| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бадамдоржийн Мандалбаяр |
| Хэргийн индекс | 101/2022/02256/И |
| Дугаар | 101/ШШ2022/05128 |
| Огноо | 2022-12-06 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 12 сарын 06 өдөр
Дугаар 101/ШШ2022/05128
| 2022 12 06 | 101/ШШ2022/05128 |
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Ё.Ж-н гаргасан,
Хариуцагч: тоот хаягт байрлах БЗД-н Е б с, ц, аб, н т б т б, у болон б а Ё з з д,
Хариуцагч: БЗД З д нарт холбогдох,
Ёс зүйн зөрчил гаргасан гэсэн 02/1442 тоот дугаартай дүгнэлтийг хүчингүй болгох, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс 13,543,591.00 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Нагашыбай, хариуцагч бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, нарийн бичгийн дарга З.Амартүвшин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчээс тус шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Баянзүрх дүүргийн Тамгын газрын Ёс зүйн зөвлөлөөс 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдөр тус дүүргийн 115 дугаар цэцэрлэгийн эрхлэгч Ё.Жд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2018 оны А/ дугаар тушаалаар батлагдсан Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, албан бус, насан туршийн боловсролын төвийн багш, удирдах болон бусад ажилтны ёс зүйн дүрэм зөрчсөн гэж 02 дугаартай дүгнэлт гаргаж, хариуцлага тооцуулахаар харъяа дүүргийн Засаг даргад хүргүүлсэн байсан.
Нэхэмжлэгч нь тус дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ мэдэгдэж, гомдлоо А/ дугаартай тушаалын хавсралтад зааснаар Ёс зүйн зөвлөлийн дарга Б.Мд 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр гаргаж, хариуг 2021 оны 02 дугаар сарын 14-ний өдөр авсан. Энэхүү дүгнэлтэд нэхэмжлэгчийг ажлын байр дээр буюу цэцэрлэгийн орчинд гарал үүслийн гэрчилгээ байхгүй адууны махыг хүүхдийн хоол үйлдвэрлэл явуулдаг гал тогоонд тогоочоор бусад ажилчдад удаа дараа заруулсан үйлдэл гаргасан гэсэн байна.
Гэтэл дүгнэлтээс үзвэл гарал үүслийн гэрчилгээтэй мах зарвал болох юм шиг ойлгогдож байхын сацуу миний хөдөө амьдардаг байсан хөгшчүүл маань тэнгэрт хальж, малыг нь маллах хүнгүй болохоор дүү нар маань хотод тэр махыг зарсан, хотод гарал үүсэл тодорхойгүй мах зарах бүү хэл, тээврийн товчоодоор нэвтрүүлдэггүй. Түүнээс ажилчиддаа, тэдний хүсэлтээр ажлын бус цагаар хямдхан бага хэмжээний мах авчирсан, ажилчид түүнийг аваад тарцгаасан юм.
Мөн дүгнэлтэд ажлын байр дээр хүүхэд, эцэг, эх, хамт олны өмнө залуу багш, ажилчдаа ялгаварлан гадуурхаж, загнаж, хашгирч, орилж, хэл амаар доромжлон, айдаст автуулж, сэтгэл зүйн дарамт учруулдаг гэсэнтэй санал нийлэхгүй байна. Би, багш, ажилчид тавьсан зүй ёсны шаардлага биелүүлэхгүй, эцэг, эхчүүдийн өмнө зохисгүй үйлдэл гаргавал эрхлэгчийн зүгээс зохих шаардлага тавих зөв байх, гэхдээ ажилчдын хэлдэгээр орилж, хашгирдаггүй, өрөөндөө дуудаж сануулдаг, зөвлөдөг, харин миний зөвлөгөө, шаардлагыг үл ойшоодог, эсэргүүцвэл шаардлага тавихгүй, загнахгүй өөр яах вэ, угаас цалин багатай хүмүүсийн цалинг хасах ёстой юу?
Үүнээс гадна тус дүгнэлтэд ажлын байран дээрээ удаа дараа согтуу байж, ажилчдаар архи, шар айраг зөөлгөж, ууж, архидан согтуурсан зэрэг ноцтой зөрчил гаргасан гэсэн нь цэвэр гүтгэлэг, миний бие элэгний өвчнөөр олон жил өвдөж байгаа, архи согтууруулах ундаа өвчинд эсрэг заалттай, өвчин намдаах, тайвшируулах зорилгоор өндөр тунтай эм хэрэглэдэг. Ингээд ёс зүйн дээрхи зөрчлүүдийг гаргасан нь Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, албан бус, насан туршийн боловсролын төвийн багш, удирдах болон бусад ажилтны ёс дүрмийн 2.1.1-т хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэх, 2.1.4-т ёс суртахууны үлгэр дуурайлалтай ажиллах, 2.1.6-д хуулийг чанд сахих, хариуцлагатай байх, 4.1-т ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, 4.2-т ялгаварлан гадуурхалтаас сэргийлэх, 4.3.6-д удирдах ажилтан нь ашиг сонирхлын зөрчилтэй болон зөрчилтэй гэж ойлгогдохуйц нөхцөл байдлын үед шийдвэр гаргах, өөрийн хамаарал бүхий этгээдэд давуу байдал олгохтой холбоотой үйлдэл үл гаргах, Боловсролын байгууллагын сургалтын орчин, дотуур байранд хүүхэд хүчирхийлэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх журмын 3.4.1-т цэцэрлэг, сургууль, дотуур байрыг хяналтын камертай болгон түүнийг ашиглах, бичлэг хадгалах, хянах дүрэм, журам батлан мөрдүүлнэ. Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн, хөдөлмөрийн гэрээний холбогдох зүйл, заалтуудыг ноцтой зөрчсөн гэж дүгнэсэн байна.
Би, дээрх дүгнэлтэд дурдсан ёс зүйн зөрчлийг гаргаагүй бөгөөд анх тус цэцэрлэгийн эрхлэгчээр томилогдон ирж байх үеэс миний бие хувь хүнийхээ хувьд таарамж, харилцаа муу хэсэг, цөөн хүний явуулга гэж хардаг ба таалагдахгүй бол хүмүүст сонголт бий, ажил хийхэд эсрэг, тэсрэг байр суурь, үзэл бодолтой хүмүүс хаа сайгүй байдаг. Төрийн алба, тэр дундаа хүүхдийн төлөөх боловсролын байгууллагын үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байх ёстой гэж үзэж байна. Ёс зүйн зөрчил гаргасан гэх үйлдлүүдийг яаж зөрчсөн, зөрчлийг үйлдсэн гэдгийг тогтоох албаны шалгалтыг яаж явуулсан нь тодорхойгүй, мэргэжлийн байгууллагуудын дүгнэлт, оролцоо байхгүй, үзэмжээрээ явуулсан байдаг.
Мөн ёс зүйн зөрчлийг хянан шийдвэрлэсэн гэх хуралдаанд намайг оролцуулаагүй, эзгүйд шийдвэрлэж, өөрийгөө өмгөөлөх, надад хамаарах зөрчлийг үгүйсгэх баримт, тайлбар гаргах эрхийг хязгаарласан үйл явдал болсонд гомдолтой байна. Ёс зүйн зөвлөлийн даргын 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн дугаартай албан бичигт эрх бүхий албан тушаалтны хариуцлага тооцох шийдвэр гараагүй тул гомдлыг хүлээж авахгүй гэсэн хариу өгсөн. Үүнийг судлаж үзвэл хариуцлага тооцох шаардлагагүй гэж үзсэн үү эсхүл болоогүй, боломжгүй гэж үзсэн үү, цаашид ямар арга хэмжээ авах нь тодорхойгүй байсан бөгөөд дээрх дүгнэлт хүчин төгөлдөр хэвээр байгаа учир эрх зүйн үр дагавар үүсгэх тул үүнд гомдолтой гаргасан юм.
