Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 101/ШШ2023/00301

 

 

 

 

 

 

 

2023 01 10

101/ШШ2023/00301

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Д.Д-н гаргасан,

 

Хариуцагч: Ншшгг-т холбогдох,

 

Үнэлгээ хүчингүй болгох тухай нэхэмжлэлтэй иргэний иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Буяндэлгэр, өмгөөлөгч Д.Давааням, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ю.Отгонжаргал, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Уянга, өмгөөлөгч А.Сумъяа, нарийн бичгийн дарга З.Амартүвшин нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчээс тус шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд өмгөөлөгчийн хамт гаргасан тайлбартаа:

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн тоот захирамжаар Д.Д, Т г с ХХК нараас 1,399,295,460.59 төгрөгийг гаргуулж "Ариг банк" ХХК-нд олгохоор шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтэх ажиллагааны явцад барьцаа хөрөнгө болох эрхийн улсын бүртгэлийн  тоот дугаартай Хан-Уул дүүрэг, 4 дүгээр хороо, Нүхтийн зам гудамж  тоот хаягт байрлах 1,090.99 м.кв талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжилж, хурааж авсан.

 

Энэхүү ажиллагааны хүрээнд 2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр Д.Д, Т г с ХХК нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Баярлах нь хөрөнгийн үнэлгээний болон Сэлэнгэ-Эстимэйт ХХК-ийн үнэлгээний тайлан, үнийн мэдэгдлийг тус тус хүлээн авч танилцаад эс зөвшөөрсөн учир Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасныг үндэслэн нэхэмжлэл гаргасан юм.

 

Учир нь, хөрөнгийн үнэлгээний тайлангийн 20 дугаар хуудсанд өртгийн хандлагын аргаар хийсэн үнэлгээний эцсийн тооцооллын 13 дахь хэсэгт нэгж талбайн өнөөгийн үнэ цэнэ 2,823,174.32 төгрөгөөр, 14 дэх хэсэгт нийт талбайн өнөөгийн үнэ цэнэ 3,080,054,956.00 төгрөгөөр тус тус үнэлсэн байна. Зах зээлийн үнэ ханшийн мэдээллийг нягтлан шалгаж, нэгтгэсэн хүснэгтийг харахад жишиг хөрөнгийн үнэлгээнүүдийн 1 м.кв талбайд ногдох үнэ 3,265,306.12 төгрөг, 1,818, 181.81 төгрөг, 3,166,666.66 төгрөгөөр тус тус санал болгосон байна. Нэхэмжлэгч нь уг үнэлгээний тайланг хүлээн аваад үл хөдлөхийн зарын сайтуудаас өөрийн хөрөнгөтэй ижил хувийн сууцнуудын үнийг харьцуулан харахад нэхэмжлэгчийн өмчлөлийн хөрөнгөтэй нэг байршилтай, ижил талбайн хэмжээтэй хөрөнгүүд бусад зарын сайт дээр 1 м.кв-т ногдох үнэ нь үнэлгээнд тусгагдсан жишиг хөрөнгүүдийн үнээс маш өндөр үнээр санал болгосон зарууд маш их байна.

 

Гэтэл тус үнэлгээнд тусгагдсан жишиг хөрөнгийн дүгнэлтэнд нэхэмжлэгчийн үл хөдлөх эд хөрөнгөтэй харьцуулсан хөрөнгүүдийн хувьд гадаад талбай, орон сууцны материал зэрэг нь нэхэмжлэгчийн өмчлөлийн хөрөнгөөс огт өөр юм. Энэ тухай үнэлгээчин нь зөвхөн зарын сайт дээр зар хараад мэдэх боломжгүй ба харьцуулагдсан хөрөнгүүдийн хийц, барилгын материал, одоогийн чанар байдлын талаар бодитой харьцуулалт хийлгүйгээр зарын зураг, талбайн хэмжээ, байршлаар нь дүгнэж, түүн дээрээ тулгуурлсан үнэлгээ гаргаж барьцаа хөрөнгийг зах зээлийн жишиг үнээс хамгийн доод үнэтэй нь харьцуулж, ямар нэгэн судалгаагүйгээр зөвхөн нэг үл хөдлөх хөрөнгийн зарын сайтын үнээр шууд тогтоож, хэт доогуур үнэлж байгаа нь үндэслэлгүй байна.

