Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 2025/ШЦТ/167

 

 

 

 

 

 

 

 

 

2025           07           04                                                2025/ШЦТ/167

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Отгонжаргал даргалж,

Улсын яллагч А.Алтангэрэл,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Х.Билгүүн

Шүүгдэгч Т.Л, түүний өмгөөлөгч Т.Адъяатогтох нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар Өвөрхангай аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.Л д холбогдох 2526000000147 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, **** оны ** дугаар сарын **-ны өдөр Өвөрхангай аймгийн ***** суманд төрсөн, ** настай, ******, ******** боловсролтой, мэргэжилгүй, ********* эрхэлдэг, ам бүл **, ********** хамт Өвөрхангай аймгийн ****** сумын ** дүгээр багийн нутаг ******** гэдэг газарт оршин суудаг, урьд Өвөрхангай аймаг дахь сум дундын нэгдүгээр шүүхийн 2012 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 21 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.12, 91.2.15-т зааснаар 20 жилийн хугацаагаар хорих, 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.4 дэх хэсэгт зааснаар 3 жил 6 сар хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэгдэж, 20 жилийн хугацаагаар хорих ялд багтааж, 20 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж байсан, Т.Л  /************/,

 

 Холбогдсон хэргийн талаар:

 

           Шүүгдэгч Т.Л нь 2025 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 18 цагийн орчимд Өвөрхангай аймгийн Богд сумын ** дүгээр баг "*******" гэх газарт насанд хүрээгүй хохирогч *******ыг зодож эрүүл мэндэд нь зүүн 10-р хавирга ясанд хугарал, хамар яс, ухархайн хананд хугарал, хамрын таславчинд мурийлт, баруун талын духны зөөлөн эдийн няцрал, хамарт сорви бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

                                                     

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүгдэгч Т.Л шүүх хуралдааны хэлэлцүүлэгт:... Өөдөөс чулуу бариад ирэхээр нь нэг алгадаад дахиад босоод ирэхээр нь түлхэж унагаасан. Өөрийн биеэ барьж чадалгүй ийм зүйл болчихсон. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.

 

            Насанд хүрээгүй хохирогч ******* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:... 2025 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр Өвөрхангай аймгийн Богд сумын *** дүгээр багт малаа цуглуулаад явж байтал манай малтай Т.Л ахын мал нийлсэн. Тэгэхээр нь малыг нь  ялгаад туусан чинь нэг, хоёр мал манай малд үлдсэн байсан. Тэгсэн чинь Т.Л над дээр ирээд мал нийлсэн юм уу гэхээр нь тэгсэн гэсэн чинь манайхаас мал үлдсэн үү гэхээр нь нэг, хоёр мал үлдсэн гэж хэлсэн чинь малаа авах гээд байхаар нь би “мал хашихаар нь авчих” гэсэн чинь мотоциклоороо мал хөөгөөд байснаа уурлаад над дээр ирээд баруун шанаа руу алгадсан уу, цохисон уу, тэгснээ намайг шууд мотоциклоос татаж газар унагаагаад дээрээс дэвсээд байсан. Тэгээд би ухаан балартаад нэг мэдсэн чинь би мотоцикль дээрээ мордсон Т.Л ах мотоциклоороо мөргөх гээд байсан. Тэгээд нэг мэдсэн чинь би гэртээ хэвтээд эмч нар ирсэн тариа хийгээд байсан. Тэгээд мэдээ орсон чинь толгой их өвдөөд, зүүн талын нуруу, хавирга хэсэг их өвчтэй байсан. Эмч нар намайг суманд авч ирээд маргааш нь ээжтэй аймаг руу явж биеэ үзүүлж байгаад өнөөдөр ирсэн. Намайг Т.Л ах Өвөрхангай Богд сумын ** дүгээр баг "*******" гэдэг газар хонины бэлчээр дээр хоёулхнаа байж байгаад зодсон. Намайг мал нийлүүлсэн гэдэг шалтгаанаар зодсон. Т.Л ах эрүүл байсан. Зүүн талын 10 дахь хавирга хугарсан. Хамрын мөгөөрс хугарсан. Нүдний ухархайн яс хугаралтай гэж оношлогдсон. Би сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоолгохгүй. Аймгийн эмнэлэгт үзүүлж ирэхэд 2 хүний ирж буцахын зардал 108,000 /нэг зуун найман мянган төгрөг/, эмчилгээний зардалд баримттай 117,000 /нэг зуун арван долоо мянган төгрөг/, нийт 225,000 төгрөгийг нэхэмжилнэ гэх мэдүүлэг, /хх-ийн 8-9 хуудас/,

