| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Хумбаагийн Отгонжаргал |
| Хэргийн индекс | 314/2025/0148/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/170 |
| Огноо | 2025-07-04 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Ц.Эрдэнэбат |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 07 сарын 04 өдөр
Дугаар 2025/ШЦТ/170
2025 07 04 2025/ШЦТ/170
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Отгонжаргал даргалж,
Улсын яллагч: Ц.Эрдэнэбат,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Х.Билгүүн,
Шүүгдэгч: Ж.Т , түүний өмгөөлөгч М.Тайванжаргал нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Өвөрхангай аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж овогт Ж-ийн Т холбогдох 2526000000139 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1984 оны 05 дугаар сарын 19-ны өдөр, Өвөрхангай аймгийн ** суманд төрсөн, 41 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 1, ганцаараа амьдардаг, Өвөрхангай аймгийн ** сумын 04 дүгээр багт оршин суух хаягтай, урьд 2018 оны 11 сарын 16-ны өдрийн Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 225 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар тэнссэн, 2022 оны 09 сарын 29-ны өдрийн Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 200 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 1 жил 3 сарын хугацаагаар хорих, 2022 оны 12 сарын 15-ны өдрийн Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 265 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 7 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлж 2024 оны 05 сарын 27-ны өдрийн суллагдсан , хэрэг хариуцах чадвартай, Ж овогт Ж-ийн Т / РД:** /,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ж.Т нь 2025 оны 05 дугаар сарын 07-ны өдөр ** сумын 8 дугаар багийн ** тоотод Н.Н-ийн монгол гэрийн цоожийг эвдлэн орж 20000 төгрөг, 500000 төгрөгийн үнэ бүхий хөөргийг хулгайлж, нийт 524000 төгрөгийг хохирол учруулсан 524000 төгрөгийг хохирол учруулсан гэмт нийт 524000 төгрөгийг хохирол учруулсан гэм хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав:
Шүүгдэгч Ж.Т шүүх хуралдааны хэлэлцүүлэгт:... Айлаас авсан. Манай дүү хохирлыг барагдуулсан. Миний буруу, би буруугаа хүлээж байгаа. Улаанбаатар хотод морь уядаг байсан. Айлын мал малладаг байсан. 2 жил гаран болсон. Би хэргээ хүлээн зөвшөөрч, гэмшиж байна. Би уг нь тэгэхээргүй хүн байгаа юм. Би өөрөө архи дарс уугаад, тархи толгой, нүүрэндээ хадаастай юм. Тэгээд жоохон юм уучихаараа ингээд байдаг юм. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж байна гэв.
Хохирогч Н.Н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ:... 2025 оны 05 дугаар сарын 07-ны өдрийг 17 цаг 20 минутын үед ** сумын 8-** тоотод байх монгол гэрээ түгжээд ойрхон гарсан юм. Тэгээд 18 цаг 20 минутын үед ирэхэд манай гэр онгорхой байхаар нь манайд суудаг хүүхэд ирсэн юм бодоод ортол хүн ирээгүй байсан. Тэгээд гэрээ хартал гэрийн баруун хойд хэсэгт байх бурхны гуу онгорхой, даллагийн уут хөндийд ойчсон, бурхны хүрд ойчсон эмх замбараагүй байсан. Тэгээд эд зүйлсээ бүртгэтэл бурхны өмнө байсан. 20.000 төгрөг болон гэрийн зүүн хойд талд байх цагаан өнгийн тавилгад байсан манай нөхрийн бор өнгийн даалинтай, даваа толгойтой, мөнгөн нуухтай, мөнгөн ёроолтой, мөнгөн халбагатай, цагаан өнгийн манан дунд гарын хөөрөг 1 ширхэг алдагдсан байсан. Тэгээд гэрийн гадаа гараад хартал манай гэрийн үүдэнд 1 чулуу байсан. Манай гэрийн цагаан өнгийн хятад цоож тав нь хаян дээр байсан. Тухайн хөөргийг 3 жилийн өмнө хүнээс авч байсан юм. Хэдэн төгрөгөөр гэдгийг санахгүй байна. Хятад цагаан цоож байгаа юм. Одоо ажиллахгүй эвдэрсэн байна лээ. Надад нэмж ярих зүйл сэжиглэж байгаа хүн байхгүй. Миний ярьсан зүйл үнэн, би өөрийн гэрээс алдагдсан эд зүйлсээ олж авмаар байна гэх мэдүүлэг /хх-ийн 23-24 хуудас/,
