Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 08 сарын 15 өдөр

Дугаар 109

 

 Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч М.Мандахбаяр даргалж,

 Улсын яллагч Д.Ганцэцэг,

 Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Адъяасүрэн,

 Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Сүхбаяр,  

Шүүгдэгч Д.Нэргүй, Г.Энхтөр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,  Өвөрхангай аймгийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1, 27 дугаар зүйлийн 27.11 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт  Даваадуламын Нэргүй, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Ганболдын Энхтөр нарт холбогдох 201715000108  дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.    Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Өвөрхангай аймгийн Тарагт суманд 1988 оны 05 дугаар сарын 30-ны өдөр төрсөн, 29 настай, халх, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, эх, эхнэр, хүүхдийн хамт Өвөрхангай аймгийн Тарагт сумын 3 дугаар баг, “Өвөр Шанд” гэх газар оршин суух, урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавъяа шагналгүй, Боржигон овгийн Даваадуламын Нэргүй. РД:ЙМ88053012.  
 Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Өвөрхангай аймгийн Тарагт суманд 1989 оны 05 дугаар сарын 12-ны өдөр төрсөн, 28 настай, халх, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 5, эцэг, эх, дүү нарын хамт Өвөрхангай аймгийн Тарагт сумын 3 дугаар баг, “Өвөр шанд” гэх газар оршин суух, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй, Боржигон овгийн Ганболдын Энхтөр. РД:89051239.  
 Шүүгдэгч Д.Нэргүй нь 2017 оны 04 дүгээр сарын 24-ний орой 22 цаг 05 минутын үед Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 9 дүгээр баг 86 дугаар гудамжны ертөнцийн зүгээр зүүн үзүүрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ жолоодох эрхийн үнэмлэхгүйгээр 96-40 ӨВР улсын дугаартай Мазда Демо маркийн тээврийн хэрэгсэл жолоодож яваад хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас зам тээврийн осол гарган иргэн М.Оюуныг мөргөж амь насыг нь хохироон улмаар, осол гарсан талаар зохих байгууллага, албан тушаалтанд мэдэгдэх үүргээ биелүүлээгүй зам тээврийн осол гаргасан газрыг санаатайгаар орхиж зугтаасан,  
 Шүүгдэгч Г.Энхтөр нь Д.Нэргүйг 2017 оны 04 дүгээр сарын 24-ний орой 22 цаг 05 минутын үед Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 9 дүгээр баг 86 дугаар гудамжны ертөнцийн зүгээр зүүн үзүүрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ жолоодох эрхийн үнэмлэхгүйгээр 96-40 ӨВР улсын дугаартай Мазда Демо маркийн тээврийн хэрэгсэл жолоодож яваад хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас зам тээврийн осол гарган иргэн М.Оюуныг мөргөж амь насыг нь хохироон, улмаар осол гарсан талаар зохих байгууллага, албан тушаалтанд мэдэгдэх үүргээ биелүүлээгүй 
зам тээврийн осол гаргасан газрыг санаатайгаар орхиж зугтаасан үйлдлийг мэдсээр байж 2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд гэрчээр мэдүүлэг өгөхдөө хувийн сэдэлтээр зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/.  
ТОДОРХОЙЛОХ нь:  
 Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.  
Шүүгдэгч Д.Нэргүй шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “... 2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр Ц.Энхтөр бид хоёр хөдөөнөөс аймаг руу мотоцикльтой орж ирж ченжид ноолуур өгсөн. Орой нь гэр сум руу гарах гэж яваад Отгонбаяр, Эрдэнэцогт нартай таарч дэлгүүрийн гадаа очиж дэлгүүрээс 2 ширхэг 2.5 литрийн Нийслэл пиво авч Отгонбаярын гэрт ирж бид 4 уусан. Бид дахиад дэлгүүрээс пиво авч би машиныг нь унаж Отгонбаярын гудамжны зүүн үзүүрийг тойроход машин донслоод явчихсан. Тэгэхэд хүн мөргөсөн байсан. Хохирол төлбөр барагдуулсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.   
Шүүгдэгч Г.Энхтөр шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “... 2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр Д.Нэргүй бид хоёр хөдөөнөөс аймаг руу мотоцикльтой орж ирж ченжид ноолуур өгсөн. Орой нь гэр лүүгээ явах гэж байгаад Отгонбаяр, Эрдэнэцогт нартай таарч дэлгүүрийн гадаа очиж дэлгүүрээс 2 ширхэг 2.5 литрийн Нийслэл пиво авч Отгонбаярын гэрт ирж бид 4 уусан. Бид дахин дэлгүүрээс пиво аваад гарч ирэхэд Нэргүй жолоочийн суудал дээр сууж байсан. Намайг хойшоо суу гэхээр нь би чамайг бодвол согтолт гайгүй байна гэж хэлэхэд Нэргүй зөрсөөр байгаад машиныг унаад хөдөлсөн. Тэгээд Отгонбаярын гудамжны зүүн үзүүрийг тойроход машин донслоод явчихсан. Удалгүй цагдаа нар ирсэн. Би өмнө нь эрүүлжүүлэхэд хонож үзээгүй байсан болохоор айсандаа худал мэдүүлэг өгсөн. Хохирол төлбөр барагдуулсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.   