 

Гэрч *******мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:... 2025 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр 18 цагийн орчимд манай хүүхэд ******* нь гэртээ байж байгаад хонио хурааж ирэхээр явсан. Тэгсэн нь мал нь ******* гэх хүний малтай нийлсэн байсан гэсэн. Тэгээд манай хонинд *******гийн 1 ямаа үлдсэн байсныг ******* авах гэхээр нь мал хашихаар авчих гэсэн чинь тэрнээс болж ******* уурлаад манай хүүхдийг малын бэлчээр дээр зодсон гэсэн. Тэгээд манай хүүхэд гэртээ ирээд толгой өвдөөд нуруу бөөр өвдөөд байна гээд ёолоод орилоод байхаар нь Т.Лг дуудаад юу болсон юм гэсэн чинь танай хүүхэд миний өөдөөс хэрэлдсэн юм. Тэгэхээр нь би уурлаад нуруу руу нь 2 цохисон гэж хэлсэн. Тэгээд хүүхдээ зүгээр болохгүй болохоор нь сумаас түргэн дуудсан. Маргааш нь өглөө сумын эмнэлэгт үзүүлэхэд хавирга гэмтсэн, толгойны зураг шаардлагатай гээд аймаг руу явж үзүүлсэн чинь зүүн талын 1 хавирга нь гэмтсэн нүдний аяганы яс гэмтсэн, хамар муруйсан, тархи нь цус хурсан хавантай байна гэсэн. Уг нь ах дүү хүмүүс болохоор цагдаагаар яваад дэмий байх гэж бодсон чинь өөрсдөө тоохгүй болохоор цагдаад хандаж байна. Өөр хүн байгаагүй хоёулхнаа хонины бэлчээр дээр таарсан гэсэн. Т.Л нь эрүүл байсан гэх мэдүүлэг, /хх-ийн 25-26 дугаар хуудас/,

 

Иргэний нэхэмжлэгчийн хууль ёсны төлөөлөгч Н.Төгс-Очир мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:... Иргэн ******* нь 2025 оны 04 дүгээр  сарын 18-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн амбулаторын үзлэг оношилгоо, шинжилгээний багц 80,784 төгрөг, мөн 04 дүгээр сарын 18-наас 22-ны хооронд 110,875 төгрөг, 04 дүгээр сарын 22-ноос, 23-ны хооронд 85,536 төгрөг. 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр амбулаторийн үзлэг 23,760 төгрөг, нийт 300,955 төгрөгийн эардал гарсан байх тул зохих этгээдээс гаргуулан авч эрүүл мэндийн даатгалын санд төлүүлмээр байна гэх мэдүүлэг, /хх-ийн 23 дугаар хуудас/,

 

Өвөрхангай аймаг дахь Бүсийн шинжилгээний төвийн шинжээч эмч цагдаагийн дэслэгч ********* 2025 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн ӨВХ07/25/305 дугаар шинжээчийн дүгнэлт:... *******ын биед зүүн 10-р хавирга ясанд хугарал, хамар яс, ухархайн хананд хугарал, хамрын таславчинд мурийлт, баруун талын духны зөөлөн эдийн няцрал, хамарт сорви гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр үүсгэгдсэн байх боломжтой. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой, шинэ гэмтлүүд байна. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо гэх дүгнэлт /хх-ийн 28-30 дугаар хуудас/

 

2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 1 хуудас/,

 

Хаан банкны шилжүүлгийн 2025 оны 05 дугаар сарын 08-ны өрийн баримт /хх-ийн 38 хуудас/,

 

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 41 хуудас/,

 

              Өвөрхангай аймаг дахь сум дундын нэгдүгээр шүүхийн эрүүгийн шүүхийн 2012 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 121 дугаартай шийтгэх тогтоол /хх-ийн 54-59/.

 

              Эд зүйл баримт бичиг гомдол, мэдээлэл, бусад баримтыг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 13 хуудас/,

 

             Шүүгдэгч хувийн байдалтай холбоотой баримт буюу иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 33 хуудас/, Мал тэжээвэр амьтад, хашаа, худгийн 2024 оны тооллого /хх-ийн 34-36 хуудас/, Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2025 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 37 хуудас/,

 

                        Шүүгдэгч Т.Л нь насанд хүрээгүй хохирогч *******ын хохиролд 250000 төгрөгийг төлсөн, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******гомдол санал, нэхэмжлэх хохирол, хор уршиг байхгүй гэсэн хүсэлт ирүүлсэн.

 

            2025 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай мөрдөгчийн санал /хх-ийн 43 хуудас/,

 

2025 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 2526000000147 дугаартай эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх-ийн 44-46 хуудас/,

 

              1. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

 

Улсын яллагч А.Алтангэрэл шүүгдэгчийн гэм буруугийн талаарх дүгнэлтдээ:... Шүүгдэгч Т.Л нь 2025 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 18 цагийн орчимд Өвөрхангай аймгийн Богд сумын *** дүгээр багийн “*******” гэх газарт насанд хүрээгүй *******ыг малын бэлчээрт хонь нийлсэн асуудлаас болж таарамжгүй харилцаа үүсгэсний улмаас *******ын биед халдан зодож эрүүл мэндэд нь зүүн 10-р хавирга ясанд хугарал, хамар яс, ухархайн хананд хугарал, хамрын таславчинд мурийлт, баруун талын духны зөөлөн эдийн няцрал, хамарт сорви бүхий хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан насанд хүрээгүй хохирогч *******ын мэдүүлэг, гэрч ********* мэдүүлэг, иргэний нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ************ мэдүүлэг, Өвөрхангай аймгийн Бүсийн шинжилгээний төвийн шинжээч эмч ******** 2025 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн №305 дугаартай дүгнэлт, хэрэгт авагдсан бусад нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж дүгнэлээ. Иймд шүүгдэгч Т.Лг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргаж байна. Энэ гэмт хэргийн улмаас насанд хүрээгүй хохирогч *******ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан. Эрүүл мэндэд учирсан шууд хохирлыг шүүгдэгч нь мөрдөн шалгах ажиллагааны явцад төлж барагдуулсан байна. Мөн эрүүл мэндийн даатгалын санд учирсан 300,955 төгрөгийг төлж барагдуулсан баримт хэрэгт авагдсан байх тул шүүгдэгч Т.Лг бусдад төлөх төлбөргүй болохыг шүүхийн шийдвэрт тусгуулах саналтай байна гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Адъяатогтох шүүгдэгчийн гэм буруугийн талаарх дүгнэлтдээ:... Шүүгдэгч Т.Л нь 2025 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 18 цагийн орчимд Өвөрхангай аймгийн Богд сумын 1 дүгээр багийн “*******” гэх газарт насанд хүрээгүй *******ыг малын бэлчээрт хонь нийлсэн асуудлаас болж таарамжгүй харилцаа үүсгэсний улмаас *******ын биед халдан зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна. Нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байгаа тул нотлох баримтаар тооцох үндэслэлтэй байна. Т.Л нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шинжийг бүрэн хангаж байгаа учраас тухайн зүйл ангиар гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж дүгнэж байна. Хохирол төлбөрийн хувьд хохирогчид 635,000 төгрөг, эрүүл мэндийн даатгалын санд 109,999 төгрөгийг тус тус төлж барагдуулсан. Хохирогчийн зүгээс сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоолгохгүй гэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй тул шүүхээр цаашид хэлэлцэх хохирол төлбөргүй болохыг дурдуулах саналтай байна.

 

Шүүгдэгч Т.Л гэм буруугийн талаар:... Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасан байх тул шүүгдэгч Т.Лд холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шийдвэрлэсэн болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларч бэхжүүлэгдсэн, шүүгдэгчээс яллагдагчаар болон насанд хүрээгүй хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, мөн тухайн хэрэгт хувийн сонирхолгүй, ажил, мэргэжлийн мэдлэг, туршлага бүхий шинжээч нар тусгай мэдлэгийн хүрээндээ дүгнэлт гаргасан тул хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх үзсэн болно.

 

            Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч Т.Л нь 2025 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 18 цагийн орчимд Өвөрхангай аймгийн Богд сумын ** дүгээр баг "*******" гэх газарт насанд хүрээгүй хохирогч *******ыг зодож эрүүл мэндэд нь зүүн 10-р хавирга ясанд хугарал, хамар яс, ухархайн хананд хугарал, хамрын таславчинд мурийлт, баруун талын духны зөөлөн эдийн няцрал, хамарт сорви бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан хэрэг мөн байна.

 

Шүүгдэгч Т.Л нь 2025 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 18 цагийн орчимд Өвөрхангай аймгийн Богд сумын ** дүгээр баг "*******" гэх газарт насанд хүрээгүй хохирогч *******ыг зодож эрүүл мэндэд нь зүүн 10-р хавирга ясанд хугарал, хамар яс, ухархайн хананд хугарал, хамрын таславчинд мурийлт, баруун талын духны зөөлөн эдийн няцрал, хамарт сорви бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгчийг үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хэрэгт авагдаж шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан насанд хүрээгүй хохирогч *******ын 2025 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр Өвөрхангай аймгийн Богд сумын 1 дүгээр багт малаа цуглуулаад явж байтал манай малтай Т.Л ахын мал нийлсэн. Тэгэхээр нь малыг нь  ялгаад туусан чинь нэг, хоёр мал манай малд үлдсэн байсан. Тэгсэн чинь Т.Л над дээр ирээд мал нийлсэн юм уу гэхээр нь тэгсэн гэсэн чинь манайхаас мал үлдсэн үү гэхээр нь нэг, хоёр мал үлдсэн гэж хэлсэн чинь малаа авах гээд байхаар нь би “мал хашихаар нь авчих” гэсэн чинь мотоциклоороо мал хөөгөөд байснаа уурлаад над дээр ирээд баруун шанаа руу алгадсан уу, цохисон уу, тэгснээ намайг шууд мотоциклоос татаж газар унагаагаад дээрээс дэвсээд байсан. Тэгээд би ухаан балартаад нэг мэдсэн чинь би мотоцикль дээрээ мордсон. Т.Л ах мотоциклоороо мөргөх гээд байсан. Тэгээд нэг мэдсэн чинь би гэртээ хэвтээд эмч нар ирсэн тариа хийгээд байсан. Тэгээд мэдээ орсон чинь толгой их өвдөөд, зүүн талын нуруу, хавирга хэсэг их өвчтэй байсан. Намайг Т.Л ах Өвөрхангай Богд сумын ** дүгээр баг "*******" гэдэг газар хонины бэлчээр дээр хоёулхнаа байж байгаад зодсон. Намайг мал нийлүүлсэн гэдэг шалтгаанаар зодсон. Т.Л ах эрүүл байсан. Зүүн талын 10 дахь хавирга хугарсан. Хамрын мөгөөрс хугарсан. Нүдний ухархайн яс хугаралтай гэж оношлогдсон. Аймгийн эмнэлэгт үзүүлж ирэхэд 2 хүний ирж буцахын зардал 108,000 /нэг зуун найман мянган төгрөг/, эмчилгээний зардалд баримттай 117,000 /нэг зуун арван долоо мянган төгрөг/, нийт 225,000 төгрөгийг нэхэмжилнэ гэх мэдүүлэг /хх-ийн 8-9 хуудас/, гэрч *******2025 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр 18 цагийн орчимд манай хүүхэд ******* нь гэртээ байж байгаад хонио хурааж ирэхээр явсан. Тэгсэн нь мал нь ******* гэх хүний малтай нийлсэн байсан гэсэн. Тэгээд манай хонинд *******гийн 1 ямаа үлдсэн байсныг ******* авах гэхээр нь мал хашихаар авчих гэсэн чинь тэрнээс болж ******* уурлаад манай хүүхдийг малын бэлчээр дээр зодсон гэсэн. Тэгээд манай хүүхэд гэртээ ирээд толгой өвдөөд нуруу бөөр өвдөөд байна гээд ёолоод орилоод байхаар нь Т.Лг дуудаад юу болсон юм гэсэн чинь танай хүүхэд миний өөдөөс хэрэлдсэн юм. Тэгэхээр нь би уурлаад нуруу руу нь 2 цохисон гэж хэлсэн. Тэгээд хүүхдээ зүгээр болохгүй болохоор нь сумаас түргэн дуудсан. Маргааш нь өглөө сумын эмнэлэгт үзүүлэхэд хавирга гэмтсэн, толгойны зураг шаардлагатай гээд аймаг руу явж үзүүлсэн чинь зүүн талын 1 хавирга нь гэмтсэн нүдний аяганы яс гэмтсэн, хамар муруйсан, тархи нь цус хурсан хавантай байна гэсэн гэх мэдүүлэг, /хх-ийн 25-26 дугаар хуудас/, Иргэний нэхэмжлэгчийн хууль ёсны төлөөлөгч Н.Төгс-Очир иргэн ******* нь 2025 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн амбулаторын үзлэг оношилгоо, шинжилгээний багц 80,784 төгрөг, мөн 04 дүгээр сарын 18-наас 22-ны хооронд 110,875 төгрөг, 04 дүгээр сарын 22-ноос, 23-ны хооронд 85,536 төгрөг. 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр амбулаторийн үзлэг 23,760 төгрөг, нийт 300,955 төгрөгийн зардал гарсан байх тул зохих этгээдээс гаргуулан авч эрүүл мэндийн даатгалын санд төлүүлмээр байна гэх мэдүүлэг /хх-ийн 23 дугаар хуудас/, Өвөрхангай аймаг дахь Бүсийн шинжилгээний төвийн шинжээч эмч. цагдаагийн дэслэгч ********* 2025 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн ӨВХ07/25/305 дугаар шинжээчийн дүгнэлт /хх-ийн 28-30 дугаар хуудас/, 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 1 хуудас/, хаан банкны шилжүүлгийн 2025 оны 05 дугаар сарын 08-ны өрийн баримт /хх-ийн 38 хуудас/, Өвөрхангай аймаг дахь сум дундын нэгдүгээр шүүхийн эрүүгийн шүүхийн 2012 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 121 дугаартай шийтгэх тогтоол /хх-ийн 54-59/  эд зүйл баримт бичиг гомдол, мэдээлэл, бусад баримтыг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 13 хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 41 хуудас/, шүүгдэгч Т.Л нь насанд хүрээгүй хохирогч *******ын хохиролд 250000 төгрөгийг төлсөн, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******гомдол санал, нэхэмжлэх хохирол, хор уршиг байхгүй гэсэн хүсэлт, шүүгдэгч Т.Лгийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай мөрдөгчийн санал, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол болон бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, мөрдөн шалгах ажиллагааны үед гүйцэтгэвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.

 

Шүүгдэгч Т.Л нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн бөгөөд түүний мэдүүлэг нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан насанд хүрээгүй хохирогч, гэрч нарын мэдүүлэг, Өвөрхангай аймаг дахь Бүсийн шинжилгээний төвийн шинжээч эмч цагдаагийн дэслэгч *********** 2025 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн ӨВХ07/25/305 дугаар шинжээчийн дүгнэлт, шүүгдэгч Т.Л ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол зэргээр давхар нотлогдсон, шүүгдэгч нь гэм буруу болон хохирол, хор уршиг, хэргийн зүйчлэлийн хувьд маргаагүй болно.

 

Шүүгдэгч Т.Л нь 2025 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 18 цагийн орчимд Өвөрхангай аймгийн Богд сумын ** дүгээр баг "*******" гэх газарт насанд хүрээгүй хохирогч *******ыг зодож эрүүл мэндэд нь зүүн 10-р хавирга ясанд хугарал, хамар яс, ухархайн хананд хугарал, хамрын таславчинд мурийлт, баруун талын духны зөөлөн эдийн няцрал, хамарт сорви бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг зөв гэж үзэж ирүүлсэн Т.Лг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.  

 

            2. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

 

Шүүгдэгч Т.Лгийн дээрх үйлдлийн улмаас нь насанд хүрээгүй хохирогч *******ын биед зүүн 10-р хавирга ясанд хугарал, хамар яс, ухархайн хананд хугарал, хамрын таславчинд мурийлт, баруун талын духны зөөлөн эдийн няцрал, хамарт сорви бүхий гэмтлүүд учирсан.

 

Шүүгдэгч Т.Л нь насанд хүрээгүй хохирогч *******д хохиролд 250000 төгрөгийг, Эрүүл мэндийн даатгалын санд 300955 төгрөгийг тус тус төлсөн.

 

Насанд хүрээгүй хохирогч *******ын хохиролд 250000 төгрөг авсан өөр гомдол санал, нэхэмжлэх хохирол, хор уршиг байхгүй гэсэн хүсэлтийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******ирүүлсэн. Иймд шүүгдэгч Т.Лг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх дүгнэв.

 

3. Бусад:

 

Шүүгдэгч Т.Л нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болно.

           

             4. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

 

            Улсын яллагч А.Алтангэрэл шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар дүгнэлтдээ:... Шүүгдэгч Т.Л д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгч нь мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчид хохирол төлбөр бүрэн төлж барагдуулсан байдал, мөн хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөр нэхэмжлэхгүй гэсэн байдал зэргийг харгалзаж дараах саналыг гаргаж байна. Шүүгдэгч Т.Л д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 800,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлд зааснаар төлүүлэх саналтай байна. Шүүгдэгч нь хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан ба цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй баг эд мөрийн баримтаар хураан авсан эд зүйл, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй байна. Шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх саналтай байна гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Адъяатогтох шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар дүгнэлтдээ:... Шүүгдэгч Т.Л г бусдын биед хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцлоо. Тийм учраас эрүүгийн хариуцлага оногдуулах талаар саналаа хэлье. Т.Л нь хөдөө мал маллан амьдардаг, ам бүл зургуулаа. Малчин аж ахуй амьдралтай хүн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон. Энэ гэмт хэрэг нь олон төрлийн ялын санкцтай. Прокурорын зүгээс торгох ялын саналыг гаргаж байгаа юм байна. Үүнийг өмгөөлөгчийн зүгээс хүлээж авч торгох нь зүйтэй гэсэн адилхан байр суурьтай байна. Шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол төлбөрийг бүрэн барагдуулсан, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг халгалзан үзэж шүүхээс шийдвэр гаргах нь зүйтэй. Хуульд заасан тухайн гэмт хэрэгт эрүүгийн хариуцлага хүндрүүлэн үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрийг сайн дурын үндсэн дээр төлж барагдуулсан. Нийт 665,000 төгрөгийг төлсөн болох нь баримтаар харагдаж байна. Шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ үргэлжлүүлэх боломжтой гэсэн саналтай байна гэв.

 

Шүүгдэгч нь шүүх хуралдаанд эцсийн үгэндээ:... Гэм буруугаа ухамсарлаж байна. Цаашид дахин гэмт хэрэг үйлдэхгүй гэсэн.

 

            Шүүгдэгч Т.Л г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ”,

 

Шүүгдэгч Т.Л ийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх онцгой нөхцөл байдлыг болон хохирол төлсөн, өөрийн гэсэн эд хөрөнгө, орлого олох боломж, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын дүгнэлт зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Т.Л г нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу нэг сая төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүгдэгч Т.Л ийн өөрийн гэсэн эд хөрөнгө, орлого олох боломж зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгох ялыг хэсэгчлэн төлүүлэх шаардлагагүй гэж шүүх дүгнэлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Л ийн нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.2-т заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг шүүгдэгч Т.Лд мэдэгдэж,

 

Шүүгдэгч Т.Л нь цагдан хоригдсон хоноггүй, насанд хүрээгүй хохирогч *******ын хохиролд 250000 төгрөгийг төлсөн, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******нь гомдол санал, нэхэмжлэх хохирол, хор уршиг байхгүй гэсэн, шүүгдэгч нь эрүүл мэндийн даатгалын санд 300955 төгрөгийг төлсөн, шүүгдэгч Т.Л нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг дурдаж,

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Л д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, насанд хүрээгүй хохирогч, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, иргэний нэхэмжлэгч иргэний нэхэмжлэлтэй холбоотой хэсэгт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж,

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Т.Л д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.4 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5, 1.8, 36.8 дугаар зүйлийн 4, 5, 36.10 дугаар зүйлийн 1, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Т.Л хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Л нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу нэг сая төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Л нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.2-т заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг шүүгдэгч Т.Лд мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч Т.Л нь цагдан хоригдсон хоноггүй, насанд хүрээгүй хохирогч *******ын хохиролд 250000 төгрөгийг төлсөн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******гомдол санал, нэхэмжлэх хохирол, хор уршиг байхгүй гэсэн, шүүгдэгч нь эрүүл мэндийн даатгалын санд 300955 төгрөгийг төлсөн, шүүгдэгч Т.Л нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Л д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, насанд хүрээгүй хохирогч, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, иргэний нэхэмжлэгч иргэний нэхэмжлэлтэй холбоотой хэсэгт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Т.Лд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                   Х.ОТГОНЖАРГАЛ