Нэхэмжлэгч Ё.Ж намайг 2022 оны 03 дугаар сарын 18-ний өдөр 11 цагт Бзд ё з з дийн дарга Б.М нь өрөөндөө дуудаж дүгнэлтийг үндэслэж, хөдөлмөрийн гэрээ цуцлах болсон, дараа 7 хоногт Засаг даргын захирамж гарна, ажил хүлээлцэх өдөр нь захирамж гарах өдөр байх болно, одооноос ажил хүлээлцэх бэлтгэлээ ханга, үүгээр ажлаас халах мэдэгдэл хүргүүлсэнд тооцно гэсэн. Миний зүгээс үүнийг мэдэгдлийг хүргүүлсэнд тооцохгүй, бичгээр мэдэгдэх ёстой, шинэ Хөдөлмөрийн тухай хууль мөрдөгдөж эхэлсэн байхад хөдөлмөрийн гэрээ шинээр хийдэггүй юм уу, миний эрхийг зөрчиж байна гэхэд ажил олгогч нь юу хийхээ мэднэ, ажил олгогчийн санаачлагаар халж байна гээд өрөөнөөсөө гарахыг шаардсан.
Боловсрол, Соёл, Шинжлэх ухаан, Спортын сайдын 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн А/ дугаартай тушаалын 2 дугаар хавсралтын баталсан Ёс зүйн зөвлөлийн ажиллах үлгэрчилсэн журмын 3 дугаар зүйлийн 3.5-д зааснаар ёс зүйн зөрчилд ногдуулсан хариуцлагыг үндэслэлгүй, эсвэл хүндэдсэн гэж үзвэл тухайн багш, удирдах болон бусад ажилтан 30 хоногийн дотор зөвлөлд бичгээр гаргаж болох зохицуулалттай гэжээ.
Дээрх үлгэрчилсэн журамд зааснаар Ёс зүйн зөвлөлийн даргад 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр гомдол гаргахад 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдөр 036/ дугаартай албан бичгээр эрх бүхий албан тушаалтны хариуцлага тооцох шийдвэр гараагүй гэсэн хариу өгсөн.
Хариуцагч Бзд з д-н 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн Б/ дугаартай захирамжаар үндэслэлгүйгээр ажлаас халсан захирамжийн үндэслэх хэсэгт дүүргийн ёс зүйн зөвлөлийн 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 02/1 дугаартай дүгнэлт, хүчингүй болсон хөдөлмөрийн гэрээ, Нийслэлийн мэргэжлийн хяанлтын газрын 02/ дугаартай дүгнэлт зэргийг дурдсан бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалт, Нийслэлийн боловсролын газрын даргатай байгуулсан 2019 оны хүчингүй болсон хөдөлмөрийн гэрээний холбогдох заалтыг тус тус үндэслэсэн нь хууль бус. Учир нь, нэхэмжлэгчийн зүгээс 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хөдөлмөрийн хуулийн шинэчилсэн найруулга мөрдөгдөж эхэлсэнтэй холбогдуулан хөдөлмөрийн гэрээгээ шинэчлэн байгуулахыг шаарддаг байсан. Хөдөлмөрийн тухай хууль, хөдөлмөрийн гэрээнд заасан ажлаас шууд халах үндэслэл тогтоогдоогүй, түүнчлэн хуулийн шаардлага бий болоогүй байхад ажлаас үндэслэлгүйгээр халсан. Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 02/ дугаартай дүгнэлтийг өнөөдрийн байдлаар огт харж, сонсож байгаагүй. Дээрх хууль дүгнэлт, гэрээний зүйл, заалтуудыг үндэслэснийг үндэслэлгүй гэж үзэж маргаж байгаа.
Нэхэмжлэгч Ё.Ж нь 1990 оны 06 дугаар сарын 24-ний өдрөөс 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдөр хүртэл улсад 31 жил, 09 сар ажилласан. Боловсрол шинжлэх ухааны сайдын 2022 оны Төрийн болон орон нутгийн өмчит сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын сургуулийн үйлчилгээний албан тушаал эрхэлдэг зарим албан хаагчийн цалингийн хэмжээг тогтоох тухай 122 дугаар тогтоолыг үндэслэн Бзд з дас 2022 оны 06 дугаар сарын 09-ний өдөр А/389 дугаартай захирамж гаргасныг үндэслэн Ё.Ж-д 2022 оны 04, 05, 06, 07, 08, 09 дүгээр сарын үндсэн цалин, төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл үндсэн цалингийн 25 хувь, мэргэшлийн зэргийн нэмэгдлийг үндсэн цалингийн 15 хувь, Боловсрол шинжлэх ухааны сайд, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд, сангийн сайдын хамтарсан, 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн А/, A/ дүгээр тушаалыг үндэслэж засаг даргын захирамжаар олгодог ур чадварын нэмэгдлийн 2022 оны 2 дугаар улирлын нэмэгдлийг үндсэн цалингийн 25 хувь 04, 05, 06, 07, 08, 09 дүгээр сар цалингийн 75 хувь, Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 05 дугаар тогтоолын 3 дугаар хавсралтаар батлагдсан Төрийн албан хаагчдад мөнгөн урамшуулал олгох журмыг үндэслэж 2022 оны 2 дугаар улирлын үр дүнгийн урамшуулал үндсэн цалинийн 45 хувийг тус тус нөхөн олгуулах хүсэлттэй байна. Мөн ажил олгогчоос ажилтанд унааны мөнгө 10,500 төгрөг сар бүр олгодог бөгөөд 2022 оны 04, 05, 06, 07, 08, 09 сарын нийт 63,000 төгрөг гаргуулахаар шаардаж байна.
Иймд, ёс зүйн зөрчил гаргасан гэсэн 02/ тоот дугаартай дүгнэлтийг хүчингүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч намайг өмнө нь эрхэлж байсан ажил болох Баянзүрх дүүргийн 115 дугаар цэцэрлэгийн эрхлэгчээр эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлс 13,543,591.00 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг даалгаж өгнө үү” гэв.
Хариуцагчаас тус шүүхэд гаргасан хариу тайлбартаа болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“З д-н 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн Б/ дугаартай Б.Оюунбилэгийг ажлаас халсан шийдвэр нь үндэслэлтэй бөгөөд хууль ёсны шийдвэр гэж үзэж маргаж байгаа. 128 дугаар сургуулийн эрхлэгчээр ажиллаж байсан Б.Оюунбилэг нь эрх бүхий байгууллагын буюу мэргэжлийн хяналтын газрын дүгнэлтээр зөрчилтэй гэж гарсан учраас ажлын хариуцлага алдсан байна, ноцтой зөрчил гаргасан гэж үзээд ажлаас чөлөөлсөн байна. Мэргэжлийн байгууллага болон дотоодын тогтоолыг үндэслээд ажлаас халах шийдвэр гаргасан. Зөрчлийн тухайд эрх бүхий байгууллагын дүгнэлтийг бид бол ямар нэгэн байдлаар үндэслэлтэй эсэхийг тогтоох боломжгүй. Тус дүгнэлтийг танилцуулж, сонсох ажиллагаа хийх явцад хүлээн зөвшөөрөх боломжгүй тухайгаа хэлсэн. Түүний дагуу мэргэжлийн хяналтын газар гомдол гаргаж шийдвэрлүүлсэн зүйл байхгүй. Өөрөөр хэлбэл манайд ямар нэгэн байдлаар энэ дүгнэлттэй хэн нэгний гаргасан шийдвэр ирээгүй тул 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр дээрх шийдвэрийг гаргасан байгаа” гэв.
Талуудын шүүхэд өгсөн болон шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримт:
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, зохигчдын тайлбарыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ё.Жгаас хариуцагч Бзд е б с,ц,аб, нт б т б, у б б а ё з з дд холбогдуулан 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 02/ тоот дүгнэлтийг хүчингүй болгох тухай нэхэмжлэл гаргасан ба энэ хэрэгт шүүхээс 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хариуцагчид нэхэмжлэлийн хувийг гардуулж, талуудад хуульд заасан эрх, үүргийг тайлбарлаж танилцуулсан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Ё.Ж нь хариуцагч Бзд з дд холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс 13,543,591.00 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасан ба эдгээр хэргийг тус шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 101/ШЗ2022/ тоот захирамжаар нэгтгэсэн байна /х.х-ийн 49, 50 хуудас/.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээс үзвэл хариуцагчид холбогдуулан Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.7-д зааснаар эрх зөрчсөн шийдвэрийг хүчингүй болгохыг хүсчээ. Ингээд шүүх, талуудын тайлбар, хэрэгт авагдсан болоод шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтыг тус тус үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
Тодруулбал, энэ хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-д “Сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороо дараах бүрэн эрхтэй” гээд 155.1.3-т “хуулиар харьяалуулсан хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлэх арга хэмжээг авах” гэж, мөн 156 дугаар зүйлийн 156.1-д “Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах орон тооны бус байнгын ажиллагаатай комиссыг 20 ба түүнээс дээш ажилтантай аж ахуйн нэгж, байгууллагад байгуулна” гэж түүнчлэн 156.5-д “Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисс талуудын хооронд үүссэн хөдөлмөрийн эрхийн маргааныг шийдвэрлэхэд боломжтой бүх арга хэмжээг авах үүрэгтэй” гэж тус тус зааснаар хөдөлмөрийн эрхийн маргааныг талууд юуны түрүүнд тухайн байгууллагын маргаан таслах комисст, хэрэв байхгүй бол сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд хандаж шийдвэрлүүлэх журамтай.
