| Шүүх | Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганболдын Батмөнх |
| Хэргийн индекс | 144/2017/0070/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/119 |
| Огноо | 2023-08-22 |
| Зүйл хэсэг | 22.10.1., |
| Улсын яллагч | Э.Д |
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 08 сарын 22 өдөр
Дугаар 2023/ШЦТ/119
2023 08 22 2023/ШЦТ/119
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх
хуралдааныг тус шүүхийн шүүгч Г.Батмөнх даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Энхзул,
Улсын яллагч: Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сумын дундын
прокурорын газрын хяналтын прокурор Э.Д******** /томилолт/,
Шүүгдэгч: Г.Б*********,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Ц.Ц********** /цахим/ нарыг оролцуулан тус шүүхийн
шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нийслэлийн прокурорын газрын хэрэг бүртгэх мөрдөн байцаах ажиллагаанд
хяналт тавих 1 дүгээр хэлтсийн хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай
ангийн 22.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн
Х******* овогт Г*********ийн Б*********** холбогдох *************** дугаартай эрүүгийн
хэргийг 2023 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
*********************************************************************************************
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Г*********ийн ************** нь ********************************* мэргэжилтэн, **************** байцаагч, ахлах мэргэжилтэн,
******************** даргаар ажиллаж байхдаа хууль ёсны орлогоосоо гадна
өөрийн эцэг Н.Г*************ийн:
ХААН банкны *************** дугаартай юанийн дансанд 2012 оны 05 дугаар
сарын 01-ний өдрөөс 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд
**** удаагийн гүйлгээгээр *************** юань буюу ***************** төгрөг,
ГОЛОМТ банкны *************** дугаартай юанийн дансанд 2012 оны 12 дугаар
сарын 07-ний өдрөөс 2014 оны 07 дугаар сарын 11-ний өдрийг дуусталх хугацаанд
************* удаагийн гүйлгээгээр ************* юань буюу ***************** төгрөг,
Н.Г********, төрсөн дүү Г.З*********** нарын хамтарсан:
ХААН банкны *********** дугаартай юанийн дансаар 2012 оны 05 дугаар
сарын 01-ний өдрөөс 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд
*** удаагийн гүйлгээгээр ********** юань буюу ************* төгрөг,
Өөрийн төрсөн ах Г З***********ын:
Хаан банкны *********** дугаарын дансаар 2012 оны 05 дугаар сарын 01-
ний өдрөөс 2013 оны 03 дугаар сарын 26-ны өдрийг дуусталх хугацаанд ***
удаагийн гүйлгээгээр ********** юань буюу ***************** төгрөг
Өөрийн эхнэр Б.С***********ийн:
Хаан банкны ************* дугаарын дансаар 2012 оны 05 дугаар сарын 01-
ний өдрөөс 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд ***
удаагийн гүйлгээгээр ************ юань буюу *************** төгрөг,
Өөрийн салсан эхнэр О.Н************ийн:
Хаан банкны ***************** дугаартай юанийн дансаар 2012 оны 05 дугаар
сарын 01-ний өдрөөс 2014 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийг дуусталх хугацаанд
*** удаагийн гүйлгээгээр ************ юань буюу ************* төгрөг,
Г.Б*********** нь өөрийн:
Хаан банкны ************** дугаартай юанийн дансаар 2014 оны 12 дугаар
сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд *** удаагийн гүйлгээ хийгдэж ****** юань
буюу *************** төгрөг өөрийн болон бусдын дансаар нийт *** удаагийн
гүйлгээгээр ************** юань буюу ******************* төгрөгийн орлогыг өөрийн
хууль ёсны орлогоосоо гадна олж хууль бусаар хөрөнгөжсөн гэмт хэрэгт
холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талаас шинжлэн
судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл
журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой
шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Б*********** мэдүүлэхдээ: "Би яллах
дүгнэлттэй нийцэхгүй байгаа. Яагаад гэхээр 2012 оны 05 дугаар сарын 01-ний
өдрөөс 2014 оны 10 дугаар сар хүртэл яллах дүгнэлтийг үйлдсэн байдаг. 2012
оны 05 дугаар сарын 01-ний өдөр миний бие Өмнөговь аймагт биш Дорнод аймагт
ажиллаж байсан. Үүнийг шат шатны бүхий л шүүх тогтоосон байдаг. Нэмэлт
мөрдөг байцаалтаар 4-5 удаа буцсан байдаг. Яллах дүгнэлтэд яригдаад байгаа
өвөр монгол хүмүүсийг 2012 онд энэ хүн нь байхгүй байсан байна гэхээр алга
болчихдог. Яригдаад байгаа Өвөр Монгол хүмүүсийг 2012 онд ажиллаж байхдаа
мэднэ. 2012-2014 он гэж ярихаар утгагүй болчхоод байгаа юм. Өмнөговь аймагт
байхгүй байхад яллаад байгаа. Үүнийг бүх шатны шүүх мөрдөн байцаалтад
тогтоож өг гээд мөрдөн байцаалтад буцаагаад тогтоож чадаагүй байдаг. Газрын
даргын тушаал ************* нь газрын даргын тушаалаар Дорнод аймагт ажилласан
байна. 2014 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр захиргааны хэлтсийн даргаар ирсэн.
Тэр хугацаанд Өвөр Монгол хүмүүсийг хараагүй байхад нотлох баримт биш байна
гээд байдаг. Улсын дээд шүүхийн шүүх хуралдаанд оролцсон. 9-10 жил ингээд явж
байна би үнэхээр буруутай бол буруутан болгоод дуусгаж өг гэсэн. Улсын дээд
шүүхийн шүүгч энэ хавтаст хэргийн дотор чамайг буруутгаж байгаа нэг зүйл алга
байна гэж хэлсэн. Хүний эрхийн мэдрэмжтэй байгаа дээд шүүхдээ баярлалаа гэж
хэлье. Үнэхээр тэр хугацаанд байхгүй байхад яллаад байгаа. ************, ************
гэх хүмүүс байцаалтаа өгөөд Нийслэлийн прокурорын газраас хэрэгсэхгүй
болгосон. 2016 онд дансанд орсон бүх мөнгөө тайлагнаад дийн засгийн
өршөөлийн хуульд хамрагдсан.Энэ талаар хавтаст хэрэгт байгаа. 9-10 жилийн
хугацаанд энэ 30 гаруй нөхөдтэй нүүрэлдмээр байна, дахиж мэдүүлэг өгмөөр
байна гэдгээ хэлдэг байсан. 2012-2014 онд Өмнөговь аймагт байгаагүй Дорнод
аймагт байгаа хүнийг ялласан. Энэ талаар хэлэхэд намайг буруутгаж байсан
хүмүүс байхгүй болсон. Худлаа хүн гүтгэсэн. Худлаа хүн гүтгээд байна гэрч нарыг
шүүх хуралд байлгая гэж удаа дараа хэлж прокурор дээр гомдол гаргасан.
Прокурор хүртэл албан даалгавар бичихэд тэр албан даалгаврыг хэрэгжүүлээгүй
байдаг. Би дээд шүүхийн хуралдаанд одоо би залхаж байна. Дуусгаж өгөөч гэж
хэлсэн. Тэгэхэд чиний тухай буюу чамайг буруутгасан нотлох баримт алга гэсэн.
