| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Заяндүүгийн Ганчимэг |
| Хэргийн индекс | 139/2022/00492/И |
| Дугаар | 139/ШШ2023/00052 |
| Огноо | 2023-01-27 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2023 оны 01 сарын 27 өдөр
Дугаар 139/ШШ2023/00052
| 2023 оны 01 сарын 27 өдөр | Дугаар 139/ШШ2023/00052 | Дундговь аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч ******* даргалж, тус шүүхийн Б танхимд хийсэн шүүх хуралдаанаар;
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот,******* дүүрэг,*******,*******,******* цамхагт байрлах,******* ХХК /РД:*******/
Хариуцагч:******* аймгийн******* сумын дүгээр баг, тоотод оршин суух, овогт /РД:/
Хариуцагч:******* аймгийн Хулд сумын дугаар баг, гэх газар нутаглах, овогт /РД:/
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт.107.619,41 төгрөг, нотариатын үйлчилгээний төлбөрт 4.500 төгрөг, нийт.112.119,41 төгрөгийг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч:*******ны итгэмжлэгдсэн төлөөлөгч,
Хариуцагч:
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нансалмаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч******* нь, нарт холбогдуулан Зээлийн гэрээний үүрэгт.107.619,41 төгрөг, нотариатын үйлчилгээний төлбөрт 4.500 төгрөг, нийт.112.119,41 төгрөгийг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч*******ны итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: нар нь 2020 оны 5 сарын 5-ны өдөр ЗГ/202045297474 тоот зээлийн гэрээг байгуулж 7.000.000 төгрөгийг 1 жилийн 21.6 хувийн хүүтэй 24 сарын хугацаатайгаар зээлсэн. Зээлийн барьцаанд 5 ханатай гэр-1 ш, мөнгөн аяга-3 ш, нарны толь-1 ш, хонь-343, ямаа-320 зэрэг хөрөнгүүдийг барьцаалж зээлсэн авсан. Хариуцагч нар нь зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчсөн. Нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 183 хоног хугацаатай хэтрэлттэй байгаа учраас зээлийн гэрээг цуцалж, зээлийг төлүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргасан. Иймд үндсэн зээлийн төлбөрт 2.374.346,42 төгрөг, зээлийн хүүд 669.114,54 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 64.158,45 төгрөг, нийт.122.119,41 төгрөгийг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар нэхэмжлэл гаргасан хэдий ч нэхэмжлэлийг шүүхэд гаргаснаас хойш хариуцагч нийт 2.150.950 төгрөгийг нэхэмжилсэн.122.119 төгрөгөөс төлсөн. Одоо нэхэмжлэлийн шаардлагаас үлдэгдэл61.169,41 төгрөгийн зээл төлөгдөөгүй байгаа үүнийг хариуцагч данс зээлийн гэрээний дагуу барилт хийгдээд дансанд 800.000 гаруй мянган төгрөг хуримтлагдчихсан байгаа. Иймд хариуцагч 61.169,41 төгрөгийг төлүүлэх саналтай хариуцагчээс татгалзаж байна. Мөн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлээ дэмжиж байна гэв.
Хариуцагч шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжилж байгаа мөнгөн дүнг нь төлнө гэв.
Хавтаст хэрэгт авагдсан баримтын тухайд: Нэхэмжлэгч талаас 2020.05.05-ны өдрийн ЗГ/202045297474 дугаартай зээлийн гэрээний хуулбар-зээлийн эргэн төлөлтийн хуваарь, 2020.05.05-ны өдрийн барьцааны гэрээний хуулбар, зээлийн дансны дэлгэрэнгүй хуулга,, У.Эрдэнэцэцэг нарын*******анд хандсан өргөдөл зэрэг баримтуудыг ирүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нар нь*******тай 2020.05.05-ны өдрийн ЗГ/202045297474 тоот зээлийн гэрээ байгуулж 7.000.000 төгрөгийг 1 жилийн 21.6 хувийн хүүтэй 24 сарын хугацаатай зээлсэн. Дээрх зээлийн гэрээний барьцаанд 5 ханатай гэр-1 ш, мөнгөн аяга-3 ш, нарны толь-1 ш, хонь-343, ямаа-320 зэрэг хөрөнгүүдийг тус тус барьцаалсан. Зээлдэгч нь 2020 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн зээлийн гэрээний үүрэгт 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн байдлаар үндсэн төлбөрт 4.625.653,58 төгрөг, зээлийн хүүд 1.944.488,64 төгрөг, нийт 6.570.142,22 төгрөгийг төлсөн. Мөн нэхэмжлэл шүүхэд гаргаснаас хойш нэхэмжилсэн мөнгөн дүнгээс хариуцагч нь нийт 2.150.950 төгрөгийг төлсөн тул нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж зээлийн гэрээнд төлбөл зохих үлдэгдэл төлбөр61.169,41 төгрөгийг хариуцагч гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах үндэслэлтэй гэж тодорхойлж байна.
Хариуцагч ...нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх61.169,41 төгрөгийг гаргуулахыг хүлээн зөвшөөрч байна гэв.
Зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд талуудын хооронд 2020 оны 5 дугаар сарын 05-ны өдөр ЗГ/202045297474 тоот зээлийн гэрээ байгуулагдсан байх ба уг гэрээгээр зээлдэгч, нар нь 7.000.000 төгрөгийг 24 сарын хугацаатай,1 жилийн 21.6 хувийн хүүтэй байхаар тохиролцож, зээлийн гэрээний дагуу 7.000.000 төгрөгийг хариуцагчийн*******ны малчны зээлийн 5466177915 тоот дансаар хүлээн авсан болох нь нарын зээлийн дансны дэлгэрэнгүй хуулга /хх-13 дугаар хуудас/, зээлийн гэрээ /хх-8-10 дугаар хуудас/-ээр тогтоогдож байна. Мөн 2020 оны 5 дугаар сарын 05-ны өдөр талуудын хооронд барьцааны гэрээ байгуулагдсан байх ба 5 ханатай гэр-1 ш, мөнгөн аяга-3 ш, нарны толь-1 ш, хонь-343, ямаа-320 зэрэг хөрөнгийг барьцаалсан гэрээ /хх-11-12 дугаар хуудас/ хэрэгт авагдсан байна.
Талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ байгуулагдсан байх ба уг гэрээ нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.2-т заасан зээлийн гэрээг бичгээр хийх шаардлагыг хангасан, мөн хуулийн 242 дугаар зүйлийн 242.1, 242.2-т зааснаар зээлдэгч нар нь зээлдүүлэгчийн өмнө хамтран үүрэг хүлээхээр хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан хүчин төгөлдөр хэлцэл байгуулагдсан байна.
Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1 дэх хэсэгт үүрэг гүйцэтгэгчдийн хэн хэн нь үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээлгэн өгөх, үүрэг гүйцэтгүүлэгч нь үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн үүрэг гүйцэтгэгч тус бүрээс шаардах эрх бүхий байвал хамтран үүрэг гүйцэтгэгчид гэнэ, мөн хуулийн 242 дугаар зүйлийн 242.3 дахь хэсэгт үүрэг гүйцэтгэгч нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардаж болно гэж заасны дагуу нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хариуцагчийг нэхэмжлэл гаргаснаас хойш төлбөл зохих дүнгээс 2.150.950 төгрөгийг төлсөн учир түүнийг хамтран хариуцагчаас татсан шаардлагаасаа татгалзаж үлдэх61.169 төлбөрийг хариуцагч гаргуулах үндэслэлтэй гэж тодорхойлсон байна.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд хариуцагчээс татгалзсан тул уг татгалзлалыг батлах нь зүйтэй байна.
Нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж зээлийн төлбөрт төлбөл зохих үлдэгдэл төлбөр болох61.169,41 төгрөгийг хариуцагч У.Эрдэнэцэцэгээс гаргуулах мөн нэхэмжлэгч 2020.05.05-ны өдрийн БГХ202045297474 тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь хангуулахаар барьцааны гэрээ байгуулсан тул нийт төлбөл зохих үүрэг61.169 төгрөгийн үүргийг барьцаагаар хангуулах шаардлага гаргасан 2020 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн БГХ202045297474 тоот барьцааны гэрээ хуульд нийцсэн учир Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжид барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй гэж заасны дагуу******* 2020.05.05-ны өдрийн БГХ202045297474 тоот барьцааны гэрээний дагуу төлбөл зохих үүрэг61.169 төгрөгийн үүргийг барьцаа хөрөнгөөр хангуулах нь үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч гэрээний зүйлийг зээлдэгчид хүлээлгэн өгсөн, хариуцагч үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй нь хэрэгт цугларсан бичгийн баримт, зохигчдын тайлбараар нотлогдсон тул нэхэмжлэлийн шаардлага болох нийт61.169,41 төгрөгийг******* ХХК нь хариуцагч Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 242 дугаар зүйлийн 242.3 дахь хэсэгт заасны дагуу шаардах эрхтэй байна.
Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцагч шүүх хуралдааны товийг мэдэгдсэн боловч хариуцагч нь шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй, нэхэмжлэгч, хариуцагч нар нь хариуцагч эзгүйд шийдвэрлүүлэх хүсэлтийг шүүх хуралдаанд гаргасныг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт заасны дагуу хэргийг нэхэмжлэгч, хариуцагчийн тайлбар, хэрэгт цугларсан баримт нотолгоог үндэслэн хариуцагч эзгүйд хянан шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 242 дугаар зүйлийн 242.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч 961169.41 /есөн зуун жаран нэгэн мянга нэг зуун жаран есөн төгрөг дөчин нэгэн мөнгө/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч******* ХХК-д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч хамтран хариуцагчээс татгалзсныг баталсугай.
3. Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1, 156 дугаар зүйлийн 156.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч зээлийн төлбөрийг төлөөгүй тохиолдолд барьцааны зүйл болох 5 ханатай гэр-1 ширхэг, мөнгөн аяга-3 ширхэг, нарны толь-1 ширхэг, хонь-343 толгой, ямаа-320 толгой зэрэг эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг******* аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч******* ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 134.943,91 /нэг зуун гучин дөрвөн мянга есөн зуун дөчин гурван төгрөг ерэн нэгэн мөнгө/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч 961169.41 /есөн зуун жаран нэгэн мянга нэг зуун жаран есөн төгрөг дөчин нэгэн мөнгө/ төгрөгөнд ногдох улсын тэмдэгтийн хураамжийг гаргуулж, нэхэмжлэгч******* ХХК-д олгосугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигчид, тэдгээрийн төлөөлөгч нар нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор******* аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