 

Түүнчлэн хөрөнгийн үнэлгээчин нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 4 дүгээр зүйлд заасан шударга байх, хууль тогтоомжид нийцсэн байх зэрэг зарчмыг баримтлах ёстой. Тухайн хөрөнгийн үнэлгээний тайлан нь 9 дүгээр зүйлийн 9.2.1-т хөрөнгийн үнэлгээний суурийг тодорхойлохдоо уг хөрөнгийн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлогт үндэслэсэн байх, 9.2.3-д хөрөнгийн үнэлгээний зүйлийн тогтоосон үнэ цэнэ зохих үндэслэл бүхий, тодорхой байх гэсэн шаардлагад нийцсэн байх байтал эдгээр шаардлагыг хангаагүй, хэт нэг талыг барьж, ямар ч судалгаагүйгээр үнэлгээ гаргасан байх тул нэхэмжлэгч Д.Дын өмчлөлийн Хан-Уул дүүрэг, 4 дүгээр хороо, Нүхтийн зам гудамж 58 тоот хаягт байрлах 1,090.99 м.кв талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөнд үнэлгээ хийсэн "Сэлэнгэ-Эстимэйт ХХК-ийн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагчаас тус шүүхэд гаргасан хариу тайлбартаа болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 101/ тоот захирамжаар "Т г с" ХХК, Д.Д нараас 1,399,295,460.00 төгрөгийг гаргуулж "Ариг банк" ХХК-д олгохоор шийдвэрлэсэн.

  

Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөр төлөгч Т г с ХХК, Д.Д нарт шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл удаа дараа гардуулахад төлбөрийг төлөөгүй тул үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Д.Дын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн  тоот дугаартай Хан-Уул дүүрэг, 4 дүгээр хороо, Нүхтийн зам гудамж тоот хаягт байрлах 1,090.99 мкв талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг газрын хамт 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 20260662/01 тоот тогтоолоор Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлд зааснаар битүүмжилж, эд хөрөнгө хураах тухай 2022 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 22260662/161 тоот тогтоолоор хураан авсан.

  

Үүний дараа хөрөнгийн үнэлгээ тогтоох ажиллагаа явуулахад төлбөр төлөгч нарын ирүүлсэн үнийн саналыг төлбөр авагч тал хүлээн зөвшөөрөөгүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 55 дугаар зүйлийн 55.2-т тус тус зааснаар 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 9/228 тоот тогтоолоор "Сэлэнгэ-Эстимэйт ХХК-ийн шинжээч Г.Отгонбаярыг томилсрн ба барьцааны зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг суурийн газрын хамт 3,357,629.673.00 төрөгөөр үнэлэсэн. Уг үнэлгээг тайлангийн хамт 2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр төлбөр төлөгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Баярлахад гардуулж, тэмдэглэлд гарын үсэг зуруулан баталгаажуулсан. Иймд, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасны дагуу явагдсан байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд өмгөөлөгчийн хамт гаргасан тайлбартаа:

 

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн  тоот захирамжаар хариуцагч нарын зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон. Өөрөөр хэлбэл, хариуцагч Т г с ХХК болон Д.Д нараас 1,399,295,460.59 төгрөгийг гаргуулж Ариг банк ХХК-д олгох, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн.

 

Дээрх захирамжийг албадан гүйцэтгэх ажиллагааг Ншшгг нь явуулж буйтай холбогдуулан барьцаа хөрөнгийг хураах, битүүмжлэх ажиллагаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасны дагуу явагдсан. Улмаар төлбөр төлөгч нар барьцаа хөрөнгийн зах зээлийн үнийг 15,000,000,000 төгрөгөөр үнэлсэн тул Ариг банк ХХК нь уг үнэлгээг эс зөвшөөрч, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хөндлөнгийн байгууллагаар үнэлүүлэх тухай хүсэлт гаргасан.

 

Ингээд 2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр Хан-Уул дүүрэг, 4 дүгээр хороо, Нүхтийн зам гудамж,  тоот хаягт байрлах  тоот улсын бүртгэлийн дугаартай 1,099.99 мкв талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг үнэлсэн үнэлгээний тайланг шийдвэр гүйцэтгэгч Ю.Отгонжаргал нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуульд заасны дагуу талуудад танилцуулсан.

 

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргахдаа дээрх үйл баримтад маргаагүй, зөвхөн шинжээчийг Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 4 дүгээр зүйлд заасан шударга байх, хууль тогтоомжид нийцсэн байх зарчим болон мөн хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.1-т хөрөнгийн үнэлгээний суурийг тодорхойлохдоо тухайн хөрөнгийн үнэлгээний шинж байдал, онцлогт үндэслэсэн байх, 9.2.3-т хөрөнгийн үнэлгээний зүйлийг тогтоосон үнэ цэнэ зохих үндэслэл бүхий тодорхой байх гэсэн шаардлагыг хангаагүй гэсэн үндэслэлийг заасан байна.

 

Хөрөнгийн үнэлгээний Сэлэнгэ-Эстимэйт ХХК-ийн тайлангийн 21, 22 дугаар талд үнэлэгдсэн үл хөдлөх хөрөнгөтэй 3 үл хөдлөх эд хөрөнгийг жишиж үнэлсэн байх ба эдгээр үл хөдлөх эд хөрөнгүүд нь байршил ойролцоо буюу Хан-Уул дүүрэг, Нүхтийн ам хаягт байршилтай, бүгд хувийн орон сууцны зориулалттай, газрын хамтаар үнэлэгдсэн, барилгын бүтэц хийцийн хувьд тоосгоор баригдсан, 4 давхар бүхий амины орон сууцнууд байна. Иймд, нэхэмжлэгчийн зүгээс зөрчсөн гэж үзэж буй Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.1, 9.2.3-т заасныг зөрчсөн гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй.

 

Тус хувийн сууцны зориулалттай байшингийн нэгж талбайн үнийг бусад иргэн, хуулийн этгээд нь 1,781,640-3,124,797 төгрөгөөр үнэлж, зах зээлд худалдан борлуулахаар санал гаргасан байх ба маргаан бүхий амины орон сууцны хувьд 3,080,395 төгрөгөөр үнэлэгдсэнийг хэтэрхий бага үнэ буюу нэхэмжлэгчийн эрх ашгийг хохироосон үнэлгээ гэж үзэх боломжгүй байна. 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон цагаас хойш Т г с ХХК болон Д.Д нар Ариг банк ХХК-нд төлбөл зохих төлбөрөөс нэг ч төгрөг төлж барагдуулаагүй ба нэхэмжлэгчийн зүгээс гаргаж буй үнэлгээ хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага нь төлбөр төлөгчийн хувьд цаг хожих, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг удаашруулах гэсэн ажиллагаа болохыг шүүхээс анхаарч үзэхийг хүсье. Иймд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага нь бүхэлдээ хууль зүйн үндэслэлгүй байх тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Талуудын шүүхэд өгсөн болон шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримтаас нэхэмжлэгчийн өгсөн нотлох баримт нь:

 

1.     Улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг төлсөн баримт,

2.     Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн дугаар захирамж,

3.     Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 4-161/17737 дугаар мэдэгэдэл,

4.     Сэлэнгэ-Эстимэйт ХХК-ийн хөрөнгийн үнэлгээ, хөрөнгийн үнэлгээний тайлан,

 

Хариуцагчаас өгсөн нотлох баримт:

 

1.     Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөөлөх итгэмжлэл,

2.     Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн тоот захирамж, мөн  тоот гүйцэтгэх хуудас,

3.     Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн тоот захирамж,

4.     Шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл,

5.     Шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл,

6.     Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол,

7.     Эд хөрөнгө хураах тухай тогтоол,

8.     Үнийн санал,

9.     Шинжээч томилох тухай тогтоол,

10.  Шинжээчээр оролцохоос татгалзах болон оролцуулж болохгүй нөхцөл байдал байгаа эсэх талаарх мэдээлэл тодруулсан тэмдэглэл,

11.  Хөрөнгийн үнэлгээний тайлан хүлээлцэх акт,

12.  Сэлэнгэ-Эстимэйт ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан хүргүүлэх тухай албан бичиг,

13.  Шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл,

14.  Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтэх газрын мэдэгдэл.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын гаргасан тайлбар, хэрэгт авагдсан болон хэлэлцүүлсэн бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Даас хариуцагч Ншшггт холбогдуулан дуудлага худалдааны үнэлгээ хүчингүй болгох тухай нэхэмжлэл гаргасан ба энэ хэрэгт шүүхээс 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хариуцагчид нэхэмжлэлийн хувийг гардуулж, хариуцагчид хуульд заасан эрх, үүргийг тайлбарлаж, танилцуулсан байна.

 

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээс үзвэл хариуцагчид холбогдуулан Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.7-д зааснаар бусдын эрх зөрчигдсөн шийдвэрийг хүчингүй болгуулахыг хүсчээ. Гэвч шүүх, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримт, зохигчдын тайлбарыг тус тус үндэслэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

1.            Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 101/ШШ2020/01436 тоот захирамжаар нэхэмжлэгч Ариг банк ХХК-ийн гаргасан хариуцагч Д.Д, Т г с ХХК нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 1,399,295,460.59 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч нар хүлээн зөвшөөрсөн байна /х.х-ийн 8-11хуудас/.

 

Тодруулбал, хариуцагч Д.Д болон Т г с ХХК нар нэхэмжлэгч Ариг банк ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох 1,399,295,460.59 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Хан-Уул дүүрэг, 4 дүгээр хороо, Нүхтийн зам гудамж,  тоот хаягт байрлах тоот улсын бүртгэлийн дугаартай 1,090.99 м.кв талбайтай хувийн сууц, мөн Ховд аймаг, Булган сум, Нарийн хар нуруу нэртэй газарт байрлах 6,131 гектар газрын ашигт малтмалын тоот тусгай зөвшөөрлөөр тус тус үүргийн гүйцэтгэлийг хангахаар болжээ.

 

Гэвч нэхэмжлэгч буюу төлбөр төлөгч Д.Д, Тахилгатгурван сайхан ХХК нар шүүхийн тоот захирамжийг сайн дураар биелүүлээгүйг үндэслэн тус шүүхээс 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдөр шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай  тоот захирамжийн дагуу  тоот дугаартай гүйцэтгэх хуудсыг олгосон байна /х.х-ийн 90 хуудас/.

 

Ингээд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчаас өгсөн нотлох баримтаар тус байгууллага нь төлбөр төлөгч нараас 1,399,295,460.59 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай шүүхийн захирамжийг албадан биелүүлэхээр 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай 20260662 тоот тогтоол гаргаж, хуульд заасан ажиллагааг явуулж байгаа ажээ /х.х-ийн 93 хуудас/.

 

Улмаар хариуцагч Ншшгг нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1-д зааснаар иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг баталгаажуулах арга хэмжээг авч, төлбөр төлөгчид шүүхийн шийдвэрийг биелүүлэх мэдэгдэл өгөх, түүнтэй уулзах, хөрөнгийн тухай лавлагааг бусад этгээдээс авах болон эд хөрөнгийг битүүмжлэх, хураах зэрэг ажиллагааг гүйцэтгэсэн эсэх талаар зохигчид маргаагүй /х.х-ийн 95-98 хуудас/.

 

2.            Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2Дараах хөрөнгийг шинжээчээр үнэлүүлнэ гээд 55.2.2үнэлгээг талууд, өмчлөгч Иргэний хуулийн 177.1-д заасны дагуу тохиролцоогүй хөрөнгө гэж заажээ.

 

Тайлбарлавал, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1Дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч харилцан тохиролцож тогтоосон үнийн, хэрэв тохиролцоогүй бол үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн 70 хувиар тооцон тогтооно. Үнэлгээчнийг дуудлага худалдаа явуулах эрх бүхий этгээд томилно гэж заасны дагуу дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох үнийг уг худалдааг явуулахаас өмнө төлбөр авагч, төлбөр төлөгч, мөн өмчлөгч нар харилцан тохиролцож тогтоох ба тийнхүү тохиролцоогүй тохиолдолд хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас хараат бус, мэргэжлийн үнэлгээчний саналыг үндэслэн хөрөнгийн үнэлгээг тогтоох үндэслэл бий болдог.