Хохирогч С.Тунгалагийн мөрдөн байцаалтанд өгсөн: “... С.Оюуныг танина. Миний төрсөн эгч. Эхээс 9 үүлээ байсан. Оюун нь айлын том охин байсан. Доороо хоёр эрэгтэй дүүтэй байсан ба өвчний улмаас нас барсан. Доороо 5 эмэгтэй дүүтэй. Оюун эгч Өвөрхангай аймгийн Хайрхандулаан суманд төрөөд, Хайрхандулаан суманд Бат-Очир гэдэг хүнтэй гэр бүл болоод хүү, охин хоёртой байж байгаад 1987 онд нөхрөөсөө салаад охин нь 7 сартайдаа ээжтэйгээ хамт эмээгийндээ ирж байсан. Бат-Очир 1995 онд өвчнөөр нас барахаар нь хүү Доржхандыг нь манай ээж өөрийнхөө нэр дээр өргөж авч өсгөсөн. 2003 онд охин Доржпагам нь Уянга суманд гар аргаар алт олборлож байгаад шороонд дарагдаж нас барсан. Манай ээж Хорол нь 2004 онд өвчнөөр нас барахаар нь Оюун эгч, хүү Доржхандтай хамт өрх толгойлж Уянга сумын 8-р багт амьдарч байгаад 2015 оны намар аймагт гэрээрээ нүүж ирээд айлуудын хашаанд амьдарч байхдаа үйлчлэгч, бэлтгэгч, тогоочоор ажилладаг байхдаа Бөхчулуун гэдэг хүнтэй танилцаад хамтран амьдарч байсан. Авто осолд орохын өмнө Арвайхээр сумын 2-р багт байрлах хүний худаг дээр ажиллаж байсан. Хүү Доржханд 1985 онд төрсөн. 32 настай, эрхэлсэн тодорхой ажилгүй, уушиг, ясны хамтарсан сүрьеэ өвчтэй хүн. Доржханд нь ээжийгээ нас барсны дараа 2 хоногийн дараа мотоциклтой явж байгаад унаад баруун хөлөндөө хоёр хугаралтай одоогоор хэвтэрт Уянга суманд манай хашаанд байгаа. 2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр Арвайхээр сумын 9 дүгээр багт байрлах Алтанцэцэг утсаар 14 цаг өнгөрч байхад утсаар хэлэхдээ манай эгч Оюуныг цагдаа нар урьд шөнө авто осолд орж нас барсан талаар хэлсэн байсан. Би гомдолтой байна. Гэхдээ талийгаачийн ажил явдлын ихэнх мөнгийг холбогдогч нараас гаргасан. Цаашид мөнгө төгрөг нэхэмжилнэ. Шүүх хуралдаанд сууна. Хэргийн материалтай танилцана...” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 7172-р хуудас/,   
Гэрч Я.Алтансүхийн мөрдөн байцаалтанд өгсөн: “... 2017 оны 04 дүгээр сарын 24ний орой 22 цагийн үед “Их Богд” шатахуун түгээх станцаас бензин аваад хойшоо 9 дүгээр хорооны замаар /шороон/ явж байхад яг хашааны үзүүр шороон зам дээр нэг хүн хэвтэж байхаар нь цагдаад мэдэгдсэн. Анх хараад би зогссон араас манай найз Аамка ирсэн 
тэгээд бид хоёр юун хүн юм бол гээд бууж харсан гэхдээ ойртоогүй хөл гар нь эвгүй байрлалтай хувцас хунар нь шороо болчихсон байсан. Тэгээд бид хоёр хоёроос гурван удаа дуудаж үзсэн ч хариу өгөхгүй болохоор нь шууд цагдаа дуудъя гэж бодоод мэдэгдсэн. Удалгүй цагдаа нар ирсэн. Тэгээд би цагдаа дээр ирсэн...” гэсэн мэдүүлэг. /1-р хх-ийн 78 дугаар хуудас/,  
Гэрч Б.Отгонбаярын мөрдөн байцаалтанд өгсөн: “...2017 оны 04 дүгээр 24-ний өдөр Эрдэнэцогт бид хоёр ярилцаад ахиж пиво уухаар болоод би Эрдэнэцогтын эзэмшлийн улсын дугаарыг нь санахгүй байна улаан хүрэн өнгийн машиныг унаад Одноогийн дэлгүүрийн гадаа очтол Тарагт сумын Нэргүй, Энхтөр нар улаан өнгийн мотоцикльтой явж байхад нь таараад би дэлгүүрээс 1 ширхэг 2.5 литрийн пиво, Нэргүй, Энхтөр нар 1 ширхэг 2.5 литрийн пиво аваад дөрвүүлээ манайд очиж уусан. Пивоо ууж дуусаад Эрдэнэцогт согтоод унтаад өгсөн. Нэргүй, Энхтөр, бид гурав ахиж пиво авахаар болоод улаан өнгийн машиныг Энхтөр унаад, би жолоочийн талын суудал дээр суугаад, Нэргүй хойд талын суудал дээр сууж явсан. Энхтөр машиныг унаад Одноогийн дэлгүүр хүртэл зүгээр унаж очсон. Дэлгүүр лүү Энхтөр ганцаараа орсон. Тэр хойгуур нь Нэргүй ард ганцаараа сууж байснаа жолоочийн суудал дээр суугаад машиныг унана гэсэн. Дэлгүүрээс Энхтөр 2 ширхэг 2.5 литрийн “Нийслэл” пиво аваад гарч ирээд машиныг уная гэсэн боловч Нэргүй би машиныг уначихъя гэхээр нь Энхтөр машины хойд талын суудал дээр суусан. Нэргүй машиныг унаж явж байгаад манай гудамжны 9 дүгээр багийн 86 дугаар гудамжны зүүн үзүүрийн эргэдэг дээр хүн хэвтэж байхаар нь би хөөе гэхийн зуургүй дээгүүр нь Нэргүй гараад явчихсан. Зогсолгүйгээр манай хашааны үүдэнд очихоор нь би машиныг унаж хашаа руу оруулаад Нэргүй, Энхтөр хоёрыг дагуулаад мөргөсөн хүн дээр очьё гэж хэлээд дагуулаад явж байтал Энхтөр гар утсаар ярилаа гээд манай хашааны үүдэнд үлдсэн. Нэргүй бид хоёр машинд мөргүүлсэн зүйлийг холоос харахад хар өнгийн юм харагдаад байсан. Нэргүй бид хоёр айгаад очиж чадаагүй. Манайд ороод Нэргүй, Энхтөр бид нар 2 пиво ууж байхдаа хүн юм асуувал мэдэхгүй гэж хэлээрэй гэж Нэргүй хэлсэн. Энхтөр, бид хоёр цагдаа болон эмнэлэг хүнд мэдэгдээгүй. Тэгсэн эхлээд 4 цагдаа ирээд авто ослын талаар асуухад мэдэхгүй гээд явуулсан. Би Эрдэнэцогтыг гэрт нь хүргэж өгчихөөд буцах замдаа явж байгаад таньтай таарсан. Та авто осол гаргасан талаар мэдсэн. Талийгаач С.Оюун нь манай эхнэрийн ээжийнх нь төрсөн дүү байсан юм. Садан төрлийн холбоотой. Шөнө Оюуныг мөргөсөн талаар мэдээгүй. Одоо л мэдэж байгаа...” гэсэн мэдүүлэг. /1-р хх-ийн 98-99 дүгээр хуудас/,  
 Гэрч Г.Энхтөрийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...2017 оны 04 дүгээр 24-ний өдөр би нутгийнхаа Нэргүйтэй Тарагт сумын 3 дугаар багаас ямааны 50 кг ноолуур зарахаар миний эзэмшлийн улсын дугааргүй улаан өнгийн Даюун маркийн мотоцикльтой аймгийн төвд 12 цаг өнгөрч байхад хамт ирсэн. Ямааны ноолуураа Өөдөс гэдэг ченжид мөнгийг авалгүйгээр ноолуур өсөхөөр зараарай гэж хэлээд өгсөн. Өөдөс ченжээс би 230000 төгрөг бэлнээр авсан. Би хүмүүст мөнгөний өглөгөтэй байсан тул өглөгөө өгчихөөд Арвайхээр сумаас гарахдаа Арвайхээр сумын 9 дүгээр багийн “Гарьд” дэлгүүрийн зүүн талд байдаг хүнсний дэлгүүрээс юм аваад байж байтал манай нутгийн Ууганбаяр, Эрдэнэцогт, махлагдуу 30-40 орчим насны эмэгтэй гурав хүрэн улаан өнгийн жижиг суудлын машинтай дэлгүүрийн гадаа байсан. Ойролцоогоор 19 цагийн үед  таараад Ууганбаяртай мэнд мэдэхэд Ууганбаяр бид хоёрт 1 ширхэг 2.5 литрийн Нийслэл пиво авсан. Нэргүй бид хоёр Ууганбаярт зөрүүлээд 1 ширхэг 2.5 литрийн “Нийслэл” пиво аваад би өөрийн мотоциклийг унаад Нэргүй миний ард суугаад Ууганбаярын гэрт нь очсон. Дэлгүүрийн гаднаас улаан хүрэн өнгийн машиныг Ууганбаяр унаад хамт Эрдэнэцогт машинд нь суугаад явсан. Пиво  уугаад дуусахад 22 цаг болж байсан гэж бодож байна. Ахиж пиво авахаар Ууганбаяр, Эрдэнэцогт нар улсын дугаарыг нь санахгүй байна улаан өнгийн машинтай хоёулаа гарсан. Машиныг хэн унаж явсныг хараагүй. Ууганбаяр, Эрдэнэцогт нар ойролцоогоор 1020 минутын дараа ирэхдээ 2 ширхэг 2,5 литрийн “Нийслэл” пивотой ирсэн. Пивыг 4-лээ хувааж ууж байгаад Нэргүй Ууганбаярынд унтаад өгсөн. Би тэр хоёртой юм ярьж байгаад нойр хүрээд байсан тул газар хэвтэж байхад Ууганбаяр нь Эрдэнэцогтыг хүргэж өгнө гээд хамт гарсан. Цаг яг хэд болж байсаныг хараагүй. Ууганбаяр цагдаа нартай хамт орж ирсэн. Урьд өгсөн байцаалтын Отгонбаярын гэрт 4-лээ 2 ширхэг 2,5 литрийн пиво уугаад суух хүртэл үнэн ярьсан. Тэрнээс хойш худал мэдүүлэг өгсөн. Пиво ууж дуусаад улаан 
