийн дүгнэлт гарсан байдаг.Цусны бүлгийг шүүх эмнэлэг өөрөө тогтоохдоо үзлэг шинжилгээнийхээ дүгнэлтийн хэсэг дээр хохирогчийн гэх харьяаллыг тогтоох боломжгүй гэж дүгнэлт өгөх үндэс боллоо. Хохирогчийн шингэн цусны бүлгийн харьяаллыг рекслецийн аргаар шинжлэхэд anti-a буюу наалдац өгөөгүй тул 0 буюу хаалтад 1 бүлгийн цустай байна гэж дүгнэлт өгөх үндэс болов гээд дүгнээд аргачлалаа хийчихсэн байдаг. Гэтэл дүгнэлт хэсгийнхээ нэгдүгээрт нь шатсан зүйл дээр цус илэрлээ. Гэхдээ бүлгийн харьяаллыг тогтоох боломжгүй гэсэн ийм дүгнэлт хийчихсэн байгаа. Дүгнэлтийн 4 дэх хэсэг дээр хохирогчийн гэх цус нь 0 буюу 1 бүлгийн цустай байна гэсэн ийм дүгнэлт гаргасан байдаг. Ингээд энэ 2 дүгнэлтийг харьцуулаад харахаар талийгаачийн өмсөж явсан цамцан дээр 0 буюу хаалт дотор 1 бүлэг цустай гэсэн байгаа. Шүүгдэгч Т ын хувьд цусны бүлэг нь 0 бүлэг буюу донорын бүлгийн цустай. Энэ хоёр цусны бүлэг өөрөө хоёр өөр ангиллын, хоёр өөр бүлэглэлийн цус гэдэг нь энэ дүгнэлтүүдээр харагдаж байгаа учраас тухайн хэргийн газрын үзлэг дээр илрүүлсэн шатсан хувцсан дээр байгаа цусны бүлэг өнөөдөр яллагдагчаар татагдаж байгаа шүүгдэгч Т ын цусны бүлэг нь 2 өөр бүлэглэлийн цус юм байна гэдэг нь энэ шинжээчийн дүгнэлтээр харагддаг. Гэтэл энэ цусны бүлгээр тогтоогдсон байна гэж үзэж байгаа үндэслэл нь өөрөө өнөөдөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нотолбол зохих байдал нь нотлогдох буюу хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар ингэж яллах үндэслэлтэй байтал өнөөдөр шүүх эмнэлгийн дүгнэлтийг тохирч байна гэдэг ийм байдлаар ингэж дүгнэж байгаа нь цусны бүлэг тохирсон эсэхэд ямар ч хамааралгүй зүйл байна гэдэг нь энэ нотлох баримтуудаар харагдаж байгаа юм. Мөн шинжээч мотоциклийн мөрний хэв авсан дүгнэлт гарсан байдаг. Энэ мотоциклийн хэвийн шинжилгээний дүгнэлт нь мөн 3 дугаар хавтаст хэргийн 55 дугаар хуудсанд байдаг. Энэ Т ын мотоциклийн мөр хэргийн газрын үзлэгээр илрүүлсэн хэвийн шинжилгээ хоёр маань тохирч байна. Ийм учраас хэргийн газар ** мотоцикльтой явж энэ гэмт хэрэг үйлдсэн байх магадлалтай гэдэг бүх л агуулгын хувьд ийм дүгнэлт гарчихсан байгаа. Гэтэл мотоциклийн мөрний зураг нь өөрөө үзлэг хийсэн шинжилгээний тэмдэглэлтэй хэргийн газрын үзлэг дээр илрүүлсэн дугуйны хээний мөрний шинжилгээг үзлэгийн тэмдэглэлээр шинжээч эмч рүү явуулсан байдаг. Гэтэл Т ын мотоциклийн мөрний хээг өөрөө Т ын ямар мотоциклиос хэв, хээний шинжилгээ авч тэр шинжилгээ хийх харьцуулалтын дүгнэлтэд явуулсан гэдэг нь тодорхойгүй байдаг. Өөрөөр хэлбэл ** хэргийн газарт унаж явсан байх магадлалтай мотоцикль гээд энэ шинжилгээнд явуулчихсан байгаа мөрний хээ маань өөрөө Хятад мотоцикль уу? Орос мотоцикль уу? гэдэг нь тодорхойгүй байсан. Өөрөөр хэлбэл Т ын хувьд болон бусад гэрч нарын хувьд Хятад мотоцикль 7, 8 хоногийн хугацаанд эзэмшиж байсан. Орос буюу “Иж Планета-5” маркийн мотоциклийг бас тодорхой хугацаанд эзэмшиж байсан. Өөрөөр хэлбэл 2007 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс өмнө буюу 04 дүгээр сард тэр мотоциклио ашиглахаа байгаад эвдэрсэн байсан. Ийм хоёр мотоцикль байдаг. Энийг мэдүүлэгтээ болон гэрч нарын мэдүүлгийн хувьд хоёр мотоцикль тухайн үед хэрэглэж байсан гэдэг нь тогтоогддог. Гэтэл энэ шинжилгээнд явуулаад хэв, хээний шинжилгээний мөр тохирсон байгаа гээд байгаа мотоциклийн мөр маань өнөөдөр Хятад мотоцикль уу? Орос мотоцикль уу? гэдэг нь тодорхойгүй. Хэргийн газрын үзлэгээр илрүүлж явуулж харьцуулсан дүгнэлт маань хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл явуулаад Т ын өөрийнх нь мотоциклийн хэв, хээний шинжилгээ гэдэг зүйлийг ямар тэмдэглэл хийж, аль мотоцикльд нь үзлэг хийж тэр харьцуулсан шинжилгээ хийлгэсэн юм бэ? гэдэг нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нэг ч үг үсгийн юм байхгүй, нэг ч хуудас нотлох баримт байхгүй. Өөрөөр хэлбэл тэр Хятад мотоцикль уу? Орос мотоцикль уу? гэдгийг нь ялгаж харьцуулсан ийм дүгнэлт байхгүй байгаад байгаа юм. Ийм учраас тухайн хэргийн газарт ** тэр мотоциклийг унаж яваад энэ хэргийг үйлдсэн гэдгийг энэ нотлох баримт нь өөрөө үгүйсгэж байгаа юм. Ийм учраас тухайн хэргийн нөхцөл байдлыг үндсэндээ яллах дүгнэлтэд дурдахдаа 2 гэрчийн мэдүүлэг, шүүх эмнэлгийн дүгнэлтүүдээр нотлогдон тогтоогдож байгаа учраас энэ хэргийг ** үйлдсэн байх магадлалтай байна гэдэг ийм дурдсан байдлаар гэрчийн 2, 3 янзын мэдүүлэг өгсөн. Энэ үндэслэлээ л өнөөдөр Т-ыг ял сонсож яллагдагчаар татаад