Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 08 сарын 15 өдөр

Дугаар 2025/ШЦТ/207

 

 

 

 

 

 

 

2025       08        15                                    2025/ШЦТ/207

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Отгонжаргал даргалж,

Улсын яллагч: Ц.Эрдэнэбат,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Т.Цэдэвдорж,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч: Т.*******,

Шүүгдэгч: О.А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Өвөрхангай аймгийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О.А д холбогдох 25260018410159 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, **** оны ** дүгээр сарын **-ны өдөр Өвөрхангай аймгийн ******* суманд төрсөн, *** настай, ******, ******** боловсролтой, мэргэжилгүй, *****, ам бүл **, ******** амьдардаг, Өвөрхангай аймгийн ******* сум ** дугаар баг ********гэх газар оршин суудаг, урьд Өвөрхангай аймгийн сум дундын 1 дүгээр шүүхийн 200** оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 1/96 дугаартай шийтгэх тогтоолоор Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар, Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 217 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар, Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 185 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэгдсэн, О.А , **********,

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч О.А нь 2025 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын ** дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг *** дэлгүүрээс бараа хүлээж авдаг мобайл төхөөрөмж буюу Mobile PDA гэх төхөөрөмжийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хохирогч ******* ХХК-д 1400000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав:

 

Шүүгдэгч О.А шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ:... Би тэр П мобайл билүү? тэр утсыг үнэндээ авсан. Утсыг аваад айлд өгчихсөн юм. Үнэндээ халамцуу авсан юм тэрийгээ олохгүй байгаа. Би санаж байгаагаар баруун тийшээ яваад тэнд нэг айлд ороод сүүлд нь би сураад олохгүй байгаа. Би наадхыг чинь одоо ах, дүү, хамаатан садангийн хүмүүс бий. Би цөөхөн хэдэн малтай хүн байгаа юм. Хохирлоо төлнө гэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ:... 2025 оны 04 дүгээр сарын 15-нд шөнө ээлжиндээ гараад өглөө 08 цаг өнгөрөөгөөд гаргаад явсан би. Тэгээд манайх өглөө болгоны 09-10 цагийн хооронд түгээлтийн орлого ирдэг. Тухайн үед яг бараа ирээд үйлчлүүлэгчтэй байсан. Нэг ажилтан өдөр болгон 8 цагаар гардаг гэсэн үг. Тухайн ажилтан бараа авч байгаад касс дээр хүн ирэнгүүт нь бараа авч байсан бараан дотроо ПДЕ буюу орлого авдаг, үнэ захиалдаг, дэлгүүрийн тооллого хийдэг цогц үйлчилгээтэй төхөөрөмж байгаа. Тухайн төхөөрөмжид сим хийвэл гар утас шиг ашиглаж болдог. Тэгээд бараагаа авч байгаад хүн ирээд касс дээр очих хооронд бараа авч байсан газраа ПДЕ-г үлдээгээд явсан хойгуур О.А гуай орж ирээд сагсан дээр байсан ПДЕ мобайлыг маань авч өвөртлөөд 10 секундийн дотор буцаад гараад явсан байсан. Тэгээд цагдаагийн байгууллагад хандсан. Төхөөрөмжийн төлбөрийн үнэлгээ 1400000 төгрөг гэв. Хохирлоо нэхэмжилнэ гэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:... Би 2025 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр би ажлаасаа буугаад хуваарийнхаа дагуу амарч байсан. Тэгээд 10 цаг **0 минутын үед манай дэлгүүрийн худалдагч над руу залгаад Пи Ди Ай мобайл багажаа олдоггүй бараагаа авч байсан юм. Хаана тавьснаа санахгүй байна гэж хэлэхээр нь би очоод камер шүүж өгье гэж хэлээд 17 цаг **0 минутын үед дэлгүүр дээрээ очоод камерын бичлэгээ ухрааж шүүж байхад өглөө 10 цаг 21 минутад ногоон дээлтэй настайвтар хүн орж ирээд дэлгүүр тойрч явж байгаад хайрцагтай бараан дээр байсан манай дэлгүүрийн Пи Ди ай мобайл төхөөрөмжийг аваад дээлийнхээ өвөртөө хийгээд минутын зайтай удалгүй гараад явсан. Тэгээд дэлгүүрийн гадаах камераа шүүхэд дэлгүүрээс гараад баруун тийшээ яваад өгсөн байсан. Хаашаа орж байгаа нь харагдаагүй. Тэгээд цагдаад хандсан гэх мэдүүлэг /хх-ийн 11 хуудас/,

 

Гэрч Г.********* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:... Би 2025 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр дэлгүүртээ ажиллаж байгаад хотоос ирсэн бараануудаа хүлээж авч байгаад 10 цаг **0 минутын алдад дэлгүүрийн бараа хүлээж авдаг мобайл төхөөрөмж байхгүй байхаар нь дэлгүүрийн менежерт мэдэгдсэн чинь гадуур ажилтай байна. Жоохон байж байгаад очъё гэж хэлсэн. Тэгээд би дэлгүүртээ олохгүй байж байгаад 17 цагийн үед манай менежер ******* хүрч ирээд камер шүүж үзтэл 10 цаг **0 минутын орчимд ногоон дээлтэй 60 орчим насны эрэгтэй хүн хайрцаг дээр байсан хар өнгийн гар утас шиг мобайл төхөөрөмжийг аваад өвөртөө хийгээд аваад гараад явсан. Тэгээд гадаах камерыг нь шүүхэд үүдээр гараад баруун тийш яваад өгсөн байсан. Тэгээд цагдаагийн байгууллагад хандсан. Би орж ирэхэд нь мэдээгүй гарахад нь л харсан өөр юм анзаараагүй гэх мэдүүлэг /хх-ийн 1** хуудас/,

 

Хөрөнгийн үнэлгээчин Д.Оюундарийн 2025 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр гаргасан алдагдсан эд зүйл буюу Мobile РРА маркийн хуучин төхөөрөмжийг 1400000 төгрөгөөр үнэлсэн талаарх үнэлгээний 4/29 дугаартай тайлан, /хх-ийн 16-18 хуудас/,

 

2025 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн камерын бичлэгт үзлэг хийсэн талаарх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 25-28 хуудас/,

 

2025 оны 04 дүгээр сарын 2**, 24-ний өдрүүдийн мөрдөгчийн тэмдэглэл /хх-ийн 29-**6 хуудас/,

 

О.Аг эрэн сурвалжлалт зарласан тухай бүртгэл /хх-ийн 40-42 хуудас/,

 

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 4** хуудас/,

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 2020/ШЦТ/185 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 56-5** хуудас/,

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 2018/ШЦТ/217  дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 54-62 хуудас/,

 

2025 оны 05 дугаар сарын 1**-ны өдрийн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай мөрдөгчийн санал /хх-ийн 6** хуудас/,

 

2025 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын 2526001840159 дугаартай прокурорын тогтоол /хх-ийн 64-65 хуудас/,

 

Шүүгдэгч *******хувийн байдалтай хувийн байдлыг тодорхойлсон иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /1хх-ийн 80 хуудас/, эд хөрөнгийн бүртгэлгүй тухай лавлагаа /1хх-ийн 81 хуудас/,

 

            Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******шүүхэд ирүүлсэн:... ******* ХХК-ны хууль ёсны төлөөлөгч *******миний бие сэтгэл санаад учирсны хохирол хор уршиг байхгүй сэтгэцэд учирсан хор уршгийг зэрэглэл тогтоолгох шинжилгээ хийлгэх шаардлагагүй. Миний хүсэлтийг хүлээн авч өгнө үү гэсэн тайлбар зэрэг болно.

 

  1. Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

 

Улсын яллагч Ц.Эрдэнэбат шүүх хуралдаанд шүүгдэгчийн гэм буруугийн талаар:... Шүүгдэгч О.А нь Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын ** дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “****” дэлгүүрээс мобайл төхөөрөмж буюу мобайл PDE төхөөрөмжийг хууль бусаар авч, хулгайлах гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогддог. Үүнд мөрдөн шалгах ажиллагаа болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэг өгсөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч **** тухайн цаг хугацаанд алдагдсан эд зүйл хэзээ, ямар цаг хугацаанд алдагдсан талаар мөн дэлгүүрийн хяналтын камерын бичлэгт ямар нөхцөл байдал тогтоогдсон талаар тодорхой тайлбарлаж мэдүүлдэг. Дараагийн дугаарт гэрч **********аас тухайн цаг хугацаанд ямар нөхцөл байдал тогтоогдсон, дэлгүүрт мобайл төхөөрөмж хэзээ алга болсон, камерын бичлэгт 60 гаран насны эрэгтэй хүн аваад гарсан гэдэг талаар тодорхой мэдүүлдэг. Үүнтэй холбоотойгоор дэлгүүрийн хяналтын камерт мөрдөн шалгах ажиллагааны явцад үзлэг хийсэн тэмдэглэл. Энэ ажиллагаагаар шүүгдэгч О.А тус эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч явсан нь тогтоогддог. Иймд О.Аг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох дүгнэлтийг шүүхэд гаргаж байна. Хохирол төлбөрийн тухайд алдагдсан эд зүйлийг буцааж өгөөгүй. Алдагдсан эд зүйлийн үнэлгээ 1400000 төгрөг гарсан учраас тухайн үнийн дүнг гаргуулж хохирогчид олгуулах саналтай байна. Шүүгдэгч мэдүүлэгтээ дурдсан. Алдагдсан эд зүйлийг айлд аваачиж тавьсан олохгүй байна гээд байгаа нөхцөл байдал нь гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал биш шүү. Тухайн эд зүйлийг дэлгүүрээс авсан, өвөртөө хийсэн нь энэ гэмт хэргийг шинжийг хангаж байгаа юм. Хэрэгт авагдсан нөхцөл байдлаар тодорхой эрхэлсэн ажилгүй, орлогогүй. Хохирол төлөх нөхцөл байдлаа өөрөө тайлбарлах байх. Хэрэв шүүх хуралдааныг завсарлуулах тохиолдолд энэ 7 хоногтоо багтаан товлох саналтай байна гэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******гэм буруугийнхаа талаар:...  Байхгүй гэв.

 

Шүүгдэгч О.А нь гэм буруугийнхаа талаар:... Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Тэр хугацаагаар би төлбөрөө барагдуулна. Манай тэнд ах дүү нар малтай хүн бий утсаар ярина гэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн **4.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасан байх тул шүүгдэгч О.Ад холбогдох эрүүгийн хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шийдвэрлэсэн болно.

 

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларч бэхжүүлэгдсэн, шүүгдэгчээс яллагдагчаар болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, мөн тухайн хэрэгт хувийн сонирхолгүй, ажил, мэргэжлийн мэдлэг, туршлага бүхий шинжээч нар тусгай мэдлэгийн хүрээндээ дүгнэлт гаргасан тул хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх үзсэн болно.

 

Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар:

 

Шүүгдэгч О.А нь 2025 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын ** дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг *** дэлгүүрээс бараа хүлээж авдаг мобайл төхөөрөмж буюу Mobile PDA гэх төхөөрөмжийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хохирогч ******* ХХК-д 1400000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.

 

Шүүгдэгч О.А нь 2025 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын ** дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг *** дэлгүүрээс бараа хүлээж авдаг мобайл төхөөрөмж буюу Mobile PDA гэх төхөөрөмжийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хохирогч ******* ХХК-д 1400000 төгрөгийн хохирол учруулан хулгайлах гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдаж болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан шүүгдэгч *******үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн 2025 оны 04 дүгээр сарын 15-нд шөнө ээлжиндээ гараад өглөө 08 цаг өнгөрөөгөөд гаргаад явсан би. Тэгээд манайх өглөө болгоны 09-10 цагийн хооронд түгээлтийн орлого ирдэг. Тухайн үед яг бараа ирээд үйлчлүүлэгчтэй байсан. Нэг ажилтан өдөр болгон 8 цагаар гардаг гэсэн үг. Тухайн ажилтан бараа авч байгаад касс дээр хүн ирэнгүүт нь бараа авч байсан бараан дотроо ПДЕ буюу орлого авдаг, үнэ захиалдаг, дэлгүүрийн тооллого хийдэг цогц үйлчилгээтэй төхөөрөмж байгаа тухайн төхөөрөмжид сим хийвэл гар утас шиг ашиглаж болдог. Тэгээд бараагаа авч байгаад хүн ирээд касс дээр очих хооронд бараа авч байсан газраа ПДЕ-г үлдээгээд явсан хойгуур О.А гуай орж ирээд сагсан дээр байсан ПДЕ мобайлыг маань авч өвөртлөөд гараад явсан байсан. Тэгээд цагдаагийн байгууллагад хандсан. Төхөөрөмжийн төлбөрийн үнэлгээ 1400000 төгрөг, хэрэгт авагдсан буюу шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн 2025 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр би ажлаасаа буугаад хуваарийнхаа дагуу амарч байсан. Тэгээд 10 цаг **0 минутын үед манай дэлгүүрийн худалдагч над руу залгаад Пи Ди Ай мобайл багажаа олдоггүй бараагаа авч байсан юм. Хаана тавьснаа санахгүй байна гэж хэлэхээр нь би очоод камер шүүж өгье гэж хэлээд 17 цаг **0 минутын үед дэлгүүр дээрээ очоод камерын бичлэгээ ухрааж шүүж байхад өглөө 10 цаг 21 минутад ногоон дээлтэй настайвтар хүн орж ирээд дэлгүүр тойрч явж байгаад хайрцагтай бараан дээр байсан манай дэлгүүрийн Пи Ди ай мобайл төхөөрөмжийг аваад дээлийнхээ өвөртөө хийгээд гараад явсан. Тэгээд дэлгүүрийн гадаах камераа шүүхэд дэлгүүрээс гараад баруун тийшээ яваад өгсөн байсан. Хаашаа орж байгаа нь харагдаагүй. Тэгээд цагдаад хандсан гэх мэдүүлэг /хх-ийн 11 хуудас/, гэрч Г.Энхжаргалын 2025 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр дэлгүүртээ ажиллаж байгаад хотоос ирсэн бараануудаа хүлээж авч байгаад 10 цаг **0 минутын алдад дэлгүүрийн бараа хүлээж авдаг мобайл төхөөрөмж байхгүй байхаар нь дэлгүүрийн менежерт мэдэгдсэн чинь гадуур ажилтай байна жоохон байж байгаад очъё гэж хэлсэн. 17 цагийн үед манай менежер ******* хүрч ирээд камер шүүж үзтэл 10 цаг **0 минутын орчимд ногоон дээлтэй 60 орчим насны эрэгтэй хүн хайрцаг дээр байсан хар өнгийн гар утас шиг мобайл төхөөрөмжийг аваад өвөртөө хийгээд аваад гараад явсан. Тэгээд гадаах камерыг нь шүүхэд үүдээр гараад баруун тийш яваад өгсөн.Тэгээд цагдаагийн байгууллагад хандсан. Би орж ирэхэд нь мэдээгүй гарахад нь л харсан өөр юм анзаараагүй гэх мэдүүлэг, /хх-ийн 1** хуудас/, хөрөнгийн үнэлгээчин Д.Оюундарийн 2025 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр гаргасан алдагдсан эд зүйл буюу Мobile РРА маркийн хуучин төхөөрөмжийг 1400000 төгрөгөөр үнэлсэн талаарх үнэлгээний 4/29 дугаартай тайлан, /хх-ийн 16-18 хуудас/, 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн камерын бичлэгт үзлэг хийсэн талаарх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 25-28 хуудас/, 2025 оны 04 дүгээр сарын 2**, 24-ний өдрүүдийн мөрдөгчийн тэмдэглэл /хх-ийн 29-**6 хуудас/, О.Аг эрэн сурвалжлалт зарласан тухай бүртгэл /хх-ийн 40-42 хуудас/, Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 4** хуудас/, 2025 оны 05 дугаар сарын 1**-ны өдрийн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай мөрдөгчийн санал /хх-ийн 6** хуудас/, 2025 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын 2526001840159 дугаартай прокурорын тогтоол /хх-ийн 64-65 хуудас/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ************** ХХК-ны хууль ёсны төлөөлөгч *******миний бие сэтгэл санаад учирсны хохирол хор уршиг байхгүй сэтгэцэд учирсан хор уршгийг зэрэглэл тогтоолгохгүй гэсэн тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, мөрдөн шалгах ажиллагааны үед гүйцэтгэвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.

 

Шүүгдэгч О.А нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн бөгөөд түүний мэдүүлэг нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, гэрч нарын мэдүүлэг, 2025 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл, хөрөнгийн үнэлгээчин Д.Оюундарийн 2025 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр үнэлгээний 4/29 дугаартай тайлан, 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн камерын бичлэгт үзлэг хийсэн талаарх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, 2025 оны 04 дүгээр сарын 2**, 24-ний өдрүүдийн мөрдөгчийн тэмдэглэл, О.Аг эрэн сурвалжлалт зарласан тухай бүртгэл /хх-ийн 40-42 хуудас/, Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 4** хуудас/, шүүгдэгч *******мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******шүүхэд ирүүлсэн тайлбар зэргээр давхар нотлогдсон, шүүгдэгч нь гэм буруу болон хохирол, хор уршиг, хэргийн зүйчлэлийн хувьд маргаагүй болно.

 

Шүүгдэгч О.А нь 2025 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын ** дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг *** дэлгүүрээс бараа хүлээж авдаг мобайл төхөөрөмж буюу Mobile PDA гэх төхөөрөмжийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хохирогч ******* ХХК-д 1400000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх  хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг зөв гэж үзэж шүүгдэгч О.А г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.  

 

  1. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршгийн талаар:

 

            Шүүгдэгч *******дээрх үйлдлийн улмаас хохирогч ******* ХХК-д 1400000 төгрөгийн хохирол учирсан.

 

                        Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн **4.1 дүгээр зүйлийн ** дахь хэсэгт “Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөх талаар гаргасан шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчийн санал, хүсэлтийг үндэслэн шүүх хуралдааныг завсарлуулж болно”, **4.1 дүгээр зүйлийн 5 äàõü õýñýãт “Энэ зүйлийн ** дахь хэсэгт заасан үндэслэлээр шүүх хуралдаан завсарлах тохиолдолд завсарлах хугацаа ажлын 5 өдрөөс хэтэрч болохгүй.”, **4.15 дугаар зүйлийн 1 äэх хэсгийн 1.**-т “Шүүх энэ хуулийн **4.1 дүгээр зүйлийн ** дахь хэсэгт заасны дагуу санал, хүсэлт гаргасан үндэслэлээр шүүх хуралдааныг тодорхой хугацаагаар завсарлуулж болно” гэж тус тус хуульчилсан.

 

Шүүгдэгч О.А хохирол нөхөн төлөх талаар санал гаргаж Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхэд 2025 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 2025/ШЗ/687 дугаартай шүүгчийн захирамжаар 2025 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 09 цаг 00 минут хүртэлх хугацаагаар шүүх хуралдааныг завсарлуулсан,

 

            Шүүгдэгч О.А нь шүүх хуралдааныг завсарласан хугацаанд хохирогч ******* ХХК-д 1400000 төгрөгийн үнэ бүхий Пи Ди ай мобайл төхөөрөмжийн хохирлыг барагдуулаагүй байх тул

           

            Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч О.Агээс Пи Ди ай мобайл төхөөрөмжийн үнэ 1400000 төгрөгийг гаргуулж хохирогч ******* ХХК-ийн Өвөрхангай аймаг дахь 4**** дугаар салбарт олгож шийдвэрлэх нь зүйтэй.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ************** ХХК-ны хууль ёсны төлөөлөгч *******миний бие сэтгэл санаад учирсны хохирол хор уршиг байхгүй сэтгэцэд учирсан хор уршгийг зэрэглэл тогтоолгохгүй гэсэн болохыг дурдах нь зүйтэй байна.

 

  1. Бусад:

 

            Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг дурдаж,

 

             Ш¿¿ãäýã÷ О.А нь 2025 оны 08 дугаар сарын 08-ны өдрөөс 2025 оны 08 дугаар сарын 15-ны өдөр хүртэл 7 хоног цагдан хоригдсон болох нь Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 2025/ШЗ/666 дугаартай шүүгдэгчийг албадан ирүүлж, таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, шүүх хуралдааныг хойшлуулах тухай шүүгчийн захирамж, Өвөрхангай аймаг дахь Цагдаагийн газрын албадан ирүүлсэн этгээдийг шүүгчийн туслахад 2025 оны 08 дугаар сарын 08-ны өдөр хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, Баривчлах, цагдан хорих шийдвэрт заасан этгээд мөн эсэхийг хоригдогчийг хүргэж ирсэн албан тушаалтныг байлцуулан хамтран магадалсан 2025 оны 08 дугаар сарын 08-ны өдөр хүлээлгэн өгсөн тэмдэглэл зэргээр тогтоогдож байх тул Ýð¿¿ãèéí õóóëèéí åðºíõèé àíãèéí 6.10 äугааð ç¿éëèéí 1 дэх хэсэгт çààñíààð шүүгдэгч *******цагдан хоригдсон 7 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож шийдвэрлэх зүйтэй байна.

 

  1. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

 

Улсын яллагч Ц.Эрдэнэбат шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:... Шүүгдэгч О.Аг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон. Шүүгдэгчээс хохирол төлбөр төлөх талаар шүүх хуралдаанаас завсарлага авсан. Хохирол төлбөр төлөгдөөгүй байна. Иймд шүүгдэгч *******хувийн байдал гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн эсэх асуудал, мөн хохирол төлөгдөөгүй зэрэг нөхцөл байдлууд, хулгайлах гэмт хэргийн шинж түүний улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар зэргийг харгалзаж шүүгдэгч О.Аг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэг жилийн хугацаагаар хорих ял оногдуулах дүгнэлтийг шүүхэд гаргаж байна. Шүүгдэгчийн цагдан хоригдсон хугацааг түүний эдлэх ялд оруулан тооцуулах саналтай байна. Хэрэгт эд мөрийн баримтаар хурааж авсан болон битүүмжлэгдэн хөрөнгөгүй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шүүгдэгчээс гаргуулах зардалгүй зэргийг тус тус дурдаж байна. Мөн шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх саналтай байна гэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар:...  Байхгүй гэв.

 

Шүүгдэгч О.А нь шүүх хуралдаанд эцсийн үгэндээ:.. Ямар ч арга хэмжээ авсангүй төлбөрийн талаар. Өрөөндөө байж байгаад гарч ирлээ. Төлнө гэв.

 

Шүүгдэгч О.Ад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

            Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан шүүгдэгч О.А нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх онцгой нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзэж шүүгдэгч О.А д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зургаан сарын хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.  

 

Шүүгдэгч *******гэмт хэрэг ¿éëäñýí нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг, шүүгдэгчийн õóâèéí áàéäал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн **, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Ад оногдуулсан зургаан сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож,

 

Ýð¿¿ãèéí õóóëèéí åðºíõèé àíãèéí 6.10 äугааð ç¿éëèéí 1 дэх хэсэгт çààñíààð шүүгдэгч *******цагдан хоригдсон 7 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож,

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч О.Агээс 1400000 төгрөгийг гаргуулж хохирогч ******* ХХК-ийн Өвөрхангай аймаг дахь 4**** дугаар салбарт олгож,

 

Шүүгдэгч О.А нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоолгохгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг дурдаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн **6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, **6.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Ад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн **8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж,

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн **7.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол  шүүгдэгч О.Ад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэх нь зүйтэй байна

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн **6.2 дугаар зүйлийн 1, 2, **, 4 дэх хэсэг, **6.6 дугаар зүйл, **6.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4, **6.7 дугаар зүйлийн ** дахь хэсгийн **.1, **.2, **6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.**, 1.4, 1.5, **6.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, **8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

 1. Шүүгдэгч О.А г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

 2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.А г зургаан сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

**. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн **, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Ад оногдуулсан зургаан сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******цагдан хоригдсон 7 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч О.Агээс хохиролд 1400000 төгрөгийг гаргуулж хохирогч ******* ХХК-ийн Өвөрхангай аймаг дахь 4**** дугаар салбарт олгосугай.

 

6. Шүүгдэгч О.А нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоолгохгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн **6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Ад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн **6.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, **8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн **7.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Ад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ          Х.ОТГОНЖАРГАЛ