Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 02 сарын 15 өдөр

Дугаар 2024/ШЦТ/164

 

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч *******ыг “Албаны бүрэн эрх,
    албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө эдийн ашигтай давуу байдал
    бий болгосон” буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь
    заалтад заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1,1.9 дүгээр зүйлийн
    2 дахь хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр
    зүйлийн 2 дахь заалтад зааснаар шүүгдэгч *******ын нийтийн албанд
    томилогдох эрхийг 04 жилийн хугацаагаар хасаж, 1300 нэгжтэй тэнцэх хэмжээний
    буюу 13.000.000 /Арван гурван сая/ төгрөгийн торгуулийн ял шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар
    шүүгдэгч *******од оногдуулсан 13.000.000 төгрөгийн торгуулийн ялыг
    шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 01 /Нэг/ жилийн
    хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт
    зааснаар шүүгдэгч ******* нь шүүхээс оногдуулсан торгуулийн ялыг шүүхийн
    тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгуулийн ялын арван таван
    нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг
    сануулсугай.
  5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт
    зааснаар шүүгдэгч *******од оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг
    04 жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялыг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн
    хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.
  6. Шүүгдэгч ******* нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй,
    бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон
    битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх
    ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
  7. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн
    хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар
    шүүхийн шийдвэрт талууд, оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх
    тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн
    11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн
    дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах
    гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
  8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь
    хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд
    шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин
    төгөлдөр болтол шүүгдэгч *******од авсан хувийн баталгаа гаргах таслан
    сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Д.ДАРЬСҮРЭН