Гэвч Бзд з д-н Тамгын газрын 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 02/ тоот албан бичигт дурдсанаар уг дүүрэгт хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороо нь байгуулагдаагүй байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2-т зааснаар нэхэмжлэлийг шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх боломжгүй гэж үзээд хянан хэлэлцсэн болно /х.х-ийн 98 хуудас/.
Тодруулбал, зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч Ё.Ж нь Баянзүрх дүүргийн дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн ажил, албан тушаалд томилогдон ажиллаж байсан ба тэрээр Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д “Төрийн болон төрийн бус өмчийн цэцэрлэгийг сургуулийн өмнөх боловсролын багш бэлтгэдэг их, дээд сургууль, коллеж төгссөн, ажлын туршлагатай эрхлэгч удирдах бөгөөд түүнийг үүсгэн байгуулагч томилно” гэж, мөн Боловсролын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д “Өмчийн бүх хэлбэрийн боловсролын сургалтын байгууллагыг үүсгэн байгуулагч буюу түүний эрх олгосон этгээдийн томилсон захирал, эрхлэгч удирдана” гэж тус тус зааснаар уг дүүргийн 128 дугаар цэцэрлэгийг удирдлагаар хангаж ажилладаг эрх бүхий этгээд ажээ.
Зохигчид шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа нэхэмжлэгч Ё.Жг тухайн ажил үүргийг гүйцэтгүүлэхээр томилсон үйл баримтын талаар маргаагүй ба талууд хөдөлмөрийн гэрээний 1 дүгээр зүйлийн 1.6-д зааснаар сонгон шалгаруулалтын дүн гарах хүртэлх хугацаагаар байгуулсан байна.
Хөдөлмөрийн тухай хууль /1999 оны 05 дугаар сарын 19-ний өдөр батлагдаж, 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүчингүй болсон/-ийн 3 дугаар зүйлийн 3.1.3-д “хөдөлмөрийн гэрээ гэж нэг талаас ажилтан нь ажил олгогчоос хуульд нийцүүлэн тогтоосон хөдөлмөрийн дотоод журмын дагуу тодорхой ажил гүйцэтгэх, нөгөө талаас ажил олгогч нь ажилтанд хөдөлмөрийн үр дүнд тохирсон цалин хөлс олгох, хууль тогтоомж болон хамтын гэрээ, хэлэлцээрт заасан хөдөлмөрийн нөхцөлөөр хангах тухай харилцан үүрэг хүлээсэн тохиролцоог хэлнэ” гэж заасан.
Тодруулбал, хөдөлмөрийн харилцаа нь ажил олгогч болон ажилтны хооронд байгуулсан гэрээний үндсэн дээр үүснэ. Иймд, нэхэмжлэгч Ё.Ж болон хариуцагч Бзд з д нарын хооронд Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар хөдөлмөрийн харилцаа үүссэн байна гэж дүгнэв.
Мөн шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар Бзд е б с, ц, аб, н т б т б, у б б а ё з зийн 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 02/ тоот дүгнэлтээр нэхэмжлэгч Ё.Жг ёс зүйн зөрчил гаргасан гэж дүгнээд хуульд заасан хариуцлага хүлээлгэх талаар удирдах албан тушаалтанд санал хүргүүлсэн байна /х.х-ийн 6 хуудас/
Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1-д “Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дараах үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар цуцалж болно” гээд 80.1.4-т “ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан /хоёр ба түүнээс дээш/ гаргасан, эсхүл хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан” гэж тус тус заасан.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан хариуцагч Бзд з д-н 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн Б/ тоот тушаалыг үзвэл нэхэмжлэгч Ё.Жг Нийслэлийн боловсролын газрын даргатай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 2.2, 5.2, 5.5, 6.1, 6.3.11, 6.3.21, 6.3.23 дахь хэсгийг тус тус зөрчсөн гэсэн үндэслэлээр нэхэмжлэгчийг ажил, албан тушаалаас нь чөлөөлжээ.
Бзд з д-н Б/ тоот тушаал тушаалд Баянзүрх дүүргийн Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, албан бус, насан туршийн боловсролын төвийн багш, удирдах болон бусад ажилтны Ёс зүйн 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 02/1 тоот дүгнэлтэд дурдсан зөрчлүүдийн талаар дурдаагүй ба гагцхүү Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 2021 оны 01/ тоот удирдамжийн дагуу Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын хяналт шалгалтын дагуу 2021 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр нэхэмжлэгч Ё.Жд хууль тогтоомж, стандартын хэрэгжилтийг хангуулах тухай шаардлагыг үндэслэсэн бөгөөд тус шаардлагад:
Гэвч үүний дараагаар Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас 2021 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр дахин 115 дугаар цэцэрлэгийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийхэд өмнө нь илэрсэн 4 төрлийн зөрчлийг 100 хувь арилгаж, биелүүлсэн гэсэн ба хэрэгт авагдсан тус байгууллагын 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 02-02-300 тоот албан бичгээр нэхэмжлэгч Ё.Ж-гийн удирдаж ажилладаг тус цэцэрлэгийн хоолны газрын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийсний үндсэн дээр зохих шаардлагыг хангасан гэсэн байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч Ё.Ж нь Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын тавьсан шаардлагыг биелүүлсэн байна /х.х-ийн 72, 73 хуудас/.
Харин Бзд е б с, ц, аб, н т б т б, у б б а ё з зийн 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 02/ тоот дүгнэлтэд дурдсанаар нэхэмжлэгч Ё.Жг ажлын байран дээр буюу цэцэрлэгийн орчинд гарал үүслийн гэрчилгээ байхгүй адууны махыг хүүхдийн хоол үйлдвэрлэл явуулдаг гал тогоонд тогоочоор бусад ажилчдад удаа дараа заруулсан, хүүхэд болон эцэг, эх, хамт олны өмнө залуу багш ажилтан нараа ялгаварлан гадуурхаж загнаж, хашгирч, орилж, хэл амаар доромжлон, айдаст автуулж, сэтгэл зүйн дарамт учруулдаг, ажлын байран дээр удаа дараа согтуу байж ажилчдаар архи, шар айраг зөөлгөж ууж архидан согтуурсан зэрэг ноцтой зөрчил гаргасан гэсэн байна /х.х-ийн 6 хуудас/.
Тайлбарлавал, ажилтан хөдөлмөрийн гэрээний дагуу эрх, үүргээ хэрэгжүүлэх явцад хууль болон дүрэм, журмаар тогтоосон үүргээ зөрчсөний улмаас ажил олгогчид эд хөрөнгийн хохирол учирсан, ажил хэргийн нэр хүнд гутаагдсан, үйлдвэрлэл, үйлчилгээний хэвийн үйл ажиллагаа тасалдаж, алдагдал хүлээсэн гэх зэргээр эрх, ашиг сонирхолд нь сөргөөр нөлөөлсөн үр дагавар бий болсон тохиолдолд сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл бүрдэх бөгөөд энэ нь тухайн ажилтны хууль бус гэм буруутай үйлдэл, эс үйлдэлтэй хамааралтай байна.
Энэ талаар Улсын Дээд Шүүхийн 2006 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 33 тоот тогтоолд тайлбарласан бөгөөд гэрээний талууд ажлын байр, албан тушаал, гүйцэтгэх ажил үүргийн онцлогтой холбогдуулан ямар зөрчлийг ноцтой гэж тооцохыг харилцан тохиролцон тогтоож, уг зөрчлийн тохиолдол бүрийг хөдөлмөрийн гэрээнд нэрлэн заасан байна гэжээ.
