Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 02 сарын 06 өдөр

Дугаар 128/ШШ2023/0127

 

 

 

 

 

 

   2023          02           06                                    128/ШШ2023/0127         

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ө.Болорчимэг даргалж, тус шүүхийн 2 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

Нэхэмжлэгч: Н.С*******а,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Г.Н,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Э.Н,

            Хариуцагч: **************,,

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц нарын хоорондын төрийн албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулсантай холбоотой маргааныг хянан хэлэлцэв. 

     Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Н, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.М нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага: *******,*******, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2022 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн дүгээр “Н.С*******ад сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаалыг хүчингүй болгуулах” гэж нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

2. Хэргийн үйл баримт:

2.1. *******,*******, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2022 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн дүгээр тушаалаар “*******ний үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын мэргэжилтэн Нарантийн С*******а нь нэр бүхий аж ахуйн нэгжээс 2022 ооны 06 дугаар сарын 10-ны өдөр албан бичгээр тавигдсан асуудлыг 80 хоног, 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдөр албан бичгээр тавигдсан асуудлыг 69 хоног тус тус хугацаа хэтрүүлж, төрийн үйлчилгээг чирэгдэлгүй шуурхай хүргэх төрийн жинхэнэ албан хаагчийн нийтлэг үүргээ биелүүлээгүй байх тул түүнд албан тушаалын цалингийн хэмжээг 03 сарын хугацаанд 20 хувиар бууруулах” сахилгын шийтгэл ногдуулж шийдвэрлэсэн.   

  2.2. Улмаар 2022 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр *******,*******, хөнгөн үйлдвэрийн яамны захиргааны акт мэдэгдэх хуудсаар Н.С*******ад маргаан бүхий *******,*******, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2022 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн дүгээр тушаалыг танилцуулсан.

3. Процессын хураангуй:

3.1. Дээрх захиргааны актыг эс зөвшөөрч нэхэмжлэгч нь Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.9-д заасныг үндэслэн тус шүүхэд шууд 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдөр нэхэмжлэл гаргасныг тус шүүхийн шүүгчийн 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 1 дугаар захирамжаар захиргааны хэрэг үүсгэн хянан шийдвэрлэх ажиллагаа явагдсан.

4. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

4.1. Н.С*******а нь ************** хөнгөн үйлдвэрийн яамны Сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, хангамж хариуцсан мэргэжилтнээр ажилладаг ба *******,*******, хөнгөн үйлдвэрийн яамны төрийн нарийн бичгийн даргын 2022 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн дүгээр “Н.С*******ад сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаалтай танилцаж эс зөвшөөрч байгаа тул Төрийн албан тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.9, Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн даргын хамтарсан 2019 оны 36/32 дугаар тушаалаар батлагдсан ”Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журам”-ын 8 дугаар зүйлийн 8.2-д заасны дагуу миний бие төрийн албаны хууль болон төрийн жинхэнэ албан хаагчийн тангарагтаа нийцсэн үйл ажиллагааг явуулж ирсэн бөгөөд тушаалыг эс зөвшөөрч шүүхэд шууд хандаж байгаа болно.

4.2. Маргаан бүхий тушаалд нэр бүхий аж ахуйн нэгжээс 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн албан бичгээр тавигдсан асуудлыг 80 хоног, 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн албан бичгээр тавигдсан асуудлыг 69 хоног тус тус хугацаа хэтрүүлж, төрийн үйлчилгээг чирэгдэлгүй шуурхай хүргэх төрийн жинхэнэ албан хаагчийн нийтлэг үүргээ биелүүлээгүй гэжээ. Гэтэл тушаалын үндэслэж буй нэр бүхий аж ахуйн нэгж нь ямар нэртэй аж ахуйн нэгж болох гэдгийг мэдэх боломжгүй, тайлбар авсан тус яамны Хяналт- шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газраас “” ХХК гэдгийг ойлгож авсан ба тухайн аж ахуйн нэгжээс дээр дурдсан хугацаанд заасан албан бичгүүд ирж байгаагүй болно.

4.3. Төрийн албаны тухай хуулийн 48 дүгээр зүйлийн 48.1 “Хуульд өөрөө заагаагүй бол энэ хуулийн 37, 39 дүгээр зүйлд заасныг зөрчсөн, албан үүргээ биелүүлээгүй болон энэ хуульд заасан бусад тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг нь харгалзан төрийн үйлчилгээний албан хаагчаас бусад албан хаагчид дараах сахилгын шийтгэлийн аль тохирохыг ногдуулна” гэж заасны дагуу нэхэмжлэгчийн гаргасан гэх зөрчлийн шинж чанар, анх буюу давтан үйлдсэн эсэх талаар судалсан эсэх, хуульд сахилгын шийтгэлийн төрлүүдээс ямар үндэслэлээр 3 сарын хугацаанд цалинг 20 бууруулах арга хэмжээ авсан талаарх дүгнэлтийг танилцуулаагүй, Хяналт-шинжилгээ, үнэлгээ дотоод аудитын газрын 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн дотоод албан ДҮГНЭЛТ гэх хэсэгт “” ХХК-ийн ковид цар тахал, олон улсад үүссэн нөхцөл байдал, тээвэр ложистикийн зардлын өсөлтийн улмаас гадаад улсаас бяслагийн үйлдвэрийн тоног төхөөрөмжийг худалдан авч урьдчилан оруулж ирсэн нь компанийг санхүүгийн хүндрэлд оруулж, гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчих нөхцөл үүсгэхэд нөлөөлсөн байна.

