Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 07 сарын 31 өдөр

Дугаар 2025/ШЦТ/188 

 

 

 

 

 

 

 

 

2025         07             31                                             2025/ШЦТ/188 

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                 

Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Отгонжаргал даргалж,

Улсын яллагч: У.Гантуяа,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Х.Билгүүн,

Шүүгдэгч: ********нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Өвөрхангай аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ********ургийн овогт ********холбогдох 2526002250186 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

                                             

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1994 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 2, охины хамт Өвөрхангай аймгийн ********сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр ********гэх газарт тоотод оршин суудаг, урьд Өвөрхангай аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 126 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, 3 жил 8 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг мөн хугацаагаар тэнссэн, мөн шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 280 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгөөр торгох ял шийтгүүлж байсан, ********ургийн овогт ********, РД/********/

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч ********нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан, согтуурсан үедээ 2025 оны 05 дугаар сарын 09-ны өдөр Өвөрхангай аймгийн ********сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт 2.74 %-ийн согтолттой буюу архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ********ӨВЕ улсын дугаартай Тоёота Приус-30 маркийн тээврийн хэрэгслийг жолоодсон гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав:

 

Шүүгдэгч ******** шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ:... 2025 оны 05 дугаар сарын 09-ний өдөр Төгрөг сум руу эхнэрээ хүргэж өгөх гээд хажуу айлын хүнтэй хамт явсан. Тэгээд тэндээсээ 2 шил архи авсан. Тэгээд буцаж ирэхдээ уусан гэв.

 

Гэрч ********мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ:...  Ажлын 102 дугаарын утсаар бүсийн оношилгоо эмчилгээний төвд Төгрөг сумаас нас барсан хүн хүргэгдэн ирлээ гэх дуудлагын дагуу очиход ********нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодоод Төгрөг сумаас ********суманд ирсэн нөхцөл байдал тогтоогдсон тул драгер багажаар үлээлгэн шалгахад 2.74% согтолттой гарсан тул томилгоот мөрдөгч цагдаагийн дэслэгч ********хүлээлгэн өгч ажилласан. ********гэх хүнтэй хамт явж байсан. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. ********эзэмшлийн тээврийн хэрэгсэл байсан. Төгрөг сумаас ирэх замдаа архи уусан гэж байсан гэх мэдүүлэг. /хх-ийн 6-7 хуудас/,

 

Гэрч Б.********мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ:... Манай хөрш айлын залуу байгаа юм. ********эхнэрээ Төгрөг сум руу хүргэж өгөх гээд намайг хамт явах уу гээд Төгрөг сум руу явсан. ********сумаас Төгрөг сум руу гарахдаа 14 цагийн орчимд 2 ширхэг 0.5 литрийн хэмжээтэй Агар нэртэй архи аваад Төгрөг сум руу явсан. Төгрөг сум руу явах замдаа ********болон талийгаач ********бид гурав 1 шил архийг хувааж уусан. Төгрөг сумаас 18 цагийн орчимд ********сум руу гарах замдаа үлдсэн 1 шил архийг ********талийгаач ********бид 3 хувааж уусан. Тухайн тээврийн хэрэгслийг ********жолоодсон. ********эзэмшлийн тээврийн хэрэгсэл байгаа юм гэх мэдүүлэг. /хх-ийн 9 хуудас/,

 

            Согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан талаарх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 10-11 хуудас/,           

 

            Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 2024/ЗШ/754 дугаартай шийтгэвэр /хх-ийн 33-37 хуудас/,

 

                        Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 2024/ШЦТ/280 дугаартай шийтгэх тогтоол /хх-ийн 38-47 хуудас/,

 

            Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 2017/ШЦТ/126 дугаартай шийтгэх тогтоол /хх-ийн 48-51 хуудас/,

 

            Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дэд дарга, дэд хурандаа Ж.Наваантуяагийн торгуулийн ял биелүүлсэн талаар болон тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ял шийтгүүлсэн ********овогтой ялтан ********2025 оны 07 дугаар сарын 3-ний өдрийн ялын тооцоо,

 

                        Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 30 хуудас/,

            2025 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай мөрдөгчийн санал /хх-ийн 12 хуудас/,

 

            2025 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 2526002250186 дугаартай Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх-ийн 13-14 хуудас/

 

            Шүүгдэгч Б.********хувийн байдлыг тодорхойлсон жолоочийн лавлагаа, мэдээлэл /хх-ийн 28 хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 26 хуудас/, эд хөрөнгө бүртгэлгүй тухай лавлагаа /хх-ийн 27 хуудас/, Өвөрхангай аймгийн ********сумын 2 дугаар багийн Засаг даргын 2025 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн А/45 дугаартай албан тоот, Мал тэжээвэр амьтад, Хашаа худгийн 2024 оны тооллого /хх-ийн 23-25/, CVL2562010001002677 дугаартай 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Өвөрхангай аймгийн ********суманд төрсөн ********төрсний бүртгэлийн лавлагаа зэрэг болно.

