| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Хумбаагийн Отгонжаргал |
| Хэргийн индекс | 314/2025/0131/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/145 |
| Огноо | 2025-06-16 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | У.Гантуяа |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 06 сарын 16 өдөр
Дугаар 2025/ШЦТ/145
2025 06 16 2025/ШЦТ/145
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Отгонжаргал даргалж,
Улсын яллагч: У.Гантуяа,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Х.Билгүүн,
Шүүгдэгч: ** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Өвөрхангай аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г овгийн ***** холбогдох 2526001540137 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 2001 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Өвөрхангай аймгийн ** суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, Өмнөговь аймгийн ** сумын ** -д жолооч ажилтай, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт амьдардаг, Өмнөговь аймгийн ** сумын 2 дугаар баг ** хорооллын ** тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Г овгийн ***** /** /.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ** нь 2025 оны 04 дүгээр сарын 03-ны орой 1 цагийн орчимд Өвөрхангай аймгийн ** сумын 7 дугаар ** хороололд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч ***** биед нь зүүн эгэм, хүзүүнд шарх, баруун бугалганд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав:
Шүүгдэгч ** шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ:... Мэдүүлэг өгөхгүй гэв.
Хохирогч ***** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:... 2025 оны 04 дүгээр сарын 03-ны орой 18 цагийн үед О гэх залуугийн гэрт очиж А , Н , О бид 4 архи ууцгаасан юм. Тэгээд Н ажил руугаа яваад А , О бид 3 О гэрт архи уугаад үлдсэн. Тэгээд юу болсноо мэдэхгүй нэг мэдсэн Э гэдэг найзынхаа гэрт очсон Э миний цусыг цэвэрлээд сууж байсан юм. Зүүн эгэм доод хэсэгт зүсэгдсэн шарх байсан. Би тэр шөнө Өвөрхангай аймаг руу явж 04 дүгээр сарын 04-ний Нутаг сайхан спортын 5 дугаар наадмын сагсан бөмбөгийн төрөлд оролцсон. Би өөрийн биед хийсэн шинжээчийн дүгнэлттэй танилцсан. Миний зүүн эмэгний доод талын шарх, хүзүүний шарх зэрэг ** хутгалуулснаас болж үүссэн шарх. Харин 2 гуяны дотор талд байх хөхрөлт нь 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр болсон Говийн бүсийн сумдын миний нутаг сайхан иргэдийн спортын 5 дугаар наадмын үндэсний бөхийн барилдаанд оролцон барилдах үед үүссэн хөхрөлт байгаа юм. Би хэрүүл, маргаан юунаас болсноо санахгүй байна. Би тухайн үед юу болсныг нь мэдээгүй. Маргааш өглөө нь О мэдсэн. Би сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоолгохгүй. Сэтгэцэд хохирол, хор уршиг учраагүй. Би мэдэхгүй байна. Би ** биед гаргасан шинжээчийн 240 дугаартай дүгнэлттэй танилцсан. ** 2 өвдөгний гэмтэл нь 2025.04.01-ний өдөр Гучин-Ус суманд болсон. Миний нутаг сайхан иргэдийн спортын 5 дугаар наадмын сагс, гар бөмбөгийн тэмцээнд оролцох үедээ өөрөө өөртөө учруулсан гэмтлүүд байх надад бол уг гэмтэл хамаагүй. Гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй. Миний ярьсан хэлсэн зүйлүүд үнэн зөв гэх мэдүүлэг /хх-ийн 30-31 хуудас/,
Гэрч Б.А мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:.. 2025 оны 04 дүгээр сарын 03-ны орой 21 цаг өнгөрч байхад Өвөрхангай аймгийн ** сумын 7 дугаар ** хороололд байх ** монгол гэрт Г , Н , О нартай 2 шил архи хувааж уучхаад 21 цаг өнгөрч байхад би гэртээ харьчхаад буцаад О гэрт ирсэн чинь гэр дотор нь баахан цус болсон Н гийн зүүн гарын дотор талд хуруунууд нь эсгэгдсэн цус их гараад байсан. Тэгэхээр нь би Н гаас юу болсон юм гэж асуусан чинь О хутгаар Г ыг дүрнэ гээд байхаар нь Н хутгыг нь авах гэж байгаад хутганаас нь атгаад гараа зүсүүлчихлээ гээд байж байхаар нь би Н г сумын эмнэлэг дээр хүргэж өгсөн. О, Г нар гэрт согтуу маргалдаад үлдсэн. Тэгээд намайг Н г эмнэлэг дээр хүргэж өгчхөөд буцаад О гэрт очсон чинь Г ын зүүн эгэмний доод талаас нь цус гараад хутгалуулсан юм шиг байсан. Би тэгээд Г ахыг Э ахын гэрт хүргэж өгөөд буцаж О гэрт очиж гэрт нь байсан цусыг нь цэвэрлээд О унтуулсан. Г , О нар их согтуу байсан. Н бид хоёр бол гайгүй байсан. Би тэнд болсон зүйлийг бүгдийг нь мэдэж байгаа. Н нь О буруутай үйлдлээс болж хуруунуудаа О барьж байсан хутганд зүссэн. О, Г нар анх маргалдахдаа Г нь О унтах гэж байсан чинь босоод ир гээд нүүр лүү нь алгадаад байсан тэрнээс болж анх хэрүүл эхэлсэн. Н бол гар хүрээгүй. Н гийн гарыг зүссэн хутгыг О гараас аваад гэрийнх нь баруун хойд тал руу гадаа шидсэн шөнө байсан болохоор нь яг ямар хутга байсныг анзаараагүй, ямар ч гэсэн эвхэгддэггүй, төмөр бариултай хутга байсан. Г ыг ямар хутгаар хутгалсныг нь мэдээгүй. Надад өөр нэмж ярив зүйл байхгүй. Миний ярьсан хэлсэн зүйлүүд үнэн зөв гэх мэдүүлэг /хх-ийн 44 хуудас/,
