Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 07 сарын 22 өдөр

Дугаар  2025/ШЦТ/176

 

 

 

 

 

 

 

 

   2025           07            22                                            2025/ШЦТ/176

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                              

Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Отгонжаргал даргалж,

Улсын яллагч: Ц.Эрдэнэбат,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Х.Билгүүн,

Шүүгдэгч: А.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар Өвөрхангай аймгийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт А.Э-д холбогдох 2526000000113 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

                                              

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1993 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр Өвөрхангай аймгийн ** суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, тракторын жолооч, засварчин мэргэжилтэй, ** жолооч ажилтай, ам бүл 2, хүүхдийн хамт Өвөрхангай аймгийн ** сумын 4 дүгээр баг ** тоотод оршин суудаг, урьд ял эдэлж байгаагүй, Б овогт А.Э /РД:** /,

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч А.Э нь 2025 оны 2 дугаар сарын 11-ний өдөр Өвөрхангай аймгийн ** сумын 4 дүгээр баг ** тоотод согтуурсан үедээ бага насны хохирогч Т.А зодож биед тархи доргилт, дух, хамар баруун хацар сорви гэмтлүүд буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав:

 

Шүүгдэгч А.Э  нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт:... Би тэр үед болсон юмыг сайн санахгүй байгаа юм. Г ах, Б бид 3 байсан. Хүнээс асуухаар намайг гэрийн гадаа хүүхэд орилуулаад нүдээд байсан гэж хэлсэн. Бага насны хүүхэд нэг их худлаа хэлэхгүй байх гэж бодож байна гэв.

 

Бага насны хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Г шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэгтээ:... Т.А нь айж, цочирдсон байгаа. Насанд хүрээгүй хохирогчийн ээжээс сэтгэцийн дүгнэлт гаргуулах хүсэлт гаргасны дагуу сэтгэцийг нь тогтоолгосон. Гомдол санал байхгүй. Сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөр нэхэмжилнэ. Өөр нэхэмжлэх зүйл байхгүй гэв.

 

Бага насны хохирогч Т.А мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:... Би 2025 оны 02 дугаар сарын 11-ний өдөр Өвөрхангай аймгийн ** сумын 4 дүгээр баг ** тоотод гэртээ ээж, дүү нарын хамт байж байхад манай ээж Н.А урд айл руу намайг дагуулаад орон. Тэнд А.Э гэх ах бас Г ах нар архи уусан. Би хүүхдүүдтэй тоглох гээд гараад явсан. Байж байгаад буцаж очиход ээж байхгүй байсан. Би Э ахын хүүхэдтэй тоглож байхад Э ах намайг хүүхдийн чихэр булаалаа гээд өшиглөж, жорлон дотор түгжиж, унагасан. Э ах согтуу байсан. Миний нүүр, нуруу руу өшиглөсөн, толгой руу цохисон гэх мэдүүлэг /хх-ийн 11  хуудас/,

                                                                                                

Гэрч Ц.Г мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:... А  очъё гээд хоёр хүүхдээ дагуулаад бид Э гэрт орсон. Э унтаж байхаар нь сэрээгээд үлдээсэн байсан тал пивыг уусан. Э надад мөнгө өгөөд дэлгүүрээс 2.5 литрийн пиво авчирч уусан. Би орой 21 цагт гэр лүүгээ явсан. Тухайн үед А , Э бид гурав пиво уусан. Т.А-ийн биед ил харагдах гэмтэл шарх байгаагүй. Би нэлээд согтоод байхаар нь 21 цагийн үед гэртээ харьсан. Шөнө 02 цагийн үед манай гэрт А , Э нар ирээд А  хүүхэд зодсон байна. Хэн зодсон юм гээд байсан. Тэгээд байж байхад Төмөрбат гаднаас орж ирээд хүүхэд зодуулсан байна гээд А  рүү уурлаад байсан. Би хоёр хоногийн дараа очиход А нүүр нь халцарсан, дух нь хавдсан байсан. А , Э нар гэрт үлдсэн, өөр хүн байгаагүй гэх мэдүүлэг /хх-ийн 14-15 хуудас/,