Дээд шүүх нь тэгж хэлсэн байхад дахиад яллаад явж байгааг гайхаж байна. Өмнөх
дээд шүүхийн хуралдаан дээр Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт гэдэг хөөн хэлэлцэх
хугацаатай холбоотой зүйл *************оо чамд хамаатай шүү гэж хэлж байсан. Хөөн
хэлэлцэх хугацаа дууссан байхад яагаад үргэлжлээд яваад байдаг юм бэ 9-10 жил
ингэж явж байна гэдэг нь үндсэндээ нотолж чадахгүй байна. Байхгүй байсан
хүнийг яллаад байгаа нь өөрөө утгагүй байна. Мөрдөн байцаалтад удаа дараа
буцааж байхад нотлогдоогүй байдаг. Би яллах дүгнэлтийн араас өнөөдрийг хүртэл
9 жил явж байна. Хамгийн сүүлд аргаа бараад хүн шалгуулснаараа буруутан
болдог бол буруутан болъё гэж хэлсэн. Чамайг буруутгаад байгаа зүйл алга гэж
дээд шүүхийн шүүгч хэлсэн. Намайг байхгүй үед буруутгаад байгаад гомдолтой
байна. Тиймээс цагаатгаж өгнө үү.” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Ц************ гаргасан
дүгнэлт, тайлбартаа: “Сая улсын яллагч хохирол байхгүй гэж байна. Эндээс
дүгнээд үзэхэд үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэмт хэрэг дээр хохирол гэж байхгүй
гээд шүүхээс өмнө нь шийдсэн байдаг. Сүүлд дээд шүүхээс хохирол байхгүйгээр
энэ төрлийн гэмт хэрэг үйлдэгдэх боломжтой эсэх талаар дүгнэлт хий гэдэг
байдлаар хандсан. Тэгэхээр гэмт хэргийн бүрэлдэхүүн шинжийг хангахгүй байгаа
учраас цагаатгаж өгнө үү гэсэн байр суурьтай байна. Хэргийн хөөн хэлэлцэх
хугацаа 2019 онд дууссан байдаг. 2014 онд хэрэг үүсгэж 2019 онд яллах дүгнэлт
үйлдэж 5 удаа анхан болох давж заалдах шатны шүүхээр орж байгаа хэрэг. Энэ
бүгд дээр нэг асуудал яригдаад байдаг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэж
байгаа бол Б********* хэдэн төгрөгийн хөрөнгийг өөртөө бий болгоод байгаа юм бэ,
бусад хамаарал бүхий этгээдийн үйл ажиллагаанаас олсон орлогын хэдэн хувь нь
***********т хамааралтай гэдгийг дүгнэлт хийх ёстой. Энэ талаар дүгнэлт хийсний
дараа энэ төрлийн гэмт хэрэг үйлдсэн эсэх дээр хууль зүйн дүгнэлт хийх
боломжтой. Энэ асуудал дээр ямар ч дүгнэлт байдаггүй. Улсын яллагчийн хувьд
нийт гүйлгээний хэдэн хувь нь буюу аль Г.Б********т хамаараад байгааг тогтоосон
асуудлыг Г.Б*******оос асуусангүй. Урд урдах буцаад байгаа үндэслэлийг хангах
боломжгүй болоод байна. Дээрээс нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай
хуулийг зөрчиж гэрчээс авч байгаа мэдүүлэг нь өмгөөлөгч болон орчуулагчийг
оролцуулахгүйгээр хуульд заасан шаардлага хангах, хууль зүйн ач холбогдол
бүхий байдлаа алдсан байна. Энэ хүмүүсийг мэдүүлгийг нотлох баримтаар тооцох
боломжгүй байна. Г.Б*********** руу хэзээ хэнээс ямар орлого орсон гэдэг нь
тогтоогдоогүй, нотлогдоогүй нөхцөл байдалтай байна. Ийм учраас Г.Б*************ийн
хувьд үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн хөрөнгийн хэмжээ байхгүй, мөн төрөл садны
хүмүүс рүү олсон орлого Г.Б********т очсон эсэх эсвэл тэр орлого хэрхэн яаж
зарцуулсан талаар тогтоосон ажиллагаа хийгдээгүй. Төрөл садны хүмүүс рүү
орлого орсны төлөө төрийн албан хаагчийг ямар нэг давуу байдлаар орлого олсон
байна, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байна гэж үзэх хууль зүйн хувьд боломжгүй
байна. Орлого нь Г.Б***********ийн хамаатны хүмүүс захиран зарцуулаад байна уу
Г.Б******** захиран зарцуулаад байна уу гэдгээс хамааран бусад төрлийн гэмт
хэргийн бүрэлдэхүүний шинж байна уу үгүй юу гэдэг дээр дүгнэлт хийх ёстой.
Н.Г********, Г.З*******, Г.З********, О.Н********, Б.С*********** нарын өөрсдөө
хамааралтай орлогоо захиран зарцуулсан талаар дурдаг. Энэ нь Г.Б**********
өөртөө би болгоод захиран зарцуулаад байгаа гэмт хэргийн бүрэлдэхүүн шинжийг
хангахгүй байна. Тиймээс цагаатгаж өгнө үү гэж хүсэж байна.” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч Э.Д********* гаргасан тайлбар,
дүгнэлтдээ: "Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын
хяналтын прокурор Э.Д****** би Монгол Улсын Прокурорын тухай хуулийн 17, 19
дүгээр зүйл, Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.7,
35.24 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг тус тус удирдлага болгон Монгол Улсын
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.10 дугаар зүйлийн 1 дэх заасан гэмт хэргийг
үйлдсэн Г.Б********т холбогдох ************** дугаартай эрүүгийн хэргийн хянан
шийдвэрлэх шүүх хуралдаанд төрийн нэрийн өмнөөс улсын яллагчаар оролцож
дараах ялын дүгнэлтийг гаргаж байна. Шүүгдэгч Г.Б****** нь ***** мэргэжилтэн, улсын
байцаагч, ахлах мэргэжилтэн, ************ даргаар ажиллаж байхдаа
хууль ёсны орлогоос гадна өөрийн эцэг Н.Г********** хаан банкны ************
дугаартай юанийн дансанд 2012 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 2014 оны 12
дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд **** удаагийн гүйлгээгээр
************ юань буюу **************** төгрөг, голомт банкны ****************
дугаартай юанийн дансанд 2012 оны 12 дугаар сарын 07-ны өдрөөс 2014 оны 07
дугаар сарын 11-ний өдрийг дуусталх хугацаанд *** удаагийн гүйлгээгээр ********юань буюу ******* төгрөг, Н.Г********, төрсөн дүү Г.З******** нарын хамтарсан
хаан банкны ************* дугаартай юанийн дансаар 2012 оны 05 дугаар сарын 01-
ний өдрөөс 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд ***
удаагийн гүйлгээгээр *********** юань буюу *************** төгрөг, өөрийн төрсөн
ах Г.З**********ын хаан банкны **************** дугаарын дансаар 2012 оны 05 дугаар
сарын 01-ний өдрөөс 2013 оны 03 дугаар сарын 26-ны өдрийг дуусталх хугацаанд
*** удаагийн гүйлгээгээр *********** юань буюу **************** төгрөг, өөрийн эхнэр
Б.С*********ийн хаан банкны ************* дугаарын дансаар 2012 оны 05 дугаар
сарын 01-ний өдрөөс 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд
*** удаагийн гүйлгээгээр ************* юань буюу *********** төгрөг, өөрийн
салсан эхнэр О.Н**********ийн хаан банкны *************** дугаартай юанийн
дансаар 2012 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 2014 оны 04 дүгээр сарын 29-
ний өдрийг дуусталх хугацаанд *** удаагийн гүйлгээгээр ********* юань буюу
************ төгрөг, Г.Б******** нь өөрийн хаан банкны *************** дугаартай
юанийн дансаар 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд ***
удаагийн гүйлгээ хийгдэж **** юань буюу ************** төгрөг, өөрийн болон
бусдын дансаар нийт *** удаагийн гүйлгээгээр ************* юань буюу
************ төгрөгийн орлогыг олж өөрийн орлогыг их хэмжээгээр нэмэгдсэн
үндэслэлээ хууль ёсны тайлбарлаж чадаагүй. Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх
хэргийг Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.10 дугаар зүйлийн 1 дэх
хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж улмаар хэргийг шүүх хуралдаанаар
хэлэлцүүлсэн. Шүүгдэгчийн гэм бурууг нотолсон баримтууд бол яллах дүгнэлтэд
дурдагдсан, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан банкны дансны хуулга буюу
баримт бичигт үзлэг хийсэн тэмдэглэл, баримт бичигт үзлэг хийсэн тэмдэглэл,
Чингэлтэй дүүргийн татварын хэлтсээс ирүүлсэн аж ахуйн нэгжийн орлогын албан
татвар, хувь хүний орлогын албан татварын лавлагаа, хөдөлмөр эрхлэлтийн
үйлчилгээ судалгаа, мэдээллийн үндэсний төвийн ************** ХХК 2013-
2014 онд гадаадаас ажиллах мэргэжилтэн авч ажиллуулах талаар лавлагаа, Авто
тээврийн хэрэгслийн үндэсний газраас ирүүлсэн тээврийн хэрэгслийн лавлагаа,
Татварын ерөнхий газрын 2016 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн *** дугаартай
албан бичиг, яллагдагч Г.Б**********ийн ажилд томилогдсон, чөлөөлөгдсөн талаар
баримтууд гэрч *********, **************, ************, ************, ***************,
*********, ******, *********, ***********, *************, *************, ************,
***********, **********, **********, ***********, ************ нарын өгсөн мэдүүлэг,
өмгөөлөгч Ц.Б************аас гаргаж өгсөн Г.Б***********ийн хамаарал бүхий хүмүүс
***********, ***********, *********, ************ нартай холбоотой данс дахь мөнгөн
хөрөнгийн талаар эдийн засгийн баримтууд, давуу ил тод байдлын талаарх
тайланг хайлцах талаар баримт, Г.Б**********ийн хаана ажиллаж байсан талаарх
тушаалд үзлэг хийсэн тэмдэглэл, ******* дугаартай шинжээчийн дүгнэлт, ил тод
байдлын талаарх тайланг шинжлэн судалсан. Шүүгдэгч Г.Б*********ийн үйлдсэн
гэмт хэргийг гэм буруутай эсэх тогтоох шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн
баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Учир нь Эрүүгийн хуулийн тусгай
ангийн 22.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Үндэслэлгүйгээр хөрөнгөжих гэмт
хэргийн шинжид нийтийн албан тушаалтан байх шалгуур байдаг. Г.Б********ийн
хувьд нийтийн албан тушаалтан болох нь хэрэгт цугларсан нотлох баримтаар
тогтоогдсон. Мөн Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн нь орлого нь их хэмжээгээр
нэмэгдсэн болох нь тогтоогдсон. Тухайн этгээдийн хөрөнгө илт нэмэгдсэн.
