| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашдоржийн Золзаяа |
| Хэргийн индекс | 101/2021/03273/И |
| Дугаар | 101/ШШ2022/04195 |
| Огноо | 2022-10-12 |
| Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 10 сарын 12 өдөр
Дугаар 101/ШШ2022/04195
|
|
|
|
| 2022 10 12 | 101/ШШ2022/04195 |
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Л.Н-н нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ө.О-д олбогдох,
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: Уб д ЗБН оролцсон,
147,862,282.28 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Л.Н, нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Даваажаргал, хариуцагч бөгөөд бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн төлөөлөгч Ө.О, хариуцагчийн өмгөөлөгч С.Чинзориг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нандинцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарт: ... Нэхэмжлэгч нь хариуцагч Ө.О-гэй 2018 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 01/ дугаартай түрээсийн гэрээгээр УБ улсын дугаартай атлас маркийн экскаваторыг 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс 2019 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл 1 сарын 15,000,000 төгрөгөөр, 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 02/09 дугаартай түрээсийн гэрээгээр УБ улсын дугаартай хХHjhьюндай робэкс 2900 LC-3 маркийн эксковаторыг 2019 оны 02 дугаар сарын 25-наас 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл хугацаанд 1 сарын 20,000,000 төгрөгөөр тус тус түрээслүүлэх, нэхэмжлэгч өөрийн машинч жолоочийг гаргаж өгч, цалинг өгч байхаар тохиролцсон. Дээрх 02/09 тоот гэрээний хугацааг 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр харилцан тохиролцон хугацаагүйгээр сунгаж, 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн зуны түрээсийн үнэ буюу 1 сарын түрээсийг 35,000,000 төгрөгөөр тооцохоор болсон. Гэрээний дагуу түрээсийн төлбөрийг тооцвол, нийт 460,714,285.4 төгрөг болж байгаа ба хариуцагч нь 266,750,000 төгрөг төлсөн. Төлбөр төлөгдөхгүй байгаа, өндөр дүнтэй байна гэх нөхцөл байдлаас шалтгаалан Ө.О бид 2 хэд хэдэн удаа уулзаж, түүний тавьсан саналын дагуу 2019 оны 05 дугаар сараас түрээсийн төлбөрийг ажилласан цагаар тооцож бууруулахаар ярилцаж, тооцоо хийсэн. Уг саналын дагуу хьюндай робэкс 2900 LC-3 маркийн экскаваторын зуны улирлын 1 сарын түрээс 35,000,000 төгрөгийг 1 сард ажиллах цаг 560 цаг байх, 1 цагийн ажиллах хөлс 62,525 төгрөг гэж тооцох, хүйтний улирал буюу 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 04 дүгээр сарын 31-ний өдрийг хүртэл нийт ажиллах цагийг 420 цаг болгон бууруулж, 1 цагийн ажлын хөлсийг 52,380.95 төгрөгөөр тооцохоор тус тус тохиролцсон бөгөөд хариуцагчаас гаргаж өгсөн хэрэгт авагдсан У б а ЗБН-ийн ажлын цагийн бүртгэлд бүртгэгдсэн операторуудын ажилласан цагийн бүртгэлээр түрээсийн төлбөрийг тооцоход төлөх төлбөр 281,077,236.12 төгрөг болсон.
Дээрх түрээсийн төлбөр дээр атлас маркийн экскаваторын төлбөр 75,714,285.4 төгрөгийг нэмж, 2 экскаваторын нийт түрээсийн төлбөр төлбөр 356,791,521.52 төгрөг болсон. Хариуцагч нь үүнээс 266,750,000 төгрөгийг төлсөн ба одоо 90,041,521.52 төгрөгийн үлдэгдэлтэй. Цагаар тохиролцож бууруулсан төлбөрийн тооцооллыг харуулбал дараах байдалтай байна. Үүнд
1. 2018 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 01/09 тоот гэрээ, УБ улсын дугаартай атлас маркийн экскаватор, түрээсийн хугацаа 2018 оны 12 дугаар сарын 20-ноос 2019 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл, ажилласан цаг 4 сар, төлөх төлбөр 60,000,000 төгрөг; түрээсийн хугацаа нь 2020 оны 06 дугаар сарын 13-наас 2020 оны 07 дугаар сарын 31-ний өдөр хүртэл, ажилласан цаг 220 цаг, 1 цагийн 71,428.57 төгрөг, төлөх төлбөр 15,714,285.4 төгрөг.
2. 2018 оны 12 дугаар сарын 15-ны 02/09 тоот гэрээ, УБ улсын дугаартай хьюндай робэкс 2900 LC-3 маркийн экскаватор, түрээсийн хугацаа 2019 оны 02 дугаар сарын 25-наас 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл, 1 сарын 20,000,000 төгрөг, төлөх төлбөр 40,000,000 төгрөг; түрээсийн хугацаа 2019 оны 05 дугаар сарын 01-нээс 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хүртэл, ажилласан цаг 2095.1 цаг, 1 сарын 520 цаг, 1 цагийн 62,525 төгрөг, төлөх төлбөр 130,996,127.5 төгрөг; түрээсийн хугацаа 2019 оны 11 дүгээр сарын 01-нээс 2020 оны 04 дүгээр сарын 31-ний өдөр хүртэл, ажилласан цаг 1719.2 цаг, 1 сарын 420 цаг, 1 цагийн 52,380.95 төгрөг, төлөх төлбөр 90,053,329.24 төгрөг; ажилласан цаг 2020 оны 05 дугаар сарын 01-нээс 2021 оны 07 дугаар сарын 31-ний өдөр хүртэл, 360.5 цаг, 1 өдрийн 10 цаг, 1 цагийн 55,555.56 төгрөг, төлөх төлбөр 20,027,779.38 төгрөг.