хүрэн өнгийн машиныг би унаад, Отгонбаяр жолоочийн хажуу талд суугаад, хойд талын суудал дээр Нэргүй сууж явсан. “Гарьд” дэлгүүрийн зүүн талын хүнсний дэлгүүр рүү би ганцаараа ороод худалдагчаас 2 ширхэг 2.5 литрийн Нийслэл пивыг худалдаж аваад гараад иртэл Нэргүй жолоочийн суудал дээр суучихсан намайг хойшоо суу би энэ машиныг уначихья гэхээр нь би чамайг бодвол согтолт гайгүй байгаа гэхэд Нэргүй зөрсөөр байгаад машиныг унаад хөдөлсөн. Жолоочийн хажуу талын суудал дээр Отгонбаяр, би хойд талын суудал дээр сууж явсан. Отгонбаярын гудамжны зүүн үзүүрийг тойрч байхад Отгонбаяр, Нэргүй нэг нохой дайрчихлаа гэсэн. Машин донслоод тэр зүйлийн дээгүүр машинтайгаа гарч яваад Отгонбаярын гэрийн гадаа ирсэн. Отгонбаяр нь Эрдэнэцогтын машиныг оруулаад байшингийнхаа зүүн талд тавьсан.Отгонбаяр, Нэргүй хоёр ярилцаад саяны мөргөсөн зүйлээ очиж харъя гэхээр нь би гар утсаар хүнтэй яриад үлдсэн. Отгонбаяр, Нэргүй хоёр мөргөсөн зүйлээ харчихаад ирснийхээ дараа хүн мөргөчихсөн юм шиг байна гэхээр нь арай ч дээ гэхэд сүүлдээ нохой ч юм болов уу сайн хараагүй гээд байсан. Отгонбаяр, Нэргүй бид гурав олж ирсэн 2 ширхэг 2.5 литрийн пивыг ууж байхад Эрдэнэцогт сэрэхээр нь эхний нэг пивыг 4-лээ хувааж уусан. Дараагийн нэг пивыг 4-лээ хувааж ууж байгаад Нэргүй эхэлж унтаад, Эрдэнэцогт бид нар хамт хэвтэж байгаад Отгонбаяр, Эрдэнэцогтыг гэрт нь хүргэж өгнө гээд гараад явсан. Нэргүй бид хоёр Отгонбаярынд үлдсэн. Тэгээд л цагдаа нар ирсэн. ... Арвайхээр сумын 9-р баг 86-р гудамжны зүүн үзүүрт Нэргүй хүн дайрсан талаар хэлэхээр нь айгаад байсан юм. ... Нэлээн согтуу байсан. Эрдэнэцогт Отгонбаярын гэрт согтоод ганцаараа үлдсэн. ... Нэргүй найзыг хүн дайрсан гэхээр нь айгаад хэлээгүй юмаа. ... Мэдэгдэх гэхээр айгаад байсан юм. Цагдаа, эмнэлэгт хэлэхийг мэддэг боловч хэлээгүй юм…” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 107-109 дүгээр хуудас/,  
 Гэрч Я.Одончимэгийн мөрдөн байцаалтанд өгсөн: “... 2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр миний санаж байгаагаар Энхтөр, Нэргүй хоёр манай дэлгүүрт орж ирээд 1 ширхэг 2.5 литрийн Нийслэл пиво аваад гарсан. Манай дэлгүүрийн гаднаас Эрдэнэцогтын машиныг хэн унаж явсанг анзаараагүй. Учир нь дэлгүүр их хүнтэй байсан. Орой 22 цаг болж байхад Тарагт сумын иргэн Энхтөр над руу утсаар ярихдаа надад 2000 төгрөгний нэгж шилжүүлээдэх би замд явна гэж ярихаар нь 2000 төгрөгийг нь шилжүүлж өгсөн. Нэгж авсны дараа ойролцоогоор 10-20 минутын дараа Энхтөр дэлгүүрт ганцаараа бага зэрэг халамцуу орж ирсэн. 2 ширхэг 2.5 литрийн “Нийслэл” пиво авахдаа эхний пивоны мөнгийг өгч авсан. Нөгөө пивыг нь зээлээр авахдаа ямааны ноолуураа тушаагаад өгнө гэж хэлээд авсан. Тэрнээс хойш ахиж орж ирээгүй. Би дэлгүүрээ 23 цаг 00 минутанд хаасан...” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 89-90 дүгээр хуудас/,   
 Гэрч С.Бөхцэнгэлийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...С.Оюун болон манай айлын Эрдэнэцогтынх эзгүй байсан. Гэрийнхээ түлхүүрийг хийдэг газраас нь аваад гэрээ онгойлгоод мотоциклийнхоо түлхүүрийг аваад мотоциклио асаагаад Батнасангийнд Оюуныг хайгаад очиход өчигдөр машинд дайруулаад нас барсан талаар хэлэхээр нь мэдсэн. ...Ил харагдах шарх сорви байгаагүй. Оюуны зүүн гарын тохой хэсгээрээ мултардаг байсан. 2017 оны 04 дүгээр сарын 18-19-ний үеэр би архи ууж тасраад талийгаачид гэрээ олохгүй байна гэж утсаар хэлсэн. Талийгаач намайг олох гэж хайж явах замдаа нохойд зүүн гарын шуу хэсгээрээ уруулсан байсан. Өөр ил харагдах шарх сорви байгаагүй. ... талийгаачийн төрсөн дүү нараас оролцуулна. Би энэ хэрэгт оролцохгүй...” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 83-84 дүгээр хуудас/,   
 Гэрч Г.Ариунболдын мөрдөн байцаалтанд өгсөн: “... 2017 оны 01 дүгээр сард 9640 ӨВР улсын дугаартай, “Мазда Демо” маркийн автомашиныг “Нэмэх Капитал” ХХК-д нэрээ шилжүүлэхэд нь нэг удаа уулзаж байсан. Садан төрлийн холбоо байхгүй. ...2016 оны 02 дугаар сард 96-40 ӨВР улсын дугаартай, улаан хүрэн өнгийн “Мазда Демо”  маркийн автомашиныг Говь-Алтай аймгийн хүнтэй нэрийг санахгүй байна. Баянхонгор аймагт уулзаад би “Исузу Бигхорн” машинаар сольж зараад зөрүү мөнгөө авчихсан. Одоо авлага өглөг байхгүй. Баянхонгор аймагт байхдаа худалдах, худалдан авах гэрээ хийгээд Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд машиныг унаж ирсэн. Тухайн машин Говь- Алтай аймгийн дугаартай машин байсныг 96-40 ӨВР улсын дугаарыг авсан. 2016 оны 09 дүгээр сард Чүлтэм гэдэг хүнд машинаа 3000000 төгрөгөөр зарсан. Худалдах, худалдан 
авах гэрээ хийгээгүй. Би баримтаа шилжүүлээгүй. ... Чүлтэмээс Эрдэнэцогт гэдэг хүн худалдаж авсан юм шиг байна лээ. Чүлтэм ах бид нарын хооронд эд хөрөнгийн маргаан байхгүй. /1-р хх-ийн 88 дугаар хуудас/,   