 

  1. Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

 

Улсын яллагч У.Гантуяа шүүх хуралдаанд шүүгдэгчийн гэм буруугийн талаар:... Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас дүгнэхэд ********нь урьд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдэж, 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдөр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулсан ба тухайн эрх хассан ялын хугацаа дуусгавар болоогүй байх үед дахин 2025 оны 05 дугаар сарын 09-ны өдөр Өвөрхангай аймгийн ********сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт 2.74 хувийн согтолттой буюу архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ********ӨВЕ улсын дугаартай Тоёота приус-30 маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцсон болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар дээрх гэмт хэргийг үйлдсэн болох нь тогтоогдож байх тул шүүгдэгч ********Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргаж байна гэсэн.

 

Шүүгдэгч ********гэм буруугийн талаар:... Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасан байх тул шүүгдэгч ********холбогдох эрүүгийн хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шийдвэрлэсэн болно.

           

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларч бэхжүүлэгдсэн, шүүгдэгчээс яллагдагчаар болон гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, мөн тухайн хэрэгт хувийн сонирхолгүй, ажил, мэргэжлийн мэдлэг, туршлага бүхий шинжээч нар тусгай мэдлэгийн хүрээндээ дүгнэлт гаргасан тул хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх үзсэн болно.

 

Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч  ********нь 2025 оны 05 дугаар сарын 09-ний өдөр Өвөрхангай аймгийн ********сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт 2.74%-ийн согтолттой буюу архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ********ӨВЕ улсын дугаартай Тоёота приус-30 маркийн тээврийн хэрэгслийг жолоодсон үйл баримт тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан хэрэг мөн байна.

 

            Шүүгдэгч ********нь 2025 оны 05 дугаар сарын 09-ны өдөр Өвөрхангай аймгийн ********сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт 2.74 %-ийн согтолттой буюу архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ********ӨВЕ улсын дугаартай Тоёота приус-30 маркийн тээврийн хэрэгслийг жолоодсон гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч Б.********хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан гэрч ********ажлын 102 дугаарын утсаар бүсийн оношилгоо эмчилгээний төвд Төгрөг сумаас нас барсан хүн хүргэгдэн ирлээ гэх дуудлагын дагуу очиход ********нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодоод Төгрөг сумаас ********суманд ирсэн нөхцөл байдал тогтоогдсон тул драгер багажаар үлээлгэн шалгахад 2.74% согтолттой гарсан тул томилгоот мөрдөгч цагдаагийн дэслэгч ********хүлээлгэн өгч ажилласан. ********гэх хүнтэй хамт явж байсан. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. ********эзэмшлийн тээврийн хэрэгсэл байсан. Төгрөг сумаас ирэх замдаа архи уусан гэж байсан гэх мэдүүлэг /хх-ийн 6-7 хуудас/, гэрч Б.Лхагвасүрэнгийн манай хөрш айлын залуу байгаа юм. ********эхнэрээ Төгрөг сум руу хүргэж өгөх гээд намайг хамт явах уу гээд Төгрөг сум руу явсан. ********сумаас Төгрөг сум руу гарахдаа 14 цагийн орчимд 2 ширхэг 0.5 литрийн хэмжээтэй Агар нэртэй архи аваад Төгрөг сум руу явсан. Төгрөг сум руу явах замдаа ********болон талийгаач ********бид гурав 1 шил архийг хувааж уусан. Төгрөг сумаас 18 цагийн орчимд ********сум руу гарах замдаа үлдсэн 1 шил архийг ********талийгаач ********бид 3 хувааж уусан. Тухайн тээврийн хэрэгслийг ********жолоодсон. ********эзэмшлийн тээврийн хэрэгсэл байгаа юм гэх мэдүүлэг/хх-ийн 9 хуудас/, согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан талаарх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 10-11 хуудас/, Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 2024/ЗШ/754 дугаартай шийтгэвэр /хх-ийн 33-37 хуудас/, Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 2024/ШЦТ/280 дугаартай шийтгэх тогтоол /хх-ийн 38-47 хуудас/, шүүгдэгч Б.********мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол болон бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, мөрдөн шалгах ажиллагааны үед гүйцэтгэвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.

 

Шүүгдэгч ********нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн бөгөөд түүний мэдүүлэг нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан гэрчийн мэдүүлэг, согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан талаарх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 2024/ЗШ/754 дугаартай шийтгэвэр /хх-ийн 33-37 хуудас/, Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 2024/ШЦТ/280 дугаартай шийтгэх тогтоол /хх-ийн 38-47 хуудас/, Цагдаагийн ерөнхий газрын жолоочийн лавлагаа, мэдээллийн дэлгэрэнгүй хайлт, гэмт хэрэг зөрчлийн лавлагаа зэргээр давхар нотлогдсон, шүүгдэгч нь гэм буруу болон хохирол, хор уршиг, хэргийн зүйчлэлийн хувьд маргаагүй болно.

 

Эрүүгийн хуулийн тайлбарт “Тээврийн хэрэгслийн жолооч” гэж тээврийн хэрэгсэл жолоодож яваа тээврийн хэрэгслийг жолоодох эрхтэй, эсхүл эрхгүй, эсхүл жолоодох эрх нь дуусгавар болсон хүнийг ойлгоно”

 

“Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн” гэж согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн үйлдлийн улмаас тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан  хүнийг ойлгоно” гэж заасан.

 

              Шүүгдэгч ******** нь 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан болох нь Цагдаагийн ерөнхий газрын жолоочийн лавлагаа, мэдээлэл, Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 2024/ЗШ/754 дугаартай шийтгэвэр, Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 2024/ШЦТ/280 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар, шүүгдэгчийн мэдүүлэг зэргээр тогтоогдож байх тул

 

Шүүгдэгч Б.******** 2025 оны 05 дугаар сарын 09-ны өдөр Өвөрхангай аймгийн ********сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт 2.74%-ийн согтолттой буюу архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ********ӨВЕ улсын дугаартай Тоёота приус-30 маркийн тээврийн хэрэгслийг жолоодсон үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг зөв гэж үзэж шүүгдэгч ********ургийн овогт ********ийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.  

           

2. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршгийн талаар:

 

Шүүгдэгч Б.********дээрх үйлдлийн улмаас бусдад хохирол учраагүй, бусдад төлөх төлбөргүй байна.

 

3. Бусад:

 

Шүүгдэгч ********нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй,

 

Шүүгдэгч ********нь Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 2024/ШЦТ/280 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2700000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2700000 төгрөгөөр торгох ялыг биелүүлсэн. Тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хассан ялаас эдлээгүй 160 хоногийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ял үлдсэн болох нь Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дэд дарга, дэд хурандаа Ж.Наваантуяагийн ********овогтой ялтан ********2025 оны 07 дугаар сарын 3-ний өдрийн торгуулийн ял биелүүлсэн талаар болон тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялын тооцооны тэмдэглэл, Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 2024/ШЦТ/280 дугаартай шийтгэх тогтоол, Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шүүгдэгч Б.********мэдүүлэг, хэрэгт авагдаж шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

4. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

 

Улсын яллагч У.Гантуяа шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:.... Шүүгдэгч Б.********эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна гэж үзэж байна. Учир нь шүүгдэгч нь өмнө Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулсан үедээ буюу дахин энэ үйлдлээ ухамсарлалгүйгээр тээврийн хэрэгсэл хөдөлгөөний аюулгүй байдлын ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг үйлдсэн байна. Энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж дүгнэлээ. Иймд шүүгдэгч Б.********гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэг заасан гэм буруутай үйлдэлд нь 1 жил 6 сарын хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаж, 3000 нэгж буюу 3,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулах, оногдуулсан ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд төлүүлэх, мөн эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өмнө оногдуулсан эрх хассан ялаас үлдэгдэл 160 хоногийг нэмж нэгтгэх саналыг гаргаж байна. Шүүгдэгч ********нь цагдан хоригдсон хоноггүй, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээх саналтай байна. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй байна гэв.

 

Шүүгдэгч ******** нь шүүх хуралдаанд эцсийн үгэндээ:... Байхгүй гэсэн.

 

            Шүүгдэгч ******** Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

        

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ”, гэж хуульчилсан.

 

Шүүгдэгч Б.********гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх онцгой нөхцөл байдлыг болон ш¿¿ãäýã÷ийн õóâèéí байдал буюу эд хөрөнгө, орлого олох боломж, улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын дүгнэлт зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ********овогт ********ийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хоёр жилийн хугацаагаар хасаж, дөрвөн мянга нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу дөрвөн сая төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүгдэгч ********нь Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 2024/ШЦТ/280 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу хоёр сая долоон зуун мянган төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар оногдуулсан хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу хоёр сая долоон зуун мянган төгрөгөөр торгох ялыг биелүүлсэн. Тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хассан ялаас эдлээгүй зуун жар хоногийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ял үлдсэн болох нь Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дэд дарга, дэд хурандаа Ж.Наваантуяагийн ********овогтой ялтан ********2025 оны 07 дугаар сарын 3-ний өдрийн торгуулийн ял биелүүлсэн талаар болон тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялын тооцооны тэмдэглэл, Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 2024/ШЦТ/280 дугаартай шийтгэх тогтоол, Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шүүгдэгч Б.********мэдүүлэг, хэрэгт авагдаж шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ********Эрүүгийн хуулийн тусгай ангийн ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хоёр жилийн хугацаагаар хасаж, дөрвөн мянга нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу дөрвөн сая төгрөгөөр торгох ялд өмнөх 2024 оны  12 дугаар сарын 11-ний өдрийн 2024/ШЦТ/280 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хасаж, хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу хоёр сая долоон зуун мянган төгрөгөөр торгох ялаас эдлээгүй үлдсэн зуун жар хоногийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах ялыг нэмж нэгтгэн, түүний нийт эдлэх ялыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хоёр жил зуун жар хоногийн хугацаагаар хасах,  дөрвөн мянга нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу дөрвөн сая төгрөгөөр торгох ялаар тогтоож,

 

Шүүгдэгч Б.********өөрийн гэсэн эд хөрөнгө, орлого олох боломж зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгох ялыг хэсэгчлэн төлүүлэх шаардлагагүй гэж үзлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ********нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.2-т заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг шүүгдэгч ********мэдэгдэж,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ********оногдуулсан хоёр жил зуун жар хоногийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хассан ялыг торгох ял оногдуулсан үеэс тоолж,

 

 Өвөрхангай аймгийн ********сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр ********гэх газарт оршин суудаг болох нь Өвөрхангай аймгийн ********сумын 2 дугаар багийн засаг даргын 2025 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн А/45 дугаартай тодорхойлолтоор тогтоогдож байх тул,

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 180 дугаар зүйлийн 180.1-д зааснаар шүүгдэгч ********оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялын биелэлтэд хяналт тавихыг Өвөрхангай аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

 

Шүүгдэгч ********нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж,

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ********авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж,

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч ********авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.4 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5, 36.8 дугаар зүйлийн 4, 5, 36.10 дугаар зүйлийн 1, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ********овогт ********ийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ********овогт ********ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хоёр жилийн хугацаагаар хасаж, дөрвөн мянга нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу дөрвөн сая төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ********Эрүүгийн хуулийн тусгай ангийн ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хоёр жилийн хугацаагаар хасаж, дөрвөн мянга нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу дөрвөн сая төгрөгөөр торгох ялд өмнөх 2024 оны  12 дугаар сарын 11-ний өдрийн 2024/ШЦТ/280 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хасаж, хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу хоёр сая долоон зуун мянган төгрөгөөр торгох ялаас эдлээгүй үлдсэн зуун жар хоногийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах ялыг нэмж нэгтгэн, түүний нийт эдлэх ялыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хоёр жил зуун жар хоногийн хугацаагаар хасах,  дөрвөн мянга нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу дөрвөн сая төгрөгөөр торгох ялаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ********нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.2-т заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг шүүгдэгч ********мэдэгдсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ********оногдуулсан хоёр жил зуун жар хоногийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хассан ялыг торгох ял оногдуулсан үеэс тоолсугай.

  6. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 180 дугаар зүйлийн 180.1-д зааснаар шүүгдэгч ********оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялын биелэлтэд хяналт тавихыг Өвөрхангай аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

  7. Шүүгдэгч ********нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.

 

            8.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ********авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

9.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч ********авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                Х.ОТГОНЖАРГАЛ