Талуудын 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан хөдөлмөрийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.2, 5 дугаар зүйлийн 5.2, 5.5 дахь заалтууд нь ноцтой зөрчлийн талаар тухайлан тодорхойлж, тогтоосон зохицуулалт биш, ажилтан-ажил олгогч нарын байгуулсан гэрээ, холбогдох хууль, журмыг дагаж мөрдөхтэй холбоотой үүргийн талаарх зохицуулалт байна.
Харин зохигчид энэхүү гэрээний 6 дугаар зүйлийн 6.3.11-д “Хууль хяналтын байгууллага /прокурор, цагдаа, мэргэжлийн хяналт/ эрх бүхий албан тушаалтнаас шаардлага, мэдэгдэл хүлээн аваад тодорхой арга хэмжээ аваагүй, зөрчил дутагдлыг арилгаагүй”-г, мөн 6.3.21-д “Ажлын байрны тодорхойлолт, шаардлагад нийцээгүй ажилтныг ажилд авсан”-ыг, бас 63.23-д “Ажлын хариуцлага, мэргэжлийн ур чадвараас шалтгаалан тухайн байгууллага, зохион байгуулалтын нэгжийн үйл ажиллагаа доголдон, ажлаа шаардлагын хэмжээнд хүртэл явуулж чадахгүй байгаа нь мэргэжлийн байгууллагын болон дотоодын ажлын хэсгийн дүгнэлтээр тогтоогдсон, сургалтын үйл ажиллагаанд нөлөөлсөн зөрчил гарсан, сургалтын амжилт чанар огцом буурсан нь хөндлөнгийн хяналт шалгалтаар тогтоогдсон“ гэдгийг тус тус ноцтой зөрчилд тооцжээ.
Гэтэл хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар нэхэмжлэгч Ё.Ж нь Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын 2021 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр ирүүлсэн 02-09-300/128 тоот шаардлагын дараагаар холбогдох ажлыг хийж, улмаар дугаар цэцэрлэгийн хоолны газар нь эрүүл ахуйн болон хоол үйлдвэрлэл, үйлчилгээний стандартыг хангасан, мөн хяналт шалгалтаар тогтоосон 4 төрлийн зөрчлийг 100 хувь арилгасан гэсэн байхад хариуцагч нь яагаад үүнийг ноцтой зөрчилд тооцсон талаар үндэслэл бүхий тайлбарыг нотлох баримтын хамт өгсөнгүй.
Түүнчлэн нэхэмжлэгч Ё.Жг ажил, албан тушаалаас нь чөлөөлсөн 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн Б/ тоот тушаалд ажлын байрны тодорхойлолт, шаардлагад нийцээгүй хэн гэж хүнийг хэзээ, ямар ажил, албан тушаалд томилсон талаар тодорхой дурдаагүй, энэ талаар холбогдох нотлохыг баримтыг өгөөгүй.
Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч Ё.Жг Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын 02-09-300/ тоот шаардлагад дурдсан хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний ул мөрийг мөрдөн тогтоох, буцаалт болон татан авалт, хөргөгч, хөлдөөгчний температурын заалтыг хянах бүртгэл хөтлөлтийг бүрэн хөтөлдөггүй, технологийн карт боловсруулан, хоолны цэсэнд тухайн хоолны илчлэг, давс, сахарын агууламжийг тусгадаггүй, хоол, зуушны бэлтгэсэн хугацаа, зөөврийн хоолны аичилтын болон хүлээн авах үеийн хэмийг тэмдэглэж, бүртгэл хөтөлдөггүй, дотоод хяналтын журам, түүнтэй холбоотой бүртгэл хөтөлдөггүй гэсэн нь тус тус сахилгын зөрчлийн шинжтэй бус мэргэжлийн ур чадвар, зохион байгуулах арга зүйтэй холбоотой байна.
Гэвч хэрэгт нэхэмжлэгч Ё.Жгийн ёс зүйн зөрчил гаргасантай холбоотой нотлох баримт алга байна. Тодруулбал, дээрх тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, албан бус, насан туршийн боловсролын төвийн багш, удирдах болон бусад ажилтны ёс зүйн дүрмийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.2, 4.4-т тус тус зааснаар ашиг сонирхлын зөрчил үүсгэх, ялгаварлан гадуурхах, албадлага дарамт үзүүлэх нь ёс зүйн зөрчилд тооцогдох боловч нэхэмжлэгч нь хэзээ, хаана гарал үүслийн гэрчилгээ байхгүй адууны махыг хэнд худалдах гэж оролдсон, эцэг, эх, хүүхдийн өмнө хэнийг ямар үг хэрэглэж хашгирч загнасан, хэнийг ялгаварлан гадуурхаж зүй бус харьцсан, хэзээ согтууруулах ундаа хэрэглэсэн талаарх нотлох баримт хэрэгт байхгүй байх тул үүнийг шууд нотлогдсон зөрчил гэж дүгнэхэд учир дутагдалтай байна.
Хэдийгээр Ёс зүйн зөвлөлийн ажиллах үлгэрчилсэн журмын 3 дугаар зүйлийн 3.4.3-т “Дүгнэлт нь нотлох баримтад үндэслэгдсэн байна” гэж заасан боловч Ё.Жд тийм баримтыг танилцуулсан эсэх, түүнээс тайлбар авсан эсэх, ямар учраас ёс зүйн зөрчил гэж тооцсон эсэх талаарх үндэслэлээ хариуцагч нь баримтаар нотлохгүй байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.3-д “Ажил олгогч хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулахаас өмнө ажилтанд мэдэгдэж, тайлбар авч, сахилгын зөрчлийн шинж, үр дагаврыг харгалзан энэ хуулийн 123.2-т заасан хөдөлмөрийн сахилгын шийтгэлийг сонгож хэрэглэнэ. Хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулсан шийдвэрийг бичгээр гаргана” гэж зааснаас үзэхэд ажил олгогч нь ажилтанд ёс зүйн зөрчил гаргасан гомдолтой холбоотой сахилгын зөрчил ногдуулах бол энэ талаар түүнд мэдэгдэх, танилцуулах, хариу тайлбар өгөх боломжоор хангах учиртай.
Харин нэхэмжлэгч болон хариуцагч нарын нотлох эрх, үүргээ хэрэгжүүлээгүй буюу тэдгээрт байгаа нотлох баримтыг шүүх санаачилгаараа бүрдүүлэхгүй. Хариуцагч Бзд е б с,ц,аб, нт б т б, у б б а ё з з д нь нэхэмжлэгч Ё.Жг ёс зүйн зөрчил гаргасан гэж дүгнэсэн бол дээр дурдсан журмын 3 дугаар зүйлийн 3.4.3-т заасан нотлох баримтыг шүүхэд ирүүлэх үүрэгтэй боловч тодорхой баримтыг өгөөгүй.
Иймд, шүүхээс дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгч Ё.Жг ёс зүйн зөрчил гаргасан гэсэн 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 02/ тоот дүгнэлтийг хүчингүй болгож, түүнийг ажлаас чөлөөлөх тухай хариуцагч Бзд з д-н захирамжийг Хөдөлмөрийн тухай хуулийг зөрчсөн гэж үзэж, нэхэмжлэгчийг урьд өмнө эрхэлж байсан ажил, албан тушаал нь буцаан томилох нь зүйтэй байна.
Өөрөөр хэлбэл, тус хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1.2-т зааснаар ажлаас халагдсан ажилтныг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоосон тохиолдолд ажил олгогч нь тухайн ажилтанд ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг төлөх үүрэгтэйгээс гадна уг хугацаанд олговол зохих орлогоос Нийгмийн даатгалын тухай хуульд зааснаар шимтгэл төлөх үүргийг хүлээнэ.
Ингээд нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацаа болох 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс нэхэмжлэлд дурдсан 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл ажлын 124 өдрөөр үржүүлэн тооцвол нийт 10,354,992.00 төгрөг болж байх тул үүнийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна /х.х-ийн 113-128 хуудас/.
Харин нэхэмжлэлийн шаардлагаас унааны мөнгө болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тодруулсан цалин хөлс нэмэгдсэнтэй холбоотойгоор бодсон нэмэгдлийг хариуцагчаас гаргуулах боломжгүй байна. Учир нь, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/192 тоот тушаалаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын 1 дүгээр зүйлийн 1.5-д “Ажилтанд олгож байгаа бүх төрлийн олговор (богиносгосон цагаар ажиллах үеийн, сул зогсолтын үеийн олговор гэх мэт), тэтгэмж (нярай хүүхэд үрчлэн авсан эцэг, эхэд олгох тэтгэмж гэх мэт), нөхөн төлбөр, хөнгөлөлт (унаа, хоолны үнийн хөнгөлөлт гэх мэт)-ийг ажилтны цалин хөлсний бүрэлдэхүүнд оруулахгүй” гэж зааснаар унааны мөнгийг дундаж цалин хөлс тооцоход оруулахгүй ба 2 дугаар зүйлйин 2.3.6-т “ажилтныг үндэслэлгүйгээр өөр ажилд шилжүүлсэн, сэлгэн ажиллуулсны улмаас ажилтны цалин хөлсний хэмжээ буурсан тохиолдолд олгох олговор”-ыг бодоход хамаарах сүүлийн 3 сарын цалин нь бодитоор авсан цалин хөлсөнд хамаарна.
Иймд, шүүхээс дээр дурдсаныг үндэслэн хариуцагчаас 10,354,992.00 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 3,188,599.00 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНДАЛБАЯР
| 2022 12 06 | 101/ШШ2022/05128 |
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 25 дугаар хороо, Амартүвшин хотхон, 101 дүгээр байр, 12 тоот хаягт оршин суух Эрхий мэргэн овогт Ёндонжамцын Жаргалмаа /рд:РИ71120609/-гийн гаргасан,
Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 13 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө-57 тоот хаягт байрлах Бзд е б с,ц,аб, нт б т б, у б б а ё з з д,
Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 13 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө-57 тоот хаягт байрлах Бзд з д нарт холбогдох,
Ёс зүйн зөрчил гаргасан гэсэн 02/1442 тоот дугаартай дүгнэлтийг хүчингүй болгох, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс 13,543,591.00 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Нагашыбай, хариуцагч бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, нарийн бичгийн дарга З.Амартүвшин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчээс тус шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Баянзүрх дүүргийн Тамгын газрын Ёс зүйн зөвлөлөөс 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдөр тус дүүргийн 115 дугаар цэцэрлэгийн эрхлэгч Ё.Жд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2018 оны А/243 дугаар тушаалаар батлагдсан Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, албан бус, насан туршийн боловсролын төвийн багш, удирдах болон бусад ажилтны ёс зүйн дүрэм зөрчсөн гэж 02/1442 дугаартай дүгнэлт гаргаж, хариуцлага тооцуулахаар харъяа дүүргийн Засаг даргад хүргүүлсэн байсан.
Нэхэмжлэгч нь тус дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ мэдэгдэж, гомдлоо А/243 дугаартай тушаалын хавсралтад зааснаар Ёс зүйн зөвлөлийн дарга Б.Мд 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр гаргаж, хариуг 2021 оны 02 дугаар сарын 14-ний өдөр авсан. Энэхүү дүгнэлтэд нэхэмжлэгчийг ажлын байр дээр буюу цэцэрлэгийн орчинд гарал үүслийн гэрчилгээ байхгүй адууны махыг хүүхдийн хоол үйлдвэрлэл явуулдаг гал тогоонд тогоочоор бусад ажилчдад удаа дараа заруулсан үйлдэл гаргасан гэсэн байна.
Гэтэл дүгнэлтээс үзвэл гарал үүслийн гэрчилгээтэй мах зарвал болох юм шиг ойлгогдож байхын сацуу миний хөдөө амьдардаг байсан хөгшчүүл маань тэнгэрт хальж, малыг нь маллах хүнгүй болохоор дүү нар маань хотод тэр махыг зарсан, хотод гарал үүсэл тодорхойгүй мах зарах бүү хэл, тээврийн товчоодоор нэвтрүүлдэггүй. Түүнээс ажилчиддаа, тэдний хүсэлтээр ажлын бус цагаар хямдхан бага хэмжээний мах авчирсан, ажилчид түүнийг аваад тарцгаасан юм.
Мөн дүгнэлтэд ажлын байр дээр хүүхэд, эцэг, эх, хамт олны өмнө залуу багш, ажилчдаа ялгаварлан гадуурхаж, загнаж, хашгирч, орилж, хэл амаар доромжлон, айдаст автуулж, сэтгэл зүйн дарамт учруулдаг гэсэнтэй санал нийлэхгүй байна. Би, багш, ажилчид тавьсан зүй ёсны шаардлага биелүүлэхгүй, эцэг, эхчүүдийн өмнө зохисгүй үйлдэл гаргавал эрхлэгчийн зүгээс зохих шаардлага тавих зөв байх, гэхдээ ажилчдын хэлдэгээр орилж, хашгирдаггүй, өрөөндөө дуудаж сануулдаг, зөвлөдөг, харин миний зөвлөгөө, шаардлагыг үл ойшоодог, эсэргүүцвэл шаардлага тавихгүй, загнахгүй өөр яах вэ, угаас цалин багатай хүмүүсийн цалинг хасах ёстой юу?
Үүнээс гадна тус дүгнэлтэд ажлын байран дээрээ удаа дараа согтуу байж, ажилчдаар архи, шар айраг зөөлгөж, ууж, архидан согтуурсан зэрэг ноцтой зөрчил гаргасан гэсэн нь цэвэр гүтгэлэг, миний бие элэгний өвчнөөр олон жил өвдөж байгаа, архи согтууруулах ундаа өвчинд эсрэг заалттай, өвчин намдаах, тайвшируулах зорилгоор өндөр тунтай эм хэрэглэдэг. Ингээд ёс зүйн дээрхи зөрчлүүдийг гаргасан нь Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, албан бус, насан туршийн боловсролын төвийн багш, удирдах болон бусад ажилтны ёс дүрмийн 2.1.1-т хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэх, 2.1.4-т ёс суртахууны үлгэр дуурайлалтай ажиллах, 2.1.6-д хуулийг чанд сахих, хариуцлагатай байх, 4.1-т ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, 4.2-т ялгаварлан гадуурхалтаас сэргийлэх, 4.3.6-д удирдах ажилтан нь ашиг сонирхлын зөрчилтэй болон зөрчилтэй гэж ойлгогдохуйц нөхцөл байдлын үед шийдвэр гаргах, өөрийн хамаарал бүхий этгээдэд давуу байдал олгохтой холбоотой үйлдэл үл гаргах, Боловсролын байгууллагын сургалтын орчин, дотуур байранд хүүхэд хүчирхийлэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх журмын 3.4.1-т цэцэрлэг, сургууль, дотуур байрыг хяналтын камертай болгон түүнийг ашиглах, бичлэг хадгалах, хянах дүрэм, журам батлан мөрдүүлнэ. Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн, хөдөлмөрийн гэрээний холбогдох зүйл, заалтуудыг ноцтой зөрчсөн гэж дүгнэсэн байна.
Би, дээрх дүгнэлтэд дурдсан ёс зүйн зөрчлийг гаргаагүй бөгөөд анх тус цэцэрлэгийн эрхлэгчээр томилогдон ирж байх үеэс миний бие хувь хүнийхээ хувьд таарамж, харилцаа муу хэсэг, цөөн хүний явуулга гэж хардаг ба таалагдахгүй бол хүмүүст сонголт бий, ажил хийхэд эсрэг, тэсрэг байр суурь, үзэл бодолтой хүмүүс хаа сайгүй байдаг. Төрийн алба, тэр дундаа хүүхдийн төлөөх боловсролын байгууллагын үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байх ёстой гэж үзэж байна. Ёс зүйн зөрчил гаргасан гэх үйлдлүүдийг яаж зөрчсөн, зөрчлийг үйлдсэн гэдгийг тогтоох албаны шалгалтыг яаж явуулсан нь тодорхойгүй, мэргэжлийн байгууллагуудын дүгнэлт, оролцоо байхгүй, үзэмжээрээ явуулсан байдаг.
Мөн ёс зүйн зөрчлийг хянан шийдвэрлэсэн гэх хуралдаанд намайг оролцуулаагүй, эзгүйд шийдвэрлэж, өөрийгөө өмгөөлөх, надад хамаарах зөрчлийг үгүйсгэх баримт, тайлбар гаргах эрхийг хязгаарласан үйл явдал болсонд гомдолтой байна. Ёс зүйн зөвлөлийн даргын 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 03 6/171 дугаартай албан бичигт эрх бүхий албан тушаалтны хариуцлага тооцох шийдвэр гараагүй тул гомдлыг хүлээж авахгүй гэсэн хариу өгсөн. Үүнийг судлаж үзвэл хариуцлага тооцох шаардлагагүй гэж үзсэн үү эсхүл болоогүй, боломжгүй гэж үзсэн үү, цаашид ямар арга хэмжээ авах нь тодорхойгүй байсан бөгөөд дээрх дүгнэлт хүчин төгөлдөр хэвээр байгаа учир эрх зүйн үр дагавар үүсгэх тул үүнд гомдолтой гаргасан юм.
Нэхэмжлэгч Ё.Ж намайг 2022 оны 03 дугаар сарын 18-ний өдөр 11 цагт Бзд ё з з дийн дарга Б.М нь өрөөндөө дуудаж дүгнэлтийг үндэслэж, хөдөлмөрийн гэрээ цуцлах болсон, дараа 7 хоногт Засаг даргын захирамж гарна, ажил хүлээлцэх өдөр нь захирамж гарах өдөр байх болно, одооноос ажил хүлээлцэх бэлтгэлээ ханга, үүгээр ажлаас халах мэдэгдэл хүргүүлсэнд тооцно гэсэн. Миний зүгээс үүнийг мэдэгдлийг хүргүүлсэнд тооцохгүй, бичгээр мэдэгдэх ёстой, шинэ Хөдөлмөрийн тухай хууль мөрдөгдөж эхэлсэн байхад хөдөлмөрийн гэрээ шинээр хийдэггүй юм уу, миний эрхийг зөрчиж байна гэхэд ажил олгогч нь юу хийхээ мэднэ, ажил олгогчийн санаачлагаар халж байна гээд өрөөнөөсөө гарахыг шаардсан.
Боловсрол, Соёл, Шинжлэх ухаан, Спортын сайдын 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн А/243 дугаартай тушаалын 2 дугаар хавсралтын баталсан Ёс зүйн зөвлөлийн ажиллах үлгэрчилсэн журмын 3 дугаар зүйлийн 3.5-д зааснаар ёс зүйн зөрчилд ногдуулсан хариуцлагыг үндэслэлгүй, эсвэл хүндэдсэн гэж үзвэл тухайн багш, удирдах болон бусад ажилтан 30 хоногийн дотор зөвлөлд бичгээр гаргаж болох зохицуулалттай гэжээ.
Дээрх үлгэрчилсэн журамд зааснаар Ёс зүйн зөвлөлийн даргад 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр гомдол гаргахад 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдөр 036/171 дугаартай албан бичгээр эрх бүхий албан тушаалтны хариуцлага тооцох шийдвэр гараагүй гэсэн хариу өгсөн.
Хариуцагч Бзд з д-н 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн Б/38 дугаартай захирамжаар үндэслэлгүйгээр ажлаас халусан захирамжийн үндэслэх хэсэгт дүүргийн ёс зүйн зөвлөлийн 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 02/1442 дугаартай дүгнэлт, хүчингүй болсон хөдөлмөрийн гэрээ, Нийслэлийн мэргэжлийн хяанлтын газрын 02/387 дугаартай дүгнэлт зэргийг дурдсан бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалт, Нийслэлийн боловсролын газрын даргатай байгуулсан 2019 оны хүчингүй болсон хөдөлмөрийн гэрээний холбогдох заалтыг тус тус үндэслэсэн нь хууль бус. Учир нь, нэхэмжлэгчийн зүгээс 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хөдөлмөрийн хуулийн шинэчилсэн найруулга мөрдөгдөж эхэлсэнтэй холбогдуулан хөдөлмөрийн гэрээгээ шинэчлэн байгуулахыг шаарддаг байсан. Хөдөлмөрийн тухай хууль, хөдөлмөрийн гэрээнд заасан ажлаас шууд халах үндэслэл тогтоогдоогүй, түүнчлэн хуулийн шаардлага бий болоогүй байхад ажлаас үндэслэлгүйгээр халсан. Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 02/387 дугартай дүгнэлтийг өнөөдрийн байдлаар огт харж, сонсож байгаагүй. Дээрх хууль дүгнэлт, гэрээний зүйл, заалтуудыг үндэслэснийг үндэслэлгүй гэж үзэж маргаж байгаа.
Нэхэмжлэгч Ё.Ж нь 1990 оны 06 дугаар сарын 24-ний өдрөөс 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдөр хүртэл улсад 31 жил, 09 сар ажилласан. Боловсрол шинжлэх ухааны сайдын 2022 оны Төрийн болон орон нутгийн өмчит сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын сургуулийн үйлчилгээний албан тушаал эрхэлдэг зарим албан хаагчийн цалингийн хэмжээг тогтоох тухай 122 дугаар тогтоолыг үндэслэн Бзд з дас 2022 оны 06 дугаар сарын 09-ний өдөр А/389 дугаартай захирамж гаргасныг үндэслэн Ё.Жд 2022 оны 04, 05, 06, 07, 08, 09 дүгээр сарын үндсэн цалин, төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл үндсэн цалингийн 25 хувь, мэргэшлийн зэргийн нэмэгдлийг үндсэн цалингийн 15 хувь, Боловсрол шинжлэх ухааны сайд, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд, сангийн сайдын хамтарсан, 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн А/35, A/10, 9 дүгээр тушаалыг үндэслэж засаг даргын захирамжаар олгодог ур чадварын нэмэгдлийн 2022 оны 2 дугаар улирлын нэмэгдлийг үндсэн цалингийн 25 хувь 04, 05, 06, 07, 08, 09 дүгээр сар цалингийн 75 хувь, Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 05 дугаар тогтоолын 3 дугаар хавсралтаар батлагдсан Төрийн албан хаагчдад мөнгөн урамшуулал олгох журмыг үндэслэж 2022 оны 2 дугаар улирлын үр дүнгийн урамшуулал үндсэн цалинийн 45 хувийг тус тус нөхөн олгуулах хүсэлттэй байна. Мөн ажил олгогчоос ажилтанд унааны мөнгө 10,500 төгрөг сар бүр олгодог бөгөөд 2022 оны 04, 05, 06, 07, 08, 09 сарын нийт 63,000 төгрөг гаргуулахаар шаардаж байна.
Иймд, ёс зүйн зөрчил гаргасан гэсэн 02/1442 тоот дугаартай дүгнэлтийг хүчингүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч намайг өмнө нь эрхэлж байсан ажил болох Баянзүрх дүүргийн 115 дугаар цэцэрлэгийн эрхлэгчээр эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлс 13,543,591.00 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг даалгаж өгнө үү” гэв.
Хариуцагчаас тус шүүхэд гаргасан хариу тайлбартаа болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Засаг даргын 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн Б/140 дугаартай Б.Оюунбилэгийг ажлаас халсан шийдвэр нь үндэслэлтэй бөгөөд хууль ёсны шийдвэр гэж үзэж маргаж байгаа. 128 дугаар сургуулийн эрхлэгчээр ажиллаж байсан Б.Оюунбилэг нь эрх бүхий байгууллагын буюу мэргэжлийн хяналтын газрын дүгнэлтээр зөрчилтэй гэж гарсан учраас ажлын хариуцлага алдсан байна, ноцтой зөрчил гаргасан гэж үзээд ажлаас чөлөөлсөн байна. Мэргэжлийн байгууллага болон дотоодын тогтоолыг үндэслээд ажлаас халах шийдвэр гаргасан. Зөрчлийн тухайд эрх бүхий байгууллагын дүгнэлтийг бид бол ямар нэгэн байдлаар үндэслэлтэй эсэхийг тогтоох боломжгүй. Тус дүгнэлтийг танилцуулж, сонсох ажиллагаа хийх явцад хүлээн зөвшөөрөх боломжгүй тухайгаа хэлсэн. Түүний дагуу мэргэжлийн хяналтын газар гомдол гаргаж шийдвэрлүүлсэн зүйл байхгүй. Өөрөөр хэлбэл манайд ямар нэгэн байдлаар энэ дүгнэлттэй хэн нэгний гаргасан шийдвэр ирээгүй тул 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр дээрх шийдвэрийг гаргасан байгаа” гэв.
Талуудын шүүхэд өгсөн болон шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримт:
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, зохигчдын тайлбарыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ё.Жгаас хариуцагч Бзд е б с,ц,аб, нт б т б, у б б а ё з з дд холбогдуулан 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 02/1442 тоот дүгнэлтийг хүчингүй болгох тухай нэхэмжлэл гаргасан ба энэ хэрэгт шүүхээс 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хариуцагчид нэхэмжлэлийн хувийг гардуулж, талуудад хуульд заасан эрх, үүргийг тайлбарлаж танилцуулсан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Ё.Ж нь хариуцагч Бзд з дд холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс 13,543,591.00 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасан ба эдгээр хэргийг тус шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 101/ШЗ2022/11760 тоот захирамжаар нэгтгэсэн байна /х.х-ийн 49, 50 хуудас/.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээс үзвэл хариуцагчид холбогдуулан Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.7-д зааснаар эрх зөрчсөн шийдвэрийг хүчингүй болгохыг хүсчээ. Ингээд шүүх, талуудын тайлбар, хэрэгт авагдсан болоод шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтыг тус тус үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
Тодруулбал, энэ хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-д “Сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороо дараах бүрэн эрхтэй” гээд 155.1.3-т “хуулиар харьяалуулсан хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлэх арга хэмжээг авах” гэж, мөн 156 дугаар зүйлийн 156.1-д “Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах орон тооны бус байнгын ажиллагаатай комиссыг 20 ба түүнээс дээш ажилтантай аж ахуйн нэгж, байгууллагад байгуулна” гэж түүнчлэн 156.5-д “Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисс талуудын хооронд үүссэн хөдөлмөрийн эрхийн маргааныг шийдвэрлэхэд боломжтой бүх арга хэмжээг авах үүрэгтэй” гэж тус тус зааснаар хөдөлмөрийн эрхийн маргааныг талууд юуны түрүүнд тухайн байгууллагын маргаан таслах комисст, хэрэв байхгүй бол сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд хандаж шийдвэрлүүлэх журамтай.
Гэвч Бзд з д-н Тамгын газрын 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 02/1431 тоот албан бичигт дурдсанаар уг дүүрэгт хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороо нь байгуулагдаагүй байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2-т зааснаар нэхэмжлэлийг шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх боломжгүй гэж үзээд хянан хэлэлцсэн болно /х.х-ийн 98 хуудас/.
Тодруулбал, зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч Ё.Ж нь Баянзүрх дүүргийн 128 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн ажил, албан тушаалд томилогдон ажиллаж байсан ба тэрээр Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д “Төрийн болон төрийн бус өмчийн цэцэрлэгийг сургуулийн өмнөх боловсролын багш бэлтгэдэг их, дээд сургууль, коллеж төгссөн, ажлын туршлагатай эрхлэгч удирдах бөгөөд түүнийг үүсгэн байгуулагч томилно” гэж, мөн Боловсролын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д “Өмчийн бүх хэлбэрийн боловсролын сургалтын байгууллагыг үүсгэн байгуулагч буюу түүний эрх олгосон этгээдийн томилсон захирал, эрхлэгч удирдана” гэж тус тус зааснаар уг дүүргийн 128 дугаар цэцэрлэгийг удирдлагаар хангаж ажилладаг эрх бүхий этгээд ажээ.
Зохигчид шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа нэхэмжлэгч Ё.Жг тухайн ажил үүргийг гүйцэтгүүлэхээр томилсон үйл баримтын талаар маргаагүй ба талууд хөдөлмөрийн гэрээний 1 дүгээр зүйлийн 1.6-д зааснаар сонгон шалгаруулалтын дүн гарах хүртэлх хугацаагаар байгуулсан байна.
Хөдөлмөрийн тухай хууль /1999 оны 05 дугаар сарын 19-ний өдөр батлагдаж, 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүчингүй болсон/-ийн 3 дугаар зүйлийн 3.1.3-д “хөдөлмөрийн гэрээ гэж нэг талаас ажилтан нь ажил олгогчоос хуульд нийцүүлэн тогтоосон хөдөлмөрийн дотоод журмын дагуу тодорхой ажил гүйцэтгэх, нөгөө талаас ажил олгогч нь ажилтанд хөдөлмөрийн үр дүнд тохирсон цалин хөлс олгох, хууль тогтоомж болон хамтын гэрээ, хэлэлцээрт заасан хөдөлмөрийн нөхцөлөөр хангах тухай харилцан үүрэг хүлээсэн тохиролцоог хэлнэ” гэж заасан.
Тодруулбал, хөдөлмөрийн харилцаа нь ажил олгогч болон ажилтны хооронд байгуулсан гэрээний үндсэн дээр үүснэ. Иймд, нэхэмжлэгч Ё.Ж болон хариуцагч Бзд з д нарын хооронд Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар хөдөлмөрийн харилцаа үүссэн байна гэж дүгнэв.
Мөн шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар Бзд е б с, ц, аб, н т б т б, у б б а ё з зийн 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 02/1442 тоот дүгнэлтээр нэхэмжлэгч Ё.Жг ёс зүйн зөрчил гаргасан гэж дүгнээд хуульд заасан хариуцлага хүлээлгэх талаар удирдах албан тушаалтанд санал хүргүүлсэн байна /х.х-ийн 6 хуудас/
Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1-д “Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дараах үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар цуцалж болно” гээд 80.1.4-т “ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан /хоёр ба түүнээс дээш/ гаргасан, эсхүл хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан” гэж тус тус заасан.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан хариуцагч Бзд з д-н 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн Б/38 тоот тушаалыг үзвэл нэхэмжлэгч Ё.Жг Нийслэлийн боловсролын газрын даргатай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 2.2, 5.2, 5.5, 6.1, 6.3.11, 6.3.21, 6.3.23 дахь хэсгийг тус тус зөрчсөн гэсэн үндэслэлээр нэхэмжлэгчийг ажил, албан тушаалаас нь чөлөөлжээ.
Бзд з д-н Б/38 тоот тушаал тушаалд Баянзүрх дүүргийн Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, албан бус, насан туршийн боловсролын төвийн багш, удирдах болон бусад ажилтны Ёс зүйн 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 02/1442 тоот дүгнэлтэд дурдсан зөрчлүүдийн талаар дурдаагүй ба гагцхүү Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 2021 оны 01/130 тоот удирдамжийн дагуу Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын хяналт шалгалтын дагуу 2021 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр нэхэмжлэгч Ё.Жд хууль тогтоомж, стандартын хэрэгжилтийг хангуулах тухай шаардлагыг үндэслэсэн бөгөөд тус шаардлагад:
Гэвч үүний дараагаар Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас 2021 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр дахин 115 дугаар цэцэрлэгийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийхэд өмнө нь илэрсэн 4 төрлийн зөрчлийг 100 хувь арилгаж, биелүүлсэн гэсэн ба хэрэгт авагдсан тус байгууллагын 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 02-02-300/192 тоот албан бичгээр нэхэмжлэгч Ё.Жгийн удирдаж ажилладаг тус цэцэрлэгийн хоолны газрын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийсний үндсэн дээр зохих шаардлагыг хангасан гэсэн байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч Ё.Ж нь Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын тавьсан шаардлагыг биелүүлсэн байна /х.х-ийн 72, 73 хуудас/.
Харин Бзд е б с, ц, аб, н т б т б, у б б а ё з зийн 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 02/1442 тоот дүгнэлтэд дурдсанаар нэхэмжлэгч Ё.Жг ажлын байран дээр буюу цэцэрлэгийн орчинд гарал үүслийн гэрчилгээ байхгүй адууны махыг хүүхдийн хоол үйлдвэрлэл явуулдаг гал тогоонд тогоочоор бусад ажилчдад удаа дараа заруулсан, хүүхэд болон эцэг, эх, хамт олны өмнө залуу багш ажилтан нараа ялгаварлан гадуурхаж загнаж, хашгирч, орилж, хэл амаар доромжлон, айдаст автуулж, сэтгэл зүйн дарамт учруулдаг, ажлын байран дээр удаа дараа согтуу байж ажилчдаар архи, шар айраг зөөлгөж ууж архидан согтуурсан зэрэг ноцтой зөрчил гаргасан гэсэн байна /х.х-ийн 6 хуудас/.
