| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Хумбаагийн Отгонжаргал |
| Хэргийн индекс | 314/2025/0105/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/164 |
| Огноо | 2025-07-03 |
| Зүйл хэсэг | 11.6.2., 11.7.1.1., 11.7.1.2., |
| Улсын яллагч | Ц.Эрдэнэбат |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 07 сарын 03 өдөр
Дугаар 2025/ШЦТ/164
2025 07 03 2025/ШЦТ/164
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Отгонжаргал даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Х.Билгүүн,
Улсын яллагч: Ц.Эрдэнэбат,
Шүүгдэгч: ********, түүний өмгөөлөгч Т.Оюунчимэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар Өвөрхангай аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******** хол********ох 2426004650080 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
1.Монгол Улсын иргэн, 1989 оны 10 дугаар сарын 21-ны өдөр Өвөрхангай аймгийн ******** суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 2, ээжийн хамт Өвөрхангай аймгийн ********сумын 1 дүгээр баг, ******** тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 2020/ШЦТ/116 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ялаар,
Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 2024/ШЦТ/222 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар,
Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 2024/ШЦТ/273 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 4 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус ял шийтгэгдэж байсан, ********/РД:********/.
Хол********сон хэргийн талаар:
Шүүгдэгч ******** нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 10 дугаар сарын 31-ний шөнө 23 цагийн орчимд Өвөрхангай аймгийн ********сумын 12 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Их ******** дэлгүүрт дэлгүүрийн үйлчлэгч ажилтай төрсөн эх хохирогч ********г заамдаж үснээс нь зулгааж, хана мөргүүлж түүний биед тархи доргилт, баруун, зүүн мөр, баруун бугалганд цус хуралт гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирлыг санаатай учруулсан,
Өвөрхангай аймгийн ********сумын 1 дүгээр баг ******** тоотод байх өөрийн гэртээ 2024 оны 07 дугаар сарын 11-ний өдөр, 2024 оны 10 дугаар сарын 15-16-ны өдрийн орчимд, 2024 оны 11 дүгээр сарын 04-05-нд шилжих шөнө тус тус төрсөн эх хохирогч ********г байнга зодсон, харгис хэрцгий харьцсан, догшин авирласан,
Мөн 2024 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Өвөрхангай аймгийн ********сумын 1 дүгээр баг 4-17 тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч ********биед халдаж, хутгалж биед нь баруун шуу, гуянд шарх бүхий гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирлыг санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус хол********жээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч ******** шүүх хуралдааны хэлэлцүүлэгт:... Мэдүүлэг өгөхгүй гэв.
Хохирогч ******** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн болон дахин өгсөн:... 2024 оны 10 дугаар сарын 31-ний шөнө 23 цагийн орчимд ажил дээрээ байж байхад (Их ******** дэлгүүрт үйлчлэгч хийдэг) миний төрсөн хүү ********ажил дээр согтуу ирээд би чамд гэрийн түлхүүрээ өгөхгүй зайлаарай гичий минь гэж доромжлоод үснээс зулгааж хана мөргүүлсэн. ********ганцаараа согтуу явж байсан гэх мэдүүлэг. /хх-ийн 34-р хуудас/,
Хохирогч ******** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн болон дахин өгсөн:... Би 2024 оны 10 дугаар сарын 31-ний шөнө ********сумын 12 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг Их ******** гээд газар ажлаа хийж байсан. Тэгээд орой 22-23 цагийн орчим манай хүү ******** ажил дээр согтуу ирээд чамд гэрийн түлхүүр өгөхгүй охин руугаа зайлаарай янхан минь гэж агсам тавиад хэл амаар доромжлоод нойлоос гарч байхад намайг заамдаад хана руу шахаад шахаад миний үснээс атгаж байгаад хана мөргүүлсэн би толгойн ар хэсгээрээ мөргөсөн толгойн ар хэсэгт хавдсан. Тэгээд манай ажлын хүмүүс мэдээд дуудлага өгөөд байсан. Манай том хүү байгаа юм. Одоо бид 2 нэг гэрт хамт амьдарч байна гэх мэдүүлэг. /хх-ийн 7 хуудас/,
