| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бадамдоржийн Мандалбаяр |
| Хэргийн индекс | 101/2022/03386/И |
| Дугаар | 101/ШШ2022/05130 |
| Огноо | 2022-12-06 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 12 сарын 06 өдөр
Дугаар 101/ШШ2022/05130
| 2022 12 06 | 101/ШШ2022/05130 |
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Б.О-н гаргасан,
Хариуцагч: БЗД З д-д холбогдох,
Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс 13,480,590.00 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Нагашыбай, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнгөншагай, нарийн бичгийн дарга З.Амартүвшин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчээс тус шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Нэхэмжлэгч Б.Оийг хариуцагч Бзд з д-н 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн Б/дугаартай захирамжаар үндэслэлгүйгээр ажлаас халж, 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр ажил хүлээлцүүлсэн. Тухайн захирамжид Хөдөлмөрийн тухай хууль, талуудын байгуулсан хөдөлмөрийн гэрээний зүйл заалт болон Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын 02/ дугаартай дүгнэлт зэргийг үндэслэл болгож хууль бусаар халсан байна.
Учир нь, нэхэмжлэгчийн зүгээс 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулга мөрдөгдөж эхэлсэнтэй холбогдуулан хөдөлмөрийн гэрээгээ шинэчлэн байгуулахыг ажил олгогчоос удаа дараа шаарддаг байсан боловч хариуцагч нь нэхэмжлэгчийг Хөдөлмөрийн тухай хууль, хөдөлмөрийн гэрээнд заасан ажлаас шууд халах үндэслэл тогтоогдоогүй, мөн хуулийн шаардлага бий болоогүй байхад ажлаас үндэслэлгүйгээр халсан.
Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 02/ дугаартай дүгнэлтийг өнөөдрийн байдлаар огт харж, сонсож байгаагүй ба тус Б/ тоот дугаартай захирамжийг захирамжлах нь хэсэгт 2021 оны 08 дугаар сарын 11-ний өдрөөс 09 дүгээр сарын 17-ны өдрийн хооронд Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас үе шаттай шалгалт явуулахад зөрчил гаргасан тул хөдөлмөрийн гэрээ цуцлаж, ажлаас хал гэсэн байна. Гэтэл нэхэмжлэгч нь уг шалгалтаар илэрсэн зөрчил бүрийг дараа нь засаж, холбогдох залруулгыг хийж, энэ талаар дүгнэлт гаргуулсан байхад үүнийг харгалзаж үзээгүй нь буруу юм.
Дээрхээс дүгнэж үзвэл нэхэмжлэгчийг ажлаас халах шалтаг нь Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын энэ дүгнэлт бөгөөд нэхэмлэгчийн залруулсан зүйлийг үндэслэл болгосон нь хууль зүйн үндэслэлгүй, мөн тухайн захирамжид заасан бусад хуулийн зүйл, заалтуудыг хэрэглэсэн нь хуульд нийцэхгүй, ноцтой зөрчил гаргасан гэж тогтоогдохгүй байна.