Түүнийгээ хууль ёсны орлого болохоо тайлбарлаж чадаагүй нь энэ гэмт хэргийн
шинжийг хангагдсан гэж үзэж байна. Иймд Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай
ангийн 22.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд
тооцох саналыг гаргаж байна. Энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол байхгүй.
Энэ гэмт хэргийн гол хамгаалаад байгаа эрх ашиг нь төрийн алба, нийтийн алба,
үнэ цэний асуудал байгаа юм. Нийтийн албан тушаалын байдлаа ашиглан
бусдаас хээл хахууль авах, бусдад давуу байдал бий болгох зэрэг гэмт хэргийн
үндсэн шинжтэйгээр үндэслэлгүйгээр хөрөнгөжиж энэ нь нийтийн төрийн албанд
итгэх итгэлийг сулруулж, төрийн албаны үйл ажиллагаанд хортой нөхцөл байдлыг
учруулдаг. Хор хохирлын тухайд бусдад учирсан материаллаг хохирол байхгүй.
Гэмт хэрэг үйлдэж олсон орлогыг хурааж авах замаар хохирлыг барагдуулж
Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн **************** төгрөгийг улсын орлого болгох
саналтай байна.” гэв.
Эрүүгийн хэрэг үүсгэх 2014 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн тогтоол /1-р
хавтаст хэргийн 1 дэх тал/,
Өмнөговь аймгийн прокурорын газрын прокурорын 2015 оны 02 дугаар
сарын 10-ны өдрийн 12 дугаар эрүүгийн ************* дугаар хэргийн мөрдөн
байцаалтын ажиллагааг түдгэлзүүлэх тухай тогтоол /1-р хавтаст хэргийн 4-5 дахь
тал/,
Өмнөговь аймгийн прокурорын газрын прокурорын 2015 оны 03 дугаар
сарын 10-ны өдрийн *** дугаар түдгэлзүүлсэн хэргийг сэргээж, мөрдөн байцаалт
явуулах хугацааг тогтоох тухай тогтоол /1-р хавтаст хэргийн 8 дахь тал/,
Мөрдөн байцаагчийн 2014.11.04-ний өдрийн *** дүгээр даалгавар /4-р
хавтаст хэргийн 29-30 дахь тал/,
Авто тээврийн үндэсний төв, Өмнөговь аймаг дахь салбараас ирүүлсэн
авто тээврийн лавлагаа /1-р хавтаст хэргийн 20-23 дахь тал/,
Тээврийн хэрэгслийн лавлагаанууд /1-р хавтаст хэргийн 66-75 дахь тал/,
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн бүртгэлийн хэлтсийн 2014 оны 09 дүгээр
сарын 02-ны өдрийн ***** дугаар лавлагаа /1-р хавтаст хэргийн 22 дахь тал/,
Нийслэлийн Хан-Уул дүүргийн бүртгэлийн хэлтсийн 2014 оны 09 дүгээр
сарын 01-ний өдрийн ***** дугаар лавлагаа /1-р хавтаст хэргийн 24 дэх тал/,
Нийслэлийн Хан-Уул дүүргийн бүртгэлийн хэлтсийн 2014 оны 12 дугаар
сарын 10-ны өдрийн **** дугаар албан бичгийн хариу /1-р хавтаст хэргийн 45 дахь
тал/,
Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний төвийн архивын баримтад үзлэг
хийсэн тэмдэглэл, баримтын хуулбарууд /1-р хавтаст хэргийн 177, 178-214 дэх
тал/,
2014 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн **** банкны тодорхойлолт /1-р
хавтаст хэргийн 217 дахь тал/,
Арилжааны банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /2-р хавтаст
хэргийн 1-89 дэх тал/,
Н.Г****, Г.З******, Г.Б******, Г.З*****, О.Н***********,
Б.С********** нарын хаан банкны юанийн гүйлгээнүүдийн орлогын баримтууд /2-р
хавтаст хэргийн 91-250 дахь тал, 3-р хавтаст хэргийн 1-73 дахь тал/,
Монгол банкны лавлагаа /3-р хавтаст хэргийн 82-91 дэх тал/,
2014 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн баримт бичигт үзлэг хийсэн
тухай тэмдэглэл /3-р хавтаст хэргийн 74 дэх тал/,
2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн баримт бичигт үзлэг хийсэн
тухай тэмдэглэл /3-р хавтаст хэргийн 75 дахь/,
2014 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн баримт бичигт үзлэг хийсэн
тухай тэмдэглэл /3-р хавтаст хэргийн 76-77 дахь тал/,
2014 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн баримт бичигт үзлэг хийсэн
тухай тэмдэглэл /3-р хавтаст хэргийн 78 дахь тал/,
2014 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн баримт бичигт үзлэг хийсэн
тухай тэмдэглэл /3-р хавтаст хэргийн 79 дэх тал/,
2014 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн баримт бичигт үзлэг хийсэн
тухай тэмдэглэл /3-р хавтаст хэргийн 80 дахь тал/,
Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ, судалгаа, мэдээллийн үндэсний төвийн
мэдээлэл /3-р хавтаст хэргийн 94-98 дахь тал/,
Бичиг баримтад үзлэг хийсэн тэмдэглэл /3-р хавтаст хэргийн 99-141 дэх
тал/,
“****” ХХК-ийн 2012, 2013 онуудын төгрөгийн кассын тайлан /3-р хавтаст
хэргийн 142-238 дахь тал/,
Эд хөрөнгө захиран зарцуулах эрхийг хязгаарлах тухай тогтоол, эд
хөрөнгө битүүмжлэх тэмдэглэл /3-р хавтаст хэргийн 238-246 дахь тал/,
Эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл, авто машины фото зураг, тээврийн
хэрэгслийн гэрчилгээний хуулбар /4-р хавтаст хэргийн 4-8 дахь тал/,
Хөрөнгийн үнэлгээний төвийн шинжээчийн дүгнэлт /4-р хавтаст хэргийн
11-17 дахь тал/,
Мөрдөн байцаагчийн 2014 оны1 дүгээр сарын 04-ны өдрийн 31 дугаар
даалгавар /4-р хавтаст хэргийн 29 дэх тал/,
Мөрдөн байцаалтын явцад гэрч Г.З************** өгсөн “... би 2010-2013 онд
Итали улсад, 2009-2010 онд ******-д сурч байсан. Гадаадад сурахад виз хүсэхэд
тухайн хүний дансанд тодорхой хэмжээний мөнгө орж гарсан байхыг шаарддаг.