 

Гэрч Н.А мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:... Ганбаатар, Э бид гурав авч ирсэн пиво уугаад нэлээд удсан. Г ах түрүүлээд явсан. Би удалгүй явах гэхэд А явахгүй хүүхэдтэй нь тоглоно гээд байсан. Би Э-д гэртээ харьчхаад ирье хүүхэд харж байгаарай гэж хэлээд явсан. Манай хүүхэд ирэхгүй байхаар нь шөнө 00 цагийн үед Э гэрт очиход манай хүүхэд байгаагүй. Би Э-аас асуухад мэдэхгүй гэхээр нь би танайд үлдээгээ биз дээ гэхэд түрүүхэн байсан даа гээд байсан. Тэгээд би гэрээс нь гарахад манай хүүхэд уйлаад байгаа сонсогдсон. Гэрийг нь тойрч харахад миний хүүг хашаа дээр куртикнээс нь өлгөсөн байсан. А хамраас нь цус гарч цамц нь цус болсон, нүүр нь халцарч хавдсан, зулай хэсэгт нь хавдсан байсан. Би А-ээс юу болсон талаар асуухад Э хүүхдээ зодлоо гэж намайг зодсон гэж хэлсэн. Би Э-ийг хүүхэд харж байгаарай гээд үлдээгээд яваад 1 цаг гаруй болсон гэх мэдүүлэг /хх 16-17 хуудас/,

 

Иргэний нэхэмжлэгч Н.Төгс-Очир мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:... Т.А нь хэвтэн эмчлүүлэх тусламж үйлчилгээ 1,672,894 төгрөгийн эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлт эдэлсэн тул зохих этгээдээс гаргуулан эрүүл мэндийн даатгалын санд нөхөн төлүүлмээр байна. Бусад даатгалаас эдэлсэн хөнгөлөлтүүд нь хэрэгт хамааралгүй учир 1,672,894 төгрөгийг гаруулах хүсэлттэй байна гэх мэдүүлэг /хх-ийн 30-32 хуудас/,

 

Өвөрхангай аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн цагдаагийн дэслэгч М.Одгэрэлийн 2025 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн ӨВХ0725/170 дугаартай дүгнэлтдээ:... Т.А-ийн биед тархи доргилт, дух, хамар, баруун хацар сорви гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн, олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Хөнгөн хохирол тогтоогдлоо /хх-ийн 36-37 хуудас/,

 

Өвөрхангай аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2025 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн ӨВХ0825/099 дугаартай:... 2025 оны 02 дугаар сарын 11-нд болсон гэмт хэргээс шалтгаалан Т.А-ийн сэтгэцэд гэмтлийн дараах стресст үзүүлэх хариу урвалын шинжүүд илэрлээ. Дээрх шинж гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн хоёрдугаар зэрэглэлд хамаарна. Цаашид сэтгэцийн болон сэтгэл зүйн тусламж үйлчилгээнд хамрагдах шаардлагатай байна./хх-ийн 150-152 хуудас/,

 

Бага насны хохирогчийн нас тоолсон тэмдэглэл /хх-ийн 13 хуудас/,

 

Аюулын зэргийн үнэлгээний 2025 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн тэмдэглэл /хх-ийн 58-59 хуудас/,

 

Өвөрхангай аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн №2520 дугаартай яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 43-57 хуудас/,

 

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 87 хуудас/,

 

            2025 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 2526000000113 дугаартай Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх-ийн 98 хуудас хуудас/,

 

Шүүгдэгч А.Э хувийн байдлыг тодорхойлсон иргэний үнэмлэхийн хуулбар, төрсний бүртгэлийн лавлагаа, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа, үл хөдлөх эд хөрөнгө өмчилж байгаа болон шилжүүлсэн тухай лавлагаа, Өвөрхангай аймгийн ** сумын 4 дүгээр багийн засаг даргын 2025 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 190 тоот тодорхойлолт /хх-ийн 88 хуудас/, иргэний оршин сугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, жолоочийн лавлагаа мэдээлэл, №201107455 мэргэжлийн боловсролын үнэмлэхийн хуулбар/ хх-ийн 92 хуудас/, зэрэг болно.