Гэрч Ц.Э мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:.. 2025 оны 04 дүгээр сарын 03-аас 04 шилжих шөнө 23 цагийн үед гэртээ амрах гээд байсан чинь манай найз ***** нь зүүн эмэгний доод талдаа шинээр шархтай цус гарсан байдалтай согтуу манай гэрт орж ирсэн юм. Тэгэхээр юу болов яасан юм гэсэн чинь О намайг хутгалчихлаа гэхээр нь цусыг нь цэвэрлэж янзалж өгөөд эмнэлэг ор гэсэн яахын гээд ороогүй. Шөнө 03 цаг өнгөрч байхад аймаг руу тэмцээнд явлаа гээд яваад өгсөн. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй. Миний ярьсан хэлсэн зүйлүүд үнэн зөв гэх мэдүүлэг /хх-ийн 46 хуудас/,
Өвөрхангай аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч эмч цагдаагийн дэслэгч М.Одгэрэлийн 2025 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 241 дугаартай шинжээч:... ***** биед зүүн эгэм, хүзүүнд шарх, баруун бугалга, баруун зүүн гуянд цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. Зүүн эгэм хүзүүнд шарх гэмтлүүд нь хурд ир үзүүртэй, баруун бугалга, баруун зүүн гуянд цус хуралт гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Баруун, зүүн гуянд цус хуралт гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Баруун зүүн гуянд цус хуралт гэмтлүүд нь 3-5 хоногийн өмнө үүсгэгдсэн байх боломжтой. Баруун зүүн гуянд цус хуралт гэмтлүүд нь эрүүл мэндийг сарниулахгүй тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 2.7.3-т зааснаар хохирол тогтоохгүй. Зүүн эгэм хүзүүнд шарх, баруун бугалганд цус хуралт гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хөнгөн гаргасан гэх дүгнэлт /хх-ийн 49-50 дугаар хуудас/,
2025 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2 хуудас/,
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 106 хуудас/,
Шүүгдэгч ***** хувийн байдалтай холбоотой баримт буюу иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 101 хуудас/, Өмнөговь аймгийн ** сумын Билгэх багийн засаг даргын 2025 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 107 дугаартай тодорхойлолт /хх-ийн 100 хуудас/, бүрэн дунд боловсролын үнэмлэхийн тодорхойлолт, /хх-ийн 102 хуудас/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 103 хуудас/, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хх-ийн 107 хуудас/, үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /хх-ийн 108 хуудас/,
2025 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 2526001540137 дугаартай эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх-ийн 91-92 хуудас/ зэрэг болно.
1. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Улсын яллагч У.Гантуяа шүүгдэгчийн гэм буруугийн талаарх дүгнэлтдээ:... Шүүгдэгч ** нь 2025 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 21 цагийн орчимд Өвөрхангай аймгийн ** сумын 7 дугаар ** хороололд иргэн ***** той маргалдаж, хутга барьж дайрч түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Мөрдөн шалгах ажиллагаа болон прокурорын хяналтын явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан оролцогчийн хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн гэсэн зүйл тогтоогдоогүй. Хэргийн үйл баримтыг сэргээж, бодит байдлыг тогтооход хүрэлцэхүйц нотлох баримтуудыг цуглуулсан, нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байна. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас дүгнэхэд шүүгдэгч ** нь 2025 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 21 цагийн орчимд Өвөрхангай аймгийн ** сумын 7 дугаар ** хороололд иргэн ***** той маргалдаж хутга барьж дайрч түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдож байна. Шүүгдэгч ** нь хохирогч ***** биед хүч хэрэглэн халдсаны улмаас хүч үүсгэсэн хэсэгт шүүх эмнэлгийн шинжээч эмчийн дүгнэлтээр гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэсэн дүгнэлт гарсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангид эрүүгийн хариуцлага оногдуулахаар заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг мөн байх тул шүүгдэгч ** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна гэв.
Шүүгдэгч ** нь гэм буруугийнхаа талаар:... Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэсэн.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасан байх тул шүүгдэгч ** холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шийдвэрлэсэн болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларч бэхжүүлэгдсэн, шүүгдэгчээс яллагдагчаар болон хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, мөн тухайн хэрэгт хувийн сонирхолгүй, ажил, мэргэжлийн мэдлэг, туршлага бүхий шинжээч нар тусгай мэдлэгийн хүрээндээ дүгнэлт гаргасан тул хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх үзсэн болно.
Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч ** нь 2025 оны 04 дүгээр сарын 03-ны орой 21 цагийн орчимд Өвөрхангай аймгийн ** сумын 7 дугаар ** хороололд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч ***** биед нь зүүн эгэм, хүзүүнд шарх, баруун бугалганд цус хуралт гэмтлүүд бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан хэрэг мөн байна.
Шүүгдэгч ** нь 2025 оны 04 дүгээр сарын 03-ны орой 21 цагийн орчимд Өвөрхангай аймгийн ** сумын 7 дугаар ** хороололд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч ***** биед нь зүүн эгэм, хүзүүнд шарх, баруун бугалганд цус хуралт гэмтлүүд бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хэрэгт авагдаж, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч ***** 2025 оны 04 дүгээр сарын 03-ны орой 18 цагийн үед О гэх залуугийн гэрт очиж А , Н , О бид 4 архи ууцгаасан юм. Тэгээд Н ажил руугаа яваад А , О бид 3 О гэрт архи уугаад үлдсэн. Тэгээд юу болсноо мэдэхгүй нэг мэдсэн Э гэдэг найзынхаа гэрт очсон Э миний цусыг цэвэрлээд сууж байсан юм. Зүүн эгэм доод хэсэгт зүсэгдсэн шарх байсан. Миний зүүн эмэгний доод талын шарх, хүзүүний шарх зэрэг ** хутгалуулснаас болж үүссэн шарх. Сэтгэцэд хохирол, хор уршиг учраагүй. Гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг. /хх-ийн 30-31 хуудас/, гэрч Б.А ийн 2025 оны 04 дүгээр сарын 03-ны орой 21 цаг өнгөрч байхад Өвөрхангай аймгийн ** сумын 7 дугаар ** хороололд байх ** монгол гэрт Г , Н , О нартай 2 шил архи хувааж уучхаад 21 цаг өнгөрч байхад би гэртээ харьчхаад буцаад О гэрт ирсэн чинь гэр дотор нь баахан цус болсон. Н гийн зүүн гарын дотор талд хуруунууд нь эсгэгдсэн цус их гараад байсан. Тэгэхээр нь би Н гаас юу болсон юм гэж асуусан чинь О хутгаар Г ыг дүрнэ гээд байхаар нь Н хутгыг нь авах гэж байгаад хутганаас нь атгаад гараа зүсүүлчихлээ гээд байж байхаар нь би Н г сумын эмнэлэг дээр хүргэж өгсөн. Оргилсайхан, Г нар гэрт согтуу маргалдаад үлдсэн. Тэгээд намайг Н г эмнэлэг дээр хүргэж өгчхөөд буцаад О гэрт очсон чинь Г ын зүүн эгэмний доод талаас нь цус гараад хутгалуулсан юм шиг байсан гэх мэдүүлэг /хх-ийн 44 хуудас/, гэрч Ц.Э 2025 оны 04 дүгээр сарын 03-аас 04 шилжих шөнө 23 цагийн үед гэртээ амрах гээд байсан чинь манай найз ***** нь зүүн эмэгний доод талдаа шинээр шархтай цус гарсан байдалтай согтуу манай гэрт орж ирсэн. Тэгэхээр юу болов яасан юм гэсэн чинь О намайг хутгалчихлаа гэхээр нь цусыг нь цэвэрлэж янзалж өгөөд эмнэлэг ор гэсэн яахын гээд ороогүй. Шөнө 03 цаг өнгөрч байхад аймаг руу тэмцээнд явлаа гээд яваад өгсөн гэх мэдүүлэг /хх-ийн 46 хуудас/, Өвөрхангай аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч эмч цагдаагийн дэслэгч М.Одгэрэлийн 2025 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 241 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 49-50 дугаар хуудас/, 2025 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2 хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 106 хуудас/, 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 2526001540137 дугаартай эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх-ийн 91-92 хуудас/, шүүгдэгч ** мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, мөрдөн шалгах ажиллагааны үед гүйцэтгэвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.
Шүүгдэгч ** нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн бөгөөд түүний мэдүүлэг нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг, Өвөрхангай аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч эмч М.Одгэрэлийн 2025 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 241 дугаартай шинжээчийн дүгнэлт, шүүгдэгч ** мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол зэргээр давхар нотлогдсон, шүүгдэгч нь гэм буруу болон хохирол, хор уршиг, хэргийн зүйчлэлийн хувьд маргаагүй болно.
Шүүгдэгч ** 2025 оны 04 дүгээр сарын 03-ны орой 21 цагийн орчимд Өвөрхангай аймгийн ** сумын 7 дугаар ** хороололд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч ***** биед нь зүүн эгэм, хүзүүнд шарх, баруун бугалганд цус хуралт гэмтлүүд бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг зөв гэж үзэж шүүгдэгч Г овгийн ***** хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
2. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Шүүгдэгч ** дээрх үйлдлийн улмаас нь хохирогч ***** ыг зодож биед нь зүүн эгэм, хүзүүнд шарх, баруун бугалганд цус хуралт гэмтлүүд учирсан.
Хохирогч ***** нь гомдол санал, нэхэмжлэх хохирол, хор уршиг байхгүй гэсэн, шүүгдэгч ** нь эрүүл мэндийн даатгалын санд 141372 төгрөгийг төлсөн.
Шүүгдэгч ** бусдад төлөх төлбөргүй гэж шүүх дүгнэв.
3. Бусад:
Шүүгдэгч ** нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хутга 1 ширхгийг устгаж шийдвэрлэх зүйтэй байна.
4. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Улсын яллагч У.Гантуяа шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:.... Шүүхээс шүүгдэгч ** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, мөрдөн шалгах ажиллагааны явцад гэм буруугаа хүлээн зөвшөөрч, тогтвортой мэдүүлэг өгсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарч байна гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Иймд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн, бусдад учруулсан хохирол хор уршиг зэрэг хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэм буруутай үйлдэлд нь 800 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 800,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд төлүүлэх саналтай байна. Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй ба түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх саналтай байна. Хэрэгт эд мөрийн баримтаар хураан авсан 1 ширхэг хутгыг хэрэг хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалуулах саналтай байна. Хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, гэмт хэргийн улмаас хохирогч ***** нь сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоолгох дүгнэлтийг гаргуулахгүй талаар мэдэгдсэн ба Эрүүл мэндийн даатгалын сангаас авсан тусламж үйлчилгээ болох 141,372 төгрөгийг шүүгдэгч төлсөн, хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг дурдаж байна гэв.
Шүүгдэгч эрүүгийн хариуцлагын талаар:... Байхгүй гэв.
Шүүгдэгч ** эцсийн үгэндээ:... Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Өөр хэлэх зүйл байхгүй гэв.
Шүүхээс шүүгдэгч ** эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан,
Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ”, гэж зааснаар
Шүүгдэгч ** ãýì áóðóóãàà õ¿ëýýí çºâøººðñºí, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх онцгой нөхцөл байдлыг болон тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, ãýìò õýðãийн улмаас ó÷иðñàí õîõèðоë, хор уршгийн шинж чанар, ø¿¿ãäýã÷ийн õóâèéí байдал зэргийг õàðãàëçàí үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г овгийн Б О мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу нэг сая төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч ** Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч ** өөрийн гэсэн эд хөрөнгө, орлого олох боломж зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгох ялыг хэсэгчлэн төлүүлэх шаардлагагүй гэж үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ** нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.2-т заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг шүүгдэгч ** мэдэгдэж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хутга 1 ширхгийг устгаж,
Шүүгдэгч ** нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч ***** нь гомдол санал, нэхэмжлэх хохирол, хор уршиг байхгүй гэсэн, шүүгдэгч ** нь Эрүүл мэндийн даатгалын санд 141372 төгрөгийг төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг дурдаж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ** авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, иргэний нэхэмжлэгч, иргэний нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч иргэний нэхэмжлэлтэй холбоотой хэсэгт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч ** авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.4 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5, 36.8 дугаар зүйлийн 4, 5, 36.10 дугаар зүйлийн 1, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Г овгийн Б О хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г овгийн Б О мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу нэг сая мянган төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ** нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.2-т заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг шүүгдэгч ** мэдэгдсүгэй.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хутга 1 ширхгийг устгасугай.
5. Шүүгдэгч ** нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч ***** нь гомдол саналгүй, нэхэмжлэх хохирол, хор уршиг байхгүй гэсэн, шүүгдэгч ** нь Эрүүл мэндийн даатгалын санд 141372 төгрөгийг төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бичиг баримтгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ** авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, иргэний нэхэмжлэгч, иргэний нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч иргэний нэхэмжлэлтэй холбоотой хэсэгт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч ** авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ОТГОНЖАРГАЛ