Нэхэмжлэгч Б.О нь 1993 оны 06 дугаар сарын 24-ний өдрөөс 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдөр хүртэл улсад 28 жил, 09 сар тасралтгүй ажилласан. Боловсрол шинжлэх ухааны сайдын 2022 оны төрийн болон орон нутгийн өмчит сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын сургуулийн үйлчилгээний албан тушаал эрхэлдэг зарим албан хаагчийн цалингийн хэмжээг тогтоох тухай 122 дугаар тогтоолыг үндэслэн Бзд з д-аас 2022 оны 06 дугаар сарын 09-ний өдөр A/389 дугаартай захирамж гаргасан. Тэгэхээр нэхэмжлэгч нь 2022 оны 04, 05, 06, 07, 08, 09 дүгээр сарын үндсэн цалин, төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл үндсэн цалингийн 25 хувь, мэргэшлийн зэргийн нэмэгдлийг үндсэн цалингийн 15 хувь, Боловсрол шинжлэх ухааны сайд, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд, Сангийн сайдын хамтарсан 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн А/35, A/10, 9 дүгээр тушаалыг үндэслэж Дүүргийн засаг даргын захирамжаар олгодог ур чадварын нэмэгдлийн 2022 оны 2 дугаар улирлын нэмэгдлийг үндсэн цалингийн 25 хувь 04, 05, 06, 07, 08, 09 дүгээр сар үндсэн цалингийн 75 хувь, Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 05 дугаар тогтоолын 3 дугаар хавсралтаар батлагдсан төрийн албан хаагчдад мөнгөн урамшуулал олгох журмыг үндэслэж 2022 оны 2 дугаар улирлын үр дүнгийн урамшуулал үндсэн цалинийн 45 хувийг тус тус нөхөн олгуулах хүсэлттэй байна. Мөн ажил олгогчоос ажилтанд унааны мөнгө 10,500 төгрөгийг сар бүр олгодог бөгөөд 2022 оны 04, 05, 06, 07, 08, 09 дүгээр сарын нийт 63,000 төгрөг болж байна.
Иймд, Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2 дахь хэсэгт заасныг үндэслэн нэхэмжлэгч Б.О-ийг өмнө нь эрхэлж байсан ажил Баянзүрх дүүргийн дугаар цэцэрлэгийн эрхлэгчээр эгүүлэн тогтоож, хариуцагчаас ажилгүй байсан хугацааны цалин хөлс 13,480,590.00 төгрөгийг гаргуулж, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг даалгаж өгнө үү гэв.
Хариуцагчаас тус шүүхэд гаргасан хариу тайлбартаа болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Нэхэмжлэгч Б.Оийг дүүргийн Засаг даргын 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн Б/40 дугаар захирамжаар ажлаас халах тухай шийдвэр гаргахдаа Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, албан бус насан туршийн боловсролын төвийн багш, удирдах болон бусад ажилтны ёс зүйн зөвлөлийн 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 02/1442 дугаартай дүгнэлтийг үндэслэл болгоогүй.
Харин Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2021 оны 01/130 дугаартай удирдамжийн дагуу Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас 2021 оны 08 дугаар сарын 11-нээс 09 дүгээр сарын 17-ны өдрийн хугацаанд 2 үе шаттай явуулсан хяналт, шалгалтын дүнд тус сургуульд гадна тоглоом, биеийн тамирын талбайн шаардлага хангаагүй, таних тэмдэг тэмдэглэгээ байршуулаагүй, гадна хашааны орох, гарах хаалганы дэргэдэх цахилгаан шон нь аюулгүй байдал хангагдаагүй нь Боловсролын тухай хуулийн 42.1, 42.4, 42.6, Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн 11.2.9, Сургуулийн өмнөх боловсролын байгууллагын сургалтын орчин Ерөнхий шаардлага MNS 6558:2015 стандартын 5.1.3, 5.1.4, 5.1.6, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2019 оны А/118 тушаалаар батлагдсан Хүүхдийн цэцэрлэгийн аюулгүй байдлын дүрмийн 3.7, 3.8 дахь хэсгийг зөрчсөн, бэлтгэсэн хоолыг 75-аас доошгүй хэмд, хоёрдугаар хоолыг 65-аас доошгүй хэмд хадгалж үйлчилдэг хугацааг тэмдэглэж бүртгэдэггүй нь хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгч бүтээгдэхүүн үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг хангаж, үйл ажиллагааныхаа ур дагварыг өөр хариуцах тухай заалтыг зөрчсөн зэрэг холбогдох хууль тогтоомж, дүрэм журмыг ноцтой зөрчсөн болох нь эрх бүхий байгууллагаас хийсэн шалгалтаар тогтоогдсон байна.