4.4.  “” ХХК-ны санхүүгийн хүндрэлд орсонтой холбоотой 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 1 тоот албан бичгээр ирүүлсэн хүсэлтийг яамны *******ний үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийн зохицуултын газрын ажил хүлээн авах хэсэг, тус газрын мэргэжилтэн Н.С*******а нар нь Засгийн газрын 2020 оны 246 дугаар тогтоолоор батлагдсан “Албан хэрэг хөтлөлтийн нийтлэг журам”-ын 6 дугаар зүйлийн 6.2, 6.3 дахь заалтын хугацаанд нь бүрэн шийдвэрлэж ажиллаагүй байна гэж дурджээ. 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр тус яамны Төрийн захиргааны удирдлагын газрын даргаас “Хөвсгөл аймгийн Жаргалант, Цагаан-Уул, Галт, Тосонцэнгэл, Ренчинлхүмбэ, Цагаан-Үүр, Рашаант, Их-Уул суманд “ тендерийн гэрээг дүгнэх ажлын хэсэг нь гүйцэтгэгч талаас ирүүлсэн хүсэлтийг шийдвэрлээгүй удаасантай холбогдуулан тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Ж сахилгын шийтгэл ногдуулах талаар 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр санал гаргасан тул сахилгын зөрчлийг шалган тогтоож өгнө үү” гэсэн атал *******,*******, хөнгөн үйлдвэрийн яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газар нь холбоотой ажилд үнэлэлт дүгнэлт өгөх эрхгүй субъект атлаа Монгол Улсын сайд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн даргын хамтарсан дугаар тушаалаар батлагдсан “Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журам”-ын 3 дугаар зүйлийн 3.1 -т “Шалгагч албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах тухай дүгнэлт, баримт материалыг Төрийн албаны тухай хуулийн 48.3-т заасан томилсон эрх бүхий албан тушаалтан /цаашид “эрх бүхий албан гэх/-д танилцуулах бөгөөд эрх бүхий албан тушаалтан дараах шийдвэрийн аль нэгийг гаргана” гэж заасны дагуу “” ХХК-ийн санхүүгийн хүндрэлд оруулж, хүлээсэн үүргээ зөрчих нөхцөл үүсгэхэд нөлөөлсөн байна гэж үндэслэлгүй шалгах ёстой хүрээ хязгаараас хальсан дүгнэлтийг нэг өдрийн дотор гаргасан “” ХХК-ийн санхүүгийн тайланг ч үзээгүй/, “” ХХК-ны санхүүгийн хүндрэлд орсонтой холбоотой 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 1 бичгээр ирүүлсэн хүсэлтийг ХҮБХЗГ-ын ажил хүлээн авах хэсэг, тус газрын мэргэжилтэн Н.С*******а нар нь Засгийн газрын 2020 оны 246 дугаар тогтоолоор Албан хэрэг хөтлөлтийн нийтлэг журам”-ын 6 дугаар зүйлийн 6.2, 6.3 дахь заалтын хугацаанд нь бүрэн шийдвэрлэж ажиллаагүй байна гэж дүгнэсэн атал зөвхөн Н.С*******ад сахилгын шийтгэл ногдуулсан, нэр бүхий аж ахуйн нэгжээс 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн албан бичгээр тавигдсан асуудлыг 80 хоног, 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн албан бичгээр тавигдсан асуудлыг 69 хоног тус тус хугацаа хэтрүүлсэн гэж сахилгын шийтгэлийн тушаалын үндэслэл болгосон нь дээр дурдсан журмыг *******,*******,******* Т.Ж, Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Б.А нар биелүүлсэнгүй. *******,*******, хөнгөн үйлдвэрийн яаманд “” ХХК-аас 2022 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 1 тоот “...гэрээний дагуу нийлүүлэх Бяслаг боловсруулах найман үйлдвэрийн тоног төхөөрөмжийн худалдан авалт, тээвэрлэлт бүрэн хийгдэж ирсэн тул уг тоног төхөөрөмжийг хүлээн авах комисс байгуулан хүлээн авч бидний ажилд тусална уу” гэсэн албан бичиг ирүүлснийг, 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдөр “” ХХК-ийн 1 албан бичгийг дарга Т.Ж *******ний үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газарт цохолт хийсэн, 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдөр *******ний үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын ХҮБХЗГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч аас Н.С*******ад Гэрээний нөхцөлийг тодорхой танилцуулах, хуулийн хүрэ шийдвэрлэх” гэсэн цохолттой ирсэн ба албан бичиг ирсэн даруйд “” ХХК-ийн захирал А.Отай холбогдож танай ирүүлсэн 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдөр тоот “Хүсэлт хүргүүлэх нь” албан бичигтэй танилцлаа, гэрэ заасны дагуу гаалиар оруулж ирсэн тоног төхөөрөмжийн барааны мэдүүлэг, тоног төхөөрөмжийн зураг, жагсаалт гээд нэмэлт материал ирүүлэх шаардлагатай талаар хэлсэн ба 2022 оны 06-р сарын 03-ны өдөр нэгжийн дарга т дотоод сүлжээгээр “” ХХК-ний санхүүжилтийг шийдвэрлэх боломжгүй, гэрэ өөрчлөлт оруулах боломжгүй, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 41.1.1 дэх заалтад заасны дагуу гэрээг өөрчлөх бололцоотой, хууль заасан нөхцөл байдал үүсээгүй тухай мэдэгдэхэд яам гэрээ байгуулаа биз дээ, яагаад өөрчилж болдоггүй юм бэ хууль журмаа мэдэхгүй чи одоо юу хийгээд байгаа юм, өөрчлөөд санхүүжилтийг нь өгөөч гэж загнасан.