Хохирогч ******** 2025 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн болон дахин өгсөн:... 2024 оны 02 дугаар сард цагийн сарын үеэр архи ууж ирчхээд намайг хэл амаар доромжилж, цохиж зодсон. Мөн 4 дүгээр сард архи ууж ирчхээд халуун сав авч шидсэн. Миний зүүн гараараа миний баруун талын шанаа руу цохиж байсан. 07 дугаар сарын 11-ний өдөр намайг мөн зодож баруун талын нүдийг хөхрүүлсэн. 10 дугаар сарын 31-ний өдөр Их ******** дэлгүүрийн гадна миний толгойг хана мөргүүлсэн. Тэгээд 2024 оны 11 дүгээр сарын 05-аас 06-ны шилжих шөнө төрсөн хүү ********нь архи ууж ирэхдээ намайг хэл амаар доромжилж мөн зодож намайг гадаа хонуулж байсан. Би тэгээд төрсөн охин ******** гэрт очиж хонож байсан. Мөн төрсөн хүү ********нь архи ууж ирэх болгондоо хэл амаар доромжилдог гэх мэдүүлэг. /хх-ийн 37 хуудас/,
Хохирогч ******** 2025 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн болон дахин өгсөн:... Би 2025 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн өгсөн мэдүүлэгтээ энэ талаар хэлэхээ мартсан байна лээ. ********нь 2024 оны 10 дугаар сарын 15-ны шөнө хүү ********согтуу шөнө ирээд намайг зохиж зодож баруун талын хөл рүү өшиглөсөн. Мөн нүүр лүү аяга шидсэн. 10 дугаар сарын 31-ний өдрийн шөнө Их ******** үйлчилгээний газар ирээд намайг зодсон. Цагдаагийн байгууллагад ********ыг 2024 онд 2 удаа цагдаад бүртгүүлж байсан. 2024 оны 02 дугаар сарын 05, 2024 оны 07 дугаар сарын 21-ний өдрүүдэд бүртгүүлсэн. Эмнэлэгт дуудлага өгч байгаагүй. ********ыг зодоод байхаар нь би ********д би хэлчихдэг юм гэх мэдүүлэг /хх-ийн 29 хуудас/,
Гэрч ******** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:... Их ******** үйлчилгээний төвийн бие засах газарт үйлчлэгч хийдэг хөгшин настай эгчийн хүү нь гэх залуу ирсэн ээждээ агсам тавиад орилоод байхаар нь би ороход нэг залуу үйлчлэгч хөгшин эгчийг ална шүү ахиж гэрт битгий ирээрэй гээд заамдсан орилоод байсан. Би согтуу ирчхээд хөгшин настай эгчийгээ яагаад байгаа юм гэхэд чамд ямар хамаатай юм гээд орилоод байсан. Нөгөө үйлчлэгч эгч миний дүү дуугүй бай наад нөхөр чинь юм хэлээд ойлгохгүй, сая намайг үсдэж байгаад хана руу саваад толгой өвдөөд байна, эмнэлэг дуудчих аягүй бол ухаан алдаж унана гэсэн. Тэгээд эмнэлэг дуудах гээд зогсож байхад гаднаас хоёр цагдаа орж ирээд аваад явсан гэх мэдүүлэг. /хх-ийн 11 -р хуудас/,
Гэрч ********мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:... Би ажил болох Их ******** зоогийн газар дээр байж байхад ********эгчийн хүүхэд нь согтуу ирээд архи авч өг гээд хоргоогоод байх шиг байсан. Манайхаар үйлчлүүлэгч их байсан тул хүмүүсээ гаргачхаад ариун цэврийн өрөө орсон чинь ********эгчийн хүүхэд маргалдаад байх шиг байсан. Нөгөө залуу ******** эгчийг татаж гаргаад ариун цэврийн өрөөний хана руу толгойгоор нь аймар хүчтэй савсан гэх мэдүүлэг /хх- ийн 12-р хуудас/,
Гэрч Б.******** 2025 оны 02 дугаар сарын 04-ний өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:... Би ээж, ах хоёроос тусдаа амьдардаг юм. ********нь архи ууж ирэх болгондоо ээжийг хэл амаар доромжилдог. Цохиж зоддог. 2024 оны 02 дугаар сард цагаан сарын үер архи уучхаад ээжийг зодсон байсан. Мөн 2024 оны 04 дүгээр сард ээжийг зодчихоод хөдөө явсан байсан. Тэгээд 2024 оны 07 дугаар сарын 11-нд баруун нүдийг нь цохиж хөхрүүлсэн байсан. 10 дугаар сарын 15-наас 16-ны үед ээжийг зодож баруун талын хөлний гуя хэсгийг хөхрүүлж мөн хоолойг нь боож улайлгасан мөн. Нүүр лүү нь аяга шидэж баруун талын шанаа хэсгийг хөхрүүлсэн байсан. 10 дугаар сарын 31-ний шөнө Их ******** дэлгүүрийн гадаа ээжийг зодож хана мөргүүлсэн байсан. 11 дүгээр сарын 04-өөс 05-ны шөнө ********ээжийг ********сумын 01 дүгээр баг ******** тоотод өөрийн гэртээ зодож ээжийн баруун талын мөрийг нь хөхрүүлсэн байсан. Мөн хоолойг нь боож баруун талын нүүр хэсэг хөхөрсөн байсан. Би тухайн өдөр Өвөрхангай аймгийн ********сумын 9 дүгээр баг 03-09 тоотод гэртээ амарч байхад өглөө үүрээр 05 цагийн орчимд ********архи уугаад цохиж зодсон гэж ирсэн юм гэх мэдүүлэг /хх-ийн 39/,
Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч М.Одгэрэлийн 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 792 дугаартай:... ********гийн биед тархи доргилт, баруун зүүн мөр, баруун бугалганд цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Хөнгөн хохирол тогтоогдлоо гэсэн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 18-19 хуудас/,
2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл, /хх-ийн 13-14 хуудас/,
Хохирогч ******** гомдол санал, нэхэмжлэх хохирол, хор уршиг байхгүй, Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоолгохгүй талаар бичгээр гаргасан хүсэлт /хх-ийн 186 хуудас/,
2. Хохирогч ********мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:... Би 2024 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 16 цагийн үед Өвөрхангай аймгийн ********сумын 9-р багт ********таараад ********дэлгүүрээс 0.5 литрийн хэмжээтэй Харзтай архи аваад манайд очиж ууя гээд ********гэрт очсон. Гэрт нь ортол ********гэх хүн гэрт байсан. Бид 3 тухайн архийг хувааж ууж дуусчхаад ********хамт дахиж дэлгүүр яваад 0.5 литрийн хэмжээтэй Харзтай архи авчраад хувааж уусан. ********маргалдаад ********намайг цохихоор нь би түлхсэн чинь газар унаад босож ирээд гал тогооны савнаасаа хутга аваад эхлээд гуя руу дүрээд дахиад дүрэх гэхээр нь баруун гараараа хамгаалсан чинь баруун гарын шуу хэсэгт дүрсэн. Гуянаас цус гоожоод тогтохгүй байсан чинь ********цагдаа дуудаад цагдаа ирээд түргэн дуудаж өгсөн. ********, ********бид 3 байсан. Бид гурав 2 ширхэг 0.5 литрийн хэмжээтэй харзтай нэртэй архи хувааж уусан. Баруун гуя болон баруун гарын шуу хэсэгт хутгалсан. ********2023 онд танилцаж байсан. Юм ярьж байгаад л маргалдсан. Түүнээс болсон. Би тэр хутгыг нь анзаараагүй. Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоолгохгүй. Эмчилгээ хийлгэсэн эм тарианы мөнгөн гаргуулмаар байна гэх мэдүүлэг, /хх-ийн 90-91 хуудас/,
Гэрч ********мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:... ********гэх хүнийг танихгүй. ********2024 оны 12 дугаар сарын 13-ны өдөр танилцаад 2 хоног гэрт нь хоносон. Би тухайн өдөр архи уугаад ********гэрт унтаж байсан. Орой намайг сэрээгээд ********гэрээсээ хөөсөн. Тэгээд гэрийнх зүүн талд сууж байсан чинь ********намайг дуудаад би хүн хутгалчихлаа гэж хэлсэн. Би гэр лүү нь ортол ********гэх хүнийг хутгалсан. ********надад тухайн хутгаа өгөөд би зуухан доогуур нь хийсэн. ********цагдаа эмнэлэг дуудсан гэсэн би ********хамт цагдаа дээр ирсэн. ********гэх цус нь гоожоод газар хэвтээд байсан. ****************гэх хүнийг хутгалсан хутгаа надад өгөхөөр нь би зуухан доогуур хийсэн. Хаана нь хэдэн удаа хутгалсан талаар сайн хараагүй ямар ч байсан баруун гарыг нь хутгалсан цус гоожоод байсан. Би ********гэрийн гадаа байсан. Яг хутгалж байхад нь хажууд нь байгаагүй. Би тэр талаар нь мэдээгүй. Тэр хоёр хоёулаа архи согтууруулах ундаа хэрэглэсэн байсан. 20 орчим см урттай хүрэн иштэй хутга байсан. Тухайн хутга нь цус болсон байсан гэх мэдүүлэг /хх-ийн 93-94 хуудас/,
Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч М.Одгэрэлийн 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 68 дугаартай:... ********биед баруун шуу, гуянд шарх гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь хурц ир үзүүртэй хүчин зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой хөнгөн хохирол тогтоогдлоо гэх дүгнэлт /хх 97-98 хуудас/,
2024 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтээр /хх-ийн 78-83/,
Мөрдөгчийн 2024 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хх-ийн 84 хуудас/,
Хохирогч ********сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоолгохгүй талаар бичгээр гаргасан хүсэлт /хх 128 хуудас/,
Шүүгдэгч ********ын хувийн байдлыг тогтоосон иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 57 хуудас/, Өвөрхангай аймаг ********сум 1 дүгээр багийн засаг даргын 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 985 дугаартай тодорхойлолт /хх-ийн 56/,
2025 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 2426004650080 дугаартай эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоолд өөрчлөлт оруулах тухай прокурорын тогтоол /хх-ийн 159 хуудас/ зэрэг болно.