Дээрх зөрчил, дутагдалд дүүргийн З д-с хариуцлага тооцож 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн Б/40 дугаар захирамжаар Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.10 дахь заалт, 80 дугаар зүйлийн 80.1.4 дэх заалт, Нийслэлийн Боловсролын газрын даргатай байгуулсан 2019 оны хөдөлмөрийн гэрээний 2.2, 5.2, 5.5, 6.1, 6.3, 6.3.11, 6.3.21, 6.3.23-т заасныг тус тус үндэслэн заасан үүргээ ноцтой зөрчсөн тул хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас халсан байна.
Нэхэмжлэгч Б.О нь ажлаас халагдах үндэслэл болсон эрх бүхий байгууллагын дүгнэлт болох Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 02-03/ дугаар албан бичгээр ирүүлсэн шалгалтын дүнд тухайн байгууллагад гомдол гаргаж шийдвэрлүүлэх бүрэн боломжтой байсан ба тус газраас уг дүнг хууль бус гэх үндэслэл тогтоож ирүүлээгүй.
Иймд, нэхэмжлэлд дурдсан нэхэмжлэгчийг ажилд эгүүлэн тогтоох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэл, унааны мөнгийг төлөх үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв
Талуудын шүүхэд өгсөн болон шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримтууд:
1. Б.Оийн оршин суух хаягийн лавлагаа,
2. Бзд з д-н тамгын газраас 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдөр Б.Од өгсөн хариу,
3. Бзд з д-н 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн Б/40 дугаартай Б.Оийг ажлаас халах тухай захирамж,
4. Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 2021 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 02-09-254/ дугаартай албан шаардлага,
5. Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 02-02-283/ дугаартай дүгнэлт,
6. Мэргэжлийн хяналтын газрын 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр Б.Од өгсөн өргөдлийн хариу,
7. 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 360 дугаартай итгэмжлэл,
8. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн дугаартай захирамж,
9. 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдөр байгуулсан ЦЭ2018/ дугаартай хөдөлмөрийн гэрээ,
10. Хөдөлмөрийн гэрээний нэмэлт, өөрчлөлт,
11. Бзд з д-н 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн А/261 дугаартай ур чадварын нэмэгдэл олгох тухай захирамж,
12. Цэцэрлэгийн эрхлэгч нарт олгох ур чадварын нэмэгдэл,
13. Бзд з д-н 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн А/262 дугаартай урамшуулал олгох тухай захирамж,
14. Баянзүрх дүүргийн цэцэрлэгийн эрхлэгч нарт олгох 2022 оны 1 дүгээр улирлын ажлын үр дүнгийн үнэлгээ,
15. Бзд з д-н 2022 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн А/389 дугаартай цалин шинэчлэн тогтоох тухай захирамж,
16. Цэцэрлэгийн эрхлэгч нарын үндсэн цалинг шинэчлэн тогтоосон жагсаалт,
17. Б.Оийн хөдөлмөрийн дэвтэр, 2000-2022 оны Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт,
18. Өргөмжлөл /фото зураг/,
19. Бзд з д-н 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн А/96 дугаартай аян зохион байгуулах тухай захирамж,
20. Шилэн дансны хуулийн хэрэгжилтийг хангах аяны удирдамж,
21. Шилэн дансны хуулийн хэрэгжилтийг хангах аяны ажлын төлөвлөгөө,
22. 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн сонсох ажиллагааны тэмдэглэл,
23. Бзд з дас Б.Мөнгөншагайд 2022 оны 07 дугаар сарын 27-ны өдөр олгосон итгэмжлэл,
24. Бзд з д-н 2021 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн А/400 дугаартай ёс зүйн зөвлөл шинэчлэн байгуулах тухай захирамж,
25. Бзд з д-н тамгын газраас 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдөр Б.Од өгсөн хариу,
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, зохигчдын тайлбарыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Оээс хариуцагч Бзд з дд холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс 13,480,590.00 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасан ба энэ хэрэгт шүүхээс 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хариуцагчид нэхэмжлэлийн хувийг гардуулж, талуудад хуульд заасан эрх, үүргийг тайлбарлаж, танилцуулсан байна.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээс үзвэл хариуцагчид холбогдуулан Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.7-д зааснаар эрх зөрчсөн шийдвэрийг хүчингүй болгохыг хүсчээ. Ингээд шүүх, талуудын тайлбар, хэрэгт авагдсан болоод шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтыг тус тус үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.1-д Хөдөлмөрийн эрхийн маргааныг талууд эхний ээлжид харилцан тохиролцож шийдвэрлэх бүхий л хүчин чармайлт гаргах үүрэгтэй гэж, мөн 154.2-т Хөдөлмөрийн эрхийн маргааныг маргалдагч тал эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш дараах хугацаанд хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст, хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссгүй аж ахуйн нэгж, байгууллага болон иргэд хооронд үүссэн маргааныг сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд тус тус хандах эрхтэй гэж тус тус заасан.
