Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 2025/ШЦТ/83

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Энх-Амгалан даргалж, 

Улсын яллагч: Д.Алимаа,

Нарийн бичгийн дарга: А.Баасансүрэн,

            Шүүгдэгч: ******* нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч ******* холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг 2025 оны 05 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

                              Шүүгдэгчийн  биеийн байцаалт:

            Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ******* өдөр Өвөрхангай аймгийн ******* суманд төрсөн, ******* настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, ******* мэргэжилтэй, Өвөрхангай аймаг ******* сумын Баянбулга ХХК-д туслах ажилтан, *******,, хамт, Өвөрхангай аймгийн ******* сумын 2 дугаар баг, гэх газарт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, регистрийн дугаартай, .

                                    Холбогдсон хэргийн талаар:

 Шүүгдэгч **** нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож *** өдөр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулсан байхдаа **** өдөр дахин 2.89% согтуугаар Өвөрхангай аймгийн *** дугаар багийн нутаг дэвсгэрт **** улсын дугаартай ***** загварын тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон гэх гэмт хэрэгт холбогджээ.

                                             ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах ба өмгөөлөх талуудын саналаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд. Үүнд: 

            Шүүгдэгч **** шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: “....Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Миний хэргийг нааштайгаар шийдвэрлэж өгнө үү. Дахин ийм алдаа гаргахгүй...” гэв.

            Гэрч **** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тус өдөр миний бие *** баг, *** багийн нутаг дэвсгэрээр хөдөлгөөнт эргүүлийн үүрэг гүйцэтгэн хяналт шалгалт хийж ажилласан. Үүрэг гүйцэтгэх хугацаанд 17 цагийн орчимд **** гэгч нь *** улсын дугаартай *** маркийн тээврийн хэрэгслийг жолоодон *** багийн нутаг дэвсгэр дэнжийн хороолол гэх газарт замын хөдөлгөөнд оролцож явсан бөгөөд зогсоон шалгахад тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байсан. Мөн тухайн этгээдээс болон тээврийн хэрэгсэл дотроос согтууруулах ундааны төрлийн зүйл үнэртээд байсан болохоор нь тухайн газар дээр нь согтуурал хэмжигч Аlkotest-6820 загварын багажаар үлээлгэн шалгахад 2.89% согтолт илэрсэн. Улмаар тээврийн хэрэгслийг нь тээврийн хэрэгсэл түр саатуулах хашаанд байрлуулан холбогдох материалыг эрх бүхий албан тушаалтанд хүлээлгэн өгч ажилласан...” гэх мэдүүлэг /хх-ийн 12 хуудас/,

            Гэрч    *** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Өчигдөр манай ажил 12 цагийн үед тарж *** бид хоёр ажлаас хамт гарч иржийг нь гэрээс нь аваад *** машинтай хөдөө аав дээр нь очиж адуу тарьсан юм. *** аавынх *** сумын төвөөс баруун урд зүгт 15 км орчимд зайд *** гэх газарт байдаг бөгөөд тэнд адуу тарьж дуусаад 15 цагийн орчимд *** сумын төв рүү буцсан. Буцах замдаа бид гурав хээр зогсож төвөөс авч гарсан 2 ширхэг 2.5 литрийн хэмжээтэй том пивыг *** бид гурав хувааж уусан. *** дууссаны дараа тэндээсээ хөдлөн сумын төв рүү орж ирээд манай гэр рүү явж байгаад **** гэх газарт сумын цагдаад баригдсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 14 хуудас/,

            Өвөрхангай  аймгийн *** сумын цагдаагийн тасгийн албан хаагчийн согтуурлыг багажаар шалгасан тухай “...*** регистрийн дугаартай *** 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр ...согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгах зорилгоор багажаар шалгахад 2.89% тоон үзүүлэлт илэрсэн...” гэсэн тэмдэглэл, /хх-ийн 05 хуудас/,

            Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн **** дугаартай “...Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5.2-т зааснаар холбогдогч ****-ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 400.000 /дөрвөн зуун мянган/ төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсугай...” гэх шийтгэврийн хуулбар /хх-ийн 21-24 хуудас/,

                      Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 17 хуудас/ зэрэг болно.

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

            Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу шүүгдэгч **** холбогдох хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэлээ.

            Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн болон гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар:

Шүүгдэгч **** загварын тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч *** өгсөн мэдүүлэг, хэрэгт авагдсан мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн гэрч *** мэдүүлэг /хх-ийн 12 хуудас/, гэрч *** мэдүүлэг /хх-ийн 14 хуудас/, Өвөрхангай аймгийн *** сумын цагдаагийн тасгийн албан хаагчийн согтуурлыг багажаар шалгасан тухай тэмдэглэл, /хх-ийн 05 хуудас/, Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн **** дугаартай шийтгэврийн хуулбар /хх-ийн 21-24 хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 17 хуудас/ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

            Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн бол тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хасаж хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж хуульчилжээ.

Тус зүйл хэсгийн тайлбарт “Энэ зүйлд заасан “согтуурсан” гэж шалгаж, тогтоох ажиллагааны үр дүнд шалгуулагчийн амьсгал дахь спиртийн агууламж 0.20, түүнээс дээш промиль (%), эсхүл цусан дахь спиртийн агууламж 0.5, түүнээс дээш промиль (%) илэрснийг ойлгоно. “Тээврийн хэрэгслийн жолооч” гэж тээврийн хэрэгсэл жолоодож яваа тээврийн хэрэгслийг жолоодох эрхтэй, эсхүл эрхгүй, эсхүл жолоодох эрх нь дуусгавар болсон хүнийг ойлгоно”, “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн” гэж согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн үйлдлийн улмаас тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүнийг ойлгоно” гэж заасан байна.

            Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсанд тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Шүүгдэгч ***** загварын тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон, хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

Улсын яллагчаас шүүгдэгч *** үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь заалтад зааснаар буюу “тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон”-оор зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байна.

 Шүүгдэгчийн гэм буруугийн асуудлаар шүүгдэгч болон шүүгдэгчийн өмгөөлөгч нар маргаагүй болно.

Иймд шүүгдэгч **** тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

            Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:

            Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болно.

            Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

            Шүүхээс шүүгдэгч **** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцүүлэн түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

            Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт “...Шүүгдэгч *** холбогдох хэрэг дээр шүүхээс гэм буруутайд тооцсон учраас улсын яллагчийн зүгээс түүнд оногдуулах ял эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтийг хэлье. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар *** тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нь *** сарын Өвөрхангай аймгийн *** сумын төвийн нутаг дэвсгэрээс гадагш зорчихгүй байхаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулах нь зүйтэй байна. Тайлбарлаж өгвөл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн хүнд оногдуулах эрүүгийн хариуцлага нь 4 төрлийн ялтай. *** тухайд эрхэлсэн тодорхой ажилтай байгаа боловч гэр бүлийн гишүүдийнх нь дотор ганцаараа ажил хөдөлмөр эрхэлдэг учраас боломжгүй байна гэж үзлээ. Ийм учраас торгох ялын санал гаргаагүй. Улсын яллагчийн зүгээс мөн эрхэлсэн тодорхой ажилтай байгаа учраас нийтэд тустай ажил хийх ял оногдуулах нь өөрөө цалингаа авах, хөдөлмөрлөх эрхийг нь хязгаарлах нөхцөл байдал бий болж болзошгүй учраас нийтэд тустай ажил хийх ял оногдуулах нь зохимжгүй байна гэж үзлээ. **** нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн. Бусдад төлөх төлбөргүй байгаа. Гэм буруугаа ойлгож байгаа зэрэг нөхцөл байдлыг нь харгалзаад хорих ял оногдуулах нь үндэслэлгүй байна гэж үзээд зорчих эрх хязгаарлах ял нь түүний үйлдсэн гэмт хэрэг нийгмийн аюулын хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал зэрэгт нийцэж байна гэж үзэж байна. Энэ хэрэг дээр *** цагдан хоригдсон хоног байхгүй. Монгол улсын хилээр гарах эрхийг нь хязгаарлаагүй. Улсын яллагчийн зүгээс хорихоос өөр төрлийн ялын дүгнэлт хэлсэн учраас хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээх саналтай байна. Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх саналтай байна. Энэ хэрэг дээр эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй. Битүүмжлэгдсэн хөрөнгөгүй. Шүүгдэгч *** гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал бол байхгүй байна. Шүүгдэгч *** нь зорчих эрх хязгаарлах ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солих болохыг шийтгэх тогтоолд дурдуулах саналтай байна...” гэсэн дүгнэлтийг гаргасан.

                        Шүүхээс шүүгдэгчид ял оногдуулахдаа шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирол хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэргийг тус тус харгалзан үзлээ.

              Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь заалтад зааснаар шүүгдэгч **** тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 02 (хоёр) жилийн хугацаагаар хасаж, хорих ялыг оногдуулахгүйгээр 07 (долоо) сарын хугацаагаар тэнсэх нь зүйтэй гэж үзлээ.

            Бусад асуудлаар:

Шүүгдэгч **** Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 1, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэх нь зүйтэй.

          Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 187 дугаар зүйлийн 187.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч **** бүртгэж, түүний засрал хүмүүжилд хяналт тавихыг Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгав.

           Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч **** нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүхийн тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах болохыг дурдаж байна.

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *** тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 02 (хоёр) жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолж,

            Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 180 дугаар зүйлийн 180.1-д зааснаар шүүгдэгч **** оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялын биелэлтэд хяналт тавихыг Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгав. 

Шүүгдэгч **** нь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, шүүгдэгчийн баримт бичиг шүүхэд ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримтгүйг тус тус дурдаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч **** авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч **** авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж тус тус шийдвэрлэлээ.                                       

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.3, 2.4, 3 дахь хэсгийн 3.1, 3.2, 36.8 дугаар зүйлийн 1.1, 1.3, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

                                                              ТОГТООХ нь:

1.  Шүүгдэгч **** тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь заалтад зааснаар шүүгдэгч **** тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 02 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, хорих ялыг оногдуулахгүйгээр 07 /долоо/ сарын хугацаагаар тэнссүгэй.

3.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 1, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч **** оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэсүгэй.

4.  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 187 дугаар зүйлийн 187.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч **** бүртгэж, түүний засрал хүмүүжилд хяналт тавихыг Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

5.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч **** тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолсугай.

6.  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 180 дугаар зүйлийн 180.1-д зааснаар шүүгдэгч **** оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялын биелэлтэд хяналт тавихыг Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай. 

7.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *** нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүхийн тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах болохыг дурдсугай.

8.  Шүүгдэгч *** нь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн баримт бичиг шүүхэд ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримтгүйг тус тус дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *** авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

            11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч **** авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

                       

                   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Г.ЭНХ-АМГАЛАН