 Гэрч Г.Чүлтэмийн мөрдөн байцаалтанд өгсөн: “... Би Г.Ариунболд гэдэг хүнээс 2016 оны 09 дүгээр сард 96-40 ӨВР улсын дугаартай, улаан өнгийн “Мазда Демо” маркийн автомашиныг 3000000 төгрөгт аваад худалдах, худалдан авах гэрээ хийгээгүй. Амаар тохиролцоод авсан. Машин одоо болтол Ганзоригийн нэр дээр байгаа. 2016 оны 10 дугаар сард Эрдэнэцогт худалдаж авъя гэхээр нь Эрдэнэцогтод 2000000 төгрөгөөр зарсан. Эрдэнэцогтоос мөнгө төгрөгөө авсан тул одоо өглөг авлага байхгүй. Машин Эрдэнэцогтын эзэмшлийн машин. Эрдэнэцогт нь одоо болтол Ганзоригоос машины бичиг баримтаа шилжүүлээгүй байгаа...” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 87 дугаар хуудас/,    Гэрч Т.Эрдэнэцогтын мөрдөн байцаалтанд өгсөн: “... Миний машин боловч “Гэгээн тауэр”-ын байранд байдаг “Нэмэх капитал” ХХК-нд машины зээлтэй тул зээл авсан газрын нэр дээр бичиг баримтаа шилжүүлсэн байгаа ...” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 105 дугаар хуудас/,  
 Гэрч С.Мягмарын мөрдөн байцаалтанд өгсөн: “... Эрдэнэцогтын нэр дээр машин байдаг боловч “Гэгээн тауэр”-ын байранд байдаг зээлийн газарт машины зээлтэй тул зээл авсан газрын нэр дээр бичиг баримтаа шилжүүлсэн байгаа...” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 91-92 дугаар хуудас/,  
 Гэрч З.Мандахбаярын мөрдөн байцаалтанд өгсөн: “... 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Т.Эрдэнэцогт нь 400000 төгрөгийг 6 хувийн хүүтэй 90 хоногийн хугацаатай 9640 ӨВР улсын дугаартай “Мазда Демо” маркийн автомашиныг автомашины зээлийн гэрээ хийж авсан. ... “Нэмэх капитал” ХХК-ий нэр дээр байгаа ...” гэсэн мэдүүлэг. /2-р хх-ийн 120 дугаар хуудас/,  
 Шүүгдэгч Г.Энхтөрийн  мөрдөн байцаалтанд яллагдагчаар өгсөн: “...2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр би нутгийнхаа Нэргүйтэй Тарагт сумын 3 дугаар багаас ямааны 50 кг ноолуур зарахаар миний эзэмшлийн улсын дугааргүй улаан өнгийн “Даюун” маркийн мотоцикльтой аймгийн төвд 12 цаг өнгөрч байхад хамт ирсэн. Ямааны ноолуураа Өөдөс гэдэг ченжид мөнгийг авалгүйгээр ноолуур өсөхөөр зараарай гэж хэлээд өгсөн. Өөдөс ченжээс би 230.000 төгрөгийг бэлнээр авсан. Би хүмүүст мөнгөний өглөгөтэй байсан тул өглөгөө өгчөөд Арвайхээр сумаас Нэргүй хамт гарахдаа Арвайхээр сумын 9 дүгээр багийн “Гарьд” дэлгүүрийн зүүн талд байдаг хүнсний дэлгүүрээс юм авах гээд байж байтал манай нутгийн Отгонбаяр, Эрдэнэцогт хоёр махлагдуу 30-40 орчим насны эмэгтэй гурав хүрэн улаан өнгийн жижиг суудлын машинтай дэлгүүрийн гадаа байсан. Эрдэнэцогт, Отгонбаяр нар хоёулаа согтуу байсан, эмэгтэйг архи уусан эсэхийг анзаараагүй. Ойролцоогоор 19 цагийн таарсан гэж бодож байна. Отгонбаяртай мэнд мэдсэн чинь Отгонбаяр дэлгүүрээс Нэргүй бид хоёрт 1 ширхэг 2.5 литрийн “Нийслэл” пиво авсан. Нэргүй бид хоёр Отгонбаярт зөрүүлээд 1 ширхэг 2.5 литрийн Нийслэл пиво аваад би өөрийн мотоциклийг унаад Нэргүйтэй хамт Отгонбаярынд очсон. Отгонбаяр жижиг суудлын машиныг унаад хажууд нь Эрдэнэцогт нь суугаад Отгонбаярынд очсон. Отгонбаярын гэрт дөрвүүлээ 2 ширхэг 2.5 литрийн пиво уугаад сууж байтал дэлгүүрийн гадаа таарсан эмэгтэй Отгонбаярынд орж ирээд Эрдэнэцогттой юм ярьж байгаад гараад явсан. Пивоо ууж дуусаад Отгонбаярын гэрээс гараад би 22 цагийн орчим улаан хүрэн өнгийн жижиг суудлын машин Отгонбаярын гадаа байхаар нь би очоод суусан чинь машины кундактор дээр машины түлхүүр нь зоолттой байхаар нь би машиныг унаад, Отгонбаяр жолоочийн хажуу талд суугаад, хойд талын суудал дээр Нэргүй сууж явсан. “Гарьд” дэлгүүрийн зүүн талын хүнсний дэлгүүр рүү би ганцаараа ороод худалдагчаас 2 ширхэг 2.5 литрийн “Нийслэл” пивыг худалдаж аваад гараад иртэл Нэргүй жолоочийн суудал дээр суучихсан намайг хойшоо суу би энэ машиныг унъя гэхээр нь би чамайг бодвол согтолт гайгүй байгаа гэхэд Нэргүй зөрсөөр байгаад машиныг унаад хөдөлсөн. Жолоочийн хажуу талын суудал дээр Отгонбаяр, би хойд талын суудал дээр сууж явсан. Отгонбаярын гудамжны зүүн үзүүрийг тойрч байхад Отгонбаяр, Нэргүй нар нохой дайрчихлаа гэсэн. Машин 
донслоод тэр зүйлийн дээгүүр машинтайгаа гарч яваад Оттонбаярын гэрийн гадаа очоод зогссон. Отгонбаяр нь Эрдэнэцогтын машиныг оруулаад байшингийнхаа зүүн талд тавьсан. Отгонбаяр, Нэргүй хоёр ярилцаад саяны мөргөсөн зүйлээ очиж үзье гэхээр нь би гар утсаар хүнтэй яриад үлдсэн. Отгонбаяр, Нэргүй хоёр мөргөсөн зүйлээ харчихаад ирснийхээ дараа хар юм байна гэж ярьж байсан. Би тэр хоёрт хүн мөргөөгүй байлгүй дээ гээд Отгонбаярын гэрт нь орсон. Отгонбаяр, Нэргүй, бид гурав авч ирсэн 2 ширхэг 2.5 литрийн пивыг ууж байхад Эрдэнэцогт сэрэхээр нь эхний нэг пиво дөрвүүлээ хувааж уусан. Дараагийн нэг пивыг дөрвүүлээ хувааж ууж байгаад Нэргүй сүүлдээ унатаад өгсөн. Би сүүлдээ Отгонбаярынд унтаад өгсөн. Эрдэнэцогт, Отгонбаяраар хүргүүлнэ гэж ярьж байснаа хамт гарсан. Хэсэг унтаад сэрэхэд цагдаа нар Отгонбаярынд ирчихсэн байсан...” гэсэн мэдүүлэг. /1-р хх-ийн 223-225, 227 дугаар хуудас/,   
 Шүүгдэгч Д.Нэргүйгийн мөрдөн байцаалтанд яллагдагчаар  өгсөн: “... Бид дөрөв юм ярьж байгаад 2 пивыг ууж дууссан чинь Отгонбаяр дэлгүүр хаахаас өмнө дахиад нэг пиво ууя гэхээр нь  зөвшөөрөөд Отгонбаяр нь Эрдэнэцогтыг гэртээ байж бай гэж хэлээд орноосоо гудсыг буулгаад Эрдэнэцогтод өгсөн. Эрдэнэцогт ганцаараа Отгонбаярынд хэвтээд үлдсэн. Отгонбаярын хашааны урд талын үүдэнд байсан улаан өнгийн машиныг Энхтөр унаад, Отгонбаяр жолоочийн хажуу талд суугаад би ар талын суудал дээр суугаад явж байсан. Отгонбаярын гудамжны ертөнцийн зүгээр зүүн талын үзүүр тойрох гээд эргэх гэтэл цагаан өнгийн машин хурдтай гараад өнгөрсөн. Тухайн үед гудамжны үзүүрт юм харагдаагүй. Тэгээд “Гарьд” дэлгүүрийн зүүн талд байдаг улаан дэлгүүрийн үүдэнд очиход Отгонбаяр нь Энхтөрд нэг пивоны мөнгө өгсөн. Энхтөр дэлгүүрээс пиво авна гээд орсон.   ...