Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 09 сарын 21 өдөр

Дугаар 101/ШШ2022/03833

 

 

 

 

 

 

 

 

2022 09 21 101/ШШ2022/03833

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ударгалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Д.Ц /регистрийн дугаар:/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:  Б ХХК /хуулийн этгээдийн регистрийн дугаар:/-д холбогдох

 

Орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.Ц, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.У нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Ц шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Миний бие анх Б ХХК-ийн захирал Х.О 2018 оны 7 дугаар сарын 22-ны өдөр байрны захиалга өгч худалдах-худалдан авах гэрээ байгуулж Баянзүрх дүүрэг, дугаар хороо, гудамж,  тоот хаягт баригдаж буй барилгын Б блокны 1 дүгээр орцны 13 давхрын  тоот,  м.кв талбай бүхий 1 өрөө орон сууцыг 2016 оны 4 дүгээр улиралд багтаан ашиглалтанд оруулж хүлээлгэн өгөхөөр тохиролцож захиалгын төлбөр болох 45,991,000 төгрөгийг Б ХХК-ийн Хаан банк дахь  тоот дансанд Ариг дахь дахь тоот данснуудад тодорхой үе шаттай төлж дуусгасан. Би дээрх 13 давхрын 58 тоот байранд орох гэтэл С гэдэг хүний нэрээр Н.С гэдэг хүн дайрч ороод одоог хүртэл гарахгүй байгаад хохиролтой байна. Иймд 1 өрөө 41,81 м.кв байр болох Баянзүрх дүүрэг, дугаар хороо, гудамж,  тоот хаягт Б блокны 1 дүгээр орцны давхрын  тоот орон сууцны өмчлөгчөөр намайг тогтоож өгнө үү.

Манай байранд н.С гэж хүн орчхоод гарахгүй байгаа тул өмчлөгчөөр тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан. С гэдэг айл нь 10 хувийн төлбөрөө төлчихсөн л айл байгаа. Б ХХК-иас гар гэсэн шаардлагыг тавьсан боловч гарахгүй байгаа. Ийм учраас шүүхэд хандсан гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчээс орон сууцны төлбөрийг хүлээж авсан гэдэг дээр маргахгүй байгаа. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна.

Үл хөдлөх хөхөнгийн гэрчилгээг авахад шаардлагатай бичиг баримтыг бүрдүүлж өгөөгүй. Яагаад гэвэл ЦЕГ-ын албан хаагчдад зориулсан байр учраас ЦЕГ-аас албан тоот өгөх ёстой байдаг. М.кв дээрээ үнэ нэмж байна гээд ЦЕГ болон Б ХХК-ийн дунд маргаан үүссэн. Тэр бичгээ гаргаж өгөхгүй байсан учраас Д.Цгийн материалыг гаргаж өгч чадаагүй. Манайхыг өгөхгүй байна гэж ойлгоод шүүхэд нэхэмжлэл гаргасан гэв.

 

Нэхэмжлэгч талаас гаргасан нотлох баримтууд:

1.    2020 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн А-20 дугаартай Орон сууц захиалгаар худалдах худалдан авах гэрээ /хх-3-4/

2.    2019 оны 6 дугаар сарын 03-ны өдөр 6,000,000 төгрөгийг Ариг банк дахь Б ХХК (хуучин нэрээр)-ийн  дугаар дансанд төлсөн баримт /хх-7/

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9-д зааснаар нотлох баримт шаардахад, нэхэмжлэгчээс гаргасан нотлох баримтууд:

1.    2018 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн А-20 дугаартай Орон сууц захиалгын гэрээ /хх-75-78/

2.    Захиалагч Б.Ц нь 2018 оны 7 дугаар сарын 22-ны өдөр 29,500,000 төгрөг, 2018 оны 7 дугаар сарын 30-ны өдөр 5,000,000 төгрөгийг Б ХХК (хуучин нэрээр)-д төлсөн Бэлэн мөнгөний орлогын баримт /79-80/

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Ц нь хариуцагч Б ХХК-д холбогдуулан, Баянзүрх дүүрэг, дугаар хороо,  гудамж,  тоот хаягт Б блокны 1 дүгээр орцны  давхрын тоот орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргаж байна.

Нэхэмжлэгч нь 2020 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн А-20 дугаартай гэрээний үндсэн дээр өмчлөх эрхтэй хэмээн шаардаж байх бөгөөд гэрээний дагуу үүрэг хүлээсэн хариуцагч нь уг нэхэмжлэлийн шаардлагын талаар маргаагүй.

Талууд 2018 оны 7 дугаар сарын 22-ны өдөр А-20 дугаартай Орон сууц захиалгын гэрээ байгуулж, Баянзүрх дүүрэг, дугаар хороо,  гудамж, тоот хашаанд Цагдаагийн ерөнхий газрын захиалгаар баригдаж буй үйлчилгээтэй орон сууцны барилгын Б блокын 2 дугаар орцны давхарт, 1 өрөө,  тоот орон сууцыг 45,991,000 төгрөгөөр барьж гүйцэтгэн захиалагчид хүлээлгэн өгөхөөр тохиролцосон байх ба захиалагч нь Д.Ц, гүйцэтгэгч нь Б ХХК (хуучин нэрээр) байжээ.

Баянзүрх дүүрэг, угаар хороо,  гудамж,  тоот хаягт Б блокны 1 дүгээр орцны давхрын 1 өрөө орон сууцыг барьж гүйцэтгэх Орон сууц захиалгаар худалдах худалдан авах гэрээ-г 2020 оны 8 дугаар сарын 17-ны өдөр А-20 дугаартайгаар байгуулах болсон шалтгааныг хариуцагч тайлбарлахдаа гүйцэтгэгч хуулийн этгээдийн нэр Б ХХК бол өөрчлөгдсөнтэй холбоотойгоор дахиж гэрээ байгуулсан, талууд харилцан тохиролцсоны үндсэн дээр орц, давхар, тоот өөрчлөгдсөн гэж зохигч тайлбарлав.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч зөвшөөрснийг шүүх батлаагүй буюу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхээс татгалзаж, гэрээний дагуу хүлээсэн үүргээ нэхэмжлэгч хэрхэн биелүүлснийг тодруулахад, захиалагч Б.Ц нь 2018 оны 7 дугаар сарын 22-ны өдөр 29,500,000 төгрөг, 2018 оны 7 дугаар сарын 30-ны өдөр 5,000,000 төгрөгийг Б ХХК (хуучин нэрээр)-д төлсөн Бэлэн мөнгөний орлогын баримт, 2019 оны 6 дугаар сарын 03-ны өдөр 6,000,000 төгрөгийг Ариг банк дахь Б ХХК (хуучин нэрээр)-ийн  дугаар дансанд төлсөн баримт, захиалсан орон сууц ны төлбөр 100 хувь төлөгдсөн, Д.Цг өмчлөгчөөр тогтооход татгалзахгүй гэх Б ХХК-ийн 2022.09.07№22/49 дугаартай тодорхойлолт хэрэгт авагдсан.

Талуудын хооронд байгуулагдсан дээрх гэрээ нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан Ажил гүйцэтгэх гэрээ байх бөгөөд ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ.

Дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэгч Д.Цг Баянзүрх дүүрэг, 8 дугаар хороо, гудамж, тоот хаягт Б блокны 1 дүгээр орцны 13 давхрын тоот орон сууцны өмчлөгчөөр тогтоож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлд, н.Сүхбаатар гэх хүн дээрх орон сууцанд амьдарч, Б ХХК-иас тавьсан шаардлага биелүүлэхгүй орон сууцнаас гарахгүй байгаа гэж дурьдагдаж байх боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3-т Шүүхээс гарах шийдвэр маргааны зүйлийн талаар бие даасан шаардлага гаргаагүй этгээдийн эрх, үүрэгт сөргөөр нөлөөлөхөөр байвал шүүхийн шийдвэр гарахаас өмнө уг этгээдийн өөрийнх нь  болон зохигчийн хүсэлтээр бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн хувиар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулж болно. гэж зааснаар зохигч хүсэлт гаргаагүй, шүүх санаачлагаараа гуравдагч этгээдийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах эрхгүйг дурьдах нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасныг баримтлан, нэхэмжлэгч Д.Цг Баянзүрх дүүрэг, дугаар хороо,  гудамж,  тоот хашаа, Б блокны 1 дүгээр орцны  давхрын тоот орон сууцны өмчлөгчөөр тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т тус тус зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 387,905 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б ХХК-иас улсын тэмдэгтийн хураамж 387,905 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Цд олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгүүдэд зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УНДРАА