Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 2025/ШЦТ/158

 

 

 

 

 

 

 

 

 

2025           06           30                                                2025/ШЦТ/158

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Отгонжаргал даргалж,

Улсын яллагч Ц.Эрдэнэбат

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Х.Билгүүн

Шүүгдэгч: Б.П , түүний өмгөөлөгч Л.Лхааганжав нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Өвөрхангай аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овгийн Б-ийн П холбогдох 2426004400083 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Нэг. Биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1998 оны 06 дугаар сарын 11-ний өдөр Өвөрхангай аймгийн ** суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Ганданпунцоглин хийдэд лам, ам бүл 5, аав, ээж, 2 дүүгийн хамт Өвөрхангай аймаг ** сум 7 дугаар 20-3 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, Х овгийн Б-ийн П /РД:** /.

 

 Холбогдсон хэргийн талаар:

 

           Шүүгдэгч Б.П  нь 2024 оны 10 дугаар сарын 12-ны орой 19 цагийн орчимд Өвөрхангай аймгийн ** сумын 13 дугаар баг ** дугаар байрны гадна хохирогч Л.М зодож биед зүүн шуунд шарх, хэвлий, баруун бугалга, зүүн гуянд цус хуралт гэмтлүүд бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

                                                     

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав:

 

Шүүгдэгч Б.П  шүүх хуралдааны хэлэлцүүлэгт:... Би биеэ хамгаалах гэж тэгсэн. Өөрөө эхэлж намайг цохиж, зодсон. Байхгүй, торгууль оногдуулсан. Намайг эхлээд ална гээд багалзуурдсан. Тэр хүүхдүүдийг би П гэж хэлээгүй. Зүгээр хурдан суугаач гээд хаалга хаасан. Тэгсэн чинь хаалга саваад намайг багалзуурдаад ална чамайг гэсэн. Миний түнх цаашаа чихэгдээд гарч ирсэн. Тэгээд би тэр үед араагаа салгаагүй байж байгаад тоормосноос хөл авагдаад урагшаа машин мөргөсөн байсан. Хаалга онгойлгоод ална чамайг гээд багалзуурдсан. Цагдаагийн газар нэг гэрчээр бичлэг хийлгүүлээд М гэдэг залуу хоёулаа яаж тохирох вэ? Энэ хүмүүсийг хохиролгүй болгоё гэж хэлсэн. Тэгээд гэрч нь ч гэсэн болж байна. Та хоёр хоёулаа буруутай юм чинь хамт төлсөн нь дээр гэсэн. Тэгээд би 3 машин, М 2 машины хохирлыг нь барагдуулсан гэв.

 

            Хохирогч Л.М мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:... 2024 оны 10 дугаар сарын 12-ны өдөр ** сумын 11 дүгээр багт байх аав М.Лувсанбямбатай хамт хашаанд нь жорлонгийн нүх ухсан. Тэгээд манай дүү О.Ариунтөгс нь 16 цаг 36 минутын орчим Агаа дүү нь танд үнэн гэсэн бүхнээ хэлэх гэсэн юм. Та ирэх болж байна уу гээд мессеж бичсэн байсан. Би ** сумын 13 дугаар баг 108-49 тоотод гэртээ ирсэн. Тэгсэн манай хүү М.Ө нь таныг ажилд явахад нэг ах пиво аваад орж ирдэг. Тэгээд ээжийг дагуулаад гардаг. Тэгээд ээж өглөө 6 цагийн үед орж ирдэг гэж манай хүү М.Ө хэлсэн. О.Ариунтөгс болон манай хүү М.Ө бид гурав манай охин М.А-г манай хүргэн ах А.Ц гэрээс авах гэж гэрээсээ дөнгөж гараад явж байсан. Гэнэт араас манай хоёр хүүхдийг нөгөө Б. Пгэх хүн суу пиздаануудаа гэсэн. Харсан чинь манай эхнэр М.Д нь хамт суусан явж байсан. Би буугаад ир гээд мөрөн дээрээс нь татсан чинь шууд машины хааз дээрээ гишгээд шууд эхний Prius 11 маркийн машиныг мөргөсөн. Улмаар Nissan advan маркийн машиныг мөргөөд зогссон. Тэр хооронд би машиныг нь унтраасан чинь миний гарыг хазсан. Тэгээд буцаагаад машинаа асаагаад ухрах араандаа хийж хойно байсан Prius 20 маркийн машиныг мөргөсөн чинь Prius 20 нь ухраад ард нь байсан Prius 30 маркийн машиныг мөргөсөн. Бас урагшаа араандаа хийгээд урдах Эдуан маркийн машиныг мөргөсөн. Тэнд машинаа мөргүүлсэн хүмүүс тэр Б.П ын машиныг унтрааж аккумляторыг нь салгаж аюулгүй болгосон. Тэгээд цагдаа нар ирсэн. Манай эхнэр М.Д нь тэр Б.П тай гэр бүлээс гадуурх харилцаа үүсгэсэн байсан. Миний зүүн гарын шуу хэсэгт хоёр хазсан байсан. Эмчилгээний зардал нэхэмжлэх зүйл байхгүй. Надаа эмчилгээний зардалтай холбоотой баримт байхгүй. Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоолгохгүй. Би Б.П ын мөрнөөс нь барьсан чинь машинтай хөдлөөд явах үед нь нэг тохойлдсон өөр зүйл байхгүй. Б.П  манай эхнэр М.Д болон би байсан. Надтай хамт явсан О.Ариунтөгс, манай хүү М.Ө нар нь айгаад шууд гэртээ орсон байсан. Б.П  нь эрүүл байсан. Гомдол санал байхгүй. Өөр нэхэмжлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг. /хх-ийн 11 хуудас/,

 

Хохирогч Л.М 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:... Би П-ийн машины хаалгыг нээж Б.П ын мөр нь дээрээс нь татсан чинь Б.П  надаас айсан эсэх үү бол сандарч балмагдсандаа шууд машины хазаа гишгэж надаас зугтах гэж урагшаа хөдөлсөн тухайн үед Б.П  нь хойшоо гэдийгээд үрүүлээ барьсан аллаа гээд орилоод байсан. Тухайн үед би гарын нь тавиулах гээд гарын цохисон Insigh маркийн тээврийн хэрэгслийг мөргөж зогссон. Тэр үед би  машиныг унтрааж буусан. Тэгсэн Б.П  нь дахиад машиныг асааж хойшоо ухраад Prius  маркийн тээврийн хэрэгслийг мөргөсөн. Тэгээд урагшаа араандаа хийгээд урагшлахад нь би буцаж болиулах гээд машинд нь орж унтраах товчийг дарж унтраасан. Тэр хооронд Advan гэх тээврийн хэрэгслийг мөргөсөн. Тэгэхэд тухайн үйл явдал хурдан болж өнгөрсөн. Урдах замаа харах боломжтой. Харин их тэвдсэн сандарсан байсан болохоор яг замаа харсан байсан талаар мэдэхгүй байна. Харанхуй болсон байсан. Мөн арагшаа нуруугаараа хотойж гэдийсэн байсан. Сүүлд ухраад буцаад урагшаа явахад бол өөрөө хөдөлж байсан. Манай эхнэр М.Д нь Б.П  гэх залуутай гэр бүлээс гадуурх харилцаа үүсгээд манай гадаа зогсож байсан. Тэр үед миний хардах шалтгаан болсон. Тэгээд би очоод уулзах гэсэн боловч уулзаж чадалгүй бид хоёрын үйлдлээс болоод бөөн асуудал үүссэн болохоор асуудлыг хурдаг шийдвэрлэхийн тулд тал хохирлыг барагдуулсан. Prius маркийн тээврийн хэрэгсэлд 500,000 төгрөгийн зардал гаргаж өгсөн. Honda insight маркийн тээврийн хэрэгсэлд би өөрийн унаж байсан Allion маркийн  тээврийн хэрэгслээ өгч дээрээс нь торгууль татварыг бүгдийг төлж 350,000 төгрөг болсон. Би зөрүүндээ Insigh маркийн тээврийн хэрэгслийг авсан гэх  мэдүүлэг /1 хх-ийн 213 хуудас/,

 

Гэрч М.Д мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:... Би 2024 оны 10 дугаар сарын 12-ны өдөр сургалтад суучхаад орой 19 цагийн орчим би Пруу утсаар яриад ирээд аваадхаач гэсэн. Удалгүй Пганцаараа ирсэн. Би П-ийн машинд суугаад бид хоёр хамт ** сумын 13 дугаар баг ** дугаар байр луу очиж манай дүү А , манай хүү Ө нарыг авах гээд очсон. ** дугаар байрны баруун талын уурын зуухны хажууд очоод зогссон. Тэгэхэд манай дүү А  манай хүү Өнөболд, нөхөр М нар зогсож байсан. Пмашины хаалгаа онгойлгоод манай дүү А , манай хүү Ө нарыг хурдан машинд суугаач пиздануудаа гэсэн. Тэгэхэд манай нөхөр М П хоёулаа уулзаадахъя гээд машины хаалгыг татаад зогсож байхад Пмашины хааз дээрээ гишгээд шууд урагшаа хөдөлсөн. Тэгэхэд М машины рульнээс нь барьсан байсан. Машин урагшаа огцом хөдлөхдөө зогсоол дээр зогсож байсан. Машинуудыг мөргөөд зогссон. Тэр үед М машины рульнээс тавилгүй зуураад байж байсан. Пмашины араа солиод бас ухраад дахиад машин мөргөөд зогссон. Тэгэхээр нь би машины арааг нь салгаж зогсоосон. Машин зогссоны дараа Пдахиж машинаа хөдөлгөх гэхэд М боль гэсэн. Пявмаар байна гэж орилоод М луу хөлөөрөө жийж өшиглөсөн. М П хөл рүү нь өшиглөж, машинаас буу гэхэд Пбуухгүй гээд байхаар нь М П-ийн толгой руу цохиж байгаа харагдсан. Пмашинаа хөдөлгөж явах гээд байхад нь тэнд байсан хүмүүс машины копудыг нээж байгаад аккумляторыг нь салгасан. Би П найз нөхдийн харилцаатай. М П-ийн хоолойг боосон зүйл байхгүй. Машин зогссоны дараа П-ийн хөл рүү өшиглөж бас толгой руу нь цохисон. П машинд сууж байхдаа М-ийн  цээж хэсэгт нь өшиглөж, гарын шуу хэсэгт хазсан. Манай дүү А , манай хүү Ө, нөхөр М. П  нар байсан. Бас машины зогсоол дээр хэдэн танихгүй хүн байсан. П машины хаалгаа онгойлгоод манай дүү А  манай хүү Ө нарыг хурдан машинд суугаач пиздануудаа гэхэд М яагаад хүүхдүүд рүү тэгж харьцаж байгаа юм гээд машины хаалгыг нь татсан. Тэр үед П машинаа хөдөлгөсөн. П М болж ухаан алдсан зүйл байхгүй. М П нар архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. М П нар өмнө нь уулзаж байгаагүй. Ямар нэгэн хэрүүл маргаан хийж байгаагүй. П яг хэдэн машин мөргөсөн талаар сайн санахгүй байна. Ямар маркийн машинууд байсныг мэдэхгүй байна гэх мэдүүлэг. /хх-ийн 35-36 хуудас/,

                                

Гэрч М.Д мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн:... Б.П  бид хоёр ** сумын 13 дугаар баг ** дугаар байрны хажууд байдаг уурын зуухны урд талд зогссон. Тэгээд О.А болон М.Ө нарыг Б.П  нь ард талынхаа хаалгыг онгойлгож өгөөд өөрийнхөө хаалгыг онгойлгоод пиздаануудаа хурдан суу гэж хэлсэн. Тэгсэн манай нөхөр Л.М нь Б.П ыг уулзаадахъя гээд хэлсэн чинь Б.П  нь машинаа хаазлаад урагшаа чигээрээ хөдөлсөн. Тэгэхэд Л.М нь болио хоёулаа уулзаадахъя гээд хэлсэн чинь Б.П  нь хаазлаад чигээрээ явсан. Би арааг нь салгах гэж оролдсон Л.М чирэгдсэн чигээрээ өөр илүү үйлдэл байхгүй. Машин шүргээд явж байгаад Nissan advan гэх машиныг мөргөөд зогссон. Тэгэхэд Л.М нь босоод арагшаа зогссон байсан. Би бас машинд байсан учраас сайн тодорхой хараагүй. Б.П  нь араагаа ухрах араандаа хийсэн. Би тэгээд болиулах гээд араанаас нь барьсан. Тэгээд хазаа гишгээд хойшоо ухарсан. Тэгээд нэг машин мөргөсөн. Тэгээд дахиад урагшаа араандаа хийх гээд байсан. Л.М нь ирээд одоо боль гээд хэлэхэд Б.П  нь хаалгаа онгойлгоод Л.М-ийн  биеийн зүүн хавирга хэсэгт өшиглөөд жийж байсан. Л.М нь зогсоох гээд хүрднээс барьсан байсан. Б.П  нь зүүн гар хэсгийн шуу хэсгээс хазаад байсан. Тэгээд цагдаа иртэл Б.П  болон би машинд байсан. Би машинд байсан болохоор хэн салгасан талаар сайн мэдэхгүй байна. Харин аккумляторыг салгасан гээд нэг хүн яриад байсан гэх мэдүүлэг. /хх-ийн 38-р хуудас/,

 

Гэрч Ц.Т мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:... Би 2024 оны 10 дугаар сарын 12-ны орой 19 цагийн орчим нөхөр Ц Өвөрхангай аймгийн ** сумын 13 дугаар баг ** дугаар байрны зогсоол руу орж зогсох гээд машинаа зогсоолгоод байж байтал урдаас маркийг нь сайн мэдэхгүй нэг машин ирээд мөргөсөн. Би машинаасаа буугаад харахад саарал өнгийн жижиг тээврийн хэрэгсэл миний машины урдаас мөргөөд зогссон байсан. Би машинаа харахад миний машины урд буфер хагарсан, жолооч талын урд гэрэл хагарсан, машины крыло цөмөрсөн байдалтай байсан. Манай нөхөр Ц машин мөргөсөн жолоочийг машинаас нь буулгах гэхэд жолооч нь буухгүй байсан. Тухайн жолоочийн хаалгыг нь онгойлгосон нэг залуу бас байсан удалгүй цагдаа нар ирсэн. Миний жолоодож явсан машин Nissan Advan гэх маркийн машин байсан гэх мэдүүлэг. /хх-ийн 40 хуудас /,

 

Насанд хүрээгүй гэрч М.Ө мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:... 2024 оны 10 дугаар сарын 12-ны орой болсон байсан. Би О.А эгчтэй хамт Өвөрхангай аймгийн ** сумын 13 дугаар баг ** дугаар байрны 49 тоот гэртээ утсаа оролдоод байж байгаад бие засах гээд угаалгын өрөө орох гээд явж байсан. Аав Л.М нь гэрт орж ирсэн. Тэгээд манай эгч О.А нь манай аав Л.Мэндбаярт Пболон ээж Даваасүрэнгийн талаар хэлсэн. Тэгээд аав Л.М болон О.А эгч бид гурав манай дүү М.А-г авах гэж гараад явж байсан гэнэт хажуугаас Пгэдэг ах писдаануудаа суугаач гээд орилсон. Тэгээд аав Л.М нь очоод яагаад хүүхэд доромжлоод байгаа юм бэ гээд аав чирэгдээд явчихаар нь О.А эгч бид хоёр зугтаагаад ** сумын 13 дугаар баг "Кинг таун” хотхонд байх Цэндээ ахын гэрт очсон. Бид хоёрыг зугтааж байхад ард машин мөргөлдөх чимээ гарч байсан. Өвөө Лувсанбямба байсан. Бид хоёрыг Пгээд хүн писдаануудаа гээд айлгасан. Эгч О.А нь уйлаад байсан. Би өвөөд гэрийн тэнд аав Л.М машин аваад чирээд явлаа гээд хэлсэн. Тэгээд өвөө манайд очих гээд явсан. Тэгээд бид хоёр үлдсэн. Пгээд хүн байсан. Ээж Даваасүрэн сууж байгааг би харж амжаагүй. Аав Л.М нь чи яагаад хүүхэд доромжлоод байгаа юм гээд очоод бариад авсан чинь шууд чирээд яваад өгсөн. Би айгаад шууд яваад өгсөн гэх мэдүүлэг /хх-ийн 46 хуудас/,

 

Гэрч  Я.У гэрчээр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:...  Би 2024 оны 10 дугаар сарын 12-ны орой 19 цагийн орчим хүүхдийн парк дээр ажил дээрээ байж байхад ** гэх дугаарын утаснаас над руу залгаад машинаа холдуулаарай таны машиныг машин мөргөсөн байна. Хурдан ирээрэй гэсэн. Би ажлаасаа шууд ** сумын 13 дугаар баг ** дугаар байрны баруун талын авто зогсоол дээр ирэхэд миний машины зүүн талаас нь мөргөсөн. Бас ар талаас нь мөргөсөн байдалтай. Миний машины ард цагаан өнгийн жижиг тэрэг байсан. Намайг ирэхэд цагдаа ирсэн байсан гэх мэдүүлэг. /хх-ийн 42 хуудас/,

 

Гэрч Г.Т мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:... Би 2024 оны 10 дугаар сарын 12-ны орой 19 цагийн орчим ** сумын 13 дугаар баг ** байрны доор байх Monline гэх спорт хувцасны газар оёдолчин хийж байсан. Тэр өдөр сууж ажиллаж байсан болохоор орой болсон байсан. Би арын өрөөнд сууж байсан. Манай дүү Адъяасүрэн нь та машинаа холдуулахгүй бол машины тэнд хүмүүс зодолдоод байна гэсэн. Би гараад хартал Nissan advan гээд машиныг мөргөөд дараа нь Prius 30 маркийн машиныг ухраад мөргөж байхад нь би наанаас нь очсон. Тэгээд би өөрийн машиныг холдуулах гэсэн аль хэзээ нь мөргөсөн байсан. Тэр хоёр залууг машин дотор ноцолдоод байж байхад би хажуугаар нь шургаж ороод машиныг нь унтраасан. Тэгээд дийлдэхгүй 2-3 удаа буцаагаад асаагаад гадаа нь байсан залуу унтраагаад байсан. Тэр үед би копудыг нь онгойлгох гээд зогсож байсан. Гадаа нь байсан залуу гараас хазчихлаа гээд орилоод тэр хавиар явж байсан. Нэг залуу надтай хамт копудыг нь сөхөөд аккумляторыг нь салгасан. Удаалгүй цагдаа нар ирсэн. Намайг анх очсон үеэс ухаан алдаж барьсан хүн байхгүй байсан. Тэр хоёр ноцолдоод бие биеэ цохиод байсан. Тэр жолооч нь бүр аймар орилоод тийчлээд машинаа асаах гэж дайраад байсан. Намайг очих үед Л.М нь гадна талд нь байсан. Тэр машин дотор байсан. Залуу тийчлээд орилоод байсан. Тэгээд машиныг асаах гэж дайрах үед нь Л.М нь цээж хэсэгт нь дарж байгаад нэг гараараа хөлийн хорьж байгаад би копудны түгжээг нь тайлах гэсэн би тайлж чадахгүй нэг хүн дуудаж түгжээг нь тайлуулсан. Би копудыг нь онгойлгох гэсэн чадахгүй байсан тэр үед Л. М нь гар хазчихлаа гээд орилоод машинаас шууд гараад ирсэн. Нэг залуу ирж копудыг нь онгойлгоод аккумляторыг нь салгаж өгсөн. Л.М нь Б.П ыг боож барьсан үйлдэл байхгүй. Ухаан алдаж бариагүй. Маш хурдан болсон гэх мэдүүлэг. /хх-ийн 44 хуудас /,

 

Гэрч Н.У мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:... Би 2024 оны 10 дугаар сарын 12-ны орой 19 цагийн орчимд ** сумын 13 дугаар багт байх Monline гэх спорт хувцасны газар би захиалаг хүлээн авч хийж байсан. Тэр өдөр манай ажлын хүмүүс илүү цагаар ажиллаж байсан. Гадаа чанга чимээ гараад тэгээд бид нар бөөндөө гараад харсан зогсоолд байсан машинууд мөргөсөн байсан байгаа газраас нь түрээд өөр газар аваачсан байсан. Тэгээд намайг ажлын эгч нар цагдаа дуудаарай гээд би буцаж ороод цагдаа дуудсан. Тэгээд буцаад гараад очсон чинь машин дотор гурван хүн байсан. Жолооч талын хэсэгт хоёр эрэгтэй хүн зодолдоод байсан. Тэгээд машины жолооч нь машинаа хаазлаад цагдаа иртэл зодолдоод байсан. Тэгэхэд жолооч нь хамгаалаад суугаад байсан. Харин явах гээд хаазалж байгаад тэр хавьд байсан хүмүүс аккумляторыг нь салгасан гэсэн тэхэд харанхуй байсан болохоор би сайн анзаараагүй удалгүй цагдаа нар ирсэн. Нөгөө жолооч залуу сандарсан байдалтай. Над талаас нь нөгөө залуу зодоод тэр үед машин нь муухай орилоод хаазлаад байсан гэх мэдүүлэг /1 хх-ийн 216 хуудас/,

 

Гэрч О.Д мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:... Би 2024 оны 10 дугаар сарын 12-ны орой 19 цагийн орчим ** сумын 13 дугаар багт байх Monline гэх спорт хувцасны газар менежер хийж байсан Тус өдөр илүү цагаар ажиллаж байсан. Бид нар ажлаа тарах гээд цэвэрлэгээ хийж байсан чинь гадаа чанга чимээ гараад хүмүүс орилолдоод байсан. Тэгээд гараад хартал хоёр эрэгтэй хүн машин дотроо зоолдоод байсан. Жолооч нь бүсээ зүүсэн суудал дээрээ сууж байсан наанаас нь М гэх залуу машин дотор нь цээжин биеэ хийсэн зодоод байсан. Пгэх залуу нь сигналаа дараад ухаан мэдрэлгүй хааз дээрээ гишгээд аккумляторыг салгатал гишгэсэн. Тэгээд ямар ч ухаан мэдрэлгүй би юу хийчих вэ гээд чанга чанга орилоод байсан. Удалгүй цагдаа нар ирсэн. Б.П  ухаан мэдрэлгүй шоконд орсон байдалтай хаазлаад байсан. Тухайн үед үрүүлээ цохиод маш их ууртай хүнд баригдсандаа шоконд орж тавчдаад байх шиг байсан. Тэгээд М гэх залуу нь тэр цаана суусан байгаа эмэгтэй миний эхнэр гээд боддоо гээд их ууртай байсан. Би боож багалзуурдсан талаар мэдэхгүй ямар ч байсан тэр хоёр залуу зодолдоод байсан гэх мэдүүлэг /1 хх-ийн 215 хуудас/,

 

Иргэний нэхэмжлэгч Я.Уламбаяр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:... Би 2024 оны 10 дугаар сарын 12-ны орой тус машиныг мөргөж гэмтээх үед байхгүй байсан болохоор мэдэхгүй. Миний машин болох ** ӨВЕ улсын дугаартай Prius 20 маркийн машинд эвдрэл гэмтэл үүссэнтэй холбоотой үнэлгээ хийлгэсэн. Үнэлгээний дүгнэлтийн дагуу 1.300.000 төгрөг нэхэмжилж байна. Өөр нэхэмжлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг. /хх-ийн 19-р хуудас/,

 

Иргэний нэхэмжлэгч Б.Я мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:... Би 2024 оны 10 дугаар сарын 12-ны орой манай ээж Цэвэлийнд байсан болохоор мэдээгүй. Дараа нь мэдсэн. Миний машин болох ** ӨВР улсын дугаартай Prius 30 маркийн машинд эвдрэл гэмтэл үүссэнтэй холбоотой үнэлгээ хийлгэсэн. Тус үнэлгээний дүгнэлтийн дагуу 250,000 төгрөг нэхэмжилж байна. Өөр нэхэмжлэх зүйл байхгүй  гэх мэдүүлэг. /хх-ийн 23-24 хуудас/,

 

Иргэний нэхэмжлэгч Г.Т мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:... Би 2025 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр гэрчээр мэдүүлэг өгсөн өөр нэмж хэлэх зүйл байхгүй. Миний машин болох ** УАК улсын дугаартай Honda insight маркийн машинд эвдрэл гэмтэл үүссэнтэй холбоотой үнэлгээ хийлгэсэн. Тус үнэлгээний дүгнэлтийн дагуу 1150000 төгрөг нэхэмжилж байна. Өөр нэхэмжлэх зүйл байхгүй  гэх мэдүүлэг /хх-ийн 27-р хуудас/,

 

Иргэний нэхэмжлэгч Ц.Т мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:... Миний машин болох ** ӨВА улсын дугаартай Nissan advan маркийн машинд эвдрэл гэмтэл үүссэнтэй холбоотой үнэлгээ хийлгэсэн. Тус үнэлгээний дүгнэлтийн дагуу 1,125,000 төгрөг нэхэмжилж байна. Өөр нэхэмжлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг. /хх-ийн 30 хуудас/,

 

Иргэний нэхэмжлэгч Б.Ө мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:... Би 2024 оны 10 дугаар сарын 12-ны орой тус машиныг мөргөж эвдрэх үед байхгүй байсан болохоор мэдэхгүй. Миний машин болох ** УНИ улсын дугаартай Prius 11 маркийн машинд эвдрэл гэмтэл үүссэнтэй холбоотой үнэлгээ хийлгэсэн. Тус үнэлгээний дүгнэлтийн дагуу 180,000 төгрөг нэхэмжилж байна. Өөр нэхэмжлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг. /хх-ийн 13 хуудас /,

 

2025 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн Хөрөнгийн үнэлгээний №10/28 дугаартай ** ӨВЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийн эвдрэл, хохирлын үнэлгээ нийт 1,300,000 төгрөг гэх тайлан /хх-ийн 62-63 хуудас/,

 

2025 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн Хөрөнгийн үнэлгээний №10/27 дугаартай ** ӨВР улсын дугаартай тээврийн хэрэгслийн эвдрэл, хохирлын үнэлгээ нийт 250,000 төгрөг гэх тайлан /хх-ийн 73-74 хуудас/,

 

2025 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн Хөрөнгийн үнэлгээний №12/17 дугаартай ** УАК улсын дугаартай тээврийн хэрэгслийн эвдрэл, хохирлын үнэлгээ нийт 1,150,000 төгрөг гэх тайлан /хх-ийн 83-84 хуудас/,

 

2025 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн Хөрөнгийн үнэлгээний №12/18 дугаартай ** УНИ улсын дугаартай тээврийн хэрэгслийн эвдрэл, хохирлын үнэлгээ нийт 180,000 төгрөг  гэх тайлан /хх-ийн 91-92 хуудас/,

 

2025 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн Хөрөнгийн үнэлгээний №515 дугаартай ** ӨВА улсын дугаартай тээврийн хэрэгслийн эвдрэл, хохирлын үнэлгээ нийт 1,125,000 төгрөг гэх тайлан /хх-ийн 99-100 хуудас/,

 

2024 оны 10 дугаар сарын 12-ны өдөр гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 7 хуудас/,

 

Өвөрхангай аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч эмч цагдаагийн дэслэгч М.Одгэрэлийн 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 741 дугаартай шинжээчийн дүгнэлтдээ:... Б.П ын биед хүзүү, цээжинд зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн, олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг сарниулахгүй тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 2.7.3-т зааснаар хохирол тогтоохгүй. Дээрх гэмтлүүд нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй гэх дүгнэлт /хх-ийн 49-50 хуудас /,

 

Өвөрхангай аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч эмч цагдаагийн дэслэгч М.Одгэрэлийн 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 742 дугаартай шинжээчийн дүгнэлтдээ:... Л.М-ийн  биед зүүн шуунд шарх, хэвлий, баруун бугалга, зүүн гуянд цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн хохирол тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй гэх дүгнэлт /хх-ийн 55-56 хуудас/,

 

            Шүүгдэгч Б.П ын хувийн байдалтай холбоотой баримт буюу иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 121 хуудас/, эд хөрөнгө бүртгэлгүй тухай лавлагаа /хх-ийн 123 хуудас/, Өвөрхангай аймгийн ** сумын 7 дугаар багийн засаг даргын 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 72 дугаартай тодорхойлолт /хх-ийн 120 хуудас/, төрөл садангийн лавлагаа /хх-ийн 122 хуудас/, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 124/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 126 хуудас/,

           

            Хохирогч Л.М-ийн  сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоолгохгүй талаарх бичгээр гаргасан хүсэлт. /хх-ийн 152 хуудас/,

           

            Хохирогч Л.М нь гомдол санал, нэхэмжлэх хохирол, хор уршиг байхгүй гэсэн шүүхэд ирүүлсэн хүсэлт.

           

            Өвөрхангай аймгийн Цагдаагийн газрын 2025 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 43ж/3039 дугаартай иргэн Б.П  нь 2024 оны 10 дугаар сарын 12-ны өдөр ** сумын 13 дугар багийн ** дугаар байрны зогсоол дээр 5 машин мөргөсөн гэх зөрчлийг цагдаагийн байгууллагын нэгдсэн сангийн 1100-2512, Г/25-2675 дугаартай бүртгэлд оруулан шалгаж байна гэсэн тодорхойлолт /2хх-ийн 7 хуудас/,

           

            Шүүгдэгч Б.П д шийтгэл оногдуулсан 2025 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 0902230 дугаартай шийтгэлийн хуудас,

 

            2025 оны 04 дүгээр сарын 04-ны өдрийн 2426004400083 дугаартай эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх-ийн 154 хуудас/ зэрэг болно.

 

              1. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

 

Улсын яллагч Ц.Эрдэнэбат шүүгдэгчийн гэм буруугийн талаарх дүгнэлтдээ:... Шүүгдэгч Б.П ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн. Өөрөөр хэлбэл хохирогч Л.М-ийн  эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэж үзсэн. Хэрэгт дараах нотлох баримтууд авагдсан. Үүнд хохирогч Л.М-ийн  мэдүүлгүүд авагдсан. Мөн тухайн цаг хугацаанд басан гэрч Даваасүрэнгийн мэдүүлэг, мөн гэрч Төмөрхуяг, өсвөр насны гэрч Өнөболд, иргэний нэхэмжлэгч Л.У, Б.Б, Г.Т, Ц.Т, Б.Ө нарын мэдүүлгүүд авагдсан. Мөн шүүгдэгч, хохирогч нарын эрүүл мэндэд хохирол учирсан талаарх шинжээчийн дүгнэлтүүд авагдсан. Дээрх шинжээчийн дүгнэлтүүд болон бусад холбогдох нотлох баримтуудаар шүүгдэгч Б.П  нь хохирогч Л.М-ийн  эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь нотлогдон тогтоогддог. Өөрөөр хэлбэл тухайн цаг хугацаанд хэн алиныхаа биед санаатай халдсан үйл баримт тогтоогддог. Хохирогчийн зүгээс хэдийгээр шүүгдэгчийн биед халсан зүйл байгаа боловч энэ нь хохирлын зэрэг тогтоогдоогүй байгаа учраас зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаагаар шийтгэл оногдуулсан үйл баримт тогтоогддог. Дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч нь дээрх гэмт хэргийг үйлдсэн болох нь нотлогдон тогтоогдож байгаа учраас шүүгдэгч Б.П ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлсэн гэм буруутайд тооцох дүгнэлтийг гаргаж байна. Хохирол төлбөрийн тухайд хохирогчоос сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоолгохгүй гэсэн учраас шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөргүй талаарх дүгнэлтийг гаргаж байна. Мөн шүүхээс шүүгдэгчийг тээврийн хэрэгсэл мөргөсөн үйлдэлтэй нь холбогдуулж нэмэлт ажиллагаа хийсэн. Энэ үйлдлийг нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны дагуу болгоомжгүй үйлдэл гэж үзэж зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны дагуу ажиллагаа явуулсан. Энэ нотлох баримтуудын тухайд хохирогч болон гэрч нарын өгсөн мэдүүлгээр тухайн цаг хугацаанд шүүгдэгчийн санаатай үйлдэл нь тогтоогдохгүй байгаа учраас шүүгдэгчид ашигтай байдлаар шийдвэрлэсэн. Хохирогчоос дээрх тээврийн хэрэгслээс 2 тээврийн хэрэгслийн хохирлыг төлсөн гэж мэдүүлж, мөрдөн шалгах ажиллагаанд нэмэлтээр мэдүүлэг өгөхдөө дээрх тээврийн хэрэгсэлд төлсөн хохирол төлбөрийг нэхэмжилнэ гэж мэдүүлсэн. Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаагаар шүүгдэгчийн уг үйлдэлтэй нь холбогдуулж хохирол төлбөрийн асуудлыг шийдвэрлээгүй байгаа учраас хохирогчийн хохиролд төлсөн үнэлгээгээр гарсан дүнг шүүгдэгчээс гаргуулах саналтай байна. Хохирогчоос мөрдөн шалгах ажиллагааны явцад өөрийнхөө тээврийн хэрэгслийг өгөөд оронд нь эвдэрсэн тээврийн хэрэгслийг авдаг. Энэ хоорондоо торгууль, татвар зэргийг төлсөн гэж мэдүүлдэг. Энэ нь өөрийнхөө тээврийн хэрэгслээр тухайн хүнтэй хэлцэл хийж байгаа учраас үнэлгээгээр тогтоогдсон дүнг гаргуулах нь зүйтэй гэж үзэж байна. Яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдон тогтоогдож байна. Өөрөөр хэлбэл үүнд аргагүй хамгаалалт, гарцаагүй байдал үүсэх нөхцөл байдал байхгүй. Учир нь тухайн цаг хугацаанд хэн алиныхаа биед санаатай үйлдлээр халдаж байгаа. Дээр нь хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлтээр хохирогчид хөнгөн гэмтэл учирсан. Мөн шүүгдэгчид хохирлын зэрэг тогтоогддоггүй. Эсрэгээрээ хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч, хохирогч хоёр хоёулаа байгаагүй, бусад гэрч нар хамт байсан. Гэрч Д машин дотор сууж байсан. Гэрч Д мэдүүлэгт тухайн үйл баримт тодорхой дурдагддаг. Ийм учраас хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн үйлдэл нь тогтоогдоно. Харин машин дотор хохирогч цээжээрээ ороод ирчихсэн шүүгдэгчийг зодоод байсан, эсрэгээрээ шүүгдэгч зугтаах гээд хааз дээр гишгэсэн, тухайн үед харанхуй байсан, хохирогчийн мэдүүлэгт дурдагдсан надаас айж балмагдсандаа зугтаах гээд байсан байх гэх агуулгатай, мөн эхнэрийнх нь мэдүүлэгт дурдагдаад байгаа хохирогч цээжин биеэрээ машин дотор орж ирээд зодоод байсан нөхцөл байдал чинь болгоомжгүй гэдэг шинж рүү орно. Эсрэгээрээ хохирогчоос шүүгдэгчийн эсрэг чиглэж байгаа идэвхтэй үйлдлээс шалтгаалж шүүгдэгчийн үйлдлийг аргагүй хамгаалалт гэж үзэх боломжгүй. Ийм учраас шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна гэв.

 

Шүүгдэгч Б.П ын өмгөөлөгч Л.Лхааганжав шүүгдэгчийн гэм буруугийн талаарх дүгнэлтдээ:...  Тухайн хэрэг болсон гэх өдөр юу болсон талаар товч дурдъя. Тухайн өдөр Б.П  нь хохирогч Л.М-ийн  эхнэр Даваасүрэнтэй хамт байрных нь гадна очсон. Энэ байдалд нь М-ийн  зүгээс хардаж П-ийн хаалгыг онгойлгож боосон байдаг. П хэлэхдээ миний түнх цаашаа чихэгдсэн учраас айж сандраад машинаа хөдөлгөж зугтаах арга хэмжээ авахдаа гарыг нь хазсан гэдгийг хүлээн зөвшөөрч байгаа. Энэ нь тухайн үед болсон үйл явдлыг харж байсан гэрчүүдийн мэдүүлгээр тогтоогддог. Энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдалд хамаарна гэж заасан. Энэ зүйлийн 1 дэх хэсэгт өөрийн, эсхүл бусдын амь нас, эрүүл мэндийн эсрэг хууль бус ба тулгарсан довтолгооны эсрэг хийсэн гэмт хэргийн шинжтэй үйлдлийг гэмт хэрэгт тооцохгүй гэж заасан байдаг. Мөн энэ зүйлийн 3 дахь хэсэгт аргагүй хамгаалалтыг бусдын хууль бус халдлага эхэлсэн, эхлэх гэж байгаа нь тодорхой болсон үед хийнэ. Довтолгоо төгссөн хойно хийсэн үйлдлийг аргагүй хамгаалалтад тооцохгүй гэж заасан. Хохирогч Л.М-ийн  зүгээс Б.П  руу халдлага, довтолгоо эхэлж байх үед өөрийн амь нас, эрүүл мэндээ хамгаалж гарыг нь хазаж, зугтаах арга хэмжээ авсан. Тухайн үед миний жолооноос барьж тоормос гишгэх зэрэг үйлдэл хийх боломж олгохгүй байснаас болж ийм гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй үйлдэл хийсэн гэж дүгнэж байгаа. Иймд шүүгдэгч Б.П ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт өөрийн, эсхүл бусдын амь нас, эрүүл мэндийн эсрэг хууль бус ба тулгарсан довтолгооны эсрэг хийсэн гэмт хэргийн шинжтэй үйлдлийг гэмт хэрэгт тооцохгүй гэж заасны дагуу гэмт хэрэгт тооцохгүй байх үндэслэлтэй байна гэж үзэж  байна. Мөн хохирол төлбөрийн асуудал яригдаж байна. Б.П ын зүгээс тухайн үед мөргөөн машинуудын 3 машины хохирлыг өөрөө төлсөн. 2 машины хохирлыг М төлсөн гэж мэдүүлсэн. М ч гэсэн зодооноос болж гаргасан хохирлыг би өөрөө төлнө гэж гэм бурууг хүлээн зөвшөөрсөн байна гэж үзэж болохоор байна. Иймд Б.П ын зүгээс бусдад төлөх хохирол төлбөргүй байна. Б.П  М-ийн  эсрэг үйлдсэн энэ үйлдэл нь өөрийн эрүүл мэндэд тулгарсан довтолгооны улмаас гарсан учраас энэ үндэслэлээр хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэж байна Хохирогчийн зүгээс шүүгдэгчийн эрүүл мэндийн эсрэг довтолгоо хийсэн. Тэр довтолгоо хийсэн нөхцөл байдал нь гэрч У, Д зэргийг мэдүүлгээр нотлогддог. Энэ довтолгоо хийсэн үед энэ хүн айж сандарсан, өөрийг нь багалзуурдсан ийм нөхцөл байдлыг зогсоохын тулд гарын бугалга хэсгээс хазсан үйлдлээ хүлээн зөвшөөрдөг. П, М хоёрын нэг үйлдэлд аргагүй хамгаалалт, гарцаагүй байдал нөлөөлсөн байгаа гэж үзэж байна. Ийм учраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлд зааснаар гэмт хэрэгт тооцохгүй байх үндэслэлтэй гэж үзэж байна гэв.

 

Шүүгдэгч Б.П  гэм буруугийнхаа талаар:... Байхгүй гэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасан байх тул шүүгдэгч Б.П  холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шийдвэрлэсэн болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларч бэхжүүлэгдсэн, шүүгдэгчээс яллагдагчаар болон хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, мөн тухайн хэрэгт хувийн сонирхолгүй, ажил, мэргэжлийн мэдлэг, туршлага бүхий шинжээч нар тусгай мэдлэгийн хүрээндээ дүгнэлт гаргасан тул хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх үзсэн болно.

 

            Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч Б.П  нь 2024 оны 10 дугаар сарын 12-ны орой 19 цагийн орчимд Өвөрхангай аймгийн ** сумын 13 дугаар баг ** дугаар байрны гадна хохирогч Л.М зодож биед зүүн шуунд шарх, хэвлий, баруун бугалга, зүүн гуянд цус хуралт гэмтлүүд бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан хэрэг мөн байна.

 

            Шүүгдэгч Б.П  нь 2024 оны 10 дугаар сарын 12-ны орой 19 цагийн орчимд Өвөрхангай аймгийн ** сумын 13 дугаар баг ** дугаар байрны гадна хохирогч Л.М зодож биед зүүн шуунд шарх, хэвлий, баруун бугалга, зүүн гуянд цус хуралт гэмтлүүд бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн мэдүүлэг, хэрэгт авагдаж шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч Л.м, ө.А болон манай хүү М.Ө бид гурав манай охин М.А-г хүргэн ах А.Ц гэрээс авах гэж гэрээсээ дөнгөж гараад явж байсан. Гэнэт араас манай хоёр хүүхдийг нөгөө Б.П  гэх хүн суу пиздаануудаа гэсэн. Харсан чинь манай эхнэр М.Д нь хамт суусан явж байсан. Би буугаад ир гээд мөрөн дээрээс нь татсан чинь шууд машины хааз дээрээ гишгээд шууд эхний Prius 11 маркийн машиныг мөргөсөн. Улмаар Nissan advan маркийн машиныг мөргөөд зогссон. Тэр хооронд би машиныг нь унтраасан чинь миний гарыг хазсан. Тэгээд буцаагаад машинаа асаагаад ухрах араандаа хийж хойно байсан Prius 20 маркийн машиныг мөргөсөн чинь Prius 20 нь ухраад ард нь байсан Prius 30 маркийн машиныг мөргөсөн. Бас урагшаа араандаа хийгээд урдах Эдуан маркийн машиныг мөргөсөн. Тэнд машинаа мөргүүлсэн хүмүүс Б.П ын машиныг унтрааж аккумляторыг нь салгаж аюулгүй болгосон. Тэгээд цагдаа нар ирсэн. Миний зүүн гарын шуу хэсэгт хоёр хазсан байсан. /хх-ийн 11 хуудас/, Хохирогч Л.М би П-ийн машины хаалгыг нээж Б.П ын мөр нь дээрээс нь татсан чинь Б.П  надаас айсан эсэх үү бол сандарч балмагдсандаа шууд машины хазаа гишгэж надаас зугтах гэж урагшаа хөдөлсөн тухайн үед Б.П  нь хойшоо гэдийгээд үрүүлээ барьсан аллаа гээд орилоод байсан. Тухайн үед би гарын нь тавиулах гээд гарын цохисон Insigh маркийн тээврийн хэрэгслийг мөргөж зогссон. Тэр үед би  машиныг унтрааж буусан. Тэгсэн Б.П  нь дахиад машиныг асааж хойшоо ухраад Prius  маркийн тээврийн хэрэгслийг мөргөсөн. Тэгээд урагшаа араандаа хийгээд урагшлахад нь би буцаж болиулах гээд машинд нь орж унтраах товчийг дарж унтраасан. Тэр хооронд Advan гэх тээврийн хэрэгслийг мөргөсөн. Тэгэхэд тухайн үйл явдал хурдан болж өнгөрсөн. Урдах замаа харах боломжтой. Манай эхнэр М.Д нь Б.П  гэх залуутай гэр бүлээс гадуурх харилцаа үүсгээд манай гадаа зогсож байсан. Тэр үед миний хардах шалтгаан болсон. Тэгээд би очоод уулзах гэсэн боловч уулзаж чадалгүй бид хоёрын үйлдлээс болоод бөөн асуудал үүссэн болохоор асуудлыг хурдаг шийдвэрлэхийн тулд тал хохирлыг барагдуулсан. Prius маркийн тээврийн хэрэгсэлд 500,000 төгрөгийн зардал гаргаж өгсөн. Honda insight маркийн тээврийн хэрэгсэлд би өөрийн унаж байсан Allion маркийн тээврийн хэрэгслээ өгч дээрээс нь торгууль татварыг бүгдийг төлж 350,000 төгрөг болсон. Би зөрүүндээ Insigh маркийн тээврийн хэрэгслийг авсан гэх  мэдүүлэг /1 хх-ийн 213 хуудас/, гэрч М.Д би 2024 оны 10 дугаар сарын 12-ны өдөр сургалтад суучхаад орой 19 цагийн орчим би Пруу утсаар яриад ирээд аваадхаач гэсэн. Би П-ийн машинд суугаад бид хоёр хамт ** сумын 13 дугаар баг ** дугаар байр луу очиж манай дүү А , манай хүү Ө нарыг авах гээд очсон. Тэгэхэд манай дүү А  манай хүү Ө, нөхөр М нар зогсож байсан. П машины хаалгаа онгойлгоод манай дүү А , манай хүү Ө нарыг хурдан машинд суугаач пиздануудаа гэсэн. Тэгэхэд манай нөхөр М П хоёулаа уулзаадахъя гээд машины хаалгыг татаад зогсож байхад. П машины хааз дээрээ гишгээд шууд урагшаа хөдөлсөн. Тэгэхэд М машины рульнээс нь барьсан байсан. Машин урагшаа огцом хөдлөхдөө зогсоол дээр зогсож байсан машинуудыг мөргөөд зогссон. Тэр үед М машины рульнээс тавилгүй зуураад байж байсан. П машины араа солиод бас ухраад дахиад машин мөргөөд зогссон. Тэгэхээр нь би машины арааг нь салгаж зогсоосон. Машин зогссоны дараа П дахиж машинаа хөдөлгөх гэхэд М боль гэсэн. П явмаар байна гэж орилоод М луу хөлөөрөө өшиглөсөн. П машинаа хөдөлгөж явах гээд байхад нь тэнд байсан хүмүүс машины копудыг нээж байгаад аккумляторыг нь салгасан. М П-ийн хоолойг боосон зүйл байхгүй. П машинд сууж байхдаа М-ын цээж хэсэгт нь өшиглөж, гарын шуу хэсэгт хазсан. /хх-ийн 35-36 хуудас/, гэрч Ц.Т би 2024 оны 10 дугаар сарын 12-ны орой 19 цагийн орчим нөхөр Ц Өвөрхангай аймгийн ** сумын 13 дугаар баг ** дугаар байрны зогсоол руу орж зогсох гээд машинаа зогсоолгоод байж байтал урдаас маркийг нь сайн мэдэхгүй нэг машин ирээд мөргөсөн. Би машинаасаа буугаад харахад саарал өнгийн жижиг тээврийн хэрэгсэл миний машины урдаас мөргөөд зогссон байсан. Би машинаа харахад миний машины урд гуфер хагарсан, жолооч талын урд гэрэл хагарсан, машины крыло цөмөрсөн байдалтай байсан. Манай нөхөр Ц машин мөргөсөн жолоочийг машинаас нь буулгах гэхэд жолооч нь буухгүй байсан. Тухайн жолоочийн хаалгыг нь онгойлгосон нэг залуу бас байсан. Миний жолоодож явсан машин Nissan Advan гэх маркийн машин байсан гэх мэдүүлэг /хх-ийн 40 хуудас /, насанд хүрээгүй гэрч М.Ө 2024 оны 10 дугаар сарын 12-ны өдөр орой болсон байсан. Тэгээд аав Л.М болон О.А эгч бид гурав манай дүү М.А-г авах гэж гараад явж байсан. Гэнэт хажуугаас П гэдэг ах писдаануудаа суугаач гээд орилсон. Тэгээд аав Л.М очоод яагаад хүүхэд доромжлоод байгаа юм бэ гээд аав чирэгдээд явчихаар нь О.А эгч бид хоёр зугтаагаад ** сумын 13 дугаар баг "** ” хотхонд байх Ц ахын гэрт очсон. Бид хоёрыг зугтааж байхад ард машин мөргөлдөх чимээ гарч байсан /хх 46 хуудас/, гэрч  Я.У би 2024 оны 10 дугаар сарын 12-ны орой 19 цагийн орчим хүүхдийн парк дээр ажил дээрээ байж байхад ** гэх дугаарын утаснаас над руу залгаад машинаа холдуулаарай таны машиныг машин мөргөсөн байна. Хурдан ирээрэй гэсэн. Би шууд ** сумын 13 дугаар баг ** дугаар байрны баруун талын авто зогсоол дээр ирэхэд миний машины зүүн талаас нь мөргөсөн. Бас ар талаас мөргөсөн байдалтай. Миний машины ард цагаан өнгийн жижиг тэрэг байсан. Намайг ирэхэд цагдаа ирсэн байсан гэх мэдүүлэг /хх-ийн 42 хуудас/, гэрч Г.Т би 2024 оны 10 дугаар сарын 12-ны орой 19 цагийн орчим ** сумын 13 дугаар баг ** байрны доор байх Monline гэх спорт хувцасны газар оёдолчин хийж байсан. Манай дүү А нь та машинаа холдуулахгүй бол машины тэнд хүмүүс зодолдоод байна гэсэн. Би гараад хартал Nissan advan гээд машиныг мөргөөд дараа нь Prius 30 маркийн машиныг ухраад мөргөж байхад нь би наанаас нь очсон. Тэгээд би өөрийн машиныг холдуулах гэсэн аль хэзээ нь мөргөсөн байсан. Тэр хоёр залууг машин дотор ноцолдоод байж байхад би хажуугаар нь шургаж ороод машиныг нь унтраасан. Тэгээд дийлдэхгүй 2-3 удаа буцаагаад асаагаад гадаа нь байсан залуу унтраагаад байсан. Тэр үед би копудыг нь онгойлгох гээд зогсож байсан. Гадаа нь байсан залуу гараас хазчихлаа гээд орилоод тэр хавиар явж байсан. Нэг залуу надтай хамт копудыг нь сөхөөд аккумляторыг нь салгасан. Удалгүй цагдаа нар ирсэн. Намайг анх очсон үеэс ухаан алдаж барьсан хүн байхгүй байсан. Тэр хоёр ноцолдоод бие биеэ цохиод байсан. Тэр жолооч нь бүр аймар орилоод тийчлээд машинаа асаах гэж дайраад байсан. Тэгээд машины асаах гэж дайрах үед нь Л.М нь цээж хэсэгт нь дарж байгаад нэг гараараа хөлийн хорьж байгаад би копудны түгжээг нь тайлах гэсэн би тайлж чадахгүй нэг хүн дуудаж түгжээг нь тайлуулсан. Би копудыг нь онгойлгох гэсэн чадахгүй байсан. Тэр үед Л.М нь гар хазчихлаа гээд орилоод машинаас шууд гараад ирсэн. Л.М нь Б.П ыг боож барьсан үйлдэл байхгүй. Ухаан алдаж бариагүй гэх мэдүүлэг /хх-ийн 44 хуудас/, Гэрч Н.У би 2024 оны 10 дугаар сарын 12-ны орой 19 цагийн орчимд ** сумын 13 дугаар багт байх Monline гэх спорт хувцасны газар би захиалаг хүлээн авч хийж байсан. Гадаа чанга чимээ гараад тэгээд бид нар бөөндөө гараад харсан зогсоолд байсан машинууд мөргөсөн байсан байгаа газраас нь түрээд өөр газар аваачсан байсан. Тэгээд намайг ажлын эгч нар цагдаа дуудаарай гээд би буцаж ороод цагдаа дуудсан. Тэгээд буцаад гараад очсон чинь машин дотор гурван хүн байсан. Жолооч талын хэсэгт хоёр эрэгтэй хүн зодолдоод байсан. Тэгээд машины жолооч нь машинаа хаазлаад цагдаа иртэл зодолдоод байсан. Тэгэхэд жолооч нь хамгаалаад суугаад байсан. Харин явах гээд хаазалж байгаад тэр хавьд байсан хүмүүс аккумляторыг нь салгасан гэсэн. Нөгөө жолооч залуу сандарсан байдалтай. Над талаас нь нөгөө залуу зодоод тэр үед машин нь муухай орилоод хаазлаад байсан гэх мэдүүлэг /1 хх-ийн 216 хуудас/, гэрч О.Доржханд би 2024 оны 10 дугаар сарын 12-ны орой 19 цагийн орчим ** сумын 13 дугаар багт байх Monline гэх спорт хувцасны газар менежер хийж байсан Бид нар ажлаа тарах гээд цэвэрлэгээ хийж байсан чинь гадаа чанга чимээ гараад хүмүүс орилолдоод байсан. Тэгээд гараад хартал хоёр эрэгтэй хүн машин дотроо зоолдоод байсан. Жолооч нь бүсээ зүүсэн суудал дээрээ сууж байсан наанаас нь М гэх залуу машин дотор нь цээжин биеэ хийсэн зодоод байсан. П гэх залуу нь сигналаа дараад ухаан мэдрэлгүй хааз дээрээ гишгээд аккумляторыг салгатал гишгэсэн. Тэгээд ямар ч ухаан мэдрэлгүй би юу хийчих вэ гээд чанга чанга орилоод байсан. Удалгүй цагдаа нар ирсэн. Б.П  ухаан мэдрэлгүй шоконд орсон байдалтай хаазлаад байсан. Тухайн үед үрүүлээ цохиод маш их ууртай хүнд баригдсандаа шоконд орж тавчдаад байх шиг байсан. Тэгээд М гэх залуу нь тэр цаана суусан байгаа эмэгтэй миний эхнэр гээд боддоо гээд их ууртай байсан. Би боож багалзуурдсан талаар мэдэхгүй ямар ч байсан тэр хоёр залуу зодолдоод байсан гэх мэдүүлэг /1 хх-ийн 215 хуудас/, иргэний нэхэмжлэгч Я.У миний машин болох ** ӨВЕ улсын дугаартай Prius 20 маркийн машинд эвдрэл гэмтэл үүссэнтэй холбоотой үнэлгээ хийлгэсэн. Тус үнэлгээний дүгнэлтийн дагуу 1.300.000 төгрөг нэхэмжилж байна гэх мэдүүлэг /хх-ийн 19-р хуудас/, Иргэний нэхэмжлэгч Б.Я миний машин болох ** ӨВР улсын дугаартай Prius 30 маркийн машинд эвдрэл гэмтэл үүссэнтэй холбоотой үнэлгээ хийлгэсэн. Тус үнэлгээний дүгнэлтийн дагуу 250,000 төгрөг нэхэмжилж байна. Өөр нэхэмжлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг /хх-ийн 23-24 хуудас/, Иргэний нэхэмжлэгч Г.Т миний машин болох ** УАК улсын дугаартай Honda insight маркийн машинд эвдрэл гэмтэл үүссэнтэй холбоотой үнэлгээ хийлгэсэн. Тус үнэлгээний дүгнэлтийн дагуу 1150000 төгрөг нэхэмжилж байна гэх мэдүүлэг /хх-ийн 27-р хуудас/, Иргэний нэхэмжлэгч Ц.Т миний машин болох ** ӨВА улсын дугаартай Nissan advan маркийн машинд эвдрэл гэмтэл үүссэнтэй холбоотой үнэлгээ хийлгэсэн. Тус үнэлгээний дүгнэлтийн дагуу 1,125,000 төгрөг нэхэмжилж байна /хх-ийн 30 хуудас/, Иргэний нэхэмжлэгч Б.Ө миний машин болох ** УНИ улсын дугаартай Prius 11 маркийн машинд эвдрэл гэмтэл үүссэнтэй холбоотой үнэлгээ хийлгэсэн. Тус үнэлгээний дүгнэлтийн дагуу 180,000 төгрөг нэхэмжилж байна /хх-ийн 13 хуудас /, Хөрөнгийн үнэлгээний №10/28 дугаартай ** ӨВЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийн эвдрэл, хохирлын үнэлгээ нийт 1,300,000 төгрөг гэх тайлан /хх-ийн 62-63 хуудас/, Хөрөнгийн үнэлгээний №10/27 дугаартай ** ӨВР улсын дугаартай тээврийн хэрэгслийн эвдрэл, хохирлын үнэлгээ нийт 250,000 төгрөг гэх тайлан /хх-ийн 73-74 хуудас/, Хөрөнгийн үнэлгээний №12/17 дугаартай ** УАК улсын дугаартай тээврийн хэрэгслийн эвдрэл, хохирлын үнэлгээ нийт 1,150,000 төгрөг гэх тайлан /хх-ийн 83-84 хуудас/, Хөрөнгийн үнэлгээний №12/18 дугаартай ** УНИ улсын дугаартай тээврийн хэрэгслийн эвдрэл, хохирлын үнэлгээ нийт 180,000 төгрөг  гэх тайлан /хх-ийн 91-92 хуудас/, Хөрөнгийн үнэлгээний №515 дугаартай ** ӨВА улсын дугаартай тээврийн хэрэгслийн эвдрэл, хохирлын үнэлгээ нийт 1,125,000 төгрөг гэх тайлан /хх-ийн 99-100 хуудас/, Өвөрхангай аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч эмч цагдаагийн дэслэгч М.Одгэрэлийн 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 741 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх 49-50 хуудас /, Өвөрхангай аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч эмч цагдаагийн дэслэгч М.Одгэрэлийн 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 742 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 55-56 хуудас/, 2024 оны 10 дугаар сарын 12-ны өдөр гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 7 хуудас/, 2025 оны 04 дүгээр сарын 04-ны өдрийн 2426004400083 дугаартай эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх-ийн 154 хуудас/, Хохирогч Л.М сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоолгохгүй талаарх бичгээр гаргасан хүсэлт. /хх-ийн 152 хуудас/, Хохирогч Л.М нь гомдол санал, нэхэмжлэх хохирол, хор уршиг байхгүй гэсэн шүүхэд ирүүлсэн хүсэлт, Өвөрхангай аймгийн Цагдаагийн газрын 2025 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 43ж/3039 дугаартай тодорхойлолт /2хх-ийн 7 хуудас/, шүүгдэгч Б.П д шийтгэл оногдуулсан 2025 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 0902230 дугаартай шийтгэлийн хуудас, шүүгдэгч Б.П ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, мөрдөн шалгах ажиллагааны үед гүйцэтгэвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.

 

Шүүгдэгч Б.П  нь 2024 оны 10 дугаар сарын 12-ны орой 19 цагийн орчимд Өвөрхангай аймгийн ** сумын 13 дугаар баг ** дугаар байрны гадна хохирогч Л.М зодож биед зүүн шуунд шарх, хэвлий, баруун бугалга, зүүн гуянд цус хуралт гэмтлүүд бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг зөв гэж үзэж шүүгдэгч Х овгийн Б П хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.  

 

            Шүүгдэгч Б.П  нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт би биеэ хамгаалах гэж тэгсэн. Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Лхааганжав нь Л.М эсрэг үйлдсэн энэ үйлдэл нь өөрийн эрүүл мэндэд тулгарсан довтолгооны улмаас гарсан учраас хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэж байна. Хохирогчийн зүгээс шүүгдэгчийн эрүүл мэндийн эсрэг довтолгоо хийсэн. Тэр довтолгоо хийсэн нөхцөл байдал нь гэрч У, Д зэргийн мэдүүлгээр нотлогддог. Энэ довтолгоо хийсэн үед энэ хүн айж сандарсан, өөрийг нь багалзуурдсан ийм нөхцөл байдлыг зогсоохын тулд гарын бугалга хэсгээс хазсан үйлдлээ хүлээн зөвшөөрдөг. П үйлдэлд аргагүй хамгаалалт, гарцаагүй байдал нөлөөлсөн байгаа гэж үзэж байна. Ийм учраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлд зааснаар гэмт хэрэгт тооцохгүй байх үндэслэлтэй гэж байгаа боловч шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан гэрч Ц.Т, М.Ө, Я.У, Г.Т, Н.У, О.Д нарын болон хохирогч Л.М нарын мэдүүлэг, Өвөрхангай аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч эмч цагдаагийн дэслэгч М.Одгэрэлийн 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 742 дугаартай дүгнэлт, 2025 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн Хөрөнгийн үнэлгээний №10/28 дугаартай ** ӨВЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийн эвдрэл, хохирлын үнэлгээ нийт 1,300,000 төгрөг гэх тайлан, 2025 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн Хөрөнгийн үнэлгээний №10/27 дугаартай ** ӨВР улсын дугаартай тээврийн хэрэгслийн эвдрэл, хохирлын үнэлгээ нийт 250,000 төгрөг гэх тайлан, 2025 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн Хөрөнгийн үнэлгээний №12/17 дугаартай ** УАК улсын дугаартай тээврийн хэрэгслийн эвдрэл, хохирлын үнэлгээ нийт 1,150,000 төгрөг гэх тайлан, 2025 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн Хөрөнгийн үнэлгээний №12/18 дугаартай ** УНИ улсын дугаартай тээврийн хэрэгслийн эвдрэл, хохирлын үнэлгээ нийт 180,000 төгрөг  гэх тайлан, 2025 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн Хөрөнгийн үнэлгээний №515 дугаартай ** ӨВА улсын дугаартай тээврийн хэрэгслийн эвдрэл, хохирлын үнэлгээ нийт 1,125,000 төгрөг гэх тайлан, шүүгдэгч Б.П д шийтгэл оногдуулсан 2025 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 0902230 дугаартай шийтгэлийн хуудас болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээр дурдсан бичгийн нотлох баримтуудаар няцаагдаж байна.

 

           2. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

 

Шүүгдэгч Б.П ын дээрх үйлдлийн улмаас нь хохирогч Л.М биед зүүн шуунд шарх, хэвлий, баруун бугалга, зүүн гуянд цус хуралт гэмтэл,

 

Иргэний нэхэмжлэгч Я.У ** ӨВЕ улсын дугаартай Prius 20 маркийн хэрэгслийн хохиролд 1,300,000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Б.Я ** ӨВР улсын дугаартай Prius 30 маркийн тээврийн хэрэгслийн хохиролд 250,000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Г.Т ** УАК улсын дугаартай Honda insight маркийн тээврийн хэрэгслийн хохиролд 1,150,000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Ц.Т ** ӨВА улсын дугаартай Nissan advan маркийн тээврийн хэрэгслийн хохиролд 1,125,000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Б.Ө ** УНИ улсын дугаартай Prius 11 маркийн тээврийн хэрэгслийн хохиролд 180,000 төгрөгийн хохирол учруулсан.

 

Иргэний нэхэмжлэгч Б.Я, Я.У, Г.Т, Ц.Төмөрхуяг, Б.Ө нар нь гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн хүсэлтүүдийг шүүхэд ирүүлсэн.

 

Хохирогч Л.М нь иргэний нэхэмжлэгч Г.Т, Б.Ө нарын тээврийн хэрэгсэлд учирсан хохирлыг төлж барагдуулсан тул шүүгдэгч Б.П аас уг хохирлоо нэхэмжилнэ. Эрүүл мэндэд учирсан хохирол, хор уршиг нэхэмжлэхгүй, гомдолгүй гэсэн.

           

            Өвөрхангай аймгийн Цагдаагийн газрын 2025 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 43ж/3039 дугаартай иргэн Б.П  нь 2024 оны 10 дугаар сарын 12-ны өдөр ** сумын 13 дугар багийн ** дугаар байрны зогсоол дээр 5 машин мөргөсөн гэх зөрчлийг цагдаагийн байгууллагын нэгдсэн сангийн 1100-2512, Г/25-2675 дугаартай бүртгэлд оруулан шалгаж байна гэсэн тодорхойлолт /2хх-ийн 7 хуудас/,

           

Шүүгдэгч Б.П д шийтгэл оногдуулсан 2025 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 0902230 дугаартай шийтгэлийн хуудас, хэрэгт авагдсан гэрч, иргэний нэхэмжлэгч, хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлэг, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бусад нотлох баримтуудаар иргэний нэхэмжлэгч Б.Я, Я.У, Г.Т, Ц.Т, Б.Ө нарын өмчлөлийн тээврийн хэрэгсэлд шүүгдэгч Б.П ыг үйлдлийн улмаас хохирол учруулсан болох,

 

Мөн 2025 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн Хөрөнгийн үнэлгээний №12/17 дугаартай, №12/18 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч Г.Т, Б.Ө нарын мэдүүлэг, иргэний нэхэмжлэгч Г.Т, Б.Ө нарын шүүхэд ирүүлсэн хохирогч Л.М нь хохирол төлсөн. Нэхэмжлэх зүйлгүй гэсэн тайлбар зэргээр хохирогч Л.М нь иргэний нэхэмжлэгч Г.Т, Б.Ө нарын тээврийн хэрэгсэлд учирсан хохирлыг төлсөн болох нь нотлогдож байх тул шүүгдэгч Б.П аас иргэний нэхэмжлэгч Г.Т хохиролд төлсөн 1150000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Б.Ө хохиролд төлсөн 500000 төгрөг, нийт 1650000 төгрөгийг гаргуулж хохирогч Л.М олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

            3. Бусад:

           

            Шүүгдэгч Б.П  нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болно.

           

            4. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

 

Улсын яллагч Ц.Эрдэнэбат шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:.... Шүүгдэгч Б.П ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж үзлээ. Ингээд шүүгдэгчийн хувийн байдал, мөрдөн шалгах ажиллагааны явцад гэмт хэрэг үйлдсэн эсэх түүний байр суурь, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа эсэхэд гаргаж байгаа тайлбар, байр суурь, тухайн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын хор, шинж буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн онцлог шинж, хохирол төлбөрийн асуудал, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан нөхцөл байдлыг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэргийг харгалзаж түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлтийг гаргаж байна. Шүүгдэгчид урьд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсан ба цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй. Хэрэгт эд мөрийн баримтаар хураан авсан эд зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг тус тус дурдаж байна гэв.

 

Шүүгдэгч Б.П ын өмгөөлөгч Л.Лхааганжав шүүгдэгчийн гэм буруугийн талаарх дүгнэлтдээ:...  Шүүхээс нэгэнд шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон учраас түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Улсын яллагчийн зүгээс 800 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 800,000 төгрөгөөр торгох санал гаргаж байна. Б.П  нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөр байхгүй зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзэж түүнд 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна гэв.

 

Шүүгдэгч Б.П  нь шүүх хуралдаанд эцсийн үгэндээ:.... Байхгүй гэв.

 

            Шүүгдэгч Б.П  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ”,

 

Шүүгдэгч Б.П ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдлыг буюу өөрийн гэсэн эд хөрөнгө, орлого олох боломж, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Х овгийн Б П нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу нэг сая төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

                           

Шүүгдэгч Б.П ыг өөрийн гэсэн эд хөрөнгө, орлого олох боломж зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгох ялыг хэсэгчлэн төлүүлэх шаардлагагүй гэж үзлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.П  нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.2-т заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг шүүгдэгч Б.П д мэдэгдэж,

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар хохирогч Л.М иргэний нэхэмжлэгч Г.Т хохиролд төлсөн 1,150,000 төгрөг, Б.Ө хохиролд төлсөн 500,000 төгрөг, нийт 1,650,000 төгрөгийг шүүгдэгч Б.П аас гаргуулж хохирогч Л.М олгож,

 

Шүүгдэгч Б.П  нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Л.М нь гомдол саналгүй, эрүүл мэндэд учирсан хохирол, хор уршиг нэхэмжлэхгүй гэсэн, хохирогч Л.М сэтгэцэд учирсан хор уршиг тогтоолгохгүй, иргэний нэхэмжлэгч Б.Я, Я.У, Г.Т, Ц.Төмөрхуяг, Б.Ө нар нь нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн хүсэлт шүүхэд ирүүлсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг дурдаж,

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.П д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар, иргэний нэхэмжлэгч иргэний нэхэмжлэлтэй холбоотой хэсэгт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж,

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.П д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.4 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5, 1.8, 36.8 дугаар зүйлийн 4, 5, 36.10 дугаар зүйлийн 1, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Х овгийн Б П хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х овгийн Б П нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу нэг сая төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.П  нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.2-т заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг шүүгдэгч Б.П д мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч Б.П  нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Л.М нь гомдол саналгүй, эрүүл мэндэд учирсан хохирол, хор уршиг нэхэмжлэхгүй гэсэн, хохирогч Л.М сэтгэцэд учирсан хор уршиг тогтоолгохгүй, иргэний нэхэмжлэгч Г.Т хохиролд 1,150,000 төгрөг, Б.Ө хохиролд 500,000 төгрөгийг тус тус хохирогч Л.М төлсөн, иргэний нэхэмжлэгч Б.Я, Я.У, Г.Т, Ц.Т, Б.Ө нар нь нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг дурдсугай.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар хохирогч Л.М-ийн  иргэний нэхэмжлэгч Г.Т хохиролд төлсөн 1,150,000 төгрөг, Б.Ө хохиролд төлсөн 500,000 төгрөг, нийт 1,650,000 төгрөгийг шүүгдэгч Б.П аас гаргуулж хохирогч Л.М олгосугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.П д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, иргэний нэхэмжлэгч иргэний нэхэмжлэлтэй холбоотой хэсэгт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.П д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                   Х.ОТГОНЖАРГАЛ