Энхтөр дэлгүүрээс 2 пиво аваад гарч ирээд надаас машиныг нь унъя гэхээр нь би Энхтөрд ойрхон газар унаад очъя гэж хэлсэн. Энхтөр намайг нэлээн согтчихсон байна би унъя гэхээр нь би зүгээр машиныг унаад 1-р араандаа хийгээд хөдөлсөн. Машиныг 2-р араанд нь хийгээд Отгонбаярын гудамжны ертөнцийн зүгээр зүүн талын үзүүр дээр юм байхаар нь дээгүүр нь гараад явчихсан. Отгонбаяр нь миний хажууд сууж явахдаа нохой шиг юм дайрчив уу гэж хэлсэн. Отгонбаярын хашааны гадаа очоод би машиныг хашаанд оруулж чадахгүй гэж хэлэхэд Отгонбаяр нь машиныг өөрөө оруулаад байшингийнхаа зүүн талд хойш нь харуулаад тавьсан. Энхтөр, Отгонбаяр, бид гурав юу дайрчихсан талаараа очиж үзэхээр болоод явж байтал Энхтөр нь Отгонбаярын хашааны гадаа утсаар яриад үлдсэн. Отгонбаяр, бид хоёр ойролцоогоор 40-50 метр газарт ойртож харахад хар өнгийн зүйл байхаар нь нохой байх гэж бодоод өнгөрсөн. Бид гурвыг Отгонбаярынд ороход Эрдэнэцогт нь унтаж байсан. Отгонбаяр, Энхтөр, бид гурав авч ирсэн нэг пивыг ууж дуусаад би согтоод унтаад өгсөн. Нэг сэрэхэд цагдаа нар ирчихсэн байсан. ийм л зүйл болсон...” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 235-236 дугаар хуудас/,  
 Монгол улсын шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 4470 дугаартай биологийн шинжээчийн: “... Шинжилгээнд ирүүлсэн Оюуны гэх цус нь АВО системээр 0/1/ бүлгийн харьяалалтай байна...” гэх дүгнэлт /1-р ххийн 114 дүгээр хуудас/,   
 Монгол улсын шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 4469 дугаартай химийн шинжээчийн: “... Шинжилгээнд ирүүлсэн “Өвөрхангай Санлиг Оюун нас 53 эм” гэж хаягласан цус нь шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн “Өвөрхангай Санлиг Оюун нас 53 эм” гэж хаягласан цусанд 3.4 промилли спиртийн агууламж илэрч байна. Цусан дахь 3.4 промилли нь согтолтын хүнд зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт /1-р хх-ийн 115 дугаар хуудас/,   
 Монгол улсын шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 4472 дугаартай биологийн шинжээчийн: “... Шинжилгээнд ирүүлсэн Энхтөрийн гэх цус нь АВО системээр В /III/ бүлгийн харьяалалтай байна...” гэх дүгнэлт /1-р хх-ийн 120 дугаар хуудас/,  
 Монгол улсын шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн №4471 дугаартай химийн шинжээчийн: “... Шинжилгээнд ирүүлсэн “Ганболд Энхтөр 28 эр” гэж хаягласан цус нь шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд 
ирүүлсэн “Ганболд Энхтөр 28 эр” гэж хаягласан цусанд 2.4 промилли спиртийн агууламж илэрч байна. Цусан дахь 2.4 промилли нь согтолтын дунд зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт. /1-р хх-ийн 121 дүгээр хуудас/,   
 Монгол улсын шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн  2017 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 4473 дугаартай химийн шинжээчийн: “... Шинжилгээнд ирүүлсэн “Даваадуламын Нэргүй 29 эр” гэж хаягласан цус нь шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн “Даваадулам Нэргүй 29 эр” гэж хаягласан цусанд 1.6 промилли спиртийн агууламж илэрч байна. Цусан дахь 1.6 промилли нь согтолтын дунд зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт. /1-р хх-ийн 161 дүгээр хуудас/,     Монгол улсын шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 4479 дугаартай ДНХ-ийн шинжилгээ: “... Шинжилгээнд ирүүлсэн үс нь хүний үс мөн байна. Асуулт №2-т хариулах боломжгүй байна. Уг үс нь эмэгтэй хүний үс байна. 4. Асуулт №4 болон №5. 96-40 ӨВР улсын дугаартай автомашинаас авсан гэх үс нь аутосомын ДНХ-ийн D3S1358, ТН01 D21S11, D18S51, Penta Е, D5S818, D13S317, D7S820, D16S539, CSF1P08 Penta D, vWA, D8S1179, ТРОХ, FGA гэсэн локусын аллелиар талийгаач С.Оюуны гэх үсний ДНХ-ийн тогтоцтой тохирч байна...” гэх дүгнэлт /1-р хх-ийн 179 дүгээр хуудас/,   
 Өвөрхангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 36 дугаартай шүүх эмнэлэгийн задлан шинжилгээний: “... С.Оюун-ы цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр дагз ясны хугарал, хуйхны цус хуралт, язарсан шарх, зүүн 3-13-р хавирга суганы ар, далны ойролцоох шугамаар хоёрлосон хугарал, баруун 3-8-р далны шугамаар, 2-12-р нурууны ойролцоох шугамаар болон зүүн 11 ш хавирганы хоёрлосон хугарал, баруун 5 ширхэг хавирганы хугарал, 6 ширхэг хавирганы хоёрлосон хугарал, баруун уушигны доод дэлбэнгийн нэвт урагдсан шарх, зүүн уушигны урагдал, зүрхний баруун ховдлын ханын урагдал, элэгний бяцралт, баруун дунд чөмөгний бяцарсан хугарал, зүүн дунд чөмөгний зөрсөн далд хугарал, духны зүүн хэсэг, зүүн хацар, зүүн чихний дэлбэн, зүүн өгзөгний дээд хэсэг, баруун шилбэний урд хэсэг, зүүн өвдөг, баруун гуя, хэвлийн зулгаралт, хэвлийн баруун хэсэг, баруун ташааны цус хуралт бүхий гэмтэл тогтоогдож байна. Уг гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр буюу авто ослын үед үүсэх боломжтой. Үйлчлэлийн чиг нь баруун урдаас зүүн хойш чиглэлд үйлчилсэн байх магадлалтай. Дээрх гэмтлүүд нь амьд ахуйд үүссэн байх магадлалтай. Гэмтлийг суугаа буюу хэвтээ байрлалд байхдаа машинд дайруулж гэмтлүүдийг авсан байх магадлалтай. Дээрх гэмтлүүд нь нэг цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Талийгаач нь цээжний дарагдлын улмаас 2 талын олон хавирганы хугарал, уушги, зүрхний ховдлын урагдал, элэгний бяцралт гэмтлүүдийн улмаас амьсгал, зүрх судасны дутагдлаар нас барсан байна. Хэргийн цаг хугацаанд үүссэн байх магадлалтай. Дагз ясны хугарал нь Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 2 дунд чөмөгний хугарал нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Бусад гэмтлүүд нь Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр архаг хууч өвчин тогтоогдохгүй байна. Цусанд 3.4 промилл спиртийн зүйл илэрсэн нь хүнд зэргийн согтолтын хэмжээ болно...” гэсэн дүгнэлт. /1-р хх-ийн 203-206 дугаар хуудас/,   
 Өвөрхангай аймгийн шүүх шинжилгээний албаны 2017 оны 06 дугаар сарын 19ний өдрийн №88 дугаартай криминалистикийн шинжээчийн: “... Шинжилгээнд ирүүлсэн камерын бичлэг шинжилгээнд тэнцэнэ. Камерын бичлэгт байх хүний дүр зураг нь Г.Энхтөрийн дүр зураг байна...” гэсэн дүгнэлт. /1-р хх-ийн 212-213 дугаар хуудас/,   
 Монгол улсын шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 05 дугаар сарын 04-ны өдрийн талийгаач С.Оюуны өмсч явсан хувцсанд шинжилгээ хийсэн 2650 дугаартай дүгнэлт /1-р хх-ийн 167-173 дугаар хуудас/,  
 2017 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн №03 дугаартай техникийн шинжээч Ц.Алтан-Эрдэнийн: “... 3амын цагдаагийн тасгийн зохицуулагч, Цагдаагийн ахлах дэслэгч Б.Нямдашийн гаргасан 2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн ослын акт үндэслэлтэй байна. 96-40 ӨВР улсын дугаартай Мазда Демо маркийн автомашин жолоодож явсан Д.Нэргүй нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 2-р бүлгийн: 2.2А заалт “Монгол улсын нутаг дэвсгэр дээр хөдөлгөөнд оролцож байгаа механижсан тээврийн хэрэгсэлийн жолооч, жолоодох эрхийн үнэмлэхтэй байна” 2.3-Д заалт “Жолооч зам тээврийн осолд нэрвэгдсэн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлэх, түүнийг эмнэлэгт яаралтай хүргэх үүрэг хүлээнэ” 2.5-р заалт: Зам тээврийн осолд холбогдсон жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ “А” тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 6.3-т заасан шаардлагын дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх “Б” Зам тээврийн осолд нэрвэгдсэн хүнд эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлж түргэн тусламж дуудах, “В” Зам тээврийн ослын тухай цагдаагийн байгууллага /ажилтан/-д мэдэгдэж, осолд холбогдол бүхий эд мөрийн баримтын зүйлийг хамгаалан цагдаагийн байгууллагын ажилтанг иртэл хүлээх, 2.7-А заалт Жолоочид согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно” 9 дүгээр бүлгийн 9.2-р заалт “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасч, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй байна. Явган зорчигч С.Оюун нь замын хөдөлгөөний дүрмийн 3-р бүлгийн 3.9-Г заалт “Явган зорчигчид өөрийгөө хянаж, жолоодох чадваргүй үедээ зорчих хэсгээр явахыг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна. 96-40 ӨВР улсын дугаартай машины эзэмшигч Т.Эрдэнэцогт нь гэрч Отгонбаярт жолоогоо шилжүүлэх хүртлээ замын хөдөлгөөний дүрмийн 2-р бүлгийн 2.7-А заалт “Жолоочид согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна. 96-40 ӨВР улсын дугаартай Мазда Демо маркийн автомашиныг жолоодож явсан Д.Нэргүй болон явган зорчигч С.Оюун нарын буруутай үйлдлийн улмаас зам тээврийн осол гарсан байх үндэслэлтэй байна. Шинжилгээ хийж дүгнэлт гаргах явцад хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдал тогтоогдоогүй болно...” гэсэн дүгнэлт /1-р хх-ийн 135-136 дугаар хуудас/,   
Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р ххийн 03-19 дүгээр хуудас/,  Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 20-29 дугаар хуудас/ Хувцаст үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 30-32 дугаар хуудас/, Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 34 дүгээр хуудас/ Эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тогтоол. /1-р хх-ийн 35, 37 дугаар хуудас/, Хохирол төлсөн баримт /2-р хх-ийн 188 дугаар хуудас/, Хохирогч С.Тунгалагийн шүүхэд гаргасан “... С.Тунгалаг миний бие нь өмгөөлөгчийн хамт 2017 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 10 цаг 00 минутанд болох шүүх хуралд оролцохгүй. Учир нь Д.Нэргүй, Г.Энхтөр нараас нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй тул ял шийтгэлээс хөнгөлж өгнө үү...” гэсэн хүсэлт /2-р хх-ийн 189 дүгээр хуудас/, Шүүгдэгч нарын хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /1-р хх-ийн 239-246, 2-р хх-ийн 03, 05-06, 42-43 дугаар хуудас/,  Шүүгдэгч Г.Энхтөрийн ял шалгах хуудас /2-р хх-ийн 51 дүгээр хуудас/, Шүүгдэгч Д.Нэргүйгийн ял шалгах хуудас /2-р хх-ийн 52 дугаар хуудас/ зэрэг болно.  
 Шүүгдэгч Д.Нэргүй нь 2017 оны 04 дүгээр сарын 24-ний орой 22 цаг 05 минутын үед Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 9 дүгээр баг 86 дугаар гудамжны ертөнцийн зүгээр зүүн үзүүрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ жолоодох эрхийн үнэмлэхгүйгээр 96-40 ӨВР улсын дугаартай “Мазда Демо” маркийн тээврийн хэрэгсэл жолоодож яваад хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас зам тээврийн осол гарган иргэн С.Оюуныг мөргөж С.Оюуны амь нас хохирсон, зам тээврийн осол гарсан газрыг санаатайгаар орхиж зугтаасан, 
  Шүүгдэгч Г.Энхтөр нь Д.Нэргүйг 2017 оны 04 дүгээр сарын 24-ний орой 22 цаг 05 минутын үед Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 9 дүгээр баг 86 дугаар гудамжны ертөнцийн зүгээр зүүн үзүүрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ жолоодох эрхийн үнэмлэхгүйгээр 96-40 ӨВР улсын дугаартай “Мазда Демо” маркийн тээврийн хэрэгсэл жолоодож яваад хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас зам тээврийн осол гарган иргэн М.Оюуныг мөргөж амь насыг нь хохирсон, зам тээврийн осол гарсан газрыг санаатайгаар орхиж зугтаасан үйлдлийг мэдсээр байж 2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд гэрчээр мэдүүлэг өгөхдөө хувийн сэдэлтээр зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.  