Талуудын түрээсийн гэрээний 2.4 дэх заалтад гэрээнд заасан хугацаанд төлбөрөө төлөөгүй тохиолдолд үлдэгдэл төлбөрийн 0.5 хувиар хоног тутам алданги төлөхөөр заасан ба хариуцагчийн хамгийн сүүлд төлбөр төлсөн 2020 оны 08 дугаар сарын 11-ний өдрөөс хойш үлдэгдэл төлбөрт алданги тооцоход гүйцэтгээгүй үүргийн 50 хувиас хэтэрч байгаа тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т заасны дагуу 45,020,760.76 төгрөг төлөхөөр байна. Мөн хариуцагчаас түрээсийн төлбөр 35,000,000 төгрөгт тооцож шилжүүлсэн автомашиныг зарж, 2020 оны 07 дугаар сарын 17-ны өдөр автомашины мөнгөнөөс үлдсэн 11,500,000 төгрөгийг түр зээлчих, дараагийн төлбөртөө нэмж төлнө гэсний дагуу түүнд зээлдүүлсэн, экскаваторын сэлбэгний үнэ 1,300,000 төгрөгийг мөн түүнд зээлдүүлсэн ба буцаан төлнө гэсэн боловч төлөөгүй. Дээрхээс дүгнэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заагдсан гэрээнүүдийн шинжийг агуулсан холимог гэрээ хүчин төгөлдөр байгуулагдсан, мөн хуулийн 281 дүгээр зүйлд заасан зээлийн харилцаа үүссэн нь нотлогдож байна. Иймд талуудын хооронд байгуулсан 2018 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 01/09 дугаартай түрээсийн гэрээ, 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 02/09 дугаартай түрээсийн гэрээний дагуу төлөх төлбөр 90,041,521.52 төгрөг, алданги 45,020,760.76 төгрөг, зээл 12,800,000 төгрөг, нийт 147,862,282.28 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагчийн татгалзал, тайлбарт: ... Би фэйсбүүкээс экскаватор түрээсэлнэ гэсэн зарын дагуу Л.Нтай холбогдож ярьсан, 2 экскаваторыг очиж үзсэн. 2018 оны 12 дугаар сард атлас маркийн экскаваторыг Дорнод аймгийн Баяндун сум руу ачуулсан ба өвлийн цагийн хуваарийн дагуу сарын 15,000,000 төгрөгөөр түрээслэхээр тохирсон. 2019 оны 03 дугаар сарын 14-ний өдөр би гадаад явах гээд нисэх буудал дээр байж байхад Л.Н гэрээнд гарын үсэг зурж өгөөч, би банкнаас зээл авах гэсэн юм, түрээсийн орлогоо баталгаажуулахад гэрээ шаардлагатай байна гээд ирж гарын үсэг зуруулсан. Бид анх амаар тохирч экскаваторыг хөлсөөр ажиллуулсан, Л.Н өөрөө экскаваторын операторыг ажиллуулсан. Л.Н нь атлас маркийн экскаваторыг 2019 оны 01-04 дүгээр сар дуустал ажиллуулна, 2019 оны 05 дугаар сараас ажлын улирал эхэлнэ, тэр үед арай үнэтэй түрээсэлнэ гэж надад хэлсэн. Би Л.Н-ын экскаватороос гадна Билгүүн гэдэг хүний экскаваторыг түрээсэлж байхад Л.Н-ын зүгээс та Билгүүний экскаваторыг явуулчих, тэр экскаватор байнга эвдэрч гэмтээд таны ажлыг явуулахгүй байна, миний робэкс маркийн экскаваторыг түрээслэ, хямдхан түрээсэлнэ гэсэн санал тавьсан. Тухайн үед Л.Н-ын экскаватор Сайн ломбарданд байсныг би 2019 оны 05 дугаар сард 37,000,000 төгрөг шилжүүлэн ломбардаас чөлөөлж Дорнод аймгийн Баяндун сум руу ажилд явуулсан. Бид зуны цагийн хуваариар 10 дугаар сарыг дуустал сарын 28 хоног буюу 560 цагийг 35,000,000 төгрөгөөр тооцохоор тохирсон. 2019 оны 11 дүгээр сараас өвлийн цагийн хуваарийн дагуу сарын 15,000,000 төгрөгөөр үргэлжлүүлээд ажиллуулъя, цаг тооцохгүй, гидрийн шингэн, шланкны эвдрэл элэгдлийг тооцохгүй гэдэг байдлаар тохиролцсон. Би Л.Н-т нийт 321,800,000 төгрөгийг 4 дансаар шилжүүлсэн, энэ үнийн дүнг хүлээн зөвшөөрч байгаа эсэх нь эргэлзээтэй, ганц нэг сэлбэгийн асуудал байгаа байх, тэрийг хасаад тооцож болно. Л.Н нь атлас маркийн экскаваторын төлбөр тооцоо дууссан гэрээний зүйл заалтыг барьж надаас алданги нэхэмжилж байна. Атлас маркийн экскаватор 2019 оны 01 дүгээр сард ирээд 04 дүгээр сард буцааж авсан. Робэкс маркийн экскаваторыг ажилд авахаасаа өмнө урьдчилаад мөнгийг төлөөд ломбардаас чөлөөлөөд ажиллуулсан. 2020 оны 05 дугаар сард бас Л.Н-ын зүгээс та миний экскаваторыг аваад ажиллуул, би экскаватороо ломбарданд тавьчихсан, сар болгон хүү төлөх хэцүү байна, та түрээслэ гээд би дахиад 30,000,000 төгрөг төлөөд атлас маркийн экскаваторыг Сайн ломбардаас авч өгч байсан. Хоёулаа 11 дүгээр сар хүртэл хамтарч ажиллаад олсон ашгаа хуваая, хамгийн багадаа сарын 15,000,000 төгрөгөөр тооцъё, нийт 100,000,000 төгрөг өгье гэж тохирсон. Төлбөр тооцоо хийх болохоороо өөртөө ашигтай байдлаар сарын 420 цаг 22,000,000 төгрөг гэж тайлбарлаж, ярилцаагүй тохироогүй асуудлыг гаргаж ирж байна. Ажилласан цагийн бүртгэлийг би хийгээгүй, манай уурхайн дарга, ажилчид хөтөлж, Л.Нын оператортой цагаа тулгаж, харилцан хүлээлцэж хийсэн. Экскаваторууд нь хийх ёстой ажлаа цаг тухайд нь хийж чадахгүй эвдэрнэ, сэлбэг хэрэгсэл авч өгдөггүй, маш их хугацаа алдчихаад, дууссан гэрээний зүйл заалт баримталж хүү, алданги нэхээд байгаа нь зохимжгүй, ёс суртахуунгүй, намайг мөнгө өгөөгүй юм шиг яриад байна. Авсан мөнгөө дансны хуулгаасаа хараад үнэн зөв тооцоо гаргаж чадахгүй, буруу тооцоо гаргаж нэхэмжилж байна. Би өгөх ёстой мөнгөө давуулж өгсөн, хийх ёстой ажлаа хийсэн, нэхэмжлэгч үүргээ гүйцэтгэж хийх ёстой ажлаа чанартай гүйцэтгэж чадаагүй. Би Л.Нт чи өөртөө ашигтай байдлаар тооцоо гаргаад үз, би чамайг хохироогоод яах вэ, хэн хэндээ хэрэгтэйгээр тохиролцоно биз дээ гэдэг саналыг хэлж байсан, яриад байгаа 420 цаг гэдэг нь Л.Н-ын өөрийнх нь санал болохоос эцсийн байдлаар ярилцаж тохиролцоод шийдсэн асуудал байхгүй. Түүний операторт өгсөн мөнгийг та өөрөө өгөх ёстой мөнгө өгсөн гэж хэлээд байна, надад хамааралгүй хүнд би цалин өгөөд яах вэ, миний ажилтан биш, Л.Н өөрөө өг гээд өгүүлдэг байсан.Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
3.Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн тайлбарт: ... Түрээсийн гэрээнд юу түрээслэж байгаа талаар тусгагдаагүй, мөн гар бичмэлийг гэрээ гэж үзэхгүй, засвартай байх тул хүчин төгөлдөр бусад тооцох нь зүйтэй. Нэхэмжлэгч тооцооллоо хийж чадаагүй, хариуцагчийн зүгээс 321,800,000 төгрөг төлсөн. 2 экскаваторыг манай нөхөрлөлийн уурхайд ашигласан, нөхөрлөлөөс 38,250,000 төгрөгийг нэхэмжлэгчийн данс руу шилжүүлсэн байна гэв.
4.Хэргийн нотлох баримт:
4.а.Нэхэмжлэгчийн нотлох баримт: 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 01/09 дүгээр түрээсийн гэрээ, 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 02/09 дүгээр түрээсийн гэрээ, 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн зарлагын баримт, түрээсийн тооцоо, нэхэмжлэгчийн Хаан банкин дахь тоот дансны хуулга, Худалдаа хөгжлийн банкин дахь тоот дансны хуулга, цагийн тооцоо, нэхэмжлэгчийн тээврийн хэрэгслийн лавлагаа, Хаан банкны 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 5076/22/233 тоот тодорхойлолт.
4.б.Хариуцагчийн нотлох баримт: УУ б а нөхөрлөлийн Худалдаа хөгжлийн банкин дахь 462009295 тоот дансны хуулга, хариуцагчийн Хаан банкин дахь тоот дансны хуулга, Худалдаа хөгжлийн банкин дахь тоот дансны хуулгууд, цагийн бүртгэлийн дэвтэр, тэмдэглэлийн дэвтэр, цагийн тооцоо, Л.Мөнхцэцэгтэй байгуулсан 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн түрээсийн гэрээ, Г.Арамжинтай байгуулсан 2019 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ.
4.в.Шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримт: гэрч Б.Очирбат, О.Жаргалсайхан, Б.Руслан, Б.Егор нарын мэдүүлэг, УУ б а нөхөрлөлийн дэлгэрэнгүй лавлагаа.
Шүүх хуралдаанаар зохигч, зохигчийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хэлэлцээд
ҮНДЭСЛЭХ нь:
1.Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.
2.Нэхэмжлэгч нь анх хариуцагчид холбогдуулан техник түрээслүүлсний төлбөр 70,060,632666 төгрөг, алданги 35,030,316.33 төгрөг, мөн зээл 11,500,000 төгрөг, хариуцагчийн өмнөөс төлсөн сэлбэгийн үнэ 1,300,000 төгрөг, нийт 117,890,948.99 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дээрх шаардлагаас техник түрээслүүлсний төлбөрийг 90,041,521.52 төгрөг, алдангийг 45,020,760.76 төгрөг болгон нэмэгдүүлсэн (хэргийн 2 дахь хавтас 190-193 дахь тал).
2.1.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа дор дурдсан үндэслэл, тооцоогоор гаргасан:
2.1.1.2018 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 01/09 дүгээр түрээсийн гэрээгээр УБ улсын дугаартай, атлас маркийн экскаваторын түрээс:
- 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс 2019 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл 4 сарын хугацаанд 60,000,000 төгрөг,
- 2020 оны 06 дугаар сарын 13-ны өдрөөс 2020 оны 07 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд 15,714,285.4 төгрөг,
2.1.2.2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 02/09 дүгээр түрээсийн гэрээгээр УБ улсын дугаартай, хьюндай робэкс 2900 LC-3 маркийн экскаваторын түрээс:
- 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрөөс 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл хугацаанд 40,000,000 төгрөг,
- 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хугацаанд 130,996,127.50 төгрөг,
- 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 05 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хугацаанд 90,053,329.24 төгрөг,
- 2020 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны 07 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хугацаанд 20,027,779.38 төгрөг.
Түрээсийн нийт төлбөрийн дүн 356,791,521.52 төгрөг.
2.1.3.Дээрх дүнгээс хариуцагч 266,750,000 төгрөг төлснийг хасч, үлдэгдэл төлбөр 90,041,521.52 төгрөг, алданги 45,020,760.76 төгрөг тооцсон.
2.1.4.Мөн түрээсийн төлбөрт хариуцагчаас тооцон шилжүүлсэн автомашины үнээс 11,500,000 төгрөгийг зээлдүүлсэн, хариуцагчийн өмнөөс сэлбэгийн үнэ 1,300,000 төгрөг төлсөн гэж нэхэмжилсэн.
3.Хариуцагч нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, тооцоог дор дурдсан үндэслэлээр татгалзсан:
3.1.Нэхэмжлэгчтэй анх амаар харилцан тохиролцсон бөгөөд бичгийн гэрээг хожим буюу 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн огноо бүхий түрээсийн гэрээг 2019 оны 03 дугаар сарын 14-ний өдөр, 2018 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн огноо бүхий түрээсийн гэрээг 2019 оны 05 дугаар сард тус тус нөхөж хийсэн, эдгээр гэрээ нь хөлсөөр ажиллах гэрээнд хамаарна,
3.2.Хьюндай робэкс 2900 LC-3 маркийн экскаваторыг 2019 оны 02 дугаар сард хүлээж аваагүй, харин 2019 оны 05 дугаар сард атлас маркийн экскаваторыг буцаах үед хүлээн авсан,
3.3.Түрээсийн төлбөрийг зуны улиралд 35,000,000 төгрөгөөр тохирсныг маргаагүй боловч өвлийн улиралд 15,000,000 төгрөгөөр тохирсон,
3.4.Түрээсийн төлбөрт 321,800,000 төгрөг төлсөн, одоо төлөх төлбөргүй, харин ч илүү төлсөн авлагатай,
3.5.Зээлийн гэрээний харилцаа үүсээгүй учир хүлээн зөвшөөрөхгүй.
4.Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд нь экскаваторыг уурхайн үйл ажиллагаандаа ашигласан, түрээсийн зарим төлбөрийг төлж байсан, гүйцэтгэх захирал болох хариуцагч бүх тооцоог хариуцдаг талаар шүүхэд тайлбарласан.
5.Зохигчид 2018 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн огноо бүхий 01/09 дүгээр түрээсийн гэрээ, 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн огноо бүхий 02/09 дүгээр түрээсийн гэрээг тус тус бичгээр үйлдэж, гарын үсэг зурж баталгаажуулсан байх ба хүсэл зоригоо илэрхийлэгч этгээд гарын үсэг зурснаар хэлцэл хүчин төгөлдөр болох тухай Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.2 дахь хэсгийн зохицуулалтад нийцсэн байна (хэргийн 1 дэх хавтас 6-7, 3 дахь хавтас 47-49 дэх тал).
5.1.Талууд 01/09 дүгээр гэрээгээр УБ улсын дугаартай, атлас маркийн экскаваторыг, 02/09 дүгээр гэрээгээр УБ улсын дугаартай, хьюндай робэкс 2900 LC-3 маркийн экскаваторыг тус тус тохирсон гэж тайлбарласан.
5.2.Мөн талуудын тайлбараар дээрх 2 гэрээг дурдсан огноогоор хийгээгүй, хожим гарын үсэг зурсан байх ба үйл баримтын хувьд маргаагүй.
5.3.Нэхэмжлэгчийн зүгээс 2 гэрээнд 2019 оны 03 дугаар сарын 14-ний өдөр хариуцагчийг гадаад улс руу нисэхээр Буянт-Ухаа нисэх буудал дээр байхад гарын үсэг зуруулсан гэж тайлбарласныг хариуцагч тухайн өдөр зөвхөн 02/09 дүгээр гэрээнд, харин 01/09 дүгээр гэрээнд дараа нь 2019 оны 05 дугаар сард тус тус гарын үсэг зурсан гэж татгалзсан. Хариуцагчтай хамт байсан Б.Егороос гэрчийн мэдүүлэг авахуулсан бөгөөд тэрээр нэхэмжлэгч нь банкинд өгөх зорилгоор түрээсийн гэрээнд хариуцагчаар гарын үсэг зуруулсан, 2 гэрээ байсан эсэхийг хараагүй гэж шүүхэд мэдүүлсэн.
5.4.Нэхэмжлэгч өөрийн тайлбартай холбоотой баримт шүүхэд гаргаагүй тул хариуцагчийн тайлбар болон гэрчийн мэдүүлгийг үндэслэх нь зүйтэй гэж шүүх үзэв.
6.Хариуцагч нь нэхэмжлэгчтэй 2 экскаваторын талаар өөрийн нэрээр амаар болон бичгээр тохирсноо зөвшөөрч маргаагүй бөгөөд экскаваторыг уурхайн үйл ажиллагаандаа ашигласан У б а нөхөрлөл нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцохдоо гүйцэтгэх захирал болох хариуцагчийн үйлдлийг үгүйсгээгүй.
7.Талуудын тайлбар болон нэхэмжлэгчийн дансанд хариуцагчаас 2018 оны 12 дугаар сарын 13-18-ны өдрүүдэд экскаваторын түрээс, 2018 оны 12 дугаар сарын 15-ны өдөр трайлерын урьдчилгаа шилжүүлсэн үйл баримтаас үзэхэд тухайн цаг хугацаанд талуудын хооронд түрээсийн харилцаа амаар үүссэн гэж дүгнэх үндэстэй.
8.Дээрх харилцааг нэхэмжлэгч түрээсийн гэрээ гэж, хариуцагч хөлсөөр ажиллах гэрээ гэж тус тус тайлбарлаж байх ба гэрээний зүйл болох 2 төрлийн экскаваторыг зориулалтын дагуу аж ахуйн үйл ажиллагаанд ашигласны үр дүнд бий болсон үр шимийг олж авах талаар талууд тохиролцсон байх тул Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасан түрээсийн гэрээний харилцаа байна.
9.Мөн нэхэмжлэгч УБ улсын дугаартай, атлас маркийн экскаваторыг 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдрөөс 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн хугацаанд, УБ улсын дугаартай, хьюндай робэкс 2900 LC-3 маркийн экскаваторыг 2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн хугацаанд тус тус эзэмшиж байсан талаарх лавлагааг (хэргийн 1 дэх хавтас 186 дахь тал) үндэслэн хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчийг түрээсийн гэрээ байгуулах эрхтэй эсэх талаар маргасан.
Гэвч эзэмшил, ашиглалтад хөрөнгө шилжүүлэх гэрээнд түрээслүүлэгч нь өмчлөгч байхыг хуулиар шаардаагүй, мөн хариуцагчийн эзэмшилд 2 экскаваторыг нэхэмжлэгч өөрөө шилжүүлсэн байх тул дээрх нөхцөл байдал талуудын тохиролцооны хүчин төгөлдөр байдалд нөлөөлөхгүй.
10.Талууд түрээсийн гэрээг анх амаар тохирсон боловч дараа нь бичгээр баталгаажуулсан нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3 дахь хэсэгт заасан шаардлагыг зөрчөөгүй.
11.Түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээх ба талууд 2 экскаваторыг ажиллуулсан хугацаа болон түүнд тооцогдох түрээсийн төлбөрийн талаар маргасан.
11.а.Атлас маркийн экскаваторыг 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс 2019 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл ажиллуулсан талаар маргаагүй, хариуцагчаас нэхэмжлэгчид 2018 оны 12 дугаар сарын 13-18-ны өдрүүдэд экскаваторын түрээс, трайлерын буюу тээврийн зардал тус тус шилжүүлсэн байх бөгөөд 01/09 дүгээр түрээсийн гэрээнд дээрх хугацаагаар түрээслүүлэх, нэг сарын түрээс 15,000,000 төгрөг байхаар тусгагдсан тул нэхэмжлэлд 60,000,000 төгрөг (15,000,000*4) тооцсон нь үндэстэй.
11.б.Хьюндай робэкс 2900 LC-3 маркийн экскаваторыг 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн хугацаанд түрээслүүлсэн гэх байдлаа нэхэмжлэгч нотлох баримтаар нотлоогүй. Тодруулбал,
- хариуцагч талаас шүүхэд гаргасан цагийн бүртгэл 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хөтлөгдсөн байх ба уг бүртгэлд нэхэмжлэгчийн ажилтнууд хэрхэн бүртгэгдсэнийг нэхэмжлэгч тодорхой тайлбарлаж нотлоогүй,
- түүнчлэн зохигч тус бүрээс хэрэгт нотлох баримтаар өгсөн цагийн тооцоонд нэхэмжлэгчийн 2 экскаватор зэрэг ажиллаж байсан гэх байдал тусгагдаагүй (хэргийн 1 дэх хавтас 93-97, 2 дахь хавтас 96-101 дэх тал),
- хариуцагч уг хугацаанд уурхайд 2 экскаватор л ажиллуулах боломжтой, цагийн бүртгэлд 4 операторын бүртгэл байхгүй, атлас маркийн экскаваторын зэрэгцээ Билгүүний экскаваторыг түрээслэж байсан, түрээс дуусмагц өөр экскаватор худалдаж авсан гэж тайлбарлан Л.Мөнхцэцэгтэй байгуулсан 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн түрээсийн гэрээ, Г.Арамжинтай байгуулсан 2019 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээг шүүхэд гаргасныг нэхэмжлэгч баримтаар үгүйсгээгүй (хэргийн 3 дахь хавтас 61-63 дахь тал),
- мөн нэхэмжлэгч 2018 оны 12 дугаар сарын трайлерын (тээврийн) төлбөрөөс хойш 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдөр хариуцагчаас 6,500,000 төгрөг хүлээн авч, трайлерын төлбөрт 2,000,000 төгрөг төлсөн (хэргийн 2 дахь хавтас 222 дахь тал) байх ба экскаваторыг 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн ажиллуулахаар хариуцагчид хэзээ, хэрхэн шилжүүлсэн талаарх баримт хэрэгт авагдаагүй.
Дээрх үндэслэлээр дурдсан хугацаанд 40,000,000 төгрөг тооцож нэхэмжилснийг үндэслэлтэй гэж үзэх боломжгүй.
11.в.Иймээс хэргийн баримтаар хьюндай робэкс 2900 LC-3 маркийн экскаваторыг хариуцагч 2019 оны 05 дугаар сард хүлээн авсан гэж үзэхээр байх ба уг экскаваторын түрээсийг зуны улиралд нэг сарын 35,000,000 төгрөгөөр тооцох, мөн ажил дуусах хугацааг талууд харилцан тохиролцож шийдэхээр тохирсныг маргаагүй, 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн огноо бүхий түрээс сунгах тухай бичгийн баримт үйлджээ (хэргийн 1 дэх хавтас 6 дахь талын ар талд).
11.г.Нэхэмжлэгч нь хьюндай робэкс 2900 LC-3 маркийн экскаваторыг 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 10 дугаар сарын 31-ний өдрийн хугацаанд 2095.1 цаг ажилласан, нэг сарын түрээс 35,000,000 төгрөг, нэг сард бодох цаг 520, нэг цагийн түрээс 62,525 төгрөг (35,000,000/520), нийт 130,996,127.50 төгрөг тооцсон ба хариуцагч цагийн тооцоог зөвшөөрөөгүй.
- Шүүх нэхэмжлэгчийн дэлгэрэнгүй тооцоог (хэргийн 2 дахь хавтас 195 дахь тал) 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн шүүх хуралдаанд 2 талын тооцоог тулгаж баталгаажуулсан байдал (нэхэмжлэгч нь радиатор, шланк, молдок, аккумлятор, гагнуур, засвар, мөн 0 гэсэн тооцоог хариуцах, хариуцагч нь түлш, шалгалт гэснийг хариуцах, нэг өдрийг 20 цаг гэж тооцох)-тай харьцуулан үзээд ажилласан хугацааг 1978.1 цаг гэж дүгнэв. Үүнд: 2019 оны 05 дугаар сард 337.8 цаг, 2019 оны 06 дугаар сард 284.6 цаг, 2019 оны 07 дугаар сард 185.8 цаг, 2019 оны 08 дугаар сард 440.3 цаг, 2019 оны 09 дүгээр сард 277.3 цаг, 2019 оны 10 дугаар сард 452.3 цаг.
- Мөн нэхэмжлэгч нь нэг сард ажиллах цагийг 520 цаг гэж тооцсон байх боловч энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй, хариуцагч түрээсийн гэрээний 2.8 дахь заалтад ажлын 27-28 хоног гэж зааснаар 560 цаг (28*20) гэж тайлбарласныг буруутгах үндэслэлгүй. Талууд нэг өдрийг 20 цагаар тооцох талаар маргаагүй.
Дээрх үндэслэлээр энэ хэсэгт 123,631,250 төгрөг (35,000,000/560*1978.1) тооцох үндэстэй.
11.д.Нэхэмжлэгч нь хьюндай робэкс 2900 LC-3 маркийн экскаваторыг 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 05 дүгээр сарын 31-ний өдрийн хугацаанд 1719.2 цаг ажилласан, өвлийн тарифаар нэг сарын түрээс 22,000,000 төгрөг, нэг сард бодох цаг 420, нэг цагийн түрээс 52,380.95 төгрөг (22,000,000/420), нийт 90,053,329.24 төгрөг гэж тооцсон.
- Шүүх дээрх зарчмаар нэхэмжлэгчийн дэлгэрэнгүй тооцоог 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн шүүх хуралдаанд 2 талын тооцоог тулгаж баталгаажуулсан байдалтай харьцуулан үзээд, нийт ажилласан хугацааг 1556.9 цаг гэж дүгнэв. Үүнд: 2019 оны 11 дүгээр сард 438.3 цаг, 2019 оны 12 дугаар сард 206.3 цаг, 2020 оны 01 дүгээр сард 143 цаг, 2020 оны 02 дугаар сард 468.6 цаг, 2020 оны 03 дугаар сард 165 цаг, 2020 оны 04 дүгээр сард 136 цаг, цагийн тооцоонд 05 дугаар сард тооцоо тусгагдаагүй.
- хэрэгт өвлийн тариф 22,000,000 төгрөг гэж тогтоосон баримт авагдаагүй, хариуцагч 15,000,000 төгрөгөөр тохирсон гэж маргаж байх тул шүүх 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн огноо бүхий 02/09 дүгээр түрээсийн гэрээнд 20,000,000 төгрөг гэж тусгасныг баримтлах нь зүйтэй гэж дүгнэв.
- нэхэмжлэгч нь дурдсан хугацааны нэг сард бодох цагийг 420 цагаар тооцохоор хариуцагчтай тохирсон гэж тайлбарласныг хариуцагч зөвшөөрөөгүй боловч нэхэмжлэгчтэй тооцоо нийлэхээр уулзаж ярилцах үед нэхэмжлэгчээс надад ашиггүй байна гэхээр нь 420 цагаар бодоод үз гэж хэлснээ үгүйсгээгүй.
Дээрх үндэслэлээр энэ хэсэгт 74,138,095.20 (20,000,000/420*1556.9) төгрөг тооцох үндэстэй.
12.Нэхэмжлэгч нь хьюндай робэкс 2900 LC-3 маркийн экскаваторыг Хэнтий аймгийн Батноров сум руу шилжүүлж, 2020 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн хугацаанд ажиллуулсны түрээс 20,027,779.38 төгрөг,
мөн атлас маркийн экскаваторыг Улаанбаатар хотоос дахин авахуулж, Дорнод аймгийн Баяндун суманд 2020 оны 06 дугаар сарын 13-ны өдрөөс 2020 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн хугацаанд ажиллуулсны түрээс 15,714,285.4 төгрөг, нийт 35,742,064.78 төгрөг нэхэмжилсэн.
13.Хариуцагч дээрх үйл баримтыг маргаагүй, харин 2 экскаваторыг хамтарч ажиллаад ашгаа хуваах буюу 2020 оны 11 дүгээр сар хүртэл 6 сарын хугацаанд ажиллуулах, цаг бичихгүй, эвдрэл гэмтэл гарвал нэхэмжлэгч өөрөө хариуцах, түрээсийн төлбөрт 100,000,000 төгрөг төлөхөөр амаар харилцан тохиролцсон, гэвч нэхэмжлэгч ажлаа хийхгүй, шөнө орой хулгайгаар экскаватороо аваад явсан учир түрээсийн төлбөр төлөхгүй гэж татгалзсан.
Тус тайлбарт дурдсан тохиролцооны нөхцөлүүдийг нэхэмжлэгч үгүйсгээгүй, хьюндай робэкс 2900 LC-3 маркийн экскаватортой холбоотой шаардлагыг дээрх нөхцөлөөр тооцож гаргасан.
14.Зохигчдын өмнө байгуулсан 2018 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн огноо бүхий 01/09 дүгээр түрээсийн гэрээ, 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн огноо бүхий 02/09 дүгээр түрээсийн гэрээ тус тус дуусгавар болсон байх ба талууд 2020 оны 05-06 дугаар сард дээрх нөхцөлөөр амаар тохирсныг Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.4 дэх хэсэгт зааснаар хүчин төгөлдөр гэж үзэх боломжгүй.
15.Хэлцэл хүчин төгөлдөр бус тохиолдолд талууд хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй бөгөөд хариуцагчийн зүгээс экскаваторын эзэмшил, ашиглалтыг нэхэмжлэгчид буцаах боломжгүй тул эд хөрөнгө эзэмшиж, ашигласны төлбөрийг төлөх үүрэгтэй.
16.Нэхэмжлэгчийн тооцоололд:
- атлас маркийн экскаваторыг 220 цаг ажиллуулсан, нэг сарын түрээс 20,000,000 төгрөг, нэг сард бодох цаг 280 цаг, нэг цагийн хөлс 71,428.57 төгрөг, нийт 15,714,285.4 төгрөг,
- хьюндай робэкс 2900 LC-3 маркийн экскаваторыг 360.5 цаг ажиллуулсан, 6 сард түрээс 100,000,000 төгрөг, нэг өдөрт бодогдох цаг 10, нэг цагийн түрээс 55,555.56 төгрөг, нийт 20,027,779.38 төгрөг (100,000,000/6сар/30хоног/10цаг*360.5) гэж тусгасан.
17.Хариуцагчийн зүгээс экскаваторууд бүрэн ажиллаагүй, нэхэмжлэгч түүнд мэдэгдэлгүйгээр экскаватороо аваад явсан тул төлбөр төлөх үндэслэлгүй гэж маргасан.
18.Шүүх талуудын тайлбарыг хэргийн баримттай тал бүрээс нь харьцуулан үзээд 2 экскаваторын тооцоог дор дурдсанаар дүгнэв:
18.а.Нэхэмжлэгч нь атлас маркийн экскаваторын төлбөрийг өмнөх түрээсийн гэрээний нөхцөлөөр, хьюндай робэкс 2900 LC-3 маркийн экскаваторын төлбөрийг сүүлд амаар хийсэн тохиролцоогоор буюу эскаватор тус бүрд өөр үндэслэл тодорхойлсон нь хэргийн баримтад нийцээгүй, талууд тооцоогоо ийм байдлаар хийхээр тохирсон гэж үзэх баримт хэрэгт авагдаагүй.
18.б.Гэвч экскаватор ашигласан хариуцагч үндэслэлгүй хөрөнгөжиж болохгүй тул шүүх ашиглалтын дундаж төлбөрийг доорх үндэслэлээр тооцож үзэв:
- 01/09, 02/09 дүгээр түрээсийн гэрээнүүдийн нөхцөлийг дундаж үнэ болгон тооцвол атлас маркийн экскаваторын төлбөр 5,892,920 төгрөг (15,000,000/560=26,786*220), хьюндай робэкс 2900 LC-3 маркийн экскаваторын төлбөр 22,531,250 төгрөг (35,000,000/560=62,500*360.5), нийт 28,424,170 төгрөг.
- амаар тохирсон (6 сарын хугацаанд 100,000,000 төгрөг)-ыг үндэслэвэл 2020 оны 06, 07 дугаар саруудад 2 экскаватор ашигласны төлбөр 33,333,333 төгрөг (100,000,000/6*2сар).
18.в.Талууд 2 экскаваторыг 6 сарын хугацаанд 100,000,000 төгрөг түрээслэх хүсэл зоригоо илэрхийлсэн байх тул ашиглалтын дундаж төлбөрийг 33,333,333 төгрөгөөр тооцох үндэстэй. Гэвч энэ үндэслэлээр нэхэмжлэгч 20,027,779.38 төгрөг шаардсан тул уг хэмжээнд шүүх хангаж шийдвэрлэх нь зүйтэй.
Хэдийгээр дээрх дүн нь хьюндай робэкс 2900 LC-3 маркийн экскаватортой холбоотой гэж тусгасан байгаа ч нэг өдөрт бодогдох цаг 10, ажилласан цаг 360.5 цаг гэсэн нөхцөлүүд ямар нэгэн баримтад үндэслээгүй, мөн гэрч О.Жаргалсайханы өдөрт 20 цагаар ажиллаж байсан гэх мэдүүлгээр дээрх нөхцөл байдлыг бүрэн тодорхойлох боломжгүйг дурдав.
19.Шүүх дээрх бүх тооцоог нэгтгэн дүгнээд 2 экскаваторын түрээс болон ашиглалтын төлбөрт хариуцагчийн төлбөл зохих дүн 277,797,124.58 төгрөг байна (60,000,000+123,631,250+74,138,095.20+20,027,779.38) гэж дүгнэв.
20.Төлбөр тооцооны хувьд, нэхэмжлэгч нь 266,750,000 төгрөг төлөгдсөн гэж тайлбарласныг хариуцагч 321,800,000 төгрөг төлсөн гэж маргасан.
20.1.Хэрэгт нэхэмжлэгчийн Хаан банкин дахь тоот, Худалдаа хөгжлийн банкин дахь тоот, гуравдагч этгээдийн Худалдаа хөгжлийн банкин дахь тоот, хариуцагчийн Хаан банкин дахь тоот, Худалдаа хөгжлийн банкин дахь тоот дансны хуулгууд тус тус авагдсан (хэргийн 1 дэх хавтас 89-92, 2 дахь хавтас 35-88, 102-143, 196-250, 3 дахь хавтас 1-32 дахь тал).
20.2.Дээрх дансны хуулгуудаар дор дурдсан хариуцагчаас нэхэмжлэгчид түрээсийн гэрээний үүрэгт нийт 244,750,000 төгрөг төлсөн болох нь нотлогдож байна:
- 2018 оны 12 дугаар сарын 13-18-ны өдрийн хооронд 13,000,000 төгрөг,
- 2019 оны 01 дүгээр сарын 24-30-ны өдрийн хооронд 11,200,000 төгрөг,
- 2019 оны 02 дугаар сарын 03-22-ны өдрийн хооронд 26,800,000 төгрөг,
- 2019 оны 03 дугаар сарын 17-29-ний өдрийн хооронд 16,000,000 төгрөг,
- 2019 оны 04 дүгээр сарын 19-30-ны өдрийн хооронд 28,000,000 төгрөг,
- 2019 оны 05 дугаар сарын 03-30-ны өдрийн хооронд 15,500,000 төгрөг,
- 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдөр 5,000,000 төгрөг,
- 2019 оны 08 дугаар сарын 14-24-ний өдрийн хооронд 30,600,000 төгрөг,
- 2019 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр 40,000,000 төгрөг,
- 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр 15,000,000 төгрөг,
- 2020 оны 02 дугаар сарын 15-ны өдөр 500,000 төгрөг,
- 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдөр 7,000,000 төгрөг,
- 2020 оны 06 дугаар сарын 10-16-ны өдрийн хооронд 33,450,000 төгрөг,
- 2020 оны 07 дугаар сарын 31-ний өдөр 2,000,000 төгрөг,
- 2020 оны 08 дугаар сарын 10-11-ний өдрийн хооронд 700,000 төгрөг тус тус төлсөн байна.
20.3.Дээрх төлбөр дээр хариуцагчаас нэхэмжлэгчид шилжүүлсэн автомашины үнээс түрээсийн төлбөрт 23,500,000 төгрөгийг нэмж тооцон нийт 268,250,000 төгрөг төлөгдсөн гэж дүгнэх үндэстэй.
20.4.Харин хариуцагчийн тооцоонд тусгагдсан дараах гүйлгээний утга, хүлээн авсан дансны мэдээлэл зэргээр талуудын маргаж буй түрээсийн гэрээний үүрэгтэй холбоотой гэж дүгнэх үндэслэлгүй байна. Үүнд:
20.4.1.Гуравдагч этгээдээс 2019 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр 1,800,000 төгрөг сэлбэг арамжин гүйлгээний утгатай, 2020 оны 03 дугаар сарын 15-ны өдөр 200,000 төгрөг, 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 300,000 төгрөг тус тус жавхаад ажлын хөлс ( жаргал) гүйлгээний утгатай шилжүүлсэн,
20.4.2.Хариуцагчийн Хаан банкин дахь тоот данснаас хийгдсэн дараах гүйлгээ:
- 2019 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр тоот дансанд жавхаа урьдчилгаа гүйлгээний утгатай 100,000 төгрөг,
- 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр нягтбаяр гүйлгээний утгатай, данс тодорхойгүй 1,000,000 төгрөг,
- 2019 оны 05 дугаар сарын 06-ны өдөр экскаватор гүйлгээний утгатай 37,000,000 төгрөг данс тодорхойгүй,
- 2019 оны 07 дугаар сарын 09-ний өдөр улз баян дун андууд нягтбаярт түрээс гүйлгээний утгатай 15,000,000 төгрөг, шилжүүлсэн тоот данс хэнийх болох нь тодорхойгүй,
- 2019 оны 07 дугаар сарын 09-ний өдөр тоот дансанд улз баян дун андууд жавхаад гүйлгээний утгатай 100,000 төгрөг,
- 2019 оны 07 дугаар сарын 16-ны өдөр улз баян дун андууд сэлбэг гүйлгээний утгатай 800,000 төгрөг,
- 2019 оны 07 дугаар сарын 24-ний өдөр карго молдок гүйлгээний утгатай 2,550,000 төгрөг,
- 2019 оны 08 дугаар сарын 26-ны өдөр молдок сэлбэг гүйлгээний утгатай 1,050,000 төгрөг,
- 2019 оны 09 дүгээр сарын 05-ын өдөр тоот дансанд нягтбаяр арааны үнэ гүйлгээний утгатай 800,000 төгрөг,
- 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр экска шүд гүйлгээний утгатай 500,000 төгрөг,
- 2020 оны 07 дугаар сарын 18-ны өдөр ганширээс ххк экска дэмжих гүйлгээний утгатай 500,000 төгрөг,
- 2020 оны 08 дугаар сарын 07-ны өдөр экска сэлбэг гүйлгээний утгатай 200,000 төгрөг,
- 2020 оны 08 дугаар сарын 08-ны өдөр экска зардал гүйлгээний утгатай 100,000 төгрөг,
- 2020 оны 08 дугаар сарын 09-ний өдөр жавхаад урьдчилгаа олгов гүйлгээний утгатай 500,000 төгрөг,
20.4.3.Хариуцагчийн Худалдаа хөгжлийн банкин дахь тоот данснаас хийгдсэн дараах гүйлгээ:
- 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдөр зардал (хаан нягтбаяр) гүйлгээний утгатай 150,000 төгрөг,
- 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдөр жавхаа урьдчилгаа (хаан нягтбаяр) гүйлгээний утгатай 200,000 төгрөг,
- 2019 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр экска сэлбэг арамжин (хаан нягтбаяр) гүйлгээний утгатай 500,000 төгрөг,
- 2019 оны 07 дугаар сарын 14-ний өдөр экска сэлбэг (хаан нягтбаяр) гүйлгээний утгатай 2,000,000 төгрөг,
- 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдөр нягтбаярт (хаан төмөр) гүйлгээний утгатай 300,000 төгрөг,
- 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдар азот хий (хаан нягтбаяр) гүйлгээний утгатай 200,000 төгрөг,
- 2020 оны 07 дугаар сарын 22-ны өдөр нягтбаяр (хаан очирбат) гүйлгээний утгатай 100,000 төгрөг,
- 2020 оны 08 дугаар сарын 04-ний өдөр батноров зардал нягтбаяр гүйлгээний утгатай 100,000 төгрөг,
20.4.4.Хариуцагчийн Худалдаа хөгжлийн банкин дахь тоот данснаас хийгдсэн дараах гүйлгээ:
- 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр жавхаад цалин гүйлгээний утгатай 500,000 төгрөг,
- 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдөр жавхаад цалин гүйлгээний утгатай 500,000 төгрөг,
- 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдөр жавхаад зардал гүйлгээний утгатай 100,000 төгрөг.
20.4.5.Хариуцагчийн зүгээс дээрх гүйлгээг нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагад хэрхэн хамааралтай болохыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу нотлоогүй, шүүхэд нотлох баримт гаргаагүй.
21.Дээр дурдсан дэлгэрэнгүй тооцоог үндэслэн түрээсийн гэрээний үүрэг болон ашиглалтын төлбөрт хариуцагчийн төлбөл зохих нийт 277,797,124.58 төгрөгөөс түүний төлсөн 268,250,000 төгрөг хасч тооцон хариуцагчаас 9,547,125 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэстэй.
22.Нэхэмжлэлд хариуцагчаас түрээсийн төлбөрийг 90,041,521.52 төгрөгөөр тооцон улмаар уг дүнгийн 50 хувиар тооцон алданги 45,020,760.76 төгрөг нэхэмжилж байх боловч дээр дурдсанаар хангаж шийдвэрлэсэн 9,547,125 төгрөг нь түрээсийн гэрээний үүрэгт хамаарахгүй, харин хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагавартай холбоотой байна.
Алданги нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1 дэх хэсэгт тодорхойлсноор хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал хууль болон гэрээнд зааснаар нөгөө талдаа төлөх ёстой мөнгөн төлбөр тул нэхэмжлэгч нь хариуцагчаас алданги төлөхийг шаардаж байгаа нь үндэслэлгүй.
Иймд алдангитай холбоотой шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
23.Нэхэмжлэлд түрээсийн төлбөрт тооцон авсан автомашины үнэ 35,000,000 төгрөгөөс 2020 оны 07 дугаар сарын 17-ны өдөр 11,500,000 төгрөгийг хариуцагчийн дансанд шилжүүлсэн, мөн 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн зарлагын баримтыг үндэслэн сэлбэгийн үнэ 1,300,000 төгрөгийг хариуцагчийн өмнөөс төлсөн үндэслэлээр зээлийн гэрээний үүрэгт нийт 12,800,000 төгрөг нэхэмжилсэн (хэргийн 1 дэх хавтас 10, 14 дэх тал).
24.Хариуцагч нь автомашины үнээс 23,500,000 төгрөгийг түрээсийн төлбөрт тооцож, улмаар зөрүү 11,500,000 төгрөгийг нэхэмжлэгчээс авсан, мөн сэлбэгтэй холбоотой тооцоо байхгүй гэж маргасан.
25.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгийг шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг хүлээдэг ба талуудын тайлбар, хэргийн баримтаас үзэхэд зохигчдын хооронд мөнгөн хөрөнгө зээлдүүлэх, зээлж авах хүсэл зориг бодитой илэрхийлэгдсэн буюу зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.
26.Иймд нэхэмжлэгч нь хариуцагчаас зээлийн гэрээний үүргийн биелэлт шаардаж байгаа нь үндэслэлгүй байх тул уг шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
27.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,055,212 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос илүү төлсөн 198 төгрөг, хариуцагчаас 167,704 төгрөг тус тус нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6, 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ө.Огээс 9,547,125 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Л.Нт олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 138,315,157.28 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,055,212 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос илүү төлсөн 198 төгрөг, хариуцагч Ө.Огээс 167,704 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Л.Нт олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЗОЛЗАЯА