| Шүүх | Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Батмөнхийн Сарантуяа |
| Хэргийн индекс | 146/2022/00341/И |
| Дугаар | 146/ШШ2023/00016 |
| Огноо | 2023-01-16 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2023 оны 01 сарын 16 өдөр
Дугаар 146/ШШ2023/00016
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Б.Сарантуяа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч:******************аймаг, **********сум, *************баг************тоотод оршин суух *********** овогтой *************/РД:***********/ нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ************* аймаг, ************ сум, *********** баг, ********тоотод оршин суух ********** овогтой ********** /РД:**************/ холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 15 400 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *************** хариуцагч*************, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Батцог нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч **************** нь ************** холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 15 400 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
2022 оны 08 дугаар сарын 19-ний өдөр *****************надаас 10 000 000 төгрөгийг 01 сарын хугацаатайгаар зээлүүлээд одоогоор авч чадахгүй байгаа тул гэрээний дагуу хүү 5 400 000 төгрөг, үндсэн мөнгө 10 000 000 төгрөг, бүгд 15 400 000 төгрөгийг гаргуулж өгнө үү.
Нэхэмжлэгч *************** нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
*************эхнэр нь над руу нэг сарын хугацаатай 10,000,000 төгрөг зээлээч гэж өдөр шөнөгүй залгаад байсан. Манай дүү байраа томруулах гээд надад 10,000,000 төгрөг хадгалж байгаа гэж надад ярьж байтал ***********эхнэр нэг өдөр залгахад нь манай дүү надтай хамт байж таарсан. ***************эхнэр нь надад хэлэхдээ 7 хоногийн хугацаатай 10 000 000 төгрөг зээлээч би зээлээ хаачхаад буцаагаад 1 000 000 төгрөг нэмээд өгье гэж анх надад хэлсэн. Тэгээд манай дүү зөвшөөрөөд 10 000 000 төгрөгийг сүүлийн хугацаа нэг сар гээд гэрээ хийгээд зээлсэн. Тухайн зээлийн гэрээг *************нь 2022 оны 08 дугаар сарын 19-ний өдөр ирж хийгээд надаас 10 000 000 төгрөгийг зээлсэн. 10 000 000 төгрөгийг 10 хувийн хүүтэй зээлсэн. Тухайн гэрээндээ хугацаа хэтэрвэл өдрийн 1 хувиар алданги тооцохоор гэрээ хийж авсан. Түүнээс хойш нэг сарын хугацаа өнгөрсөн боловч утсаа авахгүй таг алга болсон. Би гэрт нь хэд хэдэн удаа очиж уулзсан. Удаахгүй өгнө гэж хэлдэг боловч өнөөдрийг хүртэл огт өгөхгүй байна. Би ************* мөнгөө өгчих юм болов уу гэж харсаар байгаад 2022 оны 11 дүгээр сард шүүхэд хандсан. Үндсэн зээл 10 000 000 төгрөг, хүү 2 000 000 төгрөг, алданги 3 400 000 төгрөг, нийт 15 400 000 төгрөгийг хариуцагч ***************** гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч ***************** нь шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:
Нэхэмжлэгч ********************* ярьж байгаа бүгд үнэн. Манай эхнэр Солонгос улсад гар утас, компьютер, цахилгаан барааны ажил хийдэг. Анх манай эхнэр ***************руу ярьж байгаад 10 000 000 төгрөгийг 7 хоногийн хугацаатай зээлэхээр болсон. Манай эхнэр Солонгос улсад байдаг учраас зээлийн гэрээг би 2022 оны 08 дугаар сарын 19-ний өдөр *************байгуулж гарын үсэг зурж авсан. Манай эхнэр Солонгос улсад тогтсон ажил хийхгүй байгаа болохоор өөрийн гэсэн тогтсон орлогогүй байдаг. Ийм учраас ***********нэхэмжлээд байгаа 15 400 000 төгрөгийг төлөх боломж байхгүй. Би энэ нөхцөл байдлыг **********************тайлбарлаж хэлсэн. Миний бие аялал жуулчлалын бизнес эрхэлдэг ийм хүн байгаа. Манай ажил зун цагт буюу 7-8 дугаар сард эрэлттэй байдаг. Тэр үед мөнгийг нь өгье гэж хүртэл хэлж байсан. Би үндсэн зээл 10 000 000 төгрөг, хүү 2 500 000 төгрөг, нийт 12 500 000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Алданги 2 900 000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Сүүлийн нэг сарын алдангийг өдрийн 1 хувиар тооцно гэж анхнаасаа яриагүй гэв.
Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхийн лавлагаа, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Хаан банкны 2022 оны 08 дугаар сары 19-ний өдрийн мөнгөн шилжүүлэгийн баримт, 2022 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн зээлийн гэрээ зэргийг шүүхэд гаргаж өгсөн.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ****************хариуцагч ******************холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт 15 400 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ *************2022 оны 08 дугаар сарын 19-ний өдөр 10 000 000 төгрөгийг сарын 10 хувийн хүүтэй, хугацаа хэтэрсэн хоног тутамд 1 хувийн алданги тооцохоор 1 сарын хугацаатай зээлийн гэрээ байгуулсан. Хариуцагч нь мөнгийг төлөхгүй байгаа тул эхний 2 сарын хүү 2 000 000 төгрөг, сүүлийн 1 сар 4 хоногийн алданги бодоход 3 400 000 төгрөг, нийт 5 400 000 төгрөг, нийт 15 400 000 төгрөгийг гаргуулна гэж тайлбарлажээ.
Хариуцагч **************** нь энэ мөнгийг бүхэлд нь эхнэрт явуулсан. Би аваагүй тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Би үндсэн зээл 10 000 000 төгрөг, хүү 2 500 000 төгрөг, нийт 12 500 000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Алданги 2 900 000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Алдангийг өдрийн 1 хувиар тооцно гэж анхнаасаа яриагүй гэж маргажээ.
Нэхэмжлэгч ************** нь хариуцагч ************ 2022 оны 08 дугаар сарын 19-ний өдөр 10 000 000 төгрөгийг сарын 10 хувийн хүүтэй, 01 сарын хугацаатай зээлдүүлсэн ба мөнгийг хариуцагч Г.Ганбаатарын данс руу шилжүүлсэн болох нь зээлийн гэрээ, Хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримт зэрэг баримтуудаар тогтоогдож байна.
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж зохицуулжээ.
2022 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн зээлийн гэрээнд талууд гарын үсгээ зурж баталгаажуулсан байх тул шүүхээс хуульд заасны дагуу хүчин төгөлдөр гэрээ байгуулагдсан гэж үзсэн бөгөөд уг зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан хуулийн дээрх зохицуулалтад нийцсэн, нэхэмжлэгч нь 10 000 000 төгрөгийг хариуцагчид шилжүүлсэн ба зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд мөнгөн хөрөнгийг хүүгийн хамт буцаан төлөх үүргээ биелүүлээгүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэгч үүргийн биелэлтийг шаардсан нь үндэслэлтэй байна.
Иргэний хуулийн дагуу зээлийн гэрээнд заасан тохиолдолд зээлдүүлэгч нь хүү, алданги авах эрхтэй бөгөөд 2022 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн зээлийн гэрээнд хүү, алданги авахаар талууд харилцан тохиролцжээ.
Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3-т Хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ, 282 дугаар зүйлийн 282.3-т Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана гэж тус тус заажээ. Гэрээний талууд 2022 оны 08 дугаар сарын 19-ний өдөр гэрээг бичгээр үйлдсэн байх тул уг өдрөөс эхэлж зээлдүүлэгч гэрээнд заасан хүү, алданги авах эрхтэй байна.
Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.1-т үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ гэж заасан бөгөөд хариуцагч **************** нь гэрээнд заасан үндсэн төлбөр, хүүг энэхүү гэрээнд заасны дагуу төлөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй болох нь зохигчийн тайлбараар тогтоогдсон, хариуцагч ************* нь 10 00 000 төгрөгийг шууд эхнэртээ өгсөн, гэрээнд алданги тооцно гэж тохироогүй гэсэн тайлбар нь давхар нотлох баримтаар нотлогдоогүй.
Хариуцагч нь уг зээлийн гэрээний хүү, алданги нь хэт өндөр байх тул шүүх эрх хэмжээний хүрээнд бууруулж өгнө үү гэх хүсэл гаргасан нь үндэслэлгүй Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.2-т заасан хүүгийн хэмжээ нь зээлдэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол илт хохиролтой гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.
Түүнчлэн Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр алданги төлнө гэж зохицуулсан ба ****************** нарын хооронд байгуулсан зээлийн гэрээнд алдангийг 1 хувиар тогтоосон нь хууль зөрчсөн мэт боловч алдангийг зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэх хүртэл нийт 119 хоногоор, хуульд нийцүүлэн хоногийн 0.5 хувиар тооцоход 6 500 000 төгрөг байх бөгөөд алданги нь гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхгүй буюу 5 500 000 төгрөг болох юм. Үүн дээр үндсэн мөнгө 10 000 000 төгрөг, нэг сарын хүү 1 000 000 төгрөгийг нэмж тооцоход нийт гарах үнийн дүн нь нэхэмжлэгчийн нэхэмжилсэн үнийн дүнгээс илүү гарч байх тул шүүхээс нэхэмжлэгчийн шаардлагын хэмжээнд хангаж шийдвэрлэх нь хуульд нийцнэ.
Дээрхийг нэгтгэхэд 2022 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн зээлийн гэрээний үүрэгт хариуцагч ********************15 400 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч******************* олгож нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.4-т тус тус зааснаар хариуцагч ****************овогтой ***************** 15 400 000 /арван таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *************** овогтой *************** олгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 234 950 /хоёр зуун гучин дөрвөн мянга есөн зуун тавин/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 234 950 /хоёр зуун гучин дөрвөн мянга есөн зуун тавин/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *****************олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсмогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар хүсэлт гаргагч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гарсан шүүхээр дамжуулан Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.САРАНТУЯА