Тэр үүднээс өөрийн том ах Г.З**********аас өөрийнх нь визтэй холбоотой мөнгөө
миний дансаар оруулж байгаач гэж гуйсны дагуу миний дансаар дээрх мөнгө орж
байсан. Би өөрөө Монголд байгаа үедээ орсон мөнгийг нь аваад ахдаа өгдөг.
Намайг Монголд байхгүй үед манай аав энэ дансны хамтран эзэмшигч тул авч
ахад өгдөг байсан.” гэх мэдүүлэг /4-р хавтаст хэргийн 31-33 дахь тал/,
Мөрдөн байцаалтын явцад гэрч Н.Г*******ийн өгсөн "... энэ орсон мөнгө
надтай хамааралгүй, Манай том хүү З********ын хувийн бизнестэй холбоотой
мөнгө орсон байх. Түүнээс би тийм их хэмжээний мах зарсан зүйл байхгүй. ********* дүүргийн ***** хороо, *************гудамжны ************** тоотыг би “*********” ХХК-
иас 2010 онд ************* төгрөгөөр худалдаж авсан. Манай залгаа орон сууц
болох ** дугаар байрыг манайхаас 1-2 жилийн дараа ********* гэдэг залуугаас
экскаватор, машинаа зараад авч байсан. Би өөрийн бизнесээр олсон орлогоор ********* дугаартай ************* дугаар ********, ************* дугаартай
*********** маркийн авто машинуудыг авсан. гэх мэдүүлэг /4-р хавтаст хэргийн 34-
37 дахь тал/,
Мөрдөн байцаалтын явцад гэрч Б.С**********ийн өгсөн "... их хэмжээний
буюу ********* юаниас дээш хэмжээтэй мөнгө нь надад хамааралгүй бөгөөд энэ
мөнгийг би данснаас аваад Б**********ийн аав Г********д аваачиж өгдөг байсан.
********** юаниас дооших мөнгө нь миний өөрийн хувийн наймааны мөнгө юм.
Өмнөговь аймагт нүүрсний тээвэр хийдэг компаниудын орчуулагч, хөтөч нар
надаар дамжуулж Улаанбаатар хотоос бараа захидаг байсан.” гэх мэдүүлэг 4-р
хавтаст хэргийн 38-39 дэх тал/,
Мөрдөн байцаалтын явцад гэрч О.Н*************ийн "... би 2002 оноос
ОХУ-ын Улаан-Үүд хотод гаалийн сургуульд суралцаж байхдаа танилцаж 2008 онд
гэр бүл болж байсан. 2011 онд Хан-Уул дүүргийн шүүхээр орж гэр бүлээ цуцалсан.
Одоо энгийн харьцаатай. Миний дансанд орсон мөнгө би санаж байгаагаар их
хэмжээний буюу ********* юань шилжүүлээд намайг аваад байж байгаарай гээд
дараа Улаанбаатар хотод ирэхээрээ надаас авдаг байсан. Бага хэмжээний буюу
********** юанийг би хэрэглээндээ зарцуулж байсан. Мөн миний нэр дээр байсан
******* машиныг зарсан, тэр машины мөнгийг оруулж байгаа гэж хэлж байсан.” гэх
мэдүүлэг /4-р хавтаст хэргийн 40-41 дэх тал/,
Мөрдөн байцаалтын явцад гэрч Г.З*********ын өгсөн "... би
**********, Б.С********* нарын дансаар орсон мөнгийг мэдэхгүй юм. Харин
өөрийн аав **********, дүү ********* нарын дансаар юань авч байсан. Энэ мөнгө нь
Хөдөлмөр халамж үйлчилгээний төв болон ГИХАЭГ-т визний хураамж,
хөдөлмөрийн хөлсний сарын төлбөрүүдэд хийсэн мөнгө юм. Тодорхой хэмжээний
зуучлалын хөлсөнд авсан. Гашуун сухайт боомтод ажиллаж байсан дүү ***********
ГИХАЭГ-ын байцаагчаар ажиллаж байсан бөгөөд хөдөлмөрийн визгүйгээр Монгол
Улсад ажиллаж байгаа хятад ажилчдыг таслан зогсоож, хөдөлмөрийн виз авах
хэрэгтэй гээд надтай холбогдуулж байсан юм.” гэх мэдүүлэг /4-р хавтаст хэргийн
42-47 дахь тал/,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Н.Б***********ийн өгсөн "...
“************” ХХК манай компанийн хөрөнгө оруулагч компани бөгөөд
“*****” ХХК-ийн үйл ажиллагаанд шаардлагатай хөрөнгийг БНХАУ-аас шилжүүлдэг.
Тус компаниас шилжүүлсэн мөнгийг хүлээн авсан ажилтан холбогдох баримтыг
бүрдүүлж зарлагыг хаадаг. Энэ бүр баримт манай кассын тайланд тодорхой
харагдана. З*********** гэдэг хүнийг танихгүй. Энэ хүн манай компанийн захирал
Р********д мөнгө өгдөг байсан гэж мэдүүлсэн байна. Тийм зүйл байхгүй.
Манай захирлыг нас барсан гэдгийг мэдэж нэрийг нь барьж худал мэдүүлж гүтгэж
байна.” гэх мэдүүлэг/4-р хавтаст хэргийн 101-103 дахь тал/,
Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын даргын 2014
оны 132 дугаар сарын 11-ний өдрийн ******** дугаартай тушаал /4-р хавтаст хэргийн
145 дахь тал/,
Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх албаны даргын 2007 оны 11
дүгээр сарын 09-ний өдрийн ****** дугаартай төрийн албанд түр томилох тухай
тушаал /4-р хавтаст хэргийн 171 дэх тал/,
Хууль зүй дотоод хэргийн сайдын 2010 оны 07 дугаар сарын 15-ны
өдрийн ********дугаартай тушаал /4-р хавтаст хэргийн 174 дэх тал/,
Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх албаны даргын 2012 оны 09
дүгээр сарын 04-ний өдрийн ********* дугаартай тушаал /4-р хавтаст хэргийн 175 дахь
тал/,
Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх албаны даргын 2012 оны 11
дүгээр сарын 16-ны өдрийн ******** дугаартай тушаал /4-р хавтаст хэргийн 176 дахь
тал/,
Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх албаны даргын 2012 оны 10
дугаар сарын 26-ны өдрийн ********* дугаартай тушаал /4-р хавтаст хэргийн 177 дахь
тал/,
Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх албаны даргын 2012 оны 10
дугаар сарын 26-ны өдрийн ******** дугаартай тушаал /4-р хавтаст хэргийн 178 дахь
тал/,
Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх албаны даргын 2012 оны 11
дүгээр сарын 16-ны өдрийн ******** дугаартай тушаал /4-р хавтаст хэргийн 180 дахь
тал/,
Ажлын байрны тодорхойлолт, орлон ажиллах хуваарь /4-р хавтаст
хэргийн 181 дэх тал/,
Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх албаны даргын 2014 оны 03
дугаар сарын 31-ний өдрийн ******** дугаартай тушаал /4-р хавтаст хэргийн 191 дэх
тал/,
Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын даргын 2014
оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн ****** дугаартай тушаал /4-р хавтаст хэргийн
192 дахь тал/,
Авлигатай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтсийн 2014 оны 09 дүгээр
сарын 19-ний өдрийн ******* дугаартай албан бичиг /4-р хавтаст хэргийн 197 дахь
тал/,
Хөрөнгө орлогын мэдүүлгүүд /4-р хавтаст хэргийн 198-207 дахь тал/,
Г.Б**********ийн эрүүгийн хариуцлага хүлээсэн эсэхийг шалгах хуудас /4-р
хавтаст хэргийн 231 дэх тал/,
Гааль, Татварын ерөнхий газар Сонгинохайрхан дүүргийн татварын
хэлтэс 2016 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн *** дугаартай албан бичиг /5-р
хавтаст хэргийн 250, 6-р хавтаст хэргийн 1-11 дэх тал/,
Татварын ерөнхий газрын Сонгинохайрхан дүүргийн татварын хэлтсээс
2016 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн *** дугаартай албан бичгээр ирүүлсэн
“**********” ХХК-ийн 2008-2015 оны ААНОАТ-ын тайлангууд, төлсөн татварын
жагсаалт /5-р хавтаст хэргийн 250, 6-р хавтаст хэргийн 1-11 дэх тал/,
Үндэсний татварын алба, аж ахуйн нэгжийн орлогын албан татварын
тайлан /6-р хавтаст хэргийн 1-11 дэх тал/,
Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын даргын 2016
оны 02 дугаар сарын 04-ний өдрийн ****** дугаартай албан бичиг, хавсралт /6-р
хавтаст хэргийн 13-14 дэх тал/,
Чингэлтэй дүүргийн татварын хэлтсийн 2015 оны 12 дугаар сарын 14-ний
өдрийн ****** дугаартай албан бичгээр ирүүлсэн Аж ахуйн нэгжийн орлогын
албан татвар бол--он хувь хүний орлогын албан татварын төлөлтийн талаарх
лавлагаа /6-р хавтаст хэргийн 19-24 дэх тал/,
Бичиг баримтад үзлэг хийсэн тухай тэмдэглэл /6-р хавтаст хэргийн 41, 76,
100-120 дахь тал/,
Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ, судалгаа, мэдээллийн үндэсний төвийн
2016 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн **** дугаартай албан бичгээр ирүүлсэн
“***********” ХХК нь 2013-2014 онд гадаадаас ажиллах мэргэжилтэн авч
ажиллуулсан талаарх лавлагаа /6-р хавтаст хэргийн 160-164 дэх тал/,
Авто тээврийн үндэсний төвийн 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн
********** дугаартай албан бичгээр ирүүлсэн тээврийн хэрэгслийн лавлагаа /6-р
хавтаст хэргийн 165-192 дахь тал/,
Мөрдөн байцаагч А.Ц******ийн гаргасан З*******, Г********, С***********,
Н********* нарын дансанд шилжүүлсэн мөнгөний тооцоо /7-р хавтаст хэргийн
33-41 дэх тал/,
Баримт бичигт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /7-р хавтаст хэргийн 99-120
дахь тал/,
Тээврийн хэрэгслийн лавлагаа /7-р хавтаст хэргийн 161-165, 205-209 дэх
тал/,
Мөрдөн байцаалтын явцад гэрч Ө.Г*********** өгсөн "... би сая хавтаст
хэрэгт байгаа мөнгө шилжүүлсэн баримтуудын хуулбарыг үзэхэд дээрх *** гүйлгээг
би хийсэн байгаа бөгөөд гарын үсэг нь минийх мөн байна. ... Би яг өөрөөсөө бол
энэ мөнгийг шилжүүлээгүй. Би сардаа ********* юанийн цалинтай хүн ийм их
хэмжээний мөнгийг шилжүүлэх боломжгүй. Харин компанийн удирдлагын зүгээс
энэ мөнгийг шилжүүл гээд данс өгвөл би шилжүүлдэг байсан.” гэх мэдүүлэг /7-р
хавтаст хэргийн 243 дахь тал/,
Мөрдөн байцаалтын явцад гэрч Н.Ц*********ийн өгсөн "... би 2011 оны 07
дугаар сарын дунд үеэс эхлэн Өмнөговь аймагт нүүрс тээврийн чиглэлээр үйл
ажиллагаа явуулдаг БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “************” буюу
Хятад талдаа “**********” гэдэг нэртэй компанийн хөтөч, орчуулагчаар ажиллаж
эхэлсэн. ... энэ мөнгөнүүдийг би дээрх данснууд руу шилжүүлж байсан нь үнэн.
Ямар учиртай гэхээр “хятад жолооч нарт виз гаргаж өгнө визний мөнгө” гэж
Г.Б********** хэлж дээрх дансны дугааруудыг надад өгдөг байсан. Би тэдгээр данс
руу Б***********ийн хэлсэн юанийг шилжүүлж байсан. Манай компани энэ асуудлыг
хууль дүрмийн дагуу явагдаж байна гэж ойлгодог байсан. Визний асуудал ч гэсэн
ном журмаараа явагдаж байна гэж бодож байсан.” гэх мэдүүлэг /7-р хавтаст
хэргийн 246 дахь тал/,
Г.Б******* хаана ажиллаж байсан талаарх тушаалуудад үзлэг хийсэн
тэмдэглэл /9-р хавтаст хэргийн 24 дэх тал/
“***********” ХХК-ийн шинжээчийн дүгнэлт /9-р хавтаст
хэргийн 171-201 дэх тал/,
Мөрдөн байцаалтын явцад шинжээч А.С**********ээс авсан тэмдэглэл
/9-р хавтаст хэргийн 202-206 дахь тал/,
Шүүгдэгч Г.Б*************ийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг
шалгасан хуудас /4-р хавтаст хэргийн 231 дэх тал/,
Шүүгдэгч Г.Б*********** ийн оршин суугаа газрын тодорхойлолт, эд
хөрөнгөтэй эсэх лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа, гэрлэлтийн лавлагаа,
нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /2-р хавтаст
хэргийн 121-124 дэх тал/ зэрэг бичмэл нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн
судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ
хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч
бэхжүүлсэн, шүүгдэгчээс яллагдагчаар болон гэрч нараас мэдүүлэг авахдаа
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй,
мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны
оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил
тогтоогдоогүй, хуульд заасан нотолбол зохих байдлыг бүрэн гүйцэт нотолсон тул
шүүх тэдгээр нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой,
хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн
хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан
шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Шүүгдэгч Г.Б********ийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн
22.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт
үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.
Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Нийтийн албан тушаалтан болох шүүгдэгч Г.Б******* нь 2007 оны 11 дүгээр
сарын 09-ний өдрөөс 2014 оны 12 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл хугацаанд
***************************************************************************************************** мэргэжилтэн, улсын байцаагч, ахлах мэргэжилтэн, ****************** даргаар
тус тус ажиллаж байхдаа өөрийн хууль ёсны орлогоос гадна
Өөрийн эцэг Н.Г******ийн Хаан банкны ************* дугаартай юанийн
дансанд 2012 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 2014 оны 12 дугаар сарын 31-
ний өдрийг дуусталх хугацаанд *** удаагийн гүйлгээгээр *************** юань буюу
****************** төгрөг, Голомт банкны ************* дугаартай юанийн дансанд 2012
оны 12 дугаар сарын 07-ний өдрөөс 2014 оны 07 дугаар сарын 11-ний өдрийг
дуусталх хугацаанд *** удаагийн гүйлгээгээр ************** юань буюу ***************
төгрөг,
Н.Г********, төрсөн дүү Г.З******** нарын хамтарсан ХААН банкны **************
дугаартай юанийн дансаар 2012 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 2014 оны 12
дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд *** удаагийн гүйлгээгээр
************* юань буюу ************** төгрөг,
Өөрийн төрсөн ах Г.З************ын Хаан банкны *************** дугаарын
дансаар 2012 оны 05 дугаар сарын 01- ний өдрөөс 2013 оны 03 дугаар сарын 26-
ны өдрийг дуусталх хугацаанд *** удаагийн гүйлгээгээр *************** юань буюу
*************** төгрөг,
Өөрийн эхнэр Б.С************ийн Хаан банкны **************** дугаарын дансаар
2012 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг
дуусталх хугацаанд *** удаагийн гүйлгээгээр ************** юань буюу *******************
төгрөг,
Өөрийн салсан эхнэр О.Н**********ийн Хаан банкны ****************дугаартай юанийн дансаар 2012 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 2014 оны 04
дүгээр сарын 29-ний өдрийг дуусталх хугацаанд *** удаагийн гүйлгээгээр *************
юань буюу *********** төгрөг,
Г.Б*********** нь өөрийн Хаан банкны ************** дугаартай юанийн дансаар
2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд *** удаагийн гүйлгээ
хийгдэж ***** юань буюу *********** төгрөг өөрийн болон бусдын дансаар нийт
**** удаагийн гүйлгээгээр ************** юань буюу *************** төгрөгийн
орлогыг өөрийн хууль ёсны орлогоосоо гадна олж, түүний хөрөнгө их хэмжээгээр
нэмэгдсэн нь хууль ёсны болохыг үндэслэлтэй тайлбарлаж чадаагүй буюу
Н.Г*******, Г.З*********, Г.Б**********, Г.З********, О.Н**********, Б.С************* нарын
хаан банкны юанийн гүйлгээнүүдийн орлогын баримтууд /2-р хх-ийн 91-250 дугаар
хуудас, 3-р хх-ийн 1-73 дугаар хуудас/, гэрч Г.З**********ийн мэдүүлэг/4-р хх-ийн 31-
33 дугаар хуудас/, гэрч Н.Г*********ийн мэдүүлэг /4-р хх-ийн 34-37 дугаар хуудас/,
гэрч Б.С************ийн мэдүүлэг /4-р хх-ийн 38-39 дүгээр хуудас/, гэрч
О.Н*********ийн мэдүүлэг/4-р хх-ийн 40-41 дүгээр хуудас/, гэрч Г.З*************ын
мэдүүлэг /4-р хх-ийн 42-47 дугаар хуудас/, *********” ХХК-ийн
шинжээчийн дүгнэлт, хавсралт /9-р хх-ийн 172-201 дүгээр хуудас/, шинжээч
А.С************ийн мэдүүлэг /9-р хх-ийн 206 дугаар хуудас/, н.Ц*****, Ө.Г*******
нарын гэрчийн мэдүүлгээр /7-р хх-ийн 241-247 дугаар хуудас/ шүүгдэгч Г.Б********
нь өөрийн эцэг Н.Г********ийн Хаан банкны ********** дугаартай юанийн дансанд
2012 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг
дуусталх хугацаанд **** удаагийн гүйлгээгээр *************** юань буюу
************** төгрөг, Голомт банкны ***************** дугаартай юанийн дансанд 2012
оны 12 дугаар сарын 07-ний өдрөөс 2014 оны 07 дугаар сарын 11-ний өдрийг
дуусталх хугацаанд *** удаагийн гүйлгээгээр *********** юань буюу *****************
төгрөг,
Н.Г*****, төрсөн дүү Г.З****** нарын хамтарсан ХААН банкны ******дугаартай юанийн дансаар 2012 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 2014 оны 12
дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд *** удаагийн гүйлгээгээр
*********** юань буюу *************төгрөг,
Өөрийн төрсөн ах Г З************ын Хаан банкны *************** дугаарын
дансаар 2012 оны 05 дугаар сарын 01- ний өдрөөс 2013 оны 03 дугаар сарын 26-
ны өдрийг дуусталх хугацаанд *** удаагийн гүйлгээгээр ************** юань буюу
************* төгрөг,
Өөрийн эхнэр Б.С**********ийн Хаан банкны *************** дугаарын дансаар
2012 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг
дуусталх хугацаанд *** удаагийн гүйлгээгээр *************** юань буюу ****************
төгрөг,
Өөрийн салсан эхнэр О.Н************ийн Хаан банкны ****************
дугаартай юанийн дансаар 2012 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 2014 оны 04
дүгээр сарын 29-ний өдрийг дуусталх хугацаанд *** удаагийн гүйлгээгээр **********
юань буюу ********* төгрөг,
Г.Б******* нь өөрийн Хаан банкны *********** дугаартай юанийн дансаар
2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд *** удаагийн гүйлгээ
хийгдэж ***** юань буюу ******* төгрөгийг өөрийн болон хамаарал бүхий
төрсөн эцэг Н.Г*******, төрсөн ах Г.З*******, төрсөн дүү Г.З********, эхнэр
Б.С*********, салсан эхнэр Г.Н********** нарын нэр дээрх юанийн дансаар
БНХАУ-ын нэр бүхий иргэдээс зөвхөн Өмнөговь аймгийн Гашуунсухайт боомт дахь
Хаан банкны салбараас *** удаагийн гүйлгээгээр *********** юань буюу
************* төгрөг шилжүүлэн авсан үйл баримт хэрэгт авагдсан шүүх
хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож
байна.
Шүүгдэгч Г.Б********** нь 2007 оны 11 дүгээр сарын 09-ний өдрөөс 2014 оны
12 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл хугацаанд ******************************************** мэргэжилтэн, улсын байцаагч, ахлах
мэргэжилтэн, ************************* даргаар ажиллаж байсан болох нь *********************************** газрын даргын 2007 оны 11 дүгээр сарын 09-ний
өдрийн ************* дугаар Төрийн албанд түр томилох тухай тушаал /4-р хх-ийн 171
хуудас/, **************************** газрын даргын 2009 оны 02
дугаар сарын 09-ний өдрийн ******************* тушаал /4-р хх-
ийн 172-173 хуудас/, *********************** сайдын 2010 оны 07 дугаар сарын
15-ны өдрийн ****** дугаар ***************эрх олгох тухай” тушаал /4-р хх-ийн
174 хуудас/, ************************* газрын даргын 2012 оны
09 дүгээр сарын 04-ний өдрийн ******* дугаар “Ажилд томилох тухай” тушаал, 2012
оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн **** дугаар “Ажилд томилох тухай тушаал,
2014 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн **** дугаар “Ажлаас чөлөөлөх тухай”
тушаал, *************************************** газрын даргын 2014 оны
04 дүгээр сарын 01-ний өдрийн ***** дугаартай “Ажилд томилох тухай” тушаал,
2014 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн ***** дугаар “Албан үүргээ биелүүлэхийг
түр түдгэлзүүлэх тухай” тушаал зэрэг бичмэл нотлох баримтуудаар тогтоогдож
байна.
Шүүгдэгч Г.Б*********ийн эрхэлж байсан дээрх албан тушаал нь Нийтийн
албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын
зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4, 4 дүгээр
зүйлийн 4.1, Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлд заасны дагуу нийтийн албан
тушаалтанд хамаарч байна.
Хууль бусаар олсон орлого бий болсон цаг хугацаа нь шүүгдэгч
Г.Б************ийн **************************************** мэргэжилтэн, улсын байцаагч, ахлах мэргэжилтэн, *********************даргаар ажиллаж байсан цаг хугацаатай давхацсан гэж дүгнэлээ.
Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг
сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5-д
“хамаарал бүхий этгээд” гэж тухайн нийтийн албан тушаалтны эцэг, эх, төрсөн ах,
эгч, дүү, гэр бүлийн гишүүн, хамтран амьдрагч, эхнэр /нөхөрАийн эцэг, эх, төрсөн
ах, эгч, дүү, бусад нэгдмэл сонирхолтой этгээд байх бөгөөд Н.Г........,
Г.З**********, Г.З************, Б.С*************, О.Н************** нар нь нийтийн албан
тушаалтан Г.Б*************ийн хамаарал бүхий этгээд болох нь хэрэгт авагдсан
лавлагаа, иргэний бичиг баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна. Шүүгдэгч
Г.Б************ нь өөрийн хууль бус үйлдлийг нуухын тулд өөрийн хамаарал бүхий
этгээдүүдийн дансаар их хэмжээний орлого олсон үйлдэл нь уг гэмт хэргийг
үйлдсэн аргад хамаарч байна гэж үзлээ.
Нийтийн албан тушаалтан Г.Б**********ийн хамаарал бүхий этгээдүүд болох
төрсөн эцэг Н.Г***********, ах Г.З***********, дүү Г.З**********, эхнэр Б.С*********, салсан
эхнэр О.Н***********нар нь олсон орлогоо ямар эх үүсвэрээс орж ирснийг мөрдөн
шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг болон холбогдох баримтуудаар
нотолж чадаагүй, Г.Б**********ийн өгсөн данс руу мөнгө шилжүүлж байсан гэх
гэрчүүдийн мэдүүлгийг шүүгдэгч Г.Б********* болон түүний өмгөөлөгч нь няцааж
чадаагүй болно.
“Гэрэлтэх бүртгэл аудит” ХХК-ийн шинжээч А.С**********ийн 2019 оны 02
дугаар сарын 04-ний өдрийн "... Г.Б********** болон түүний харилцан хамаарал
бүхий этгээдүүдийн Хаан болон Голомт банкны *** дансанд **** хувь хүнээс
/давхардсан тоогоор/ **** удаагийн гүйлгээгээр ************ юань буюу
********** төгрөгийн, *** байгууллагаас *** удаагийн гүйлгээгээр ***************
юань буюу ************** төгрөгийн, ** удаагийн гүйлгээгээр /барааны үнэ гэсэн
гүйлгээний утгатайгаар/ эзэн нь тодорхой бус ******** юань буюу *************
төгрөгийн, **** удаагийн гүйлгээгээр эзэн нь тодорхой бус ************* юань буюу
************** төгрөгийн, харилцан хамаарал бүхий 2 этгээдээс ********** юань
буюу ************** төгрөгийн, 4 этгээд өөр өөрсдийн дансанд *** удаагийн
гүйлгээгээр ********** юань буюу *************** төгрөгийн орлого тус тус орсон
байна. ХААН болон Голомт банкны *** дансанд орсон нийт орлогыг нэгтгэвэл: нийт
*** удаагийн гүйлгээгээр *************** юань буюу ********************* төгрөгийн
орлого олсон байна.” гэх дүгнэлтээр их хэмжээний орлого олсноо нуух зорилгоор
бусдын данс руу шилжүүлсэн үйлдэл болох нь тогтоогдсон гэж үзлээ. /9-р хх-ийн
171-190 дугаар хуудас/
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Ц********** нь "... орлого нь Г.Б************ийн
хамаатны хүмүүс захиран зарцуулаад байна уу Г.Б*********** захиран зарцуулаад
байна уу гэдгээс хамааран бусад төрлийн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинж байна
уу үгүй юу гэдэг дээр дүгнэлт хийх ёстой. Н.Г*******, Г.З**********, Г.З***********,
О.Н**********, Б.С********* нарын өөрсдөө хамааралтай орлогоо захиран
зарцуулсан талаар дурдаг. Энэ нь Г.Б*********** өөртөө би болгоод захиран
зарцуулаад байгаа гэмт хэргийн бүрэлдэхүүн шинжийг хангахгүй байна. Тиймээс
цагаатгаж өгнө үү.” гэж мэтгэлцсэн бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт нотлох
баримтуудаар няцаалтыг хийж чадаагүй, мөн улсын яллагчийн зүгээс гаргасан
яллах талын нотлох баримтуудыг үгүйсгэн няцааж чадаагүй болно.
Шүүгдэгч Г.Б*********** нь ” ... цагаатгаж өгнө үү.” гэж гэм буруугийн талаар
маргасан бөгөөд шүүгдэгч нь гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт
шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Мөн шүүгдэгч Г.Б*************нь шүүхийн хэлэлцүүлэгт хөрөнгө орлого их
хэмжээгээр нэмэгдсэнийг хууль ёсны болохыг үндэслэлтэй тайлбарлаж чадаагүй
болно.
Хууль бус эд хөрөнгө бий болсон цаг хугацаа нь нийтийн албан тушаалтны
албан тушаал эрхэлж байсан цаг хугацаатай давхцаж байх бөгөөд 2012 оны 05
дугаар сарын 01-ний өдрөөс 2014 оны 12 дугаар сарын 31-ний хооронд хамаарал
бүхий этгээдийн дансаар их хэмжээний мөнгөн орлого орсон, өөрийн орлогын эх
үүсвэрийг нуух зорилгоор хамаарал бүхий этгээдийн дансанд бусдаас мөнгө
шилжүүлэн авсан нь үндэслэлгүйгээр хөрөнгөжих гэмт хэргийн шинжийг бүрэн
хангасан гэж шүүх дүгнэлээ.
Албан тушаалтанд бий болсон их хэмжээний хөрөнгө орлогын эс үүсвэрийг
нотолж чадаагүй, эх үүсвэрийг тодорхойлж чадахгүй байгааг хууль бус орлого
олсон гэж үзнэ.
Н.Ц**********, Ө.Г************нарын гэрчийн мэдүүлгийг нотлох баримтаар шүүх
үнэлсэн болно. /7-р хх-ийн 241-247 дугаар хуудас/
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 2 дахь
хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогч нь монгол хэл
мэдэхгүй ... өөрийн эх хэл, эсхүл сайн мэдэх хэл, бичиг, дохио зангаа, тусгай
тэмдэгт ашиглан орчуулагч, хэлмэрчийн тусламж авах эрхээр хангагдана.” гэж
зааснаар орчуулагч томилж, орчуулагчтай мэдүүлэг аваагүй нь Эрүүгийн хэрэг
хянан шийдвэрлэх тухай хуулийн дээрх заалтыг зөрчсөн байх тул мөрдөн шалгах
ажиллагааны явцад Д.Ш*********, *********, Н.*************, Б.************,
Э.**********, Ш.З***********, М.Х************нарын гэрчээр өгсөн мэдүүлгийг шүүх
үнэлээгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэл болгоогүй болно.
Шүүгдэгч Г.Б***********ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.10 дугаар
зүйлийн 1 дэх хэсэгт заасан “нийтийн албан тушаалтан өөрийн хөрөнгө, орлого их
хэмжээгээр нэмэгдсэн нь хууль ёсны болохыг үндэслэлтэй тайлбарлаж чадаагүй,
үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож
шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2-т “Энэ хуулийн
тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар
оногдуулахаар тогтоосон, эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг
хөнгөн гэмт хэрэг гэнэ.” гэж заасны дагуу шүүгдэгч Г.Б************ийн үйлдсэн
“Үндэслэлгүйгээр хөрөнгөжих” гэмт хэрэг нь хөнгөн гэмт хэргийн ангиллын гэмт
хэрэгт хамаарч байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 2-т Тэмт хэргийн
хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн яллагдагчаар татах
хүртэл тоолно.” гэж хуульчилжээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 2-т Тэмт хэргийн хор
уршиг хэзээ илэрснээс үл хамааран энэ хуульд заасан гэмт үйлдэл, эс үйлдэхүй
төгссөн үеийг гэмт хэрэг үйлдсэн хугацаагаар тоолно.”, мөн хуулийн 1.10 дугаар
зүйлийн 3-т Тэмт хэрэг үйлдсэн этгээд энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан хугацаа
өнгөрөөгүй байхад гэмт хэрэг санаатай дахин үйлдвэл хөөн хэлэлцэх хугацааг
сүүлчийн гэмт хэргийг үйлдсэн үеэс гэмт хэрэг тус бүрд шинээр тоолно.” гэж
зохицуулсан байна.
Шүүгдэгч Г.Б***********ийн үйлдсэн гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг 2014
оны 12 дугаар сарын 31-ний өдөр сүүлчийн гэмт хэрэг үйлдсэний дараагийн
өдрөөс буюу 2015 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн 00 цагаас эхлэн Эрүүгийн
хуулийн 1.10 дугаар зүйлийн 1.2-т заасны дагуу хэргийн хөөн хэлэлцэх хугацааг
таван жилээр тооцох ба дээр дурдсан 2015 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн 00
цагаас эхлэн хугацааг тоолоход 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 24 цагт
дуусгавар болно.
Шүүгдэгч Г.Б*************т 2014 оны 10 дугаар сарын 27-ны өдөр эрүүгийн хэрэг
үүсгэж, 2015 оны 06 дугаар сарын 26-ны өдөр шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн /2002
он/ тусгай ангийн 2701 дүгээр зүйлийн 2701.2-т заасны дагуу яллагдагчаар татсан
ба прокурорын 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 67 дугаартай тогтоолоор
Эрүүгийн хуулийн /2015 он/ тусгай ангийн 22.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт
зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан, прокурорын 2019 оны 06
дугаар сарын 25-ны өдрийн 145 дугаартай тогтоолоор яллагдагчаар татах тухай
тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулжээ. Прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий
ангид заасан хөөн хэлэлцэх хугацааны дотор шүүгдэгч Г.Б**********ийг яллагдагчаар
татсан байх тул шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг
дуусаагүй гэж үзнэ.
Шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч Г.Б**********ийн гэмт хэрэг
үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг
үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх
нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай
ангийн 22.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б************ийг Эрүүгийн
хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн
хуулийн тусгай ангийн 22.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар үндэслэлгүйгээр
нэмэгдсэн хөрөнгө орлого болох *************** төгрөгийг хурааж улсын орлого
болгож, нийтийн албанд томилогдох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж,
4,000 /дөрвөн мянга/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 4,000,000 /дөрвөн сая/-н
төгрөгөөр торгох ял шийтгэж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт
зааснаар шүүгдэгч Г.Б******** нь 134 хоног цагдан хоригдсон байх бөгөөд түүний
цагдан хоригдсон нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний
төгрөгөөр тооцож, оногдуулсан 4,000,000 төгрөгийн торгох ялаас 2,010,000
төгрөгийг хасаж тооцохоор, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4
дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б**********т оногдуулсан 1,990,000 төгрөгөөр торгох
ялыг 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, Эрүүгийн хуулийн
ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг
шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын
арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар
солихыг шүүгдэгчид мэдэгдэж шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт
зааснаар шүүгдэгч Г.Б***********т оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 1
жилийн хугацаагаар хасах ялын хугацааг торгох ял оногдуулсан үеэс эхлэн тоолох
нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1
дэх хэсгийн 1.8-т зааснаар улсын бүртгэлийн ************ дугаарт бүртгэлтэй
********** дүүргийн ******* дүгээр хороо, ************* гудамж ************ тоот орон сууц,
улсын бүртгэлийн ************ дугаарт бүртгэлтэй *********** дүүргийн ********* дүгээр
хороо, ********** тоот орон сууцуудыг битүүмжилж, захиран зарцуулах
эрхийг хязгаарласан 2014 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн мөрдөгчийн тогтоол
/3-р хавтаст хэргийн 239 дэх тал/, ************** улсын дугаартай *********** маркийн
автомашины захиран зарцуулах эрхийг хязгаарласан 2014 оны 12 дугаар сарын
04-ний өдрийн мөрдөн байцаагчийн тогтоол /3-р хавтаст хэргийн 240 дэх тал/,
Г.Б**********ийн албан үүргээ биелүүлэхийг түр түдгэлзүүлэх тухай 2014 оны 11
дүгээр сарын 20-ны өдрийн мөрдөгчийн тогтоол /4-р хавтаст хэргийн 143 дахь
тал/-ыг тус тус хүчингүй болгож битүүмжлэлээс чөлөөлөгдсөн эд хөрөнгийг
өмчлөгч нарт нь шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц буцаан олгох нь зүйтэй.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, шүүгдэгчээс
гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй
болохыг дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт
зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч
Г.Б***********т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг
хэвээр үргэлжлүүлэхээр тогтов.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн
22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар
зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага
болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х********* овогт Г****ийн Б********ийг Эрүүгийн хуулийн тусгай
ангийн 22.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албан тушаалтан
өөрийн хөрөнгө, орлого их хэмжээгээр нэмэгдсэн нь хууль ёсны болохыг
үндэслэлтэй тайлбарлаж чадаагүй, үндэслэлгүйгээр хөрөнгөжих гэмт хэрэг
үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Г.Б******ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар
зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.10 дугаар
зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар үндэслэлгүйгээр нэмэгдсэн хөрөнгө, орлого болох
**************************төгрөгийг хурааж улсын орлого
болгож, нийтийн албанд томилогдох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж,
4,000 /дөрвөн мянга/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 4,000,000 /дөрвөн сая/-н
төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт
зааснаар шүүгдэгч Г.Б********* нь 134 /нэг зуун гучин дөрөв/ хоног цагдан хоригдсон
байх бөгөөд түүний цагдан хоригдсон нэг хоногийг торгох ялын арван таван
нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож, оногдуулсан 4,000,000 төгрөгийн
торгох ялаас 2,010,000 төгрөгийг хасаж тооцсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт
зааснаар шүүгдэгч Г.Б***********т оногдуулсан 1,990,000 төгрөгөөр торгох ялыг 5
/тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт
зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх
биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг
хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдсүгэй.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт
зааснаар шүүгдэгч Г.Б************т оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг
хасах ялын хугацааг торгох ял оногдуулсан үеэс эхлэн тоолсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1
дэх хэсгийн 1.8-т зааснаар улсын бүртгэлийн ************ дугаарт бүртгэлтэй
******** дүүргийн ************ дүгээр хороо, *********** гудамж *** тоот орон сууц,
улсын бүртгэлийн ************ дугаарт бүртгэлтэй ************* дүүргийн ***** хороо, ***** тоот орон сууцуудыг битүүмжилж, захиран зарцуулах
эрхийг хязгаарласан 2014 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн мөрдөгчийн тогтоол
/3-р хавтаст хэргийн 239 дэх тал/, ******** улсын дугаартай ********* маркийн
автомашины захиран зарцуулах эрхийг хязгаарласан 2014 оны 12 дугаар сарын
04-ний өдрийн мөрдөн байцаагчийн тогтоол /3-р хавтаст хэргийн 240 дэх тал/,
Г.Б********ийн албан үүргээ биелүүлэхийг түр түдгэлзүүлэх тухай 2014 оны 11
дүгээр сарын 20-ны өдрийн мөрдөгчийн тогтоол /4-р хавтаст хэргийн 143 дахь
тал/-ыг тус тус хүчингүй болгож битүүмжлэлээс чөлөөлөгдсөн эд хөрөнгийг
өмчлөгч нарт нь шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц буцаан олгосугай.
8. Хэрэгт Н.Г*********ийн эзэмшлийн *********** маркийн *************
улсын дугаартай, Г.З*******ийн эзэмшлийн **************** маркийн **************
улсын дугаартай автомашинуудын захиран зарцуулах эрхийг хязгаарласан байсан
боловч Авто тээврийн үндэсний төвийн мэргэжилтэн бусдад давуу байдал бий
болгосон байж болзошгүй гэх үйлдэлд нь эрүүгийн *********** дугаартай хэрэг
бүртгэлийн хэрэг нээн шалгаж байгаа болохыг дурдсугай.
9. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, шүүгдэгчээс
гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй
болохыг дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт
зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч
Г.Б********т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг
хэвээр үргэлжлүүлсүгэй.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1,
38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч,
түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн
өмгөөлөгч гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор
Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж
заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих,
иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх
тогтоолын иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт гомдол гаргах эрхтэй болохыг
дурдсугай.
12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2
дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд
шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр
болтол шүүгдэгч Г.Б*************т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх
арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.БАТМӨНХ