| Шүүх | Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Гүндсамбын Энх-Амгалан |
| Хэргийн индекс | 146/2025/0090/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/94 |
| Огноо | 2025-06-23 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Д.Алимаа |
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 06 сарын 23 өдөр
Дугаар 2025/ШЦТ/94
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Энх-Амгалан даргалж,
Нарийн бичгийн дарга: А.Баасансүрэн,
Улсын яллагч: Д.Алимаа,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Б.Ариунжаргал,
Шүүгдэгч: ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх Д.Алимаагийн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ******* дугаартай хэргийг 2025 оны 06 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ******* өдөр ******* суманд төрсөн, ******* настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, ******* мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл *******,*******,******* хамт ******* сумын 5 дугаар баг, тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, регистрийн дугаартай, .
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч *** нь согтуугаар *** өдөр Өвөрхангай аймгийн *** гэх газар байх гэртээ гэр бүлийн харилцаатай хүн болох хамтран амьдрагч *** үл ялих зүйлээр шалтаглан үснээс нь зулгаан чирч, сандлаар удаа дараа цохин улмаар зүүн дал хэсэгт нь 1 удаа хутгалж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч **** үл ялих зүйлээр шалтаглан үснээс нь зулгаан чирч, сандлаар удаа дараа цохин улмаар зүүн дал хэсэгт нь 1 удаа хутгалж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч *** ...Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна... гэх мэдүүлэг,
Хохирогч *** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...*** нөхөр *** бид хоёр хүүхдээ сургуулийн давтлагад нь хүргэж өгчхөөд би *** дэлгүүрийн гадаа машинаасаа бууж үлдээд *** машинаа унаад ажил явдал гарсан айлд очъё гээд явчихсан юм. ...Тэгээд бид хоёр гэртээ ирээд хэл амаараа хэрэлдэж байгаад ажил явдал гарчихсан байхад яагаад архидаад байгаа юм бэ? айлын*******тэй яагаад архи уугаад юм бэ гэтэл өөдөөс “Чи дуугай байж байж бай, чамд хамаагүй гээд уурлаад миний үснээс зулгаагаад байхаар нь би чамд зодуулмааргүй байна, салахаар бол би салчихъя гэж хэлтэл хуванцар сандлаар нуруу хавьцаа нэлээн олон удаа цохиод бас хүүхдийн жижиг сандлаар хаана ч хамаагүй цохиод байхаар нь гэрээсээ гарч машинд сууж байсан охиноо дагуулаад буцаж гэртээ орох гэтэл дахиад үснээс зулгаагаад орны урд чирч авч ирэхээр нь чи намайг ингэж зодож байхаар намайг алчих гэж хэлчхээд босоод иртэл нуруунаас юм гоожих шиг болохоор нь гараа арагш нь явуулаад үзтэл цус гоожчихсон байсан. ...Саяны явдлаас өмнө намайг зодож, цохиж байгаагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 8-17 хуудас/,
Гэрч *** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...эмчээ хурдан ороод ир гэж дуудахаар нь хуучин эмнэлэг рүүгээ гүйгээд ортол хүлээн авахын өрөөнд нэг эмэгтэй ирчихсэн нуруу хавиас нь цус гарчихсан, асрагч *** зүүн дал орчимд цагаан өнгийн гарын цаасаар дарчихсан, цамцыг дээш нь сөхчихсөн байдалтай байхаар нь амин үзүүлэлтүүдийг хянаж, цус повитамин нэртэй дусал /100 мллитрын/ залгаж, 1000 мллитр натри хлорид, 16 мллитр витамин С тариагаар хийсэн. Бас 500 мллитрээр 2 удаа рингерын уусмалын дуслаар, 500 мллитрын натри хлорид дуслаар, дицинон тариаг нэг судсаар, аналгинь, димедрол судсаа тарьсан, нифидепин 1 ширхгийг уулгаж, церукал 10 мллитрыг натрбыг шингэлж судсанд тарьж цус тогтоох эмчилгээ болон дотор муухайрах шинж тэмдгийн эсрэг эмчилгээ хийсэн. Үрэвслийн эсрэг цефазолин тариаг натригаар шингэлж судсанд тарьсан. Цусыг тогтоож шарханд анхдагч цэгцлэлт хийж даралттай боолт хийж биеийн байдлыг ажигласан. Цус нь тогтсоны дараа шарханд 2 ширхэг оёдол тавьж тэр шөнөдөө аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төв рүү хүргэж өгч үзүүлэхэд рентгенд харуулаад биеийн байдал зүгээр, өөрчлөлтгүй гээд сум руу буцааж явуулсан байсан. ...Гэртээ нөхөртэйгөө муудалцсаны улмаас нөхөр нь зодоод зүүн дал орчимд нь 1 удаа хутгалсан гэж ярьж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 32-33 хуудас/,
Гэрч *** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...гудамжны үзүүрт *** машинаа уначихсан араас ирээд сайн уу ахын дүү, хаашаа явж байгаа гэж асуухаар нь би эмнэлэг орчхоод гэр рүүгээ явж байна гэтэл машинд суучих, гэрт чинь хүргээд өгье гэхээр нь би машинд нь суугаад гэрийнхээ гадаа буугаад гэр рүүгээ ортол араас орж ирээд *** байхгүй юм уу, ганц пиво хамт уучих уу гэхээр нь тэг тэг гээд би аяга авч өгөөд хамт уучихсан юм. Тэгээд *** удалгүй гэрээс гараад явчихсан юм. Тэр хооронд би гэрээ цэвэрлээд хүүхдээ унтуулчхаад хажуугаар нь хэвтэж байтал хэсэг унтчихсан байна лээ. Тэгээд сэртэл 17:00 цаг болж байсан ба бага хүүхдээ хувцаслаад гэрээсээ гарах гэж байтал хашааны хаалгаар машин орж ирэх шиг болохоор нь хартал *** орж ирж байгаа харагдсан. Тэгээд удалгүй манай том хүүг цэцэрлэгээс нь авчхаад дагуулж гэрт орж ирээд дахиад нэг том пиво ууя гээд пиво гаргаж ирэхээр нь бид хоёр талыг нь хүртэл хуваагаад уучихсан юм. Тэгээд *** гэрээс гарахаар нь би хүүхдүүдээ аваад гэрээ гаднаас нь түгжчихээд айл руу алхчихсан юм. Тэгээд бид гурвыг гудамжинд алхаж байтал араас ****машинтайгаа хүрч ирээд суучих, хэдүүлээ дэлгүүр орчхоод ирье гээд байхаар нь бид гурав машинд суугаад дэлгүүр орчхоод буцаад манай хашаанд дөнгөж ороод зогсож байтал араас нь******* нь машинтай ирээд дагуулаад гараад явчихсан... гэх мэдүүлэг /хх-ийн 37 хуудас/,
Өвөрхангай аймаг дахь Бүсийн шүүхийн шинжилгээний төвийн шинжээч эмчийн *** дугаартай: “...1. *** биед зүүн даланд гэмтэл шарх гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. ...*******. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар хохирлын хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт /хх-ийн 20-21 хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсанд тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Шүүгдэгч *** нь согтуугаар *** үл ялих зүйлээр шалтаглан үснээс нь зулгаан чирч, сандлаар удаа дараа цохин улмаар зүүн дал хэсэгт нь 1 удаа хутгалж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон, хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Шүүгдэгч *** нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа бичгээр илэрхийлсэн байх ба шүүгдэгчид эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Иймд шүүгдэгч *** гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болно.
Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг, хийсэн хэрэгтээ гэмшиж байгааг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, харин эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Прокурорын санал болгож, шүүгдэгч *** хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч 700,000 төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.******* дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч **** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 700 (долоон зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 700,000 (долоон зуун мянга) төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Бусад асуудлаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн *******, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч **** шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 06 сарын хугацаанд төлж барагдуулахаар хугацааг тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг дурдав.
Шүүгдэгч **** нь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, хохирогч сэтгэл санааны хохирол нэхэмжлээгүй, шүүгдэгчийн баримт бичиг шүүхэд ирээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримтгүйг тус тус дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.******* дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хутга 1 ширхэг, цамц 1 ширхэг, богино куртик 1 ширхэг зэргийг устгахыг тус шүүхийн Тамгын газрын эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгав.
Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 1******* хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж,
Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч **** хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж тус тус шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.******* дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч **** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ***** 700 (долоон зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 700,000 (долоон зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн *******, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч **** шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 06 сарын хугацаанд төлж барагдуулахаар хугацааг тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг дурдсугай.
*******. Шүүгдэгч **** нь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, хохирогч сэтгэл санааны хохирол нэхэмжлээгүй, шүүгдэгчийн баримт бичиг шүүхэд ирээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримтгүйг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.******* дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хутга 1 ширхэг, цамц 1 ширхэг, богино куртик 1 ширхэг зэргийг устгахыг тус шүүхийн Тамгын газрын эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгасугай.
6. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 1******* хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч **** авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЭНХ-АМГАЛАН