Хэргийн газрын үзлэг хийсэн 2025 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 4-8 хуудас/,
Эд зүйлд үзлэг хийж хураан авсан 2025 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн тэмдэглэл /хх-ийн 10 хуудас/,
Өвөрхангай аймгийн Цагдаагийн газар Эрүүгийн цагдаагийн тасгийн Эд зүйл хураан авах ажиллагааны гэрэл зураг /хх-ийн 11 хуудас/,
Ашидбилгүүн хөрөнгө үнэлгээ хөрөнгийн үнэлгээний компанийн эд хөрөнгийн ТХҮ-925-912217 дугаартай үнэлгээний дүгнэлт /хх-ийн 32-33 хуудас/,
Өвөрхангай аймгийн Цагдаагийн газар Эрүүгийн цагдаагийн тасгийн хохирогч Н.Н, Ж.Т /** /-С хураан авсан эд зүйлсийг таньж олсон тухай тэмдэглэл таньж олуулах ажиллагааны гэрэл зураг /хх-ийн 15 хуудас/,
Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 200 дугаар шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 93-99 хуудас/,
Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 225 дугаар шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 100-102 хуудас/,
Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 265 дугаар шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 103-106 хуудас/,
Шүүгдэгч Ж.Т ын хувийн байдалтай холбоотой баримт буюу иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 85 хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 86 хуудас/, гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 87 хуудас/,
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 2025/ЦХШЗ/22 дугаартай яллагдагчид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай шүүгчийн захирамж /хх-ийн 56-59 хуудас/,
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 2025/ЦХШЗ/29 дугаартай яллагдагчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг сунгах тухай шүүгчийн захирамж /хх-ийн 78-82 хуудас/
Хохирогч Н.Н-ийн шүүхэд ирүүлсэн миний бие Н.Н нь Ж.Т аас даалинтай хөөргөө буцаан авсан. Өөр гомдол санал, нэхэмжлэх хохирол, хор уршиг байхгүй. Шүүх хуралд өөрийн биеэр оролцохгүй гэсэн тайлбар,
2025 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай мөрдөгчийн санал /хх-ийн 110 хуудас/,
2025 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 2526000000139 дугаартай Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх-ийн 111-112 хуудас/ зэрэг болно.
Улсын яллагч Ц.Эрдэнэбат шүүх хуралдаанд шүүгдэгчийн гэм буруугийн талаар:... Шүүгдэгч Ж.Т нь 2025 оны 05 дугаар сарын 07-ны өдөр ** сумын 08 дугаар багийн ** тоотод Н.Н-ийн монгол гэрийн цоожийг эвдлэн орж 20,000 төгрөг, даалинтай хөөргийг хулгайлан авсан үйл баримт хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Нотлох баримтуудын тухайд хохирогч Н.