Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 2025/ШЦТ/195

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Баянхонгор аймаг дахь Сум дундын  анхан шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батцэнгэл даргалж, 

Улсын яллагч: Б.Байгаль,

Нарийн бичгийн дарга: А.Уртнасан,

Хохирогч: *******,

Шүүгдэгч: С.*******, Б.*******, тэдгээрийн өмгөөлөгч Л.Бор нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Байгалиас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4 -т тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2414004100357  дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 06 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. 

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Шүүгдэгч, Монгол Улсын иргэн,  ******* овогт *******ийн *******, / /,

2. Шүүгдэгч, Монгол Улсын иргэн, , ******* овогт *******гийн *******, /РД: /,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.*******, С.******* нар нь бүлэглэн 2024 оны 06 дугаар сарын 11-ний өдрөөс 06 дугаар сарын 17-ны хугацаанд Баянхонгор аймгийн Баацагаан сумын Буйлсан 3 дугаар багийн нутаг дэвсгэрээс иргэн *******ын эзэмшлийн 1 тооны адууг машин механизм ашиглан хулгайлан авч түүнд 2,000,000 /хоёр сая/ төгрөгийн хохирол учруулж мал хулгайлах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэх гэмт хэрэг үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Талууд хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж,  хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:

1. Шүүгдэгч  С.*******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:... 2024 оны 06 дугаар сарын эхээр манайх Баацагаан сумын Буйлсан 3 дугаар багийн нутаг “Жаргантын ар тал” гэх газраас Баян-Овоо сумын 3 дугаар багийн нутаг “Хар толгой” гэх газар луу нүүсэн юм. Би тухайн үед өөрийнхөө адуун дээр яваад очтол огт танихгүй хонгор зүсмийн, им тамгагүй эр даага нийлсэн байсан юм. Тэгэхээр нь би тухайн даагыг адуунаасаа салгах гээд нэлээд үзтэл манай адуунаас салахгүй байсан юм. Тэгэхээр нь өөрийнхөө адууг тухайн дааганы хамт “Хар толгой” гэх газар луу Б.*******гийн улаан өнгийн улсын дугааргүй мотоциклоор туусан. Би найз С.*******г “манайх нүүх гээд унаагүй болчихоод байна, манай адууг хамт туулцаад” өгөөч гээд гуйхад С.******* зөвшөөрөөд хамт туулцсан юм. Бид хоёр нэг бүтэн өдөр туугаад тухайн газартаа үлдээд Б.******* нь хоноогүй тэр оройноо аймаг руу буцаад яваад өгсөн. Би маргааш өдөр нь бог малаа тосох гээд эргээд 2 хоног орчим яваад эргээд адуун дээрээ ирэхэд тухайн хонгор даага, 2 тооны халтар үрээ, зээрд үрээ, хул даага гээд 5 тооны адуу манай адуун дотроос алга болчихсон байсан юм. Тэгэхээр нь би нөгөө алга болсон адуунуудаа эрэл хайгуул болоод Баян-Овоо, Галуут зэрэг сумдын нутгаар асууж сураглаж явсаар Баян-Овоо сумын 3 дугаар багийн нутаг “Урд үүд” гэх газраас 3 үрээг олоод, 2 даагаа олоогүй юм. Тэгээд тухайн 2 даагыг би сураад Эрдэнэбат, Галуут сумын танихгүй хэдэн айлаар орж асууж сурагласан, мөн адуу хариулдаг залуучуудаас хүртэл асууж сурагласан юм. Тэгээд тухайн 2 даагыг одоо хүртэл олоогүй байгаа юм. Манайх тухайн үед 20 гаран тооны буюу 24-25 тооны адуутай байсан юм. 2 харлаг гүү, халиун гүү, том хээр, жижиг хээр гүү, 2 халтар, зээрд үрээ, эр, эм 2 хул даага, хээр, хар морь, халтар азарга зэргийг бол би санаж байна. Үлдсэн тооны адуугаа хэлж мэдэхгүй байна. Манай адуунууд бол бүгдээрээ хөндлөн 8 тоо тамгатай адуунууд байгаа юм. Тэр хонгор даага бол ганцаараа манайд адуунд байсан, би хэзээ ирснийг нь бол мэдээгүй би хамгийн сүүлд адуугаа тухайн үед туухаас 3 хоногийн өмнө л үзсэн, тэр үед тухайн танихгүй гэх хонгор даага байхгүй байсан юм. Би тухайн хүнийг муухан танина, би нэг сумын нэг багийн хүн гэдгээр нь танина, тэрнээс төрөл, садан, найз нөхдийн холбоо байхгүй юм. Би тэр хүний адуунуудыг бол огт танихгүй, өмнө нь ч харж байгаагүй юм. Бид хоёр хоорондоо адуу хулгайлах талаар ярилцсан зүйл огт байхгүй юм. Миний хувьд бол хэн нэгэнд энэ талаар хэлсэн ярьсан зүйл огт байхгүй юм.Би тухайн адуунуудыг хулгай хийгээгүй болохоор хүлээн зөвшөөрөхгүй байгаа юм. Тэр хонгор даага манай адуунд ирээд нийлсэн байсан, - тэгэхээр нь би салгах гээд тухайн үед олон удаа оролдсон, тэгэхээр нь манай адуунаас салахгүй байсан болохоор нь адуунуудынхаа хамт туугаад явсан, тэрнээс би тухайн даагыг хулгайлсан зүйл бол огт байхгүй юм. ******* гэх хүн 2024 оны 06 дугаар сарын эхээр санагдаж байна, тухайн даагыг манай адуунд нийлэхээс өмнө надаас бол сураглаж байсан, тэрнээс им тамга зэргийг надад огт хэлээгүй, нэг л удаа сураглаж байсан, би хүний адуу, даага хулгайлсан төлж өгөх талаар хэн нэгэнд хэлсэн ярьсан зүйл огт байхгүй юм....гэх мэдүүлэг /1-р хх-ийн 126-128/,