Улсын яллагч Ц.Эрдэнэбат шүүх хуралдаанд шүүгдэгчийн гэм буруугийн талаар:... Шүүгдэгч ******** нь өөрийн ээж ********гийн биед гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хөнгөн хохирол санаатай учруулсан, мөн хохирогч ********хувийн таарамжгүй харилцаанаас үүдэн хутгалж биед нь хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн байна. Хэрэгт авагдсан нотлох баримтуудын тухайд хэрэгт хохирогч ********, ********, гэрч ********, ********, ********, Б.********нарын мэдүүлэг авагддаг. Мөн хохирогч нарын эрүүл мэндэд хохирол учирсан талаар тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтүүд гарсан. Энэ мэдүүлгийн нотлох баримт болон шинжээчийн дүгнэлтээр тухайн цаг хугацаанд болсон үйл явдлыг нүдээр үзсэн гэрч нарын мэдүүлэг байдаг. Мөн шинжээчийн дүгнэлтээр тухайн цаг хугацаанд хохирол учирсан байх боломжтой талаар дүгнэлтэд тодорхой дурдсан. Ийм учраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байна гэж үзэж нотлох баримтуудыг үнэлж, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн. Дараагийн дугаарт шүүгдэгчийг 2024 оны 07 дугаар сарын 11-ний өдөр, 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 16-ны өдрийн орчимд, 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдрөөс 05-ны өдөрт шилжих шөнө гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох өөрийн төрсөн эх ********г байнга зодсон, харгис хэрцгий харьцсан, догшин авирласан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогчийн өгсөн мэдүүлэг, гэрч ******** өгсөн мэдүүлэг зэргээр тогтоогдож байна. Гэрч Б.********нь хохирогч ********гийн охин, шүүгдэгчийн хамаарал бүхий ийм хүн байгаа. Дээрх мэдүүлгүүдээр тухайн цаг хугацаанд ямар үйл баримт болсон, шүүгдэгчид зодуулсны улмаас хохирогч нь гэрээсээ гарч зугтаах, гадаа хонох, улмаар үүрийн 5 цаг охиныхоо гэрт ирж байгаа үйл баримт тогтоогддог. Өөрөөр хэлбэл тухайн цаг хугацаанд ********г хэл амаар доромжилж биед нь халдаж, биед нь хөхрөлт, няцралт учруулж, гадаа хонуулж, охиныхоо гэрт нь очсон зэрэг нөхцөл байдал нь хохирогчид байнгын заналхийлэл үзүүлж, сэтгэл санааны шаналал үзүүлж байгаа нөхцөл байдал тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлд заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийг хүндрүүлэх шинж байхгүй тохиолдолд хохирогч ********г гэртээ хонох боломжтой байсан. Гэтэл гэрээсээ гарч зугтааж, гадаа хонодог, зарим тохиолдолд охиныхоо гэрт очиж хонодог нөхцөл байдал нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийн хүндрүүлэх шинж байгаа нөхцөл байдал тогтоогдож байна. Иймд шүүгдэгч ********ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, мөн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох дүгнэлтийг гаргаж байна. Хохирол төлбөрийн тухайд хохирогч нараас сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоолгохгүй талаар хүсэлтээ мөрдөн шалгах ажиллагааны явцад бичгээр илэрхийлсэн. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Б.********эмчилгээ сувилгаатай холбоотой зардлаа нэхэмжилнэ гэж байгаа учраас гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх саналтай байна гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Оюунчимэг шүүх хуралдаанд шүүгдэгчийн гэм буруугийн талаар:... Шүүгдэгч ********ын хууль ёсны эрх, ашгийг хамгаалж шүүх хуралдаанд оролцож байна. Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа учраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, мөн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. Хохирогч ******** нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн. Хохирогч Б.********нь хохирол төлбөр нэхэмжилнэ гэсэн боловч өнөөдөр хэргийн материалд гэмт хэргийн улмаас гэм хорын хохирол нэхэмжилсэн нотлох баримт авагдаагүй байна гэв.
