Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 07 сарын 30 өдөр

Дугаар 2025/ШЦТ/184

 

 

 

 

 

 

 

 

2025         07             30                                             2025/ШЦТ/184 

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                 

Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Отгонжаргал даргалж,

Улсын яллагч: У.Гантуяа,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Т.Цэдэвдорж,

Шүүгдэгч: П.С нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Өвөрхангай аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн П.С д холбогдох 252**0000001**7 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

                                             

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, *** оны *** сарын ***-ны өдөр Өвөрхангай аймгийн ****** суманд төрсөн, ** настай, ******, *******боловсролтой, *******, ам бүл **, ******* хамт амьдардаг, Өвөрхангай аймгийн **** сумын *** дугаар багийн *****гэх газар оршин суух хаягтай, урьд 2007 оны 03 дугаар сарын 2*****-ны өдрийн Өвөрхангай аймаг дахь сум дундын нэгдүгээр шүүхийн 1/4***** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2**1 дүгээр зүйлийн 2**1.1, 99 дүгээр зүйлийн 99.1-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих, 2024 оны 0***** дугаар сарын 0*****-ны өдрийн Сум дундын 17 дугаар шүүхийн **9 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-т зааснаар 1 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай, П.С  /Й0750*****0113/,

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч П.С нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан, согтуурсан үедээ 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 13 цаг 00 минутын орчимд Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын ***** дугаар багийн "*****" хорооллын шороон зам дээр ***** маркийн тээврийн хэрэгслийг жолоодсон гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав:

 

Шүүгдэгч П.С шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ:... Цагдаад өгсөн мэдүүлэг үнэн гэв.

 

Гэрч *****мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:... Би Өвөрхангай аймгийн Цагдаагийн газрын Уянга сумын сум дундын цагдаагийн тасгийн цагдаа,  цагдаагийн ***** цолтой, цагдаагийн байгууллагад 7 жил ажиллаж байна. Би 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 13 цаг 00 минутын үед Өвөрхангай аймгийн Уянга сумын ***** дугаар багийн нутаг дэвсгэр буюу "*****" хорооллын шороон зам дээр Уянга сумын сум дундын цагдаагийн тасгийн цагдаа, цагдаагийн ахлах ахлагч *****ийн хамт эргүүлийн үүрэг гүйцэтгэх хугацаандаа улсын дугааргүй ***** маркийн тээврийн хэрэгслийг зогсоож шалгахад жолооч П.С /*********/ нь 2024 оны 12 дугаар сарын 17-ний өдөр Өвөрхангай аймгийн Уянга сумын ***** дугаар багийн нутаг дэвсгэрт согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчлөөр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ нэг жилийн хугацаагаар хасуулсан байсан. Мөн архи согтууруулах ундааны зүйл үнэртэж байсан тул согтуурал тандагч багаж үлээлгэж шалгахад архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн дохио өгч улаан гэрэл асаж байсан тул *****г Цагдаагийн тасгийн байранд авчирч *******20 багаж үлээхэд 3,59%-тай гарсан. Гэрэл зургаар бэхжүүлэн авсан. Тухай үед ганцаараа Өвөрхангай аймгийн Уянга сумын ***** дугаар багийн Шунхлай ШТС-ийн хажууд явж байгаад зогссон. Өвөрхангай аймгийн Уянга сумын ***** дугаар багийн нутаг дэвсгэр Цагдаа ****ийн хамт ***** улсын дугаартай албаны ***** маркийн тээврийн хэрэгсэлтэй эргүүлийн үүрэг гүйцэтгэж байхад ***** дугаар багийн Оршихын дэлгүүр орох гээд явж байтал иргэн П.С нь мотоцикль унаад согтуу юм шиг явж байхаар нь араас нь явж байгаад ****** ШТС-ийн хажууд явж байгаад зогссон. 2024 оны 12 дугаар сарын 17-ний өдөр Манай тасагт согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож арга хэмжээ авхуулж байсан. Архи ууссан гэж хэлсэн. Тухай тээврийн хэрэгсэл нь П.С эзэмшлийн тээврийн хэрэгсэл байгаа юм. 3,59%-тай гарч, гэрэл зургаар бэхжүүлэн авсан, миний ярьсан хэлсэн бүгд үнэн зөв гэх мэдүүлэг /хх-ийн 12 хуудас/,

 

            Гэрч ***** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:... Би Өвөрхангай аймгийн Цагдаагийн газрын Уянга сумын сум дундын цагдаагийн тасгийн цагдаа, ************* цолтой, цагдаагийн байгууллагад 12 жил ажиллаж байна. Би 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 13 цаг 00 минутын үед Өвөрхангай аймгийн Уянга сумын ***** дугаар багийн нутаг дэвсгэр буюу ***** хорооллын шороон зам дээр эргүүлийн үүрэг гүйцэтгэх хугацаандаа улсын дугааргүй ***** маркийн тээврийн хэрэгслийг зогсоож шалгахад жолооч П.С /*********/ нь 2024 оны 12 дугаар сарын 17-ний өдөр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчлөөр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ нэг жилийн хугацаагаар хасуулсан. Мөн архи согтууруулах ундааны зүйл үнэртэж байсан тул согтуурал тандагч багаж үлээлгэж шалгахад архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн дохио өгч улаан гэрэл асаж байсан. Тухай үед би Экологийн асуудал хариуцсан байцаагч, цагдаагийн дэслэгч Г.Бат-Эрдэнэтэй хамт явж байсан. Би *******гийн жолоодож явсан улаан шар өнгийн ***** маркийн тээврийн хэрэгслийг жолоодож журмын хашаанд хийсэн. Харин би тухай иргэнийн *****г Цагдаагийн тасгийн байранд авчирч *******20 багаж үлээхэд 3,59 хувтай гарсан. Гэрэл зургаар бэхжүүлэн авсан. Ганцаараа явж байсан. Тухай үед би Экологийн асуудал хариуцсан байцаагч, цагдаагийн дэслэгч Г.Бат-Эрдэнэ, П.С гэх хүнийг танина 2024 оны 12 дугаар сарын 17-ний өдөр согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож байгаад арга хэмжээ авхуулсан. Өвөрхангай аймгийн Уянга сумын ** дугаар багийн **** гэх газар оршин суух эрхэлсэн тодорхой ажилгүй хүн байгаа юм. П.С өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгсэл байгаа юм. 2024 онд шинээр нь худалдаж авч байсан юм. 2024 оны 12 дугаар сарын 17-ний өдөр тухай тээврийн хэрэгслийг жолоодож явсан юм. 3,59 хувтай гарч, гэрэл зургаар бэхжүүлэн авсан. Миний ярьсан хэлсэн бүгд үнэн зөв гэх мэдүүлэг /хх-ийн 10 хуудас/,

 

            Гэрч ***** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:... Танина П.С нь Өвөрхангай аймгийн Уянга сумын ** дугаар багийн **** гэх газар ээжтэйгээ хамт амьдардаг. П.С нь манай гэртэй сахалт байдаг 10 гаруй жил сахалт байсан. *****тэй хамаатан садан харилцаа холбоо байхгүй. *****гийн эзэмшлийн тээврийн хэрэгсэл байгаа юм. 2024 оны намар худалдаж авч байсан юм. Хэдэн төгрөгөөр худалдаж авч байсан талаар мэдэхгүй. П.С нь ээж дүү нартайгаа Өвөрхангай аймгийн Уянга сумын ** дугаар багийн "****" *****гэх газар мал малладаг. Миний ярьсан хэлсэн бүгд үнэн зөв гэх мэдүүлэг /хх-ийн 14 хуудас/,

 

Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн багажаар шалгасан:... П.С нь 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдөр улсын дугааргүй ***** маркийн тээврийн хэрэгсэл жолоодсон, драгер багаж ашиглан шалгахад 3.59% тоон үзүүлэлт илэрсэн гэх тэмдэглэл /хх-ийн 4 хуудас/, жолоочийн лавлагааны хуулбар, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 5-***** хуудас/,

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 2**-ны өдрийн 2025/ЗШ/10 дугаар шийтгэврийн хуулбар /хх-ийн 33-37 хуудас/,

 

Өвөрхангай аймгийн сум дундын 1 шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны 2007 оны 03 дугаар сарын 2*****-ны өдрийн 1/4***** дугаар шийтгэх тогтоол /хх-ийн 25-2** хуудас/,

 

Сум дундын 17 дугаар шүүхийн 2014 оны 0***** дугаар сарын 0*****-ны өдрийн **9 дугаартай шийтгэх тогтоол /хх-ийн 27-30 хуудас/,

 

Гэмт хэргийн гомдол мэдээлэл хүлээн авсан 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн тэмдэглэл /хх-ийн 3 хуудас/,

 

            Шүүгдэгч *****гийн хувийн байдлыг тодорхойлсон жолоочийн лавлагаа, мэдээлэл /хх-ийн 4 хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 41 хуудас/, Өвөрхангай аймгийн Уянга сумын ** дугаар багийн Засаг дарга 2025 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 0**/105 дугаартай тодорхойлолт, CVL25**24**000100042***** дугаартай төрөл садангийн лавлагаа /хх-ийн 40 хуудас/, мал тэжээвэр амьтад, хашаа, худгийн 2024 оны тооллого /хх-ийн 42-44 хуудас/, эд хөрөнгийн бүртгэлгүй тухай лавлагаа /хх-ийн 45 хуудас/, 

 

            Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 23 хуудас/, 2025 оны 05 дугаар сарын 29-ны өдрийн 252**0000001**7 дугаартай Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх-ийн 1-2  хуудас/ зэрэг болно.

 

  1. Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

 

Улсын яллагч У.Гантуяа шүүх хуралдаанд шүүгдэгчийн гэм буруугийн талаар:... Шүүгдэгч П.С нь урьд  согтуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн зөрчил гаргаж 2024 оны 12 дугаар сарын 2**-ны өдөр /2024/ЗШ/10 дугаартай Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилийн хугацаанд хасуулсан. Тухайн үед эрх хассан шийтгэлийн хугацаа дуусгавар болоогүй байх үед дахин 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 13 цаг 00 минутын орчим Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын ***** дугаар багийн ***** хорооллын шороон замд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ***** маркийн тээврийн хэрэгслийг 3.59 хувийн согтолттой жолоодож замын хөдөлгөөнд оролцсон болох нь Эрүүгийн хуулийн тусгай ангид эрүүгийн хариуцлага оногдуулахаар заасан хүндрүүлэх шинжгүй тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг үйлдсэн байна. Шүүгдэгчийн гэм бурууг согтууруулах ундаа мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан талаарх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, гэмт хэрэг, зөрчлийн талаарх лавлагаа, гэрч *****, ***** нарын мэдүүлэг, *****гийн хувийн байдал тогтоосон болон бусад бичгийн нотлох баримт хавтаст хэрэгт цугларсан байна. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас дүгнэхэд П.С нь урьд согтуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн зөрчил гаргаж эрх хассан шийтгэлийн хугацаа дуусгавар болоогүй байх үед дахин 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдөр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож 3.59 хувийн согтолттой жолоодож замын хөдөлгөөнд оролцсон нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар дээрх гэмт хэргийг үйлдсэн болох нь тогтоогдож байх тул шүүгдэгч *****г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргаж байна гэв.

 

Шүүгдэгч П.С гэм буруугийн талаар:.. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэсэн.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасан байх тул шүүгдэгч *****д холбогдох эрүүгийн хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шийдвэрлэсэн болно.

           

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларч бэхжүүлэгдсэн, шүүгдэгчээс яллагдагчаар болон хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, мөн тухайн хэрэгт хувийн сонирхолгүй, ажил, мэргэжлийн мэдлэг, туршлага бүхий шинжээч нар тусгай мэдлэгийн хүрээндээ дүгнэлт гаргасан тул хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх үзсэн болно.

 

Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч П.С нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан, согтуурсан үедээ 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 13 цаг 00 минутын орчимд Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын ***** дугаар багийн "*****" хорооллын шороон зам дээр ***** маркийн тээврийн хэрэгслийг жолоодсон үйл баримт тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан хэрэг мөн байна.

 

Шүүгдэгч П.С нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан, согтуурсан үедээ 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 13 цаг 00 минутын орчимд Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын ***** дугаар багийн "*****" хорооллын шороон зам дээр ***** маркийн тээврийн хэрэгслийг жолоодсон гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч *****гийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан гэрч Г.Бат-Эрдэнийн би 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 13 цаг 00 минутын үед Өвөрхангай аймгийн Уянга сумын ***** дугаар багийн нутаг дэвсгэр буюу "*****" хорооллын шороон зам дээр Уянга сумын сум дундын цагдаагийн тасгийн цагдаа, цагдаагийн ахлах ахлагч *****ийн хамт эргүүлийн үүрэг гүйцэтгэх хугацаандаа улсын дугааргүй ***** маркийн тээврийн хэрэгслийг зогсоож шалгахад жолооч П.С /************/ нь 2024 оны 12 дугаар сарын 17-ний өдөр Өвөрхангай аймгийн Уянга сумын ***** дугаар багийн нутаг дэвсгэрт согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчлөөр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ нэг жилийн хугацаагаар хасуулсан байсан. Мөн архи согтууруулах ундааны зүйл үнэртэж байсан тул согтуурал тандагч багаж үлээлгэж шалгахад архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн дохио өгч улаан гэрэл асаж байсан тул *****г Цагдаагийн тасгийн байранд авчирч *******20 багаж үлээхэд 3,59%-тай гарсан. Гэрэл зургаар бэхжүүлэн авсан. Тухай үед ганцаараа Өвөрхангай аймгийн Уянга сумын ***** дугаар багийн Шунхлай ШТС-ийн хажууд явж байгаад зогссон. Өвөрхангай аймгийн Уянга сумын ***** дугаар багийн нутаг дэвсгэр Цагдаа *****ийн хамт ******** улсын дугаартай албаны Приус-20 маркийн тээврийн хэрэгсэлтэй эргүүлийн үүрэг гүйцэтгэж байхад ***** дугаар багийн Оршихын дэлгүүр орох гээд явж байтал иргэн П.С нь мотоцикль унаад согтуу юм шиг явж байхаар нь араас нь явж байгаад Шунхлай ШТС-ийн хажууд явж байгаад зогссон. 2024 оны 12 дугаар сарын 17-ний өдөр Манай тасагт согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож арга хэмжээ авхуулж байсан. Архи ууссан гэж хэлсэн. Тухай тээврийн хэрэгсэл нь П.С эзэмшлийн тээврийн хэрэгсэл байгаа юм. 3,59%-тай гарч, гэрэл зургаар бэхжүүлэн авсан гэх мэдүүлэг /хх-ийн 12 хуудас/, гэрч *****ийн би 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 13 цаг 00 минутын үед Өвөрхангай аймгийн Уянга сумын ***** дугаар багийн нутаг дэвсгэр буюу ***** хорооллын шороон зам дээр эргүүлийн үүрэг гүйцэтгэх хугацаандаа улсын дугааргүй ***** маркийн тээврийн хэрэгслийг зогсоож шалгахад жолооч П.С /Й0750*****0113/ нь 2024 оны 12 дугаар сарын 17-ний өдөр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчлөөр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ нэг жилийн хугацаагаар хасуулсан. Мөн архи согтууруулах ундааны зүйл үнэртэж байсан тул согтуурал тандагч багаж үлээлгэж шалгахад архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн дохио өгч улаан гэрэл асаж байсан. Тухай үед би Экологийн асуудал хариуцсан байцаагч, цагдаагийн дэслэгч ******** хамт явж байсан. Би ************* жолоодож явсан улаан шар өнгийн ***** маркийн тээврийн хэрэгслийг жолоодож журмын хашаанд хийсэн. Харин би тухай иргэнийн *****г Цагдаагийн тасгийн байранд авчирч *******20 багаж үлээхэд 3,59 хувтай гарсан. Гэрэл зургаар бэхжүүлэн авсан. Ганцаараа явж байсан. П.С гэх хүнийг танина 2024 оны 12 дугаар сарын 17-ний өдөр согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож байгаад арга хэмжээ авхуулсан. Өвөрхангай аймгийн Уянга сумын ** дугаар багийн **** гэх газар оршин суух эрхэлсэн тодорхой ажилгүй хүн байгаа юм. П.С өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгсэл байгаа юм. 2024 онд шинээр нь худалдаж авч байсан юм. 2024 оны 12 дугаар сарын 17-ний өдөр тухай тээврийн хэрэгслийг жолоодож явсан юм. 3,59 хувтай гарч, гэрэл зургаар бэхжүүлэн авсан гэх мэдүүлэг /хх-ийн 10 хуудас/, гэрч *****ын П.С нь Өвөрхангай аймгийн Уянга сумын ** дугаар багийн **** гэх газар ээжтэйгээ хамт амьдардаг. П.С нь манай гэртэй сахалт байдаг 10 гаруй жил сахалт байсан. *****тэй хамаатан садан харилцаа холбоо байхгүй. *****гийн эзэмшлийн тээврийн хэрэгсэл байгаа юм. 2024 оны намар худалдаж авч байсан юм. Хэдэн төгрөгөөр худалдаж авч байсан талаар мэдэхгүй. П.С нь ээж дүү нартайгаа Өвөрхангай аймгийн Уянга сумын ** дугаар багийн **** *****гэх газар мал малладаг гэх мэдүүлэг /хх-ийн 14 хуудас/, Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн багажаар шалгасан:... П.С нь 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдөр улсын дугааргүй ***** маркийн тээврийн хэрэгсэл жолоодсон, драгер багаж ашиглан шалгахад 3.59% тоон үзүүлэлт илэрсэн гэх тэмдэглэл /хх-ийн 4 хуудас/, жолоочийн лавлагааны хуулбар, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 5-***** хуудас/, Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 2**-ны өдрийн 2025/ЗШ/10 дугаар шийтгэврийн хуулбар /хх-ийн 33-37 хуудас/, гэмт хэргийн гомдол мэдээлэл хүлээн авсан 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн тэмдэглэл /хх-ийн 3 хуудас/, Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 23 хуудас/, 2025 оны 05 дугаар сарын 29-ны өдрийн 252**0000001**7 дугаартай Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх-ийн 1-2  хуудас/ , шүүгдэгч *****гийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, мөрдөн шалгах ажиллагааны үед гүйцэтгэвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.

 

    Шүүгдэгч П.С нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн бөгөөд түүний мэдүүлэг нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан гэрчийн мэдүүлэг, согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан талаарх тэмдэглэл, эрх бүхий албан тушаалтны энгэрийн камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 2**-ны өдрийн 2025/ЗШ/10 дугаар шийтгэврийн хуулбар, Цагдаагийн ерөнхий газрын жолоочийн лавлагаа, мэдээллийн дэлгэрэнгүй хайлт, гэмт хэрэг зөрчлийн лавлагаа зэргээр давхар нотлогдсон, шүүгдэгч нь гэм буруу болон хохирол, хор уршиг, хэргийн зүйчлэлийн хувьд маргаагүй болно.

 

Эрүүгийн хуулийн тайлбарт “Тээврийн хэрэгслийн жолооч” гэж тээврийн хэрэгсэл жолоодож яваа тээврийн хэрэгслийг жолоодох эрхтэй, эсхүл эрхгүй, эсхүл жолоодох эрх нь дуусгавар болсон хүнийг ойлгоно”

 

“Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн” гэж согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн үйлдлийн улмаас тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан  хүнийг ойлгоно” гэж заасан.

 

              Шүүгдэгч П.С нь 2024 оны 12 дугаар сарын 2**-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан болох нь Цагдаагийн ерөнхий газрын жолоочийн лавлагаа, мэдээлэл, Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 2**-ны өдрийн 2025/ЗШ/10 дугаартай шийтгэврийн хуулбар зэргээр тогтоогдож байх тул

 

Шүүгдэгч *****ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан, согтуурсан үедээ 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 13 цаг 00 минутын орчимд Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын ***** дугаар багийн "*****" хорооллын шороон зам дээр ***** маркийн тээврийн хэрэгслийг жолоодсон үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг зөв гэж үзэж шүүгдэгч П.С г тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.  

           

2. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршгийн талаар:

 

Шүүгдэгч *****ийн дээрх үйлдлийн улмаас бусдад хохирол учраагүй, бусдад төлөх төлбөргүй байна.

 

3.Бусад:

 

Шүүгдэгч П.С нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

 

4. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

 

Улсын яллагч У.Гантуяа шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:.... Шүүгдэгч *****гийн үйлдсэн гэмт хэргийн гэм бурууг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгч *****д эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзсэн. Учир нь П.С нь өмнө нь Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилийн хугацаанд хасуулсан үедээ буюу дахин энэ үйлдлээ ухамсарлахгүйгээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг үйлдсэн байна. Энэ үйлдэлд нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.** дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж дүгнэлээ. Иймд шүүгдэгч *****гийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэм буруутай үйлдэлд нь нэг жил зургаан сарын хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаж, гурван мянган нэгж буюу гурван сая төгрөгөөр торгох ял оногдуулах, оногдуулсан ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 1**0 дугаар зүйлийн 1**0.1 дэх хэсэгт заасан хугацаанд төлүүлэх саналыг гаргаж байна. Шүүгдэгч П.С нь цагдан хоригдсон хоноггүй. Шүүгдэгч *****д авагдсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээх саналтай. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй. Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй гэх дүгнэлтийг гаргаж байна гэв.

 

Шүүгдэгч П.С нь шүүх хуралдаанд эцсийн үгэндээ:... Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэсэн.

 

            Шүүгдэгч *****д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн **.** дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

        

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн **.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ”,

 

Шүүгдэгч *****г гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх онцгой нөхцөл байдлыг болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг буюу өөрийн гэсэн эд хөрөнгө, орлого олох боломж, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар П.С ий тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жил зургаан сарын хугацаагаар хасаж, хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу хоёр сая долоон зуун мянган төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүгдэгч *****г өөрийн гэсэн эд хөрөнгө, орлого олох боломж зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгох ялыг хэсэгчлэн төлүүлэх шаардлагагүй гэж үзлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.С нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 1**0 дугаар зүйлийн 1**0.1, 1**0.2-т заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг шүүгдэгч *****д мэдэгдэж,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *****д оногдуулсан нэг жил зургаан сарын хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хассан ялыг торгох ял оногдуулсан үеэс тоолж,

 

Шүүгдэгч П.С нь Өвөрхангай аймгийн Уянга сумын ** дугаар багийн *****гэх газар оршин суудаг болох нь иргэний үнэмлэхийн лавлагаа, Өвөрхангай аймгийн Уянга сумын ** дугаар багийн Засаг дарга 2025 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 0**/105 дугаартай тодорхойлолт зэргээр тогтоогдож байх тул

 

 Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 1*****0 дугаар зүйлийн 1*****0.1-д зааснаар шүүгдэгч *****д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялын биелэлтэд хяналт тавихыг Өвөрхангай аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

 

Шүүгдэгч П.С нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж,

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3**.***** дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 3**.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *****д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3*****.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж,

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *****д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.4 дүгээр зүйлийн 1, 3**.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 3**.**, 3**.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 3**.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 3**.***** дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5, 3**.***** дугаар зүйлийн 4, 5, 3**.10 дугаар зүйлийн 1, 3**.13, 3*****.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч П.С г тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.С гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жил зургаан сарын хугацаагаар хасаж, хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу хоёр сая долоон зуун мянган төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.С нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 1**0 дугаар зүйлийн 1**0.1, 1**0.2-т заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг шүүгдэгч *****д мэдэгдсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *****д оногдуулсан нэг жил зургаан сарын хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хассан ялыг торгох ял оногдуулсан үеэс тоолсугай.

  5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 1*****0 дугаар зүйлийн 1*****0.1-д зааснаар шүүгдэгч *****д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялын биелэлтэд хяналт тавихыг Өвөрхангай аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

  **. Шүүгдэгч П.С нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.

 

            7.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3**.***** дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 3**.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *****д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

*****.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3*****.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *****д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                Х.ОТГОНЖАРГАЛ