 

Өөрөөр хэлбэл, төлбөр төлөгч, аль эсхүл өмчлөгч нарын санал болгосон буюу тэдгээрийн тогтоосон үнэлгээг төлбөр авагч этгээд хүлээн зөвшөөрөөгүй тохиолдолд талуудын маргаж байгаа хөрөнгийн зах зээлийн үнэлгээг мэргэжлийн хөндлөнгийн үнэлгээчин тогтоох ажиллагааг гүйцэтгэдэг байна.

 

3.            Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар хариуцагч Ншшгг нь барьцааны зүйл болох Хан-Уул дүүрэг, 4 дүгээр хороо, Нүхтийн зам гудамж, тоот хаягт байрлах  тоот улсын бүртгэлийн дугаартай 1,090.99 м.кв талбайтай хувийн сууцны зах зээлийн үнийн талаар саналыг нь төлбөр төлөгч нараас авахад итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Баярлах нь 15,000,000,000.00 төгрөгөөр үнэлсэн байна /х.х-ийн 100 хуудас/.

 

Тодруулбал, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1Иргэний эрх зүйн бүрэн чадамжтай этгээд иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд эрхээ өөрөө, эсхүл төлөөлөгчөөрөө дамжуулан хэрэгжүүлнэ гэж, мөн 38 дугаар зүйлийн 38.1Төлөөлөгчийн бүрэн эрхийг төлөөлүүлэгчээс бичгээр олгосон итгэмжлэл, эрх олгосон бусад баримт бичгээр тодорхойлно гэж тус тус зааснаар зохигчид Ч.Баярлах гэж хүнийг төлбөр төлөгч Д.Д болон Т г с ХХК нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч бөгөөд хөрөнгийн үнэлгээний талаар санал гаргах эрхтэй этгээд эсэх талаар маргаагүй, тэрбээр төлбөр төлөгчийг төлөөлж шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд оролцсон байна.

 

Гэвч төлбөр авагч Ариг банк ХХК-ийн зүгээс төлбөр төлөгч төлбөр Д.Д болон Т г  с ХХК нарын өгсөн үнийн саналыг хүлээн зөвшөөрөөгүй тул шинжээч томилуулах хүсэлтийг 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдөр хариуцагч Ншшггт гаргажээ /х.х-ийн 99 хуудас/.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 9/228 тоот тогтоолоор барьцаа хөрөнгийн зах зээлийн үнийг тогтоолгохоор хөрөнгийн үнэлгээний Сэлэнгэ-Эстимэйт ХХК-ийг томилсон бөгөөд тус компанийн 2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний тайланд тусгагдсанаар Хан-Уул дүүрэг, 4 дүгээр хороо, Нүхтийн зам гудамж тоот хаягт байрлах  тоот улсын бүртгэлийн дугаартай 1,090.99 м.кв талбайтай хувийн сууцны зах зээлийн үнийг 3,357,629,673.00 төгрөгөөр үнэлсэн байна /х.х-ийн 105-126 хуудас/.

 

Тус дүгнэлтэд барьцаа хөрөнгийн үнийг зах зээлийн харьцуулалтын аргад тулгуурлаж, өнөөгийн зах зээлийн ханшийг тогтоосон, уг дүгнэлтийг гаргахдаа ижил төрлийн үл хөдлөх хөрөнгийн үнийг судалсан байх тул нэхэмжлэгчийн үл хөдлөх хөрөнгийн бодит байдлыг бүрэн үнэлээгүй буюу хэт багаар үнэлсэн гэх тайлбар үндэслэлгүй байна. Тодруулбал, энэхүү үнэлгээг ямар эх сурвалжид үндэслэсэн, үнэлгээний ямар аргыг хэрэглэсэн, ижил төрлийн ойр орчимд байдаг үл хөдлөх хөрөнгийн ханш хэдэн төгрөг байсан, чухам ямар үндэслэлээр итгэлцүүр хэрэглэсэн гэх зэргийг тус тус судалж, дүгнэсэн тухайгаа тодорхой тайлбарлажээ.

