Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 08 сарын 18 өдөр

Дугаар 273

 

 

 

 

 

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн шүүх  хуралдааныг шүүгч Ү.Түмэнжаргал даргалж, шүүгч Б.Мөнх-Эрдэнэ, шүүгч З.Болдбаатар нарын бүрэлдэхүүнтэй,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Гантогтох,

иргэдийн төлөөлөгч Ш.Галаарав,

улсын яллагч Б.Соёлсайхан,

шүүгдэгч Д.Баянмөнх, түүний өмгөөлөгч Д.Туяа,

шүүгдэгч Б.Бат-Эрдэнэ, түүний өмгөөлөгч Б.Гэршихбөртэ,

шүүгдэгч М.Бумбаяр, түүний өмгөөлөгч Б.Баттунсаг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулж Сүхбаатар дүүргийн прокурорын газраас:

 

Шүүгдэгч Монгол улсын иргэн, 1997 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ суманд төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, дүү нарын хамт Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын 5 дугаар багт оршин суух хаягтай, ял шийтгэгдэж байгаагүй, /РД:РИ97050116/ Гүр Бадамсэдийнхэн овогт Дагвасүрэнгийн Баянмөнх,

Шүүгдэгч Монгол Улсын иргэн, 1997 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ суманд төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7, эцэг, эх, ах, эгч нарын хамт Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын 4 дүгээр багт оршин суух хаягтай, ял шийтгэгдэж байгаагүй, /РД:РИ97010710/ Хар Дархад овогт Батхүүгийн Бат-Эрдэнэ,

Шүүгдэгч Монгол Улсын иргэн, 1997 оны 03 дугаар сарын 29-ний өдөр Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ суманд төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7, эцэг, эх, ах, эгч нарын хамт Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын 5 дугаар багт оршин суух хаягтай, ял шийтгэгдэж байгаагүй, /РД:РИ97032916/ Заанытээхэн овогт Мөнхбаярын Бумбаяр нарт

2002 оны Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1, 96.2.5-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201625022536 дугаар 185/2017/0259/Э индекстэй хэргийг 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хянан шийдвэрлээд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Д.Баянмөнх, Б.Бат-Эрдэнэ, М.Бумбаяр нар нь бүлэглэж, согтуугаар 2016 оны 10 дугаар сарын 10-11-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, 47 дугаар байрны хажууд иргэн Б.Батхүүг “мөргөлөө” гэх үл ялих зүйлээр шалтаглан зодож түүний биед цээжний зүүн талд 3,4,5,6 дугаар хавирганы далд хугарал, зүүн уушгины авчилт, няцрал, цээжний зүүн плеврийн хөндийд хий хуралдалт, уруулд шарх, дух, хамрын нуруу, зүүн хацар, баруун бугуй, баруун, зүүн сарвуунд зулгаралт, зүүн нүдний дотор булан, зүүн сарвуунд цус хуралт, баруун зулайн хуйх, дух, зүүн сарвуунд зөөлөн эдийн няцрал бүхий хүнд гэмтэл санаатай учруулж нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин, хүч хэрэглэн догшин авирлан танхайрсан гэмт хэрэгт холбогджээ.

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Баянмөнхийн: 2016 оны 10 дугаар сарын 10-наас 11-нийг шилжих шөнө Ганболд бид хоёр түцнээс тамхи аваад ардын эрхийн буудлаас баруун гар тийш алхаж байсан. Гэтэл урдаас хохирогч болох Батхүү, Мөнхбаатар хоёр ирэхэд би Батхүүг мөрлөсөн. Ахын дүү нар уучлалт гуйдаггүй юм уу гэхэд Ганболд уучлалт гуйгаад манай найз жаахан согтуу явна гэж хэлсэн. Батхүү үзэх үү гэж хэлэхэд би үзье гэж хэлсэн. Би хохирогчтой зодолдож байхад Бумбаяр, Бат-Эрдэнэ нар намайг салгах гэж хүрч ирсэн. Би хохирогчтой харилцан зодолдож байсан. Батхүү намайг унагаагаад дээр суусан. Тэр үед Бат-Эрдэнэ ирээд Батхүүг буулгасан. Тэгээд би босч ирээд дахин Батхүүтэй зодолдсон. Бат-Эрдэнэ буцаад Мөнхбаатар, Бумбаяр хоёрыг салгах гэж явсан. Би Батхүүгийн толгой, цээж рүү нь өшиглөж цохисон.Бат-Эрдэнэ Бумбаяр нар хохирогчийг яаж зодсоныг анзаараагүй.Хөнгөн ял оноохыг хүсье гэж мэдүүлсэн мэдүүлэг,

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Бат-Эрдэнийн: 2016 оны 10 дугаар сарын 10-наас 11-нийг шилжих шөнө Ганболд, Баянмөнх, Бумбаяр бид дөрөв түцнээс тамхи аваад явж байсан. Бумбаяр бид хоёр араас нь явж байсан. Тэгэхэд Ганболд, Баянмөнх нар хоёр хүнтэй маргалдаж байсан. Баянмөнх хохирогч Батхүүтэй зодолдсон. Би тэгээд тэр хоёрыг салгасан. Тэгээд Мөнхбаатар, Бумбаяртай зодолдож байхаар нь очиж салгасан. Мөнхбаатар, Бумбаярын зүүн хөлний гуянаас хазсан байсан. Би тавихгүй байхаар нь Мөнхбаатарыг 3-4 удаа цохисон. Дээрээс нэг хүн цагдаа дуудлаа хүн аллаа гэхээр нь Бумбаярыг салгаад Баянмөнх дээр очиж салгасан. Баянмөнх тэгээд буцаад үлдсэн. Бумбаяр бид хоёр гэртээ шууд харьсан гэж мэдүүлсэн мэдүүлэг,

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Бумбаярын: 2016 оны 10 дугаар сарын 10-наас 11-нийг шилжих шөнө Бат-Эрдэнэ, Баянмөнх бид гурав түцнээс тамхи аваад Ганболд, Баянмөнх хоёр урд явж байсан. Ганболд, Мөнхбаатар гэх ахаас уучлалт гуйж байсан. Баянмөнх, Батхүү ах хоёр зодолдохоор байрны хажуу руу явсан. Мөнхбаатар ах Ганболдын араас хөөсөн. Би араас нь очоод Мөнхбаатар ахтай зодолдсон. Тэгэхэд миний зүүн гуянаас хазсан. Би тавихгүй байхаар нь Бат-Эрдэнийг дуудаад салгасан. Баянмөнх, Батхүү хоёрыг зодолдож байхаар нь салгаад цагдаа дуудлаа гэхээр нь Бат-Эрдэнэ бид хоёр салаад явсан. Би Батхүүгийн гар мөр рүү нь цохисон гэж мэдүүлсэн мэдүүлэг,

                          

Талуудын хүсэлтээр, хавтаст хэргээс:

Мөрдөн байцаалтад хохирогч Б.Батхүүгийн: ... 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдөр манай ажлын газрын цалин буугаад би өөрийн ажлын газрын найз Мөнхбаатартай хамт... ...Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, Ардын эрхийн автобусны буудал руу алхаад явж байтал урдаас үл таних эрэгтэй 20 орчим настай, 165 см орчим өндөртэй, богино хар өнгийн үстэй, өмсөж явсан хувцсыг нь бол санахгүй байна эрэгтэй хүн хүрч ирээд миний баруун талын мөр рүү зүүн мөрөөрөө хүчтэй мөрлөсөн. Тэгэхээр нь би эргэж хараад “чи яаж байгаа юм бэ аятайхан яваач ээ” гэж хэлэхэд араас нь 170 орчим см өндөртэй, 3 эрэгтэй хүн хүрч ирээд та 2 яагаад манай найзыг дээрэлхээд байгаа юм бэ зодолдох уу, ална шүү гэх зэргээр доромжлоод байхаар нь би “танай найз чинь намайг мөрлөчихлөө шүү дээ аятайхан авч яваач ээ” гэж хэлэхэд зодолдъё наашаа хүрээд ир гэж хэлэхээр нь би урагшаа 1-2 алхахад цайвар өнгийн царайтай, цайвар өнгийн хувцас өмссөн хүн нь шууд миний уруул хэсэг рүү 1 удаа духаараа мөргөхөд би газарт унасан. Тэгээд л тэр залуус миний дээрээс зодож эхэлсэн юм. Энэ үед байрны 2 давхарт байрлах цонхоор “та нар хүн аллаа шүү дээ, болиоч ээ, цагдаа дуудна шүү” гэж хэлсэн. Удалгүй цагдаа нар ирэхэд тэдгээр залуус цагдаа нарыг ирэхээс өмнө зугтаад явчихсан байсан юм... тухайн хэрэг учрал болсон өдөр харанхуй байсан. Нэг нь цохиход би газарт унаад нүүрээ 2 гараараа дараад хамгаалчихсан байсан юм... Тэдгээр 3 эрэгтэй хүний хэн нь хэдэн удаа миний биеийн аль хэсэг рүү, юугаар, яаж зодсон гэдгийг хэлж чадахгүй. Учир нь намайг газар унагаад л шууд зодож нүдээд байхаар нь би нүүрээ хамгаалаад доошоо тонгойчихсон юм. Би маш их гомдолтой байна. Хуулийн дагуу шийдэж өгнө үү... гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-11, 30/,

 

 

Мөрдөн байцаалтад гэрч Б.Цацралын: …Миний бие 2016 оны 10 дугаар сарын 10-11-нд шилжих шөнө гэртээ байж байтал манай байрны доор буюу Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, 47-29 тоот байрны ертөнцийн зүгээр баруун талд үл таних 4 хүн маргалдаад, хашхиралдаад нэг эрэгтэй хүн нь “аллаа, авраарай” гэх хүний дуу чимээ гарахаар нь би юу болоод байгааг харах зорилгоор тагтан дээрээ гараад доош харахад 2 залуу зогсчихсон 1 залуу нь газар унасан залуугийн толгой хэсэг рүү хөлөөрөө өшиглөөд зодож байснаа нөгөө 2 зогсож байсан залуу нь хүртэл нийлээд тэр залууг зодож байсан. Манай байр бол 4 давхарт байдаг учир дээрээс нь харахад яг 3 хүн 1 хүнийг зодож байсан. Тэр залууг 10-20 минут орчим л зодож байсан. Яг хэн нь хэдэн удаа зодож цохиж байсныг бол хэлж мэдэхгүй байна. Уг зодуулж байсан залуугийн толгой, цээж хэсэг рүү нь гараараа болон хөлөөрөө зодож цохиж байсан... Ямар ч байсан 1 эрэгтэй хүнийг 3 хүн нийлээд зодож байхыг хараад “та нар хүн аллаа шүү дээ болиоч ээ, цагдаа дуудна” гэж би хэлээд цагдаад дуудлагыг 99140008 дугаараас өгсөн. Тэгээд цагдаа нар ирээд 1 залууг нь барьж авсан, харин 2 залууг нь барьж чадаагүй... гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-37/,

 

 

Мөрдөн байцаалтад гэрч О.Мөнхбаатарын: ...2016 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нэрийг нь санахгүй байна паб-д ороод 0,5 литрийн “Сэнгүр” нэртэй пивоноос хүний 2 шилийг уучихаад 00 цагийн үед байх цагийг нь сайн санахгүй байна пабаас гараад Ардын эрхийн автобусны буудал руу явган хүний зам дээгүүр алхаад явж байтал үл таних жижиг биетэй эрэгтэй хүн хүрч ирээд Батхүүг мөрлөсөн. Тэгэхээр нь би хөөе яаж байгаа юм бэ гэж асуухад яадаг юм гэж хэлсэн. Яг энэ үед 3 эрэгтэй хүн хүрч ирээд Батхүүг нэг нь барьж аваад маргалдаад эхэлсэн. Тэгээд л Батхүүг чирээд ойролцоо байрлах байр руу оруулаад л зодож эхэлсэн ба би тэдгээр 3 хүнийг салгах гэтэл намайг 2 эрэгтэй нь ээлжилж над руу дөхөж ирээд намайг цохиж зодоод байсан. Би бүүр дийлэхгүй нэгнийх нь хөл хэсгээс нь хазчихсан юм. Тэгээд байж байтал цагдаа ирлээ гэх чимээнээр тэдгээр хүмүүс зугтаад яваад өгсөн... Батхүүг 3 эрэгтэй хүн нэг байрны хажуу талд зодсон би хэн нь Батхүүгийн биений аль хэсэг рүү нь юугаар хичнээн удаа цохиж зодсон талаар ёстой хэлж мэдэхгүй байна. Тэдгээр 4 эрэгтэй хүний 1 нь ерөөсөө зодолдоогүй байх ямар ч л байсан 3 эрэгтэй хүн л нийлж байгаад Батхүүг газарт уначихсан дээрээс нь зодоод байсан... гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-76/,

Мөрдөн байцаалтад гэрч Б.Ганболдын: ...2016 оны 10 сарын 10-ны орой... Баарнаас гараад Баянмөнх бид хоёр түрүүлээд автобусны буудал руу тамхи авах гэж явсан. Араас Бат-Эрдэнэ, Бумбаяр 2 явж байсан. Тэгтэл замдаа үл таних 2 эрэгтэй хүн урдаас хүрч ирээд Баянмөнх, бид 2-той мөрлөлцөөд уучлалт гуйж мэддэггүй юм уу яаж байгаа юм бэ гэж тэр 2 ах хэлсэн. Тэгэхээр нь би тэр хоёр ахад хандан уучлаарай гэж хэлээд толгойгоо бөхийлгөөд эргэж харахад Баянмөнх тэр 2 ахын туранхай биетэйгийнх нь нүүр хэсэг рүү нь гараараа цохиод үзчих үү гэж хэлээд хоорондоо зодолдоод цаашаа нэг байрны хажуу руу яваад орсон. Тэгтэл тэр 2 ахын нөгөө үлдсэн ах нь над руу дайраад хүрээд ирэхээр нь би зугтаахад Бумбаяр тэр ахыг барьж аваад ноцолдож эхлэхээр нь би буцаж очоод тэр ахыг Бумбаяраас салгахад Бумбаярын гуянаас нь тэр ах хазаад тавихгүй байгаад байсан. Би арай гэж салгатал шууд над руу дахин дайраад араас хөөж эхэлсэн юм. Тэгээд шууд зугтаад зам гараад гүйж байтал араас Бат-Эрдэнэ, Бумбаяр нар гүйж ирэхээр нь Баянмөнх хаана байгааг нь асуухад цагдаа ирчихсэн байна зугтаая гэж хэлээд бид 3 зугтаасан... Бумбаяр, Бат-Эрдэнэ, Баянмөнх нарыг тэр хоёр хүнийг яаж зодсон талаар бол ёстой хэлж мэдэхгүй байна учир нь би тэр хоёр ахаас айгаад нэг нь миний араас хөөгөөд байхаар нь зугтаад явчихсан юм... гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-78/,

 

 

Мөрдөн байцаалтад шинжээч М.Золжаргалын: ...Батхүүгийн биед учирсан цээжний зүүн талд 3, 4, 5, 6-р хавирганы далд хугарал, зүүн уушгины авчилт, няцрал, цээжний зүүн плеврийн хөндийд хий хуралдалд  зэрэг гэмтэл нь хүнд зэргийн гэмтэлд хамаарна. Бусад гэмтлүүд буюу уруулд шарх, хамрын нуруу, зүүн хацар, баруун бугуй, баруун зүүн сарвуунд зулгаралт, зүүн нүдний дотор булан, зүүн сарвуунд цус хуралт, баруун зулайн хуйх, дух, зүүн сарвуунд зөөлөн эдийн няцрал, гэмтлүүд нь хөнгөн зэргийн гэмтэлд бүхэлдээ хамаарна. ...Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүссэн гэмтлүүд юм. Батхүүгийн биеийн байдалд дээрх гэмтлүүд нь хэрхэн нөлөөлөх нь эдгэрэлт эмчилгээнээс бүрэн хамаарна. Үзүүлэгч Батхүүгийн биед учирсан бүх гэмтлийг яг хэдэн хүн учруулж болох, хооронд нь ялгаж салгаж хэд хэдэн хүн учруулсан байна гэдгийг тогтоох боломжгүй... гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-119-120/,

 

 

Б.Баянмөнхийн яллагдагчаар: ...Баарнаас гараад ТҮЦ рүү явж байтал замдаа нэг үл таних хүнтэй би мөрлөлцчихсөн юм. Тэгтэл тэр хүн нь чи яаж байгаа юм бэ хүнээс уучлалт гуйж мэддэггүй юм уу гэж хэлээд миний хацар хэсэг рүү 1 удаа баруун гараараа цохихоор нь би за хоёулаа эр хүн шиг сайхан зодолдчихъё гэж хэлээд бид хоёр зодолдож эхэлсэн. Тэр залуутай зодолдож байхдаа нүүр хэсэг рүү нь баруун гараараа 1 удаа цохиод гуя хэсэг рүү нь 2-3 удаа баруун хөлөөрөө өшиглөсөн. Ингээд зодож байх үед Бат-Эрдэнэ, Бумбаяр нар хүрч ирээд тэр залууг өшиглөж зодож цохисон юм. Бат-Эрдэнэ, Бумбаяр нар тэр залуугийн хаашаа нь хэдэн удаа юугаар зодож цохисныг мэдэхгүй байна... гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-72/,

 

Б.Бат-Эрдэнийн яллагдагчаар: ...Баянмөнх өөрөөсөө ах хүмүүстэй мөрлөлцөөд шууд маргалдаж эхэлсэн. Тэгээд за хоёулаа эр хүн шиг зодолдчихъё гэж тэр мөрлөлцсөн хүнээсээ асуугаад тэгээд л шууд байрны хэуу руу очоод зодолдож эхэлсэн юм. Баянмөнх тэгж зодоон хийгээгүй байсан бол бид нар зүгээр л явж байх байсан шүү дээ. Тэр хохирогч Батхүү гэх хүнийг бид нар нийлээд зодож байх үед байрны тагтан дээрээс нэг эмэгтэй хүн та нар хүн аллаа шүү дээ цагдаа дуудлаа болиоч та нар гэж орилж байсан... мэдүүлсэн мэдүүлэг /хх-73-74/,

М.Бумбаярын яллагдагчаар: ...Баянмөнх, Ганболд нар урд явсан, харин Бат-Эрдэнэ бид хоёр хойд талд нь явж байсан юм. Тэгтэл Баянмөнх, Ганболд нартай хоёр хүн мөрлөлцсөн. Тэгээд Ганболд уучлаарай ах аа гэж уучлалт гуйхад тэр хоёр үл таних хүнээс гуйхад тэр хоёр хүний махлаг биетэй ах нь Монголчууд ийм болчихсон юм уу ингэж уучлалт гуйдаг юм уу гэж хэлээд хоорондоо маргалдаж эхэлсэн. ...Тэгээд Баянмөнх тар Батхүү гэх залуутай хамт ойролцоо байрлах байрны хажуу руу явсан. Байрны хажууд очоод хоорондоо шууд зодолдож эхэлсэн. Тэгтэл нөгөө махлөг биетэй ах шууд Ганболдыг бариад авах гэхэд Ганболд зугтсан. Тэгээд би араас нь хөөгөөд тэр махлаг биетэй залуугийн араас нь барьж авахад эргэж хараад намайг цохиод бариад авсан. ...Тэр ах өөрөө намайг цохих гэж байгаад газарт уначихаар нь би дээрээс нь барьж авах гэж ойртоход миний гуяыг хазсан. Тэгээд тавихгүй хазаад байхаар нь би Бат-Эрдэнийг дуудсан. Бат-Эрдэнэ хүрч ирээд намайг тэр ахаас салгах гэхэд салж өгөхгүй байхаар нь нуруу хэсэг рүү нь гараараа цохисон. ...Бат-Эдэнэ бид хоёр Баянмөнхийг татаж салгаад явах гэтэл Баянмөнх ална даа гэж хэлээд л буцаад гүйгээд явчихсан... мэдүүлсэн мэдүүлэг /хх-75/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн шинжээчийн ¹14092 тоот:

  1. Б.Батхүүгийн биед цээжний зүүн талд 3,4,5,6-р хавирганы далд хугарал, зүүн уушгины авчилт, няцрал, цээжний зүүн плеврийн хөндийд хий хуралдалт, уруулд шарх, дух, хамрын нуруу, зүүн хацар, баруун бугуй, баруун, зүүн сарвуунд зулгаралт, зүүн нүдний дотор булан, зүүн сарвуунд цус хуралт, баруун зулайн хуйх, дух, зүүн сарвуунд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

  2. Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

  3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

  4. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөх эсэх нь эдгэрэлт, эмчилгээнээс хамаарна.

  5. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой. Шинжээч эмч М.Золжаргал гэсэн дүгнэлт /хх-8/,

     

    Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн бүрэлдэхүүнтэй шинжээчийн ¹610 тоот:

  6. Хүний биед үзлэг хийсэн №14092 тоот дүгнэлт үндэслэлтэй байна.

  7. Батхүүгийн биед цээжний зүүн талд 3,4,5,6-р хавирга далд хугарал, зүүн уушгины авчилт, няцрал, цээжний зүүн плеврийн хөндийд хий хуралдалт, уруулд шарх, дух, хамрын нуруу, зүүн хацар, баруун бугуй, баруун, зүүн сарвууны зулгаралт, зүүн нүдний дотор булан зүүн сарвуунд цус хуралт, баруун зулайн хуйх, дух, зүүн сарвуунд зөөлөн эдийн няцрал гэмтэл учирчээ.

  8. 4. Б.Батхүүгийн биед учирсан цээжний зүүн талд 3,4,5,6-р хавирга далд хугарал, зүүн уушгины авчилт, няцрал, цээжний зүүн плеврийн хөндийд хий хуралдалт гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэргийн тогтоох журмын 3.1.12-т заагдсанаар амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Харин уруулд шарх, дух, хамрын нуруу, зүүн хацар, баруун бугуй, баруун, зүүн сарвууны зулгаралт, зүүн нүдний дотор булан зүүн сарвуунд цус хуралт, баруун зулайн хуйх, дух, зүүн сарвуунд зөөлөн эдийн няцрал гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

    5. Б.Батхүү нь 2016.10.12-нд ГССҮТ-д 6 хоног хэвтэн эмчлүүлсэн байх ба энэ нь гэмтлийн зэрэгт өөрчлөлт орох үндэслэл болохгүй. Шинжээч эмч С.Одончимэг, Н.Туяа, О.Болороо гэсэн дүгнэлт /хх-171-172/, хохирлын баримтууд /1хх-129-141, 217-218/, Б.Батхүүгийн өвчний түүхийн хуулбар /хх-152-158/, таньж олуулах ажиллагааны тэмдэглэл /хх-167-169/,

    шүүгдэгч Д.Баянмөнхийн хувийн байдлын талаарх: иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-19/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-20/,

    шүүгдэгч Б.Бат-Эрдэнийн хувийн байдлын талаарх: иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-96/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-99/, бүрэн дунд боловсролын үнэмлэхний хуулбар /хх-56/, гэрч Б.Амраагийн мэдүүлэг /хх-65/,

    шүүгдэгч М.Бумбаярын хувийн байдлын талаарх: иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-97/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-98/, бүрэн дунд боловсролын үнэмлэхний хуулбар /хх-40/, Сургуулийн тодорхойлолт /хх-45/, гэрч Б.Даваасүрэнгийн мэдүүлэг /хх-47-48/, гэрч Б.Цэнгэлмаагийн мэдүүлэг /хх-50-51/, гэрч Б.Мөнхбаярын мэдүүлэг /хх-77/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан баримтуудыг шинжлэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Баянмөнх 2016 оны 10 дугаар сарын 10-наас 11-нийг шилжих шөнө... …Би Батхүүгийн толгой, цээж рүү нь өшиглөж цохисон. Бат-Эрдэнэ, Бумбаяр нар хохирогчийг яаж зодсоныг анзаараагүй. …гэж,

шүүгдэгч Б.Бат-Эрдэнэ 2016 оны 10 дугаар сарын 10-наас 11-нийг шилжих шөнө... ...Баянмөнх хохирогч Батхүүтэй зодолдсон. Би тэгээд тэр хоёрыг салгасан. Тэгээд Мөнхбаатар, Бумбаяртай зодолдож байхаар нь очиж салгасан. Мөнхбаатар, Бумбаярын зүүн хөлний гуянаас хазсан байсан. Би тавихгүй байхаар нь Мөнхбаатарыг 3-4 удаа цохисон. ...гэж,

шүүгдэгч М.Бумбаяр 2016 оны 10 дугаар сарын 10-наас 11-нийг шилжих шөнө... ...Баянмөнх, Батхүү ах хоёр зодолдохоор байрны хажуу руу явсан. Мөнхбаатар ах Ганболдын араас хөөсөн. Би араас нь очоод Мөнхбаатар ахтай зодолдсон. Тэгэхэд миний зүүн гуянаас хазсан. ...Би Батхүүгийн гар мөр рүү нь цохисон гэж тус тус мэдүүлж байгаа боловч 2016 оны 10 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнө согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, 47 дугаар байрны хажууд хохирогч Б.Батхүүг үл ялих зүйлээр шалтаглан шүүгдэгч Д.Баянмөнх шүүгдэгч Б.Бат-Эрдэнэ шүүгдэгч М.Бумбаяр нар бүлэглэн зодож эрүүл мэндэд нь хүнд гэмтэл учруулсан болох нь:

 талуудын хүсэлтээр, хавтаст хэргээс шинжилсэн: мөрдөн байцаалтад хохирогч Б.Батхүүгийн: ...2016 оны 10 дугаар сарын 10-ны өдөр ...урдаас үл таних эрэгтэй 20 орчим настай, 165 см орчим өндөртэй, богино хар өнгийн үстэй, өмсөж явсан хувцсыг нь бол санахгүй байна эрэгтэй хүн хүрч ирээд миний баруун талын мөр рүү зүүн мөрөөрөө хүчтэй мөрлөсөн. Тэгэхээр нь би эргэж хараад “чи яаж байгаа юм бэ аятайхан яваач ээ” гэж хэлэхэд араас нь 170 орчим см өндөртэй, 3 эрэгтэй хүн хүрч ирээд та 2 яагаад манай найзыг дээрэлхээд байгаа юм бэ зодолдох уу, ална шүү гэх зэргээр доромжлоод байхаар нь би “танай найз чинь намайг мөрлөчихлөө шүү дээ аятайхан авч яваач ээ” гэж хэлэхэд зодолдъё наашаа хүрээд ир гэж хэлэхээр нь би урагшаа 1-2 алхахад цайвар өнгийн царайтай, цайвар өнгийн хувцас өмссөн хүн нь шууд миний уруул хэсэг рүү 1 удаа духаараа мөргөхөд би газарт унасан. Тэгээд л тэр залуус миний дээрээс зодож эхэлсэн юм. Энэ үед байрны 2 давхарт байрлах цонхоор “та нар хүн аллаа шүү дээ, болиоч ээ, цагдаа дуудна шүү” гэж хэлсэн.  …тэдгээр залуус цагдаа нарыг ирэхээс өмнө зугтаад явчихсан байсан юм... тухайн хэрэг учрал болсон өдөр харанхуй байсан. Нэг нь цохиход би газарт унаад нүүрээ 2 гараараа дараад хамгаалчихсан байсан юм... Тэдгээр 3 эрэгтэй хүний хэн нь хэдэн удаа миний биеийн аль хэсэг рүү, юугаар, яаж зодсон гэдгийг хэлж чадахгүй. Учир нь намайг газар унагаад л шууд зодож нүдээд байхаар нь би нүүрээ хамгаалаад доошоо тонгойчихсон юм. ... гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-11-30/

Мөрдөн байцаалтад гэрч Б.Цацралын: …Миний бие 2016 оны 10 дугаар сарын 10-11-нд шилжих шөнө гэртээ байж байтал манай байрны доор буюу Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, 47-29 тоот байрны ертөнцийн зүгээр баруун талд үл таних 4 хүн маргалдаад, хашхиралдаад нэг эрэгтэй хүн нь “аллаа, авраарай” гэх хүний дуу чимээ гарахаар нь би юу болоод байгааг харах зорилгоор тагтан дээрээ гараад доош харахад 2 залуу зогсчихсон 1 залуу нь газар унасан залуугийн толгой хэсэг рүү хөлөөрөө өшиглөөд зодож байснаа нөгөө 2 зогсож байсан залуу нь хүртэл нийлээд тэр залууг зодож байсан. Манай байр бол 4 давхарт байдаг учир дээрээс нь харахад яг 3 хүн 1 хүнийг зодож байсан. Тэр залууг 10-20 минут орчим л зодож байсан. Яг хэн нь хэдэн удаа зодож цохиж байсныг бол хэлж мэдэхгүй байна. Уг зодуулж байсан залуугийн толгой, цээж хэсэг рүү нь гараараа болон хөлөөрөө зодож цохиж байсан... Ямар ч байсан 1 эрэгтэй хүнийг 3 хүн нийлээд зодож байхыг хараад “та нар хүн аллаа шүү дээ болиоч ээ, цагдаа дуудна” гэж би хэлээд цагдаад дуудлагыг 99140008 дугаараас өгсөн. Тэгээд цагдаа нар ирээд 1 залууг нь барьж авсан, харин 2 залууг нь барьж чадаагүй... гэж  мэдүүлсэн мэдүүлэг /хх-37/,

 

Мөрдөн байцаалтад гэрч О.Мөнхбаатарын: ...Батхүүг чирээд ойролцоо байрлах байр руу оруулаад л зодож эхэлсэн ба би тэдгээр 3 хүнийг салгах гэтэл намайг 2 эрэгтэй нь ээлжилж над руу дөхөж ирээд намайг цохиж зодоод байсан. Би бүүр дийлэхгүй нэгнийх нь хөл хэсгээс нь хазчихсан юм. …Батхүүг 3 эрэгтэй хүн нэг байрны хажуу талд зодсон би хэн нь Батхүүгийн биений аль хэсэг рүү нь юугаар хичнээн удаа цохиж зодсон талаар ёстой хэлж мэдэхгүй байна.  …3 эрэгтэй хүн л нийлж байгаад Батхүүг газарт унагачихсан дээрээс нь зодоод байсан... гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-76/,

 

Шүүгдэгч Б.Баянмөнхийн мөрдөн байцаалтад яллагдагчаар: ...Тэр залуутай зодолдож байхдаа нүүр хэсэг рүү нь баруун гараараа 1 удаа цохиод гуя хэсэг рүү нь 2-3 удаа баруун хөлөөрөө өшиглөсөн. Ингээд зодож байх үед Бат-Эрдэнэ, Бумбаяр нар хүрч ирээд тэр залууг өшиглөж зодож цохисон юм. Бат-Эрдэнэ, Бумбаяр нар тэр залуугийн хаашаа нь хэдэн удаа юугаар зодож цохисныг мэдэхгүй байна... гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-72/,

 

Шүүгдэгч Б.Бат-Эрдэнийн мөрдөн байцаалтад яллагдагчаар: ...Баянмөнх өөрөөсөө ах хүмүүстэй мөрлөлцөөд шууд маргалдаж эхэлсэн. Тэгээд за хоёулаа эр хүн шиг зодолдчихъё гэж тэр мөрлөлцсөн хүнээсээ асуугаад тэгээд л шууд байрны хэуу руу очоод зодолдож эхэлсэн юм. ...Тэр хохирогч Батхүү гэх хүнийг бид нар нийлээд зодож байх үед байрны тагтан дээрээс нэг эмэгтэй хүн та нар хүн аллаа шүү дээ цагдаа дуудлаа болиоч та нар гэж орилж байсан... гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-73-74/,

 

Шүүгдэгч М.Бумбаярын мөрдөн байцаалтад яллагдагчаар: ...Баянмөнх, Ганболд нар урд явсан, харин Бат-Эрдэнэ бид хоёр хойд талд нь явж байсан юм. Тэгтэл Баянмөнх, Ганболд нартай хоёр хүн мөрлөлцсөн. Тэгээд Ганболд уучлаарай ах аа гэж уучлалт гуйхад тэр хоёр үл таних хүнээс гуйхад тэр хоёр хүний махлаг биетэй ах нь Монголчууд ийм болчихсон юм уу ингэж уучлалт гуйдаг юм уу гэж хэлээд хоорондоо маргалдаж эхэлсэн. ...Тэгээд Баянмөнх тэр Батхүү гэх залуутай хамт ойролцоо байрлах байрны хажуу руу явсан. Байрны хажууд очоод хоорондоо шууд зодолдож эхэлсэн. Тэгтэл нөгөө махлөг биетэй ах шууд Ганболдыг бариад авах гэхэд Ганболд зугтсан. Тэгээд би араас нь хөөгөөд тэр махлаг биетэй залуугийн араас нь барьж авахад эргэж хараад намайг цохиод бариад авсан. ...Бат-Эрдэнэ бид хоёр Баянмөнхийг татаж салгаад явах гэтэл Баянмөнх ална даа гэж хэлээд л буцаад гүйгээд явчихсан... гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-75/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн шинжээчийн ¹14092 тоот:

  1. Б.Батхүүгийн биед цээжний зүүн талд 3,4,5,6-р хавирганы далд хугарал, зүүн уушгины авчилт, няцрал, цээжний зүүн плеврийн хөндийд хий хуралдалт, уруулд шарх, дух, хамрын нуруу, зүүн хацар, баруун бугуй, баруун, зүүн сарвуунд зулгаралт, зүүн нүдний дотор булан, зүүн сарвуунд цус хуралт, баруун зулайн хуйх, дух, зүүн сарвуунд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

  2. Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

  3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

  4. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөх эсэх нь эдгэрэлт, эмчилгээнээс хамаарна.

  5. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой. Шинжээч эмч М.Золжаргал гэсэн дүгнэлт /хх-8/,

     

    Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн бүрэлдэхүүнтэй шинжээчийн ¹610 тоот:

  6. Хүний биед үзлэг хийсэн №14092 тоот дүгнэлт үндэслэлтэй байна.

  7. Батхүүгийн биед цээжний зүүн талд 3,4,5,6-р хавирга далд хугарал, зүүн уушгины авчилт, няцрал, цээжний зүүн плеврийн хөндийд хий хуралдалт, уруулд шарх, дух, хамрын нуруу, зүүн хацар, баруун бугуй, баруун, зүүн сарвууны зулгаралт, зүүн нүдний дотор булан зүүн сарвуунд цус хуралт, баруун зулайн хуйх, дух, зүүн сарвуунд зөөлөн эдийн няцрал гэмтэл учирчээ.

  8. 4. Б.Батхүүгийн биед учирсан цээжний зүүн талд 3,4,5,6-р хавирга далд хугарал, зүүн уушгины авчилт, няцрал, цээжний зүүн плеврийн хөндийд хий хуралдалт гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэргийн тогтоох журмын 3.1.12-т заагдсанаар амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Харин уруулд шарх, дух, хамрын нуруу, зүүн хацар, баруун бугуй, баруун, зүүн сарвууны зулгаралт, зүүн нүдний дотор булан зүүн сарвуунд цус хуралт, баруун зулайн хуйх, дух, зүүн сарвуунд зөөлөн эдийн няцрал гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

    5. Б.Батхүү нь 2016.10.12-нд ГССҮТ-д 6 хоног хэвтэн эмчлүүлсэн байх ба энэ нь гэмтлийн зэрэгт өөрчлөлт орох үндэслэл болохгүй. Шинжээч эмч С.Одончимэг, Н.Туяа, О.Болороо гэсэн дүгнэлт /хх-171-172/,

    Мөрдөн байцаалтад шинжээч М.Золжаргалын: ...Батхүүгийн биед учирсан... ...дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүссэн гэмтлүүд юм. Батхүүгийн биеийн байдалд дээрх гэмтлүүд нь хэрхэн нөлөөлөх нь эдгэрэлт эмчилгээнээс бүрэн хамаарна. Үзүүлэгч Батхүүгийн биед учирсан бүх гэмтлийг яг хэдэн хүн учруулж болох, хооронд нь ялгаж салгаж хэд хэдэн хүн учруулсан байна гэдгийг тогтоох боломжгүй... гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-119-120/ зэрэг хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудаар тогтоогдон нотлогдов.

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Д.Баянмөнх, Б.Бат-Эрдэнэ, М.Бумбаяр нарт 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1, 96.2.5-д зааснаар яллах дүгнэлт үйлдсэнийг 2015 оны Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч нарын эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэж, шүүгдэгч нарын үйлдлийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.1 болгон өөрчлөн зүйлчлэх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Д.Баянмөнх, шүүгдэгч Б.Бат-Эрдэнэ, шүүгдэгч М.Бумбаяр нарыг 2016 оны 10 сарын 10-наас 11-нд шилжих шөнө согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ бүлэглэн хохирогч Б.Батхүүг зодож эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, /2015 оны/ Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Шүүгдэгч нар хохирогч Б.Батхүүгийн биед учирсан хүнд гэмтлийг эмчлүүлэхэд гарсан зардал, гэм хорын хохиролд 7.000.000 төгрөг нөхөн төлсөн нь хохирогч Б.Батхүүгийн шүүхэд ирүүлсэн хүсэлтээр нотлогдов.

 

Шүүгдэгч нар ял шийтгэгдэж байгаагүй нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар /хх-20, 98, 99/ тогтоогдов.

 

Шүүгдэгч Д.Баянмөнх, шүүгдэгч Б.Бат-Эрдэнэ, шүүгдэгч М.Бумбаяр нар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-д зааснаар тохиолдлын нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан гэм хорын хохирлыг нөхөн төлсөн, хохирогч Б.Батхүү нь шүүгдэгч нарт холбогдуулан гаргах гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн хүсэлтээ шүүхэд ирүүлсэн зэргийг харгалзан оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоов.

Хохирогч Б.Батхүү, түүний өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт нар шүүх хуралдаанд оролцохгүй тухай хүсэлтээ шүүхэд ирүүлсэн тул тэднийг оролцуулахгүйгээр хэрэг хэлэлцэхэд улсын яллагч, шүүгдэгч нар, тэдгээрийн өмгөөлөгч нар татгалзах зүйлгүй гэсэн тул Эрүүгийн хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.13 дугаар зүйлийн 1-д заасан дагуу хэргийг шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Б.Бат-Эрдэнэ, шүүгдэгч М.Бумбаяр нарын 2017 оны 2 сарын 22-ны өдрөөс 2017 оны 4 сарын 13-ны өдрийг хүртэл тус тус 50 хоног цагдан хоригдсон хугацааг эдлэх ялд оруулан тооцож, шүүгдэгч Д.Баянмөнх цагдан хоригдоогүй, шүүгдэгч нар бусдад төлөх төлбөргүй, хэрэгт хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлого, эд мөрийн баримт ирүүлээгүйг дурдах нь зүйтэй.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйл, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүд, 37.1 дүгээр зүйлийн 2-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Монгол Улсын /2015 оны/ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Дагвасүрэнгийн Баянмөнх, Батхүүгийн Бат-Эрдэнэ, Мөнхбаярын Бумбаяр нарт      /2002 оны/ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1, 96.2.5-д зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдснийг /2015 оны/ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.1 болгон өөрчилж зүйлчилсүгэй.

  2. Дагвасүрэнгийн Баянмөнх, Батхүүгийн Бат-Эрдэнэ, Мөнхбаярын Бумбаяр нарыг бүлэглэж, хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.                                 

  3. Монгол Улсын /2015 оны/ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар Дагвасүрэнгийн Баянмөнхийг 5 /тав/ жилийн хугацаагаар хорих ялаар, Батхүүгийн Бат-Эрдэнийг 5 /тав/ жилийн хугацаагаар хорих ялаар, Мөнхбаярын Бумбаярыг  5 /тав/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.                                                                                                                                                                                                                                                                                                                                                                     

  4. Монгол Улсын /2015 оны/ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар Д.Баянмөнх, Б.Бат-Эрдэнэ, М.Бумбаяр нарт оногдуулсан 5 /тав/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй.

  5. Монгол Улсын /2015 оны/ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар М.Бумбаяр, Б.Бат-Эрдэнэ нарын 2017 оны 2 сарын 22-ны өдрөөс 2017 оны 4 сарын 13-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 50 хоногийг тэдний эдлэх ялын хугацаанд тус тус оруулан тооцсугай.

  6. Хэрэгт хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлого, эд мөрийн баримт ирүүлээгүй, шүүгдэгч нар бусдад төлөх төлбөргүй, Д.Баянмөнх цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

  7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж Д.Баянмөнх, Б.Бат-Эрдэнэ, М.Бумбаяр нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн энэ өдрөөс цагдан хорьж, хорих ялыг 2017 оны 8 дугаар сарын 18-ны  өдрөөс эхлэн тоолсугай.

  8. < >гэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар тус тус давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.                                                                                                                                                                          

    Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Д.Баянмөнх, Б.Бат-Эрдэнэ, М.Бумбаяр нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэхийг дурдсугай.

                          

  

    

                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Ү.ТҮМЭНЖАРГАЛ

                        ШҮҮГЧИД                                                          З.БОЛДБААТАР

                                                                                                    Б.МӨНХ-ЭРДЭНЭ