Үүнд: Хавтаст хэрэгт авагдсан хохирогч С.Тунгалагийн “...2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр Алтанцэцэг  14 цаг өнгөрч байхад утсаар хэлэхдээ манай эгч Оюуныг цагдаа нар урьд шөнө авто осолд орж нас барсан талаар хэлсэн байсан...” гэсэн мэдүүлэг /1-р ххийн 71-72/, гэрч Я.Алтансүхийн “...2017 оны 04 дүгээр сарын 24-ний орой 22 цагийн үед “Их Богд” шатахуун түгээх станцаас бензин аваад хойшоогоо 9 дүгээр хорооны замаар /шороон/ явж байхад яг хашааны үзүүр шороон зам дээр нэг хүн хэвтэж байхаар нь цагдаад мэдэгдсэн. Анх хараад би зогссон араас манай найз Аамка ирсэн тэгээд бид хоёр юун хүн юм бол гээд бууж харсан гэхдээ ойртоогүй хөл гар нь эвгүй байрлалтай хувцас хунар нь шороо болчихсон байсан...” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 78/, гэрч Б.Отгонбаярын “... Дэлгүүр лүү Энхтөр ганцаараа орсон. Тэр хойгуур нь Нэргүй ард ганцаараа сууж байснаа жолоочийн суудал дээр суугаад машиныг унана гэсэн. Дэлгүүрээс Энхтөр 2 ширхэг 2.5 литрийн Нийслэл пиво аваад гарч ирээд машиныг унъя гэсэн боловч Нэргүй би машиныг унчихья гэхээр нь Энхтөр машины хойд талын суудал дээр суусан. Нэргүй машиныг унаж явж байгаад манай гудамжны 9 дүгээр багийн 86 дугаар гудамжны зүүн үзүүрийн эргэдэг дээр хүн хэвтэж байхаар нь би хөөе гэхийн зуургүй дээгүүр нь гараад  явчихсан. ...Манайд ороод Нэргүй, Энхтөр бид нар хүн юм асуувал мэдэхгүй гэж хэлээрэй гэж Нэргүй хэлсэн. Энхтөр, бид хоёр цагдаа болон эмнэлэг хүнд мэдэгдээгүй...” гэсэн мэдүүлэг. /1-р хх-ийн 98-99/, гэрч Г.Энхтөрийн “... Би хэсэг тэр хоёртой юм ярьж байгаад нойр хүрээд байсан тул газар хэвтэж байхад Ууганбаяр нь Эрдэнэцогтыг хүргэж өгнө гээд хамт гарсан. Цаг яг хэд болж байсаныг хараагүй. Ууганбаяр цагдаа нартай хамт орж ирсэн. Урьд өгсөн байцаалтын Отгонбаярын гэрт 4-лээ 2 ширхэг 2,5 литрийн пиво уугаад суух хүртэл үнэн ярьсан. Тэрнээс хойш худал мэдүүлэг өгсөн. Пиво ууж дуусаад улаан хүрэн өнгийн машиныг би унаад, Отгонбаяр жолоочийн хажуу талд суугаад, хойд талын суудал дээр Нэргүй сууж явсан. “Гарьд” дэлгүүрийн зүүн талын хүнсний дэлгүүр рүү би ганцаараа ороод худалдагчаас 2 ширхэг 2.5 литрийн Нийслэл пивыг худалдаж аваад гараад иртэл Нэргүй жолоочийн суудал дээр суучихсан намайг хойшоо суу би энэ машиныг уначихъя гэхээр нь би чамайг бодвол согтолт гайгүй байгаа гэхэд Нэргүй зөрсөөр байгаад машиныг унаад хөдөлсөн. Жолоочийн хажуу талын суудал дээр Отгонбаяр, би хойд талын суудал дээр сууж явсан. Отгонбаярын гудамжны зүүн үзүүрийг тойрч байхад Отгонбаяр, Нэргүй нэг нохой дайрчихлаа гэсэн. Машин донслоод тэр зүйлийн дээгүүр машинтайгаа гарч яваад Отгонбаярын гэрийн гадаа ирсэн. Отгонбаяр нь Эрдэнэцогтын машиныг оруулаад байшингийнхаа зүүн талд тавьсан.Отгонбаяр, Нэргүй хоёр ярилцаад саяны мөргөсөн зүйлээ очиж харъя гэхээр нь би гар утсаар хүнтэй яриад үлдсэн. Отгонбаяр, Нэргүй хоёр мөргөсөн зүйлээ харчихаад ирснийхээ дараа хүн мөргөчихсөн юм шиг байна гэхээр нь арай ч дээ гэхэд сүүлдээ нохой ч юм болов уу сайн хараагүй гээд байсан. ... Арвайхээр сумын 9-р баг 86-р гудамжны зүүн үзүүрт Нэргүй хүн дайрсан талаар хэлэхээр нь айгаад байсан юм. ... Нэргүй найзыг хүн дайрсан гэхээр нь айгаад хэлээгүй юмаа. ... Мэдэгдэх гэхээр айгаад байсан юм. Цагдаа, эмнэлэг хэлэхийг мэддэг боловч хэлээгүй юм…” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 107-109/, гэрч Я.Одончимэгийн “... Энхтөр дэлгүүрт ганцаараа бага зэрэг халамцуу орж ирсэн. 2 ширхэг 2.5 литрийн Нийслэл пиво авахдаа эхний пивоны мөнгийг өгч авсан...” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 8990/, гэрч С.Бөхцэнгэлийн “... Гэрийнхээ түлхүүрийг хийдэг газраас нь аваад гэрээ онгойлгоод мотоциклийнхоо түлхүүрийг аваад мотоциклио асаагаад Батнасангийнд Оюуныг хайгаад очиход өчигдөр машинд дайруулаад нас барсан талаар хэлэхээр нь 
мэдсэн...” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 83-84/, гэрч Г.Ариунболд, Г.Чүлтэм, Т.Эрдэнэцогт, С.Мягмар, З.Мандахбаяр нарын мэдүүлгүүд /1-р хх-ийн 87, 88, 91-92, 105, 120/, Монгол улсын шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 4470 дугаартай биологийн шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 114/, Монгол улсын шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 4469 дугаартай химийн шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 115/, Монгол улсын шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 4472 дугаартай биологийн шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 120/, Монгол улсын шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн №4471 дугаартай химийн шинжээчийн дүгнэлт. /1-р хх-ийн 121/, Монгол улсын шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн  2017 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 4473 дугаартай химийн шинжээчийн дүгнэлт. /1-р хх-ийн 161/, Монгол улсын шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 4479 дугаартай ДНХ-ийн шинжилгээний шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 179/,  Өвөрхангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 36 дугаартай шүүх эмнэлэгийн задлан шинжилгээний шинжээчийн дүгнэлт. /1-р хх-ийн 203206/, Өвөрхангай аймгийн шүүх шинжилгээний албаны 2017 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн №88 дугаартай криминалистикийн шинжээчийн дүгнэлт. /1-р хх-ийн 212-213/, Монгол улсын шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 05 дугаар сарын 04-ны өдрийн талийгаач С.Оюуны өмсч явсан хувцсанд шинжилгээ хийсэн 2650 дугаартай дүгнэлт /1-р хх-ийн 167-173/, 2017 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн №03 дугаартай техникийн шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 135-136/, Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 03-19/, Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 20-29/, Хувцаст үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 30-32/, Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1-р ххийн 34/, Эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тогтоол. /1-р хх-ийн 35, 37/, шүүгдэгч Д.Нэргүй, Г.Энхтөр нарын мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.  