.... Надад өмнөх өгсөн мэдүүлэг дээрээ нэмж ярих зүйл байна. Тухайн үед манай адуунд нийлсэн байсан хонгор зүсмийн даага нь дэлгүй, им, тамгагүй даага байсан юм. Гэтэл ******* гэдэг хүний алдсан даага нь дэлтэй, үс, ноостой навсайсан, им тамгагүй даага байсан гэж хүмүүс хэлдэг юм. Мөн тэр үед гэдэг хүн нь манайхыг адуугаа туухаас өмнө Баацагаан сумын гол руу хүний бие муудсан гээд явсан, тэр үед эзгүй байсан учраас манай адууг тууж явсныг хараагүй. гэдэг хүн нь бид нарт ярихдаа “би тийм мэдүүлэг өгөөгүй, бичиг үсэг мэдэхгүй учраас гарын үсгээ зур гэснээр зурсан” гэж хэлсэн. Мөн ******* гэдэг айлд очоод “адууг чинь төлж өгнө гэсэн зүйл огт яригдаагүй юм. Энэ талаар бол ******* нь бид нарыг гүтгэсэн, мөн манай аав гэрчээр мэдүүлэг өгөхдөө “бид нар *******ынхаар *******, ******* нартай орохдоо бид нар адууг чинь хулгай хийсэн байна төлж өгнө гэсэн зүйл огт яриагүй гэдгээ хэлсэн. Тэр манай аДУУНД нийлсэн даага нь манай адуунаас салаагүй, салахгүй байсан учраас манай адууг дагаад явсан юм. Энэ хэргийг үнэн зөвөөр нь шалгаж өгнө үү. Би он, сар, өдрөө санахгүй байна, миний санаж байгаагаар 2024 оны 07 дугаар сард шиг санагдаж байна, тухайн үед Баацагаан сумын Буйлсан 3 дугаар багийн нутаг “Жаргант” гэх газраас аав , *******, гээд манай нэг найз, нэг залууг нь танихгүй залуу байсан бид 5 тухайн үед найз гийн приус-20 маркийн тээврийн хэрэгсэлтэй “Жаргант” гэх газар очиж адуугаа эргэчихээд хойшоо өвөлжөө орчихоод буцаж явах замдаа тухайн ******* гэдэг хүний нутаглаж байсан “Цагаанмөнх” гэх газрын урд руу байх айлаар орсон нь үнэн юм. Бид нар тухайн үед ******* гэх айлаар ороход үдээс хойш болж байсан би бид нар 5 уулаа ******* гэх айлаар орсон. Ороод мэнд усаа мэдэлцээд ногоо, цагаа ярьж байгаад цай уучихаад тэгээд явцгаасан юм. ******* гэдэг хүн эхнэртэйгээ байсан юм. нь миний найз байгаа юм, харин хамт явсан нэг залууг нь бол би огт танихгүй, таньдаг юм. Манай аав тухайн үед *******ынд орохоос өмнө “Хар толгой” гэх газраас явахдаа л ганц нэг удаа архи татсан байсан, гэхдээ бараг эрүүл шахуу явсан юм. Тухайн үед ******* гэх айлд ороод тийм яриа огт болоогүй юм. Би адуугаа авах гээд очиход ******* гэдэг хүний дүү болох гэж хүн худаг дээр ирсэн. Би тухайн үед *******тэй хамт явсан юм. Би гэхдээ тухайн гэж хүнийг тухайн хонгор даагыг манай адуунд байсан эсэхийг нь харсан эсэхийг анзаараагүй юм. Тухайн үед манай адуунд өөр хүний адуу огт байгаагүй, тухайн хонгор даага л ганцаараа манай адуунд байсан юм....гэх мэдүүлэг /2-р хх-ийн 20-22/,

2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.******* мэдүүлэхдээ:  2024 оны 5 дугаар сарын 27-ны үеэр манайх нүүсэн юм байна. Тэгээд би өглөө аавтай г гэрээс нь гуйгаад аваад явсан. Манай адуу Жаргантын ар тал дээр байсан. Тэгээд Б.******* цаашаа явсан 3 адууг хөөгөөд явсан. Тэгэхэд адууны захад тэр даага байгаад байсан. Би цааш нь тасдаж хөөсөн ч явахгүй байсан. Адуу дагаад яваад байсан.Тэгээд дээшээ нүүж оччихоод аавыг тосохоор адуунуудаа орхиод явсан. Буцаад ирсэн чинь 5 адуу байхгүй байсан. Тэр дотор нөгөө даага нь хамт алга болсон байсан гэв.

3. Шүүгдэгч  Б.*******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:... 2024 оны 05 дугаар сарын сүүлээр, 2024 оны 06 дугаар сарын эхээр манай найз С.******* нь намайг гэртээ байхад ганцаараа ирээд “Баацагаан сумын Буйлсан 3 дугаар багийн нутаг “Их хонхор” гэх газраас Баян-Овоо сумын 2 дугаар багийн нутаг “Хар толгой” гэх газар хүртэл адуу туулцаад өгөөч, өөрийнхөө адууг туух гэж байгаа юм” гээд гуйсан юм. Тэгэхээр нь би зөвшөөрөөд бид хоёр миний эзэмшлийн Мустанг-150 маркийн улаан өнгийн улсын дугааргүй мотоциклоор бид хоёр сундлаад тухайн “Их хонхор” гэх газарт яваад очтол 20 гаран тооны адуу байхаар нь тухайн адуунуудыг “Хар толгой” гэх газар хүртэл өглөө гараад орой нь очоод нэг л өдөр туусан юм. Тэгээд тэр газраа бид хоёр айлдаа хоноод маргааш өглөө нь би ганцаараа шууд аймгийн төвд орж ирээд 2-3 хоночихоод Өмнөговь аймгийн Гурвантэс сум руу машин хучдаг ажилдаа явсан юм. Би тухайн ажлаа 20 гаран хоног хийчихээд аймгийн төвд буцаад ирсэн. Тэгээд би Бууцагаан сумын Буйлсан 3 дугаар багийн “Жаргалант” гэх нэртэй газарт мал дээрээ очсон юм. Тухайн адуунуудын би на болон зүсийг бол хэлж чадахгүй, харин бүх адуунууд 8 тоо тамгатай адуунууд байсан юм. Тухайн үед С.******* нь “манай адуунууд байгаа юм” гэж хэлснээс өөр зүйл хэлээгүй. Би С.*******гийн адуунуудыг танихгүй, өмнө нь харж байгаагүй юм. Бид хоёр хоорондоо адуу хулгайлах талаар ярилцсан зүйл огт байхгүй юм. Миний хувьд бол хэн нэгэнд энэ талаар хэлсэн ярьсан зүйл огт байхгүй юм. Би тухайн адуунуудыг хулгай хийгээгүй болохоор хүлээн зөвшөөрөхгүй байгаа юм. Намайг С.******* нь “манай адууг туулцаад өгөөч” гэхээр нь л би тухайн адуунуудыг тууж өгснөөс өөр хэн нэгний адууг хулгайлсан зүйл огт байхгүй юм. Тухайн адуунууд дотор бол 2-3 орчим тооны хонгоор даага бол байсан, гэхдээ би тухайн адууг бүгдийг нь С.*******гийн адуу л гэж бодож байсан юм....гэх мэдүүлэг /1-р хх-ийн 122-124/,