4.5. Миний хувьд “” ХХК-тай гэрээ байгуулснаас хойш явцын тайлан ирүүлэх талаар албан бичиг өгч төсөл гүйцэтгэл хангалтгүй явж байгаа талаар удаа дараа удирдлагад танилцуулж ирсэн ба “” ХХК-аас 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 1 тоот албан бичигт санхүүжилтийн асуудлыг шийдүүлэх талаар үг үсэг байхгүй, цохолтын дагуу гэрээний нөхцөлийг тодорхой танилцуулах, хуулийн хүрэ шийдвэрлүүлэх, гэрэ нэмэлт өөрчлөлт хийх заалт, гэрэ өөрчлөлт оруулах тухай албан хүсэлт ирээгүй, барилгын эскиз зураг Барилга хөгжлийн төвөөр магадалгаа хийлгээгүй байхад тоног төхөөрөмж оруулж ирэхээр ажлын хэсэг хүлээн авах боломжгүй, гэрэ 3 үйлдвэр хүлээлгэн өгнө гэж заасан, барилгын зураг төсөл батлагдаагүй байхад техникийн хяналтыг томилохгүй, техникийн хяналт томилогдоогүй тохиолдолд дүгнэлт гаргах боломжгүй, дүгнэлт гарсан тохиолдолд л гэрээний дагуу санхүүжилт олгогдох бололцоотой гэдгийг дахин тайлбарлаж хэлсэн боловч дарга нь гэрээ баримт бичгүүдийг аваад ир болохгүй яадаг юм гэсний дагуу “” ХХК-тай холбоотой бүх бичиг баримтыг түүнд өгсөн. Хэсэг хугацааны дараа нэгжийн дарга дуудаж Төрийн нарийн бичгийн даргын 2022 оны ******* тоот тушаалаар томилогдсон “*******ний үйлдвэр, худалдаа нийтийн хоолны чиглэлээр худалдан авсан бараа, ажил, үйлчилгээг хүлээн авах ажлын хэсэг байгаа тэрүүгээр наад асуудлаа шийд. Ажлын хэсгийн дарга д хэлсэн уулзаад ажлын хэсгийг хуралдуулах үүрэг өгсөн. 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдөр Б.А “” ХХК-ийн захирал А.Оыг өрөөндөө дуудаж 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн , ГГ-******* тоот “Зөрчил арилгуулах тухай” албан шаардлагыг танилцуулж мэдэгдэл сонсгосон. /Мэдэгдлийг хавсаргав./ 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдөр “” ХХК-аас тоот албан бичгээр 8 үйлдвэрийн 1,9 тэрбум төгрөгийн тоног төхөөрөмжийг захиалан хилээр оруулж ирсэн, хүлээн авах комисс ажиллуулах хүсэлтийг ахин ирүүлж нэг дэх цохолтоо Санхүү, хөрөнгө оруулалтын газарт, хоёр дахь цохолтоор ҮБХЗГ-т шилжүүлсэн, 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдөр нэгжийн дарга ь дээрх албан бичгийг надад ирүүлсэн. Дээрх албан бичгийг ажлын хэсгийн дарга д танилцуулснаар ажлын хэсэг 322 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 16.00 цагт хуралдахаар болж миний бие баримтуудыг танилцуулах, ажлын хэсгийн гишүүдэд хурлын зар дуулгах, гүйцэтгэгч “Х*******” ХХК-ийг төлөөллийг хуралд оролцуулах, зар хүргэх бэлтгэл ажлыг зохион байгуулж 2022 оны 06 дугаар сарын 24-ний өдөр “” ХХК-ийн захирал А.Отай утсаар холбогдож ажлын хэсэгт төслийн гүйцэтгэлийн талаар танилцуулах, хурлын зар хүргүүлсэн болно.

4.6. 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 16.00 цагт Ажлын хэсэг хуралдахад “*******” ХХК-ийн төлөөлөл ирээгүй тул захирал А.Отай утсаар холбогдож ажлын хэсэг хуралдаж байна, та байна уу, тайлангаа авчрах уу гэхэд хөдөө явж байна очиж чадахгүй гэсэн тул хурал хойшилж 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдөр дахин хуралдуулах шийдвэр гарч талуудад зар хүргэн ажиллах үүрэг өгсний дагуу утсаар холбогдсон боловч утас нь холбогдох боломжгүй байсан ба ажлын хэсгийн дарга “Х*******” ХХК-ийн захирал А.Отай холбогдсон үед хурлаа зарлая гэсэн. 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс Н.С*******а нь ээлжийн амралттай авсан тул гийн зүгээс ажлын хэсгийн хорооны гишүүн Ч.Ад 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдөр ажлын хэсгийг хуралдуулах үүрэг өгсөн байсан ба Ч.А надтай утсаар холбогдож хурлаар хэлэлцүүлэх төслийн гүйцэтгэлийн мэдээллийг бүрэн авсны дагуу 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 15.30 цагт ажлын хэсэг гийн өрөөнд хуралдсан байсан.