Тодруулбал, энэ хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-д Сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороо дараах бүрэн эрхтэй гээд 155.1.3-т хуулиар харьяалуулсан хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлэх арга хэмжээг авах гэж, мөн 156 дугаар зүйлийн 156.1-д Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах орон тооны бус байнгын ажиллагаатай комиссыг 20 ба түүнээс дээш ажилтантай аж ахуйн нэгж, байгууллагад байгуулна гэж түүнчлэн 156.5-д Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисс талуудын хооронд үүссэн хөдөлмөрийн эрхийн маргааныг шийдвэрлэхэд боломжтой бүх арга хэмжээг авах үүрэгтэй гэж тус тус зааснаар хөдөлмөрийн эрхийн маргааныг талууд юуны түрүүнд тухайн байгууллагын маргаан таслах комисст, хэрэв байхгүй бол сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд хандаж шийдвэрлүүлэх журамтай.
Гэвч Бзд з д-н Тамгын газрын 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 02/930 тоот албан бичигт дурдсанаар уг дүүрэгт хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороо нь байгуулагдаагүй байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2-т зааснаар нэхэмжлэлийг шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх боломжгүй гэж үзээд хянан хэлэлцсэн болно.
2. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар нэхэмжлэгч Б.О нь 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Нийслэлийн боловсролын дарга Ж.Гантулгатай хөдөлмөрийн гэрээ байгуулж, Баянзүрх дүүргийн 128 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн ажил, албан тушаалд томилогдсон бөгөөд түүний үндсэн цалингийн хэмжээг ТҮБД-5 гэж тогтоосон байна /х.х-ийн 44-47 хуудас/.
Тодруулбал, зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч Б.О нь 2015 оны 01 дүгээр сарын 26-ны өдрөөс эхлэн дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн ажил, албан тушаалд томилогдон ажиллаж байсан ба тэрээр Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д Төрийн болон төрийн бус өмчийн цэцэрлэгийг сургуулийн өмнөх боловсролын багш бэлтгэдэг их, дээд сургууль, коллеж төгссөн, ажлын туршлагатай эрхлэгч удирдах бөгөөд түүнийг үүсгэн байгуулагч томилно гэж, мөн Боловсролын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д Өмчийн бүх хэлбэрийн боловсролын сургалтын байгууллагыг үүсгэн байгуулагч буюу түүний эрх олгосон этгээдийн томилсон захирал, эрхлэгч удирдана гэж тус тус зааснаар Баянзүрх дүүргийн дугаар цэцэрлэгийг удирдлагаар хангаж ажилладаг эрх бүхий этгээд ажээ /х.х-ийн 57-61 хуудас/.
