Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 2025/ШЦТ/82

 

Өвөрхангай аймгийн ******* сум дахь Сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Энх-Амгалан даргалж,

Улсын яллагч: Д.Алимаа,

Нарийн бичгийн дарга: А.Баасансүрэн,

Хохирогч: *******

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Д.Пүрвээ,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Б.Ариунжаргал,

            Шүүгдэгч: ******* нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Өвөрхангай аймгийн ******* сум дахь Сум дундын Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч ******* холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг 2025 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр хянан хэлэлцэв.

                               Шүүгдэгчийн  биеийн байцаалт:

             Монгол Улсын иргэн, ******* өдөр Өвөрхангай аймгийн ******* суманд төрсөн, ******* настай, эмэгтэй, дээд боловсролтой, ******* мэргэжилтэй, ам бүл *******, хамт Улаанбаатар хот, ,, 15 дугаар хороолол 85б-*******0 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй /

                                     Холбогдсон хэргийн талаар:

 Шүүгдэгч ******* нь 202******* оны 12 дугаар сарын 19-ний өдөр Өвөрхангай аймгийн ******* сумын 1 дүгээр баг Луваанжалба 9-19 тоот хашааны гадна *******ыг өөрийн нөхөр хардсаны улмаас алгадах, өшиглөх үйлдлээр халдаж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

                                            ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах ба өмгөөлөх талуудын саналаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд. Үүнд: 

            Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: ...*** орой 19 цагт алдад манай нөхөр гэрээсээ гараад *** руу явсан. Энэ өдрөөс 2-******* хоногийн өмнө энэ 2 харилцаад сэлбэгээ захиалсан байсан. *** өдөр манай нөхөр сүмтэй газар хаана байдаг юм бэ. Хүн машин янзлуулъя гэнэ гэхээр нь би зааж өгсөн. Манай нөхөр манай эндэхийнх биш л дээ. Шөнө 2******* цагаас хойш утсаа огт аваагүй. Би хөгшин аавтайгаа амьдардаг учир хүүхдээ аавдаа үлээчхээд явсан. Очиход ганцхан айл л гэрэлтэй байсан. Тэр айлд очиход манай нөхрийн машин байсан. Машин руу нь тулаад очиход машины цаагуур хүн буугаад гүйсэн. Нөхрийн талын хаалгыг татахад онгойлгохгүй байсан. Тэгэхээр нь цаад талаар нь явахад модны ёроолд энэ охин нуугдаад сууж байсан. Манай нөхрийн машин дулаацаад байх машин биш. Хөгшин онтой машин байсан. Тэгээд энэ охиныг захаас нь татаад машины гэрэлд харсан чинь жоохон хүүхэд байсан. Тэгсэн энэ охин эгчээ би яагаа ч үгүй гэж хэлсэн. Ийм жоохон байж хүний нөхөртэй юу хийж байгаа юм бэ, янхан юм уу чи гэж хэлсэн. Тэгээд гэрийнх нь амбаарын хаалгыг онгойлгоод энэ янхан охиноо ав гэж хэлсэн. Тэгээд буцаад машиндаа суусан. *** манайд дахин битгий хэлээрэй гэж хэлсэн. Өмнө нь огт ирж байгаагүй учир ухарч гарах гэж байгаад хунгарласан цас руу орчихсон. Гадаа маш хүйтэн байсан. Тэгсэн эд нар бүгдээрээ намайг бүчээд авсан. Ээж нь болох *** гэдэг хүн намайг зодсон, цохисон, зулгаасан. *** миний машины толийг өшиглөж хагалсан. *** нараас архи үнэртэж байсан. Намайг машинаас гаргаж ирээд гараас татаад байсан. Тэгээд байж байтал 2 цагдаа ирсэн. Цагдаа ирээд намайг машинд суулгасан. **** цагдаатай нийлж байгаад *** надаас салгасан. Цагдаа нар юу болсныг надаас асуусан. Одоо хэлтэс рүү явна. Та өргөдөл гаргах эрхтэй гэхээр нь хувцаснаасаа ичээд байна. Өргөдөл, гомдол гаргахгүй гэж хэлээд шөнийн 24 цаг өнгөрч байхад явсан... гэв.

            Хохирогч *** шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: ...*** өдрөөс ***-ны өдөрт шилжих шөнө болсон. Өмнөх өдөр нь фэйсбүүкт машинаа баяжсан гэж ойлгоод янзлах хүн байна уу гэж зар оруулсан. Тэгсэн над руу *** гэдэг ах машин чинь баяжсан юм уу гэж хэлсэн. Тэгээд гэрээ зааж өгөхөд ах нь эндэхийнх биш. Мэдэхгүй байна гэж хэлсэн. Тухайн үед би чуулган дээрээ байна гэж хэлсэн. Тэгээд манай машиныг үзээд Улаанбаатар хотоос сэлбэг захиалах юм байна гээд сэлбэгээ захиулсан. Улаанбаатар хотоос 18 цагийн үед сэлбэг ирсэн гэж хэлсэн. *** гэдэг хүнд сэлбэг ирсэн гэж хэлсэн. Гадаа маш хүйтэн байсан. Би машины сэлбэгийг сайн мэдэхгүй байна. Миний машинаас нэг юмыг нь аваад гэрт зуухны хажууд 2-******* цаг болсон. Тэгээд болчихсон шүү ахын дүү гэж хэлсэн. *** ах, аав бид ******* гараад угсраад байж байхад газ хэрэгтэй байна гэсэн. Манайд газ байгаагүй учир *** ахтай хамт дэлгүүр явсан. Машинаа угсрах гэж өчнөөн цаг болсон. Яагаад гэвэл гадаа маш хүйтэн байсан. Манай гэрийн хажуу талд цагаан өнгийн гэрэл байдаг юм. Тэр гэрлийг машины копудыг онгойлгоход сайн тусахгүй байна гээд *** ах өөрийнхөө машинаар гэрэл тусгаж өгсөн. Ахынх нь машин бензин их иддэг. Миний шар ассан байгаа учир мөнгө нэмж өгөөрэй гэсэн. Би өмнөх бүх мөнгийг өгсөн байсан. Миний машиныг асааж л байвал мөнгө нь хамаагүй гэж хэлсэн. Би тухайн үед нь шууд мөнгөө шилжүүлсэн. Машины доороос галлана гэсэн. Манай гэрт ээж, миний 2 хүүхэд, дүү нар унтах гэж байсан. Харин гадаа аав, *** ах бид ******* байсан.  Тэгээд миний машин  ассан.*** ах 10 литр бензиний мөнгө өгчих Миний машиныг доороос нь галлаж асаах юм байна гэхэд аав гэрийн зуухнаас үнс авч ирсэн. Доогуур нь нэлээн галласан. *** гэгч харсан байх гэж бодож байна. Шөнийн 12 цагийн үед миний машиныг асаасан. Тэгээд *** ах надад оройжин машинаа асаалттай байлгалаа. Нэмж бензиний мөнгө хийгээрэй гэхээр нь хэдэн төгрөг болох вэ гэхэд 10 литр бензиний мөнгө байхад болно гэсэн. Би тухайн үед утасныхаа цэнэглэгчийг ажил дээрээ үлдээсэн байсан. Тэгээд манай гэрт таеп си цэнэглэгч хэрэглэдэг хүн байгаагүй. Аав нокиа барьдаг. Ээж, дүү 2 андройд утас барьдаг байсан. ахаас цэнэглэгч байна уу гэж асуусан. ах манай машинд цэнэглэгч байгаа гэхээр нь утсаа цэнэглэхээр суусан. Мөнгөө шилжүүлэх гээд сууж байсан. Манай машины аккумлятор их муу байсан. Надад аккумлятораа шилжүүлж өгсөн. Манай урд хаалга цасаар хунгарлагдсан. Хашаагаа машин орох хэмжээгээр нь авчихсан байсан. Тэгсэн нэг машин маш хурдтай ирсэн. ах манай эхнэр хартай шүү, буугаарай гэж хэлсэн. Тэгээд буугаад байж байтал манай нөхөртэй хоёулхнаа юу хийж байгаа юм бэ гээд намайг алгадаад, чээж рүү цохисон. Би согтууруулах ундааны зүйл хэрэглэдэггүй. Харшилтай юм л даа. Тэгээд үнэхээр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан бол цагдаа яагаад миний согтуурлыг шалгаагүй юм бэ. Намайг гэр лүү үсдэж чирч оруулаад энэ янхан хүүхдээ ав гэж хэлсэн. Манай 2 хүүхэд хүртэл уйлаад сэрсэн. Мөн манай ээж унтаж байсан бол хэзээ ч гадны хувцастайгаа унтахгүй. Тухайн үед унтаж байсан гэвэл миний 2 хүүхэд, бие давхар дүү нар маань л байсан. Манай аав машин галлах гээд орж гараад явсан. Би машинаа засуулах гэж байгаа учраас дэргэд нь байна. Тэгээд намайг гэр лүү үсдэж чирч оруулаад энэ янхан хүүхдээ ав гэж хэлсэн. Ээж юу болов гэсэн чинь янхан хүүхдээ ав, танай гэрт хүмүүжил гэж байдаггүй юм уу, яахаараа манай нөхөртэй хоёулхнаа байдаг юм бэ гэснээ ээжийн хэвлий рүү цохисон. Тэгээд ээж хөл нүцгэн гарч ирсэн. Гэхдээ зарим үйл явдлыг нь марчхаад байна. Манай ээжийг өшиглөчхөөд гарч явсан. Манай аав, ээж хоёр яагаад хүүхдийг өшиглөж байгаа юм бэ гэсэн чинь манай нөхөртэй хоёулхнаа байсан гэдэг зүйлийг л хэлээд байсан. ах гэмгүй хүүхдийг яагаад байгаа юм бэ гэхэд манай гэрт дахин битгий ирээрэй гээд та 2 хэрэлдээд байсан. ах машиндаа байсан. Манай ээж цагдаа дуудсан байсан. Манай ээж цагдаа нарын нүд дээр таны машины толийг өшиглөсөн. Тэрийг дуудлагаар ирсэн 2 цагдаа харсан. Дараа нь ээж та 2 шүүхээр  шийдэгдсэн. Манай ээж машины толийг өшиглөсөн нь үнэн болно гэж хүлээн зөвшөөрч торгуулийн арга хэмжээ авхуулсан. Толийг нь төлж хохиролгүй болгосон. Надад таны машиныг өшиглөх ямар ч шаардлага байхгүй. Та ямар ч үндэслэлгүйгээр намайг цохисон. Яагаад намайг цохиж байгаа юм бэ гэхэд чи бол *******ы янхан, чамайг фэйсбүүкт тавина, ажилгүй болгоно гэж хэлсэн. Цагдаа нар ирээд таныг шууд аваад явсан. Дараа нь цагдаа руу холбогдоход намайг ирж уулзаарай гэсэн. Хэрвээ би уусан байсан бол цагдаа намайг үлээлгэнэ. Би согтууруулах ундааны зүйл хэрэглэдэггүй. Өмнө нь 10 жилдээ хөлөө бэртээсэн байсан. *** гэдэг хүн миний зүүн өвдөгний чагтан холбоос руу өшиглөсөн. Тэгээд шууд *******0-ны өдөр Улаанбаатар хот руу явж үзүүлсэн. Хуучин гэмтэл нь сэдэрсэн байна. Хагалгаанд орох шаардлагатай байна гэсэн оноштой байгаа. *** гэх хүн ямар ч үндэслэлгүйгээр гар хүрснийх нь дараа ажлаа хийж чадаагүй. Эмнэлэг рүү олон удаа явсан. Сэтгэл санааны хувьд ч хэцүү өөрчлөлттэй байсан. Маш их айдастай байсан. Би өвдөлтөөсөө болоод ажлаа хийж чадаагүй... гэв.

            Хохирогч *** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...*** өдөр орой би ахын машинтай яваад газ, газын  хошуу 2 авч 18 цаг өнгөрч байхад гэрт бид 2 ирсэн. Би утасны гэрлээ тусгаад гадаа машинаа янзлах гээд нэлээн удсан. За одоо ах нь машиныг нь асаагаадахъя гээд гарсан тэр үед аав, би, ах бид ******* хамт байсан. Тэгээд галлаж асаах гэсээр байтал 2******* цаг болсон байсан. Би тэгээд даараад ахаа би гэр лүүгээ ороод байж байх уу гэж асуутал ахын дүү миний машинд ороод суугаад байж бай гэж хэлсэн. Тэр үед ахын эхнэр гэдэг хүн ирсэн тэр үед ах ахын дүү машинаас буугаарай манай эхнэр хартай шүү гэж хэлтэл эхнэр нь хүрч ирээд миний баруун хацар луу 2 удаа алгадсан, цээж рүү хүчтэй цохисон, зүүн хөлийн гэмтэлтэй өвдөг рүү өшиглөсөн /10 жилдээ өвдгөө гэмтээж байсан/ дараа нь намайг үсдээд гэр

 лүү орсон. Намайг янхан минь би чамайг фейсбүүк-д тавина гээд байсан. Би аймар шоконд орсон. Манай гэрт ороод миний ээжийг 1 удаа хэвлий хэсэг рүү нь өшиглөсөн. Тухайн үед дуудлагаар очсон цагдаа гомдол гаргаад хэрэггүй гаргавал чи л илүү хохирно шүү дээ гэж хэлсэн. Тийм болохоор би тухайн үед аймар их айсан байсан нээрэн л би торгуулах юм байна гэж бодоод гомдол гаргаагүй ...” гэх мэдүүлэг /хх-ийн 25 дугаар хуудас/,

            Иргэний нэхэмжлэгч **** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:  “...*** нь эрүү мэндийн даатгалын сангаас *** өдрөөс Өвөрхангай аймгийн *** эмнэлэгт яаралтай тусламж *******0 000 төгрөг, Өвөрхангай аймгийн *** эмнэлэгт амбулаторийн үзлэг 20 000 төгрөг, Өвөрхангай аймгийн *** эмнэлэгт амбулаторийн үзлэг 20 000 төгрөг, Өвөрхангай аймгийн *** эмнэлэгт амбулаторийн үзлэг 20 000 төгрөг, Өвөрхангай аймгийн *** эмнэлгийн ойрын дуудлага 48 000 төгрөг, Өвөрхангай аймгийн *** эмнэлгийн амбулаторийн үзлэг 20 000 төгрөг, Өвөрхангай аймгийн *** эмнэлгийн амбулаторийн үзлэг 20 000 төгрөг, Өвөрхангай аймгийн *** эмнэлгийн амбулаторийн үзлэг 20 000 төгрөг, *** эрүүл мэндийн төв яаралтай тусламж 168 000 төгрөгийн тус тус эмчилгээ хийлгэж *******98 800 төгрөгийн эмчилгээ үйлчилгээ авсан байна уг төлбөрийг буруутай хүн Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын төрийн сангийн 100900020080 тоот дансанд төлүүлэхээр нэхэмжилж байна гэх мэдүүлэг /хх-ийн 11*******-114 дүгээр хуудас/,

            Гэрч *** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...*** гэдэг цагдаад машины юм нь ирсэн. Шөнө 00 цагийн үед хүн чарлаад явсан. Юу болов яав ийв гээд асуутал манай нөхөр охиныг зодоод байна гээд гэрт орж ирээд тэр даруй би сандраад хөл нүцгэн гарсан. Тэгтэл өндөрдүү, дээлтэй хүүхэн манай хүүхдийг үсдээд ороод ирсэн, би яагаад байгаа юм бэ гээд асуутал миний хөл рүү өшиглөсөн, аймар, аймар үгээр манай охиныг доромжлоод би тэр үед цагдаад дуудлага өгсөн. Манайд 2 цагдаа ирсэн. Би хоёр хүүхдээ унтуулж байхад манай нөхөр гаднаас орж ирээд охиныг танихгүй хүн зодоод байна гэж хэлээд гэрээс гартал гэрийн үүдэн хэсгийн /гэрийн үүдний таамбар/ буюу амбаарт охины үснээс  нь чирээд өөдөөс эмэгтэй ороод ирсэн. Тэгэхээр нь юу болов гэж асуутал энэ янхан охиноо аваач гээд хэлэхэд би хөл нүцгэн байсан учраас гараад тэр бүсгүйг яаж байгаа юм бэ? гэхэд намайг 2 удаа өшиглөсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн *******0-*******1, 59 дүгээр хуудас/,

            Гэрч **** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...**** өдрийн урд өдөр нь манай хүүхдийн машин асахгүй байна гээд фэйсбүүк дээр зар тавиад зарын дагуу нэг залуу ирсэн. Тэр залууг би танихгүй. Манай охины машиныг хараад сэвчээний тагнууд нь ажиллахгүй байна гэсэн. Хот руу захина би өөрөө олоод ирье гэж хэлсний дараа нь би хүнд захичихлаа гэж хэлсэн. *** өдөр манайд тэр залуу ирээд машиныг нь задлаад янзалсан. Би гал түлээд ойр зуурын юманд нь тусалсан. Тэгээд байж байтал нэг улаан машин манай гадаа гарч ирээд дотроос нь нэг хүүхэн гарч ирсэн манай охиныг учиргүй үснээс нь зулгаагаад өвдөг рүү нь өшиглөөд, хэл амаар доромжлоод байсан. Би тэр дор нь гэр лүүгээ ороод охиныг хүн зодоод байна гээд эхнэртээ хэлсэн. Манай эхнэр гараад охиноо хамгаалах гэтэл манай эхнэрийг бас өшиглөсөн. Тэгээд манай эхнэр дуудлага өгсөн тэгтэл цагдаагийн хэлтсээс 2 цагдаа ирсэн. Би ингэж доромжилж болохгүй арай л дэндүү доромжилж байна гэж хэлсэн. Манай охин эрүүл мэнд, сэтгэл санаа бүх зүйлээрээ хохирч байна. Би маш их гомдолтой байна. 202******* оны 12 дугаар сарын 18-ны өдөр нь манай хүүхдийн машин асахгүй байсан тул фэйсбүүк дээр зар тавиад зарын дагуу нэг залуу ирсэн. Тэр залууг би танихгүй. Манай охины машиныг үзээд сэвчээний тагууд нь ажиллахгүй байна хот руу хүнд сэлбэг захиад авчруулчихъя гэж хэлээд явсан. Маргааш нь хотоос машины сэлбэг ирсэн. 202******* оны 12 дугаар сарын 19-ний өдөр манайд тэр залуу ирээд машиныг нь задлаад янзалсан. Би гал түлээд ойр зуурын юманд нь тусалсан. Тэгээд байж байтал улаан өнгийн приүс машин манай гадна ирээд хашаанд орж ирээд хар машины хажууд зогсоод машин дотроос нь нэг эмэгтэй бууж ирээд хашхираад орилоод байсан. Манай охин *** хар машины хажууд зогсож байхад *** толгой руу нь 2 удаа алгадаад, өвдөг рүү нь өшиглөхөд нь *** газар өвдөглөөд суухад нь үснээс нь татаж босгоод ирэхэд нь би гэр рүү гүйж ороод эхнэр *** охиныг хүн ирчхээд зодоод байна гэж хэлж байхад араас *** үснээс нь зулгааж чирээд гэрт тэр эмэгтэй орж ирээд энэ янхан охиноо ав, манай нөхрөөс холь байлга гэх мэтээр хэл амаар доромжлоод байсан. Манай эхнэр *** юу яриад байгаа юм гээд өөдөөс очоод тэр хэд байшингаас гадагш гарсан. Хашаанд дотор манай эхнэр *** тэр эмэгтэй бас өшиглөсөн. Тэгээд манай эхнэр цагдаад дуудлага өгсөн 2 цагдаа ирсэн.Шөнийн 00 цагийн үед манай хашааны ертөнцийн зүүн талд байшингийн хажууд болсон.Тэр *** гэдэг эмэгтэй бас нөхөр нь машинаас бууж ирээгүй. Манай охин *** тэгээд би хамт байсан. Би харсан. *** тэр залуугийн хар өнгийн машинаас буугаад зогсож байхад нь тэр эмэгтэй *** 2 удаа алгадаж, өвдөг рүү нь өшиглөөд *** сөхрөөд унах гэтэл нь үснээс татаж босгоод гэр рүү чирээд явахад би түрүүлж гүйж ороод эхнэрт хандаж охиныг гадаа зодоод байна гэж хэлсэн. *** зүүн хөлийн өвдөг хэсэг нь улайсан байсан. Өөр шарх байгаагүй.Шөнө халуурч хоносон. Хэд хоног гэртээ хэвтэж байгаад *** өдөр *** эмнэлэгт үзүүлсэн. Гадаа сартай байсан бас байшингийн гадна үүдний дээд хэсэгт гэрэлтүүлэгтэй байсан болохоор болсон үйл явдлыг би сайн харсан. Тэр хүүхэн машинтай хашаанд орж ирээд орилж хашхираад нөхрийгөө утсаа авсангүй олон удаа залгалаа гээд загнаж байхад нь *** гарч ирсэн байсан....” гэх мэдүүлэг /хх-ийн  65-66 дугаар хуудас/,

            Гэрч *** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би тухайн өдөр томилгоот жижүүрийн мөрдөгчийн томилгоотой байсан. 19-нөөс 20-нд шилжих шөнийн 02 00 цагийн үед манайд хүн орж ирээд охиныг доромжлоод байна гэх дуудлагын дагуу мэдээлэл хүлээн авагч цагдаа, цагдаагийн дэд ахлагч *** хамт очиход машин дотор *** гэх эмэгтэй машинд сууж байсан уг машины баруун талд нь *** нар *** хэрэлдэж маргалдаж байсан. Юу болсон талаар *** асуухад манай нөхөр *** машинд *** сууж байгаад намайг хараад машинаас буугаад машины хойд талд нуугдсан. Тэгэхээр би *** газар унагааж гэр рүү нь чирээд гэрт нь авч ороод энэ охиноо ав гэхэд *** гэх эмэгтэй чи миний охиныг янхан, пизда гэдэг хэн бэ? надтай хэрэлдсэн гэж *** надад хэлж байсан. *** гэх эмэгтэй *** машины баруун талын толь руу өшиглөсөн. *** ...ээж одоо болиоч ээ гээд ээжийгээ аваад цааш гэр лүүгээ явсан. Би *** машинд нь суулгаад ажил дээр авч ирээд явуулсан. *** эрүүл байсан. *** согтууруулах ундааны зүйл үнэртэж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 61 дүгээр хуудас/,

            Гэрч *** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...*** өдрийн 19 цагийн үед Нора гэсэн фэйсбүүктэй хүний машиныг нь асаах гээд гэрт нь очсон. Шөнийн 00 цаг болж байхад машиныг нь янзалж дуусаад байж байсан. *** гэдэг хүүхэн миний машинд сууж байсан. Хүүхдээ хөхүүлж ирчихээд гэртээ орохгүй миний машинд суугаад байсан. Би машиныг нь засаж дуусчхаад өөрийнхөө машинд орж суугаад байж байтал эхнэр хүрээд ирсэн тэр үед би ахын дүү одоо буугаарай манай эхнэр хартай шүү гэж хэлсэн. Манай эхнэр жоохон хартай бусдаараа бол гайгүй ээ...” гэх мэдүүлэг /хх-ийн 28 дугаар хуудас/,

                    Шүүгдэгч *** мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар дахин мэдүүлсэн: “...2*** өдрийн орой 19 цагийн үед манай нөхөр хүний машин янзалж өгчхөөд ирье гээд гараад явсан. Тухайн машин янзлуулъя гэсэн хүн нь гар утас руу нь залгасан 2******* цагаас хойш би нөхөр лүү 10 гараан удаа залгасан чинь утсаа авахгүй байсан. Тэгээд хүүхэд уйлаад манай аав бие муутай байсан болохоор эрт амраах гээд хүүхдээ тайвшруулаад аавдаа үлдээгээд нөхөр *** хойноос явсан. Тухайн өдрөөс 2-******* хоногийн өмнө манай нөхөр *** сүмийн хийдийн цаана хаадын хөшөөний доор тийм газар хаана байдаг юм бэ гэж асууж байсан....” гэх мэдүүлэг /хх-ийн 220-221 дүгээр хуудас/,

            Шүүх шинжилгээний ерөнхий газрын шүүх эмнэлгийн *** дугаартай: “...1. *** дугаартай дүгнэлттэй санал нийлэхгүй байна. 2. *** дугаартай дүгнэлттэй санал нэг байна. 4. ***-ны өдрийн өвдөгний үеийн соронзон үелзүүрт томографикаар зүүн өвдөгний өмнөд чагтан холбоос /АСL/ өмнөд дотор, ар гадна хэсгийн багцууд тод ялгарч харагдахгүй, дохионы эрчимжилт жигд бус ихэссэн, өмнөд чагтан холбоосны урагдал, арын чагтан холбоосны /PCL/ эхлэл хэсгийн дохионы эрчимжилт жигд бус ихэссэн, хойд чагтан холбоосны суналттай байна. Уг гэмтэл нь ***-ний өдөр учирсан байх боломжтой байна. 5. *** өдрийн “Мөнгөн гүүр” эмнэлгийн зүүн өвдөгний үений соронзон үелзүүрт томографикийг дүрс оношилгооны салба зөвлөлийн эмчээр давтан уншуулахад **** эмчийн дүгнэлт зөв хийгдсэн байна. Шинжилгээгээр өвдөгний үенд тойгоны ар хэсгээр бага зэргийн шингэн хурсан, үений өөхөн эслэгээр нэвчдэстэй байгаа нь **** өдөр учирсан байх боломжтой, шинэ гэмтлийг илтгэж байна. 6. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын *******.2.1-д зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо...” гэх дүгнэлт /хх-ийн 148-15******* дугаар хуудас/,

            Өвөрхангай аймаг дахь Бүхийн шинжилгээний төвийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоох **** дугаартай: “...1. *** өдөр бусдад зодуулснаас шалтгаалан *** сэтгэцэд хор уршиг учирсан байна. 2.  Энэ нь гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршгийн нэгдүгээр зэрэглэлд хамаарч байна. *******. Цаашид сэтгэцийн болон сэтгэл зүйн тусламж үйлчилгээнд хамрагдах шаардлагатай байна...” гэх дүгнэлт /хх-ийн 159-161 дүгээр хуудас/,

            Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын цахим системийн зардлын түүхийн хуулбар, иргэний нэхэмжлэгчид эрх үүрэг тайлбарласан баримт /хх-ийн 111-112 дугаар хуудас/,

            Хохирогч *** Өвөрхангай аймгийн ****эмнэлгийн зүүн өвдөгний үеийн рентген зургаг, эмийн бичиг, Соронзон үелзүүрт томографийн оношлгоо, эмчлүүлэгсдийн картын хуулбар, эд зүйл /баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримт хүлээн авсан тухай тэмдэглэл, хүлээлгэн өгсөн хохирлын НӨАТ-н баримт, мэдээлэл, баримт бичиг гаргуулан авах тухай мөрдөгчийн тогтоол, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, хэргийн материал танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 78-81, 84, 86, 176, 211-21*******,  22*******-224 

            Нөлөөллийн мэдүүлэг, хэргийн оролцогчдод шүүх хуралдааны товыг мэдэгдэж, танилцуулсан тухай баримт, шүүхийн мэдэгдэх хуудас, хэргийн материал танилцуулсан тухай, Өвөрхангай аймгийн ******* сум дахь Сум дундын шүүхийн **** дугаартай шийтгэвэр /2-р хх-ийн 2-8 дугаар хуудас/ зэрэг болно.

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

            Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******4.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу шүүгдэгч *** холбогдох хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэлээ.

            Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн болон гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар

Шүүгдэгч **** учруулсан үйл баримт шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар тогтоогдсон бөгөөд тухайн нөхцөл байдал нь эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн, тухайн гэмт хэргийг шүүгдэгч *** үйлдсэн болох нь

Хохирогч *** мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт хэрхэн хохирсон талаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 25 дугаар хуудас/, иргэний нэхэмжлэгч *** нарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 11*******-114, *******0-*******1, 59, 65-66, 61, 28 дугаар хуудас/, Шүүх шинжилгээний ерөнхий газрын шүүх эмнэлгийн *** дүгнэлт /хх-ийн 159-161 дүгээр хуудас/, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын цахим системийн зардлын түүхийн хуулбар, иргэний нэхэмжлэгчид эрх үүрэг тайлбарласан баримт /хх-ийн 111-112 дугаар хуудас/ зэрэг хавтас хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

            Шүүгдэгч *** нь Монгол улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, хохирогч *******ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.

            Өвөрхангай аймгийн ******* сум дахь сум дундын прокурорын газраас *** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-т зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь түүний гэмт үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотлогдон тогтоогдвол зохих нөхцөл байдлыг шалгаж тогтоосон байна.

            Иймд шүүгдэгч *** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-т зааснаар хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.

            Шүүгдэгч *** нь өөрийн үйлдэл, хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар маргаж гэмт хэрэг үйлдээгүй, хохирогчийг өшиглөөгүй гэж мэдүүлдэг ч хавтаст хэрэгт авагдсан, дээр дурдагдсан нотлох баримтууд болох тухайн үед хамт байсан гэрч нарын мэдүүлэг зэргээр үгүйсгэгдэж байна.

            Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2-т хуульчилсан бөгөөд “Хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр бусдын амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, гэм хор учруулсантай холбогдон гарсан зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй” талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйл болон 505 дугаар зүйлд тус тус зааж зохицуулсан.

Хэргийн хохирогч *** биед учирсан эрүүл мэндийн хүндэвтэр хохирол нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох бөгөөд учирсан гэмтлийн улмаас эмчилгээ үйлчилгээ хийлгэх зэрэг болон бусад зайлшгүй гарсан зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн дагавар буюу гэмт хэргийн хор уршигт тооцогдох юм.

Хохирогч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1.9-т зааснаар гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгуулах, нөхөн төлүүлэх хүсэлт, гомдлын шаардлага гаргах эрхтэй бөгөөд энэ эрхийнхээ дагуу хохирогч *** нь хохирол 1,650,890 төгрөг, сэтгэл санааны хохиролд 1,980,000 төгрөг, нийт *******,6*******0,890 төгрөгийг, цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжилсэн.

Шүүгдэгчээс хохиролд нотлох баримтаар 1,650,890 төгрөг гаргуулах нь зүйтэй.

Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.*******-т  “...энэ хуулийн 2*******0.2-т заасан сэтгэцэд учруулсан гэм хорыг мөнгөн хэлбэрээр арилгах үүргийг гэм хор учруулсан этгээд хүлээнэ..” гэж заажээ.

Өвөрхангай аймаг дахь Бүхийн шинжилгээний төвийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоох **** дугаартай: *****дүгнэлтээр тогтоогдож байх тул хохирогчийн сэтгэцэд учирсан гэм хор арилгах нөхөн төлөх төлбөрийг холбогдох хууль, журам, аргачлалын дагуу тооцон, тухайн гэмт хэргийн шинж, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан шүүхээс хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 660,000 төгрөгийг ******* дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 1,980,000 төгрөгөөр тогтоож, шүүгдэгч **** нийт *******,6*******0,890 төгрөгийг гаргуулж хохирогч **** олгох нь зүйтэй.

Түүнчлэн хохирогч **** нь дээрх гэмт хэргийн улмаас Өвөрхангай аймгийн *** эмнэлгээс *******98,800 төгрөгийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авсан болох нь иргэний нэхэмжлэгч **** мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг, *** Эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлт эдэлсэн тухай лавлагаа зэргээр тогтоогдож байх тул шүүгдэгчээс *******98,800 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын төрийн сангийн 10090020080 тоот дансанд төлүүлэхээр шийдвэрлэв.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар

            Шүүхээс шүүгдэгч *** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-т зааснаар хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцүүлэн түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

            Шүүх, шүүгдэгч **** гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж буй түүний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-т зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь түүний гэм бурууд тохирно гэж шүүхээс дүгнэв.

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

            Шүүгдэгч **** холбогдох эрүүгийн *** дугаартай хэрэгт Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн **** дугаартай магадлалаар “анхан шатны шүүхээс нотлох баримтаар үнэлсэн шүүх эмнэлгийн *** дугаартай дүгнэлт нь дээрх шүүх эмнэлгийн *** дугаартай дүгнэлттэй харилцан зөрүүтэй байхад үүнийг үгүйсгэсэн талаараа шийтгэх тогтоолд дүгнээгүй нь шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл  бүхий байх шаардлагыг хангаагүй” гэх үндэслэлээр тус шүүхийн **** дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

            Гэтэл шүүх хуралдаанаар **** дугаартай дүгнэлтийг нотлох баримтаар шинжлэн судлаагүй. Түүнчлэн дээрх дүгнэлтийг хохирогч мөрдөн байцаалтын шатанд хүлээн зөвшөөрөөгүй тул дахин шинжээч томилж Шүүх шинжилгээний ерөнхий газрын шүүх эмнэлгийн **** дугаартай бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт гарч хэргийн оролцогчдоос дээрх дүгнэлтэд маргаж дахин шинжээч томилуулаагүй. Дээрх дүгнэлтийн дагуу Өвөрхангай аймгийн ******* сум дахь Сум дундын Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн байх тул Шүүх шинжилгээний Ерөнхий газар Өвөрхангай аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн **** дугаартай дүгнэлтүүдийг нотлох баримтын хэмжээнд шүүх үнэлээгүй болохыг дурдав.

            Бусад асуудлаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.******* дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч **** шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.2-т заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй болохыг тус тус дурдаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, *******6.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч **** авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******7.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч **** авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж тус тус шийдвэрлэлээ.                                

  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******6.2 дугаар зүйлийн 1, 2, *******, 4, *******6.7 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.*******, 2.4, ******* дахь хэсгийн *******.1, *******.2, *******6.8 дугаар зүйлийн 1.1, 1.*******, 4, 5 дахь хэсэг, *******6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, *******8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

                                                  ТОГТООХ нь:

1.  Шүүгдэгч **** хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч **** 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.         

*******. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.******* дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *** шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.2-т заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй  тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг дурдсугай..

4. Шүүгдэгч *** нь цагдан хоригдсон хоноггүй, хийлийн хориг тавигдаагүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй болохыг тус тус дурдсугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 511.*******-д тус тус зааснаар шүүгдэгч *** хохиролд 1,650,000 төгрөг, сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрт 1,980,000  төгрөг нийт *******,6*******0,890  төгрөгийг гаргуулж хохирогч ***, *******98,800 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд тус тус олгосугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, *******6.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *** авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******7.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч **** авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

 

         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                          Г.ЭНХ-АМГАЛАН