2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж зааснаар 2002 оны Эрүүгийн хуульд зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд шүүгдэгч Д.Нэргүйгийн эрх зүйн байдал дээрдэж байх тул Өвөрхангай аймгийн Прокуророос шүүгдэгч Боржигон овгийн Даваадуламын Нэргүйд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1, 27 дугаар зүйлийн 27.11 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3, 216 дугаар зүйлийн 216.2 болгон нийцүүлэн өөрчилөх нь зүйтэй байна.    
Шүүгдэгч Д.Нэргүйг жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын амь нас хохирсон, жолооч зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Г.Энхтөрийг гэрч мөрдөн шалгах ажиллагааны үед, шүүхэд үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх үзлээ.  
Шүүгдэгч Д.Нэргүй, Г.Энхтөр нар  нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч Д.Нэргүй нь хохирогчид 6.000.000 төгрөг, эр ямаа 20,  ишигтэй ямаа 1, эр хонь 10, хургатай хонь 1 толгойг, шүүгдэгч  Г.Энхтөр нь хохирогчид 500.000 төгрөг төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт хураагдаж ирсэн бичиг баримтгүй болохыг тус тус дурьдав.  
Шүүгдэгч Д.Нэргүй, Г.Энхтөр нарт ял шийтгэл оногдуулахдаа  тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн зэрэг ял 
хөнгөрүүлэх нөхцөл байдлыг болон шүүгдэгч нарын хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан үзсэн болно.   
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Мазда Демо маркийн тээврийн хэрэгслээс хурааж авсан үс, хөх цэнхэр өнгийн гадуур хүрэм 1, хөх эрээн өнгийн хагас ханцуйтай цамц 1, хар өнгийн задгай энгэртэй ханцуйгүй цамц 1, ногоон өнгийн хөхний даруулга 1, хар өнгийн өмд, саарал өнгийн дотуур өмд, хар өнгийн дотоож, бор өнгийн оймс 1 хос, саарал өнгийн оймс 1 хос, бор өнгийн гутал 1 хос, зэргийг устгаж, камерийн бичлэг бүхий CD 1 ширхэгийг  уг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж,   Хэрэгт битүүмжлэгдсэн шүүгдэгч Д.Нэргүйгийн эзэмшлийн 2 тооны эр хонь, 10 тооны эр ямааг битүүмжилсэн 2017 оны 06 дугаар сарын 11-ны өдрийн, шүүгдэгч Г.Энхтөрийн эзэмшлийн 10 тооны эм хонь, 5 тооны эр ямааг битүүмжилсэн 2017 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн, иргэний хариуцагч Нэмэх капитал ХХК-ий эзэмшлийн 96-40 ӨВР улсын дугаартай Мазда Демо маркийн автомашин битүүмжилсэн 2017 оны 05 дугаар сарын 03-ны эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөн байцаагчийн тогтоолуудыг тус тус хүчингүй болгож, 96-40 ӨВР улсын дугаартай Мазда Демо маркийн автомашиныг иргэний нэхэмжлэгч Нэмэх капитал ХХК-д буцаан олгож тус тус шийдвэрлээ.  
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 3.2,  36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3, 36.8 дугаар зүйлийн 4, 5, 36.10 дугаар зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг  удирдлага болгон  
ТОГТООХ нь:  
1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Өвөрхангай аймгийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1, 27 дугаар зүйлийн 27.11 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Д.Нэргүйд холбогдох хэргийн зүйлчлэлийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3, 216 дугаар зүйлийн 216.2 болгон нийцүүлэн өөрчилсүгэй.   
2. Шүүгдэгч Боржигон овогт  Даваадуламын Нэргүйг жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын амь нас хохирсон, жолооч зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,  Шүүгдэгч Боржигон овогт Ганболдын Энхтөрийг гэрч мөрдөн шалгах ажиллагааны үед, шүүхэд үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.  
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Боржигон овогт  Даваадуламын Нэргүйг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасч 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2-д зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар,  Шүүгдэгч Боржигон овогт Ганболдын Энхтөрийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.   
4. 2002 оны эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар шүүгдэгч Д.Нэргүйд оногдуулсан хөнгөн ял болох 1 жилийн хугацаагаар хорих ялыг хүнд ял болох 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялд багтааж Д.Нэргүйгийн  биечлэн эдлэх ялыг 3 жил 1 сарын хугацаагаар тогтоосугай.     
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Нэргүйд оногдуулсан 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг  нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай. 
 
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  шүүгдэгч Г.Энхтөрд оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгох ялыг 5 сарын хугацаанд тус бүр 90.000 төгрөгөөр хэсэгчлэн  төлөхөөр тогтоосугай.  
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Энхтөр нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг дурьдсугай.  
8.  2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар шүүгдэгч Д.Нэргүйд оногдуулсан 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж, 2 жил 6 сарын хугацаагаар хянан харгалзсугай.   9. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 187 дугаар зүйлийн 187.1-д зааснаар шүүгдэгч Д.Нэргүйг бүртгэж, түүний засрал хүмүүжлийн байдалд хяналт тавихыг Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.  
10. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Нэргүй нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах болохыг дурьдсугай.  
11.  2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 48 дугаар зүйлийн 48.2-т зааснаар шүүгдэгч Д.Нэргүйд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.   
12. Шүүгдэгч Д.Нэргүй, Г.Энхтөр нар  нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч Д.Нэргүй нь хохирогчид 6.000.000 төгрөг, эр ямаа 20,  ишигтэй ямаа 1, эр хонь 10, хургатай хонь 1 толгойг, шүүгдэгч Г.Энхтөр нь хохирогчид 500.000 төгрөг төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт хураагдаж ирсэн бичиг баримтгүй болохыг тус тус дурьдсугай.   
13. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Мазда Демо маркийн тээврийн хэрэгслээс хурааж авсан үс, хөх цэнхэр өнгийн гадуур хүрэм1, хөх эрээн өнгийн хагас ханцуйтай цамц 1, хар өнгийн задгай энгэртэй ханцуйгүй цамц 1, ногоон өнгийн хөхний даруулга 1, хар өнгийн өмд, саарал өнгийн дотуур өмд, хар өнгийн дотоож, бор өнгийн оймс 1 хос, саарал өнгийн оймс 1 хос, бор өнгийн гутал 1 хос, зэргийг устгаж, камерийн бичлэг бүхий CD 1 ширхэгийг  уг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээсүгэй.     
14.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д  зааснаар хэрэгт битүүмжлэгдсэн Д.Нэргүйгийн эүмшлийн 2 тооны эр хонь, 10 тооны эр ямааг битүүмжилсэн 2017 оны 06 дугаар сарын 11-ны өдрийн, шүүгдэгч Г.Энхтөрийн эзэмшлийн 10 тооны эм хонь, 5 тооны эр ямааг битүүмжилсэн 2017 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн, иргэний хариуцагч Нэмэх капитал ХХК-ны эзэмшлийн 96-40 ӨВР улсын дугаартай “Мазда Демо” маркийн автомашин битүүмжилсэн 2017 оны 05 дугаар сарын 03ны эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөн байцаагчийн тогтоолуудыг тус тус хүчингүй болгож, 96-40 ӨВР улсын дугаартай “Мазда Демо” маркийн автомашиныг иргэний нэхэмжлэгч “Нэмэх капитал” ХХК-д буцаан олгосугай.  
15. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч 
Д.Нэргүй, Г.Энхтөр нарт авсан  хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  
16.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.   
17. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Д.Мөнхжаргалд авсан цагдан хорих тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.      
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            М.МАНДАХБАЯР