 

  1. Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

 

    Улсын яллагч Ц.Эрдэнэбат шүүх хуралдаанд шүүгдэгчийн гэм буруугийн талаар:... Шүүгдэгч А.Э нь 2025 оны 02 дугаар сарын 11-ний өдөр Өвөрхангай аймгийн ** сумын 4 дүгээр баг ** тоотод согтуурсан үедээ насанд хүрээгүй хохирогч Т.А зодож биед тархи доргилт, дух, хамар, баруун хацар сорви гэмтлүүд бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн. Түүний гэм бурууг нотлох дараах нотлох баримтууд хэрэгт авагдсан байна. Насанд хүрээгүй хохирогч Т.А-ээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэг авсан. Насанд хүрээгүй хохирогчоос тухайн болж өнгөрсөн үйл явдлыг тодорхой тайлбарлаж хэлсэн. Мөн тухайн цаг хугацаанд хэн хэн байсан талаар тодорхой тайлбарласан. Мөн түүний эрүүл мэндэд хэн хохирол учруулсан талаар тодорхой тайлбарлана. Үүнтэй холбоотойгоор тухайн цаг хугацаанд байсан хүмүүс болох Ганбаатар, А  нарыг мөн гэрчээр асууж тодруулсан. Энэ цаг хугацаанд болсон асуудлын талаар гэрч нараас өөр хоорондоо зөрөөгүй мэдүүлдэг учраас дээрх мэдүүлгүүдийг шууд нотлох баримтаар үнэлж дүгнэлт өгсөн байна. Дараагийн дугаарт шинжээчийн дүгнэлт хэрэгт авагдсан. Шинжээчийн дүгнэлтээр насанд хүрээгүй хохирогчийн биед хөнгөн хохирол учирсан. Энэ хохирол нь ямар хүчин зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой юм, тухайн цаг хугацаанд үүсэх эсэх талаар дүгнэлт гарсан. Мөн мөрдөгчийн тэмдэглэлээр насанд хүрээгүй хохирогчийн насыг тоолж нотлох баримтаар бэхжүүлсэн байгаа учраас шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд нотлох баримтын хангалттай, хүрэлцэхүйц байдал хангагдсан гэж үзэж байна. Ийм учраас шүүгдэгч А.Э-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргаж байна. Хохирол төлбөрийн тухайд иргэний нэхэмжлэгчийн төлөөлөгч Н.Төгс-Очироос насанд хүрээгүй хохирогчийн хэвтэн эмчлүүлсэн болон бусад үйлчилгээ авсан талаар мэдүүлэг өгдөг. Үүнтэй холбоотойгоор хэргийн 26 дугаар талд Эрүүл мэндийн даатгалын сангаас хөнгөлөлт, тусламж үйлчилгээ авсан талаарх мэдээлэл авагдсан. Энэ лавлагаагаар нийт 1,832,082 төгрөг гарсан. Энэ дүнг шүүгдэгчээс гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд нөлөн төлүүлэх саналтай байна. Насанд хүрээгүй хохирогчийн тухайд сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоолгохгүй талаараа мөрдөн шалгах ажиллагаанд илэрхийлж байсан боловч шүүхэд үүнийг тогтоолгох талаар хүсэлт гаргасан. Үүний дагуу сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоолгосон. Шинжээчийн дүгнэлтээр сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл 2 дугаар зэрэглэлээр тогтоогдсон байх тул шүүх дээрх зэрэглэлийн хүрээнд зохих дүнгээр шүүгдэгчээс гаргуулж хохирогчид нөхөн төлүүлэх саналыг мөн гаргаж байна гэв.

 

Бага насны хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Г шүүгдэгчийн гэм буруугийн талаар:... Байхгүй гэв.

 

Шүүгдэгч А.Э гэм буруугийнхаа талаар:... Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасан байх тул шүүгдэгч А.Э-д холбогдох эрүүгийн хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шийдвэрлэсэн болно.

           

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларч бэхжүүлэгдсэн, шүүгдэгчээс яллагдагчаар болон бага насны хохирогч, хуулийн ёсны төлөөлөгч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, мөн тухайн хэрэгт хувийн сонирхолгүй, ажил, мэргэжлийн мэдлэг, туршлага бүхий шинжээч нар тусгай мэдлэгийн хүрээндээ дүгнэлт гаргасан тул хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх үзсэн болно.

 

Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч А.Э нь 2025 оны 2 дугаар сарын 11-ний өдөр Өвөрхангай аймгийн ** сумын 4 дүгээр баг ** тоотод согтуурсан үедээ бага насны хохирогч Т.А өшиглөх, цохих үйлдлээр түүний биед тархи доргилт, дух, хамар баруун хацар сорви гэмтлүүд буюу эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан хэрэг мөн байна.

 

Шүүгдэгч А.Э нь 2025 оны 2 дугаар сарын 11-ний өдөр Өвөрхангай аймгийн ** сумын 4 дүгээр баг ** тоотод согтуурсан үедээ бага насны хохирогч Т.А зодож түүний биед тархи доргилт, дух, хамар баруун хацар сорви гэмтлүүд буюу эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч А.Э хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан насанд хүрээгүй хохирогч Т.А-ийн би 2025 оны 02 дугаар сарын 11-ний өдөр Өвөрхангай аймгийн ** сумын 4 дүгээр баг ** тоотод гэртээ ээж, дүү нарын хамт байж байхад манай ээж Н.А урд айл руу намайг дагуулаад орон. Тэнд А.Э гэх ах бас Г ах нар архи уусан. Би хүүхдүүдтэй тоглох гээд гараад явсан. Би Э ахын хүүхэдтэй тоглож байхад Э ах намайг хүүхдийн чихэр булаалаа гээд өшиглөж, жорлон дотор түгжиж, унагасан. Э ах согтуу байсан. Миний нүүр, нуруу руу өшиглөсөн, толгой руу цохисон гэх мэдүүлэг /хх-ийн 11 хуудас/, гэрч Ц.Г А  очъё гээд хоёр хүүхдээ дагуулаад бид Э гэрт орсон. Э унтаж байхаар нь сэрээгээд үлдээсэн байсан тал пивыг уусан. Э надад мөнгө өгөөд дэлгүүрээс 2.5 литрийн пиво авчирч уусан. Би орой 21 цагт гэр лүүгээ явсан. Тухайн үед А , Э бид гурав пиво уусан. Т.А-ийн биед ил харагдах гэмтэл шарх байгаагүй. Би нэлээд согтоод байхаар нь 21 цагийн үед гэртээ харьсан. Шөнө 02 цагийн үед манай гэрт А , Э нар ирээд А  хүүхэд зодсон байна. Тэгээд байж байхад Төмөрбат гаднаас орж ирээд хүүхэд зодуулсан байна гээд А  рүү уурлаад байсан. Би хоёр хоногийн дараа очиход А нүүр нь халцарсан, дух нь хавдсан байсан. А , Э нар гэрт үлдсэн, өөр хүн байгаагүй гэх мэдүүлэг /хх-ийн 14-15 хуудас/, гэрч Н.А ийн Ганбаатар, Э бид гурав авч ирсэн пиво уугаад нэлээд удсан. Г ах түрүүлээд явсан. Би удалгүй явах гэхэд А явахгүй хүүхэдтэй нь тоглоно гээд байсан. Би Э-д гэртээ харьчхаад ирье хүүхэд харж байгаарай гэж хэлээд явсан. Манай хүүхэд ирэхгүй байхаар нь шөнө 00 цагийн үед Э гэрт очиход манай хүүхэд байгаагүй. Би Э-аас асуухад мэдэхгүй гэхээр нь би танайд үлдээгээ биз дээ гэхэд түрүүхэн байсан даа гээд байсан. Тэгээд би гэрээс нь гарахад манай хүүхэд уйлаад байгаа сонсогдсон. Гэрийг нь тойрч харахад миний хүүг хашаа дээр куртикнээс нь өлгөсөн байсан. А хамраас нь цус гарч цамц нь цус болсон, нүүр нь халцарч хавдсан, зулай хэсэгт нь хавдсан байсан. Би А-ээс юу болсон талаар асуухад Э хүүхдээ зодлоо гэж намайг зодсон гэж хэлсэн. Би Э-ийг хүүхэд харж байгаарай гээд үлдээгээд яваад 1 цаг гаруй болсон гэх мэдүүлэг /хх 16-17 хуудас/, иргэний нэхэмжлэгч Н.Төгс-Очирын Т.А нь хэвтэн эмчлүүлэх тусламж үйлчилгээ 1,672,894 төгрөгийн эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлт эдэлсэн тул зохих этгээдээс гаргуулан эрүүл мэндийн даатгалын санд нөхөн төлүүлмээр байна. Бусад даатгалаас эдэлсэн хөнгөлөлтүүд нь хэрэгт хамааралгүй учир 1,672,894 төгрөгийг гаруулах хүсэлттэй байна гэх мэдүүлэг /хх-ийн 30-32 хуудас/, Өвөрхангай аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн №2520 дугаартай яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 43-57 хуудас/, Өвөрхангай аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн цагдаагийн дэслэгч М.Одгэрэлийн 2025 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн ӨВХ0725/170 дугаартай дүгнэлт /хх-ийн 36-37 хуудас/, Өвөрхангай аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2025 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн ӨВХ0825/099 дугаартай дүгнэлт /хх-ийн 150-152 хуудас/, бага насны хохирогчийн нас тоолсон тэмдэглэл /хх-ийн 13 хуудас/, шүүгдэгч А.Э мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, мөрдөн шалгах ажиллагааны үед гүйцэтгэвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.

 

            Шүүгдэгч А.Э нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн бөгөөд түүний мэдүүлэг нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бага насанд хүрээгүй хохирогч Т.А хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, гэрч нарын мэдүүлэг, бага насны хохирогчийн нас тоолсон тэмдэглэл, Өвөрхангай аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн цагдаагийн дэслэгч М.Одгэрэлийн 2025 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн ӨВХ0725/170 дугаартай дүгнэлт, Өвөрхангай аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2025 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн ӨВХ0825/099 дугаартай дүгнэлт, Өвөрхангай аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн №2520 дугаартай яаралтай тусламжийн хуудас, шүүгдэгч А.Э шүүх хуралдааны хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол зэргээр давхар нотлогдсон, шүүгдэгч нь гэм буруу болон хохирол, хор уршиг, хэргийн зүйчлэлийн хувьд маргаагүй болно.

 

Шүүгдэгч Н.Э нь 2025 оны 2 дугаар сарын 11-ний өдөр Өвөрхангай аймгийн ** сумын 4 дүгээр баг ** тоотод согтуурсан үедээ бага насны хохирогч Т.А зодож биед нь тархи доргилт, дух, хамар баруун хацар сорви гэмтлүүд буюу эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг зөв гэж үзэж шүүгдэгч Б овогт А-ын Э-ийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг  мэдсээр байж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.  

           

  1. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршгийн талаар:

 

Шүүгдэгч А.Э дээрх үйлдлийн улмаас нь бага насны хохирогч Т.А-ийн биед тархи доргилт, дух, хамар баруун хацар сорви бүхий гэмтэл, сэтгэцэд тухайн гэмт хэргийн хүний сэтгэцэд учирсан хор уршгийн хоёрдугаар зэрэглэлд хамаарах хохирол учирсан. Мөн Эрүүл мэндийн даатгалын санд 1,672,894 төгрөгийн хохирол учирсан.

 

Бага насны хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Г насанд хүрээгүй хохирогчийн ээжээс сэтгэцийн дүгнэлт гаргуулах хүсэлт гаргасны дагуу сэтгэцийг нь тогтоолгосон. Гомдол санал байхгүй. Сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөр нэхэмжилнэ. Өөр нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн.

 

Иргэний нэхэмжлэгчийн хууль ёсны төлөөлөгч Н.Төгс-Очирын нэхэмжилсэн иргэний нэхэмжлэгчийн хууль ёсны төлөөлөгч Н.Төгс-Очир нь Эрүүл мэндийн даатгалын санд 1,672,894 төгрөгийн хохирол учирсан нэхэмжилнэ гэсэн.

 

Иргэний хуулийн 228 дугаар дугаар зүйлийн 228.1, 230 дугаар дугаар зүйлийн 230.1, 230.2, 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, 511 дүгээр зүйлийн 511.3-т зааснаар Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалд зааснаар хоёрдугаар зэрэглэлд хамаарч байх тул бага насны хохирогч Т.А-ийн сэтгэцийн өөрчлөлт, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хир хэмжээ, сэтгэцэд учирсан хор уршгийн хохирлыг харгалзан үзэж шүүх 5 хувиар тооцож буюу 3,300,000 төгрөгийг шүүгдэгч А.Э-аас гаргуулж бага насны хохирогч Т.А-д олгож,

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар иргэний нэхэмжлэгчийн хууль ёсны төлөөлөгч Н.Төгс-Очирын нэхэмжилсэн 1,672,894 төгрөгийг нэхэмжлэл нь нотлох баримтын шаардлага хангаагүй байх тул хэлэлцэхгүй орхиж, иргэний нэхэмжлэгчийн хууль ёсны төлөөлөгч Н.Төгс-Очир нь хэлэлцэхгүй орхисон 1,672,894 төгрөгийн нэхэмжлэлийг нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин шүүгдэгч А.Э-аас нэхэмжлэх эрхтэй болохыг,

 

Бага насны хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Г гомдол санал байхгүй. Сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөр нэхэмжилнэ. Өөр нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн болохыг дурдаж шийдвэрлэлээ.

 

  1. Бусад:

 

  Шүүгдэгч А.Э-д нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, бичгийн баримт, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болно.

 

  1. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

 

            Улсын яллагч Ц.Эрдэнэбат шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:.... Шүүхээс шүүгдэгч А.Э-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж үзэж байна. Ингээд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний хувийн байдал, мөн үйлдсэн гэмт хэргийн шинж, энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршиг зэргийг харгалзаж шүүгдэгч А.Э-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 800,000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлтийг шүүхэд гаргаж байна. Хохирол төлбөрийн асуудлыг шүүхээс шийдвэрлэсэн. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй ба хэрэгт эд мөрийн баримтаар хураан авсан болон битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж байна. Шүүгдэгчид урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх саналыг тус тус гаргаж байна. Шүүгдэгчийн холбогдсон хэргийн зүйл ангид эрүүгийн хариуцлагын төрөлд нь торгох ял оногдуулах, нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах, зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах ялын төрлүүдтэй. Торгох ялын тухайд 450,000-2,700,000 төгрөгийн хооронд оногдуулахаар заасан. Ингэж оногдуулахдаа эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлж дээрх байдлаар дүгнэлтийг гаргалаа гэв.

 

Бага насны хохирогчийн хууль ёсны төлөөгч А.Г шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:.... Байхгүй гэв.

 

Шүүгдэгч А.Э эрүүгийн хариуцлагын талаар:... Хүүхэдтэй хоёулаа байдаг учраас мөнгө олох боломж бага байдаг. Тийм учраас бага дүнгээр торгож өгнө үү гэв.

  Шүүгдэгч А.Э шүүх хуралдаанд эцсийн үгэндээ:... Байхгүй гэв.

 

Шүүгдэгч А.Э-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

        

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж хуульчилсан.

 

  Иймд шүүгдэгч А.Э гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх онцгой нөхцөл байдлыг болон ш¿¿ãäýã÷ийн õóâèéí байдал буюу эд хөрөнгө, орлого олох боломж, 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр төрсөн бага насны хүүхэд болох охин Баяржаргалын хамт амьдардаг өрх толгойлсон эцэг, улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын дүгнэлт зэргийг харгалзан үзэж шүүгдэгч Б овогт А.Э-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар найман зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу найман зуун мянган төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Э-д оногдуулсан найман зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу найман зуун мянган төгрөгөөр торгох ялыг хэсэгчлэн төлүүлэх шаардлагагүй гэж үзлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Э нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.2-т заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг шүүгдэгч А.Э-д мэдэгдэж.

 

Шүүгдэгч А.Э нь цагдан хоригдсон хоноггүй, бага насны хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Г гомдол санал байхгүй, сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөр нэхэмжилнэ, өөр нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, бичгийн баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг дурдаж,

 

Иргэний хуулийн 230 дугаар дугаар зүйлийн 230.1, 230.2, 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т, 511 дүгээр зүйлийн 511.3, Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалд зааснаар хоёр дугаар зэрэглэлд хамаарч байх тул насанд хүрээгүй хохирогч Т.А-н  сэтгэцэд учирсан хор уршгийн хохиролд 5 хувиар тооцож 3,300,000 төгрөгийг шүүгдэгч А.Э-аас гаргуулж насанд хүрээгүй хохирогч Т.А түүний хууль ёсны төлөөлөгч нарт олгож,

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар иргэний нэхэмжлэгчийн хууль ёсны төлөөлөгч Н.Төгс-Очирын нэхэмжилсэн 1,672,894 төгрөгийг нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, иргэний нэхэмжлэгчийн хууль ёсны төлөөлөгч Н.Төгс-Очир нь хэлэлцэхгүй орхисон 1,672,894 төгрөгийн нэхэмжлэлээ нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин шүүгдэгч А.Э-аас нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Э-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, бага насны хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар, иргэний нэхэмжлэгч, иргэний нэхэмжлэгчийн төлөөлөгч нар иргэний нэхэмжлэлтэй холбоотой хэсэгт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж,

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч А.Э-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.4 дүгээр зүйлийн 1, 34.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5, , 36.8 дугаар зүйлийн 4, 5, 36.10 дугаар зүйлийн 1, 6, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овогт А-ын Э-ийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг  мэдсээр байж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б овогт А-ын Э-ийг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу нэг сая төгрөгөөр  торгох ял шийтгэсүгэй.

 

 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Э нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.2-т заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг шүүгдэгч А.Э-д мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч А.Э-д нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Г нь гомдол санал байхгүй, сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөр нэхэмжилнэ, өөр нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, бичгийн баримт, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг дурдсугай.

 

5. Иргэний хуулийн 228 дугаар дугаар зүйлийн 228.1, 230 дугаар дугаар зүйлийн 230.1, 230.2, 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, 511 дүгээр зүйлийн 511.3-т зааснаар Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалд зааснаар хоёрдугаар зэрэглэлд хамаарч байх тул бага насны хохирогч Т.А-ийн сэтгэцэд учирсан хор уршгийн хохирлыг 5 хувиар тооцож буюу 3,300,000 төгрөгийг шүүгдэгч А.Э-аас гаргуулж  бага насны хохирогч Т.А түүний хууль ёсны төлөөлөгч нарт олгосугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар иргэний нэхэмжлэгчийн хууль ёсны төлөөлөгч Н.Төгс-Очирын нэхэмжилсэн 1,672,894 төгрөгийг нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, иргэний нэхэмжлэгчийн хууль ёсны төлөөлөгч Н.Төгс-Очир нь хэлэлцэхгүй орхисон 1,672,894 төгрөгийн нэхэмжлэлээ нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин шүүгдэгч А.Э-аас нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

7.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Э-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, бага насны хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар, иргэний нэхэмжлэгч, иргэний нэхэмжлэгчийн төлөөлөгч нар иргэний нэхэмжлэлтэй холбоотой хэсэгт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч А.Э-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                   Х.ОТГОНЖАРГАЛ