3. Төрийн албаны тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3-т Үйлчилгээний албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн эрх зүйн байдлыг Хөдөлмөрийн тухай хууль, энэ хууль болон хууль тогтоомжийн бусад актаар тогтооно гэж заасан. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч Б.О нь энэ хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.4, 10 дугаар зүйлийн 10.1.4-т тус тус зааснаар төрийн үйлчилгээний алба, албан тушаалыг эрхэлдэг тул түүний эрх зүйн байдлыг Хөдөлмөрийн тухай хуулиар тогтоох журамтай.
Зохигчид шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа нэхэмжлэгч Б.Оийг тухайн ажил үүргийг гүйцэтгүүлэхээр томилсон үйл баримтын талаар маргаагүй ба талууд хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулсан байна. Хөдөлмөрийн тухай хууль /1999 оны 05 дугаар сарын 19-ний өдөр батлагдаж, 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүчингүй болсон/-ийн 3 дугаар зүйлийн 3.1.3-д хөдөлмөрийн гэрээ гэж нэг талаас ажилтан нь ажил олгогчоос хуульд нийцүүлэн тогтоосон хөдөлмөрийн дотоод журмын дагуу тодорхой ажил гүйцэтгэх, нөгөө талаас ажил олгогч нь ажилтанд хөдөлмөрийн үр дүнд тохирсон цалин хөлс олгох, хууль тогтоомж болон хамтын гэрээ, хэлэлцээрт заасан хөдөлмөрийн нөхцөлөөр хангах тухай харилцан үүрэг хүлээсэн тохиролцоог хэлнэ гэж заасан.
Тодруулбал, хөдөлмөрийн харилцаа нь ажил олгогч болон ажилтны хооронд байгуулсан гэрээний үндсэн дээр үүснэ. Иймд, нэхэмжлэгч Б.О болон хариуцагч Бзд з д нарын хооронд Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар хөдөлмөрийн харилцаа үүссэн байна гэж дүгнэв.
4. Гэтэл хариуцагч Бзд з д-н 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн Б/40 тоот тушаалаар нэхэмжлэгч Б.Оийг Хөдөлмөрийн тухай хууль /2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр батлагдсан/-ийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т заасныг үндэслэн ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцалж, нэхэмжлэгчид уг өдрөөс хойш цалин хөлс олгоогүй ажээ /х.х-ийн 6 хуудас/.
Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1-д Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дараах үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар цуцалж болно гээд 80.1.4-т ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан /хоёр ба түүнээс дээш/ гаргасан, эсхүл хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэж тус тус заасан.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан хариуцагч Бзд з д-н 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн Б/тоот тушаалыг үзвэл нэхэмжлэгч Б.Оийг Нийслэлийн боловсролын газрын даргатай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 2.2, 5.2, 5.5, 6.1, 6.3.11, 6.3.21 дэх хэсгийг тус тус зөрчсөн гэсэн үндэслэлээр нэхэмжлэгчийг ажил, албан тушаалаас нь чөлөөлжээ.
Тус тушаалд дурдсан Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 2021 оны 01/130 тоот удирдамжийн дагуу Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын хяналт шалгалтын дагуу 2021 оны 08 дугаар сарын 30-ны өдөр нэхэмжлэгч Б.Од хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах тухай шаардлага хүргүүлсэн ба үүнд:
- Сургуулийн өмнөх боловсол эзэмшүүлэхэд шаардагдах хүүхдийн нас, сэтгэхүйн онцлогт тохирсон ном, гарын авлага, сургалтын үзүүлэн болон тоглоом наадгайг сургалтын орчны стандарт, шаардлагад нийцүүлэн нэр төрөл, хүртээмжийг нэмэгдүүлэн хэрэглэгдэхүүнийг дамжуулан хэрэглэхгүй байх нөхцөлийг бүрдүүлэх,
- Цэцэрлэгийн барилга байгууламжийн эрүүл, аюулгүй, хамгаалагдсан ээлтэй орчин нөхцөлийг бүрдүүлж, хүүхэд бэртгэж, гэмтэхээс урьдчилан сэргийлж ажиллах,
- Сургалтын зориулалтаар ашиглах тоглоом, биеийн тамирын талбайг стандарт шаардлага нийцүүлэн тохицуулж, аюулгүй байдлыг ханган сургалтын үйл ажиллагаанд ашиглах гэсэн зүйлүүдийг хийж гүйцэтгэхийг сануулжээ /х.х-ийн 8, 9 хуудас/.