Н-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг байна. Уг мэдүүлэгт тухайн болсон үйл явдлыг тодорхой дурдаж тайлбарласан байна. Дараагийн дугаарт мөрдөн шалгах ажиллагааны үед авагдсан шүүгдэгчээс эд зүйл хураан авсан тэмдэглэл байна. Энэ эд зүйл хураан авсан тэмдэглэлд шүүгдэгчээс хөөргийг хурааж авч, улмаар хохирогчоор таньж олуулж, энэ хөөргийн содон шинж тэмдгээр өөрийн хөрөг мөн болохыг таньж олсон байна. Мөн дараагийн дугаарт хөрөнгийн үнэлгээний тайлангаар хэдэн төгрөгийн хохирол учирсан талаар дүгнэлт гарсан. Мөрдөн шалгах ажиллагааны үед тус тайлантай холбоотой хэргийн оролцогч нараас гомдол санал гаргаагүй ба уг даалинтай хөөргийг хохирогчид өгч хохирол төлбөрийг бүрэн барагдуулсан үйл баримт байна. Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан энэ гэмт хэрэг нь бусдын орон байранд нэвтэрч үйлдсэн бол хохирлын хэмжээ заавал шаарддаггүй. Энэ тухайд хохирлын хэмжээг үнэлгээгээр тогтоосон байна. Хэрэгт авагдсан тогтоогдсон нөхцөл байдлын хүрээнд шүүгдэгчийн гэм бурууг тогтооход нотлох баримтын хангалттай, хүрэлцэхүйц байдал хангагдсан гэж үзэж байна. Иймд шүүгдэгч Ж.Т ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох дүгнэлтийг гаргаж байна. Хохирол төлбөрийн тухайн хохирогчоос хөөргөө буцаан авсан, мөн хөрөнгийн үнэлгээний тайлан гаргах зардал, бусад хохирлыг хүлээж авсан, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоолгохгүй гэж байгаа учраас хохирогчид төлөх хохирол төлбөргүй талаар дүгнэлтийг гаргаж байна гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Тайванжаргал шүүх хуралдаанд шүүгдэгчийн гэм буруугийн талаар:... Миний үйлчлүүлэгч Ж.Т нь 2025 оны 05 дугаар сарын 07-ны өдөр ** сумын 08 дугаар багийн ** тоотод Н.Н-ийн монгол гэрийн цоожийг эвдлэн орж 20,000 төгрөг, даалинтай хөөргийг хулгайлсан үйлдэл нь хэрэгт цугларсан нотлох баримтууд буюу хохирогч Н.Н-ийн мэдүүлэг, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хөрөнгийн үнэлгээний тайлан, эд зүйл хураан авсан тэмдэглэл, эд зүйл таньж олуулж, хүлээлгэн өгсөн тэмдэглэл, насанд хүрээгүй гэрчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. Шүүгдэгч Ж.Т нь мөрдөн шалгах ажиллагааны үед анхнаасаа гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд анхнаасаа дэмжлэг үзүүлж ирсэн. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байх бөгөөд улсын яллагчийн зүйлчлэлтэй маргаан байхгүй. Шүүгдэгч нь хохирогч Н.Н-аас хулгайлан авсан хөөргийг буцаан өгсөн, мөн 20,000 төгрөгийг болон цоож, бусад хохиролд 55,000 төгрөгийг төлсөн, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн болно гэв.
Шүүгдэгч Ж.Т нь гэм буруугийнхаа талаар:... Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэсэн.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасан байх тул шүүгдэгч Ж.Т т холбогдох эрүүгийн хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шийдвэрлэсэн болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларч бэхжүүлэгдсэн, шүүгдэгчээс яллагдагчаар болон хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, мөн тухайн хэрэгт хувийн сонирхолгүй, ажил, мэргэжлийн мэдлэг, туршлага бүхий шинжээч нар тусгай мэдлэгийн хүрээндээ дүгнэлт гаргасан тул хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх үзсэн болно.
Шүүгдэгч Ж.Т нь 2025 оны 05 дугаар сарын 07-ны өдөр ** сумын 8 дугаар багийн ** тоотод Н.Н-ийн монгол гэрийн цоожийг эвдлэн орж 20000 төгрөг, 500000 төгрөгийн үнэ бүхий хөөргийг хулгайлж, нийт 524000 төгрөгийг хохирол учруулсан үйл баримт тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.
Шүүгдэгч Ж.Т нь 2025 оны 05 дугаар сарын 07-ны өдөр ** сумын 8 дугаар багийн ** тоотод Н.Н-ийн монгол гэрийн цоожийг эвдлэн орж 20000 төгрөг, 500000 төгрөгийн үнэ бүхий хөөргийг хулгайлж, нийт 524000 төгрөгийг хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдаж болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан шүүгдэгч Ж.Т ын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон хохирогч Нарантуяагийн 2025 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 17 цаг 20 минутын үед ** сумын 8-** тоотод байх монгол гэрээ түгжээд ойрхон гарсан юм. Тэгээд 18 цаг 20 минутын үед ирэхэд манай гэр онгорхой байхаар нь манайд суудаг хүүхэд ирсэн юм бодоод ортол хүн ирээгүй байсан. Тэгээд гэрээ хартал гэрийн баруун хойд хэсэгт байх бурхны гуу онгорхой, даллагийн уут хөндийд ойчсон, бурхны хүрд ойчсон эмх замбараагүй байсан. Тэгээд эд зүйлсээ бүртгэтэл бурхны өмнө байсан. 20.000 төгрөг болон гэрийн зүүн хойд талд байх цагаан өнгийн тавилгад байсан манай нөхрийн бор өнгийн даалинтай, даваа толгойтой, мөнгөн нуухтай, мөнгөн ёроолтой, мөнгөн халбагатай, цагаан өнгийн манан дунд гарын хөөрөг 1 ширхэг алдагдсан байсан. Хөөргийг 3 жилийн өмнө хүнээс авч байсан юм. Хэдэн төгрөгөөр гэдгийг санахгүй байна. Надад нэмж ярих зүйл сэжиглэж байгаа хүн байхгүй. Миний ярьсан зүйл үнэн, би өөрийн гэрээс алдагдсан эд зүйлсээ олж авмаар байна гэх мэдүүлэг /хх-ийн 23-24 хуудас/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 4-8 хуудас/, эд зүйлд үзлэг хийж хураан авсан тэмдэглэл /хх-ийн 10 хуудас/, эд зүйл хураан авах ажиллагааны гэрэл зураг /хх-ийн 11 хуудас/, эд хөрөнгийн ТХҮ-925-912217 дугаартай үнэлгээний дүгнэлт /хх-ийн 32-33 хуудас/, хураан авсан эд зүйлсийг таньж олсон тухай тэмдэглэл таньж олуулах ажиллагааны гэрэл зураг /хх-ийн 15 хуудас/,Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 200 дугаар шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 93-99 хуудас/, Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 225 дугаар шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 100-102 хуудас/, Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 265 дугаар шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 103-106 хуудас/, хохирогч Н.Н шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ миний бие Н.Н нь Ж.Т аас даалинтай хөөргөө буцаан авсан. Өөр гомдол санал, нэхэмжлэх хохирол, хор уршиг байхгүй. Шүүх хуралд өөрийн биеэр оролцохгүй гэсэн тайлбар, шүүгдэгч Ж.Т нь мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, мөрдөн шалгах ажиллагааны үед гүйцэтгэвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.
Шүүгдэгч Ж.Т нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн бөгөөд түүний мэдүүлэг нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч Н.Н-ийн мэдүүлэг, 2025 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл, 2025 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн хэргийн газрын үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, 2025 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн эд зүйлд үзлэг хийж хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, 2024 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, 2024 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, Ашидбилгүүн хөрөнгө үнэлгээ хөрөнгийн үнэлгээний компанийн эд хөрөнгийн ТХҮ-925-912217 дугаартай үнэлгээний дүгнэлт /хх-ийн 32-33 хуудас/, гэрэл зургийн үзүүлэлтүүд, шүүгдэгч Ж.Т ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, хохирогч Н.Н-ийн шүүхэд ирүүлсэн Ж.Т аас даалинтай хөөргөө буцаан авсан. Өөр гомдол санал, нэхэмжлэх хохирол, хор уршиг байхгүй. Шүүх хуралд өөрийн биеэр оролцохгүй гэсэн тайлбар зэргээр давхар нотлогдсон, шүүгдэгч нь гэм буруу болон хохирол, хор уршиг, хэргийн зүйчлэлийн хувьд маргаагүй болно.
Шүүгдэгч Ж.Т нь 2025 оны 05 дугаар сарын 07-ны өдөр ** сумын 8 дугаар багийн ** тоотод Н.Н-ийн монгол гэрийн цоожийг эвдлэн орж 20000 төгрөг, 500000 төгрөгийн үнэ бүхий хөөргийг хулгайлж, нийт 524000 төгрөгийг хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзэж шүүгдэгч Ж овогт Ж-ийн Т-йг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Ж.Т ын дээрх үйлдлийн улмаас нь хохирогч Н.Нарантуяад 524000 төгрөгийн хохирол учирсан.
Хохирогч Н.Н нь хулгайд алдсан 20000 төгрөг, даалинтай хөөрөг буцааж авсан болох нь 2025 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн эд зүйлд үзлэг хийж хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, 2024 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, 2024 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хохирогч Н.Н-ийн шүүхэд ирүүлсэн тайлбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон бөгөөд хохирогч Н.Н нь гомдол санал, нэхэмжлэх хохирол, хор уршиг байхгүй гэсэн тул шүүгдэгч Ж.Т ыг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх дүгнэв.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг дурдаж,
Ш¿¿ãäýã÷ Ж.Т нь 56 хоног цагдан хоригдсон болох нь Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 2025/ЦХШЗ/22 дугаартай яллагдагчид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай шүүгчийн захирамж /хх-ийн 56-59 хуудас/,
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 2025/ЦХШЗ/29 дугаартай яллагдагчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг сунгах тухай шүүгчийн захирамж /хх-ийн 78-82 хуудас/,
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 2025/ШЗ/554 дугаартай яллагдагчийг шүүхэд шилжүүлж, шүүх хуралдааны товыг тогтоох тухай шүүгчийн захирамжуудаар тогтоогдож байх тул Ýð¿¿ãèéí õóóëèéí åðºíõèé àíãèéí 6.10 äугааð ç¿éëèéí 1 дэх хэсэгт çààñíààð шүүгдэгч Ж.Т ын цагдан хоригдсон 56 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож шийдвэрлэх зүйтэй байна.
Улсын яллагч Ц.Эрдэнэбат шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:... Шүүхээс шүүгдэгч Ж.Т ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж үзэж байна. Шүүгдэгч Ж.Т ын хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал, мөрдөн шалгах ажиллагааны үед энэ талаараа яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг зэргийг харгалзаж үзлээ. Мөн тухайн үйлдсэн гэмт хэргийн шинж буюу хулгайлах гэмт хэргийн шинж, үүнээс үүдэн гарах хохирол, хор уршгийн асуудал зэрэг нөхцөл байдлыг мөн харгалзаж үзлээ. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэж шүүгдэгч Ж.Т ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах дүгнэлтийг шүүхэд гаргаж байна. Уг оногдуулсан хорих ялыг нээлттэй дэглэм бүхий хорих ангид эдлүүлэх саналтай байна. Шүүгдэгч нь 2025 оны 05 дугаар сарын 08-ны өдрөөс эхлэн цагдан хоригдсон ба нийт 56 хоног цагдан хоригдсон байх тул уг хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцуулж, мөн түүнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх саналтай байна. Хэрэгт эд мөрийн баримтаар хураан авсан болон битүүмжилсэн эд хөрөнгө байхгүй ба мөрдөн шалгах ажиллагааны явцад зардлын баримт авагдаагүй болохыг дурдаж байна гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Тайванжаргал шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:... Шүүхээс миний үйлчлүүлэгч Ж.Т ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлуудыг тал бүрээс нь харгалзан үзэхээр заасан байдаг. Тухайн гэмт хэргийн хохирол төлбөрийн тухайд шүүгдэгч Ж.Т нь хохирогчид эд зүйлийг буцаан өгсөн, хохирогч нь сэтгэцэд учирсан хор уршгийг тогтоолгохгүй гэдгээ бичгээр илэрхийлсэн. Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зардлын баримт хавтаст хэрэгт авагдаагүй. Хувийн байдлын тухайд шүүгдэгч Ж.Т нь өмнө нь хэдийгээр хэд хэдэн удаа энэ төрлийн гэмт хэрэгт ял шийтгүүлж байсан хэдий ч засрал хүмүүжилдээ анхаарч, гэмт хэрэг үйлдэгдэхээс өмнө Өвөрхангай аймгийн ** сумын сайн малчин Бямбасүрэнгийн малыг сүүлийн 3 жил тогтвор суурьшилтай маллаж байгаа. Ингэж 3 жилийн хугацаанд тогтвор суурьшилтай мал маллаж, өөрийнхөө хүчээр хөдөлмөрлөж амьдарч байгаа нь засрал хүмүүжилдээ анхаарч байгааг илтгэж байгаа гэдгийг тухайн малчин илэрхийлсэн байдаг. Иймд цаашид хөдөлмөрөөрөө амьдрах боломжтой гэж харж байна. Зан төлөвийн тухайд төлөв даруу, бусдын итгэлийг дааж тухайн ажлын хариуцан хийх чадвартай, хийсэн хэрэгтээ гэм буруугаа шударгаар хүлээн зөвшөөрсөөр ирсэн байдаг. Засрал хүмүүжилдээ анхаарч, цаашид дахин гэмт хэрэг үйлдэхгүй гэдгээ шүүхэд илэрхийлж байгаа эсэхийг анхаарч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан шүүгдэгч хохирлоо нөхөн төлсөн бол тухайн ялын 2/1-ээс багагүй ял оногдуулна гэсэн зохицуулалтын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлж өгнө үү гэж хүсэж байна. Тухайн гэмт хэргийн хохирол, хор уршиг, нийгмийн аюулын шинж чанар харьцангуй бага. Шүүгдэгч Ж.Т нь гэм буруугаа чин сэтгэлээсээ хүлээн зөвшөөрч байгаа учраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх үндэслэлтэй гэж үзэж байна. Иймд анхны саналаа дэмжиж байна гэв.
Шүүгдэгч Ж.Т нь шүүх хуралдаанд эцсийн үгэндээ:... Байхгүй гэсэн.
Шүүгдэгч Ж.Т т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ”,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн байдлыг харгалзан дараах байдлаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж, эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлж болно”,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т “энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах” гэж хуульчилсан.
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан шүүгдэгч Ж.Т нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх онцгой нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзэж шүүгдэгч Ж овогт Ж-ийн Т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар нэг жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
Мөн шүүгдэгч Ж.Т ын гэмт хэрэг ¿éëäñýí нөхцөл байдал, учирсан хохирлыг нөхөн төлсөн, шүүгдэгчийн õóâèéí áàéäал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Т т оногдуулсан нэг жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож,
Ýð¿¿ãèéí õóóëèéí åðºíõèé àíãèéí 6.10 äугааð ç¿éëèéí 1 дэх хэсэгт çààñíààð шүүгдэгч Ж.Т ын цагдан хоригдсон 56 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож,
Шүүгдэгч Ж.Т нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч Н.Н эд зүйлээ буцаан авсан, гомдол саналгүй, нэхэмжлэх хохирол, хор уршиг байхгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг дурдаж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Т т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 3.2, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3, 1.5, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ж овогт Ж-ийн Т хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Т оногдуулсан нэг жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
4. Ýð¿¿ãèéí õóóëèéí åðºíõèé àíãèéí 6.10 äугааð ç¿éëèéí 1 дэх хэсэгт çààñíààð шүүгдэгч Ж.Т ын цагдан хоригдсон 56 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.
5. Шүүгдэгч Ж.Т нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч Н.Н эд зүйлээ буцаан авсан, гомдол саналгүй, нэхэмжлэх хохирол, хор уршиг байхгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ОТГОНЖАРГАЛ