| Шүүх | Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Гүндсамбын Энх-Амгалан |
| Хэргийн индекс | 146/2025/0098/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/102 |
| Огноо | 2025-07-04 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Д.Алимаа |
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 07 сарын 04 өдөр
Дугаар 2025/ШЦТ/102
******* сум дахь Сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Энх-Амгалан даргалж,
Нарийн бичгийн дарга: А.Баасансүрэн,
Улсын яллагч: Д.Алимаа,
Шүүгдэгч: ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:
******* сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх Д.Алимаагийн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ******* дугаартай хэргийг 2025 оны 06 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ******* өдөр ******* суманд төрсөн, ******* настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, *******,*******,******* ******* сумын Нарийн хүр 4 дүгээр баг, гэх газар оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд
******* сум дахь Сум дундын шүүхийн *** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 260 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар,
******* сум дахь Сум дундын шүүхийн *** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар,
******* сум дахь Сум дундын шүүхийн *** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 700 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар,
******* сум дахь Сум дундын шүүхийн *** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 06 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, ******* сум дахь Сум дундын шүүхийн *** дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 700 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын эдлээгүй үлдсэн 460 цагийн ажлын 8 цагийг ажлын 1 хоногт шилжүүлэн 57 хоногийн хугацааг энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ял дээр нэмж нийт эдлэх ялыг 07 сар 27 хоногийн хугацаагаар хорих ялаар,
******* сум дахь Сум дундын шүүхийн **** өдрийн **** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, уг ял дээр ******* сум дахь Сум дундын шүүхийн *** дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 700 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын эдлээгүй үлдсэн 460 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял дээр мөн шүүхийн *** дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмж нэгтгэн, эдлэх ялыг 700 цагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар,
******* сум дахь Сум дундын шүүхийн *** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900.000 төгрөгөөр торгох ялаар,
******* сум дахь Сум дундын шүүхийн *** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1.000.000 төгрөгөөр торгох ялаар,
******* сум дахь Сум дундын шүүхийн *** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнсэж хянан харгалзсан,
******* сум дахь Сум дундын шүүхийн *** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 08 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгүүлж байсан, нийт 9 удаа ял эдэлж байсан, *** регистрийн дугаартай, **.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч *** нь согтуугаар *** өдөр Өвөрхангай аймгийн *** тоотод байх гэртээ хамтран амьдрагч *** хоол хийж өгсөнгүй гэх шалтгаанаар цохиж, өшиглөж, мөн модоор цохиж тархи доргилт, зүүн нүдний зовхи, зүүн гар, зүүн мөр, зүүн хөл, баруун хөлд нь цус хуралт гэмтэл үүсгэж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч **** нь согтуугаар *** тоотод байх гэртээ хамтран амьдрагч *** хоол хийж өгсөнгүй гэх шалтгаанаар цохиж, өшиглөж, мөн модоор цохиж тархи доргилт, зүүн нүдний зовхи, зүүн гар, зүүн мөр, зүүн хөл, баруун хөлд нь цус хуралт гэмтэл үүсгэж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч *******гийн ...улсын яллагчийн саналыг хүлээн зөвшөөрч байна. Миний буруу... гэх мэдүүлэг,
Хохирогч *** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...**** өдрийн орой 22 цагийн үед Өвөрхангай аймаг **** тоотод гэртээ 3 сараас 6 насны дөрвөн хүүхдийн хамт гэртээ байхад гаднаас ********** согтуу орж ирээд намайг хоол хийж өг гэсэн тэгэхээр нь би хөлдөөгч байгаа гэрийн түлхүүрийг ээж *** авч явсан надад түлхүүр нь байхгүй гэж хэлэхэд *** намайг зодохоор нь би зугтааж гарах гэтэл *** гэрийн хаалга түгждэг модоор миний хөл, гар, нүд рүү цохисон. *** гэрт хоносон. Би өглөө нь *** хандаж намайг зодлоо гэж хэлсэн чинь *** хөл, гарыг чинь хугалах байсан, чамайг алсан ч яадаг юм пизда минь гэж хэлээд байсан. Удалгүй шүүхийн шийдвэрээс хүмүүс *** ирээд авч явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 5-8 хуудас/
Гэрч *** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би *** орой 19 цагийн үед айлд юм хийж өгөхөөр яваад тэр айлдаа хоночхоод маргааш нь буюу *** өдрийн өглөө 09 цагийн үед гэртээ ирэхэд охин **** зодуулчихлаа гээд гэртээ хэвтэж байхаар нь би *** чамайг хэн, хэзээ зодсон юм гэж асуухад *** өчигдөр 22 цагийн үед өшиглөж бас гараараа цохиж нүдсэн гэж хэлэхээр нь би түргэн тусламж дуудаж үзүүлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 10 хуудас/
Өвөрхангай аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн Хархорин сумын Шүүх шинжилгээний хэсгийн шинжээч эмч **** дугаартай “...1. *** биед тархи доргилт, зүүн нүдний алим, зүүн нүдний зовхи, зүүн гар, зүүн мөр, зүүн хөл, баруун хөлд цус хуралт, гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. 3. Дээрх гэмтэл нь хэргийн цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл байх боломжтой. 4. Дээрх гэмтэл нь Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо...” гэх дүгнэлт /хх-ийн 24-25 хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсанд тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Шүүгдэгч **** гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон, хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Шүүгдэгч **** нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа бичгээр илэрхийлсэн байх ба шүүгдэгчид эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Иймд шүүгдэгч *** гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болно.
Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг, хийсэн хэрэгтээ гэмшиж байгааг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, харин эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Прокурорын санал болгож, шүүгдэгч **** хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч **** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 /зургаан зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Бусад асуудлаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2, 6.8 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч *** энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 600 /зургаан зуу/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг, тус шүүхийн шүүгчийн *** дугаартай захирамжаар 216 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялыг хорих ялаар сольж, 216 хоногийн хугацаагаар хорих ял оногдуулсан ялыг тус тусад нь эдлүүлэх нь зүйтэй.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *** цагдан хоригдсон 31 хоногийн 1 хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагаар тооцож түүний нийтэд тустай ажил хийлгэх ялаас 248 цагийг хасаж, түүний нийтэд тустай ажил хийлгэх ялыг 352 цагаар тогтоов.
Шүүгдэгч *** нь хилийн хориг тавигдаагүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, хохирогч сэтгэл санааны хохирол нэхэмжлээгүй, шүүгдэгчийн баримт бичиг шүүхэд ирээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримтгүйг тус тус дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 45 см урттай модыг устгахыг тус шүүхийн Тамгын газрын эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгав.
Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж,
Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *** хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж тус тус шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2, 6.8 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч **** энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 600 /зургаан зуу/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг,
тус шүүхийн шүүгчийн **** дугаартай захирамжаар 216 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялыг хорих ялаар сольж, 216 хоногийн хугацаагаар хорих ял оногдуулсан ялыг тус тусад нь эдлүүлсүгэй.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *** цагдан хоригдсон 31 хоногийн 1 хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагаар тооцож түүний нийтэд тустай ажил хийлгэх ялаас 248 цагийг хасаж, түүний нийтэд тустай ажил хийлгэх ялыг 352 цагаар тогтоосугай.
5. Шүүгдэгч *** нь хилийн хориг тавигдаагүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, хохирогч сэтгэл санааны хохирол нэхэмжлээгүй, шүүгдэгчийн баримт бичиг шүүхэд ирээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримтгүйг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 45 см урттай модыг устгахыг тус шүүхийн Тамгын газрын эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгасугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4, 36.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч **** хорихоос өөр төрлийн ял оногдуулсан тул түүнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
8. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *** авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЭНХ-АМГАЛАН