4.7. Уг хурлаас “Х*******” ХХК-ийн хилээр оруулж ирсэн тоног төхөөрөмжүүдийг хүлээн авах боломжгүй, санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэх боломжгүй, гэрэ заасан заалттай зөрчилдөж байгаа тул хуулиас давсан шийдвэр гаргах бололцоогүй, түлхүүр гардуулах гэрээний нөхцөлтэйгөөр гэрээ хийгдсэн тул гэрээний заалтыг үндэслэн шийдвэр гаргах боломжтой, гэрэ заасан ажлын явцын гүйцэтгэл хангалтгүй, 2021 онд 3 үйлдвэр байгуулах, 2022 онд 5 үйлдвэр байгуулж хүлээлгэж өгсний үндсэн дээр санхүүжилт олгохоор заасан атал “Х*******” ХХК-ийн ирүүлсэн тайланд үйлдвэрийн барилгын зураг батлагдаагүй, үйлдвэрийн тоног төхөөрөмжийг бүрэн захиалж авсан гэх боловч тоног төхөөрөмжийн жагсаалтыг ирүүлээгүй байна. Ажлын хэсэг бодит байдалд үндэслэн тоног төхөөрөмжийн ирүүлсэн жагсаалттай тулгаж хэдэн ширхэг, ямар төрлийн тоног төхөөрөмжийг аль улсаас нийлүүлсэн гэдгийг тулган баталгаажуулах боломжтой, тоног төхөөрөмжийг газар дээр очиж үзэхээр шийдвэрлэсэн байна. 2022 оны 08 дугаар сарын 16-ны өдөр ажлын хэсэг Нийслэлийн Сонгинохайрхан, Налайх дүүргийн агуулахад хадгалж байгаа тоног төхөөрөмжтэй танилцсан, /Илтгэх хуудас бичсэн/ ажлын хэсэг дахин 2022 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 10.30 цагт *******ний үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргын өрөөнд хуралдаж Санхүүжилт олгох гэхээр барилгын зураг батлагдаагүй, техникийн хяналтыг хэрэгжүүлэх эрх бүхий байгууллагаар гүйцэтгүүлэх этгээдийг томилоогүй байгаа учраас барилгын ажлын явцыг гүйцэтгэгчийн гүйцэтгэсэн гүйцэтгэлийг үнэлж санхүүжилт өгөх үндэслэлгүй, 2021 онд 3 үйлдвэр байгуулж хүлээлгэн өгнө гүйцэтгэлээр санхүүжүүлэх тул гэрээний заалтыг ажлын хэсэг зөрчиж тоног төхөөрөмж хүлээн авах акт, тэмдэглэл үйлдэх боломжгүй, гэрэ нэмэлт өөрчлөлт оруулах хэрэгтэй. Үүний тулд “Х*******” ХХК-аас гэрэ өөрчлөлт оруулах хүсэлт ирүүлэх хэрэгтэй байна, хүсэлт ирсэн тохиолдолд гэрэ өөрчлөлт оруулах эсэхийг шийдвэрлэе гэж шийдсэн байсан.

2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр шинэ сайд Х.Б дуудаж “Бяслаг боловсруулах үйлдвэр /Хөвсгөл аймгийн Жаргалант, Цагаан-Уул, Галт, Тосонцэнгэл, Ренчинлхүмбэ, Цагаан-Үүр, Рашаант, Их-Уул сум/” түлхүүр гардуулах нөхцөлтэй тендерийн ажлыг гацаасан, “Х*******” ХХК-д хүнд суртал гаргасан байна, асуудлыг хурдан шийдвэрлэхгүй бол хариуцлага тооцно, санхүүжилтийг олгосонгүй гэх мэтээр элдвээр намайг загнаж, доромжилсон ба миний хувьд санхүүжилт олгодог эрх бүхий этгээд биш гэдгээ хэлэхэд хариуцагч Т.Жг дуудаж Н.С*******ад арга хэмжээ ав, хүнд сурталтай, ажил гацаасан яаралтай мөнгийг нь шилжүүл, чадахгүй бол ажлаа өгөөд цугтаа яв гэсэн. Миний бие худалдан авах ажиллагааны хууль, дүрэм, журмын дагуу ажиллаж байгаа гэж тендертэй холбоотой мэдээллийг үнэн зөв өгөх гэсэн боловч миний үгийг сонсолгүй дуугай бай, төрийн нарийнтайгаа зайл гэж загнаад хөөж гаргасан. Гарч ирсэн даруйд дарга Т.Ж чи сайдын өмнөөс олон юм ярилаа дуугүй байхгүй юу солиороод байгаа юм гэж загнасан төдийгүй үүний дараа сайд Төрийн захиргаа удирдлагын газрын дарга Т.Гыг дуудаж Н.С*******ад хариуцлага тооц гэсэн чиглэл өгч, *******ний үйлдвэрийн бодлого хэрэгжилтийг зохицуулах газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч д өнөөдрийн дотор “Х*******” ХХК-ийн санхүүжилтийг шийдэж өг, ямар ч аргаар хамаагүй гарц гаргалгаа гаргаж шийд, УИХ-ын гишүүн Ц.Д, сайд Х.Б нар байнга утсаар яриад уурлаад байна гэж хэлсэн байсан.

2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 10 цаг 30 минутад *******ний үйлдвэрийн бодлого хэрэгжилтийг зохицуулалтын газрын даргын өрөөнд дарга , , , Ч.А, , О.У, , , , , Н.С*******а нар дээрх асуудлаар хуралдаж хурлаас шийдвэр гарсны дагуу “*******ний үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийн зохицуулах газрын хурлын тэмдэглэл болон 2022 оны 08 дугаар сарын 31-ны өдрийн 138/2022 тоот хүсэлт хүргүүлэх тухай албан бичгийг үндэслэн гэрэ өөрчлөлт оруулах тухай хариуцагч тушаал гаргаж “” ХХК-д тоног төхөөрөмжийн үнэ болох 1.9 тэрбум төгрөгийн санхүүжилтийн эрх нээлгэх, олгох хүсэлтийг Сангийн яамны Санхүү хөрөнгө оруулалтын газар хүргүүлсэн.

Сангийн яамны Санхүү хөрөнгө оруулалтын газрын мэргэжилтэн С.Ж нь тендер, гэрээний дагуу барилга угсралтын ажил хийгдэж байгаа эсэх, төслийн явцын талаар мэдээлэл байхгүй тул санхүүжилтийн эрх нээх боломжгүй гэсэн тул “” ХХК-д хандаж барилга угсралт болон төслийн талаарх мэдээллийг ирүүл гэхэд барилгын зураг төсөл одоо хүртэл батлагдаагүй байгаа, барилга хөгжлийн төвийн магадлалаар орж батлуулсны дараа барилгын ажил эхлэх ёстой гэж хэлсэн тул санхүүжилтийн асуудал нь шийдвэрлэгдэх ямар ч боломжгүй болсон. 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр дарга Т.Ж нь Б.Аэд “Бяслаг боловсруулах үйлдвэр /Хөвсгөл аймгийн Жаргалант, Цагаан-Уул, Галт, Тосонцэнгэл, Ренчинлхүмбэ, Цагаан-Үүр, Рашаант, Их-Уул сум/” түлхүүр гардуулах нөхцөлтэй дугаартай тендерийн гэрээг дүгнэх ажлын хэсэг нь гүйцэтгэгч талаас ирүүлсэн хүсэлтийг шийдвэрлээгүй, удаасан тул сахилгын шийтгэл ногдуулах санал гаргасан тул сахилгын зөрчлийн шалтгаан тогтоолгох агуулга бүхий дотоод албан бичгийг хүргүүлсэн байсан ба Б.А нь хувийн сонирхлоор ажлын хэсгийг шалгуулах талаар ирүүлсэн дотоод албан бичгийг үл тоож зөвхөн Н.С*******ыг шалгах чиглэлийг тус газрын мэргэжилтэн Д.О, С.Б нарт өгсөн боловч мэргэжилтэн С.Б би шалгах ажилд оролцохгүй Н.С*******а буруугүй, татгалзаж байна гэсэн хариу өгсөн. Б.А нь дээрх тендертэй холбоотой ажлыг гэрээ байгуулах үеэс нь эхлээд нарийн сайн мэдэж байгаа ба өөрт нь 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн , АГГ- ******* тоот “Зөрчил арилгуулах тухай” аудитын байгууллагын албан шаардлага цохогдсон атал намайг буруутай мэтээр үзэж хариуцлагаас бултсан этгээд болно.

Ажлын хэсгийг шалгуулах хүсэлт явуулсан даруйдаа *******,*******,******* Т.Ж нь эрх мэдлээ хэтрүүлж 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн А/385 дугаар тушаалаар *******, хөдөө, аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны *******ний үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулалтын газрын дарга Л.Ч, Хуулийн хэлтсийн дарга Э.Ц, *******ний үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулалтын газрын мэргэжилтэн Н.С*******а, “” ХХК-ийн захирал А.О, менежер Д.Б нарын хооронд байгуулсан “Бяслаг боловсруулах үйлдвэр /Хөвсгөл аймгийн Жаргалант, Цагаан-Уул, Галт, Тосонцэнгэл, Ренчинлхүмбэ, Цагаан-Үүр, Рашаант, Их-Уул сум/” түлхүүр гардуулах нөхцөлтэй дугаартай тендерийн гэрэ өөрчлөлт оруулсан бөгөөд захиргааны гэрээг албан тушаалтан тушаал гаргаж өөрчилдөг захиргааны эрх зүйн харилцаа байдаг эсэхэд эргэлзэж байна.

2022 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 11.28 цагт Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга Т.Г дуудаж Б.А, мэргэжилтэн Д.О нар чамд сахилгын арга хэмжээ тооцуулахаар дүгнэлт ирүүлсэн тул сонсох ажиллагаа явуулж байна гэсэн ба миний зүгээс хүлээн зөвшөөрөх боломжгүй гэдгээ хэлээд гарсан ба 2022 оны 09 дүгээр сарын 15-ний өдөр Б.А нь сахилгын шийтгэл ногдуулах талаар дахин өөр дүгнэлт гарсан, чи өмнөх дүгнэлтийг хүлээн зөвшөөрөөгүй тул дахин өөр байдлаар дүгнэлт гаргасан танилц гэсэн ба надад сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл олдохгүй болохоор дахин дүгнэлт гаргаж байгааг миний хувьд хүлээн зөвшөөрөх боломжгүй гэдгээ илэрхийлсэн.

Нэхэмжлэгч нь “” ХХК-аас гаргасан албан бичгүүдтэй холбоотойгоор хийх ажлаа бүрэн хийсэн, хууль зөрчиж УИХ-ын гишүүн Ц.Д хамаарал бүхий аж ахуйн нэгжид санхүүжилт олгох боломжгүй, УИХ-ын гишүүн Ц.Дгээс удаа дараа энэ асуудлаар намайг сүрдүүлж, дарамталж байгаа, сайд Х.Бд найз нөхдийн харилцаагаа ашиглаж нөлөөлсөн, ************** хөнгөн үйлдвэрийн яамны Сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, хангамж хариуцсан мэргэжилтний ажлын байрны тодорхойлолтод заагдсан чиг үүргээ хэрэгжүүлсэн эрх бүхий албан тушаалтнаас бусдад даваа тал олгож төсөвт хохирол учруулах гэх хууль бус үйлдлийг зогсоосны төлөө 3 сарын цалингаа 20 хувь, докторын болон зэрэг дэвийн нэмэгдлээ бүтэн жилийн турш авч чадахгүй байгаа, улс төрчдийн золиос болж хууль бусаар сахилгын шийтгэл ногдуулснаас болж төрд шударгаар ажиллах, хэвийн амьдрах эрхийг хөндсөн, хөдөлмөрийн хөлс буюу цалин, бусад нэмэгдлийг бууруулснаар эдийн засгийн эрх, ашиг сонирхлыг ноцтой зөрчиж байгаа тул *******,*******, хөнгөн үйлдвэрийн яамны төрийн нарийн бичгийн даргын 2022 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн дүгээр “Н.С*******ад сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаалыг хүчингүй болгож өгнө үү.

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн тайлбартаа:

5.1. “Х*******” ХХК нь гэрээгээр хүлээсэн хугацаандаа ажлаа гүйцэтгэж чадаагүй холбогдох гэрэ өөрчлөлт оруулах талаар 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 11/2022 тоот албан бичиг, 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 2019/2022 тоот албан бичгээр тус яаманд гаргасан хүсэлтийг удирдлагаас цохолт хийж *******ний үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын мэргэжилтэн Н.С*******а хүлээн авсан бөгөөд Засгийн газрын 2020 оны 246 дугаар тогтоолоор баталсан “Архив албан хэрэг хөтлөлтийн нийтлэг журам”-ын 6.2.2.6 “Баримт бичгээр тавигдсан асуудлыг шийдвэрлэхэд нэмэлт судалгаа, тодруулга хийх, бусад байгууллагатай хамтран шийдвэрлэх шаардлагатай бол хуанлийн 30 хоногт тус тус шийдвэрлэнэ” гэж заасан хугацааг хэтрүүлсэн.

