| Шүүх | Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Гүндсамбын Энх-Амгалан |
| Хэргийн индекс | 146/2025/0085/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/93 |
| Огноо | 2025-06-23 |
| Зүйл хэсэг | 24.6.1., |
| Улсын яллагч | Д.Алимаа |
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 06 сарын 23 өдөр
Дугаар 2025/ШЦТ/93
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Энх-Амгалан даргалж,
Улсын яллагч: Д.Алимаа,
Нарийн бичгийн дарга: А.Баасансүрэн,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Д.Дашцэрэн,
Шүүгдэгч: ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг 202******* оны 0******* дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ******* өдөр ******* суманд төрсөн, ******* настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ******* ажилтай, ам бүл *******,*******, хамт ******* сумын 2 дугаар баг Хорхойт гэх газар оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, ЙС830*******201******* регистрийн дугаартай, .
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч *** нь *** сард Өвөрхангай аймгийн *** багийн нутаг *** гэх газрын ойд зохих зөвшөөрөлгүйгээр 1.323м3 нойтон босоо мод хөрөө ашиглан огтолж бэлтгэн *** өмчлөлийн *** улсын дугаартай *** загварын тээврийн хэрэгслээр *** сумын төв рүү зөөвөрлөн ойн санд 2,187,74******* /хоёр сая нэг зуун наян долоон мянга долоон зуун дөчин таван/ төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах ба өмгөөлөх талуудын саналаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд. Үүнд:
Шүүгдэгч *** шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Би *** үеэр дүүгийнхээ машиныг гуйж аваад хууль бусаар мод бэлтгэсэн. Миний буруу...” гэв.
Иргэний нэхэмжлэгч *** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...мод бэлтгэх эрхийн бичиг аваагүй. Байгаль орчинд учирсан нөхөн төлбөрийг төлүүлнэ...” гэх мэдүүлэг /хх-ийн 28 хуудас/,
Гэрч **** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...*** сумын голын зүүн талд *** орсон хашаан дотор нь цуулж бэлтгэсэн унины бэлдэц болон зүссэн шинэс банзнууд байсан. *** унины бэлдцийг би өөрөө бэлтгэсэн гэж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 3******* хуудас/,
Гэрч *** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...*** сумын *** энгэрт ногооноороо шилмүүстэйгээ Хуш модны толгой болон хожуул байсан. Мөн зөвшөөрөлгүй бэлтгэсэн Шинэс мод байсан. Ойр хавийн айлаар ороход уулнаас цагаалж буулгасан чарга нь Улжын аманд *** хаваржааны ард байсан. ...Тухайн айлуудтай холбоотой болох *** хүргэн хүү *** түүний ах *** нарыг бэлтгэсэн байж болзошгүй гэж бодоод *** суманд байх *** гэрт ороход хашаанд нь шинэ бэлтгэсэн баймаар 2 хэсэг мод цаана нь дахиад унины бэлдэц моднууд болон 4см зузаантай банзнууд хураалттай байсан. *** мод тус бүрийг тодруулж асуухад Унины бэлдцийг минийх гэж хэлсэн хаанаас бэлтгэсэн талаар тодруулахад Бургаснаас бэлтгэсэн гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 32-34 хуудас/,
Өвөрхангай аймгийн Байгаль Орчны газрын шинжээчийн **** дугаартай “...Дээрх зөрчлийн улмаас бэлтгэсэн мод нь нойтон шинэс мод байна. ...Гэрийн модны унь хийх зорилгоор босоо мод огтолсон байх магадлалтай. ...Ойд учруулсан хохирлын үнэлгээ 2,187,74******* /хоёр сая нэг зуун наян долоон мянга долоон зуун дөчин таван/ төгрөг болж байна...” гэх дүгнэлт /хх-ийн 77-78 хуудас/,
Байгаль орчны хяналтын Улсын байцаагчийн **** дугаартай “...6,*******36,23******* /зургаан сая таван зуун гучин зургаан мянга хоёр зуун гучин таван/ төгрөгийг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны “Байгаль орчин уур амьсгалын сан”-гийн 100900013040 дансанд нөхөн төлүүлэхээр шийдвэрлэв...” гэх акт /хх-ийн 114-11******* хуудас/
Орхоны Хөндийн Байгалийн Цогцолборт газрын хамгаалалтын захиргааны **** дугаартай “...Өвөрхангай аймгийн *** багийн нутаг *** гэх газрын ...солбилцол нь Улсын тусгай хамгаалалттай газар нутагт хамрагдахгүй болно...” гэх албан тоот, зураглал /хх-ийн **************-*******6 хуудас/,
**** зохих зөвшөөрөлгүй бэлтгэсэн гэх модонд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, битүүмжилсэн тогтоол, тэмдэглэл /хх-ийн 7-22 хуудас/,
Хөрөнгийн үнэлгээний Дамно ХХК-ийн **** дугаартай “...мотортой гар хөрөө 112,000 төгрөг...” гэсэн хөрөнгийн үнэлгээ /хх-ийн 106-107 хуудас/,
Өвөрхангай аймгийн **** багийн Засаг даргын **** дугаартай тодорхойлолт, 2024 оны малын А данс /хх-ийн 141-14******* хуудас/
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 123 хуудас/ зэрэг болно.
Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмаар цуглуулагдаж бэхжүүлэгдсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, шүүгдэгчийн үйлдлийг хангалттай нотолж байх тул шүүх үнэн зөв нотлох баримтууд гэж үнэлэн шийдвэрийн үндэслэл болголоо.
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу шүүгдэгч **** холбогдох хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэлээ.
Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн болон гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар:
Шүүгдэгч **** хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан иргэний нэхэмжлэгчийн мэдүүлэг /хх-ийн 28 хуудас/, гэрч *** мэдүүлэг /хх-ийн 3******* хуудас/, гэрч *** мэдүүлэг /хх-ийн 32-34 хуудас/, Өвөрхангай аймгийн Байгаль Орчны газрын шинжээчийн *** дугаартай дүгнэлт /хх-ийн 77-78 хуудас/, Байгаль орчны хяналтын Улсын байцаагчийн *** дугаартай акт /хх-ийн 114-11******* хуудас/, Орхоны Хөндийн Байгалийн Цогцолборт газрын хамгаалалтын захиргааны *** дугаартай албан тоот, зураглал /хх-ийн **************-*******6 хуудас/, *** зохих зөвшөөрөлгүй бэлтгэсэн гэх модонд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, битүүмжилсэн тогтоол, тэмдэглэл /хх-ийн 7-22 хуудас/, Хөрөнгийн үнэлгээний Дамно ХХК-ийн *** дугаартай хөрөнгийн үнэлгээ /хх-ийн 106-107 хуудас/, Өвөрхангай аймгийн *** дугаартай тодорхойлолт, 2024 оны малын А данс /хх-ийн 141-14******* хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 123 хуудас/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Ойн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.7-д зохих зөвшөөрөлгүйгээр ойгоос мод бэлтгэхийг хориглосон бөгөөд 3******* дугаар зүйлийн 3*******.4.2-т зохих зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэснийг хууль бусаар мод бэлтгэсэн гэж үзэхээр заасан.
Мөн Ойн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсгийн 20.1.4-д зааснаар иргэн түлшний мод бэлтгэх хүсэлтээ ойн анги /байхгүй бол тухайн нутаг дэвсгэрийн байгаль хамгаалагч/-д гаргаж, сумын эрх бүхий албан тушаалтан мод бэлтгэх эрхийн бичиг, гарал үүслийн гэрчилгээг мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д заасны дагуу тухайн иргэнд олгохоор хуульчилсан байна.
Шүүгдэгч ****/ төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөвшөөрөлгүйгээр хууль бусаар ойд мод бэлтгэсэн, тээвэрлэсэн гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1-т “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжтэй үйлдэл мөн байна.
Прокуророос шүүгдэгч *** үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч **** зөвшөөрөлгүйгээр хууль бусаар ойд мод бэлтгэсэн, тээвэрлэсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нар гэм буруугийн асуудлаар маргаагүй болно.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д ”Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөнд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, *******10 дугаар зүйлийн *******10.1-д “Бусдын эд хөрөнгөнд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж тус тус заасан.
Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1-д ойн санд учирсан хохирлыг экологи эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр тогтооно гэж заасан байх тул гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг 6,*******63,23******* төгрөгөөр тогтоосон байна.
Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, *******10 дугаар зүйлийн *******10.1, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсгийн 7.2.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч **** нөхөн төлбөр 6,*******63,23******* төгрөгийг гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын сангийн /РД:908*******04/ Төрийн сан дахь 100900013040 тоот дансанд оруулах нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүхээс шүүгдэгч **** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зөвшөөрөлгүйгээр хууль бусаар ойд мод бэлтгэсэн, тээвэрлэсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцүүлэн түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт “...****...” гэсэн дүгнэлтийг,
шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Дашцэрэн “...****...” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан болохыг дурдав.
Шүүхээс шүүгдэгч **** эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирол хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.*******, 6.6 дугаар зүйлд заасан ял хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэргийг тус тус харгалзан үзлээ.
Иймд шүүгдэгч **** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******00 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу *******00,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэх нь зүйтэй гэж дүгнэв.
Бусад асуудаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн *******.3 дугаар зүйлийн 4, ******* дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *** нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 4 сарын дотор төлж барагдуулахаар хугацааг тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэх нь зүйтэй.
Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүйг тус тус дурдав.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.******* дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл Өвөрхангай аймгийн *** сумын Засаг даргын тамгын газрын няравт хариуцуулсан 4*******0 ширхэг унины бэлдэц модыг,
- шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан *** маркийн тээврийн хэрэгсэл нь шүүгдэгч *** өмчлөлийнх биш болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогддог тул *** маркийн тээврийн хэрэгслийн үнэ 1*******,680,000 төгрөг, хөрөөний үнэ 112,000 нийт 1*******,792,000 төгрөгийг шүүгдэгч *** гаргуулж тус тус улсын орлого болгох нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.*******, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *** авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч **** авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж тус тус шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 3.2, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3, 1.4, 36.8 дугаар зүйлийн 4, ******* дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч **** *******00 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу *******00,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн *******.3 дугаар зүйлийн 4, ******* дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *** нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 4 сарын дотор төлж барагдуулахаар хугацааг тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, *******10 дугаар зүйлийн *******10.1, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсгийн 7.2.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч **** нөхөн төлбөр 6,*******63,23******* төгрөгийг гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын сангийн /РД:908*******04/ Төрийн сан дахь 100900013040 тоот дансанд оруулсугай.
- шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан *** маркийн тээврийн хэрэгслийн үнэ 1*******,680,000 төгрөг, хөрөөний үнэ 112,000 нийт 1*******,792,000 төгрөгийг шүүгдэгч *** гаргуулж тус тус улсын орлого болгосугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЭНХ-АМГАЛАН