Тайлбарлавал, ажилтан хөдөлмөрийн гэрээний дагуу эрх, үүргээ хэрэгжүүлэх явцад хууль болон дүрэм, журмаар тогтоосон үүргээ зөрчсөний улмаас ажил олгогчид эд хөрөнгийн хохирол учирсан, ажил хэргийн нэр хүнд гутаагдсан, үйлдвэрлэл, үйлчилгээний хэвийн үйл ажиллагаа тасалдаж, алдагдал хүлээсэн гэх зэргээр эрх, ашиг сонирхолд нь сөргөөр нөлөөлсөн үр дагавар бий болсон тохиолдолд сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл бүрдэх бөгөөд энэ нь тухайн ажилтны хууль бус гэм буруутай үйлдэл, эс үйлдэлтэй хамааралтай байна.
Энэ талаар Улсын Дээд Шүүхийн 2006 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 33 тоот тогтоолд тайлбарласан бөгөөд гэрээний талууд ажлын байр, албан тушаал, гүйцэтгэх ажил үүргийн онцлогтой холбогдуулан ямар зөрчлийг ноцтой гэж тооцохыг харилцан тохиролцон тогтоож, уг зөрчлийн тохиолдол бүрийг хөдөлмөрийн гэрээнд нэрлэн заасан байна гэжээ.
Талуудын 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан хөдөлмөрийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.2, 5 дугаар зүйлийн 5.2, 5.5 дахь заалтууд нь ноцтой зөрчлийн талаар тухайлан тодорхойлж, тогтоосон зохицуулалт биш, ажилтан-ажил олгогч нарын байгуулсан гэрээ, холбогдох хууль, журмыг дагаж мөрдөхтэй холбоотой үүргийн талаарх зохицуулалт байна.
Харин зохигчид энэхүү гэрээний 6 дугаар зүйлийн 6.3.11-д “Хууль хяналтын байгууллага /прокурор, цагдаа, мэргэжлийн хяналт/ эрх бүхий албан тушаалтнаас шаардлага, мэдэгдэл хүлээн аваад тодорхой арга хэмжээ аваагүй, зөрчил дутагдлыг арилгаагүй”-г, мөн 6.3.21-д “Ажлын байрны тодорхойлолт, шаардлагад нийцээгүй ажилтныг ажилд авсан”-ыг, бас 63.23-д “Ажлын хариуцлага, мэргэжлийн ур чадвараас шалтгаалан тухайн байгууллага, зохион байгуулалтын нэгжийн үйл ажиллагаа доголдон, ажлаа шаардлагын хэмжээнд хүртэл явуулж чадахгүй байгаа нь мэргэжлийн байгууллагын болон дотоодын ажлын хэсгийн дүгнэлтээр тогтоогдсон, сургалтын үйл ажиллагаанд нөлөөлсөн зөрчил гарсан, сургалтын амжилт чанар огцом буурсан нь хөндлөнгийн хяналт шалгалтаар тогтоогдсон“ гэдгийг тус тус ноцтой зөрчилд тооцжээ.
Гэтэл хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар нэхэмжлэгч Ё.Ж нь Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын 2021 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр ирүүлсэн 02-09-300/128 тоот шаардлагын дараагаар холбогдох ажлыг хийж, улмаар 115 дугаар цэцэрлэгийн хоолны газар нь эрүүл ахуйн болон хоол үйлдвэрлэл, үйлчилгээний стандартыг хангасан, мөн хяналт шалгалтаар тогтоосон 4 төрлийн зөрчлийг 100 хувь арилгасан гэсэн байхад хариуцагч нь яагаад үүнийг ноцтой зөрчилд тооцсон талаар үндэслэл бүхий тайлбарыг нотлох баримтын хамт өгсөнгүй.
Түүнчлэн нэхэмжлэгч Ё.Жг ажил, албан тушаалаас нь чөлөөлсөн 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн Б/38 тоот тушаалд ажлын байрны тодорхойлолт, шаардлагад нийцээгүй хэн гэж хүнийг хэзээ, ямар ажил, албан тушаалд томилсон талаар тодорхой дурдаагүй, энэ талаар холбогдох нотлохыг баримтыг өгөөгүй.
Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч Ё.Жг Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын 02-09-300/128 тоот шаардлагад дурдсан хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний ул мөрийг мөрдөн тогтоох, буцаалт болон татан авалт, хөргөгч, хөлдөөгчний температурын заалтыг хянах бүртгэл хөтлөлтийг бүрэн хөтөлдөггүй, технологийн карт боловсруулан, хоолны цэсэнд тухайн хоолны илчлэг, давс, сахарын агууламжийг тусгадаггүй, хоол, зуушны бэлтгэсэн хугацаа, зөөврийн хоолны аичилтын болон хүлээн авах үеийн хэмийг тэмдэглэж, бүртгэл хөтөлдөггүй, дотоод хяналтын журам, түүнтэй холбоотой бүртгэл хөтөлдөггүй гэсэн нь тус тус сахилгын зөрчлийн шинжтэй бус мэргэжлийн ур чадвар, зохион байгуулах арга зүйтэй холбоотой байна.
Гэвч хэрэгт нэхэмжлэгч Ё.Жгийн ёс зүйн зөрчил гаргасантай холбоотой нотлох баримт алга байна. Тодруулбал, дээрх тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, албан бус, насан туршийн боловсролын төвийн багш, удирдах болон бусад ажилтны ёс зүйн дүрмийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.2, 4.4-т тус тус зааснаар ашиг сонирхлын зөрчил үүсгэх, ялгаварлан гадуурхах, албадлага дарамт үзүүлэх нь ёс зүйн зөрчилд тооцогдох боловч нэхэмжлэгч нь хэзээ, хаана гарал үүслийн гэрчилгээ байхгүй адууны махыг хэнд худалдах гэж оролдсон, эцэг, эх, хүүхдийн өмнө хэнийг ямар үг хэрэглэж хашгирч загнасан, хэнийг ялгаварлан гадуурхаж зүй бус харьцсан, хэзээ согтууруулах ундаа хэрэглэсэн талаарх нотлох баримт хэрэгт байхгүй байх тул үүнийг шууд нотлогдсон зөрчил гэж дүгнэхэд учир дутагдалтай байна.
Хэдийгээр Ёс зүйн зөвлөлийн ажиллах үлгэрчилсэн журмын 3 дугаар зүйлийн 3.4.3-т “Дүгнэлт нь нотлох баримтад үндэслэгдсэн байна” гэж заасан боловч Ё.Жд тийм баримтыг танилцуулсан эсэх, түүнээс тайлбар авсан эсэх, ямар учраас ёс зүйн зөрчил гэж тооцсон эсэх талаарх үндэслэлээ хариуцагч нь баримтаар нотлохгүй байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.3-д “Ажил олгогч хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулахаас өмнө ажилтанд мэдэгдэж, тайлбар авч, сахилгын зөрчлийн шинж, үр дагаврыг харгалзан энэ хуулийн 123.2-т заасан хөдөлмөрийн сахилгын шийтгэлийг сонгож хэрэглэнэ. Хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулсан шийдвэрийг бичгээр гаргана” гэж зааснаас үзэхэд ажил олгогч нь ажилтанд ёс зүйн зөрчил гаргасан гомдолтой холбоотой сахилгын зөрчил ногдуулах бол энэ талаар түүнд мэдэгдэх, танилцуулах, хариу тайлбар өгөх боломжоор хангах учиртай.
Харин нэхэмжлэгч болон хариуцагч нарын нотлох эрх, үүргээ хэрэгжүүлээгүй буюу тэдгээрт байгаа нотлох баримтыг шүүх санаачилгаараа бүрдүүлэхгүй. Хариуцагч Бзд е б с,ц,аб, нт б т б, у б б а ё з з д нь нэхэмжлэгч Ё.Жг ёс зүйн зөрчил гаргасан гэж дүгнэсэн бол дээр дурдсан журмын 3 дугаар зүйлийн 3.4.3-т заасан нотлох баримтыг шүүхэд ирүүлэх үүрэгтэй боловч тодорхой баримтыг өгөөгүй.
Иймд, шүүхээс дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгч Ё.Жг ёс зүйн зөрчил гаргасан гэсэн 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 02/1442 тоот дүгнэлтийг хүчингүй болгож, түүнийг ажлаас чөлөөлөх тухай хариуцагч Бзд з д-н захирамжийг Хөдөлмөрийн тухай хуулийг зөрчсөн гэж үзэж, нэхэмжлэгчийг урьд өмнө эрхэлж байсан ажил, албан тушаал нь буцаан томилох нь зүйтэй байна.