5.2. Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн даргын хамтарсан 2019 оны 36/32 дугаар тушаалаар батлагдсан “Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журам”-ын 2.5 дахь заалтын дагуу Хяналт-Шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газраас шалгаж *******ний үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын мэргэжилтэн Н.С*******ад сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлтэй гэж дүгнэлт гаргасан.

5.3. Нэхэмжлэгч Н.С*******ад Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.12-т заасан төрийн албан хаагчийн нийтлэг үүргээ биелүүлээгүй, Засгийн газрын 2020 оны 246 дугаар тогтоолоор баталсан “Архив албан хэрэг хөтлөлтийн нийтлэг журам”-ын 6.2.2.6-т заасан баримт бичиг шийдвэрлэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэн түүнд Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.3 дахь заалт, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн даргын хамтарсан 2019 оны 36/32 дугаар тушаалаар батлагдсан “Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журам”-ын 1.3.1, 1.3.3, 1.5.2, 3.1.1, 3.6, 5.1 дэх заалтыг үндэслэл болгон албан тушаалын цалингийн хэмжээг 3 сарын хугацаанд 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан.

5.4. Иймд *******,*******, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2022 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн “Н.С*******ад сахилгын шийтгэл ногдуулах тухай” дүгээр тушаалыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудад үнэлэлт өгч, дараах үндэслэлээр нэхэмжлэгч Н.С*******ы нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

2. Нэхэмжлэгч Н.С*******а нь *******,*******,д холбогдуулан “*******,*******, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2022 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн дүгээр Н.С*******ад сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалыг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ “...зөрчлийн шинж чанар, анх буюу давтан үйлдсэн эсэх талаар судалсан эсэх, ямар үндэслэлээр цалин бууруулах арга хэмжээ авсан талаарх дүгнэлтийг танилцуулаагүй, зөвхөн Н.С*******ад сахилгын шийтгэл ногдуулсан, Х******* ХХК-аас гаргасан албан бичгүүдтэй холбоотойгоор хийх ажлаа бүрэн хийсэн...” гэж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “...Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.12-т заасан төрийн албан хаагчийн нийтлэг үүргээ биелүүлээгүй, Засгийн газрын 2020 оны 246 дугаар тогтоолоор баталсан “Архив албан хэрэг хөтлөлтийн нийтлэг журам”-ын 6.2.2.6-т заасан баримт бичиг шийдвэрлэх хугацааг хэтрүүлсэн...”  гэж маргасан.  

3. Маргаан бүхий *******,*******, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2022 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн дүгээр “Н.С*******ад сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаалаар, *******,*******, хөнгөн үйлдвэрийн яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын 2022 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн дүгнэлтийн дагуу *******ний үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын мэргэжилтэн Н.С*******а нь нэр бүхий аж ахуй нэгжээс 2022 оны 6 дугаар сарын 10-ны өдөр албан бичгээр тавигдсан асуудлыг 80 хоног, 2022 оны 6 дугаар сарын 20-ны өдөр албан бичгээр тавигдсан асуудлыг 69 хоног тус тус хугацаа хэтрүүлж, төрийн үйлчилгээг чирэгдэлгүй шуурхай хүргэх төрийн жинхэнэ албан хаагчийн нийтлэг үүргээ биелүүлээгүй гэж үзэж мэргэжилтэн Н.С*******ад албан тушаалын цалингийн хэмжээг 3 сарын хугацаанд 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан байна.

4. Тус яамны Төрийн захиргааны удирдлагын газрын даргын 2022 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн Дотоод албан бичиг /хх-86 тал/-ээр “... тендерийн гэрээг дүгнэх ажлын хэсэг нь гүйцэтгэгч талаас ирүүлсэн хүсэлтийг шийдвэрлээгүй удаасантай холбогдуулан Төрийн нарийн бичгийн дарга Т.Ж сахилгын шийтгэл ногдуулах талаар 2022 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр санал гаргасан тул сахилгын зөрчлийг шалган тогтоож өгнө үү” гэсэн хүсэлтийг Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын даргад гаргасны дагуу Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын 2022 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр дүгнэлт гаргасан.

5. Уг “...ХҮБХЗГ-ын Ажлын хэсэг, тус газрын сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэл хангамжийн асуудал хариуцсан мэргэжилтэн П.С*******а нь 1 тоот бичгийг 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдөр газрын бичиг хэргээр хүлээн авч “Х*******” ХХК-тай уулзалт, тоног төхөөрөмжийг газар дээр нь очиж тайлбар тодруулга авах ажлуудыг хийсэн боловч шийдвэрлэвэл зохих асуудлын хүрэ албан ёсны хариуг 80 хоног буюу 2 сар гаруй хоног хугацаа хоцроосон. Компанийн 2019/2022 тоот бичгийг 2022 оны 6 дугаар сарын 20-ны өдөр газрын бичиг хэргээр хүлээн авч гэрэ нэмэлт өөрчлөлт оруулах хүртэл 69 хоног хугацаа хэтрүүлсэн, хугацааг өөрчлөх сунгах асуудлыг тухай бүр шийдвэрлүүлж, албан ёсны хариуг журамд зааснаар өгч ажиллаагүй байна. Иймд Засгийн газрын 2020 оны 246 дугаар тогтоолоор батлагдсан “Албан хэрэг хөтлөлтийн нийтлэг журам”-ын 6.2.2.3 “шийдвэрлэх хугацааг баримт бичигт заасан бол дурдсан хугацаанд”, 6.2.2.6-д “баримт бичгээр тавигдсан асуудлыг шийдвэрлэхэд нэмэлт судалгаа, тодруулга хийх, бусад байгууллагатай хамтран шийдвэрлэх шаардлагатай бол хуанлийн 30 хоногт тус тус шийдвэрлэнэ” гэж заасныг биелүүлж ажиллаагүй нь тогтоогдсон тул сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлтэй гэж дүгнэжээ. /хх-125/

6. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд, Бяслаг боловсруулах үйлдвэр /Хөвсгөл, Жаргалант, Цагаан-Уул, Галт, Тосонцэнгэл, Ренчинлхүмбэ, Цагаан-Үүр, Рашаант, Их-Уул сум/ тендерт шалгарч, гэрээ байгуулсан “Х” ХХК-иас 2022 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 1 тоот /хх-20/ “...тус гэрээний дагуу нийлүүлэх Бяслаг боловсруулах найман үйлдвэрийн тоног төхөөрөмжийн худалдан авалт, тээвэрлэлт бүрэн хийгдэж Улаанбаатар хот дахь агуулахад ирээд байна. Иймд уг тоног төхөөрөмжийг хүлээн авах комисс байгуулан хүлээн авч бидний ажилд туслалцаа үзүүлнэ үү” гэсэн албан бичгийг *******,*******, хөнгөн үйлдвэрийн яаманд хандан гаргасныг мэргэжилтэн Н.С*******ад удирдлагаас 2022 оны 6 дугаар сарын 10-ны өдөр “гэрээний нөхцөлийг тодорхой танилцуулах 6 сарын 13-ны 10 цагаас өмнө хуулийн хүрэ шийдвэрлэх” гэж,  мөн тус компаниас гаргасан 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн тоот /хх-21/ “...гүйцэтгэлийн ажлын явцыг үнэлэн гүйцэтгэл олгож өгнө үү” гэсэн албан бичгийг 2022 оны 6 дугаар сарын 21-ний өдөр мэргэжилтэн Н.С*******ад тус тус шилжүүлсэн байна.

7. Дээрх компанийн албан бичгийн дагуу *******,*******, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2022 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн ******* дугаар “*******” тушаалаар /хх-120/ байгуулагдсан ажлын хэсэг нь /нэхэмжлэгч Н.С*******а нь тус ажлын хэсэгт тухайн асуудал хариуцсан мэргэжилтний хувиар багтдаг/ 2022 оны 7 дугаар сарын 08-ны өдөр “Х” ХХК-ийн захирал А.Оыг оролцуулан хуралдаж гэрээт ажлын явцын гүйцэтгэлийн тайлантай танилцсан. /хх-103-104 тал/

8. Уг ажлын хэсгийн хурлын тэмдэглэлд “гишүүн Ч.А: Х******* ХХК нь түлхүүр гардуулах нөхцөлтэй тендерийн ажлыг гүйцэтгэж 2021 онд 3 үйлдвэр хүлээлгэн өгнө гэж гэрээ байгуулсан. ...Гэрээний үүргээ биелүүлэх, явцын гүйцэтгэлийг цаг тухай ирүүлдэггүй. Дандаа араасаа утасдуулдаг. Утсаа авдаггүй. 2022 оны 6 дугаар сарын 27-нд хурал зарласан ирээгүй хөдөө явж байна гээд ирээгүй. ХҮБХЗГ-ын мэргэжилтэн Н.С*******а ээлжийн амралттай байгаа ерөнхий асуудлуудыг ажлын хэсэгт танилцуулж байсан...”, ажлын хэсгийн дарга : ...Ажлын хэсгийн 2 гишүүн ажилдаа орохоор бяслаг боловсруулах үйлдвэрийн тоног төхөөрөмжтэй газар дээр нь танилцах, ирүүлсэн жагсаалтаар тоног төхөөрөмжийг тулган бүртгэх ажлыг зохион байгуулахаар тогтов. Шийдвэрлэсэн нь *******ний үйлдвэрлэлийн чиглэлээр худалдан авсан бараа, ажил, үйлчилгээг хүлээн авах ажлын хэсгийн гишүүд Х******* ХХК-ийг 210809/07-437 дугаартай гэрээт ажлын явцын гүйцэтгэлийн тайлантай танилцаж, Налайх дүүрэг, СХД-т байрлах агуулахад хадгалагдаж байгаа бяслаг боловсруулах үйлдвэрийн 27 нэр төрлийн тоног төхөөрөмжийг газар дээр нь очиж үзэн, бүртгэн тулгалт хийх ажлыг зохион байгуулахаар шийдвэрлэв” гэж тусгагдсанаас үзвэл тухайн үед Н.С*******а ээлжийн амралттай байснаас тус ажлын хэсгийн хуралд оролцоогүй, ажлын хэсэг нь 2022 оны 6 дугаар сарын 27-нд хуралдах байсан боловч Х******* ХХК-иас шалтгаалан хуралдах боломжгүй байсан, ажлын хэсгийн гишүүд газар дээр нь очиж тус компанийн оруулж ирсэн тоног төхөөрөмжтэй танилцахаар шийдвэрлэсэн байна. /хх-103-104 хуудас/

9. Ажлын хэсгийн гишүүд /Ажлын хэсгийн дарга , гишүүн Ч.А, гишүүн О.У, нарийн бичгийн дарга Н.С*******а/ 2022 оны 2022 оны 8 дугаар сарын 16-ны өдөр агуулах дээр очин танилцаж илтгэх хуудас /хх-93-101/ бичсэн байна.

10. Үүний дараа Х ХХК-иас 2022 оны 8 дугаар сарын 31-ний өдөр “гүйцэтгэлээр санхүүжилт олгох өөрчлөлтийг гэрэ оруулж, уг санхүүжилтийг шийдвэрлэж өгнө үү” гэсэн 138/2022 тоот албан бичгийг ирүүлснийг үндэслэн тус яамны *******ний үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар 2022 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр хуралдаж /хурлын тэмдэглэл хх 91-92/ холбогдох тендерийн гэрэ “гүйцэтгэлээр санхүүжилт олгох, 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн дотор Улсын комисст хүлээлгэн өгснөөр гэрээг дүгнэж, эцсийн санхүүжилт олгох” тухай өөрчлөлт оруулахаар шийдвэрлэсэн.

11. Улмаар *******,*******, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2022 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн А/385 дугаар тушаалаар /хх-44/ гэрэ өөрчлөлт оруулахаар шийдвэрлэснийг үндэслэн мөн өдөр “Бяслаг боловсруулах үйлдвэр /Хөвсгөл, Жаргалант, Цагаан-Уул, Галт, Тосонцэнгэл, Ренчинлхүмбэ, Цагаан-Үүр, Рашаант, Их-Уул сум/ түлхүүр гардуулах нөхцөлтэй ХХААХҮЯ /2202102046 дугаартай тендерийн 210809/07-437 тоот гэрэ өөрчлөлт оруулах гэрээ”-ээр /хх-45/ үе шатны ажлын хуваарийн дагуу гүйцэтгэгчийн ирүүлсэн тайлан, захиалагчийн ажлын явцыг дүгнэсэн актыг тус тус үндэслэн Төсвийн тухай хуульд тухайн жилд батлагдсан төсвийн хүрэ гүйцэтгэлээр санхүүжүүлэх тухай өөрчлөлт оруулсан үйл баримтууд тогтоогдож байна.

12. Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-т Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 37, 39 дүгээр зүйлд заасныг зөрчсөн, албан үүргээ биелүүлээгүй болон энэ хуульд заасан бусад тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг нь харгалзан төрийн үйлчилгээний албан хаагчаас бусад албан хаагчид дараах сахилгын шийтгэлийн аль тохирохыг ногдуулна” гэж зааснаар төрийн албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулахдаа тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг харгалзан үзэхээр хуульчилсан.  

13. Дээрх үйл баримтуудаас дүгнэхэд Х******* ХХК-иас ирүүлсэн 2 албан бичигт дурдсан асуудлыг *******,*******, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2022 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн ******* дугаар “*******” тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг нь явцын гүйцэтгэлийн тайлантай танилцаж, мөн агуулахад очиж тоног төхөөрөмжтэй танилцсан, тус яамны *******ний үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар нь 2022 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр хуралдаж холбогдох тендерийн гэрэ өөрчлөлт оруулсны үндсэн дээр шийдвэрлэх боломжтой гэж үзсэн, улмаар *******,*******, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2022 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн А/385 дугаар тушаалаар өмнөх тендерийн гэрэ өөрчлөлт оруулахаар шийдвэрлэсний дагуу өмнөх тендерийн гэрэ өөрчлөлт оруулах замаар шийдвэрлэснээс үзвэл албан бичигт дурдсан асуудлыг мэргэжилтэн Н.С*******а дангаар шийдвэрлэж хариу өгөх боломжгүй, шийдвэрлээгүй удааширсан нь дан ганц мэргэжилтэн Н.С*******аас шалтгаалсан гэж үзэхээргүй байна.

14. Түүнчлэн маргаан бүхий тушаалд үндэслэл болгосон Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын 2022 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн дүгнэлтэд ажлын хэсэг болон Н.С*******а нар нь хугацаа хэтрүүлж шийдвэрлэсэн талаар дүгнэсэн байхад хариуцагч нь албан бичгийн шийдвэрлэлт удааширсан зөрчил нь ажлын хэсэг, эсхүл мэргэжилтэн Н.С*******а, цаашлаад хүсэлт гаргасан аж ахуй нэгжийн үйл ажиллагааны алинаас шалтгаалсан талаар шалгаж, баримтаар тогтоогоогүй /дүгнэлтэд энэ талаар тогтоогоогүй/ атлаа дан ганц мэргэжилтнийг буруутган, албан бичгийг түүнд шилжүүлснийг үндэслэн хугацаа тоолж, Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.12-т “төрийн үйлчилгээг чирэгдэлгүйгээр чанартай, хүртээмжтэй, шуурхай, соёлтой хүргэх, төрийн үйлчилгээг хүргэхдээ аливаа хэлбэрээр ялгаварлан гадуурхахгүй байх” нийтлэг үүргээ биелүүлээгүй гэж үзэж сахилгын шийтгэл ногдуулж байгаа нь үндэслэлгүй байна.          

15. Иймд хариуцагчаас сахилгын шийтгэл ногдуулахдаа шийдвэрийн үндэслэлд хамаарах бодит нөхцөл байдал, зөрчлийн шинж байдлыг харгалзан үзээгүйгээс шийдвэр нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасан зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх захиргааны үйл ажиллагааны тусгай зарчимд нийцээгүй байна.

16. Дээрх үндэслэлээр маргаан бүхий тушаал нь хууль бус байх бөгөөд нэхэмжлэгч Н.С*******ын төрийн албанд ажиллаж цалин хөлс авах эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, маргаан бүхий тушаалыг хүчингүй болгох үндэслэлтэй гэж шүүх үзлээ.

17. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн  48.1-т “Улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгч урьдчилан төлөх бөгөөд нэхэмжлэл бүрэн, эсхүл хэсэгчлэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар нөхөн төлүүлж нэхэмжлэгчид буцаан олгоно” гэж зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан төлөх үүрэгтэй, тус хэрэгт нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй байх тул улсын тэмдэгтийн хураамжид 70200 төгрөгийг нэхэмжлэгчээс нөхөн гаргуулж, улсын орлогод оруулах, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэнтэй холбоотойгоор хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Н.С*******ы нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, *******,*******, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2022 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн дүгээр “Н.С*******ад сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаалыг хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Н.С*******аас улсын тэмдэгтийн хураамжид 70200 төгрөгийг нөхөн гаргуулж улсын орлого болгох, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н.С*******ад олгохыг тус тус даалгасугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Ө.БОЛОРЧИМЭГ