байгаа болохоос биш энэ хэрэгт анх удаа шалгагдаад тогтоосон зүйл биш. Өмнө нь хоёр удаа буюу 2011 онд ийм үйлдлүүд хийгдсэн байгаа учраас энэ нотлох баримтууд бүгд үгүйсгэгдэж байгаа учраас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал нь нотлогдоогүй байгаа учраас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн шинжгүй байгаа нотлох баримтыг үндэслээд Т д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох саналтай шүүх хуралдаанд оролцож байна. Гэрчийн мэдүүлэг бол шүүгдэгч Т ын үйл явдлыг бол гэрчилж байгаа нотлох баримт гэж үзэж байгаа гэж тайлбарлаж байна. Энэ нь өмгөөлөгчийн зүгээс энэ үндэслээд байгаа нотлох баримтыг үгүйсгэх нотлох баримт хавтаст хэрэгт байгаа. Өөрөөр хэлбэл гэрч С анхны мэдүүлэг буюу 2 дугаар хавтаст хэргийн 155-159 хуудсанд ** анх удаа мэдүүлэг өгөхдөө аймагт огт хоноогүй. 14-15-ны үед аймаг явсан уу гэдэг асуулт дээр яваагүй гэсэн ийм хариулт өгдөг. Өөрөөр хэлбэл 14-15-ны өдөр буюу 14-ний өдрөөс хойш Т-ыг гэртээ байсан гэдгийг гэрчүүдийн мэдүүлгээр нотлогддог. Өөрөөр хэлбэл гэрч С өөрийнх нь мэдүүлгээр 14-15-ны өдөрт аймгийн төв рүү яваагүй гэсэн мэдүүлэг өгдөг. Харин мөн хавтаст хэрэгт авагдсан гэрч Дашзэвэгийн мэдүүлгээр 05 дугаар сарын 13-ны өдөр гэртээ байсан. Маргааш нь би хөдөөнөөс ирэхэд мөн гэртээ байсан. Дүүгийнхээ хадмынд хонь хүргэж өгсөн гэдэг ийм асуудал байдаг. Гэрч С, Д, Б мэдүүлгээр 19-20-ны өдрүүдэд мөн хөдөө хамт байсан. Тэгээд 05 дугаар сарын 27-ны өдөр ** дээр ирсэн. Өвөрхангай аймагт 27-ны өдөр ирсэн гэдэг нь Э мэдүүлэг эргэлзээтэй байгаа боловч 05 дугаар сарын 27-ны өдөр аймгийн төвийн урд хэсэгт дөрвөн хүнтэй хамт архидаж байсан гэдэг ийм зүйл ярьдаг учраас 05 дугаар сарын 13-27-ны өдрийн хооронд ** Өвөрхангай аймгийн нутаг дэвсгэрийн урд хэсэгт нь өөрийнхөө гэрт аав, дүүгийнхтэйгээ хаваржиж байсан энэ хаваржаан дээр гэртээ энэ тодорхой хугацаанд байсан гэдэг нь энэ гэрчүүдийн мэдүүлгээс харагддаг. Шууд заагаад байгаа гэртээ байгаагүй гэдэг мэдүүлэг өгөөд байгаа гэрч маань өөрөө 2 дугаар хавтаст хэргийн 155 дугаар хуудсанд мэдүүлэг өгөхдөө аймагт хоноогүй, 14-15-ны өдөр гэртээ байсан гэдэг нь энэ мэдүүлгээр нотлогдож байгаа. Ийм учраас цаг хугацааны хувьд тухайн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлын хувьд ** өөрийнхөө гэрт буюу Өвөрхангай аймгийн ** сумын урд 10 километр зайтай газар гэртээ байсан. Ингээд цаг хугацааны хувьд хоёр өөр газар хоёр өөр үйлдлүүд байгаа нь энэ гэрчүүдийн мэдүүлгээр харагддаг. Тэр ногоон дээлний асуудал яригдаад байгаа нь цус болсон зүйл гэдгийг ** болон ** нар цохиж зодоод тухайн үедээ ногоон дэл цус болсон гэсэн гэдгийг тэр хоёр гэрч хоёулаа мэдүүлдэг. Үнэхээр тухайн үедээ 2011 онд яг энэ байдлаар мэдүүлэг өгсөн гэж прокурор тайлбарлаж байгаа. Гэхдээ ингэж 2011 онд тайлбар өгөхдөө шүүгдэгчтэй гэрч маань хамт амьдарч байсан. Гэхдээ бүхэл бүтэн эрх зүйн байдлыг нь дордуулж мэдүүлэг өгөөд байгаа мөртөө дээлний талаар яриагүй байгаа нь өнөөдөр 2024 оны 12 дугаар сард гэрчээр дахин байцаалт өгөхдөө энэ асуудлыг дэлгэрүүлээд яриад байгаа, энэ асуудлыг гэрчээр мэдүүлэг өгч хууль сануулж байцаалт авахдаа яриагүй мөртөө энэ зүйлүүдийг хувийн таарамжгүй асуудлаас үүдэлтэй нэмж өгсөн байгаа нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар харагдаж байгаа. Үнэхээр эрх зүйн байдлыг нь дордуулаад хүн амины хэрэгт шалгуулах энэ хавтаст хэрэгт гэрчилж мэдүүлэг өгөөд байгаа мөртөө ганцхан тэр дээл нууснаар ** хамаатай болоод энэ хэрэгт ял шийтгэл авахгүйгээр өнгөрнө гэсэн ойлголт байхгүй учраас энэ нь шууд хувийн таарамжгүй харилцааны зүйлээс болж гэрчээр мэдүүлэг өгч байгаа нотлох баримт байгаа юм гэдгийг харуулах нь зүйтэй. Прокурорын тайлбар дээр бол мотоцикль болон цустай холбоотой зүйлүүд үнэхээр эргэлзээтэй зүйл байгаа гэдгийг прокурор өөрөө тайлбарлалаа. Энийг өмгөөлөгчийн зүгээс мөн адил эргэлзээтэй, нотлох баримтын хэмжээнд үнэлэх боломжгүй нотлох баримт гэж үзэж байгаа учраас энэ цусны бүлэг болон мотоциклийн мөрний асуудал дээр бол санал нэгтэй байгаа юм байна гэж ойлгож байгаа. Энэ хэрэг дээр Т аас гадна 7 хүн шалгагдаж байсан энэ асуудал нь өөрөө Эрүүгийн байцаан шийтгэх хууль буюу тухайн үеийнхээ хуулиар шалгагдаж байх үедээ зөвхөн Т-ыг мотоцикль, цустай холбоотой зүйлийг шинжилгээнд явуулаад шалгасан байдаг. Гэтэл Т аас гадна шалгуулсан 7 хүний хувьд цус болон мотоцикль байсан байгаагүй асуудал, дээрээс нь энэ хүмүүстэй холбоотой хохирогчтой ямар нэгэн байдлаар харилцаа холбоотой байсан уу? үгүй юу гэж үзэхээр тэр хүмүүсийн магадгүй 2-3 хүн нь Т аас илүү хохирогчтой харилцаа холбоотой. Хамт ажилладаг, өглөө орой ажил тарж ирж очдог ийм хүмүүс байхад Т ын хувьд ямар ч харилцаа холбоогүй ийм байгаа зүйл дээр өнөөдөр мөрдөн байцаалтын ажиллагаа явуулаад хоёр удаагийн сэргээх, түдгэлзүүлэх, хэрэгсэхгүй болгох тогтоолууд гартлаа шалгагдаж байгаа байдал нь өнөөдрийн гэрчийн мэдүүлээд байгаа энэ зүйлүүд нь өөрөө хувийн ашиг сонирхлын зүйлээс үүдэлтэй байгаа гэдэг нь харагдаж байгаа. Нэмээд хэлэхэд гэрч маань өнөөдөр Өвөрхангай аймгийн цагдаагийн газарт үйлчлэгч ажил хийдэг. Ийм учраас 2011-2024 оны хооронд хүртэл гэрчийн мэдүүлэг дээр нэмж хасаад яриад ийм байгаа зүйл нь өөрөө нэгдүгээрт гэр бүлийн харилцаагаар дахин шүүгдэгч Т тай хамт амьдрах боломжгүй. Хоёрдугаарт энэ ажил албан тушаалтай холбоотой байгаа зүйлтэй Т ын асуудлыг энэ хэрэг дээр онцолж шалгаад байгаа зүйл нь яллах дүгнэлт үйлдэх ийм хэмжээнд хүрсэн. Гэтэл өмнөх шалгагдаж байсан тэр 7 хүнд ийм ажиллагаанууд явсан уу гэвэл ийм ажиллагаанууд хийгдээгүй. Тийм учраас өмгөөлөгчийн зүгээс өнөөдөр авагдсан нотлох баримтаар гэм буруугийн асуудлыг шийдэх ийм хэмжээний нотлох баримт авагдчихсан байна гэж үзэж байгаа тохиолдолд гэм буруугийн асуудал шүүх шийдэх нь ойлгомжтой. Гэхдээ эргэлзээ төрж байгаа үндэслэлүүдийг харгалзаж үзэхэд дахин энэ асуудлуудыг нэмж шалгаж байж гэм буруугийн асуудлыг шийдэх бас нэг эргэлзээний нэг талын асуудал байдаг. Энэ нь юу вэ гэхээр тухайн үедээ хамт шалгаж байсан хүмүүсийн процессын ажиллагаа нь өнөөдрийн Т тай хийгдсэн ажиллагаа адилхан явагдсан юм уу гэхээр процессын ажиллагаа маань дутуу явагдчихсан байдаг. Өөрөөр хэлбэл гэрч Б, Ц, Н нарын мэдүүлгийг дахин шалгах ийм асуудал хэргийн материалд авагдсан байдлаар харагдаж байна. Өөрөөр хэлбэл Буянжаргал манай ахын тухайн үед нь А гэдэг хүн занаж зодож нүдэх гээд байсан ийм асуудал ярьдаг. Гэтэл тэр асуудлыг нэг ч удаа шалгаж байсан асуудал байдаггүй. Цэдэндоржийн хувьд тухайн хохирогч маань өөрөө ямар байдалтай ажил төрлөө хийгээд явж байсан. Бид нар өөрсдөө ийм асуудалтай холбогдох хүмүүс биш гэдэг асуудлаар Ц буюу ажлынх нь газрын дарга нь мэдүүлэг өгч байсан. Энэ байдлаас үзэхэд Т аас илүү харилцан хамааралтай байсан хүмүүсийг буюу тэр өмнө нь шалгаж байсан 7 хүний асуудлыг Т ын хэмжээнд процессын ажиллагаагаар шалгаагүй. Үнэхээр ** хамааралтай юм уу гэхээр хоёр гэрчийн мэдүүлэг, шүүх эмнэлгийн дүгнэлтүүдээр өнөөдөр яллах дүгнэлт үйлдчихээд байгаа. Өмнө нь хоёр удаа хэрэгсэхгүй болгосон нотлох баримт хоёр маань яг адилхан. Гэхдээ хоёр удаа нотлох баримтаар үгүйсгээд тогтоогдоогүй байна гээд Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 208.1.1-ээр хэрэгсэхгүй болгосон үйлдэл маань өнөөдөр өөрчлөгдөөд мөрдөн байцаалтын ажиллагаанд өөрчлөгдөж ирээд Т-ыг ял сонсож, яллагдагчаар татах хэмжээний үндэслэлтэй нотлох баримт байгаа юм уу гэж үзэхээр яг адилхан 2007 онд хэрэгсэхгүй болгосон, 2011 онд хэрэгсэхгүй болгосон хэмжээний нотлох баримт маань яг хэвээрээ байгаа. Энэ ажиллагаа дээр нэмж хийх ажиллагаа маань өөрөө шүүгдэгч Т ын ар гэрээс Дашзэвэг, Өлзийдүүрэн, гэрч Сүрэнхорлоог дахин байцаасан. Энэ ажиллагаанууд нэмж хийгдсэн. Өөр ямар ч ажиллагаа хийгдээгүй мөртөө өмнө нь 2 удаа хэрэгсэхгүй болгож, холбогдолгүй байна гээд Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 208.1.1-ээр хэрэгсэхгүй болгосон ажиллагаа маань яг хэвэндээ байгаа. Гурав дахь ажиллагаа маань яг адилхан байхад энийг эргүүлээд яллах дүгнэлт үйлдэж ял сонгож гэм буруугийн асуудлыг шийдэж байгаа нь өөрөө үндэслэлээ үгүйсгээд байгаа учраас энийг гэм буруутайд тооцуулж, ял шийтгэл, хариуцлага оногдуулах нь учир дутагдалтай юм. Ийм учраас бид нар энэ хэрэг дээр зөвхөн өмгөөлөгч, прокурор, шүүгч гэдэг байр сууриас биш хуульч гэдэг байр сууриасаа нотлох баримтын хэмжээнд анхаарч үзэж шийдэх ёстой гэмт хэрэг байгаа учраас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болох нь зүйтэй байна гэсэн саналаа дэмжиж байна гэв.
Иргэдийн төлөөлөгч Ж.Батбаатар:... Гэм буруугүй гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.
Шүүгдэгч Ч.Т гэм буруугийнхаа талаар:... Хэлэх зүйл байхгүй гэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасан байх тул шүүгдэгч Ч.Т д холбогдох эрүүгийн хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шийдвэрлэсэн болно.
Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларч бэхжүүлэгдсэн, шүүгдэгчээс яллагдагчаар болон хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, мөн тухайн хэрэгт хувийн сонирхолгүй, ажил, мэргэжлийн мэдлэг, туршлага бүхий шинжээч нар тусгай мэдлэгийн хүрээндээ дүгнэлт гаргасан тул хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх бүрэлдэхүүн үзсэн болно.
Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар:
Шүүгдэгч Ч.Т нь 2007 оны 05 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн ** сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах хуучин шатахуун түгээх станцын хойд талд 1200 метрийн зайд байх жалганд хохирогч ** биед баруун уушгины дунд урд дунд хэсэгт 1.2х0.3 см зах ирмэг нь жигд 2.5 см гүн шархтай, цээжний баруун 5-6 хавирганы завсраар өвчүүний хажуу эгэмний дунд уушгины ард 2х0.3 см гялтан хальс зах эрмэг нь тэгш орчны эдэд цус хуралттай, цооролт бүхий гэмтэл учруулж, улмаар түүнийг шатаасны улмаас угаарын хийн хордолтод оруулж амь насыг хохироосон үйл баримт тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.
Шүүгдэгч Ч.Т нь 2007 оны 05 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн ** сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах хуучин шатахуун түгээх станцын хойд талд 1200 метрийн зайд байх жалганд хохирогч ** биед баруун уушгины дунд урд дунд хэсэгт 1.2х0.3 см зах ирмэг нь жигд 2.5 см гүн шархтай, цээжний баруун 5-6 хавирганы завсраар өвчүүний хажуу эгэмний дунд уушгины ард 2х0.3 см гялтан хальс зах эрмэг нь тэгш орчны эдэд цус хуралттай цооролт бүхий гэмтэл учруулж, улмаар түүнийг шатаасны улмаас угаарын хийн хордолтод оруулж алсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Б манай хүүхдийг энэ хүн хөнөөсөн бол би гомдолтой байна. 400.000.000 төгрөгийг нэхэмжилнэ гэсэн мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Б 2007 оны 05 дугаар сарын 17-ны өдөр төрсөн. Төрсөн өдөр нь болоод ажил тарсны дараа 20 цаг өнгөрч байхад 9 дүгээр хорооны урд талын дэлгүүр орж шоколад авчирна гээд ганцаараа гэрээсээ гараад гэртэй эргэж ирээгүй. Алга болох үедээ бор шаргал өнгийн ноолууран цамц, түүний дотор хөх саарал өнгийн сорочкин цамц дотуураа цэнхэр хөх өнгийн подволк, бүсэлхий хэсгээрээ улаан хүрэн өнгийн бүс баадагнаад уячихсан доогуураа бэлтгэлийн ногоон цоохор өмдтэй. Хар өнгийн ботинктой гарсан юм. Гэрээс гараад алга болчихоор нь 2007 оны 05 дугаар сарын 16-ны өдөр билүү 17 өдөр цагдаад мэдэгдсэн гэх мэдүүлэг /1хх-ийн 36-39 хуудас/, гэрч Д.С-ийн би 2007 оны 05 дугаар сарын 15, 16-ны орчимд аргал түүхээр гэрээсээ ганцаараа гарсан. Тэгээд гэрээсээ баруун урагшаа гарч яваад жалганы баруун талд хэдэн хомоол байхаар нь авах гээд очтол хомоол байсны зүүн талд жалган дотор дээшээ харсан байдалтай бие болон хувцас нь шатчихсан эрэгтэй хүний цогцос байгаа харагдсан гэх мэдүүлэг /1 хх-ийн 45-46 хуудас/, Гэрч А.Ц 2007 оны 05 дугаар сарын 16-ны орой 16-17 цагийн хооронд манай ээж С аргал түүж ирээд, аргал түүж явахад төв клонкоос нэлээд хойно жалганд нэг юм харагдахаар нь үзсэн чинь хүн юм шиг байна. Шатаагаад хаячихсан уу яасан аймар юм байна гэж ярьж байсан. Маргааш нь буюу 05 дугаар сарын 17-ны өдөр 12 цаг өнгөрч байхад ээжтэй хамт аргалд явсан. Би үзье гэхэд ээж маань уншаарай гээд очиж үзэхэд нэг жалга өгсөөд миний зогсож байгаа газраас 50м зайд өвдгөөрөө нугаларч боссон юм шиг хар хүрэндүү өнгөтэй харагдсан. Гар, нүүр зэргийг нь хараагүй гэх мэдүүлэг /1 хх 47-49 хуудас/, Гэрч Д.** би гэрээрээ шашны ном үзэж зурхай зурдаг юм. Ойр зуурын мэргэ төлөг ч тавьдаг болохоор хүмүүс орж ирж юм асууж, ном уншуулдаг юм. Авгай нь эрүүлжүүлэгдэхийнх 7-8 хоногийн өмнө юм болов уу манайд орж ирээд 3-4 хоног алга болчихлоо өнөө маргаашгүй гэртээ харих нь уу үгүй юу аавтайгаа муудалцчихаад гараад алга болчихлоо гэсэн юм. Би мэрэг төлөг тавиад одоо гэртээ харь харь гэртээ ирчихсэн байгаа гэсэн юм. Тэгээд 2007 оны 05 сарын 27-нд авгайн эгч Д гэгч над руу утсаар ярьж 2 дүүгээ явууллаа үзэж хараад уншуулах ном заслыг нь хийгээд өгөөч гэсэн юм. Удалгүй ** эхнэртэйгээ эрүүл орж ирээд юм асуусан. Сая бас алга болчихсон чинь Т мотоциклио журамлуулаад өөрөө эрүүлжүүлэхэд 3 хоносон байна. Уруул нь сэтэрчихсэн дээл хувцсаа цус болгосон, мотоциклио худалдаж авсан ** гэдэг хүндээ зодуулсан байна. Энэ хүнийг нь шүүхэд өгч болох уу мотоцикль нь таарах нь уу буцаачих уу гэсэн юм. Үнэндээ намайг харахад ** өрөөсөн нүд нь улайсан, уруул нь сэтэрч омголтсон байсан. ** ч би аймар зодуулсан, сандал дуустал зодсон, ** тэр айлаас гараад гэртээ аваачаад мөн л зодож нүдсэн, юунаас болж зодсоныг мэдэхгүй байна гэсэн. Авгай нь энэ хүнийг архинаас гаргах арга байна уу хаашаа хэзээ нүүх вэ гэж бас асуусан. Жоохон согтчихоод авгайгаа гарч бай би ахтай нэг юм яриатхья гээд авгайгаа гарч явсан хойно надад хандан тэр бой мал нядлах цэгийн хойно шатаасан хүн бол гэхэд эхнэр нь нохойноос айгаад ороод ирсэн чинь би бол дуусчихсан хүн гээд уйлаад байсан. Авгайгаа гарч бай даа гээд 2, 3-н ч удаа гаргасан чинь эхнэр нь дөнгөж хаалгаар гарчхаад орж ирээд юу ч яриулахгүй байсан. Гараа зангидчихаад би бол чөргөр ч гэсэн шөрмөстэй л хүн гээд байсан. Авгайгаа нэг гарахад нь би хүн алчихсан хүн, би дуусчихсан хүн гээд л уйлдаг тэр үед нь авгай нь ороод ирсэн. Яах аргагүй бойны хойно шатаасан хүн би хүн алчихсан, өнгөрсөн гэж яах аргагүй хэлэхийн хувьд хэлсэн. Дэлгэрэнгүй ярих ямар ч боломж байгаагүй надтай авгайгаасаа л юм нууж ярих гээд байсан гэх мэдүүлэг /2хх-ийн 169-172 хуудас/, Гэрч Г.С-ийн тухайн жилийн 5 сард нөхөр ** гэрээсээ гараад 5 хоног ирээгүй байснаа шөнө 03 цагийн үед унтаж байхад гаднаас орж ирсэн. Ирэхдээ ганцаараа явган орж ирсэн унаа тэрэг байхгүй ирсэн. Нөмгөн дээлтэй, бүс бүслээгүй байсан унаа эвдэрсэн явган явж ирлээ гэж байсан. Өөрөө тэндээс ирлээ одоо тийшээ явах гэж байгаа талаараа надад ямар нэгэн зүйл яриагүй. Би ажилтай байна буцаад явлаа гээд гэрт байсан шуудайтай ноолуур аваад гараад явсан. Тухайн үедээ өмсөж ирсэн дээл нь нил цус болсон байсан. Ногоон өнгийн нударгатай дээл байсан. Би бүсээ яасан юм гэж асуухад мотоциклио чирч яваад хаячихсан юм гэж байсан. Тэгээд удалгүй өмсөж байсан дээлээ тайлаад оронд нь өөр дээл өмсөөд гараад явсан. Би тухайн үедээ ямар нэгэн зүйл бодоогүй. Маргааш нь билүү нөгөөдөр нь билүү тухайн дээлийг шатаачихсан. ** гэртээ ирэхгүй байсан чинь 5 хоногийн дараа /энэ худлаа байна/ цагдаагаас нэг хүн дуудаад мэдүүлэг авна гээд би аймаг дээр ирж мэдүүлэг өгсөн. Намайг ирж мэдүүлэг өгөх үед Т , ** хоёр цагдаа дээр байсан. Би мэдүүлгээ өгчхөөд гараад ирэх үед ** гуай намайг чи надтай нэг уулзаадахаараа гэж хэлж байсан. Би тухайн үедээ юм бодоогүй тухайн жилийн намар нь ** гуай дээр очиж уулзсан чинь ** гуай ** над дээр согтуу ирээд аргалаад янзлаад өг гээд манайхаас гарахгүй хэчнээн юм болсон. Би тэрийг нь аргалж өгсөн гэж хэлж байсан. Наад хүн чинь аймаар хэрэг хийх нь хийсэн. Би тэрийг нь аргалж өгсөн өөрөө хүнд битгий хэлээрэй гэж хэлсэн. ** гуай бөө гэсэн бөөлж ном засал хийдэг хүн байсан юм. Би Т тай хамт 2 удаа очиж байсан нэг удаа хамт очих үед ** гуай намайг гарч бай гээд Т тай хамт уулзсан. Би Т тай 2003 оноос хойш 10 гаран жил хамт амьдарсан. Дундаасаа хоёр хүүхэдтэй. Дундуур нь манай нөхөр ** 2 удаа шоронд орж байсан. 2022 оноос хойш тусдаа амьдарч байгаа. ** нь архи уусан үедээ их тавьтаргүй, эрүүлдээ ямар нэгэн зүйл ярихгүй дуугардаггүй хүн байгаа юм. Архи уусан үедээ манай дунд хүүхэд ээж рүүгээ зүтгэсэн чинь дандаа ээж рүүгээ зүтгэж байх юм хогийн пизда шүү гээд хутга шидэж байсан азаар нөгөө хутга нь манай хүүхдийг оноогүй. Дандаа ална гэж намайг болон хоёр хүүхдээ заналхийлдэг. Аав ээжтэйгээ их таарамжгүй. Намайг олон удаа цохиж зодож байсан. Хамгийн сүүлд миний эрүүг хугалснаас хойш би ямар нэгэн юм ярихаа больсон. Планета-5 мотоцикльтой байсан. Сүүлд нэг хүнээс хятад мотоцикль худалдаж авсан. Дараа нь наймаа таараагүй гээд буцаасан . ** гуай бөө гэсэн бөөлж ном засал хийдэг хүн байсан юм. Би Т тай хамт 2 удаа очиж байсан. Нэг удаа хамт очих үед ** гуай намайг гарч бай гээд Т тай хамт уулзсан. Би Т тай 2003 оноос хойш 10 гаран жил хамт амьдарсан дундаасаа хоёр хүүхэдтэй. Дундуур нь манай нөхөр ** 2 удаа шоронд орж байсан. Одоогоор гэрлэлтээ цуцлуулаагүй, 2022 оноос хойш тусдаа амьдарч байгаа. ** нь архи уусан үедээ их тавьтаргүй, эрүүлдээ ямар нэгэн зүйл ярихгүй дуугардаггүй хүн байгаа юм. Архи уусан үедээ манай дунд хүүхэд ээж рүүгээ зүтгэсэн чинь дандаа ээж рүүгээ зүтгэж байх юм хогийн пизда шүү гээд хутга шидэж байсан азаар нөгөө хутга нь манай хүүхдийг оноогүй. Дандаа ална гэж намайг болон хоёр хүүхдээ заналхийлдэг. Аав ээжтэйгээ их таарамжгүй. Намайг олон удаа цохиж зодож байсан. Хамгийн сүүлд миний эрүүг хугалснаас хойш би ямар нэгэн юм ярихаа больсон. Планета-5 мотоцикльтой байсан. Сүүлд нэг хүнээс хятад мотоцикль худалдаж авсан. Дараа нь наймаа таараагүй гээд буцаасан /3 дугаар хавтас хэргийн 164-165 хуудас/, Гэрч Г.С-ийн 2007 оны хавар ямаа самнаж байх үеэр 2 хоног алга болчихсон юм. Манайх хадам аав Ч-тойХадан хошуу гэх газар байсан. Нэг өдөр ** ноолуур авч явах гээд явган ирсэн. Тэгтэл аав Чг аашлаад би ч өгөөгүй. Буцаад явсан тэр үед Ч.Т БНХАУ-ын үйлдвэрлэсэн мотоцикль ** гэдэг хүнээс авсан байсан. Би аашилж байгаад 7 хоноод буцаасан юм. Одоо тэр мотоцикль хаана байгааг нь мэдэхгүй. ** буцааж аваад зарчихсан байх. Ч.Т нь 2007 оны зун манайх дайрагт байхад яг хэдийд гэдгийг нь санахгүй байна. Хэн хэнтэй хаагуур архидаж явсныг нь мэдэхгүй. Нэг шөнө гэртээ согтуу ирчхээд би хүн алсан хүн шүү гэсэн. Би шөнө нь юм хэлээгүй. Маргааш нь Т аас чи урьд шөнө би хүн алсан гээд байсан. Юугаа яриад байгаа юм бэ гэж асуутал ** согтуу хүний үг байгаа биз гэсэн. Эрүүлдээ бол ерөөсөө дуугардаггүй юм. Тэрнээс хойш дахиж ерөөсөө тэгж хэлээгүй. Би уг нь ямар хүн хаана юм гэж асууж байсан. Согтуудаа бол дуугараагүй. Маргааш нь харин юу яриад байгаа юм согтуудаа солиорч байхгүй юу гэсэн. Би тэрнээс хойш байнгын тэр талаар хоргоодог байсан юм. Хэлдэггүй байсан. Шатаасан гэж хэлээгүй. Харин алсан гэж хэлсэн. Байнга уудаг уухаараа овилгогүй хүнтэй их маргалддаг. Архи уучихаараа хутга шөвөг их барьдаг. Харин биедээ бол хутгагүй байдаг байх. Далд авч явдаг нь юу юм гэхээс биш. Ер нь архи уучихаараа хүнтэй маргалдаад хутга барьчихаараа алахаас сийхгүй. Ямар сайндаа өвөл шөнө согтуу ирчхээд шургуулгаас хутга гаргаж ирээд бага хүүхэд дээрээ хутга барьчхаад ална. Та гурвыг гээд би арай хийж хутгыг нь авч байсан. Мөн хавар согтуудаа намайг ална гээд заазуур барьж элдэж байсан. Тэр үед бага хүүхэд 6 сартай л байсан. Тэрнээс хойш ерөөсөө тэгж яриагүй. Харин согтохоороо дандаа ална шулна. Нэг шөнө л тэмтрүүлнэ шүү гэдэг байсан гэх мэдүүлэг /3хх-ийн 61-63 хуудас/, Гэрч С.Б ** тэр үед манай мотоцикль унаж байснаа 2025 оны 05 дугаар сарын 19-ний өдөр ахаа та мотоциклио зарчих би хятад мотоцикль сонирхоод байгаа юм гэсэн. Чи мотоциклоо яасан юм гэхэд Дашзэвэг ахын хашаанд орхичихсон гэсэн. Бид хоёр архи уусан. Тэр үед ** би ундаанд явъя гэхээр нь чи эрүүлдээ хужаа мотоцикль унаж чадахгүй байж согтуудаа яаж унадаг юм гэж хэлсэн чинь ** уурлаад бид хоёр маргалдаад юм. Тэгээд би нүүр хавьд нь гараараа хоёр гурван удаа цохисон. Тэгээд сундалдаад манай гэрт очсон. Гэрт очоод бас маргалдаж модон сандлаар нуруу хавьд нь 2-3 удаа цохисон. Тэр үед өглөө 08-09 цаг болж байсан байх. Тэгээд 12-13 цагийн орчимд гэрлүүгээ явсан. Баруун талын нүдний доод тал хавьд бага зэрэг хөхөрсөн харагдсан. Мөн хоёр хөмсөгний хооронд шалбарсан байсан гэх мэдүүлэг /2 хх-ийн 175-177 хуудас/, Гэрч О.Цэвэлмаа 2007 оны 05 дугаар сарын 23, 24-нд өдрийг нь сайн санахгүй байна. Гадуур явж байгаад гэртээ ирэхэд ** согтуу ганцаараа архи уучихсан далжганаад сууж байсан. Авгай хүүхдийнхээ байгаа айл руу очих гээд байсан. Харц нь хачин жигтэйхэн болчихсон байсан. Тэгтэл ээж цаашаа харж бай даа гэхээр нь би байшингаас гарахад хутга барьчихсан цонхны цаана зогсоод ингэнэ гээд байгаа юмуу хаашаа юм хоолойгоо хэрчих гэж байгаа юм шиг дүр үзүүлээд хувцсаа тайлж цээжээ нүцгэлээд байхаар нь цагдаа дуудсан гэх мэдүүлэг /2хх-ийн 160-162 хуудас/, Гэрч Ч.Н ээж хашааныхаа гадна зогсож байхаар нь яасан бэ гэхэд ** намайг гар гээд байна. Хутгаа надад өгдөггүй гэхээр нь би байшингийнхаа хаалгыг татаж үзэхэд цоожтой байсан. ** цонх дээр гадагш хараад хутга бариад зогссон байсан. Тэгээд би айгаад цагдаад дуудлага өгсөн. Уг нь манайхаар согтуу орж ирдэггүй. Энэ жилээс согтуу орж ирдэг болчхоод байгаа юм. Архи уусан үедээ ааш нь өөрчлөгдөөд байдаг болсон байна лээ. Манайхан нэг их сүсэг бишрэлгүй, яах аргагүй үхэл хагацал тохиолдсон үед ламаар явдаг. Т-ыг ламаар явлаа гэж лав дуулж байгаагүй гэх мэдүүлэг /2 хх-ийн 163-165 хуудас/, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2011 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн №029 дугаартай дүгнэлт /3 хх-ийн 55-56 хуудас/, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2011 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн №010 дугаартай дүгнэлт /3 хх-ийн 57-58 хуудас/, Шинжээчийн 2007 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн №51/1241 дугаартай дүгнэлт, /2хх-ийн 249-250, 3хх-ийн 1-2 дугаар хуудас/, 2007 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-ийн 5-10 хуудас/, 2007 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн цогцост хийсэн үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-ийн 10-20 хуудас/, 2007 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн мотоцикльд үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-ийн 24-25 хуудас/, 2007 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн мотоцикльд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-ийн 26-28 хуудас/, 2007 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн №2488 дугаартай дүгнэлт /2хх-ийн 227 хуудас/, 2007 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 2487, 89, 94, 95, 96, 2570 дугаартай шинжээчийн дүгнэлт /2хх-ийн 241 хуудас/, 2011 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Зарим сэжигтэн, яллагдагчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох тухай №31 дугаартай прокурорын тогтоол /3хх-ийн 76 хуудас/, Суллагдсан тухай 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн тодорхойлолт, 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, /3хх-ийн 169 хуудас/, 2025 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 23/180 дугаартай Улсын бүртгэлийн ерөнхий газар Өвөрхангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн Д.Э нас барсан лавлагаа, шүүгдэгч Ч.Т ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, мөрдөн шалгах ажиллагааны үед гүйцэтгэвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.
Дээрх мэдүүлгүүдийг өгсөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, гэрч нарт хууль сануулж, худал мэдүүлэг өгвөл эрүүгийн хуульд зааснаар эрүүгийн хариуцлага хүлээх тухай эрх үүргийг нь танилцуулж мэдүүлэг авсан, мөн тухайн хэрэгт хувийн сонирхолгүй, ажил, мэргэжлийн мэдлэг, туршлага бүхий шинжээч тусгай мэдлэгийн хүрээндээ дүгнэлт гаргасан тул үнэн зөв гэж шүүх үзсэн болно.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Энхтуяа нь шүүгдэгч Т-ыг 2 гэрчийн мэдүүлэг, бусад шинжээч эмч нарын дүгнэлтүүдээр яллах дүгнэлт үйлдэх үндэслэлтэй байна гэсэн ийм байдлаар яллах дүгнэлт үйлдсэн байгаа. Өмгөөлөгчийн зүгээс яллах дүгнэлт дээр дурдагдсан гэм буруутайд тооцуулах энэ нотлох баримт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдал нотлогдоогүй Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болох нь зүйтэй байна.
Иргэдийн төлөөлөгч Н.Цэрэнбат нь шүүгдэгч Ч.Т ыг гэм буруугүй гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.
Мөн шүүгдэгч Ч.Т нь уг гэмт хэргийг үйлдээгүй гэх боловч шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан гэрч Д.Э, Г.С Д.С, А.Ц нарын болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, бусад гэрч нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2011 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн №029 дугаартай дүгнэлт, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2011 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн №010 дугаартай дүгнэлт, Шинжээчийн 2007 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн №51/1241 дугаартай дүгнэлт, 2007 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, 2007 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн цогцост хийсэн үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, 2007 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн мотоцикльд үзлэг хийсэн тэмдэглэл, 2007 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн мотоцикльд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, 2007 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн №2488 дугаартай дүгнэлт, 2007 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 2487, 89, 94, 95, 96, 2570 дугаартай шинжээчийн дүгнэлт, 2011 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Зарим сэжигтэн, яллагдагчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох тухай №31 дугаартай прокурорын тогтоол, 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол бусад дээр дурдсан шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудаар няцаагдаж байна.
Шүүгдэгч Ч.Т нь эрүүгийн хариуцлага хүлээх чадвартай болох нь Өвөрхангай аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн Шүүх сэтгэц эмгэг судлалын комиссын 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн №01 дугаартай шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон.
Шүүгдэгч Б овгийн Ч-ийн Т ын 2007 оны 05 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн ** сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах хуучин шатахуун түгээх станцын хойд талд 1200 метрийн зайд байх жалганд хохирогч ** биед баруун уушгины дунд урд дунд хэсэгт 1.2х0.3 см зах ирмэг нь жигд 2.5 см гүн шархтай, цээжний баруун 5-6 хавирганы завсраар өвчүүний хажуу эгэмний дунд уушгины ард 2х0.3 см гялтан хальс зах эрмэг нь тэгш орчны эдэд цус хуралт хуралттай цооролт бүхий гэмтэл учруулж, улмаар түүнийг шатаасны улмаас угаарын хийн хордолтод оруулж амь насыг хохироосон үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг зөв гэж үзэж шүүгдэгч Б овгийн Ч-ийн Т-ыг хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
2. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршгийн талаар:
Шүүгдэгч Ч.Т ын үйлдлийн улмаас хохирогч ** биед баруун уушгины дунд урд дунд хэсэгт 1.2х0.3 см зах ирмэг нь жигд 2.5 см гүн шархтай, цээжний баруун 5-6 хавирганы завсраар өвчүүний хажуу эгэмний дунд уушгины ард 2х0.3 см гялтан хальс зах эрмэг нь тэгш орчны эдэд цус хуралттай цооролт бүхий гэмтэл учруулж, улмаар түүнийг шатаасны улмаас угаарын хийн хордолтод оруулж хохирогч ** амь насыг хохироосон.
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Б нь хохиролд 400000000 төгрөгийг нэхэмжилнэ гэсэн.
Хэрэгт хохирлын баримт авагдаагүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн Д.Б нэхэмжилсэн 400000000 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Б нь хэлэлцэхгүй орхисон 400000000 төгрөгийн нэхэмжлэлийг нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар дахин нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэлээ.
3. Бусад:
Ш¿¿ãäýã÷ Ч.Т нь 153 хоног цагдан хоригдсон болох нь 2007 оны 05 дугаар сарын 28-ны өдрөөс 2 хоног сэжигтнээр баривчлах тогтоол,
2007 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 14 хоног цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тогтоол,
2007 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн Цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгох буюу өөрчлөх санал /2 хх-ийн 152 хуудас/.
2024 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 2024/ЦХШЗ/39 дугаартай “Яллагдагчид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай” шүүгчийн захирамж,
2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 2025/ЦХШЗ/02 дугаартай “Яллагдагчид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг сунгах тухай” шүүгчийн захирамж,
2025 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 2025/ЦХШЗ/06 дугаартай “Яллагдагчид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг сунгах тухай” шүүгчийн захирамж,
2025 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 2025/ЦХШЗ/10 дугаартай “Яллагдагчид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг сунгах тухай” шүүгчийн захирамж,
2025 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 2025/ШЗ/288 дугаартай шүүгчийн захирамж,
2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 2025/ШЗ/304 дугаартай шүүгчийн захирамж зэргээр тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Т-ын цагдан хоригдсон нийт 153 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцох нь зүйтэй байна.
Суллагдсан тухай 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн тодорхойлолтоор Ч овогтой ** нь Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 181 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, 11.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт зааснаар 5 жил 128 хоногийн хорих ялаар шийтгүүлсэн. Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь ШШГХ-423 дугаартай нээлттэй, хаалттай хорих ангид ял эдэлж байгаад 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдөр хорих ялын хугацаа дуусаж суллагдсан.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болно.
4. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Улсын яллагч Ц.Эрдэнэбат шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:.... Шүүхээс шүүгдэгч Ч.Т д холбогдох хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэж хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд түүнд холбогдох хэрэгт түүнийг гэм буруутай гэж шүүхээс шийдвэрлэсэн учраас эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж үзлээ. Шүүгдэгч Т ын үйлдсэн хэрэгт түүний хувийн байдал, мөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн эсэх асуудал, мөн тухайн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, нийгэмд учирч байгаа хор аюул, хохирогчоос хохирол төлбөрийн асуудал илэрхийлсэн зэрэг нөхцөл байдлууд, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргүүдийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид 14 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах дүгнэлтийг гаргаж байна. Мөн түүнд оногдуулсан хорих ялыг нээлттэй дэглэм бүхий хорих байгууллагад эдлүүлэх дүгнэлтийг гаргаж байна. Шүүгдэгчид 2007 оны 05 дугаар сарын 28-ны өдрөөс 2007 оны 06 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан. Мөн 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдрөөс өнөөдрийг хүртэл цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээтэй байна. Шүүгдэгчийн дээрх хугацаанд цагдан хоригдсон хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцуулах саналтай. Хохирогчоос хохирол төлбөрийн талаар хүсэлтийг илэрхийлсэн ба шүүхээс шийдвэрлэсэн. Хэрэгт эд мөрийн баримтаар хураан авсан болон битүүмжилсэн хөрөнгө байхгүй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг шүүх хуралдааны тэмдэглэлд тусгуулах саналтай байна. Шүүгдэгчид холбогдох хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлд заасан үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ гэж заасан. Энэ заалтын дагуу яллах дүгнэлт үйлдэж 2015 оноос хэрэгжиж эхэлсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн. Тийм учраас сая дүгнэлтдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийг журамлаж дээрх байдлаар эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг гаргаж байна гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Энхтуяа шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:.... Шүүгдэгч Т-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон учраас эрх зүйн байдалд нь нөлөөлөх, хууль зүйн туслалцаа үзүүлэх, ял шийтгэлийн хувьд хорих ялтай зүйл анги байгаа учраас эрх зүйн байдлыг нь дээрдүүлэх зорилгоор нэгэнт гэм буруутайд тооцсон зүйл дээр ялын санал оруулах шаардлагатай гэж үзэж байна. Т д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрх зүйн байдлыг нь дээрдүүлэхээр нь 8-15 жилийн хорих ялтай гэмт хэрэг байгаа. Ийм учраас ял шийтгэлийн хувьд прокуророос 14 жилийн ял шийтгэл оногдуулж санал оруулж байгаа учраас шүүгдэгчийн хувийн байдал, хэргийнх нь нөхцөл байдал, мөрдөн байцаалтын ажиллагааны үед авагдсан хавтаст хэргийн материал зэрэг зүйлүүдийг харгалзан үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 жилээс хэтрүүлэхгүйгээр хорих ял оногдуулж, доод хэмжээгээр ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэсэн байр суурьтай байна. Энэ хэрэгт холбогдуулаад Т ын хувьд 2007 оны 05 дугаар сарын 29-ний өдрөөс 2007 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн хооронд цагдан хоригдсон. Үүнээс хойш 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдрөөс өнөөдрийг хүртэл мөн цагдан хоригдож байгаа. Энэ цагдан хоригдсон хугацааг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцох нь зүйтэй. Хохирогчид учруулсан хохирол төлбөрөө ямар нэгэн байдлаар нэхэмжлэх шаардлага байх юм бол Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу нотлох баримтаа бүрдүүлж нэхэмжлэх эрх нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид байгаа учраас энийг шийтгэх тогтоолд дурдах нь зүйтэй. Энэ хэрэгт холбогдуулаад эд мөрийн баримт болон битүүмжилсэн эд хөрөнгө байхгүй зэргийг шийтгэх тогтоолд дурдах нь зүйтэй гэсэн саналтай байна. Анхны тайлбараа үндэслэлээрээ дэмжиж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлд заасныг эрх зүйн байдлыг нь дээрдүүлэхээр хэрэглэсэн байгаа учраас дэглэмийн тухайд нээлттэй дэглэмтэй байгууллагад ял эдлүүлэх нь зүйтэй гэж үзэж байна гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Б шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:.... Байхгүй гэв.
Шүүгдэгч Ч.Т нь шүүх хуралдаанд эцсийн үгэндээ:... Би энэ хэргийг үйлдээгүй л гэж хэлье гэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй” гэж хуульчилсан.
Уг гэмт хэрэг гарах үед мөрдөгдөж байсан буюу 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хорих ялын доод хэмжээг 10 жилээс 15 жил хүртэл хугацаагаар,
2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хорих ялын доод хэмжээг 8 жилээс 15 жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан.
Иймд шүүгдэгч Ч.Т д оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буюу 2015 оны Эрүүгийн хуулийг хэрэглэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж хуульчилсан.
Шүүгдэгч Ч.Т д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх íºõöºë áàéäàë тогтоогдоогүй.
Шүүгдэгч Ч.Т д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй, хувийн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 12 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж,
Мөн шүүгдэгч Ч.Т ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан үзэж шүүгдэгч Ч.Т д оногдуулсан 12 жилийн хугацаагаар хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар хаалттай хорих áàéãóóëëàãàä ýäë¿¿ëýõýýð òîãòîîх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Т ын цагдан хоригдсон нийт 153 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн Д.Б нэхэмжилсэн 400000000 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Б нь хэлэлцэхгүй орхисон 400000000 төгрөгийн нэхэмжлэлийг нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар дахин нэхэмжлэх эрхтэйг,
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг тус тус дурдаж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Т д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,
Шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол мөн давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Ч.Т д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 äóãààð ç¿éëèéí 1, 2, 3, 4, 36.6, 36.7 äóãààð ç¿éëèéí 2 äàõü õýñãèéí 2.1, 2.3, 2.4, 36.7 äóãààð ç¿éëèéí 3 äàõü õýñãèéí 3.1, 3.2, 3.5, 36.8 äóãààð ç¿éëèéí 1 äýõ õýñãèéí 1.1, 1.2, 1.3, 1.4, 1.6, 1.7, 36.8 äóãààð ç¿éëèéí 4, 5 äàõü õýñýã, 36.10 äóãààð ç¿éëèéí 1 äэõ õýñýã, 38.1 ä¿ãýýð ç¿éëèéí 1 äýõ õýñýãò òóñ òóñ заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овгийн Ч-гийн Т-ыг хүнийг алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Т ыг 12 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Ýð¿¿ãèéí õóóëèéí ерөнхий ангийн 5.6 äóãààð ç¿éëèéí 3, 4 äýõ õýñýãò çààñíààð ø¿¿ãäýã÷ Ч.Т д оногдуулсан 12 жилийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих áàéãóóëëàãàä ýäë¿¿ëýõýýð òîãòîîñóãàé.
4. Ýð¿¿ãèéí õóóëèéí åðºíõèé àíãèéí 6.10 äугааð ç¿éëèéí 1 дэх хэсэгт çààñíààð шүүгдэгч Ч.Т ын цагдан хоригдсон 153 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн нэхэмжилсэн 400000000 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Б хэлэлцэхгүй орхисон 400000000 төгрөгийн нэхэмжлэлийг нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар дахин нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Т д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Ч.Т д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.ОТГОНЖАРГАЛ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.МӨНХТУЯА
ШҮҮГЧ М.МАНДАХБАЯР