Шүүгдэгч ******** нь:... Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэсэн.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасан байх тул шүүгдэгч ********д хол********ох эрүүгийн хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шийдвэрлэсэн болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларч бэхжүүлэгдсэн, шүүгдэгчээс яллагдагчаар болон хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, мөн тухайн хэрэгт хувийн сонирхолгүй, ажил, мэргэжлийн мэдлэг, туршлага бүхий шинжээч нар тусгай мэдлэгийн хүрээндээ дүгнэлт гаргасан тул хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх үзсэн болно.
Шүүгдэгч ******** нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 10 дугаар сарын 31-ний шөнө 23 цагийн орчимд Өвөрхангай аймгийн ********сумын 12 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Их ******** дэлгүүрт дэлгүүрийн үйлчлэгч ажилтай төрсөн эх хохирогч ********г заамдаж үснээс нь зулгааж, хана мөргүүлж түүний биед тархи доргилт, баруун, зүүн мөр, баруун бугалганд цус хуралт гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирлыг санаатай учруулсан,
Өвөрхангай аймгийн ********сумын 1 дүгээр баг ******** тоотод байх өөрийн гэртээ 2024 оны 07 дугаар сарын 11-ний өдөр, 2024 оны 10 дугаар сарын 15-16-ны өдрийн орчимд, 2024 оны 11 дүгээр сарын 04-05-нд шилжих шөнө тус тус төрсөн эх хохирогч ********г байнга зодсон, харгис хэрцгий харьцсан, догшин авирласан,
Мөн 2024 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Өвөрхангай аймгийн ********сумын 1 дүгээр баг 4-17 тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч ********биед халдаж, хутгалж биед нь баруун шуу, гуянд шарх бүхий гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирлыг санаатай учруулсан үйл баримт тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан хэрэг мөн байна.
Шүүгдэгч ******** нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 10 дугаар сарын 31-ний шөнө 23 цагийн орчимд Өвөрхангай аймгийн ********сумын 12 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Их ******** дэлгүүрт дэлгүүрийн үйлчлэгч ажилтай төрсөн эх хохирогч ********г заамдаж үснээс нь зулгааж, хана мөргүүлж түүний биед тархи доргилт, баруун, зүүн мөр, баруун бугалганд цус хуралт гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирлыг санаатай учруулсан,
Өвөрхангай аймгийн ********сумын 1 дүгээр баг ******** тоотод байх өөрийн гэртээ 2024 оны 07 дугаар сарын 11-ний өдөр, 2024 оны 10 дугаар сарын 15-16-ны өдрийн орчимд, 2024 оны 11 дүгээр сарын 04-05-нд шилжих шөнө тус тус төрсөн эх хохирогч ********г байнга зодсон, харгис хэрцгий харьцсан, догшин авирласан,
Мөн 2024 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Өвөрхангай аймгийн ********сумын 1 дүгээр баг 4-17 тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч ********биед халдаж, хутгалж биед нь баруун шуу, гуянд шарх бүхий гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирлыг санаатай учруулсан гэмт хэргүүдийг үйлдсэн болох нь шүүгдэгч ********ын үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч ********гийн 2024 оны 10 дугаар сарын 31-ний шөнө 23 цагийн орчимд ажил дээрээ байж байхад миний төрсөн хүү ********ажил дээр согтуу ирээд би чамд гэрийн түлхүүрээ өгөхгүй зайлаарай гичий минь гэж доромжлоод үснээс зулгааж хана мөргүүлсэн. 2024 оны 02 дугаар сард цагийн сарын үеэр архи ууж ирчхээд намайг хэл амаар доромжилж, цохиж зодсон. Мөн 4 дүгээр сард архи ууж ирчхээд халуун сав авч шидсэн. Миний зүүн гараараа миний баруун талын шанаа руу цохиж байсан. 07 дугаар сарын 11-ний өдөр намайг мөн зодож баруун талын нүдийг хөхрүүлсэн. 10 дугаар сарын 31-ний өдөр Их ******** дэлгүүрийн гадна миний толгойг хана мөргүүлсэн. Тэгээд 2024 оны 11 дүгээр сарын 05-аас 06-нд шилжих шөнө төрсөн хүү ********нь архи ууж ирэхдээ намайг хэл амаар доромжилж мөн зодож намайг гадаа хонуулж байсан. Би тэгээд төрсөн охин ******** гэрт очиж хонож байсан. Мөн төрсөн хүү ********нь архи ууж ирэх болгондоо хэл амаар доромжилдог /хх-ийн 7, 29, 34, 37 хуудас/, гэрч ********Их ******** үйлчилгээний төвийн бие засах газарт үйлчлэгч хийдэг хөгшин настай эгчийн хүү нь гэх залуу ирсэн ээждээ агсам тавиад орилоод байхаар нь би ороход нэг залуу үйлчлэгч хөгшин эгчийг ална шүү ахиж гэрт битгий ирээрэй гээд заамдсан орилоод байсан. Би согтуу ирчхээд хөгшин настай эгчийгээ яагаад байгаа юм гэхэд чамд ямар хамаатай юм гээд орилоод байсан. Нөгөө үйлчлэгч эгч миний дүү дуугүй бай наад нөхөр чинь юм хэлээд ойлгохгүй, сая намайг үсдэж байгаад хана руу саваад толгой өвдөөд байна, эмнэлэг дуудчих аягүй бол ухаан алдаж унана гэсэн. Тэгээд эмнэлэг дуудах гээд зогсож байхад гаднаас хоёр цагдаа орж ирээд аваад явсан гэх мэдүүлэг, /хх-ийн 11 -р хуудас/, гэрч ****************эгчийн хүүхэд нь согтуу ирээд архи авч өг гээд хоргоогоод байх шиг байсан. Нөгөө залуу ******** эгчийг татаж гаргаад ариун цэврийн өрөөний хана руу толгойгоор нь аймар хүчтэй савсан гэх мэдүүлэг /хх- ийн 12-р хуудас/, гэрч Б.******** би ээж, ах хоёроос тусдаа амьдардаг. ********нь архи ууж ирэх болгондоо ээжийг хэл амаар доромжилдог. Цохиж зоддог. 2024 оны 02 дугаар сард цагаан сарын үер архи уучхаад ээжийг зодсон байсан. Мөн 2024 оны 04 дүгээр сард ээжийг зодчихоод хөдөө явсан байсан. Тэгээд 2024 оны 07 дугаар сарын 11-нд баруун нүдийг нь цохиж хөхрүүлсэн байсан. 10 дугаар сарын 15-аас 16-ны үед ээжийг зодож баруун талын хөлний гуя хэсгийг хөхрүүлж мөн хоолойг нь боож улайлгасан мөн. Нүүр лүү нь аяга шидэж баруун талын шанаа хэсгийг хөхрүүлсэн байсан. 10 дугаар сарын 31-ний шөнө Их ******** дэлгүүрийн гадаа ээжийг зодож хана мөргүүлсэн байсан. 11 дүгээр сарын 04-өөс 05-ны шөнө ********ээжийг ********сумын 01 дүгээр баг ******** тоотод өөрийн гэртээ зодож ээжийн баруун талын мөрийг нь хөхрүүлсэн байсан. Мөн хоолойг нь боож баруун талын нүүр хэсэг хөхөрсөн байсан. Би тухайн өдөр Өвөрхангай аймгийн ********сумын 9 дүгээр баг 03-09 тоотод гэртээ амарч байхад өглөө үүрээр 05 цагийн орчимд ********архи уугаад цохиж зодсон гэж ирсэн юм гэх мэдүүлэг /хх-ийн 39/, Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч М.Одгэрэлийн 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 792 дугаар шинжээчийн дүгнэлт /хх-ийн 18-19 хуудас/, 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл, хохирогч ********2024 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 16 цагийн үед Өвөрхангай аймгийн ********сумын 9-р багт ********таараад ********дэлгүүрээс 0.5 литрийн хэмжээтэй Харзтай архи аваад манайд очиж ууя гээд ********гэрт очсон. Гэрт нь ортол ********гэх хүн гэрт байсан. Бид 3 тухайн архийг хувааж ууж дуусчхаад ********хамт дахиж дэлгүүр яваад 0.5 литрийн хэмжээтэй Харзтай архи авчраад хувааж уусан. ********маргалдаад ********намайг цохихоор нь би түлхсэн чинь газар унаад босож ирээд гал тогооны савнаасаа хутга аваад эхлээд гуя руу дүрээд дахиад дүрэх гэхээр нь баруун гараараа хамгаалсан чинь баруун гарын шуу хэсэгт дүрсэн гуянаас цус гоожоод тогтохгүй байсан чинь ********цагдаа дуудаад цагдаа ирээд түргэн дуудаж өгсөн. ********, ********бид 3 байсан. Баруун гуя болон баруун гарын шуу хэсэгт хутгалсан. Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоолгохгүй. Эмчилгээ хийлгэсэн эм тарианы мөнгөн гаргуулмаар байна гэх мэдүүлэг, /хх-ийн 90-91 хуудас/, гэрч ****************2024 оны 12 дугаар сарын 13-ны өдөр танилцаад 2 хоног гэрт нь хоносон. Би тухайн өдөр архи уугаад ********гэрт унтаж байсан. Орой намайг сэрээгээд ********гэрээсээ хөөсөн. Тэгээд гэрийнх зүүн талд сууж байсан чинь ********намайг дуудаад би хүн хутгалчихлаа гэж хэлсэн. Би гэр лүү нь ортол ********гэх хүнийг хутгалсан. ********надад тухайн хутгаа өгөөд би зуухан доогуур нь хийсэн. ********цагдаа эмнэлэг дуудсан гэсэн би ********хамт цагдаа дээр ирсэн. ********гэх цус нь гоожоод газар хэвтээд байсан. 20 орчим см урттай хүрэн иштэй хутга байсан. Тухайн хутга нь цус болсон байсан гэх мэдүүлэг, /хх-ийн 93-94 хуудас/, Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч М.Одгэрэлийн 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 68 дугаар шинжээчийн дүгнэлт /хх 97-98 хуудас/, 2024 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтээр /хх-ийн 78-83/, мөрдөгчийн 2024 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хх-ийн 84 хуудас/, хохирогч ********гийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоолгохгүй, хохирол, хор уршиг нэхэмжлэхгүй, гомдол саналгүй гэсэн, хохирогч ********сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоолгохгүй, гомдолгүй, 150000 төгрөгийн хохирол өгвөл нэхэмжлэх зүйлгүй талаар бичгээр гаргасан хүсэлт /хх-ийн 128, 186 хуудас/, шүүгдэгчийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэргээр нотлогдон тогтоогдсон, мөрдөн шалгах ажиллагаанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.
Шүүгдэгч ******** нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн бөгөөд түүний мэдүүлэг нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл, Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч М.Одгэрэлийн 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 68 дугаартай шинжээчийн дүгнэлт, Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч М.Одгэрэлийн 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 792 дугаартай шинжээчийн дүгнэлт хохирогч ********, ********нарын шүүхэд ирүүлсэн хүсэлт зэргээр давхар нотлогдсон, шүүгдэгч нь гэм буруу болон хэргийн зүйлчлэл, хохирол, хор уршгийн хувьд маргаагүй болно.
Шүүгдэгч ******** нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 10 дугаар сарын 31-ний шөнө 23 цагийн орчимд Өвөрхангай аймгийн ********сумын 12 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Их ******** дэлгүүрт дэлгүүрийн үйлчлэгч ажилтай төрсөн эх хохирогч ********г заамдаж үснээс нь зулгааж, хана мөргүүлж түүний биед тархи доргилт, баруун, зүүн мөр, баруун бугалганд цус хуралт гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирлыг санаатай учруулсан,
2024 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Өвөрхангай аймгийн ********сумын 1 дүгээр баг 4-17 тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч ********биед халдаж, хутгалж биед нь баруун шуу, гуянд шарх бүхий гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирлыг санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг зөв гэж үзэж шүүгдэгч ********хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, 2 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан,
Мөн Өвөрхангай аймгийн ********сумын 1 дүгээр баг ******** тоотод байх өөрийн гэртээ 2024 оны 07 дугаар сарын 11-ний өдөр, 2024 оны 10 дугаар сарын 15-16-ны өдрийн орчимд, 2024 оны 11 дүгээр сарын 04-05-нд шилжих шөнө тус тус төрсөн эх хохирогч ********г байнга зодсон, харгис хэрцгий харьцсан, догшин авирласан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг зөв гэж үзэж шүүгдэгч ********гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон, харгис хэрцгий харьцсан, догшин авирласан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Уг гэмт хэргийн улмаас хохирогч ********гийн биед тархи доргилт, баруун, зүүн мөр, баруун бугалганд цус хуралт, гэмтэл, хохирогч ********биед баруун шуу, гуянд шарх бүхий гэмтэл тус тус учирсан.
Хохирогч ******** нь гомдол саналгүй, нэхэмжлэх хохирол, хор уршиг байхгүй гэсэн, хохирогч ********, ********нар нь сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоолгохгүй гэсэн.
Хохирогч ********нь эмчилгээгийн хохиролд 150000 төгрөгийг нэхэмжилнэ гэсэн боловч хэрэгт хохирлын баримт авагдаагүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч ********эмчилгээгийн зардалд нэхэмжилсэн 150000 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч нь хэлэлцэхгүй орхисон нэхэмжлэлээ шүүгдэгч ********аас нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч ********д нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хутга 1 ширхгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгаж шийдвэрлэлээ.
Улсын яллагч Ц.Эрдэнэбат шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар:.... Шүүгдэгч ********ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж үзлээ. Ингээд шүүгдэгч ********ын хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн эсэх асуудлыг харгалзаж үзлээ. Мөн үйлдсэн гэмт хэргийн шинж буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан дээрх гэмт хэргийн шинж, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, тэр тусмаа хохирогчийн сэтгэл зүйд учирч байгаа хор уршиг зэргийг харгалзаж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэргийг харгалзаж үзэж шүүгдэгч ********ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 320 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар 10 сарын хугацаагаар хорих ял оногдуулах дүгнэлтийг шүүхэд гаргаж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар дээрх ялыг нэмж нэгтгэн нийт 11 сар 10 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоож, оногдуулсан хорих ялыг нээлттэй дэглэм бүхий хорих байгууллагад эдлүүлэх дүгнэлтийг гаргаж байна. Шүүгдэгч нь урьд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан ба шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах саналтай байна. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шар өнгийн модон иштэй хутга 1 ширхгийг устгах саналтай байна. Хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж байна гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Оюунчимэг шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар:.... Шүүгдэгч ********ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон. Шүүгдэгч ******** нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлбөр байхгүй, үйлдсэн хэргийн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршиг зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, дээрх ялыг нэмж нэгтгэн эдлүүлэх саналыг шүүхэд гаргаж байна гэв.
Шүүгдэгч ******** нь шүүх хуралдаанд хэлэх эцсийн үг байхгүй гэсэн.
Шүүгдэгч ********д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж хуульчилсан.
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан шүүгдэгч ********ын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар зэргийг харгалзан шүүгдэгч ********Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ********д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар оногдуулсан хүнд ял болох 6 сарын хугацаагаар хорих ялд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан хөнгөн ял болох 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн, түүний нийт эдлэх ялыг 7 сарын хугацаагаар хорих ялаар тогтоож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч ********ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ********оногдуулсан 7 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож,
Шүүгдэгч ********д нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч ******** нь гомдол саналгүй, нэхэмжлэх хохирол, хор уршиг байхгүй гэсэн, хохирогч ********эмчилгээгийн зардалд 150,000 төгрөгийг нэхэмжилнэ, гомдол саналгүй, хохирогч ********, ********нар нь сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоолгохгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг дурдаж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч ********эмчилгээгийн зардалд нэхэмжилсэн 150,000 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч нь хэлэлцэхгүй орхисон нэхэмжлэлээ шүүгдэгч ********аас нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хутга 1 ширхгийг устгаж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ********д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ********д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 3.5, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5, 1.7, 36.8 дугаар зүйлийн 4, 5, 36.10 дугаар зүйлийн 6, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******** гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон, харгис хэрцгий харьцсан, догшин авирласан, хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, 2 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ********1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ********д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар оногдуулсан хүнд ял болох 6 сарын хугацаагаар хорих ялд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан хөнгөн ял болох 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн, түүний нийт эдлэх ялыг 7 сарын хугацаагаар хорих ялаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ********оногдуулсан 7 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
5. Шүүгдэгч ********д нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч ******** нь гомдол саналгүй, нэхэмжлэх хохирол, хор уршиг байхгүй, хохирогч ********гомдол саналгүй, хохирогч ********, ********нар нь сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоолгохгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч ********эмчилгээгийн зардалд нэхэмжилсэн 150000 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч нь хэлэлцэхгүй орхисон нэхэмжлэлээ шүүгдэгч ********аас нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хутга 1 ширхгийг устгасугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ********д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ********д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ОТГОНЖАРГАЛ