 

4.            Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1үнэлгээчин гэж хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрөл эзэмшигч Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүнийг хэлнэ гэж, мөн 4 дүгээр зүйлий 4.1.1хараат бус байх гэж, түүнчлэн 9 дүгээр зүйлийн 9.4Хөрөнгийн үнэлгээний тайланд үнэлгээчин гарын үсэг зурж, тэмдэг даран баталгаажуулсан байна гэж тус тус заасан бол Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1Шинжилгээг шүүхийн шинжилгээний байгууллагаас гадуур хийлгэх бол эрх бүхий этгээд нь тусгай мэдлэг бүхий тухайн хэрэгт хувийн сонирхолгүй хүнийг урьж, хувийн бичиг баримт, мэргэжил, чадвар, шинжээчээр оролцуулж болохгүй үндэслэл, шинжээчээр ажиллахыг зөвшөөрч байгаа эсэхийг урьдчилан тодруулна гэж тус тус заасан.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар Сэлэнгэ-Эстимэйт ХХК-ийн хөрөнгийн үнэлгээчин нь тусгай зөвшөөрөлтэй, тэдгээрт хуульд заасан эрх, үүргийг тайлбарлаж, танилцуулсан байгаагаас гадна тус компани хөрөнгийн үнэлгээ хийх үйл ажиллагаа явуулдаг байна. Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлд хөрөнгийн үнэлгээний тайланд тавих шаардлагын талаар зохицуулсан ба хөрөнгийн үнэлгээний Сэлэнгэ-Эстимэйт ХХК-ийн дүгнэлтийг үзвэл тухайн шаардлагыг зөрчсөн гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна /х.х-ийн 127-129 хуудас/.

 

Мөн дээрх хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.6-д зааснаар хөрөнгийн үнэлгээний суурийг тогтоохоор зах зээлийн үнийн талаарх судалгааг хийхдээ маргаж байгаа үл хөдлөх хөрөнгөтэй ижил төрлийн үл хөдлөх хөрөнгийг бусдад худалдахаар бусдад санал болгосон үнийг суурь болгосон нь зөрчил болохгүй юм. Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1, 195 дугаар зүйлийн 195.1, 195.4-т тус тус зааснаар гэрээний чөлөөт байдлын зарчмын хүрээнд аливаа этгээд нийтэд саналын дуудлага гаргаж, улмаар түүнд санал гаргасан хүн, хуулийн этгээдтэй худалдах, худалдах авах гэрээ байгуулж, эд хөрөнгийг худалдсан болон худалдахаар санал болгож буй үнийн саналыг үндэслэсэн нь үнэлгээний суурь зарчимд нийцнэ.

 

5.            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэр тухай хуулийн 6 дугаар зүйл, 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, мөн 67 дугаар зүйлийн 67.1.1, 107 дугаар зүйлийн 107.2, 107.3-т тус тус зааснаар зохигчид нэхэмжлэлийн шаардлага, хариуцагчийн хариу татгалзал, маргааны үйл баримт, хариуцагчийн гэм бурууг нотолж, түүний татгалзлыг үгүйсгэж байгаа үндэслэлээ нотлох үүрэгтэй.

 

Нэхэмжлэгч Д.Д нь хөрөнгийн үнэлгээний Сэлэнгэ-Эстимэйт ХХК-ийн үнэлгээг үл хүлээн зөвшөөрч, барьцаа хөрөнгийн зах зээлийн ханшийг 3,357,629,673.00 төгрөгөөс их байх ёстой гэж маргаж буй тохиолдолд тухайн маргааныг үүсгэсэн үеэс эхлэн өөрийн татгалзлаа баримтаар нотлох үүрэгтэй боловч нэхэмжлэгч нь энэхүү шаардлага, үндэслэлээ тодорхой баримтаар нотлоогүй, энэ талаар холбогдох баримтыг шүүхэд өгөөгүй байна.

 

6.            Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 257 дугаар зүйлийн 257.1Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага нь хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр гүйцэтгэх үйл ажиллагааг хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд хэрэгжүүлэх тусгайлсан чиг үүрэг бүхий төрийн цэргийн байгууллага мөн гэж зааснаар хариуцагч Ншшгг нь шүүхийн шийдвэрийн дагуу төлбөр барагдуулах үйл ажиллагааг албадан гүйцэтгэж байгаа ашиг сонирхолгүй хөндлөнгийн эрх бүхий байгууллагын хувьд төлбөр авагч болон төлбөр төлөгч нарын хүлээн зөвшөөрөөгүй буюу барьцааны зүйлийн үнэлгээг тогтоосон хөрөнгийн үнэлгээний компанийн тайланг үндэслэлтэй эсэхийг тогтоох үүрэг хүлээхгүй.

 

Харин тус хуулийн 32 дугаар зүйлийн 32.2Эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн гэж үзэж түүнийг сэргээх, хамгаалахаар гүйцэтгэх баримт бичигт заасан хүн, хуулийн этгээдийг төлбөр авагч гэнэ гэж, мөн 32.3Төлбөр авагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, үүргээ биелүүлээгүй гэж гүйцэтгэх баримт бичигт заасан хүн, хуулийн этгээдийг төлбөр төлөгч гэнэ гэж тус тус зааснаар төлбөр авагч болон төлбөр төлөгч нарын эрх, ашиг сонирхол шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд хөндөгддөг тул тэдгээр оролцогч нь юуны түрүүнд хөрөнгийн үнэлгээний тайлангийн талаар маргаж байгаа бол тайлбар, татгалзлаа нотлох үүргийг хүлээнэ.

 

Зүй нь, нэхэмжлэгчээс үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн үнийг 3,357,629,673.00 төгрөг биш, харин 15,000,000,000.00 төгрөгийн үнэлгээтэй гэж маргаж байгаа бол уг тайлбараа нотолсон эргэлзээ төрүүлэхүйц хэмжээний баримтыг шүүхэд ирүүлэх учиртай боловч нэхэмжлэгч нь тийм тайлбар бүхий нотлох баримтыг өгсөнгүй. Харин хариуцагч Ншшгг нь хараат бус, мэргэжлийн үнэлгээчийн үнэлгээг үндэслэн төлбөр төлөгчийн өмчлөлийн хөрөнгийг Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 117.1-д зааснаар дуудлага худалдааны санал болгох доод үнийг тооцсон нь хуульд нийцсэн байна.

 

7.            Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2үйлчлүүлэгч гэж хөрөнгийн үнэлгээ хийлгэж байгаа Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүн, хуулийн этгээдийг хэлнэ гэж, мөн 5 дугаар зүйлийн 5.1Хөрөнгийн үнэлгээг дараахь үндэслэлээр хийнэ гээд 5.1.1үнэлгээчин болон үйлчлүүлэгч харилцан тохиролцсон, түүнчлэн 5.1.2хуульд тусгайлан заасан тохиолдолд эрх бүхий этгээдийн шийдвэрээр гэж тус тус заасан.

 

Тайлбарлавал, хөрөнгийн үнэлгээг зөвхөн үнэлгээ хийлгэхээр шийдвэрлэсэн шүүхийн захирамж болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын тогтоолоор хийх ёстой гэж ойлгохгүй ба иргэн, хуулийн этгээдийн зүгээс сайн дурын үндсэн дээр хөрөнгийн үнэлгээчинд хүсэлт гаргаж, харилцан тохиролцон дүгнэлт гаргуулах боломжтой юм. Иймд, шүүхээс дээр дурдсаныг тус тус нэгтгэн дүгнээд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.            Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасныг үндэслэн нэхэмжлэгч Д.Дын гаргасан хариуцагч Ншшггт холбогдох Хан-Уул дүүрэг, 4 дүгээр хороо, Нүхтийн зам гудамж, тоот хаягт байрлах  тоот улсын бүртгэлийн дугаартай 1,090.99 м.кв талбайтай хувийн сууцны зориулалттай үлд хөдлөх хөрөнгийг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. 

 

2.            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200.00 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

3.            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-т зааснаар шүүгчийн 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн  тоот захирамжаар авагдсан шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ нь тус хуулийн 120.2-т заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэлх хугацаанд хэвээр байхыг үүгээр дурдсугай.

 

4.            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНДАЛБАЯР