Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 2025/ШЦТ/126

 

 

 

 

 

 

 

 

 

202**             06            03                                            2025/ШЦТ/126

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Отгонжаргал даргалж,

Улсын яллагч: Ц.Эрдэнэбат

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Х.Билгүүн,

Хохирогч: М.Ч,

Шүүгдэгч: Д.Бнарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Өвөрхангай аймгийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Б холбогдох 2426003290341 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол улсын иргэн, ***** оны ** дүгээр сарын **-ны өдөр, Улаанбаатар хотын ***** дүүрэгт төрсөн, **** настай, ******, ************ боловсролтой, *********** мэргэжилтэй, ********** ажилтай, ам бүл **, ээжийн хамт Улаанбаатар хотын ********** дүүрэг ** дугаар хороо ****  тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Д.Б /РД:**************/.

 

 Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Д.Бнь согтуурсан үедээ 2024 оны 06 дугаар сарын 29-ний өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын ** дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах ******захын баруун талын хатуу хучилттай авто замд цайвар ногоон өнгийн ********улсын дугаартай ********маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний  дүрмийн 3.7-ын а-д жолоочид дараах зүйлсийг хориглоно согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, 1.3-т Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино гэх заалтуудыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж явган хүний гарц дээр зорчиж явсан явган зорчигч хохирогч М.Чг мөргөж түүний биед тархины духны баруун хэсгийн няцрал тархи доргилт, толгойн хуйх хэсгийн цус хуралт гэмтлүүд буюу эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан,

 

Мөн 2024 оны 06 дугаар сарын 29-ний өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын ** дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах ******захын баруун талын хатуу хучилттай авто замд цайвар ногоон өнгийн ********улсын дугаартай ********маркийн тээврийн хэрэгслийг жолоодож зам тээврийн осол гаргаж хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

    Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүгдэгч Д.Б шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ:... Өөрийгөө гэм буруутай гэж үзэж байна. 10200000 төгрөг, эмчилгээний төлбөрт 1783000 төгрөгийг төлсөн гэв.

 

Хохирогч М.Ч шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ:... Би тухайн өдөр төв бараан захын баруун талд явган хүний замаар зүүн тийш гарч явсан. Тэр үед урагшаа, хойшоо хөдөлгөөн ерөөсөө байгаагүй. ******** төвийн баруун хойд талаар ганц хар машин гарч ирж явсан. Өөр машин байгаагүй. Би явган хүний замаар гарч явахад гэнэт машины тоормосны хяхарсан дуу маш чанга гарсан. Тэгээд хартал миний зүүн талын ташаан дээр жижиг машин тулчихсан байсан. Тэрнээс хойш би мэдэхгүй байгаа юм. Нэг мэдэхэд замын дунд толгой урагшаа, нүүр зүүн тийш харсан байдлаар хэвтэж байсан. Миний сугавчилж явсан куртик миний зүүн урд талд унасан байсан. Тэрийг нэг эмэгтэй аваад над руу ойртож шидчихээд машиндаа суугаад яваад өгсөн. Би мөлхөж очиж замын баруун хашлага дээр очоод сүүдэрт суусан. Миний толгой эргээд, дотор муухайраад юм ярьж, харж чадахгүй нэлээд суусан. Тэгээд нэлээд удсаны дараа түргэн тусламжийн машин ирж авсан. Тэгээд үзлэг хийгээд эмч, жолооч хоёр дэмнээд машинд суулгаад авч явсан. Эмнэлэг дээр очоод их сайхан үйлчилж, шинжилгээ хийлгээд, тусал хийлгээд тэргэнцрээр түрж цахилгаан шатанд оруулаад гэмтлийн эмнэлэгт хүргээд орон дээр хэвтүүлсэн. Тэгээд эмнэлэгт сахиуртай байж байгаад гарсан. Тэр үед замын хажуу талд 3, 4 машин байсан. Тэр жолооч нар түргэн дуудсан байх. Тэгээд сүүлд нь эмнэлгээс манай гэр орныхонд хэлсэн. Тэгээд манай охин тэр замын хажууд байсан жолооч нартай уулзаад машины номерыг нь мэдэж цагдаад хэлээд энэ жолоочийг олсон юм байна лээ. Анхны мэдүүлэг ердөө л энэ байгаа юм. Энэ хүү миний дансанд 10,000,000 төгрөг хийсэн байсан. Энэ хэрэг одоо 1 жилийн нүүр үзэж байна. Энэ хугацаанд манай ар гэрээс намайг эрүүлжүүлэхийн тулд бүтэн жил хаана сайн эм байна, янз бүрийн сүлжээний эм, сайн гэсэн юм болгоныг л авч ирж, хэдэн малаа зөрж, өр зээл тавьж хар нүдээ барьцаанд тавихаас бусдаар л зүтгэсний хүчинд өнөөдөр дутуу мэдрэлтэй ч гэсэн шүүх хурлыг үзлээ гэж бодож байна. Энэ хэрэг эл гэгээн цагаан өдөр болсон хэрэг. Энийг шалгасан анхны эмчийн дүгнэлтээр эрүүл мэндэд удаан хугацаагаар үйлчилнэ гэсэн юм гарсан байсан. Удаан гэдэг нь магадгүй хязгааргүй юм байдаг юм байна. Одоо янз бүрийн юм хэрэглээд өөдлөхгүй байгаа ч гэсэн биед дэм болсон байх гэж бодож байна. Энэ хугацаанд би араатны тархиар хүртэл хооллож явлаа. Ерөнхийдөө муруй хараагүй боллоо. Энэ тархины урд талын гэмтлээс л болсон байх. Энэ ч яах вэ, одоо үлдсэн мэдрэл маань тогтох нуу гэдэг л байна. Мэдрэл их муудаж байна. Аягатай хоол цай бариулахад нь би тэрийг нь алдчихдаг. Өнөөдөр юу болж байгаа, маргааш юу болох талаар надад ерөөсөө хүртээл байхгүй. Сэтгэлийн хөдөлгөөн байхгүй боллоо. Би ууг нь эрүүл биетэй явсан хүн. Би ноднин өдийд мотоциклиор  мал хариулаад л явж байсан. Би өөрийнхөө биеийг нэлээд анхаарч явдаг, залуудаа спортоор хичээллэдэг, өтөлсөн гээд таяг тулчихгүй юм сан гэж хичээж явсан. Одоо ингээд нэг аягатай хоол хийгээд өгөхөөр хэзээ идсэн гэдгээ санахгүй, өтгөн шингэнтэйгээ холилдож түмний шившиг болоод үнэндээ хэцүү байна. Хорвоогийн жамыг хэзээ туулахыг хэзээ мэдэх вэ. Цаг хугацаа явж л байгаа. Миний тэтгэврийн зээл 11 сарыг дуусчихвал ард нь гарчихна. Эрүүл байхын төлөө би их тэмцэж явсан. Би амьд явах 80 гаран жилдээ бусадтай нийлж шил архи хувааж ууж яваагүй, ширхэг тамхи гуйж татаагүй хүн. Энэ бүгд эргээд надад их хүнд тусаж байна. Энэ ******** хүү бүтэн жил л энд байгаа байх. Гэхдээ эрүүл биетэй байгаа шүү гэдгээ бодож явах хэрэгтэй. Аяга архинаас болж хүнийг би амьдын үхэлтэй учруулж байсан шүү гэдгээ амьдралдаа санаж яваарай л гэж хэлье дээ. Бодит байдлаас шалтгаалж шүүх шийдвэр гаргах байх. Одоо энийг тэг, тэрийг тэг гэж хэлэх зүйл алга. Хуулийн дагуу л шийдэх байх. Энэ хэрэг дэндүү их удлаа. Гол удсан асуудал нь цагдаагийн асуудлаас л боллоо. Гэхдээ одоо амьтан хүнтэй тэгээд яах вэ дээ. Өөрсдөө нэг юм аргалж байгаад хорвоогийн жамыг барахаа л бодъё. Одоо эргэж нэхэмжлээд байх зүйл байхгүй, эндээ нэг мөр л шийдээд өгчхөөч гэж гуйхаар байна. Цаашдаа ийм тийм хохирол гарлаа, ийм зүйл нэхээд энэ хүүг тэвдүүлээд байх зүйл юу байх вэ. Энүүгээрээ л ингээд шийдүүлье гэв.

 

Хохирогч М.Чгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгт:... 2024 оны 06 дугаар сарын 29-ний өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын ******* н захын баруун урд талын гурван замын уулзварын явган хүний гарцаар гарах гэж явсан. Тухайн өдөр зам сийрэг байсан. Тэгээд машин харчхаад явган хүний гарцаар гараад замын гараад замын голд ирэхэд зүүн талаас цайвар өнгөтэй жижиг машин байсан. Уг машин нь нэг машин  гүйцэд түрүүлж орж ирээд намайг мөргөсөн. Би харахдаа жолооч талын хэсгээр намайг мөргөлөө гэж харсан. Ингээд юу болсон талаар мэдэхгүй байна. Намайг мөргөсөн гэх машинаас нэг эмэгтэй гарч ирээд миний барьж явсан куртикыг надад авчирч өгчхөөд машиндаа суусан. Би жолоочийг хараагүй. Тэгээд намайг мөргөсөн гэх машинтай хүмүүс намайг орхичхоод явсан. Би мөлхөөд замын хажуу руу гарсан. Тэгээд хэсэг сууж байтал түргэн тусламжийн машин ирж авсан. Эмнэлэг дээр очоод үзүүлж харуулаад байж байхад цагдаа ирсэн. Баруун тохойны арьс язарсан, толгой өвдөнө тархины бяцралттай байна гэж эмч хэлсэн. 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдрөөс 10 хоногийн хугацаанд Өвөрхангай аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төв дээр хэвтэн эмчлүүлсэн. Намайг мөргөсөн гэх хүнээс эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн эм тарианы мөнгө гэж 200000 орчим төгрөг авсан. Би гомдолтой байна. Би эрүүл саруул, архаг хууч өвчингүй, хөл гар зүгээр байсан. Одоо толгой тархи өвдөж байгаа. Эм тариа эмчилгээнд гарсан зардал мөнгийг нэхэмжилнэ. Хохирлын баримт гаргаж өгнө. Цаашид гарах эмчилгээний зардал нэхэмжилнэ. Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоолгоно гэх мэдүүлэг. /хх-ийн ****-**6 хуудас/,

Гэрч ***********мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгт:... Би тухайн өдөр 13 цаг өнгөрч байхад манай үйлчлэгч **** гэх охиныг гэрт нь хүргэж өгөх гээд явсан. Явах замдаа машины  арын суудалд унтаж байсан. Гэнэт машин тоормоз гишгээд би сэрсэн. Би гайхаад юу болов гэхэд хүн мөргөчих шиг боллоо гэсэн. Тэгээд Баагий машинаа унаад явсан. Тэгээд эхнэр бид хоёр зогс гэж байгаад **** гэх баарны  урд зогсоож байгаад чи ингэж болохгүй гэж хэлсэн. Д.Бөглөө 0** цагийн орчим пиво уусан байсан гэх мэдүүлэг. /хх-ийн 18-р хуудас/,

 

Гэрч ********мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгт:... Тухайн үед хамт ажилладаг **** гэх эмэгтэйг хүргэж өгөхөөр Чинзориг болон Буянаа гэх эмэгтэй ******** нарын хамтаар Өвөрхангай аймгийн Арвайхээр сум төв бараан захын баруун талын гарц дээр явган зорчигч мөргөчихсөн. Тэгээд бид нар бууж биеийн байдлыг нь асуух гэтэл ******** согтуу жолоо барьж явсандаа сандраад суу явцгаая гэж хэлсэн. Тэгээд бид нар суугаад явсан. Мөргүүлсэн гэх хүн зам дээр үлдсэн гэх мэдүүлэг /хх-ийн 171-173 хуудас/,

 

Иргэний нэхэмжлэгчийн хууль ёсны төлөөлөгч ********мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг:... М.Ч нь 2024 оны 06 дугаар сарын 29-ний өдөр БОЭТ-д **9304 төгрөг, мөн өдөр гэмтлийн тасагт 1,672,894 төгрөг, 07 дугаар сарын 09-ний өдөр эмийн сангаас **0,100 төгрөг эмийн хөнгөлөлт эдэлж нийт 1,782,298 төгрөгийн зардал гарсан. Уг мөнгөн дүнгээр Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын 100900020080 тоот дансанд төлүүлнэ үү гэх мэдүүлэг. /хх-ийн 76-77 хуудас/,

 

Өвөрхангай аймаг дахь бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн **08 дугаартай:... М.Чгийн биед тархины духны баруун хэсгийн няцрал, тархи доргилт, толгойн хуйх хэсгийн цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг ба олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Хэргийн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо гэх дүгнэлт. /хх-ийн 23-24 хуудас/,

 

2024 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн хэргийн газарт үзлэг хийсэн тухай:... Тус зам тээврийн осол гарсан газар нь Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын ** дугаар багийн хүнс бараан захын баруун талын явган хүний гарц дээр болсон байв. А цэгээс замын зорчих хэсгийн баруун тал хүртэл 2.30 км. А цэгээс зүүн хэсэг хүртэл 6,20 км. Явган зорчигчийн гарцын урд 2.90 км байв. А цэгээс үл хөдлөх цэг хүртэл 2.40 км. Үл хөдлөх цэгийг Дэгжин плазагийн баруун урд булангаас авав. Зам тээврийн осол нь явган зорчигчийг мөргөх хэлбэрээр гарсан байв гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд. /хх-ийн 11-13 хуудас/,

 

2023 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураг. /хх-ийн 13-р хуудас/,

 

2024 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн согтуулах ундаан, мансуурсан эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглсэн эсэхийг шалгасан тэмдэглэлд:... Д.********ыг согтуурал шалгагч драйгер-7**10 багажаар үлээлгэж шалгахад 1.29% гарсан тухай тэмдэглэл, гэрэл зураг, /хх-ийн 6-7 хуудас/,

 

Техникийн шинжээч Ц.Болдбаатарын 2024 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 33 дугаартай:... 2024 оны 06 дугаар сарын 29-ний өдөр ********улсын дугаартай ********маркийн автомашин явган зорчигч мөргөсөн гэх үйлдэл нь зам тээврийн осол мөн. ********улсын дугаартай ********маркийн тээврийн хэрэгслийн жолооч Д.Бнь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-ын а-д жолоочид дараах зүйлсийг хориглоно согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, 1.3-т Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино гэх заалтуудыг тус тус зөрчсөн нь зам тээврийн осол гарахад шууд нөлөөлсөн гэх дүгнэлт. /хх-ийн 43-44 хуудас/,

 

2024 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн Бүсийн оншилгоо эмчилгээний төвд хэвтэн эмчлүүлсэн өвчний түүх /хх-ийн 26-36 хуудас/,

 

Өвөрхангай аймаг дахь бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 11 дүгээр сарын 2**-ны өдрийн 02 дугаартай шинжээчийн дүгнэлт. /хх-ийн 68-69 хуудас/,

 

Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч Б.Амарсайхан, Э.Мөнхнаран нарын 202** оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 966 дугаартай шинжээчийн:... М.Чгийн бие махбодын эмчилгээ эдгэрэлтийн явц удаан хугацаанд үргэлжилж байгаа нь үргэлжилсэн цочрол, өдөр тутамын сөрөг стресс үүсгэж эмнэл зүйн шинж тэмдэгүүдийн даамжрал байна. Мигэдбалын Чимэдрэгзэн /ШГ39062073/-н сэтгэцэд тухайн гэмт хэргийн улмаас гэмтлийн дараах стресст үлүүлэх хариу урвалыншмнжүүд хүндэвтэр түвшинд илэрч байна. Дээр шинжүүд нь  гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн гуравдугаар зэрэглэлд хамаарна. Цаашид нарийн мэргэжлийн эмчийн хяналт, сэтгэл зүйн туслаж үйлчилгээнд хамрагдах шаардлагатай байна гэсэн дүгнэлт /хх-ийн 206 хуудас/,

            2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн “Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай” мөрдөгчийн санал /хх-ийн 78 хуудас/,

 

2024 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 2426003290341 дугаартай “Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай” прокурорын тогтоол /хх-ийн 79-80 хуудас/,

 

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 96 хуудас/,

 

 Шүүгдэгч Д.Бхувийн байдалтай холбоотой баримт буюу иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 92 хуудас/, эд хөрөнгө бүртгэлтэй эсэх лавлагаа /хх-ийн 93 хуудас/, жолооны үнэмлэхийн хуулбар /хх-ийн 9** хуудас/, иргэний оршин суугаа газрын  хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 90 хуудас/, төрөл садангийн лавлагаа /хх-ийн 93 хуудас/, / зэрэг болно.

 

1. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

 

Улсын яллагч Ц.Эрдэнэбат шүүгдэгчийн гэм буруугийн талаарх дүгнэлтдээ:... Шүүгдэгч Д.********т холбогдох эрүүгийн хэрэгт улсын яллагчаар оролцож дараах дүгнэлтийг гаргаж байна. Шүүгдэгч Д.Бнь 2024 оны 06 дугаар сарын 29-ний өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын ** дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах ******захын баруун талын хатуу хучилттай авто замд цайвар ногоон өнгийн ********улсын дугаартай ********маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний  дүрмийн 3.7 "а" 1.3-т заасан заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж явган хүний гарц дээр зорчиж явсан явган хохирогч М.Чг мөргөж түүний биед тархины духны баруун хэсгийн няцрал тархи доргилт, толгойн хуйх хэсгийн цус хуралт гэмтлүүд буюу эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан, мөн энэ зам тээврийн ослыг гаргасан газраас зугтаасан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж үзэж байна. Хэрэгт авагдсан нотлох баримтуудын тухайд хэрэгт дараах нотлох баримтууд авагдсан. Үүнд хохирогч М.Чгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, гэрч Чинзориг, Оюундарь нарын мэдүүлэг авагдсан байна. Эдгээр мэдүүлгүүд нь тухайн цаг хугацаанд болсон үйл явдлыг харсан зүйлээ ярьсан буюу шууд нотлох баримтаар тооцогдох мэдүүлгүүд авагдсан байна. Дараагийн дугаарт **08 дугаартай шинжээчийн дүгнэлт авагдсан. Энэ дүгнэлтэд хохирогчийн биед тухайн зам тээврийн ослын улмаас ямар гэмтэл, хохирол учирсан, энэ нь гэмтлийн ямар зэрэгт хамаарах талаар тогтоосон. Дараагийн дугаарт техникийн шинжээчийн 33 дугаартай дүгнэлт гарсан. Энэ дүгнэлтээр шүүгдэгч Д.Бнь Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн эсэх талаар дүгнэлт гарсан. Энэ дүгнэлтээр шүүгдэгч Д.Бнь Замын хөдөлгөөний дүрмийн холбогдох заалтыг зөрчсөн гэж дүгнэсэн дүгнэлт авагдсан байна. Мөн дээр нь хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, ослын схем зураг, согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл зэрэг нотлох баримтууд хэрэгт авагдсан. Эдгээр нотлох баримтууд нь өөр хоорондоо зөрөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны үед хэргийн оролцогчийн эрхийг зөрчсөн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй учраас тус бүр нотлох баримтаар үнэлж яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн. Шүүгдэгч Д.********ын зам тээврийн осол гаргасан үйлдлийн тухайд тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийн тухайд хамаарна. Жолооч хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны шийдвэрийг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулдаг ийм нөхцөл байдал байдаг. Шүүгдэгч Д.********ын тухайд тухайн цаг хугацаанд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцсон. Ингэж оролцож байх үедээ явган зорчигчийг мөргөсөн үйл баримт хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогддог. Харин энэ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож зам тээврийн осол гаргасан даруйдаа ослын газрыг зориуд орхиж зугтаасан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэгддэг. Энэ нөхцөл байдал нь хэрэгт авагдсан гэрчүүдийн мэдүүлгээр мөн адил тогтоогддог. Өөрөөр хэлбэл хохирогчийг мөргөсөн даруйд хэргийн газраас холдож өөр газарт очиж байгаа нөхцөл байдал тогтоогддог. Энэ хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаар Д.********ын гэм буруутай үйлдэл нотлогдон тогтоогддог. Иймд шүүгдэгч Д.********ыг Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан, мөн ослын газрын орхиж зугтаасан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох дүгнэлтийг гаргаж байна. Хохирол төлбөрийн тухайд хохирогчид 10,000,000 төгрөгийг шүүгдэгчээс хохирол төлсөн талаар шүүгдэгч болон хохирогч нараас хэн аль нь мэдүүлж байгаа учраас хохирол төлснийг дурдаж байна. Мөн Эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирол болох 1,782,298 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж нөхөн төлүүлэх саналтай байна. Хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосон шинжээчийн дүгнэлт гарсан. Энэ дүгнэлтээр хор уршгийн зэрэглэл 3 дугаар зэрэглэлд хамаарч байгаа учраас шүүх дээрх зэрэглэлийн хүрээнд бүрэн эрхийнхээ хүрээнд мөнгөн дүнгээр шийдвэрлэж хохирогчид олгуулах саналтай байна гэв.

 

Хохирогч М.Ч нь шүүгдэгчийн гэм буруугийн талаарх хэлэх зүйл байхгүй гэсэн.

 

Шүүгдэгч Д.Бнь гэм буруугийнхаа талаар гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэсэн.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгч Д.********т холбогдсон хэрэгт гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримт болон үйл баримтыг тал бүрээс нь шинжлэн судалж дүгнэлээ.

 

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларч бэхжүүлэгдсэн, шүүгдэгчээс яллагдагчаар болон хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, мөн тухайн хэрэгт хувийн сонирхолгүй, ажил, мэргэжлийн мэдлэг, туршлага бүхий шинжээч нар тусгай мэдлэгийн хүрээндээ дүгнэлт гаргасан тул хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх үзсэн болно.

 

Хэргийн үйл баримтаар тогтоогдож буй дээрх нөхцөл байдлаас дүгнэхэд шүүгдэгч Д.Бнь согтуурсан үедээ 2024 оны 06 дугаар сарын 29-ний өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын ** дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах ******захын баруун талын хатуу хучилттай авто замд цайвар ногоон өнгийн ********улсын дугаартай ********маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний  дүрмийн 3.7-ын а-д жолоочид дараах зүйлсийг хориглоно согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох,1.3-т Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино гэх заалтуудыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж явган хүний гарц дээр зорчиж явсан явган зорчигч хохирогч М.Чг мөргөж түүний биед тархины духны баруун хэсгийн няцрал тархи доргилт, толгойн хуйх хэсгийн цус хуралт гэмтлүүд буюу эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан,

 

Мөн 2024 оны 06 дугаар сарын 29-ний өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын ** дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах ******захын баруун талын хатуу хучилттай авто замд цайвар ногоон өнгийн ********улсын дугаартай ********маркийн тээврийн хэрэгслийг жолоодож зам тээврийн осол гаргаж хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан үйл баримт тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.

           

Шүүгдэгч Д.Бнь согтуурсан үедээ 2024 оны 06 дугаар сарын 29-ний өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын ** дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах ******захын баруун талын хатуу хучилттай авто замд цайвар ногоон өнгийн ********улсын дугаартай ********маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний  дүрмийн 3.7-ын а-д жолоочид дараах зүйлсийг хориглоно согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох,1.3-т Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино гэх заалтуудыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж явган хүний гарц дээр зорчиж явсан явган зорчигч хохирогч М.Чг мөргөж түүний биед тархины духны баруун хэсгийн няцрал тархи доргилт, толгойн хуйх хэсгийн цус хуралт гэмтлүүд буюу эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан,

 

Мөн 2024 оны 06 дугаар сарын 29-ний өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын ** дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах ******захын баруун талын хатуу хучилттай авто замд цайвар ногоон өнгийн ********улсын дугаартай ********маркийн тээврийн хэрэгслийг жолоодож зам тээврийн осол гаргаж хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн болон хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч М.Чгийн 2024 оны 06 дугаар сарын 29-ний өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын Хүнс бараан захын баруун урд талын гурван замын уулзварын явган хүний гарцаар гарах гэж явсан. Тухайн өдөр зам сийрэг байсан. Тэгээд машин харчхаад явган хүний гарцаар гараад замын гараад замын голд ирэхэд зүүн талаас цайвар өнгөтэй жижиг машин байсан. Уг машин нь нэг машин  гүйцэд түрүүлж орж ирээд намайг мөргөсөн. Би харахдаа жолооч талын хэсгээр намайг мөргөлөө гэж харсан. Тэгээд намайг мөргөсөн гэх машинтай хүмүүс намайг орхичхоод явсан. Би мөлхөөд замын хажуу руу гарсан. Эмнэлэг дээр очоод үзүүлж харуулаад байж байхад цагдаа ирсэн. Баруун тохойны арьс язарсан, толгой өвдөнө тархины бяцралттай байна гэж эмч хэлсэн. 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдрөөс 10 хоногийн хугацаанд Өвөрхангай аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төв дээр хэвтэн эмчлүүлсэн. Намайг мөргөсөн гэх хүнээс эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн эм тарианы мөнгө гэж 200000 орчим төгрөг авсан. Хохиролд 10000000 төгрөгийг авсан гэх мэдүүлэг /хх-ийн ****-**6 хуудас/, Гэрч ***********би тухайн өдөр 13 цаг өнгөрч байхад манай үйлчлэгч **** гэх охиныг гэрт нь хүргэж өгөх гээд явсан. Явах замдаа машины  арын суудалд унтаж байсан. Гэнэт машин тоормоз гишгээд би сэрсэн. Би гайхаад юу болов гэхэд хүн мөргөчих шиг боллоо гэсэн. Тэгээд Баагий машинаа унаад явсан. Тэгээд эхнэр бид хоёр зогс гэж байгаад **** гэх баарны  урд зогсоож байгаад чи ингэж болохгүй гэж хэлсэн. Д.Б 0** цагийн орчим пиво уусан байсан гэх мэдүүлэг /хх-ийн 18-р хуудас/, гэрч М.О тухайн үед хамт ажилдаг **** гэх эмэгтэйг хүргэж өгөхөөр Чинзориг болон Буянаа гэх эмэгтэй ******** нарын хамтаар Өвөрхангай аймгийн Арвайхээр сум төв бараан захын баруун талын гарц дээр явган зорчигч мөргөчихсөн. Тэгээд бид нар бууж биеийн байдлыг нь асуух гэтэл ******** согтуу жолоо барьж явсандаа сандраад суу явцгаая гэж хэлсэн. Тэгээд бид нар суугаад явсан. Мөргүүлсэн гэх хүн зам дээр үлдсэн гэх мэдүүлэг /хх-ийн 171-173 хуудас/, Иргэний нэхэмжлэгчийн хууль ёсны төлөөлөгч ********М.Ч нь 2024 оны 06 дугаар сарын 29-ний өдөр БОЭТ-д **9304 төгрөг, мөн өдөр гэмтлийн тасагт 1,672,894 төгрөг, 07 дугаар сарын 09-ний өдөр эмийн сангаас **0,100 төгрөг эмийн хөнгөлөлт эдэлж нийт 1,782,298 төгрөгийн зардал гарсан. Уг мөнгөн дүнгээр Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын 100900020080 тоот дансанд төлүүлнэ үү гэх мэдүүлэг /хх-ийн 76-77 хуудас/, Өвөрхангай аймаг дахь бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн **08 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 23-24 хуудас/, Өвөрхангай аймаг дахь бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 11 дүгээр сарын 2**-ны өдрийн 02 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 68-69 хуудас/, 2024 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 11-13 хуудас/, 2023 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураг /хх-ийн 13-р хуудас/, 2024 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн согтуулах ундаан, мансуурсан эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх-ийн 6 хуудас/, Техникийн шинжээч Ц.Болдбаатарын 2024 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 33 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 43-44 хуудас/, 2024 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн Бүсийн оншилгоо эмчилгээний төвд хэвтэн эмчлүүлсэн өвчний түүх /хх-ийн 26-36 хуудас/, Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч Б.Амарсайхан, Э.Мөнхнаран нарын 202** оны 04 дүгээр сарын 28-нй өдрийн 966 дугаартай шинжээчийн дүгнэлт, 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн “Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай” мөрдөгчийн санал /хх-ийн 78 хуудас/, 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 2426003290341 дугаартай “Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай” прокурорын тогтоол /хх-ийн 79-80 хуудас/, 2024 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн согтуулах ундаан, мансуурсан эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 6-7 хуудас/, Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 96 хуудас/, шүүгдэгч Д.********ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэргээр нотлогдон тогтоогдсон, мөрдөн шалгах ажиллагаанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна. 

 Шүүгдэгч Д.Бнь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн бөгөөд түүний мэдүүлэг нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч, гэрч нарын мэдүүлгүүд, Өвөрхангай аймаг дахь бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн **08 дугаартай шинжээчийн дүгнэлт, 2024 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, 2023 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураг, 2024 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн согтуулах ундаан, мансуурсан эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх-ийн 6 хуудас/, Техникийн шинжээч Ц.Болдбаатарын 2024 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 33 дугаартай шинжээчийн дүгнэлт, 2024 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн Бүсийн оншилгоо эмчилгээний төвд хэвтэн эмчлүүлсэн өвчний түүх, Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч Б.Амарсайхан, Э.Мөнхнаран нарын 202** оны 04 дүгээр сарын 28-нй өдрийн 966 дугаартай шинжээчийн дүгнэлт, Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай мөрдөгчийн санал, шүүгдэгч Д.********ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол зэргээр давхар нотлогдсон, шүүгдэгч нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн хувьд маргаагүй болно.

 

Шүүгдэгч Д.Бнь согтуулах ундааны зүйл хэрэглэсэн, согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн болох 2024 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн согтуулах ундаан, мансуурсан эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглсэн эсэхийг шалгасан тэмдэглэлд Д.********ыг согтуурал шалгагч драйгер-7**10 багажаар үлээлгэж шалгахад 1.29% гарсан тухай тэмдэглэл, гэрэл зураг, /хх-ийн 6-7 хуудас/, Гэрч ***********мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн би тухайн өдөр 13 цаг өнгөрч байхад манай үйлчлэгч **** гэх охиныг гэрт нь хүргэж өгөх гээд явсан. Явах замдаа машины  арын суудалд унтаж байсан. Гэнэт машин тоормоз гишгээд би сэрсэн. Би гайхаад юу болов гэхэд хүн мөргөчих шиг боллоо гэсэн. Тэгээд ******** машинаа унаад явсан. Тэгээд эхнэр бид хоёр зогс гэж байгаад **** гэх баарны  урд зогсоож байгаад чи ингэж болохгүй гэж хэлсэн. Д.******* 0** цагийн орчим пиво уусан байсан гэх мэдүүлэг. /хх-ийн 18-р хуудас/, Гэрч ********мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн тухайн үед хамт ажилладаг **** гэх эмэгтэйг хүргэж өгөхөөр ****** болон ********** гэх эмэгтэй ******** нарын хамтаар Өвөрхангай аймгийн Арвайхээр сум төв бараан захын баруун талын гарц дээр явган зорчигч мөргөчихсөн. Тэгээд бид нар бууж биеийн байдлыг нь асуух гэтэл ******** согтуу жолоо барьж явсандаа сандраад суу явцгаая гэж хэлсэн. Тэгээд бид нар суугаад явсан. Мөргүүлсэн гэх хүн зам дээр үлдсэн гэх мэдүүлэг /хх-ийн 171-173 хуудас/, зэрэг хэрэгт авагдсан шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон.

 

Шүүгдэгч Д.Б нь согтуурсан үедээ 2024 оны 06 дугаар сарын 29-ний өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын ** дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах ******захын баруун талын хатуу хучилттай авто замд цайвар ногоон өнгийн ********улсын дугаартай ********маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний  дүрмийн 3.7-ын а-д жолоочид дараах зүйлсийг хориглоно согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох,1.3-т Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино гэх заалтуудыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж явган хүний гарц дээр зорчиж явсан явган зорчигч хохирогч М.Чг мөргөж түүний биед тархины духны баруун хэсгийн няцрал тархи доргилт, толгойн хуйх хэсгийн цус хуралт гэмтлүүд буюу эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн  2.1-д,

 

Мөн 2024 оны 06 дугаар сарын 29-ний өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын ** дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах ******захын баруун талын хатуу хучилттай авто замд цайвар ногоон өнгийн ********улсын дугаартай ********маркийн тээврийн хэрэгслийг жолоодож зам тээврийн осол гаргаж хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг зөв гэж үзэж, шүүгдэгч Боржигин овогт Доржхандын ********ыг согтуурсан үедээ автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан, автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.  

          

 2. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

 

Шүүгдэгч Д.********ын дээрх үйлдлийн улмаас нь хохирогч Д.Чимэдрэгзэнгийн тархины духны баруун хэсгийн няцрал тархи доргилт, толгойн хуйх хэсгийн цус хуралт гэмтэл, сэтгэцэд тухайн гэмт хэргийн улмаас гэмтлийн дараах стресст үзүүлэх хариу урвалын шинжүүд хүндэвтэр хохирол,

 

Эрүүл мэндийн даатгалын санд нийт 1.782.298 төгрөгийн хохирол тус тус учирсан.

 

Шүүгдэгч Д.Бнь хохирогч М.Ч хохирол, сэтгэцэд учирсан хор уршигт нийт 10200000 төгрөгийг, Эрүүл мэндийн даатгалын санд нийт 1783000 төгрөгийг тус тус төлсөн болох нь шүүгдэгч, хохирогч нарын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, хэрэгт авагдсан хохирол, хор уршиг төлсөн талаарх 202** оны 02 дугаар сарын 27-ны өдрийн Хаан банкны шилжүүлгийн баримт, 202** оны 06 дугаар сарын 03-ны өдөр эрүүл мэндийн даатгалын санд 1783000 төгрөгийг төлсөн баримт  зэргээр тогтоогдож байна.

 

Хохирогч М.Ч нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт:... Одоо энийг тэг, тэрийг тэг гэж хэлэх зүйл алга. Одоо эргэж нэхэмжлээд байх зүйл байхгүй. Цаашдаа ийм тийм хохирол гарлаа, ийм зүйл нэхээд энэ хүүг тэвдүүлээд байх зүйл юу байх вэ, гомдол санал, нэхэмжлэх хохирол, хор уршиг байхгүй гэсэн. Иймд шүүгдэгч Д.********ыг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзлээ.

 

            3. Бусад:

           

            Шүүгдэгч Д.Бнь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болно.

           

            4. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

 

     Улсын яллагч Ц.Эрдэнэбат шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:.... Шүүхээс шүүгдэгч Д.********ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгч Д.********ын хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршгийг төлсөн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.**, 6.6 дугаар зүйлүүдэд заасан нөхцөл байдал зэргийг харгалзан үзэж шүүгдэгч Д.********ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жил 6 сарын хугацаагаар хасаж, 1 жил 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах дүгнэлтийг гаргаж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан дээр оногдуулсан ялыг нэмж нэгтгэн нийт 3 жил 6 сарын хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаж, 1 жил 09 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, уг ялыг түүний байнга оршин суух нутаг дэвсгэр буюу Улаанбаатар хотын ******** дүүргийн нутаг дэвсгэрт хэрэгжүүлэх дүгнэлтийг шүүхэд гаргаж байна. Шүүгдэгч нь урьд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан, цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй болохыг дурдаж байна. Шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болтол түүнд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх саналыг мөн гаргаж байна. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, бичиг баримтгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримтгүй болон битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг шүүх хуралдааны тэмдэглэлд тусгуулах саналыг мөн гаргаж байна гэсэн.

 

Шүүгдэгч Д.Бэрүүгийн хариуцлагын талаар дүгнэлтдээ:... Байхгүй гэсэн.

 

Шүүхээс шүүгдэгч Д.********т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан,

 

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ”, гэж зааснаар

 

Ш¿¿ãäýã÷ Д.********ын ãýì áóðóóãàà õ¿ëýýí çºâøººðñºí, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх онцгой нөхцөл байдлыг болон гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, ãýìò õýðãийн улмаас ó÷иðñàí õîõèðоë, хор уршгийн шинж чанар, ø¿¿ãäýã÷ийн õóâèéí байдал зэргийг õàðãàëçàí үзэж ш¿¿ãäýã÷ Д.********ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 хэсэгт зааснаар 3 жил 6 сарын  хугацаагаар тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг хасаж, 1 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3, 3 дахь хэсэгт зааснаар нэмж нэгтгэн шүүгдэгч Д.********ын нийт эдлэх ялыг 3 жил 6 сарын хугацаагаар тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг хасаж, 1 жил 1 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар тогтоож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүгдэгч Д.********т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч Д.Бнь Улаанбаатар хот Хан-Уул дүүрэг 16 дугаар хороо Буянт ухаа 8 гудамж 341 тоотод оршин суудаг болох нь иргэний үнэмлэхийн лавлагаа, яллагдагч болон шүүгдэгчийн шүүх хуралдаан хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.

 

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн **.** дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.********ыг 1 жил 1 сарын хугацаагаар эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суугаа Улаанбаатар хот Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээс явахыг хориглож,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн **.** дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол  зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг шүүгдэгч Д.********т мэдэгдэж,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн **.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.********т оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жил 6 сарын хугацаагаар хасах ялын хугацааг түүнд зорчих эрх хязгаарлах ял оногдуулсан үеэс тоолж,

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1, 180 дугаар зүйлийн 180.1-д зааснаар шүүгдэгч Д.********т оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ял эдлүүлэх болон тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялын биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

 

Шүүгдэгч Д.********т нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч М.Чд хохирол, хор уршигт 10200000 төгрөгийг, Эрүүл мэндийн даатгалын санд 1783000 төгрөгийг тус тус төлсөн, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх хохирол, хор уршиг байхгүй гэсэн, шүүгдэгч Д.Бнь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, бичгийн баримт, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг тус тус дурдаж,

                

Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.********т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч тэдгээрийн өмгөөлөгч нар, иргэний нэхэмжлэгч, иргэний нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч иргэний нэхэмжлэлтэй холбоотой хэсэгт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж,

 

Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол мөн шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Д.Бавсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.4 дүгээр зүйлийн 1, 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.**, 36.8 дугаар зүйлийн 4, ** дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Боржигин овогт Доржхандын ********ыг согтуурсан үедээ автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан,

Мөн автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Боржигин овогт Доржхандын ********ыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жил 6 сарын хугацаагаар хасаж, 1 жил хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3, 3 дахь хэсэгт  зааснаар  шүүгдэгч Д.********т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар оногдуулсан хүнд ял болох 3 жил 6 сарын хугацаагаар тээврийн хэрэгслийн жолоодох эрх хасах, 1 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялд хөнгөн ял болох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялыг нэмж нэгтгэн, шүүгдэгч Д.********ын нийт эдлэх ялыг 3 жил 6 сарын хугацаагаар тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг хасаж, 1 жил 1 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн **.** дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.********ыг 1 жил 1 сарын хугацаагаар эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суугаа Улаанбаатар хот Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээс явахыг хориглосугай.

 

**. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн **.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жил 6 сарын хугацаагаар хасах ялын хугацааг түүнд зорчих эрх хязгаарлах ял оногдуулсан үеэс тоолсугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн **.** дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол  зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Д.********т мэдэгдсүгэй.

 

7. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1, 180 дугаар зүйлийн 180.1-д зааснаар шүүгдэгч Д.********т оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ял эдлүүлэх болон тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялын биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

8. Шүүгдэгч Д.Бнь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч М.Чд хохирол, хор уршигт 10200000 төгрөгийг, Эрүүл мэндийн даатгалын санд 1783000 төгрөгийг тус тус төлсөн, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх хохирол, хор уршиг байхгүй гэсэн, шүүгдэгч Д.Бнь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, бичгийн баримт, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг тус тус дурдсугай.

                

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.**-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.********т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар, иргэний нэхэмжлэгч, иргэний нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч иргэний нэхэмжлэлтэй холбоотой хэсэгт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

11. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Д.********т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                       Х.ОТГОНЖАРГАЛ