.... Надад өмнөх өгсөн мэдүүлэг дээрээ нэмж ярих зүйл байна. ******* гэдэг хүний хонгор даага ******* бид хоёрын туусан адуунд нь байсныг нь би огт мэдэхгүй байна. Тухайн үед ******* нь “намайг манай адууг хамт туулцаад өгөөч” гэхээр нь л би хамт туулцсан. Тэрнээс өөр мэдэх зүйл надад байхгүй байгаа юм. Миний санаж байгаагаар 2024 оны 07 дугаар сард шиг санагдаж байна, тухайн үед ******* гэдэг хүнийхээр орсон. Би яг газрынх нь нэрийг сайн мэдэхгүй байна. Тухайн үед гадаа харанхуй болсон байсан, тухайн үед *******, аав , *******гийн найз гээд 2 залуу бид 5 уулаа адуу малаа харчихаад буцаж явахдаа ******* гэдэг айлаар орсон юм. Бид нар тухайн үед 5 уулаа гэрт нь орсон ба мэнд солилцоод өөр зүйл яриагүй гараад явсан юм. Тухайн ******* гэх айлд түүний эхнэр, бага насны 1 хүүхэд байсан юм. Би тухайн 2 хамт явсан залууг танихгүй ба саарал өнгийн Приус-20 маркийн тээврийн хэрэгсэлтэй явсан. Би хэнийх нь машин гэдгийг мэдээгүй юм. гэдэг хүн тухайн үед эрүүл байх шиг байсан, би тухайн үед мэдээгүй, ямар ч байсан архи, согтууруулах ундааны зүйл үнэртэхгүй байсан. Тийм зүйл тухайн үед огт ярилцаагүй юм. Тухайн адуунд хонгор зүсмийн адуунууд байсан, би тухайн адуунд хонгор даага байсан эсэхийг огт анзаараагүй юм....гэх мэдүүлэг /2-р хх-ийн 25-26/,

4. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.******* мэдүүлэхдээ: 2024 оны 5 дугаар сарын 28-ны үеэр С.******* манайд ирээд нүүж байгаа адуу туулцаад өгөөч гэсэн. Тэгээд адууг нь Баян-Овоо сумын Хар толгой гэх газар руу туулцсан. Тухайн үед би тэр даагыг тэнд байсныг мэдээгүй. Би С.*******гийн адууг сайн мэдэхгүй гэв.

5. Хохирогч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:... 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдөр Баацагаан сумын буйлсан 3 дугаар багийн Цагаан мөнх гэх газарт байсан таван адуугаа алдсан. 2024 оны 06 дугаар сарын 11-ний өдөр Баацагаан сумын Жаргантын голын над руу залгаад манай дүү танай таван адуу чинь Нэргүй гэх хүний хүрэн азаргатай адуунд байна гэж байна шүү гэж хэлсэн. Тэгээд 2024 оны 06 дугаар сарын 11-ний өдөр уг адуу байгаа газарт очиход надтай хамт миний таван адууг тасдаж өгөөд би гэр лүүгээ адуугаа туугаад явсан. Тэгээд өглөө нь адуу усандаа орж ирсэн чинь нөгөө таван адуу байхгүй байсан 2024 оны 06 дугаар сарын 16-ны өдөр Жаргантын голд очиж үзэхэд хүрэн азаргатай адуунд гурван байдас нь байсан. Тэгээд сартай хонгор эм тамга байхгүй эр даага, улаан буурал эр эм тамга байхгүй байсан тэр хавын айлын адуугаар хайгаад олдохгүй байсан тэгэхээр нь гэх хүнд хоёр даага нь алга байна харж байгаарай гэж хэлээд явсан. Тэгээд би аймаг дээр явж байсан ах залгаад хөөгөөд явсан байна хөөгөөд явж байхыг нь Жаргантад ын үхрийг малладаг харсан байна шүү гэж надад хэлсэн. Тэгээд би цагдаагийн байгууллагад хандсан...гэх мэдүүлэг / 1-р хх-ийн 38-39 /,

.....За би цагдаагийн байгууллагад буурал даага, хонгор даага энэ хоёр тооны адууг алдсан гэж өргөдөл гаргасан. Тэгээд өргөдөл гаргасаны дараа миний алдагдсан гэх хоёр дааганы нэг болох буурал даага 7 дугаар сарын дундуур адуундаа гүйгээд ирсэн байсан. Харин нөгөө хонгор даага нь бол одоог хүртэл олдоогүй байгаа. Харин урд шөнө буюу 2024 оны 09 дүгээр сарын 25-ны шөнө манай гэрт *******, *******, *******гийн аав мөн хоёр танихгүй залуугийн хамт ирж уучлалт гуйгаад аав нь би өнөөдөр мэдлээ *******, ******* нар танай хонгор даагыг чинь хулгай хийсэн талаар хоорондоо ярилцаад хохиролгүй болгож өгье гээд мөн *******, ******* уучлаарай ах танай адууг авсан нь үнэн харин танай адууг би өөрийнхөө нэг адууны хамт Галуут хангайгаад алдчихсан гэж хэлсэн. Хохирол барагдуулсан зүйл бол байхгүй. Бид хоёр танай хонгор даагыг чинь бол авсан нь үнэн та цагдаагаас өргөдлөө буцаагаад авчих гээд байсан...гэх мэдүүлэг /1-р хх-ийн 43-44/,

....Би өмнө нь хоёр удаа мэдүүлэг өгсөн байгаа, би өмнөх өгсөн мэдүүлгүүдээ санаж байна. ах над руу утсаар залгаад “нөгөө 5 адуу чинь Жаргалантын овооны өвөрт байна гэж байна шүү” гэж хэлэхээр нь би тухайн газарт яваад очсон. Гэтэл нөгөө миний 5 адуу 5 уулаа байхаар нь туугаад “Цагаан мөнх” гэдэг газарт аваачиж адуундаа нийлүүлсэн. Тэгээд маргааш нь очоод үзэхэд нөгөө 5 адуу дахиад байхгүй байхаар нь эргээд “Жаргалантын овооны өвөрт” яваад очтол буурал байдас, хонгор байдас, зээрд байдас гурван тооны адуу нь байсан, харин буурал болон хонгор 2 тооны даага нь байхгүй байсан. Тэгээд нөгөө 2 даагаа сураад эргээд ахынд очоод 2 даагаа захичхаад яваад өгсөн. Тэгээд түүнээс хойш хэд хоногийн дараа ах над руу утсаар залгаад “хонгор даагыг банди ******* нь хөөгөөд явсан байна” гэж надад хэлсэн юм. Тэгээд би тухайн үедээ хүн нь гараад ирж байгаа юм чинь гэж бодоод цагдаагийн байгууллагад энэ талаар хандаж өргөдөл өгсөн юм. Би , , Б.*******, С.******* гэх хүмүүстэй бол нэг нутгийн нэг багийн, нэг дорын нутагладаг шахуу хүмүүс байгаа юм. Би одоо он, сар, өдрийг нь санахгүй байна, манайх Баацагаан сумын Буйлсан 3 дугаар багийн нутаг “Цагаан Мөнх”” гэх газарт зуслан дээрээ байхад орой эхнэр, бид хоёрыг бараг унтах гэж байхад нэлээн орой аажуу ирсэн. Тухайн үед , Б.*******, С.******* нар байсан ба найз нь гээд танихгүй 2 залуу манайд ирсэн. Тухайн үед нь манайд халамцуу орж ирсэн ба нэг шил архи бариад орж ирсэн. Тэр үед нь надад хэлэхдээ “уучлаарай энэ хүүхдүүд болчимгүй юм хийсэн байна, танай адууг хөөгөөд явсныг нь би мэдсэнгүй, нөгөө хонгор даагыг чинь Галуут сум руу алдчихсан байна, ах нь төлж өгье” гэж надад хэлсэн юм. Тэгэхээр нь би “өө би өргөдлөө өгчихсөн байгаа, хуулийн байгууллага нь шийдэх байлгүй дээ эрхтэн уулзахгүй яасан юм” гэж хэлсэн. Гэтэл намайг өргөдлөө буцаагаад авчих гээд гуйгаад байсан юм. Би шинжээчийн дүгнэлттэй холбоотой ямар нэгэн санал хүсэлт байхгүй байна. Буурал даага нь алга болсноос хойш 10 гаран хоногийн дараа адуун дээрээ гүйгээд ирсэн байсан, уг даага нь одоо хүртэл адуундаа байгаа, харин хонгор дааганы сураг нь огт гараагүй юм, одоо хүртэл олдоогүй юм, тухайн 2 даага нь ямар нэгэн им, тамга байхгүй адуунууд байсан юм. ах л ерөөсөө надад “*******г манай даагыг туугаад явж байхыг нь хараад л надад хэлснээс би гүйгээд явсан байна л гэж бодоод байсан юм. Тухайн үед нь өөрөө манайд ирээд “хохирлыг чинь барагдуулж өгье” гэж хэлээд гуйгаад байсан. Тэр нь бол үнэн, харин яагаад одоо надад тийм зүйл хэлээгүй гээд байгааг нь би ойлгохгүй байна, надад нүүрэлдэхэд ч татгалзах зүйл байхгүй байна. Би хуульд заасан үнэн зүйлээ л хэлж ярьж байна. Тухайн үед мөрдөгч над руу яриад намайг дуудаж байсан боловч би ирэх боломжгүйн улмаас ирж чадаагүй юм. Надад өөр нэмж хэлэх зүйл байхгүй, одоо би алдсан нэг даагаа төлүүлж авах хүсэлтэй байна, өөр надад цаашид одоо гаргах ямар нэгэн санал хүсэлт нэхэмжлэх зүйл байхгүй байна...гэх мэдүүлэг /2-р хх-ийн 2-4/,

7. Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч ******* мэдүүлэхдээ:Би мэдүүлэг өгсөн өдөр хоногоо сайн мэдэхгүй байна. 2024 оны 5 дугаар сарын 16-17-ны үеэр Баацагаан сумын Буйлсан 3 дугаар багийн Цагаанмөнх гэдэг газраас манай азарга 5 адуу хасаад хөөсөн байсан. Гурван байдас нэг даага. Ойр зуур тогтсон байх гэж бодоод Баацагаан сум орсон. Тэгээд би Баацагаан сум ороод бензин авахдаа шатахуун түгээх газар , С.******* хоёртой таараад мэнд сольсон. Танай Жаргантаар миний 5 адуу байвал хараарай. Хоёр даага нь эм тамгагүй. Азарга төлөө хасаад хөөсөн байна гэж хэлсэн. Маргааш нь урагшаа Жаргант орсон. Тэгээд Жаргант орчхоод ахынхаар орж сурчхаад буцаад давхиад явчихсан. ахад таван адуу байна уу, Азарга хасаад хөөчихсөн байна. Ах сураглаж байгаарай гэж хэлсэн. Гэртээ хариад ямаагаа саачхаад маргааш нь болсон. Маргааш нь ах саахалтын айл руу залгаад энд ирсэн байна гэсэн. харсан байна. Овооны өвөрт н хүрэн азаргатай адуу хураачихсан байна гэсэн. Жаргантын овоон дээр очиход тай тааралдсан. Тэгээд хүрэн азаргатай адуу нь энд байна. Энд танай адуу байгаа гээд хамт очиж авсан. Маргааш өглөө нь нөгөө таван адуу чинь буцаад азарга руу гүйчихсэн байсан. Тэгээд яг маргааш нь хайхаар явж чадаагүй. Би портер машинаа янзлах гээд бүрэн задаргаа хийчихсэн. Тахир гол авах гээд Баянхонгор аймаг явсан. Машиныхаа юмнуудыг авчхаад маргааш нөгөөдөр нь эргэж Жаргант руу авах гээд очсон чинь хоёр нь байхгүй. Айлын азарга 3 байдсыг нь хураачихсан байсан. Би тэр гурван адуугаа аваагүй үлдээсэн. Тэгээд буцахдаа Бор салаанд зам дагуу байдаг ахынхаар орж хоёр эр даага алга байна гээд захичхаад явсан.

Би машинаа янзлуулах гээд Баянхонгор аймгаас засварчин аваачсан. Нөгөө засварчин машин засахад дутуу юм байна гэсэн. Тэгээд дутуу юмаа авах гээд Баянхонгор аймагт ирсэн байсан. Баруун бүс худалдааны төвд байхад утас дуугарахаар нь авсан. ах танай хонгор даагыг лав хөөгөөд явчихсан байна. Тэр хонгор даага нь танайх байх. Эм тамгагүй, хумсан сартай, налмайсан хонгор даага байна. С.*******,  Б.******* хоёр хөөгөөд явчихсан байна гэж хэлсэн. Тэгвэл эзэнтэй юм чинь араас нь хөөцөлдөх шаардлагагүй болчихлоо ах гэж хэлсэн. Нөгөөдөр нь машинтайгаа ноцолдчихоод давхиж ороод өргөдлөө өгсөн. С.*******, Б.******* нартай Манайхан хоорондоо 10 гаран км зайтай байдаг. Олон жил болж байгаа. Анх Баацагаан сумын шатахуун түгээх газар С.Лахгавсүрэн, Б.******* нартай тааралдахдаа хэлсэн. Таван адуу алга болсон ганц нэгээрээ явж байж магадгүй. Хоёр даага нь эм тамгагүй гэж хэлсэн ах бол С.*******гийн аав. Манай хүүхэд залуу насандаа буруу юм хийсэн байна. Уучлалт гуйлгах гэж явна гэж хэлсэн. Тэгээд  С.*******,  Б.******* хоёрыг уучлаарай гэж хэл гээд байсан. С.*******, Б.******* нар уучлалт гуйсан. Хохирол төлж өгье гэсэн. Одоо болтол  хохирол төлөөгүй гэв.

8. Гэрч ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:... 2024 оны 06 дугаар сарын 11-ний өдөр манай таньдаг хүн болох ******* нь тухайн өдөр мотоциклтой манай гэрт ирж манай таван адуу алга болчихлоо гэж асуусан сураг гарах юм бол над руу залгаарай гэж хэлсэн өөр юм хэлээгүй. Би он сарыг нь сайн санахгүй байна 6 дугаар сарын үед манай гэрт ирсэн *******, ******* нар Баян-Овоо сумын улаан үзүүр гэх газар луу адуугаа туугаад явсан. Тэгэхэд нэг навсайсан сартай жижигхэн хул даага дагаж явсан гэж хэлсэн...гэх мэдүүлэг /1-р хх-ийн 59-60 /,

....******* нь тухайн үед надаас 5 тооны адуу сурч байсан юм. Тэгээд би тухайн хул даагыг нь тэр хоёрын тууж явсан адуун дотор явж байхыг нь хараад надаас адуу сурч байсан болохоор нь “тэр хоёрын адуун дотор явж байна шүү” гэдгийг л хэлсэн юм...гэх мэдүүлэг /2-р хх-ийн 12-13/,

9. Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч мэдүүлэхдээ: *******т танай адуу С.*******гийн адуунд хамагдаад дээшээ явчихлаа гэсэн. Уг даага ганцаараа байж байгаад С.******* дээшээ адуугаа туухад нь адуунд нь туугдаад явсан. С.*******гийнх өвөлжөөнөөсөө дээшээ отроор явж байсан. Тэгэхэд нь адуунд хамагдаад дээшээ туугдаад явсан. Би утсаар С.*******гийн адуунд хамагдаад явчихлаа. Сартай хул даага байсан гэж хэлсэн. ******* адуугаа алдсан талаар тухайн адууг туухаас 2 хоногийн өмнө хэлсэн. С.*******,  Б.******* хоёр тухайн даага манай хажуу талын худаг дээр байсан адуу. Манай хажуу талын худаг дээр адуугаа дайруулаад гараад явсан.Би тухайн үед  гэрийн хажууд байсан. С.*******гийнх манай доод талд байдаг. Улаан үзүүр рүү оторт гаргах гэж байсан. Тухайн даага  манай худгийн хажууд байсан. Адуунд нь хамагдаад бөгсийг нь бараадаад шогшоод явж байсан. тууж явахыг би өөрөө харсан гэв.

10. Гэрч ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:... 2024 оны 5 дугаар сарын сүүлээр би гэртээ байж байсан чинь манай төрсөн ахын эхнэр Мөнхцацарал над руу ******* адуу сурах гэсэн юм гээд над руу залгасан чи тэр адууг нь үзсэн үү гэж надаас асуусан. Тэгэхээр нь би Нэргүй гуайн адуунд наад сураад байгаа адуу нь байна гэж бэр эгчид хэлсэн. Тэгээд маргааш нь билүү нөгөөдөр нь билүү би хээр мал дурандаад сууж байсан чинь ******* хүрээд ирсэн. Тэгээд намайг адуу цуг таслалцаад өгөөч гэсэн. Тэгээд би адууг нь тасдаж өгөөд гуай адуугаа туугаад явсан Тэгээд сүүлд нь надтай нөгөө 5 адууны чинь хоёр нь байхгүй гурав нь гэртээ буцаад ирсэн гээд хоёр адуугаа хайгаад явж байсан...гэх мэдүүлэг /1-р хх-ийн 55-56 /,

11. Гэрч ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:... 2024 оны 06 дугаар сарын дундуур утсаар хоёр даагатай таван адуу алдсан гэж байсан би тухайн үед ямар зүстэй адуу алдсан талаар сонсож байсан ч одоо санахгүй байна. Он сарыг нь бол санахгүй байна нөгөө алдсан гэсэн таван адуугаа олсон. Тэгэхдээ хонгор даага, хул даага нарыг олоогүй гэж ярьж байсан...гэх мэдүүлэг /1-р хх-ийн 67-68/,

12. Гэрч  ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:... 2024 оны 06 дугаар сарын ихээр манайх Баян-Овоо сумын “Үзүүрийн гол” гэх газарт байхад таван тооны адуу сураглаад надтай ирж уулзаад явсан. Хул даага, хонгор даага нарыг сураглаж явсан. Харин сүүлд нь 6 дугаар сарын дундуур нөгөө таван адууныхаа гурвыг нь олсон. Харин хоёр даага олоогүй гэж ярьж байсан...гэх мэдүүлэг /1-р хх-ийн 71-72/,

13. Шинжээчийн 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 218 дугаартай:...Мустанг 150 маркийн мотоцикл 1.850.000 төгрөг

Шинжилгээний объектын нийт үнэ цэнэ 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн байдлаар 1,850,000 /нэг сая найман зуун тавин мянга/ төгрөг болохыг тодорхойлов...гэх дүгнэлт / 1-р хх-ийн 81-82/,

14. Шинжээчийн 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 219 дугаартай:...Сартай хонгор даага 2.000.000 төгрөг

Шинжилгээний объектын нийт үнэ цэнэ 2024 оны 07 дугаар сарын байдлаар 2,000,000 /хоёр сая/ төгрөг болохыг тодорхойлов....гэх дүгнэлт / 1-р хх-ийн 86-87/  шүүгдэгч нарын хувийн байдлуудтай холбоотой нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.

Шүүгдэгч Б.*******, С.******* нар нь бүлэглэн 2024 оны 06 дугаар сарын 11-ний өдрөөс 06 дугаар сарын 17-ны хугацаанд Баянхонгор аймгийн Баацагаан сумын Буйлсан 3 дугаар багийн нутаг дэвсгэрээс иргэн *******ын эзэмшлийн 1 тооны адууг машин механизм ашиглан хулгайлан авч түүнд 2,000,000 /хоёр сая/ төгрөгийн хохирол учруулж мал хулгайлах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн үйл баримт болсон байна. Шүүхийн хэлэлцүүлэг эхлэхийн өмнө гэрч Ц.ыг шүүх хуралдаанд гэрчээр оролцуулах тухай хүсэлтээсээ өмгөөлөгч татгалзаж байгаагаа илэрхийлсэн бөгөөд шүүх талуудын хүсэлтийг харгалзан гэрч Ц.ыг оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг үргэлжлүүлэн явуулахаар шийдвэрлэв.

Мөн шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс гэрч Ц.ын 2024 оны 09 дүгээр сарын 25-ний өдөр гэрчээр өгсөн мэдүүлгийг нотлох баримтаас хасуулах буюу гэрч нь бичиг үсэг мэдэхгүй учир нотлох баримтаас хасуулах хүсэлтийг гаргасан байна.

Шүүх гэрч Ц.аас 2024 оны 09 дүгээр сарын 25-ний өдөр авсан мэдүүлэг болон гэрч Ц.ын 2025 оны 04 дүнгээр сарын 03-ний өдөр өмгөөлөгч Б.Бурмааг байлцуулан өгсөн мэдүүлгийг харьцуулан судлахад 2025 оны 04 дүгээр сарын 03-ний өдөр өмгөөлөгч байлцуулж өгсөн мэдүүлэгт “....Би бичиг үсэг мэдэхгүй, уншиж бичиж чадахгүй, Би Баацагаан сумын Ерөнхий боловсролын сургуульд 4 дүгээр анги төгсөөгүй гарсан”... гэж мэдүүлснээс үзэхэд гэрч Ц. нь бичиг үсэг мэдэхгүй байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1.3-д заасан “монгол хэл, бичиг мэдэхгүй” гэх үндэслэлд хамаарч байгаа тул түүний 2024 оны 09 дүгээр сарын 25-ний өдөр өгсөн мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.11 дүгээр зүйлийн 1.2-д заасан “энэ хуулийн 5.3 дугаар зүйлд заасныг зөрчсөн” гэж үзэж мөн хуулийн 16.11 дүгээр зүйлийн 2.2-д зааснаар гэрч Ц.ын 2024 оны 09 дүгээр сарын 25-ний өдөр өгсөн мэдүүлгийг нотлох баримтаар тооцохгүй байхаар шийдвэрлэв.

Шүүгдэгч Б.*******, С.******* нар нь бүлэглэн 2024 оны 06 дугаар сарын 11-ний өдрөөс 06 дугаар сарын 17-ны хугацаанд Баянхонгор аймгийн Баацагаан сумын Буйлсан 3 дугаар багийн нутаг дэвсгэрээс иргэн *******ын эзэмшлийн 1 тооны адууг машин механизм ашиглан хулгайлан авч түүнд 2,000,000 /хоёр сая/ төгрөгийн хохирол учруулж мал хулгайлах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн нь гэрч ийн мөрдөн байцаалтад өгсөн “... Би он сарыг нь сайн санахгүй байна 6 дугаар сарын үед манай гэрт ирсэн *******, ******* нар Баян-Овоо сумын улаан үзүүр гэх газар луу адуугаа туугаад явсан. Тэгэхэд нэг навсайсан сартай жижигхэн хул даага дагаж явсан гэж хэлсэн...”  гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч ийн өгсөн “....*******т танай адуу С.*******гийн адуунд хамагдаад дээшээ явчихлаа гэсэн. Уг даага ганцаараа байж байгаад С.******* дээшээ адуугаа туухад нь адуунд нь туугдаад явсан. С.*******гийнх өвөлжөөнөөсөө дээшээ отроор явж байсан. Тэгэхэд нь адуунд хамагдаад дээшээ туугдаад явсан. Би утсаар С.*******гийн адуунд хамагдаад явчихлаа. Сартай хул даага байсан гэж хэлсэн. ******* адуугаа алдсан талаар тухайн адууг туухаас 2 хоногийн өмнө хэлсэн. С.*******,  Б.******* хоёр тухайн даага манай хажуу талын худаг дээр байсан адуу. Манай хажуу талын худаг дээр адуугаа дайруулаад гараад явсан.Би тухайн үед  гэрийн хажууд байсан. С.*******гийнх манай доод талд байдаг. Улаан үзүүр рүү оторт гаргах гэж байсан. Тухайн даага  манай худгийн хажууд байсан. Адуунд нь хамагдаад бөгсийг нь бараадаад шогшоод явж байсан. тууж явахыг би өөрөө харсан” гэх мэдүүлэг зэргээс дүгнэхэд шүүгдэгч Б.*******, С.******* нар нь 2024 оны 06 дугаар сарын 11-ний өдрөөс 06 дугаар сарын 17-ны хугацаанд Баянхонгор аймгийн Баацагаан сумын Буйлсан 3 дугаар багийн нутаг дэвсгэрээс иргэн *******ын хонгор даага нь хөлөөр алдагдаж худлаг дээр байхад нь шүүгдэгч С.******* нь өөрийн 20 орчим тооны адууг отроор шүүгдэгч Б.*******гийн “Мустанг” маркийн мотоциклийг ашиглаж тууж явахдаа уг хонгор даага нь өөрийн адууг дагаж явсаныг мэдсээр байж авч явсан үйлдэл тогтоогдож байгаа бөгөөд уг үйлдэл нь бусдын малыг машин механизм ашиглаж үйлдсэн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангаж байна гэж үзлээ.

Харин шүүгдэгч нарын өмгөөлөгч тэдний үйлдлийг алдуул мал завших гэм  хэргийн бүрэлдэхүүний шинжтэй гэж мэтгэлцсэн байна.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэхэд хохирогч ******* нь 5 тооны малыг хөлөөр нь алдсан нь тогтоогдсон байх бөгөөд үүнээс 4 тооны адууг олж авч 1 тооны хонгор даага олдоогүй байсан байх бөгөөд уг даага нь хээр байсаныг шүүгдэгч нар нь Баянхонгор аймгийн Баян-Овоо сум руу адуугаа оторлоод туус явцдаа хохирогч *******ыг хонгор даага нь хамт адуунд нь туугдаж явсан үйлдэл нь алдуул мал ашигласан гэж хэлбэрийн хувьд харагдах боловч шүүгдэгч нарын сэдэлтийн хувьд бусдын адуу гэдгийг мэдсээр байж санаатай адуутайгаа хамт тууж авч байгаа үйлдэл нь хулгайн гэмт хэргийн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжтэй байна гэж үзлээ.

Хэрэв алдуул мал гэж үзэх бол Иргэний хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д “Алдуул мал олсон этгээд нь энэ тухай орон нутгийн захиргааны буюу цагдаагийн байгууллагад мэдэгдэж малын эзнийг тогтоох хүртэл өөрийн эзэмшилд байлган маллах буюу орон нутгийн захиргааны буюу цагдаагийн байгууллагад шилжүүлэх үүрэгтэй.” Мөн хуулийн 117 дугаар зүйлийн 117.2-д “Алдуул малын талаар нийтэд мэдээлснээс хойш нэг жилийн дотор эзэн нь тогтоогдвол малыг үр төлийн хамт буцааж өгөх бөгөөд эзэн тогтоогдоогүй бол олсон этгээдийн өмчлөлд, уг этгээд татгалзвал орон нутгийн өмчлөлд шилжүүлнэ.” гэж хуульчилсан ажиллагаа заавал хийсэн байх шаардлагатай бөгөөд шүүгдэгч нарын хувьд хуульд заасан ажиллагааг хийгээгүй бөгөөд бусдын адуу гэдгийг мэдсэн мөртлөө адуундаа тууж явсан үйлдэл гаргасан байна.

Шүүгдэгч нарын хувьд санаа сэдэлтийн хувьд бусдын алдуул мал гэж мэдэж байсан бөгөөд энэ талаар багийн дарга эсхүл бусад албан тушаалтанд мэдэгдэх бүрэн боломжтой байснаас гадна хохирогч ******* нь урьд нь гэж шүүгдэгч нарт хэлж байсан нь тогтоогдсон бөгөөд энэ тохиолдолд хохирогч *******т дааганы талаар мэдэгдэх бүрэн боломжтой байсан байна.

Өөрөөр хэлбэл хохирогч ******* нь шүүгдэгч С.*******, Б.******* нарт өдөр адуугаа алдсан талаар хэлж ярьж байсан гэдэг нь хохирогч *******ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “…  Анх Баацагаан сумын шатахуун түгээх газар С.*******, Б.******* нартай тааралдахдаа хэлсэн. Таван адуу алга болсон ганц нэгээрээ явж байж магадгүй. Хоёр даага нь эм тамгагүй гэж хэлсэн….” гэх мэдүүлгээр  нотлогдсон бөгөөд хохирогч нь шүүгдэгч нарт адуу даагаа алдсан талаар хэлсэнээс хойш хонгор даагыг тууж явсан нь хулгайлж завших санаа зорилготой байсан гэж шүүх үзлээ.

Иймд шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан шүүгдэгч нарын үйлдлийг алдуул мал завших гэсэн зүйл хэсгээр зүйлчлэх хүсэлтийг хангахаас татгалзаж шүүгдэгч нарыг мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх нотлох баримт хүрэлцээтэй байх тул шүүгдэгч С.*******, Б.******* нарыг бусдын малыг бүлэглэн, машин механизм ашиглаж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцлоо.

Шүүхээс шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцсоны дараа шүүгдэгч нарын өмгөөлөгч хохирогч *******т дааганы үнэ 2.000.000 төгрөг төлөх талаар шүүх хуралдаанаас завсарлага авах хүсэлтийг гаргаж шүүх уг хүсэлтийг хангаж ажлын тав хоногийн буюу 2025 оны 06 дугаар сарын 30-ний өдрийн 10 цаг 00 минут хүртэл хугацаагаар завсарлуулж, шүүх хуралдааныг 2025 оны 06 дугаар сарын 30-ний өдөр үргэлжлүүлэн явуулахад шүүгдэгч нарын өмгөөлөгчийн зүгээс хохирлын 2.000.000 төгрөгийг бэлнээр авч ирсэнийг шүүгчийн туслах Б.Оюунтөгсөд хүлээлгэн өгч шүүгдэгчийн туслах Б.Оюунтөгс нь 2.000.000 төгрөг хохирогч *******т хүлээлгэн өгсөн талаар тэмдэглэл хэрэгт үйлдсэн байна.

Иймд шүүх уг тэмдэглэлийг үндэслэн шүүгдэгч нар нь хохирогчид төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгч нарын уг үйл баримтад эрх зүйн дүгнэлт хийхэд шүүгдэгч С.******* нь өөрийн 20 гаран тооны адууг Баянхонгор аймгийн Баацагаан сумын нутгаас Баян-Овоо сумын нутаг руу отор хийх зорилгоор шүүгдэгч Б.*******гийн мотоциклийг ашиглан туух явцдаа замд байсан хохирогч *******ын даагыг өөрийн адуутай хамт явсаныг мэдсээр байж зохих газар хэлэлгүй авч явсан үйлдэл нь бусдын малыг бүлэглэн, машин механизм ашиглаж үйлдсэн гэмт хэргийн бүрэлдэхүүнийг хангаж байна гэж дүгнэлээ.

Иймд шүүгдэгч С.*******, Б.******* нарыг   бусдын   малыг бүлэглэн, машин механизм ашиглаж хулгайлсан гэмт хэргийн үйлдсэн нотлох баримт хүрэлцээтэй байх тул тэднийг бусдын малыг бүлэглэн, машин механизм ашиглаж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, түүнд  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4-д заасан гэмт хэргийн шинжийг агуулсан тул  эрүүгийн хариуцлага тус тус  хүлээлгэлээ.

Шүүгдэгч Б.*******, С.******* нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-д заасан “учруулсан хохирлыг нөхөн төлсөн”-нийг  хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж,  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4-д заасан ялын доод хэмжээг  оногдуулж шийдвэрлэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын өмгөөлөгчийн зүгээс тэдэнд Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4-д заасан ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах талаар дүгнэлт гаргасан боловч Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйл хэсэг нь “...гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн...” гэх байдлыг заавал харгалзахыг хуульчилсан байгаа бөгөөд шүүгдэгч нар нь уг гэмт хэргийг үйлдсэн буюу мал хулгайлах гэмт хэргийг үйлдсэн талаар гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй байх тул Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасан зүйл хэсгийг хэрэглэх боломжгүй гэж шүүх үзсэн болно.

Шүүгдэгч нар нь мал хулгайлах гэмт хэргийг үйлдэхдээ шүүгдэгч Б.*******гийн “Мустанг” маркийн мотоциклийг ашигласан бөгөөд шүүх гэмт хэрэг үйлдэхдээ машин механизм ашигласан гэж үзсэн учир уг мотоцикл буюу түүний үнэ 1.850.000 төгрөгийг шүүгдэгч С.*******, Б.******* нараар хувь тэнцүүлэн гаргуулж улсын төсөвт шилжүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгалаа.

Шүүгдэгч нар нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт *******ийн *******, ******* овогт *******гийн ******* нарыг бусдын   малыг бүлэглэж, , машин механизм ашиглаж  гэмт хэргийг  үйлдсэн гэм буруутайд  тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4-д зааснаар шүүгдэгч ******* овогт *******ийн *******, ******* овогт *******гийн ******* нарыг хоёр / 02 / жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн  5.6 дугаар зүйлийн 3, 4-д зааснаар шүүгдэгч С.*******, Б.******* нарт  хоёр / 02 / жилийн хугацаагаар оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй.

4. Шүүгдэгч С.*******, Б.******* нар нь энэ хэргийн учир хохирогчид төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон  битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай

5. Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3, 4-д зааснаар шүүгдэгч Б.*******гийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан улаан өнгийн “Мустанг”-5 маркийн мотоцикль буюу түүний үнэ 1.850.000 төгрөгийг шүүгдэгч С.*******, Б.******* нараас хувь тэнцүүлэн гаргуулж  улсын төсөвт шилжүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч С.*******, Б.******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж тэднийг цагдан хорьж, эдлэх ялыг 2025 оны 06 дугаар сарын 30-ний өдрөөс эхлэн тус тус тоолсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч С.*******, Б.******* нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Д.БАТЦЭНГЭЛ