Үүний дараагаар Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас нэхэмжлэгч Б.Оийн хүсэлтийг үндэслэн 128 дугаар цэцэрлэгийн хоолны газрын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийсний үндсэн дээр зохих шаардлагыг хангасан гэсэн байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч Б.О нь Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын тавьсан шаардлагаас зарим хэсгийг биелүүлсэн байна /х.х-ийн 10 хуудас/.
5. Гэтэл хариуцагч Бзд з д нь нэхэмжлэгч Б.Оийг чухам ямар ноцтой зөрчил гаргасан учраас тийнхүү ажил, албан тушаалаас нь чөлөөлсөн болох нь тогтоогдохгүй байна. Хөдөлмөрийн тухай 123 дугаар зүйлийн 123.1-д Хөдөлмөрийн хууль тогтоомж, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээ, ажлын байрны тодорхойлолтыг зөрчсөн ажилтны буруутай үйлдэл, эс үйлдэхүйг сахилгын зөрчилд тооцно гэж, мөн 123.3-т Ажил олгогч хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулахаас өмнө ажилтанд мэдэгдэж, тайлбар авч, сахилгын зөрчлийн шинж, үр дагаврыг харгалзан энэ хуулийн 123.2-т заасан хөдөлмөрийн сахилгын шийтгэлийг сонгож хэрэглэнэ. Хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулсан шийдвэрийг бичгээр гаргана гэж тус тус заасан.
Тайлбарлавал, ажилтан хөдөлмөрийн гэрээний дагуу эрх, үүргээ хэрэгжүүлэх явцад хууль болон дүрэм, журмаар тогтоосон үүргээ зөрчсөний улмаас ажил олгогчид эд хөрөнгийн хохирол учирсан, ажил хэргийн нэр хүнд гутаагдсан, үйлдвэрлэл, үйлчилгээний хэвийн үйл ажиллагаа тасалдаж, алдагдал хүлээсэн гэх зэргээр эрх, ашиг сонирхолд нь сөргөөр нөлөөлсөн үр дагавар бий болсон тохиолдолд сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл бүрдэх бөгөөд энэ нь тухайн ажилтны хууль бус гэм буруутай үйлдэл, эс үйлдэлтэй хамааралтай байна.
Энэ талаар Улсын Дээд Шүүхийн 2006 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 33 тоот тогтоолд тайлбарласан бөгөөд гэрээний талууд ажлын байр, албан тушаал, гүйцэтгэх ажил үүргийн онцлогтой холбогдуулан ямар зөрчлийг ноцтой гэж тооцохыг харилцан тохиролцон тогтоож, уг зөрчлийн тохиолдол бүрийг хөдөлмөрийн гэрээнд нэрлэн заасан байна гэжээ.
Талуудын 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдөр байгуулсан хөдөлмөрийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.2, 5 дугаар зүйлийн 5.2, 5.5 дахь заалтууд нь ноцтой зөрчлийн талаар тухайлан тодорхойлж, тогтоосон зохицуулалт биш, харин ажил-ажил олгогч нар гэрээ, хууль, журмыг дагаж мөрдөхтэй холбоотой үүргийн талаарх зохицуулалт бол 6 дугаар зүйлийн 6.3.11-д Хууль хяналтын байгууллага /прокурор, цагдаа, мэргэжлийн хяналт/ эрх бүхий албан тушаалтнаас шаардлага, мэдэгдэл хүлээн аваад тодорхой арга хэмжээ аваагүй, зөрчил дутагдлыг арилгаагүй-г, мөн 6.3.21-д Ажлын байрны тодорхойлолт, шаардлагад нийцээгүй ажилтныг ажилд авсан-ыг тус тус ноцтой зөрчилд тооцжээ.
Гэтэл хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар нэхэмжлэгч Б.О нь Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын хяналт шалгалтын дагуу 2021 оны 08 дугаар сарын 30-ны өдөр ирүүлсэн 02-09-254/108 тоот шаардлагын дараагаар холбогдох ажлыг хийж, улмаар 128 дугаар цэцэрлэгийн хоолны газар нь эрүүл ахуйн болон хоол үйлдвэрлэл, үйлчилгээний стандартыг хангасан гэж илэрсэн зөрчлийг арилгасан байхад хариуцагч нь яагаад үүнийг ноцтой зөрчилд тооцсон талаар үндэслэл бүхий тайлбар, нотлох баримт өгсөнгүй.
Мөн нэхэмжлэгч Б.Оийг ажил, албан тушаалаас нь чөлөөлсөн 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн Б/ тоот тушаалд ажлын байрны тодорхойлолт, шаардлагад нийцээгүй хэн гэж ажилтныг хэзээ ажилд авсан талаар дурдаагүй, энэ талаар холбогдох нотлохыг баримтыг өгөөгүй.
6. Хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэл болох сахилгын зөрчил гаргах болон ажил үүргээ хангалтгүй биелүүлсэн буюу мэргэжлийн ур чадварын хувьд тэнцэхгүй гэдэг нь хоёр өөр ойлголт бөгөөд ажил үүргээ хангалтгүй биелүүлсэн, мэргэжлийн болон удирдах ажилтны зохион байгуулах ур чадваргүй байгаа нь сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл биш юм. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч Б.Оийг 02-09-254/108 тоот шаардлагад дурдсан анги бүлгүүдэд байрлуулсан булан, төвүүдийн тавиурууд хурц ирмэг үзүүртэй, хөдөлгөөнтэй, галын аюулгүй байдлын схем зургийг бүлгүүдэд байрлуулаагүй, эзэмшил газрын аюулгүй, хамгаалагдсан ээлтэй орчин нөхцөл бүрдүүлээгүй, цэцэрлэгийн гадна тоглоом, биеийн тамирын талбай хүүхдийн нас биеийн онцлогт тохирсон тоног төхөөрөмж, хэрэгслээр хангагдаагүй гэсэн нь тус тус сахилгын зөрчлийн шинжтэй гэхээс илүүтэй мэргэжлийн ур чадвар, зохион байгуулах арга зүйтэй холбоотой байна.
Түүнчлэн эдгээр зөрчил гэж нэрлэсэн зүйлүүд нь нэхэмжлэгчийн удирдах арга зүй, зохион байгуулалт хийх чадвартай холбоотой боловч бусад хүчин зүйл буюу төсөв санхүү, дээд шатны байгууллагын удирдлага, хамтын ажиллагаатай холбоотой байхад ноцтой зөрчилд тооцсон нь үндэслэлгүй байна. Иймд, шүүхээс дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгч Б.Оийг ажлаас чөлөөлөх тухай хариуцагч Бзд з д-н захирамжийг Хөдөлмөрийн тухай хуулийг зөрчсөн гэж үзэж, нэхэмжлэгчийг урьд өмнө эрхэлж байсан ажил, албан тушаал нь буцаан томилох нь зүйтэй байна.
7. Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-д Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон бол түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгоно гэж, мөн 42 дугаар зүйлийн 42.1.6-д нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлөлт, баталгаажилтад хяналт тавих, буруу, дутуу бичилт, алдааг залруулахыг шаардах гэж, түүнчлэн 43 дугаар зүйлийн 43.2.7-д ажилтныг нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд албан журмаар даатгуулах, хуульд заасан хэмжээгээр шимтгэл төлөх, тайлагнах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлснийг баталгаажуулах гэж тус тус заажээ.
