Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 07 сарын 23 өдөр

Дугаар 2025/ШЦТ/179

 

 

 

 

 

 

 

 

2025           07               23                                            2025/ШЦТ/179

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Отгонжаргал даргалж,

Улсын яллагч: У.Гантуяа,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Т.Цэдэвдорж,

Шүүгдэгч: ******** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Өвөрхангай аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ********овгийн ********холбогдох 2430004220181 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт:

           Монгол Улсын иргэн, 1992 оны 10 дугаар сарын 09-ны өдөр Говь-********аймгийн ********сумд төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, хүүхдийн хамт Өвөрхангай аймгийн ********сумын 09 дүгээр баг ********тоотод оршин суух, урьд ял эдэлж байгаагүй, ********овгийн ********/********/

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч ******** нь 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдөр Өвөрхангай аймгийн ********сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч ********зодож биед нь тархи доргилт, дээд зовхи, хацарт цус хуралт, зүүн нүд, хацар, эрүүнд зөөлөн эдийн гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ

                                                     

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав:

 

Шүүгдэгч ******** шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ:...  Хэргээ хүлээж байгаа. Цагдаагийн гадаа уулзаад мобайлаар 2,000,000 төргөг шилжүүлчихсэн. Баримт авна гэж мэдээгүй. Нийт 2,900,000 төгрөг. Өмнө нь 900,000 төгрөг шилжүүлсэн 2024 оны 06 дугаар сард 900,000 төгрөг шилжүүлсэн. Хувиараа таксинд явдаг. 500,000-600,000 төгрөгийн цалин авдаг. 1,000,000 орчим төгрөг авдаг гэв.

 

            Хохирогч ********мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:... 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хоёр машинтай арвуулаа хотоос Шилийн богд руу явсан, орой 22 цагийн орчимд ********суманд ирээд ********нэртэй зочид буудалд 2 өрөөнд хуваагдаж орсон. Бүгд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн. ********орж ирээд шууд миний нүүр рүү 2 удаа цохиход миний баруун талын нүд хөхөрч хавдсан. Миний хувьд тухайн хүнийг цохиж зодсон ямар ч асуудал гаргаагүй бөгөөд ********өрөөнд хамт байсан хүмүүс цааш нь болгоод салгасан. Би тухайн үед ********их гомдож байсан боловч овоо тахилга дээр гарах гээд өчнөөн ярьж ярьж байгаад бөөндөө цуглаад явж байсан учраас л цагдаагийн байгууллагад хандаагүй. Сүүлд нь учир нь олдох байх гэж бодоод сүүлд нь гомдол гаргаж өгөөд байна. Тухайн үед ******** бид хоёр хоорондоо юм яриад сууж байхад ********хажуу талын өрөөнөөс орж ирээд шууд нүд рүү 2 удаа цохиж миний биед гэмтэл учруулсан. 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдөр Өвөрхангай аймгийн ********сумын 9 дүгээр багт манай аавын гэр байдаг бөгөөд тухайн үед нь гэрт нь хүн байгаагүй. Тэгээд би найзуудын хамт аавын гэрт архи ууцгаасан. Бид нарыг архи ууж байхад ********, ********хамт ирэхдээ огт архи уугаагүй байсан. Би тухайн үед бага зэргийн согтсон байсан бөгөөд газар сууж байхад ********нүүр рүү өшиглөхөд зүүн талын нүд шууд хөхөрч хавдсан бөгөөд одоог хүртэл миний нүдний хөх арилахгүй байгаад байна. ********нь намайг ямар ч шалтгаангүйгээр намайг 2 удаа зодож миний биед гэмтэл учруулаад байна. Шилийн богдод гарсны дараа ********г огт архи уугаагүй эрүүл байх үед нь "Чи намайг 2 удаа ямар ч шалтгаангүй зодож биед гэмтэл учрууллаа, би чамд хийсэн гэм хор, өш хонзонгийн асуудал байгаа юу, яагаад намайг шалтгаангүй зодоод байдаг юм бэ гээд асуухад би согтчихоороо хүн зодоод байдаг юмаа. Би хашрахгүй байна. Намайг цагдаа шүүхэд өгөөд нэг хашраагаад өгөөч гэж тайлбарласан. Тэгээд би цагдаагийн байгууллагад гомдол гаргаж өгөөд байна. Өвөрхангайд аавын гэрт зодуулсныхаа дараа зүүн нүдний хөх арилахгүй байхаар нь хотод ирээд 3 дугаар эмнэлгийн хажууд байх “Тэрэл" нүдний хувийн эмнэлэгт л үзүүлсэн. Сүүлд ********аймагт зодуулсныхаа дараа бол огт эмнэлэгт үзүүлээгүй. Анх Өвөрхангай аймагт байхдаа зодуулахдаа ижилхэн залуу хүн юм байна нэгнийгээ дахин цохиж зодохгүй байх гэж бодоод цагдаагийн байгууллагад хандаагүй. Сүүлд нь ********аймгийн төвд байхдаа зодуулахдаа бол хамт явж байсан хүмүүсийг бодоод. Миний хувьд ********той уулзаад асуухад өөрөө цагдаад  ханд гэсэн болохоор нь хандаж байна. Би сэтгэл санааны хохирол болон эмчилгээний бүх зардлаа нэхэмжилж байна. Өвөрхангай аймгаас ********аймгийн Шилийн богд ууланд гарах гээд хоёр машинтай, арвуулаа зорчиж байсан юм. Замдаа ********аймгийн ********зочид буудалд 22 цагийн үед орж байрласан. Очих замдаа бага хэмжээний согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Зочид буудалд ороод хоёр өрөөнд хуваагдаж орсон байсан. Миний байрласан өрөөнд Маналхүү, Бадарч, Лхагвасүрэн, Жаргал, нар хамт буудласан байсан. Өрөөнд байрласны дараа 2 шил архи ууцгаасан. ********бид хоёр юм яриад сууж байсан юм. Ерөнхийдөө бол ********надаас хэрүүл гуйгаад байсан юм. Тэгэхээр нь би ********нэг алгадсан чинь намайг орон дээр дарж унагаад босгохгүй хэвтээд байсан юм. Тэр үед гаднаас ********орж ирээд нүд рүү хоёр гурван удаа цохисон. Тухайн үедээ хэсэг маргалдаж байгаад унтаад өгсөн. Миний хувьд ********гийн биед халдаж зодсон зүйл байхгүй. Өглөө босоод би ********гоос "Чи өмнө нь ахыгаа нэг удаа зодож байсан ах нь юу ч яриагүй өнгөрөөсөн. Сая яагаад ахиад гар хүрч байгаа юм бэ?" гэж асуусан. Тэгсэн чинь ********" Ахаа би ерөөсөө хашрахгүй юм шиг байна. Та намайг цагдаад өгүүл өгөхгүй юу даа " гэж хэлсэн. Тэр үед би юм хэлээгүй чимээгүй өнгөрсөн. Тэндээсээ уул руугаа гарахаар шууд явсан. Цагдаад нэг хэлдэг юм билүү гэж бодсон, гэхдээ холоос зорьж яваа, уул овоонд гарах гэж зорьж яваа болохоор хэл ам хэрүүлээр дэмий байх гэж бодоод больсон юм. Бид нар Шилийн богд ууландаа гарчхаад шууд нутгийн зүг явсан. Замдаа Хэнтий аймагт нэг хоносон. Аймагт ирсний дараа хэд хоногоос миний тархи толгой өвдөөд, нүд эдгэрэхгүй удаад байхаар нь бас нэг удаа биш өмнө нь бас намайг зодсон байсан болохоор нь цагдаагаар шийдүүлэх нь зөв юм байна гээд өргөдөл гаргасан юм. Миний биеийн байдал харьцангуй зүгээр байсан болохоор өөрөөр нь эдгэрүүлсэн гэх мэдүүлэг,  /хх-ийн 13-15, 24-25 дугаар хуудас/,

 

Гэрч ********мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:... Би тухайн асуудлыг мэдэхгүй. ******** ********тэй буудалд маргалдсаныхаа маргааш нь 2 дахь удаа намайг зодлоо би цагдаад гомдол гаргана гэж байхыг сонссон гэх мэдүүлэг, /хх-ийн 29-30 хуудас/,

 

********аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч Д.Ганбаярын 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 007 дугаартай:... ********биед тархи доргилт, дээд зовхи, хацарт цус хуралт, зүүн нүд, хацар, эрүүнд зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын Хөнгөн зэрэг тогтоогдлоо гэх дүгнэлт. /хх-ийн 45-46 дугаар хуудас/,

 

2024 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 10 хуудас/,

 

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 52 хуудас/,

 

             Шүүгдэгч ********ийн хувийн байд********холбоотой баримт буюу иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 54 хуудас/, жолоочийн лавлагаа мэдээлэл /хх-ийн 55 хуудас/, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 56 хуудас/, үл хөдлөх эд хөрөнгө өмчилж байгаа болон шилжүүлсэн тухай лавлагаа /хх-ийн 59 хуудас/, Автотээврийн хэрэгсэл эзэмших өмчлөх   /Өмнөговь аймгийн Цогтцэций сумын ********багийн засаг даргын 2025 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 107 дугаартай тодорхойлолт /хх-ийн 100 хуудас/, бүрэн дунд боловсролын үнэмлэхийн тодорхойлолт, /хх-ийн 102 хуудас/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 103 хуудас/, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хх-ийн 107 хуудас/, үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /хх-ийн 108 хуудас/,

 

Хохирогч А.********нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ:... Иргэн ********д 2 удаа зодуулсан билээ. Иймд эмчилгээний төлбөрт 2024 оны 06 дугаар сарын 27-ны өдөр 80000 төгрөг, 2024 оны 06 дугаар сарын 29-ний өдөр 65000 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 29-ний өдөр 1700000 төгрөг 2025 оны 06 дугаар сарын 22-ны өдөр 300000 төгрөгийг өөрийн дансаар авсан нь үнэн. Би шүүх хуралд оролцохгүй. ********д ямар нэг санал гомдол байхгүй, шүүх эмнэлгийн дүгнэлт гаргуулахгүй сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоолгохгүй үүгээр мэдэгдэж байна гэсэн.

 

                        2025 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 2430004220181 дугаартай эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх-ийн 94-95 хуудас/ зэрэг болно.

 

              1. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

 

Улсын яллагч У.Гантуяа шүүгдэгчийн гэм буруугийн талаарх дүгнэлтдээ:... Шүүгдэгч ******** нь 2024 оны 06 дугаар сарын 24-ны өдөр Өвөрхангай аймгийн ********сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ******** таарамжгүй харилцаа үүсгэн маргалдаж улмаар биед нь халдан зодож эрүүл мэндэд нь тархи доргилт, дээд зовхи, хацарт цус хуралт, зүүн нүд, хацар эрүүнд зөөлөн эдийн гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид эрүүгийн хариуцлага оногдуулахаар заасан хүндрүүлэх шинжгүй, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн байна. Мөрдөн шалгах ажиллагаа болон прокурорын хяналтын явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчиж оролцогчийн хуулиар хамгаалсан эрхийг хязгаарласан гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Хэргийн үйл баримтыг сэргээн бодит байдлыг тогтооход хүрэлцэхүйц нотолбол зохих байдлыг бүрэн шалгасан. Нотлох баримтыг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас дүгнэхэд шүүгдэгч ******** нь 2024 оны 06 дугаар сарын 24-ны өдөр Өвөрхангай аймгийн ********сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ********таарамжгүй харилцаа үүсгэн маргалдаж улмаар биед нь халдан зодож эрүүл мэндэд нь тархи доргилт, дээд зовхи, хацарт цус хуралт, зүүн нүд, хацар эрүүнд зөөлөн эдийн гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид эрүүгийн хариуцлага оногдуулахаар заасан хүндрүүлэх шинжгүй, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйл баримтаар гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдож байх тул шүүгдэгч ********ийг Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргаж байна.

 

Шүүгдэгч ******** нь гэм буруугийнхаа талаар:... Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэсэн.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасан байх тул шүүгдэгч ********д холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шийдвэрлэсэн болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларч бэхжүүлэгдсэн, шүүгдэгчээс яллагдагчаар болон хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, мөн тухайн хэрэгт хувийн сонирхолгүй, ажил, мэргэжлийн мэдлэг, туршлага бүхий шинжээч нар тусгай мэдлэгийн хүрээндээ дүгнэлт гаргасан тул хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх үзсэн болно.

 

            Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч ******** нь 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдөр Өвөрхангай аймгийн ********сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч ********зодож биед нь тархи доргилт, дээд зовхи, хацарт цус хуралт, зүүн нүд, хацар, эрүүнд зөөлөн эдийн гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан хэрэг мөн байна.

 

            Шүүгдэгч ******** нь 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдөр Өвөрхангай аймгийн ********сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч ********зодож биед нь тархи доргилт, дээд зовхи, хацарт цус хуралт, зүүн нүд, хацар, эрүүнд зөөлөн эдийн гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хэрэгт авагдаж шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч ********2024 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хоёр машинтай арвуулаа хотоос Шилийн богд руу явсан, орой 22 цагийн орчимд ********суманд ирээд ********нэртэй зочид буудалд 2 өрөөнд хуваагдаж орсон. Бүгд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн. ********орж ирээд шууд миний нүүр рүү 2 удаа цохиход миний баруун талын нүд хөхөрч хавдсан.  Өрөөнд хамт байсан хүмүүс цааш нь болгоод салгасан. Би тухайн үед ********их гомдож байсан боловч овоо тахилга дээр гарах гээд өчнөөн ярьж ярьж байгаад бөөндөө цуглаад явж байсан учраас л цагдаагийн байгууллагад хандаагүй. Сүүлд нь учир нь олдох байх гэж бодоод сүүлд нь гомдол гаргаж өгөөд байна. Тухайн үед ********бид хоёр хоорондоо юм яриад сууж байхад ********хажуу талын өрөөнөөс орж ирээд шууд нүд рүү 2 удаа цохиж миний биед гэмтэл учруулсан. 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдөр Өвөрхангай аймгийн ********сумын 9 дүгээр багт манай аавын гэр байдаг бөгөөд тухайн үед нь гэрт нь хүн байгаагүй. Би тухайн үед бага зэргийн согтсон байсан бөгөөд газар сууж байхад ********нүүр рүү өшиглөхөд зүүн талын нүд шууд хөхөрч хавдсан бөгөөд одоог хүртэл миний нүдний хөх арилахгүй байгаад байна. ********нь намайг ямар ч шалтгаангүйгээр намайг 2 удаа зодож миний биед гэмтэл учруулаад байна. Намайг цагдаа шүүх өгөөд нэг хашраагаад өгөөч гэж тайлбарласан. Тэгээд би цагдаагийн байгууллагад гомдол гаргаж өгөөд байна. Өвөрхангайд аавын гэрт зодуулсныхаа дараа зүүн нүдний хөх арилахгүй байхаар нь хотод ирээд 3 дугаар эмнэлгийн хажууд байх “Тэрэл" нүдний хувийн эмнэлэгт л үзүүлсэн. Сүүлд ********аймагт зодуулсныхаа дараа бол огт эмнэлэгт үзүүлээгүй. Анх Өвөрхангай аймагт байхдаа зодуулахдаа ижилхэн залуу хүн юм байна нэгнийгээ дахин цохиж зодохгүй байх гэж бодоод цагдаагийн байгууллагад хандаагүй. Сүүлд нь ********аймгийн төвд байхдаа зодуулахдаа бол хамт явж байсан хүмүүсийг бодоод. Миний хувьд ********той уулзаад асуухад өөрөө цагдаад ханд гэсэн болохоор нь хандаж байна. Би сэтгэл санааны хохирол болон эмчилгээний бүх зардлаа нэхэмжилж байна гэх мэдүүлэг /хх-ийн 13-15, 24-25 дугаар хуудас/, гэрч ******** би тухайн асуудлыг мэдэхгүй. ****************тэй буудалд маргалдсаныхаа маргааш нь 2 дахь удаа намайг зодлоо би цагдаад гомдол гаргана гэж байхыг сонссон гэх мэдүүлэг /хх-ийн 29-30 хуудас/, ********аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч Д.Ганбаярын 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 007 дугаартай ********биед тархи доргилт, дээд зовхи, хацарт цус хуралт, зүүн нүд, хацар, эрүүнд зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын Хөнгөн зэрэг тогтоогдлоо гэх дүгнэлт /хх-ийн 45-46 дугаар хуудас/, 2024 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 10 хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 2 хуудас/, 2025 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 2430004220181 дугаартай эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх-ийн 94-95 хуудас/, шүүгдэгч ******** мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, мөрдөн шалгах ажиллагааны үед гүйцэтгэвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.

 

Шүүгдэгч ******** нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн бөгөөд түүний мэдүүлэг нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг, ********аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч Д.Ганбаярын 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 007 дугаартай шинжээчийн дүгнэлт, шүүгдэгч ********ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг, Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол зэргээр давхар нотлогдсон, шүүгдэгч нь гэм буруу болон хохирол, хор уршиг, хэргийн зүйчлэлийн хувьд маргаагүй болно.

 

Шүүгдэгч ******** нь 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдөр Өвөрхангай аймгийн ********сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч ********зодож биед нь тархи доргилт, дээд зовхи, хацарт цус хуралт, зүүн нүд, хацар, эрүүнд зөөлөн эдийн гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг зөв гэж үзэж шүүгдэгч ********овгийн ********хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.  

 

            2. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

 

Шүүгдэгч ********ийн дээрх үйлдлийн улмаас нь хохирогч ********биед тархи доргилт, дээд зовхи, хацарт цус хуралт, зүүн нүд, хацар, эрүүнд зөөлөн эдийн гэмтэл бүхий гэмтлүүд учирсан.

 

Шүүгдэгч ******** нь хохирогч ********хохиролд 2730000 төгрөгийг төлсөн, хохирогч А.********нь гомдол саналгүй, нэхэмжлэх хохирол, хор уршиг байхгүй сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоолгохгүй гэсэн.

 

Мөн Эрүүл мэндийн даатгалын санд 124762 төгрөгийг төлсөн болох нь 2025 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн хаан банкны шилжүүлгийн баримт, шүүгдэгч ********ийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, хохирогч А.********нь хохиролд 2730000 төгрөгийг авсан. Надад гомдол санал, нэхэмжлэх хохирол хор уршиг байхгүй, сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоолгохгүй гэсэн шүүхэд ирүүлсэн хүсэлт зэргээр тогтоогдож байна.

 

            Иймд шүүгдэгч ********ийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх дүгнэв.

 

            3. Бусад:

           

            Шүүгдэгч ******** нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болно.

                      

            4. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

 

Улсын яллагч У.Гантуяа шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:.... Шүүгдэгч ********ийн үйлдсэн гэмт хэргийн гэм бурууг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгч ********ийг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтвортой мэдүүлэг өгсөн зэрэг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна гэж дүгнэлээ. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Иймд шүүгдэгч ********ийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэм буруутай үйлдэлд нь 1350 нэгж буюу 1,350,000 төгрөгөөр торгох ял оногдуулах, оногдуулсан ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд төлүүлэх саналыг гаргаж байна. Шүүгдэгч ******** нь хохирогчид 2,650,000 төгрөг төлсөн, Эрүүл мэндийн даатгалын санд 124,762 төгрөг төлсөн, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй. Шүүгдэгч ********д авагдсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээх саналтай. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй гэх дүгнэлтийг гаргаж байна гэв.

 

Шүүгдэгч ******** эцсийн үгэндээ:... Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.

 

   Шүүгдэгч ******** нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүхээс шүүгдэгч ******** эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж зааснаар

 

Шүүгдэгч ******** ãýì áóðóóãàà õ¿ëýýí çºâøººðñºí, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх онцгой нөхцөл байдлыг болон тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, ãýìò õýðãийн улмаас ó÷иðñàí õîõèðоë, хор уршгийн шинж чанар, ø¿¿ãäýã÷ийн õóâèéí байдал зэргийг õàðãàëçàí үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ********овгийн ********мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу нэг сая төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүгдэгч ********ийг өөрийн гэсэн эд хөрөнгө, орлого олох боломж зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгох ялыг хэсэгчлэн төлүүлэх шаардлагагүй гэж үзлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******** нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.2-т заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг шүүгдэгч ********д мэдэгдэж,

 

Шүүгдэгч ******** нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч ******** хохирол 2730000 төгрөгийг, Эрүүл мэндийн даатгалын санд 124762 төгрөгийг тус тус төлсөн, хохирогч А.********нь гомдол санал, нэхэмжлэх хохирол хор уршиг байхгүй, сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоолгохгүй гэсэн, шүүгдэгч ******** нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, бичгийн баримт, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг дурдаж,

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ********д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, иргэний нэхэмжлэгч, иргэний нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч иргэний нэхэмжлэлтэй холбоотой хэсэгт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж,

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч ********д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.4 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5, 36.8 дугаар зүйлийн 4, 5, 36.10 дугаар зүйлийн 1, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ********овгийн ********хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ********овгийн ********мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу нэг сая мянган төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******** нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.2-т заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг шүүгдэгч ********д мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч ******** нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч ********хохирол 2730000 төгрөгийг, Эрүүл мэндийн даатгалын санд 124762 төгрөгийг тус тус төлсөн, хохирогч А.********нь гомдол санал, нэхэмжлэх хохирол, хор уршиг байхгүй, сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоолгохгүй гэсэн, шүүгдэгч ******** нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, бичгийн баримт, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ******** авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, иргэний нэхэмжлэгч, иргэний нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч иргэний нэхэмжлэлтэй холбоотой хэсэгт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч ******** авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                   Х.ОТГОНЖАРГАЛ