Өөрөөр хэлбэл, тус хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1.2-т зааснаар ажлаас халагдсан ажилтныг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоосон тохиолдолд ажил олгогч нь тухайн ажилтанд ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг төлөх үүрэгтэйгээс гадна уг хугацаанд олговол зохих орлогоос Нийгмийн даатгалын тухай хуульд зааснаар шимтгэл төлөх үүргийг хүлээнэ.
8. Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар нэхэмжлэгч нь ажлаас чөлөөлөгдөхөөс өмнө сүүлийн 3 /гурав/ сарын хугацаанд 4,557,702.00 төгрөгийн цалин хөлс авсан ба нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлсийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/192 тоот тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын 1 дүгээр зүйлийн 1.6, 2 дугаар зүйлийн 2.3-т зааснаар тодорхойлвол 1 /нэг/ өдрийн цалин хөлс 72,344.00 төгрөг болж байна /4,557,702:3=1,519,234:21=72,344/.
Ингээд нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацаа болох 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс нэхэмжлэлд дурдсан 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл ажлын 124 өдрөөр үржүүлэн тооцвол нийт 8,970,656.00 төгрөг болж байх тул үүнийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна /х.х-ийн 62-66 хуудас/.
Харин нэхэмжлэлийн шаардлагаас унааны мөнгө болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тодруулсан цалин хөлс нэмэгдсэнтэй холбоотойгоор бодсон нэмэгдлийг хариуцагчаас гаргуулах боломжгүй байна. Учир нь, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/192 тоот тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын 1 дүгээр зүйлийн 1.5-д Ажилтанд олгож байгаа бүх төрлийн олговор (богиносгосон цагаар ажиллах үеийн, сул зогсолтын үеийн олговор гэх мэт), тэтгэмж (нярай хүүхэд үрчлэн авсан эцэг, эхэд олгох тэтгэмж гэх мэт), нөхөн төлбөр, хөнгөлөлт (унаа, хоолны үнийн хөнгөлөлт гэх мэт)-ийг ажилтны цалин хөлсний бүрэлдэхүүнд оруулахгүй гэж зааснаар унааны мөнгийг дундаж цалин хөлс тооцоход оруулахгүй ба 2 дугаар зүйлйин 2.3.6-т ажилтныг үндэслэлгүйгээр өөр ажилд шилжүүлсэн, сэлгэн ажиллуулсны улмаас ажилтны цалин хөлсний хэмжээ буурсан тохиолдолд олгох олговор-ыг бодоход хамаарах сүүлийн 3 сарын цалин нь бодитоор авсан цалин хөлсөнд хамаарна.
Иймд, шүүхээс дээр дурдсаныг үндэслэн хариуцагчаас 8,970,656.00 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 4,509,934.00 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
9. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар энэхүү нэхэмжлэл нь гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэлд хамаарах тул нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжт төлөхөөс чөлөөлөгддөг учраас түүний төлсөн 9,100.00 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60 дугаар зүйлийг тус тус үндэслэн хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 158,480.00 төгрөгийг гаргуулж улсын орлогод төлүүлэх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2, 127 дугаар зүйлийн 127.1, 43 дугаар зүйлийн 43.2.7-д тус тус заасныг үндэслэн нэхэмжлэгч Б.Оийг урьд эрхэлж байсан буюу Баянзүрх дүүргийн дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож, хариуцагч Бзд з дас ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 8,970,656.00 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, уг олговроос нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг суутган төлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгаж, нэхэмжлэлийн шаардлагаас 4,509,934.00 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д тус тус заасныг үндэслэн нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 9,100.00 төгрөгийг Баянзүх дүүргийн Татварын хэлтсээс буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар хариуцагчаас 158,480.00 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНДАЛБАЯР